Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5003 5004 5005 5006 5007 5008 5009
  • Шүүхийн тухай хуулийн заалтыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэв
    2016 оны 12 сарын 02
    Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа томилохоор заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.
  • Арванхоёрдугаар сард цаг агаар ямар байх вэ
    2016 оны 12 сарын 02
    ​

    БAРУУН АЙМГУУДЫН НУТАГ


    Энэ сарын агaaрын температурын дундаж нь Увс, Завханы хойд хэсгээр 24-29 хэм, Алтайн өвөр говиор 11-16 хэм, бусад хэсгээр 18-23 хэм хүйтэн байх ба Увс, Завханы хойд, Ховдын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 хэмаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.



    Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр хүйтний эрч суларч Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 28-323 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. Мөн хоёрдугаар арав хоногийн сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларна. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчирээр шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 28-33 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.



    Энэ сард Баян-Өлгийн нутаг, Увс, Ховдын баруун, Завханы зүүн, Баяхонгорын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.



    Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар, дунд үеэр нь нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үе болон сүүлчээр нутгийн хойд хагаст цас орж цасан шуурга шуурна. Энэ үеүдэд салхи зарим газраар 12-14м/с, ялангуяа нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр Алтайн уулсаар, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 20-24 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.



    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТАГ


    Энэ сарын агаарын температурын дундаж нь Дархадын хотгороор 23-28 хэм, Өвөрхангайн ихэнх нутаг, Архангайн зүүн, Булганы өмнөд, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 16-21 хэм хүйтэн байх ба Өвөрхангайн ихэнх нутаг, Архангай, Төв аймгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.5 хэмаар хүйтэн байх төлөвтэй.



    Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 28-33 хэм өдөртөө 18-23 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн, Өвөрхангайн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. Мөн гураврдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларна. Харин хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 42-47 хэм өдөртөө 29-34 хэм хүйтэн, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм хүйтэн, Өвөрхангайн ихэнх нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.



    Энэ сард ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, зөвхөн Өвөрхангайн ихэнх нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.



    Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар, дунд үе болон сүүлчээр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн болон сарын сүүлчээр ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурах төлөвтэй.



    Салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар 12-14м/с, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр 15-17 м/с хүрч ширүүснэ.



    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТАГ


    Энэ сарын агаарын температурын дундаж нь Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 17-22 хэм хүйтэн буюу Хэнтий, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.5 хэмаар хүйтэн байх төлөвтэй.



    Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр хүйтний эрч суларч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларна. Харин хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.



    Энэ сард Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.



    Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар, дунд үеэр нь нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна.



    Салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 14-16 м/с, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20 м\с хүрч ширүүсэх төлөвтэй.



    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТАГ


    Энэ сарын агаарын температурын дундаж нь 12-17 хэм хүйтэн буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр хүйтний эрч суларч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Харин хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд хугацаанд хүйтний эрч чангарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.



    Энэ сард Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Өмнөговийн баруун хил орчмын нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.



    Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр нутгийн зарим газраар цас орж шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.



    Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар 14-16 м/с, зарим үед Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 24 м/с хүрч ширүүсч болзошгүй.
  • ”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа
    2016 оны 12 сарын 02
    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 44 дэх дугаарт Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулиудыг нийтэлжээ.

    Монгол Улсын төсөвт 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа болон бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээ, Монгол Улсын төсвөөс 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээ, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2017 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүн, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх ”Барих-Шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн дүн, Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 2017 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүн, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2017 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээтэй холбоотой мэдээллийг эмхэтгэлийн шинэ дугаараас авч болох юм байна.

    Түүнчлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн хамт батлагдсан бусад хуулиудыг эмхэтгэлийн шинэ дугаарт нийтэлсэн байна.

    Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлжээ. Уг тогтоолоор Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.11-д заасан босго шугамаас доогуур эрэмбэлэгдсэн өрхийн хүүхэд бүрд 2017-2019 онд сар бүр бэлэн мөнгөөр олгох, энэ тогтоолын 1 дэх заалтын 1-д зааснаас бусад хүүхдэд 2019 оноос эхлэн нөхөж олгохоор болсон байна.

    Мөн Прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлжээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Шинэ дуу: “Самандын Жавхлан” нэртэй дуу гарчээ
    2016 оны 12 сарын 02
    “Самандын Жавхлан” нэртэй дуу гарчээ
  • Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар цас орж, шуурна
    2016 оны 12 сарын 02
    3-наас нутгийн хойд хэсгээр ,4-нд ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурч, хүйтэрнэ.

  • С.Сүхбаатар: Би хүүгийнхээ царай дүрсийг таниагүй
    2016 оны 12 сарын 02
    “Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандах энэ сарын 22-нд хүнд ноцтойгоор зодуулсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан дөнгөж сая түүний ар гэрийнхэн нь мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд С.Амармандахын аав С.Сүхбаатар, Хар сарнай хамтлагийн дуучин Б.Баяржаргал, өмгөөлөгч Г.Батбаяр нар хүрэлцэн ирсэн юм.
  • Хятадын тал мах экспортлохыг зогсоов
    2016 оны 12 сарын 02
    Энэ оны хоёрдугаар сараас Бургастайн боомтоор БНХАУ руу мах экспортлож эхэлсэн билээ. Цаашид тэгш тоотой сар бүрд БНХАУ руу мах экспортолно хэмээн мэдээлж байсан ч малын өвчин гарч байгаатай холбоотойгоор Хятадын талаас түр зогсоожээ. Албаныхны мэдээлж буйгаар махны экспортыг тодорхой хугацаанд зогссон ба ойрын хугацааэнд экспортод мах нийлүүлэх ажил хэвийн үргэлжлэх бололтой.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг “Жуух бичиг”-ээр шагналаа
    2016 оны 12 сарын 02
    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан нэр бүхий иргэдийг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр нийслэлийн “Жуух бичиг”-ээр шагнаж урамшууллаа. Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн П.Гэрэлтуяа, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны төлөөлөл Б.Ганбаатар, ажилтан Н.Эрдэнэтөгс нарыг нийслэлийн “Жуух бичиг”-ээр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатарыг нийслэлийн “Тэргүүний ажилтан” тэмдгээр шагнасан юм.
  • Их хэмжээний сум хил нэвтрүүлэхийг завджээ
    2016 оны 12 сарын 02
    Хойд хөршийн хилээр хууль бусаар их хэмжээний сум оруулах гэж байгаад баригджээ.
  • Өмнөговь аймагт 100 гаруй хонь цэцэг өвчнөөр өвчилсөн нь тогтоогджээ
    2016 оны 12 сарын 02
    Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Жаргалант” багийн “Сүүж” гэдэг газар нутаглаж буй малчин Н-н суурьт 2016.10.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 101 хонь өвчилсөн тул дээж авч шинжлүүлэхэд “Хонины цэцэг ” өвчин болох нь тогтоогджээ.
  • Танилц: ”Гоёл-2017” наадмын шилдгүүд тодорлоо
    2016 оны 12 сарын 02
    Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг “Гоёл” наадмын хаалтын ёслол өчигдөр болж, шилдгүүдээ тодрууллаа.

    Загварын шилдгийг тодруулдаг уг наадамд 50 гаруй дизайнер ур чадвараараа өрсөлдсөн байна. Тэд “Шилдэг дизайнер”, “Шилдэг загвар”, “Шилдэг зохион бүтээх товчоо”, “Шилдэг эрэгтэй, эмэгтэй загвар өмсөгч” зэрэг номинацад өрсөлдлөө.

    Ингээд шилдгүүдийг танилцуулъя.

    Шилдэг эмэгтэй загвар өмсөгч: Загвсар өмсөгч Д. Долгион

    Шилдэг эрэгтэй загвар өмсөгч: Загвар өмсөгч н.Азжаргал

    Фото модель: “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч О. Ариунзул, “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Н. Ану

    Дэд байр: “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч н.Алтантуяа

    Ирээдүйтэй загвар өмсөгч: Загвар өмсөгч Г.Бүрд

    Шилдэг загвар зохион бүтээх товчоо: “Master Dodo” ХХК

    Гоёлын хувцасны шилдэг дизайнер: “Precious fashion house” дизайнер Цээгий, Адъяа

    Үндэсний хувцасны шилдэг дизайнер: Үйлдвэрлэл урлагийн сургуулийн дизайнерийн багш н. Энхтуяа

    Өдөр тутам, чөлөөт, амралтын хувцасны шилдэг дизайнер: “Эвсэг” ХХК-ны дизайнерууд

    Уламжлалд хувцасны шилдэг дизайнер: “Ур-Ундрах” ХХК-ны дизайнер Баасансүрэн

    Шилдэг залуу дизайнер: “Урангоо Идэр” салоны дизайнер И. Урангоо

    Шилдэг зурагчин: н.Цоггэрэл

    Шилдэг makeup artist: ”Наруми” салоны Г. Нармандах

    Шилдэг үсчин: ”Vidal” салоны захирал, Монгол улсын мастер үсчин Д. Одонгоо

    Наадмын ивээн тэтгэгч байгууллагын шагнал: Загвар өмсөгч н. Азжаргал, н. Золбоо, н. Хулангоо, н. Адъяа

    Тусгай байр: “Жи Энд Эс” ХХК-ийн дизайнер С. Ганзориг “Сомо” брэнд, “Mon line” ХХК-ийн дизайнер н. Цэрэнханд, н. Өнөрбат


    Мөн жил бүр энэ наадмаас шинэ топ моделийг шалгаруулдаг ч өнөө жил тодруулсангүй. Топ моделийн хэмжээнд хүрэх загвар өмсөгч байсангүй гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байв.
  • Үндсэн хуулийн цэц хуралдана
    2016 оны 12 сарын 02
    Нэр бүхий иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор хуульчилсан нь уг асуудлыг зохицуулсан Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн агуулгад харшилж байна гэсэн мэдээлэл ирүүлсний дагуу Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэжээ.
  • “Хөгжлийн банк”-наас зээл авсан компаниудын нэр ил болж, улс төрчид үнэнээ өчиж эхэллээ
    2016 оны 12 сарын 02
    “Хөгжлийн банк”-ыг тойрсон дуулиан сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа. Тэгвэл тус банкнаас зээл авсан компанийн нэрс олон нийтэд ил болж, улс төрчид эхнээсээ үнэнээ өчиж эхлэв.Тодруулбал Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайд Н.Номтойбаяр Хөгжлийн банкнаас авсан гэх зээлийн талаар “Миний нэр дээр ямар нэгэн зээл байхгүй. Гэхдээ надтай хамаарал бүхий компани зээл авсан. Энэ нь ямар учиртай вэ гэхээр Дорноговь аймагт сая тонны хүчин чадалтай цементийн үйлдвэр барихад зориулж авсан зээл юм. Надад байгаа мэдээллээр энэ үйлдвэр нь 380 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалттай. 380 сая ам.долларын 80 хувийн санхүүжилтийг Мак компани өөрсдийн эх үүсвэрээс гаргасан. Үлдсэн 20 хувийг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу зээлээр авсан. Энэ үйлдвэрийн эхний ээлж ирэх оны нэгдүгээр сарын 31-нд ашиглалтад орно. Дөрөвдүгээр сард бүрэн ашиглалтад орохоор бэлтгэл ажлаа базаагдаад явж байгаа.

  • 13 аймгийн 95 суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байна
    2016 оны 12 сарын 02
    Улсын хэмжээнд 13 аймгийн 95 суманд өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй нөхцөл үүссэн хэмээн өнөөдөр /2016.12.01/ Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Зудын эрсдэлийн зургийг өнгөрсөн сарын 22-нд дахин шинэчилж гаргасан мэдээлэл дээр тулгуурлан дараах тоо баримтыг гаргажээ. Тухайлбал, 11 дүгээр сарын 22-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувь зудын их, бага эрсдэлтэй байна.
  • Токиогийн ”Их дуулга” эхэллээ
    2016 оны 12 сарын 02
    Олон Улсын Жүдо бөхийн холбооний энэ оны сүүлийн тэмцээн болох Токиогийн “Их дуулга” өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээнд нийт 46 орны эрэгтэй 193, эмэгтэй 144, нийт 337 жүдоч оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн бөгөөд манай улсын 13 жүдоч өрсөлдөх юм. Тэмцээн Японы Токио хотын Метродолитан гимназиум ордонд энэ сарын 2-4-ний хооронд зохиогдоно.



    Энэхүү тэмцээнд олимп болон ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчид урилгаар оролцдог бөгөөд энэ жил МУ-ын гавьяат тамирчин Д.Сумьяа оролцох юм. Мөн ”Рио-2016” олимпод медальт байр эзэлсэн тамирчдаас Г.Отгонцэцэг, Ан Баул, Дирк ван Тичелт, Гвак Дон-Хан, Сирилл Марет нарын тамирчин барилдана.



    Токиогийн ”Их дуулга”-д эрэгтэй тамирчидаас 60 кг жинд Д.Амартүвшин /Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт/, Г.Болдбаатар /Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аварга, багийн ДАШТ-ий хүрэл медальт/, 66 кг жинд Д.Алтансүх /ОУХМ, Азийн аварга/, А.Батсуурь /ОУХМ, 2016 оны улсын аварга/, Г.Хэрлэн /ОУХМ, 2015 оны улсын аварга, ”Женко” клубийн тамирчин, 73 кг жинд Батцэцэгийн Батгэрэл /ОУХМ 2016 оны УАШТ-ий мөнгөн медальт, Улаанбаатар Гран При -2016 тэмцээний мөнгөн медальт/, Б.Баяндүүрэн /Фүкүй дээд сургууль/, 81 кг жинд Нямсүрэнгийн Дагвасүрэн /ОУХМ, Азийн аварга, багийн ДАШТ-ий хүрэл медальт/, -100 кг жинд Дашдуламын Ишдорж /”Улаанбаатар Гран При-2016” тэмцээний мөнгөн медальт/ О. Хангал нар барилдах юм.



    Харин эмэгтэй тамирчидаас 48 кг жинд М.Уранцэцэг /Монгол Улсын гавьяат тамирчин, ”Рио-2013” ДАШТ-ий алтан медальт, Багийн ДАШТ-ий мөнгөн медальт/, 57 кг жинд Д.Сумъяа /Монгол Улсын гавьяат тамирчин, ”Хилчин” спорт хорооны тамирчин, ”Рио-2016” олимпийн наадмын мөнгө, ”Астана-2015” ДАШТ-ий хүрэл медальт, Багийн ДАШТ-ий мөнгөн медальт, Универсиад наадмын аварга/, 63 кг жинд М.Даваасүрэн /ОУХМ, ”Улаанбаатар Гран При-2016” тэмцээний хүрэл медальт, Боржин төв дэвжээний тамирчин/, 70 кг жинд М.Баяртуул /ОУХМ, УАШТ-ий мөнгөн медальтай, Боржин төв дэвжээний тамирчин/ нар өрсөлдөх юм.



  • Багц 24: АТГ Н.Алтанхуягийг байцааж, АН мэдэгдэл гаргав
    2016 оны 12 сарын 02
    Монгол Улсын Ерөнхиий сайд Н.Алтанхуягийг тойрсон дуулиан олны анхаарлыг татаж байна. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн цагаас эхлэн ойр дотныхоныг нь цагдан хорьж улмаар АТГ-аас түүнийг өөрийг нь дөврөн цаг орчим байцаасан зэрэг олон асуудал сүүлийн хэдэн өдөр өрнөсөн билээ. Тэгвэл эл дуулиан хэрхэн өрнөснийг ”Барц 24” буландаа онцолж байна.
  • Чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ
    2016 оны 12 сарын 02
    10.00 цагаас:
    - Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;

    - Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд
    /Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/.

    15.00 цагаас:
    - Ерөнхий сайдын мэдээлэл: “Нийгмийн халамжийн чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар
  • УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана
    2016 оны 12 сарын 02
    БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

    1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:
    Хэлэлцэх асуудал:
    - Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.

    2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
    Хэлэлцэх асуудал:
    - Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.

    3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд:
    Хэлэлцэх асуудал:
    - Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.

    4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Г” танхимд:
    Хэлэлцэх асуудал:
    - Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/.
  • Өнөөдөр: Дуучин С.Амараагийн гэр бүлийнхэн мэдээлэл хийнэ
    2016 оны 12 сарын 02
    09:00 цагт: Блу Скай Тауэр-ын Кристал танхимд Олон улсын эрдэмтэдийн бүх нийтэд нээлттэй лекц болно. Олон улсын харилцаа, геополитик, Орос, Хятадын гадаад бодлогын талаарх энэхүү Лекцийг ОХУ, БНХАУ, БНСУ-ын эрдэмтэд тавина.

    09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн агуулгад нийцэж байгаа эсэхийг хянан хэлэлцэнэ.

    10:00 цагт: Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай Хотод болсон Дэлхийн 60 гаруй орны Соробан сампин,цээж тооллогын аварга шалгаруулах тэмцээнд манай Улсын 55 сурагч амжилттай оролцож алт, мөнгө, гранпри шагналыг хүртсэн. Амжилт гаргасан эдгээр хүүхдүүдийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүлээн авч уулзаж, баяр хүргэнэ.

    11:00 цагт: MN-Мэдээллийн төвд “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахтай холбоотой асуудлаар түүний гэр бүл, хамтран зүтгэгчид нь сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

    12:00 цагт: Орон сууцны хямдрал, урамшуулалт өдөрлөг Мишээл барилгын их дэлгүүрт болно.
  • Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
    2016 оны 12 сарын 02
    2016.12.2, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 3

    ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САР
    ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ШАР МОРЬ ӨДӨР

    Аргын тооллын: 2016.12.2, Баасан гараг
    Наран ургах шингэх: 08.22-17.01
    Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
    Барилдлага: Идэр
    Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
    Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
5003 5004 5005 5006 5007 5008 5009
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
    1 цаг 18 мин
  • Н.Учрал: Хүүхдийн төлөө зөвхөн “За” гэж хэлэх хангалтгүй, заавал хийе
    1 цаг 20 мин
  • О.Зундуйдорж: Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийн гарын үсэг 50 сая төгрөгийн үнэд хүрсэн
    1 цаг 27 мин
  • Н.Алтанхуяг: МАН-ын бодлогоор манай улс хөгждөг бол хөгжихөөр хугацаа өнгөрлөө
    1 цаг 54 мин
  • НИТХ дахь МАН-ын бүлэг Б.Пүрэвдагвыг нийслэлийн засаг даргад нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжлээ
    2 цаг 18 мин
  • Замын-Үүд боомтоор 36 мянган өндгийг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
    2 цаг 25 мин
  • МУГЖ Г.Ариунбаатар Вердийн “Набукко” дуурийн гол дүрд тоглож байна
    2 цаг 39 мин
  • Өмнөд Солонгосын кино салбар AI технологийг ашиглаж эхэлснээр жүжигчид, уран бүтээлчид ажилгүй болох эрсдэл нүүрлэв
    3 цаг 6 мин
  • Ираны дайнд амь үрэгдсэн америк цэргүүд: АНУ-ын арми хохирлын бодит хэмжээг ил болгож эхэллээ
    3 цаг 15 мин
  • Хятадын Шаньси мужид нүүрсний уурхай дэлбэрсний улмаас 82 хүн амиа алдаж, 120 гаруй хүн шархаджээ
    3 цаг 33 мин
  • Хотын даргад нэр дэвшигч Б.Пүрэвдавгын ХОМ
    3 цаг 45 мин
  • Г.Баясгалан улс төрд үйлчлэх нь үү, Үндсэн хуульд үйлчлэх нь үү, харъя!
    3 цаг 45 мин
  • Элчин сайд Б.Энхсүх Хааны дипломат корпусын маршал Алистэр Харрисоныг хүлээн авч уулзлаа
    3 цаг 51 мин
  • ОХУ-ын довтолгооны улмаас дөрвөн хүн амиа алдаж, 90 гаруй хүн шархаджээ
    4 цаг 13 мин
  • Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд сайн байна
    4 цаг 35 мин
  • Монгол Улсад анх удаа спортын хутга шидэлтийн тэмцээн болно
    4 цаг 42 мин
  • Хүүхдийн зуслангуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ
    20 цаг 26 мин
  • ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ
    20 цаг 33 мин
  • УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг: Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    21 цаг 3 мин
  • Д.Цогтбаатар: Австралид төгссөн залуучуудыгаа дэмжинэ
    21 цаг 21 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна
  • Д.Трампын бэр асан Ванесса Трамп хөхний хорт хавдраар өвчилжээ
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Иргэдийн хувьцаа болон ногдол ашиг өвлөх эрхийг нээлээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК