Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5049 5050 5051 5052 5053 5054 5055
  • Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалаа нөхөн төлнө
    2016 оны 11 сарын 11
    УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөж Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг төслийг хэлэлцлээ. Анхан шатны хэлэлцүүлгээр 45 гишүүн оролцож 88.2 хувьтай дэмжиснээр Нийгмийн бодлого боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ. Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөлд гишүүд ямар байр суурьтай байсныг хүргэе.

    УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Нийгмийн даатгалын санд чинь улаан гэрэл асчихаад байна

    “ Нийгмийн даатгалын шимтгэлийг 592 мянган хүн нөхөж төлсөн. Үүнээс 113 нь малчид хамрагдсан байгаа юм. Жил бүр нийгмийн даатгалд ирж байгаа ачалал нь 32 тэрбум төгрөг.

    Нийгмийн даатгалын санг халамж шиг хараад байдаг. Даатгал нөөцтэй байх ёстой. Өнөөдөр алдагдалтай байна. Нийгмийн даатгалын сангийн орлого 1.2 их наяд мөртлөө 1.3 их наяд төгрөгийн зарлагатай.

    Энэ тухай ч Номтойбаяр гишүүн ноцтой ноцтой тоог дэлгэсэн байна лээ. Нийгмийн даатгалын сан нь өнөөдөр улсаас татаас авдаг болчихоод байна. Энэ хууль батлагдаад ирвэл дахиад Нийгмийн даатгалын санд ачаалал ирнэ.

    Төсвийн урсгал зардалд ДНБ-ний 13 хувьтай тэнцэж байна гэсэн судалгаа байна. Энэ төрийг халамжийн төр гэдэг юм байна. Халамжид зарцуулж байгаа мөнгө дөрөв дахин их болчихлоо. Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүй бол болохгүй нь ээ. Нийгмийн даатгалын санд чинь улаан гэрэл асчихаад байна.”
    УИХ-ын гишүүн Бадальхан: 10 гаруй жилийн өмнөх мал тооллогын материал одоо олдох уу

    Бадальхан “ Хууль хэрэгжих ёстой. Хэдэн төгрөг төлөөд шимтгэл авах уу. Тэтгэвэрт гарахын тулд бүрдүүлэх бичиг баримт гэсэн байна. Үүнд, бүрдүүлэх материалын гурав дахь нөхцөл нь хүнд юм. Мал тооллогын материал гэсэн байна. 10 гаруй жилийн өмнөх мал тооллогын материал одоо олдох уу. Хувиараа хөдөлмөр эрхэлсэн бичиг гэсэн байна. Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс татвар төлөх нь ховор.Ингээд үзэхээр тэтгэвэр авах хүн олдохгүй юм бишүү”


    УИХ-ын гишүүн Н.Чинзориг: Нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөх хугацааг Засгийн газрын журмаар зохицуулна

    “ Бадальхан гишүүн Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй малчин нийт хэчнээн төгрөг төлөх вэ гээд асуугаад байгаа юм. Би нэг малчиг яг тэдэн төгрөг төлнө гэж хэлж чадахгүй. Тухайн хүн өөрөө нөхөн төлөх бололцоотой. Нөхөн төлөөгүй хугацааны шимтгэл дотор хэдэн жилийн хугацаанд төлөх вэ гэдгийг Засгийн газарын журмаар зохицуулна. Малчин гэж хэн хэлэх вэ, бүрдүүлэх материалтай холбоотой явцад хэлэлцүүлгийн явцад өөрчилж болно байх аа”

    УИХ-ын гишүүн Сарангэрэл: Нийгмийн даатгалын санд ачаалал авчрахгүй. Орлого төвлөрүүлнэ

    “Нийгмийн даатгалын санд ачаалал авчрахгүй, орлого төвлөрүүлнэ. Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөлгүй явсаар эцэст маш бага мөнгө авдаг. Нийгмийн даатгалын ачаалалд гишүүд адил санаа зовж байна. Өнгөрсөн парламентад энэ төслийг санал болгосон.

    УИХ-ын гишүүн Тогтох сүрэн: Хуулийн үйлчлэлийн хүрээнд боловсролын шаардлагыг хасах нь зүйтэй

    “Энэ хууль нь Малчид хувиар хөдөлмөр эрхлэгчдэд нэг удаа боломж олгож байгаа хууль юм. Хуулийн төслийг дэмжиж байна. Хэрэгжих хугацааны хувьд 2017.1.1-нээс хэрэгжих эхэлбэл яасан юм бэ. Үндсэн санхүүг бүрдүүлэх учраас ийм саналтай байна. Дуусах хугацаа нь нэг юмуу хоёр жил байвал ямар вэ. Өмнө нь нөхөн төлүүлэх хууль байсан. Хуулийн үйлчлэлийн хүрээнд боловсролын шаардлага тавигдсан байгаа. Үүнийг хасах нь зөв гэсэн байр суурьтай байна”
    УИХ-ын гишүүн Даваасүрэн: ”Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд орлого нэмэгдүүлэх чиглэлийн арга хэмжээнд анхаарал хандуулах хэрэгтэй.

    “ Хөдөөд энэ хямрал малчдын орлогот хүчтэй нөлөөлөсөн. Засгийн газрын зүгээс ”Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд орлого нэмэгдүүлэх чиглэлийн арга хэмжээнд анхаарал хандуулах хэрэгтэй. Журмаа хурдан гаргаасай. Журам хүлээгдээд байвал нөхөн төлөх хугацаа удаашраад байна байх. Нийгмийн даатгал төлөөгүй иргэд их байгаа. Тулгавал зарим нь төлж чадахгүй.

    УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 15:00 цагаас үргэлжилнэ.

  • Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв
    2016 оны 11 сарын 11
    Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэхүү ойн хүрээнд Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.



    Хүндэтгэлийн арга хэмжээнд Д.Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн хамт олон, Монголын зохиолчдын эвлэл болон Улсын драмын эрдмийн театрын хамт олон оролцож, цэцэг өргөлөө.

  • Маргааш зарим чиглэлд хөдөлгөөний хязгаарлалт хийнэ
    2016 оны 11 сарын 11
    “Inspireme Festival” соёлын өдөрлөг энэ сарын 11-12-ны өдрүүдэд болно. Тус өдөрлөгийн хүрээнд маргааш 12-14 цагийн хооронд Bentley, Land rover, Mini cooper загварын автомашинуудын цуваа Сүхбаатарын талбайгаас Гандантэгчилэн хийд, Баруун 4 зам, Бөхийн өргөө, Е-mart худалдааны төв, Сүхбаатарын талбай, Шангрила төв маршрутаар явах юм байна.

    Тиймээс дээрх замуудад түр хугацаагаар хөдөлгөөний хязгаарлалт хийхээр болсон тухай Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ.

    ​
  • Я.Санжмятав: Засгийн газар байгуулагдсанаас хойш амласан амлалтаа биелүүлээгүй
    2016 оны 11 сарын 11
    Я.Санжмятав: Засгийн газар байгуулагдсанаас хойш амласан амлалтаа биелүүлээгүй
  • Сангийн сайд мэдээлэл хийж байна
    2016 оны 11 сарын 11
    Сангийн сайд Б.Чойжилсүрэн валютын ханшийг тогтворжуулахтай холбогдуулан мэдээлэл хийж байна. Тэрбээр

    “ Сангийн яам Монголбанктай хамтраад валютыг тогтворжуулах талаас ажиллаад явж байна. Энэ тал дээр Монгол улсад хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярьж байна. Бид бүтцээ өөрчлөхгүй бол болохгүй. Монгол Улсын эдийн засагт хэрэглээ давамгайлсан байна.

    Экспорт сайнгүй байгааг та бүгд мэдэж байгаа. Өнгөрсөн жилүүдэд Сангийн яам, Хөгжлийн банк, Монгол банк гээд тусдаа хяналтгүй байсан. Шинэ засгийн газар гарч ирээд нэгдмэл төсөвтэй болох тухай ярьж хэрэгжүүлсэн. ОУВС-гаас тавьдаг шаардлага бол нэгдмэл төсөвтэй байхыг шаарддаг. АН-ын гишүүд хариуцлагагүй ажилласан. Өнгөрсөн жилүүдэд тавьсан өр, одоо тавьж буй өр нийлээд 2017 онд хямрал давамгайлах магадлалтай. Ирэх оны төсөвт 1.3 их наяд тэрбум төгрөг тусгагдсан” гэлээ.


  • Малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулна
    2016 оны 11 сарын 11
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. УИХ-ын гишүүн Н.Чинзоригийн санаачилсан уг хуулийн төсөлд хүүхдээ харж байгаа эхчүүд болон малчдыг нийгмийн даатгалд хамруулах, малчдын тэтгэврийн насыг 5 насаар урагшлуулахаар тусгажээ. Хуралдаанаар гишүүд асуулга асууж, УИХ-ын гишүүн Чинзоригоос хариулт авч байна.

    УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

    “ Хуулийн төслийг дэмжиж байна. Өнөөдөр хөдөө тулгарч байгаа нэг асуудал бол малчдын тоог бууруулахгүй байх асуудал. Нэг талаараа энэ хууль их дэмжлэг болж байгаа. Утаатай тэмцсэн мөнгийг малжуулаад гаргасан бол илүү үр дүн гарах байсан.

    Хөдөөгийнхөн нэг ийм санал тавьдаг юмаа. Залуусыг тогтвортой байлгахын тулд нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцвал малчид тогтвортой байх тухай. Ихэнх малчдын 80 хувь нь зээлтэй байгаа. Тухайн жилийн төсөвт нэмэлт хууль хэрэгжүүлбэл тэр заалтын дагуу тухайн хууль 2018 оноос хэрэгжинэ гэж ойлгоод байна”

    УИХ-ын гишүүн Н.Чинзориг ” “ Малчлдын залуу халааг залгахад энэ хууль дэмжлэг болно гэж үзэж байгаа . Энэ хуулийг боловсруулж байхад Засгийн газраас нийгмийн даатгалын талаар малчпын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг их хурлаас батлана гэж бодлогын бичиг баримтад тусгасан байдаг. Энэ тухай цаашид их хурлаас гаргасан шийдвэрийн хүрээнд яригдна. 2018 оноос хэрэгжинэ гэдэгт санал нэг байна. гэлээ.

  • NBA LIVE: Los Angeles Lakers vs Sacramento Kings
    2016 оны 11 сарын 11
    Los Angeles Lakers vs. Sacramento Kings
  • П.Цагааныг “Хубилай хаан” алтан медалиар шагналаа
    2016 оны 11 сарын 11
    Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Пунцагийн Цагаанд шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Хубилай хаан” алтан медаль олгосныг ШУА-ийн ерөнхийлөгч, Төрийн шагналт, Академич Дүгэрийн Рэгдэл гардуулан өглөө.

  • CNN: Монгол орны амьдрал камерын дуранд
    2016 оны 11 сарын 11
    CNN агентлаг Монгол орны амьдралыг камерын дуранд буулгажээ. Тэрээр зурагчин Паул Кокс 2014 оноос хойш Монголын алслагдмал дүүрэг дэх иргэдийн амьдралын хөргийг гэрэл зургийн хальсандаа буулгаж байжээ. Ингээд зургуудыг сонирхуулъя.
  • Өвчтөнүүдэд эко орчин хэрэгтэй
    2016 оны 11 сарын 11
    ХСҮТ-д жилд дундажаар 7176 хүн хэвтэж эмчлүүлдэг гэсэн тоо бий. Сүүлийн үед эмчилгээний гол чухал үзүүлэлт бол өвчтөний сэтгэл зүй гэдгийг шинжлэх ухаан баталж байгаа юм. Иймээс залуус нэгдэж, олон мянган иргэдийг сэтгэл санаа , эрүүл мэндийн хувьд сайн сайхан байлгах Эко амралтын өрөөг бий болгохоор аяныг эхлүүлж байна.
  • УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна
    2016 оны 11 сарын 11
    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10:00 цагт эхлэх ёстой. Гэвч одоогийн байдлаар 62 гишүүн ирээгүй байна. Харин Ж.Батзандан, Л.Болд, Ж.Ганбаатар, Д.Хаянхярваа нарын гишүүн цагтаа бүртгүүлжээ.

    Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумьяабазар, А.Ундраа, Д.Гантулга, Д.Ганболд, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, О.Содбилэг нарын найман гишүүн чөлөөтэй, томилолттой гэсэн мэдээг УИХ-ын албан сайт мэдээллээ. Өнөөдрийн хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэх нь тодорхойгүй байна.
  • З.Нарантуяа Ерөнхий сайдад асуулга тавьжээ
    2016 оны 11 сарын 11
    УИХ-ын гишүүн З.Нарантуяа Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад асуулга тавьжээ.

  • Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр мэдээлэл хийнэ
    2016 оны 11 сарын 11
    Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын төсвийн хуулийг баталсантай холбогдуулан Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр мэдээлэл хийнэ. Хурал 12:00 цагт Төрийн ордны B танхимд болох юм.

  • Ам.долларын ханш 2610 төгрөгт хүрлээ
    2016 оны 11 сарын 11
    Монголбанкны өчигдрийн зарласан ханшаар 2453 төгрөг 39 мөнгөтэй тэнцэж байгаа бол өнөөдрийн 09:45 цагийн үед “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2590 төгрөгөөр худалдан авч, 2610 төгрөгөөр арилжиж байна.

  • “Мунзуй хочит” Нямдоржийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
    2016 оны 11 сарын 11
    Мунзуй хочит Нямдоржийг бусдын гарт амиа алдсан гэх мэдээлэл өчигдөр гарсан билээ.
  • Б.Ринчен: Хамгийн сайхан монгол үгийг харцын овоохойгоос сонсдог сон
    2016 оны 11 сарын 11
    Хамгийн сайхан монгол үгийг харцын овоохойгоос сонсдог сон
  • Ж.Нарантунгалаг өнөөдөр дэлхийн аваргын төлөө тулалдана
    2016 оны 11 сарын 11
    Холимог тулааны ”One Championship”, ”Legend FC” холбооны дэлхийн аварга асан, гавьяат тамирчин, ”Чингисийн цавчилт” хочит Ж.Нарантунгалаг дэлхийн аваргын төлөө өнөөдөр тулалдана.

  • Өнөөдөр Шаргаморьтын гүүр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ
    2016 оны 11 сарын 11
    Өнөөдөр Шаргаморьтын гүүрэн дээр нийслэлийн Гамшгаас хамгаалах Автозамын албаны сургалт болно.
  • Интерполыг Хятадын сайд удирдана
    2016 оны 11 сарын 11
    БЭЭЖИН. /ВВС/. Хятад улсын нөлөө бүхий албаны хүн Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполын тэргүүнээр сонгогджээ.
  • Аймгуудын хорио цээрийг цуцаллаа
    2016 оны 11 сарын 11
    Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багт тогтоосон хорио цээрийн дэглэмийг энэ сарын 09-нд цуцласан талаар ОБЕГ-аас мэдээлэв.

    Тус багт энэ оны наймдугаар сарын 30-нд “Хонины цэцэг” өвчин гарч сумын Засаг даргын захирамжаар хорио цээр тогтоогоод байсан юм. Мөн Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач баг, Ховд аймгийн Мянгад сумын Цагаан булан баг, Дөргөн сумын Сээр багт гарсан “Бог малын мялзан“ өвчны улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг өнгөрсөн сарын 28-нд цуцласан байна.

    Түүнчлэн Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут, Буянт болон Жаргалант, Цагаан бургас, Мөст суманд гарсан “Бог малын мялзан“ өвчны бүсийн хорио цээрийн дэглэмийг өнгөрсөн сарын 24-нд цуцласан юм.
5049 5050 5051 5052 5053 5054 5055
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Нэмүү өртөг, борлуулалт ба тогтвортой орлого” хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа
    2 цаг 50 мин
  • Авлигатай тэмцэх газраас “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна
    3 цаг 14 мин
  • ТБХ: “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
    7 цаг 4 мин
  • ХЗБХ: “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл”-ийг хэлэлцэж, тогтоолын төслийг дэмжив
    7 цаг 6 мин
  • Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
    9 цаг 47 мин
  • Т.Мөнхсайхан: ЖИЛ БҮР НАСАНД ХҮРЭЭГҮЙ 2600 ОХИН ЖИРЭМСЭЛЖ БАЙНА, ЭНЭ БАГА ТОО БИШ
    9 цаг 50 мин
  • Өмнөговь аймаг АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
    9 цаг 52 мин
  • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 460 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
    10 цаг 18 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Байгалийн баялгийн өгөөжийн дийлэнхийг ард иргэд хүртдэг байх, байгаль орчин, иргэдийн амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй ашиглахад онцгой анхаарах шаардлагатай
    10 цаг 30 мин
  • Б.Золтуяа: Шинэ хотын даргыг улсаараа магтаж буйг хараад гайхлаа
    10 цаг 33 мин
  • "Алдарт эхийн одон"-гийн тухай бидний мэдвэл зохих БҮХ зүйл
    10 цаг 41 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
    12 цаг 5 мин
  • Н.Учрал: Хүүхдийн төлөө зөвхөн “За” гэж хэлэх хангалтгүй, заавал хийе
    12 цаг 6 мин
  • О.Зундуйдорж: Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийн гарын үсэг 50 сая төгрөгийн үнэд хүрсэн
    12 цаг 14 мин
  • Н.Алтанхуяг: МАН-ын бодлогоор манай улс хөгждөг бол хөгжихөөр хугацаа өнгөрлөө
    12 цаг 41 мин
  • НИТХ дахь МАН-ын бүлэг Б.Пүрэвдагвыг нийслэлийн засаг даргад нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжлээ
    13 цаг 4 мин
  • Замын-Үүд боомтоор 36 мянган өндгийг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
    13 цаг 12 мин
  • МУГЖ Г.Ариунбаатар Вердийн “Набукко” дуурийн гол дүрд тоглож байна
    13 цаг 26 мин
  • Өмнөд Солонгосын кино салбар AI технологийг ашиглаж эхэлснээр жүжигчид, уран бүтээлчид ажилгүй болох эрсдэл нүүрлэв
    13 цаг 52 мин
  • Ираны дайнд амь үрэгдсэн америк цэргүүд: АНУ-ын арми хохирлын бодит хэмжээг ил болгож эхэллээ
    14 цаг 2 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна
  • Д.Трампын бэр асан Ванесса Трамп хөхний хорт хавдраар өвчилжээ
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Монгол Улс НҮБ-ын Ойн форумыг даргална
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК