Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5101 5102 5103 5104 5105 5106 5107
  • Сонгуулийн ирцийн дүнг 12:30 цагт мэдээлнэ
    2016 оны 10 сарын 19
    Өнөөдөр улс орон даяар сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт явагдаж байна. Санал хураалт өглөөний 07:00 цагаас эхэлж бөгөөд оройн 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг,нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм. Сонгууль зохион байгуулахаар 1765 тойргийн хороо, 2082 хэсгийн хороо ажиллаж байна.

    2016 оны УИХ-ын сонгуулийн ирцийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос тухайлсан цагуудад тогтмол мэдээлж байсан. Харин орон нутгийн сонгуулийн үеэр дүүргүүдийн мэдээг нэгтгэх замаар Нийслэлийн сонгуулийн хороо 12:30 цагт ирцийн мэдээлэл хийх юм байна. Одоогийн байдлаар Нийслэлийн сонгуулийн хороонд дүүргүүдийн ирцийн мэдээлэл ирээгүй байгаа аж. Аймгуудын тухайд сумдын мэдээллээ нэгтгэж, сонгуулийн хорооноос нь мэдээлэхээр зохицуулалт хийгдэж байгаа аж.
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасаар шуурч, хүйтрэхийг анхааруулж байна
    2016 оны 10 сарын 19
    Энэ сарын 19-нөөс 24-ний өдрийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр, хугацааны дунд үе, сүүлчээр цас орж, шууран, хүйтрэхийг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

  • Дархан-Уул, Орхон, Сэлэнгийн замыг нээлээ
    2016 оны 10 сарын 19
    Цаг агаар болон замын нөхцөл байдлаас шалтгаалан Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотын чиглэлд түр хязгаарлаад байсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр нээжээ. Мөн Дархан-Уул аймгаас Орхоны чиглэлд гарах хөдөлгөөнийг өчигдөр орой нээсэн байна. Хэдийгээр замын хөдөлгөөнийг нээсэн ч орон нутгийн замд хальтиргаа гулгаа ихтэй, замын гадаргууд мөсөн бүрхүүл тогтсон байгаа тул жолооч тээвэрчид та замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмээ мөрдөж, анхаарал болгоомжтой зорчихыг Автотээврийн үндэсний төвөөс зөвлөлөө.

  • Аймаг, дүүргийн сонгуулийн хороодтой холбогдох утасны жагсаалт
    2016 оны 10 сарын 19
    Аймаг, дүүргийн сонгуулийн хороодтой холбогдох утасны жагсаалт
  • Нийслэлд хоёр өдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо
    2016 оны 10 сарын 19
    Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу энэ сарын 19, 20-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хоригложээ.

  • Сонгуулийн дүн энэ сарын 26-нд эцсийн байдлаар тодорхой болно
    2016 оны 10 сарын 19
    Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль өнөөдөр 22.00 цаг хүртэл үргэлжилнэ.
  • Ерөнхийлөгч гуравдугаар сургуулийн байранд саналаа өгнө
    2016 оны 10 сарын 19
    Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал өгөх өдөр өнөөдөр болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11.30 цагт Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо Орос, Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн байранд очиж саналаа өгөх аж.

  • Нийтийн тээврийн 943 автобус иргэдэд үйлчилж байна
    2016 оны 10 сарын 19
    Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжилт сонгууль өнөөдөр болж, бүх нийтээр амарч байгаа билээ.
  • Томоохон зах худалдааны төвүүд амарч байна
    2016 оны 10 сарын 19
    Томоохон захууд худалдааны төвүүд амрна
  • Себестьяан Хирсит : Ихэнх залуус ирээдүйд юу болох талаар юу ч бодохгүй явна
    2016 оны 10 сарын 19
    СебестьяанХирсит : Ихэнх залуус ирээдүйд юу болох талаар юу ч бодохгүй явна.
    “Миний хувьд Монголын сэтгүүлчидтэй хамтран ажилллах их сонирхолтой байлаа. Би Монголчуудад дуртай” хэмээн Германы Хаппингтон Пост сайтын парламентын сэтгүүлч Себестьяан Хирсит хэлсэн юм. Тэрбээр Манай улсад “Конрад Аденаур” сан, “Хөгжил Ардчилал” ТББ-ын урилгаар цөөн хоног зочилоод буй юм. Энэ сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Эдийн засгийн тогтвортой хөгжил” сэдвийн дор сэтгүүлчид Себестьян Хирситтэй харилцан туршлага солилцож санал бодлоо хуваалцсан юм. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
    -Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та манай уншигчдад өөрийнхөө талаар танилцуулна уу?
    -Танд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрийнхөө тухай товч танилцуулхад ---Намайг Себестьяан Хирсит гэдэг. Би 35 настай. 1998 оноос эхлэн сэтгүүлчээр ажиллаж эхэлсэн. Мьюнхиний Их сургуулийг сэтгүүлчээр сурч төгссөн. Мөн Берлиний Их сургуульд “Ирээдүйн судлал” мэргэжлээр суралцсан. Сүүлийн 10-д жил Германы Берлин хотод нэр хүндтэй сэтгүүлд Улс төрийн сэтгүүлчээр ажиллаж байна.
    -Монголд өмнө нь ирж байв уу?
    - Монголд анх удаа ирж байна. Би Украйнд түр амьдарч байгаа. Украйн Орос хоёрын харилцаа муудсан учраас Монгол руу ирхийн тулд Герман орж, Берлинээс шууд зорчлоо. Танай улс маш их таалагдаж байна.
    - Энэ хоёр өдрийн сургалт Герман Монголын сэтгүүлчид харилцан туршлага солилцсон үр өгөөжтэй болж өндөрлөлөө. Энэхүү сургалтыг удирдан явуулсаны хувьд танд хамгийн онцлог тал нь юу вэ?
    - Агуулын хувьд тухайн сэдвийн гол анхаарах зүйл нь редакцын ажлын үндсэн төлөвлөгөө гаргах хэсэг, сэтгүүлчдийн үндсэн стандарт онцлог байсан. Энэ хоёр өдрийн сургалт надад маш сонирхолтой санагдлаа. Учир нь манай сэтгүүлчид маш нээлттэй харилцан идэвхтэй харилцсан юм. Ер нь бол олон тохиолдолд тухайлбал Германд илтгэгч багш нь зогсоод л яриад байдаг. Оролцогчид алийг нь ойлгоод, алийг нь ойлгохгүй байгааг тэр бүр хараад байдаггүй. Харин энэхүү харилцан туршлага солилцох сургалт бусдаас онцлог байсан. Оролцигдтойгоо илүү нээлттэй харилцаж, асуултаа чөлөөтэй тавьж харилцан ярилцсан нь их эерэг сэтгэгдэл төрүүллээ. Энэ нь бас онцлох зүйл болсон.
    - Таны хувьд хөндлөнгийн байр сууринаас ажиглахад Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал ямар харагдаж байна вэ?
    - Мэдээж Монголд ирж байгаагийн хувьд судалсан. Гэхдээ танай орны талаар бүрэн мэдэхгүй. Би бол дэлхийд 180 орны эдийн засгаас илүүтэй эдийн засгийн сэтгүүлчдийн үндсэн зарчим ямар зүйл дээр ажиллах нь илүү чухал вэ гэж үзэх нь илүү сонирхолтой байна.
    - Өнөөдөр Герман улсад тэтгэврийн дансны тухай асуудал хөндөгдөж байгаа талаар ярьлаа. Манай улсад Герман улстай төстэй зүйл ажиглагдаж байгаа нь саяхан Мэргэжлийн Засгийн газраас хамтын тэтгэврийг хүчингүй болгож насны хишиг гэх хуулийг гаргаж ирсэн. Залуусын хувьд яагаад одооноос ирээдүйн тэтгэврийн мөнгөндөө санаа зовох хэрэгтэй вэ?
    - Өнөөдөр Герман улсад ихэнх залуус ирээдүйд юу болох талаар юу ч бодохгүй явна. Тухайлбал хөдөлмөрийн насны 25-30 насны залуус. Энэ нь 20-35 жилийн дараа хүмүүс ядуурлын байдалд хүрнэ гэдгийг ойлгохгүй байна. Учир нь тэтгэврийн хэмжээ маш бага. 20-30 жилийн дараа тэтгэврийн насны ядуучуудыг бий болгох аюултай. Германы одоогийн Засгийн газар анх гарахдаа тэтгэврийн багц хуулийг гаргасан ч онцгой өөрчлөлт авчирсангүй. Яагаад гэвэл хөдөлмөрийн насны залуус буюу 25-30 насныханд зориулж 2030 рн болтол тэтгэвэрт зориулж 3 милльяард давсан маш их хэмжээний мөнгөн дүнгийн тооцоо гарсан. Мөн хүүхэд гаргасан эмэгтэйчүүд тэтгэвэрт гарахдаа мөнгө авах тухай заасан. Энэ нь 1992 оноос өмнөх ээжүүдэд хамаатай. Түүнчлэн Социал Демократ намаас хөдөлмөрийн насны залуус тэтгэврийн насанд хүрээгүй ч тэтгэвэрт гарч болох тухай санал хэрэгжүүлсэн. Гэвч хөдөлмөрийн насны залууст уг санаачилга ач холбогдол өгөөгүй.
    - Дэхийн улс орнуудад хүн амын тоо буурч улс оронд агших процесс явагдаж байгаа талаар та сургалтын үеэр сонирхуулсан. Энэ үйл явдал манай улсад бас болохыг үгүйсгэх аргагүй?
    - Дэлхийн хүн амын хамгийн их өсөлттэй үе нь 1990-д он байсан. Ялангуяа Япон, Итали улсуудад. Гэвч энэ улс өнөөдөр хүн амынх нь тоо байнгын бууралттай байх болсон. Учир нь насжилт өндөр, залуус бага. Тиймээс зарим хүнгүй тосгодыг улс орон нь хөгжүүлэх биш устгаж эхэллээ. Украйнд би одоо амьдарч байна. Энэ улс анх 51 сая хүн амтай байсан. 2 жил гаруйн өмнө Кримд болсон үйл явдалын дараа 45 сая болсон нь 25 жилийн дотор Украйн улсын хүн ам 25 хувиар багасаад байна. Мөн ОХУ хэдэн сая хүнээр багассан нь мөн л агших процесс явагдаж байна. Оросын хувьд эрчүүдийн дундаж наслалт 56. Энэ нь архидалт өндөр байдагтай шууд холбоотой. Улс орон агших процесс явагдаж байгаа нь ирээдүйд Монгол Улсад ч хамаатай. Үүнийг сэтгүүлчид ойлгуулах нь бидний үүрэг юм.
    - Ярилцлагын төгсгөлд Монголын сэтгүүлчдэд хандаж хэлэх үг?
    - Монголд их олон газар намайг ярилцлаганд урьлаа. Урьсан газар бүрт баярлалаа. Надад Монголын сэтгүүлчидтэй хамтран ажиллах маш сонирхолтой байлаа. Гэхдээ надаас маш нээлттэй асуулт асууж байгаа нь надад чөлөөтэй ярих боломжийг олгож байна. Өөрөөр хэлбэл, би юу ч дураараа бурж болхоор асуулт асууж байна. Үүнийг шүүмжлэл гэж бүү ойлгоорой. Сэтгүүлчийн нүдээр харвал телевизийн нэвтрүүлгийн цагийг дүүргэх гэж байгаа бол өөр хэрэг. Сэтгүүлч хүнийхээ хувьд юу хүсээд байгаагаа огтхон ч ойлгохгүй байгаа нь харагдлаа. Бид бол нийгмийн өмгөөлөгчид гэдгийг санах хэрэгтэй. Мөн сэтгүүлч гэдэг маань ямар үүрэгтэй вэ гэдгээ ойлгох нь чухал. Тухайн улс орондоо ямар ач холбогдолтой вэ гэдгээ ойлгох нь сэтгүүлчийн давуу тал юм.
    Б.Цэцэг
  • Орон даяар сум, дүүргийн ИТХ-ын сонгууль эхэллээ
    2016 оны 10 сарын 19
    Сум дүүргийн өөрөө удирдах ёсны байгууллага ИТХ-ыг сонгох сонгууль өглөөний 07,00 цагаас орон даяар эхэллээ.

  • Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    2016 оны 10 сарын 19
    Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • 24 баримт: Санал авах үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах вэ
    2016 оны 10 сарын 19
    2016 оны Орон нутгийн сонгуулийн санал хураах ажиллагаа өнөө өглөөний 07 цагт улс орон даяар эхэлсэн. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 21 аймгийн 1,613 баг, нийслэлийн 9 дүүргийн 152 хорооноос нийт 7,282 төлөөлөгч сонгогдох юм. Эдгээр 7,282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15,212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14,489 нэр дэвшигч, 723 бие даан нэр дэвшигч өрсөлдөж байгаа билээ. Тэгвэл сонгуулийн санал хураалтыг хэрхэн явуулах болоод орон нутгийн сонгуулийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
    2016 оны 10 сарын 19
    Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
  • Улаанбаатарт өдөртөө 6-8 градус дулаан байна
    2016 оны 10 сарын 19
    Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна
  • Спортын наадам болно
    2016 оны 10 сарын 18
    Авто замын салбарын аварга шалгаруулах спорт наадам 2016 оны 11 сарын 7,8-ны өдрүүдэд Буянт Ухаа спорт ордон болох гэж байна. Удирдамж тун удахгүй www.mra.mn сайтанд тавигдана.
  • ЗГ: “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх боломж бүрдлээ
    2016 оны 10 сарын 18
    Монгол Улсын хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих бодлогын хүрээнд Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгав.
  • Монголын урлагийн арга хэмжээ москвад зохиогдлоо
    2016 оны 10 сарын 18
    Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-аас Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан зохион байгуулж буй ”Найрамдлын сар”-ын цуврал арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.

    Энэ хүрээнд Москва хотын ”Лотте плаза”-дМонгол Улсын урлагийн мастеруудын концерт болон ”Шилмэл загвар” төвийн хувцас загварын үзүүлбэрийг 2016.10.10-ныөдөр зохион байгуулав. Баярын арга хэмжээг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Б.Дэргэрмаа нээж, үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээМонгол-Оросын дипломат харилцаанд соёл хүмүүнлэгийн харилцаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглээд, соёлын хамтын ажиллагаа нь эрт дээр үеэс улс хоорондын харилцааны чухал хэлбэр байсаар ирсэн бөгөөд соёл иргэншлүүдийн харилцан ойлголцол, үндэстэн хоорондын итгэлцэлд чухал үүрэг гүйцэтгэж, үндэсний соёлыг харилцан баяжуулж, хөгжүүлэхэд түлхэц болдог ач холбогдолтойг дурдаад, Монгол Улсын урлагийн мастеруудын концерт зохион байгуулахад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, мөн баярын арга хэмжээг дэмжиж ”Шилмэл загвар” төвийн захирал хатагтай Ч.Оюунцэцэг, дизайнер Б.Дулам нар уран бүтээлчдийнхээ хамтаар өөрсдийн зардлаар хүрэлцэн ирж оролцож байгаад гүн талархал илэрхийлэв. Нээлтийн арга хэмжээнд ОХУ-ын Соёлын дэд сайд А.В.Журавский оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Баярын концертод Монгол Улсын БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болдоор ахлуулсан УДБЭТ-ын жүжигчид тэр дундаа төгөлдөр хуурч, МУГЖ Б.Солонго, МУГЖ дуучин Б.Сарантуяа зэрэг монголын нэр хүндтэй уран бүтээлчид ая дуугаа өргөсөн юм.Энэхүү арга хэмжээнд ОХУ-ын их, дээд сургуулиудын реакторууд, соёл, шинжлэх ухаан, бизнес, улстөрийн хүрээнийхэн оролцсон нь онцгой ач холбогдолтой явдал болсныг Элчин сайд Б.Дэлгэрмаа онцлон тэмдэглэв.

  • Нийслэлд “Ногоон барилга” барих санал тавилаа
    2016 оны 10 сарын 18
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Олон улсын санхүүгийн корпорацийн Филиппин Улс дахь Ерөнхий хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Жессе Ангийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын эко хөгжлийн бодлого, эрчим хүчний дэд бүтцийн бүтээн байуулалтад дэмжлэг үзүүлэх, тодорхой төслүүд буюу нийслэлийн гэр хорооллыг өртөг багатай, хямд орон сууцаар хангах тал дээр санхүүгийн төлөвлөлт хийх, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Улаанбаатар хотын дэд төвүүдэд иргэдийн орлогод нийцсэн орон сууц барих төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Филиппин Улс дахь Ерөнхий хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Жессе Анг “Манайх ногоон барилгын төслөө Ази тивийн болон Латин Америкийн улсуудад хэрэгжүүлж байна. Ногоон барилгын тал дээр Монгол Улстай хамтарч ажиллах сонирхолтой байна. Манай улс өөрсдийн туршлагаасаа хуваалцаж, энэ чиглэлээр барилгын ажил явуулах тал дээр санал бодлоо солилцоход таатай байх болно. Ногоон барилга нь эрчим хүчний болон усны зарцуулалтад асар их эдийн засгийн хэмнэлтийг мэдрүүлдэг. Монгол Улсын Засгийн газар, Улаанбаатар хотын захиргаатай энэ тал дээр хамтран ажиллах саналтай байна. Та бүхнийг хүлээж авна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Ногоон барилга нь дэлхий нийтэд их чухал асуудал болоод байгаа. Манай улсын сэрүүний улирал урт учраас барьж байгаа барилгын дулаан алдалтын тал дээр анхааран ажиллах хэрэгтэй байгаа юм. Манай улсад ногоон барилгын ажлыг эхлүүлэхийн тулд Үндэсний хэмжээний стандарт боловсруулахаас эхлээд маш их ажил үүсэх нь тодорхой. Улаанбаатар хот, Засгийн газар, ТББ-ууд хамтран хийх хэрэгтэй гэж үзэж байна. Танай Ногоон барилга төслийг хэрэгжүүлэхэд Улаанбаатар хотын зүгээс татгалзах зүйл байхгүй” гэдгийг хэлсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Ерөнхийлөгч Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    2016 оны 10 сарын 18


    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөлийн ерөнхийлөгч Стив Сандерс тэргүүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын үеэр Монгол Улс, Хойд Америкийн хамтын ажиллагаа, харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, цаашдын үйл ажиллагааны чиглэл, хандлагын талаар санал солилцон ярилцлаа.

    1990 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Хойд Америк-Монголын бизнесийн Зөвлөл нь Монгол Улсыг Хойд Америктай холбосон хамгийн анхны бизнесийн байгууллага бөгөөд Монголын гадаад худалдааг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн байна.

    Тус байгууллага нь Монгол Улс, АНУ болон Монгол Улс, Канадын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжин ажиллах зорилготой юм.
5101 5102 5103 5104 5105 5106 5107
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Л.Энх-Амгалан: Хот хөдөөгийн сургууль, төрийн болон хувийн сургуулийн ялгааг арилгах бодлогыг хэрэгжүүлнэ
    5 мин
  • BTS хамтлагийнхан фенүүддээ зориулан "Oreo" брэндтэй хамтран шинэ амттан худалдаанд гаргана
    9 мин
  • Охидыг хүчиндсэн өсвөр насны хөвгүүдэд ял оноолгүй сулласан шүүхийн шийдвэр Англид олны дургүйцлийг хүргэв
    18 мин
  • ЗГ: "Эрдэнэс Монгол"-ын харьяа алдагдалтай ажилласан 10 ТӨК-ийг татан буулгалаа
    34 мин
  • Ж.Нямдулам: Нийтийн албан тушаалд хүйсийн тэнцвэртэй томилгоо хийх хэрэгтэй
    59 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
    1 цаг 55 мин
  • Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ
    2 цаг 20 мин
  • ҮХЦ: “УДШ-ийн Ерөнхий шүүгчийг дахин томилдог байх эсэх“ маргааныг өнөөдөр хэлэлцэнэ
    2 цаг 45 мин
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
    2 цаг 50 мин
  • ЗГ: ТӨК-ийг татан буулгах, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
    3 цаг 8 мин
  • Өнөөдөр хуралдах байнгын хороод болон хэлэлцэх асуудлууд
    3 цаг 13 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    3 цаг 32 мин
  • “Нэмүү өртөг, борлуулалт ба тогтвортой орлого” хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа
    14 цаг 46 мин
  • Авлигатай тэмцэх газраас “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна
    15 цаг 10 мин
  • ТБХ: “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
    19 цаг 0 мин
  • ХЗБХ: “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл”-ийг хэлэлцэж, тогтоолын төслийг дэмжив
    19 цаг 2 мин
  • Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
    21 цаг 43 мин
  • Т.Мөнхсайхан: ЖИЛ БҮР НАСАНД ХҮРЭЭГҮЙ 2600 ОХИН ЖИРЭМСЭЛЖ БАЙНА, ЭНЭ БАГА ТОО БИШ
    21 цаг 46 мин
  • Өмнөговь аймаг АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
    21 цаг 48 мин
  • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 460 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
    22 цаг 14 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна
  • Д.Трампын бэр асан Ванесса Трамп хөхний хорт хавдраар өвчилжээ
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Монгол Улс НҮБ-ын Ойн форумыг даргална
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК