Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5104 5105 5106 5107 5108 5109 5110
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    2016 оны 10 сарын 18
    2016.10.18, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 18

    НАМРЫН АДАГ ШАР НОХОЙ САР
    ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР

    Аргын тооллын: 2016.10.18, Мягмар гараг
    Наран ургах шингэх: 07.19-17.58
    Үс засуулбал: Эд малын гарлагатай
    Барилдлага: Арвидах
    Шүтэн барилдлага: Авахуй
    Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиаболой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  • Улаанбаатарт 6 хэмийн дулаан байна
    2016 оны 10 сарын 18
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан өдөртөө 6-11 градус дулаан байна.
    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи шөнөдөө хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө бага зэргийн цас орно . Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.
  • Загвар өмсөгч бүсгүйн өнөөгийн зургууд интернет хэрэглэгчдийг цочролд оруулаад байна
    2016 оны 10 сарын 17
    Загвар өмсөгч бүсгүйн өнөөгийн зургууд интернет хэрэглэгчдийг цочролд оруулаад байна
  • “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын цахим мэдээллийн сан байгуулах нь” сэдэвт сургалт эхэллээ
    2016 оны 10 сарын 17
    “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын цахим мэдээллийн сан байгуулах нь” сэдэвт сургалт эхэллээ
  • Хүн амын сан 15 сая ам.долларын төслүүд хэрэгжүүлнэ
    2016 оны 10 сарын 17
    Хүн амын сан 15 сая ам.долларын төслүүд хэрэгжүүлнэ
  • Техникийн хяналтын байгууллагын итгэмжлэлийн техникийн хорооны хурал болов
    2016 оны 10 сарын 17
    Техникийн хяналтын байгууллагын итгэмжлэлийн техникийн хорооны хурал болов
  • “Алтан намар” хөгжмийн наадам 35дахь жилдээ болно
    2016 оны 10 сарын 17
    Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтан намар” хөгжмийн наадам энэ жил 35дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

    Энэ жилийн наадамд том хэлбэрийн болон гоцлол цөөхүүлийн нийт 40 гаруй бүтээл бүртгүүлэв.

    Мөн БНХАУ, ӨМӨЗО, Халимаг, Буриадын хөгжмийн зохиолчид бүтээлүүдээрээ оролцож байна.

    Наадамд оролцох бүтээлүүдийг симфони найрал хөгжим, үндэсний найрал хөгжим, гоцлол цөөхүүл хөгжим гэсэн номинацуудаар шалгаруулна.

    Наадмын нээлт 2016 оны 10 сарын 27-д Улаанбаатар Чуулгад
    Гоцлол, цөөхүүл хөгжмийн шалгаруулалт 2016 оны 10 сарын 28-д ХБК-ын концертын А танхим
    Наадмын хаалт буюу том хэлбэрийн бүтээлийн шалгаруулалт 2016 оны 10 дугаар сар 29-д МУ-ын Филармони дээр зохион байгуулагдана.
    “Алтан намар 2016” хөгжмийн 35 дахь удаагийн наадмын ерөнхий найруулагчаар Г. Эрдэнэбаатар, наадмын комиссын даргаар МХөгЗХ-ны гүйцэтгэх захирал Д. Ганпүрэв нар ажиллаж байна.

    Дэлгэрэнгүй тойм:

    Наадмын нээлт

    Наадмын нээлтэнд ЗХЖШ-ын ҮЖҮНХ болон ХБК-ын үндэсний найрал хөгжмөөр наадмын нээлтийн фанфар хөгжимдснөөр уламжлал ёсоор СГЗ Д.Цэдэвийн шүлэг, төрийн хошой шагналт Н.Жанцанноровын “Алтан намар” дуугаар 35 дахь удаагийн наадмыг ёслол төгөлдөр нээнэ.

    Энэ жил МХөгЗХ-ны гишүүн МУУГЗ, Төрийн шагналт Г. Бирваагийн мэндэлсний 100 жил, МУУГЗ, Төрийн шагналт Э. Чойдогийн мэндэлсний 90 жил, МУАЖ, Хөдөлмөрийн баатар Д. Лувсаншаравын мэндэлсний 90 жилийн тэгш ойнууд тохиож байгаа бөгөөд улс нийгмийн санхүү, эдийн засгийн хямралын үед тус ойн арга хэмжээнүүдийг нэгтгэн “Алтан намар - 2016” хөгжмийн наадмын хүрээнд хамруулж улс орон даяар өргөн тэмдэглэж байна.

    МХөгЗХ-ны нарийн бичгийн даргаар 17 жил тасралтгүй ажилласан, гурван удаагийн дайнд оролцож бүрээн дуугаар цэрэг армийг төвхнүүлж явсан, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Г. Бирваагийн 100 жилийн ойд зориулж, түүний ҮЖҮНХ-д бичсэн маршуудаас дээжлэн нээлтэнд хөгжимдөхөөс гадна МУУГЗ, хөгжмийн зохиолч Д. Баттөмөрийн Г.Бирваа гуайд зориулан бичсэн “Анхны бүрээч” дуу анх удаа Алтан намрын нээлтийн үйл ажиллагаан дээр эгшиглэнэ.

    Алтан намар хөгжмийн наадмын хүрээнд залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор хөгжмийн зохиолч Д. Ариунболдын “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгээр тус наадмын нээлт өндөрлөнө.

    Гоцлол, цөөхүүл хөгжмийн шалгаруулалт

    Наадмын гоцлол, цөөхүүл хөгжмийн шалгаруулалтыг 2016 оны 10 сарын 28-д Хөгжим Бүжгийн Коллежийн концертын А танхимд зохион байгуулах бөгөөд энэ төрөлд урд урдын жилүүдээс илүү сонирхол татахуйц олон сайхан уран бүтээлүүд оролцож байна. Жишээлбэл: та бидний мэдэх Халимагийн хөгжмийн зохиолч Аркадий Манджиев, Буриадын хөгжмийн зохиолч Баяр Дондоков нарын бүтээлүүдээс гадна Монголын шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлүүд оролцоно. Энэ жилийн гоцлол, цөөхүүл хөгжмийн төрөл, оролцогчдоос хамааран сонирхолтой явагдах шинжтэй байна.

    Наадмын хаалт

    Наадмын хаалтыг 2016 оны 10 сарын 29-д Монгол улсын филармони дээр зохион байгуулна.

    Жил жилийн Алтан намар наадмын эрхэм хүндтэй байгууллагаар МУ-ын филармонийг албан ёсоор дурдаж байна.

    “Алтан намар-2016” хөгжмийн наадмын том хэлбэрийн бүтээлүүдийг тоглох, удирдах бүхий л гол ажил нь МУ-ын Филармони дээр явагдаж байгаа бөгөөд наадмын бэлтгэл сургуулилт нь 10 сарын 18-аас албан ёсоор эхэлнэ.

    Наадмын хаалтын үйл ажиллагааг албан ёсоор Улсын филармоний концертын танхимд зохион байгуулах бөгөөд том хэлбэрийн бүтээлүүдэд ӨМӨЗО-ны хөгжмийн зохиолч Нарс, Өвөр Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны дэд дарга болон Бриадын хөгжмийн зохиолч Баяр Дондоков нар Монгол угсаатны хөгжмийн зохиолчдыг төлөөлж оролцохоос гадна Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд энэ орой эгшиглэнэ.

    Наадмын хаалтын тоглолтын дараа “Алтан намар 2016” оны шилдэг хөгжмийн шагналыг гардуулах ёслол явагдана.

    Алтан намар наадмын шаргал хуудсыг сөхөх аваас .....

    Ардын жүжигчин, төрийн шагналт С. Гончигсумлаа, Н. Жанцанноров, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г. Бирваа нарын санаачилгаар хөгжмийн урлагийн наадам 1982 онд анх зохион байгуулагдаж байсан бөгөөд тухайн үед төрийн дэмжлэг оролцоо ч сайн байсан байна. Тус наадмыг сүлд дуутай болгох санаачилга 1983 онд гарсан бөгөөд хөгжмийн зохиолч, яруу найрагчдын дунд наадмын сүлд дууны уралдаан зарласан. Уралдаанаас гурван дуу үлдсэнээс Төрийн хошой шагналт Л.Мөрдоржийн хөгжим, Ш.Шажинбатын шүлэг “Намрын баяр”, төрийн шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хөгжим, Д.Цэдэвийн шүлэг “Алтан намар”, хөгжмийн зохиолч Г.Алтанхуягийн “Намрын тухай дуу” шалгарсан байдаг. Энэ гурван дуунаас Н.Жанцанноровын “Алтан намар” тунаж үлдсэнээр “Алтан намар” хөгжмийн наадам өөрийн гэсэн сүлд дуутай болж 35 дахь жилдээ зохиогдож байна.

    Тус наадмын навчит билэгдлийг ардын зураач Л.Намхайцэрэн бүтээжээ.
  • Герман-Монголын сэтгүүлчдийн хамтарсан хэлэлцүүлэг боллоо
    2016 оны 10 сарын 17
    Эдийн засгийн тогтвортой хөгжил – Сэтгүүлчдийн оролцоо сэдэвт семинар Кемписки зочид буудалд боллоо. Тус семинар нь хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд удирдан явуулахаар Герман улсын Хаффингтон Пост сайтын парламентын сэтгүүлч Себастиан Христ хүрэлцэн ирсэн юм. “Монголын эдийн засгийн хөгжил - Сэтгүүлчдийн оролцоо” сэдэвт туршлага солилцох уг семинар нь “Хөгжил-Ардчилал” ТББ, Конрад-Аденауэp-Cантай хамтран зохион байгуулж буй энэ жилийн хоёр дахь арга хэмжээ юм.
    Энэ удаагийн арга хэмжээгээрээ хоёр орны сэтгүүлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн дэмжих, харилцан туршлага солилцох боломж олгохын зэрэгцээ Германы эдийн засгийн загвар болсон нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийн үндсэн ойлголтуудын талаар мэдээлэл солилцсон юм. Тэрээр семинарыг удирдагч Себастиан Христ хэлэхдээ “Улс орны нийгэм, эдийн засаг, оюун санааны амьдралд хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүрэг хамгаас чухал. Учир нь манай Үндсэн хуульд засгийн эрх мэдэл ард түмний мэдэлд байна гэж заасан байдаг. Иргэд өнөөгийн ардчилсан нийгэмд энэхүү эрхээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан элдэж байна. Өөрөөр хэлбэл сэтгүүлч та бүхний хүргэсэн мэдээ мэдээлэл дээр тулгуурлан иргэд үзэл бодлоо бүрдүүлдэг. Тиймээс ч энэ салбар хамгаас илүү хариуцлагыг шаарддаг. Үүнээс гадна хэвлэл мэдээлэл чөлөөтэй мэдээлэх боломжоор хангагдсан байх учиртай. Энэ нь ардчилсан нийгмийн салшгүй нэг үнэт зүйл. Германд хэвлэлийн эрх чөлөө үндсэн хуулийн төвшинд хамгаалагдсан байдаг. Гэвч энэ нь хариуцлагаас мултарна гэсэн үг биш харин тэдний нийгмийн үүрэг оролцоо, хариуцлагыг баталгаажуулж байгаа гэсэн үг юм. Мѳн Германы хэвлэл мэдээллийн тогтолцоо санхүүгийн хувьд харьцангуй хараат бус гээд бидэнд туршлага судлах олон зүйл байна” гэсэн юм.



  • Б.Ханбаатарт чанга дэглэмтэй хорих ангид 9 жил хорих ял оноолоо
    2016 оны 10 сарын 17
    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатарт холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцлээ.

    Шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд Б.Ханбаатарт анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 125-р зүйлийн 125.2, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 9 жил хорих ял оногдуулж, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хэвээр үлдээв.
  • Хорт хий, утаанаас хамгаалах багны сургалт зохион байгуулагдаж байна
    2016 оны 10 сарын 17
    Хорт хий, утаанаас хамгаалах багны сургалт зохион байгуулагдаж байна
  • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 24 иргэний мэдүүлгийг буцаажээ
    2016 оны 10 сарын 17
    Авлигатай тэмцэх газар 2016 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 326 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 631 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.

    Өнгөрсөн долоо хоногт 310 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 265 нь зөрчилгүй байсан бол 24-ийг нь буцааж, 21-ийг нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 321 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байна. Ашиг сонирхлын илт зөрчилтэй гэж үзсэн урьдчилсан мэдүүлэг байсангүй.

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Захиргаа хяналтын албаны дарга Б.Дөлгөөн, Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээний албаны дарга Б.Уранчимэг нарын зэрэг 265 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.

    Томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулах, хууль, журам зөрчсөн, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 24 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаажээ.

    Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болсон, ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсныг анхааруулсан, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 21 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна.

    Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цаг уур, орчны шинжилгээний газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компани, Цагдаагийн ерөнхий газар зэрэг байгууллагаас, мөн боловсролын салбараас ирүүлсэн байв.

    Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 24 иргэний мэдүүлгийг буцаажээАвлигатай тэмцэх газар 2016 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 326 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 631 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.

    Өнгөрсөн долоо хоногт 310 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 265 нь зөрчилгүй байсан бол 24-ийг нь буцааж, 21-ийг нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 321 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байна. Ашиг сонирхлын илт зөрчилтэй гэж үзсэн урьдчилсан мэдүүлэг байсангүй.

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Захиргаа хяналтын албаны дарга Б.Дөлгөөн, Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээний албаны дарга Б.Уранчимэг нарын зэрэг 265 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.

    Томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулах, хууль, журам зөрчсөн, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 24 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаажээ.

    Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болсон, ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсныг анхааруулсан, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 21 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна.

    Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цаг уур, орчны шинжилгээний газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компани, Цагдаагийн ерөнхий газар зэрэг байгууллагаас, мөн боловсролын салбараас ирүүлсэн байв.

    Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 24 иргэний мэдүүлгийг буцаажээ
  • Доналд Трампын ээлжит хохирогч нь Хлое Кардашиан байжээ
    2016 оны 10 сарын 17
    Доналд Трампын ээлжит хохирогч нь Хлое Кардашиан байжээ
  • Дахин төлөвлөлтөд хамрагдсан 140 айлыг түр оршин суух байранд оруулна
    2016 оны 10 сарын 17
    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр боллоо.Хуралдаанаар Хөрөнгө бүртгэж авах тухай, Ази-Европын чуулга уулзалтын дурсгалд зориулсан “Тэнгэрийн өрх” хөшөө байршуулах тухай зэрэг хоёр асуудлыг хэлэлцэж, баталлаа.



    Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас “Хямд өртөгтэй орон сууц”-ны барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр “Баярс констракшн” ХХК-тай 2013 оны аравдугаар сарын 2-ны өдөр гэрээ байгуулан ажилласан. Өнөөдөр “Баярс констракшн” ХХК барилгын ажлыг дуусгаж, хүлээлгэн өглөө. Иймд нийт 8 тэрбум 667 сая 690 мянган төгрөгийн өртөг бүхий тус барилгын зоорийн давхар болон 1-12 давхарын 132 айлын орон сууцны барилга байгууламж, гадна тохижилтийн эд хөрөнгийг Гэр хорооллын дэд бүтцийн газрын данс бүртгэлд бүртгэн, ашиглалт хамгаалалтыг хариуцуулахаар шийдвэрлэлээ.

    Мөн 2013 оноос хойш Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа чөлөөлсөн хэдий ч орон сууцандаа орж чадаагүй, түрээсийн мөнгөө цаг тухайд нь авч чадахгүй байгаа болон одоог хүртэл орох оронгүй байгаа 366 айлаас эхний ээлжинд нийслэлийн удирдлагууд 140 гаруй айлыг түр суурьшуулах орон сууцанд оруулахаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • ”Өдөрт 5” Эрүүл зөв хооллолтыг дэмжих аян
    2016 оны 10 сарын 17
    Скай Хайпермаркет ХХК-иас хүүхдүүдийн эрүүл зөв хооллолтыг дэмжих ”

    ” ашгийн бус аяныг 2016.10.14-с эхлэн зохион байгуулж эхэллээ.

    Аяны зорилго нь эрүүл, зөв хооллолтыг хэвшүүлэхийн тулд 1 өдөрт 5-аас дээш төрлийн жимс ногоо идэх, өнгө өнгийн жимс ногооны ашиг тусыг сонирхолтой сургалтаар дамжуулан хүүхэд бүрт хүргэхэд оршино.

    Мөн тэднийг ирээдүйн үйлчлүүлэгч болоход нь туслан дэлгүүрээс худалдан авалт хийх дадлага хийлгэх болно.

    Хамрах хүрээ:
    Сургуулын өмнөх насны хүүхдүүд (5-6нас)

    Бүртгэл хийх:
    1. БЗД-ийн 1,3,15-р хорооны цэцэрлэгүүдэд хүргэсэн урилгын дагуу бүртгэнэ
    2. Имарт хайпермаркетын үйлчлүүлэгчдийн хүүхдийг бүртгэн оролцуулна
    3. Цаашид бусад дүүргийн цэцэрлэгт урилга хүргүүлэн хүүхдүүдийг оролцуулна

    Үргэлжлэх хугацаа:
    2016/10/14~12/31-ныг дуустал БААСАН гараг бүр өглөөний 10:00 цагт эхэлнэ. Дулааны улирал эхэлмэгц дахин үргэлжлэх болно.

    Оролцох хүүхэд:
    1 удаагийн арга хэмжээнд 20 хүүхэд оролцоно.
    Аяны хамгийн анхны оролцогчдоор БЗД, 122-р цэцэрлэгийн Дэлгэржаргал багштай БОЛЖМОР бүлгийн хүүхдүүд амжилттай оролцлоо.

    Үйлчлүүлэгч та ”ӨДӨРТ 5” аянд хүүхдээ хамруулахыг хүсвэл Имартын Хэрэглэгчийн үйлчилгээний төвд хандан бүртгүүлээрэй. Мэдээлэл хүргэх утас: 7611-0101
  • Галын аюулаас 97 иргэнийг аварлаа
    2016 оны 10 сарын 17
    Галын аюулаас 97 иргэнийг аварлаа
  • “Чингис хаан - Улаанбаатарын цом” маргааш эхэлнэ
    2016 оны 10 сарын 17
    “Чингис хаан-Улаанбаатарын цом” олон улсын тэмцээн Улаанбаатар хотод маргааш эхэлнэ. Тус тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан зэрэг долоон орны тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ. Манай улсаас олимпийн хүрэл медальт Д.Отгондалай, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Б.Түвшинбат, Азийн аварга З.Энхзориг нараас бусад бүх шилдгүүд өрсөлдөнө.


    “Чингис хаан-Улаанбаатарын цом” энэ сарын 23-нд өндөрлөж, аваргуудаа тодруулах аж.
  • C.Батболд: Хотын иргэн, хүн рүүгээ чиглэсэн ажлуудыг шийдвэрлэж, хэрэгжүүллээ
    2016 оны 10 сарын 17
    C.Батболд: Хотын иргэн, хүн рүүгээ чиглэсэн ажлуудыг шийдвэрлэж, хэрэгжүүллээ
  • “Болор цом” наадам айсуй
    2016 оны 10 сарын 17
    “Болор цом” наадам айсуй
  • Хүүхдийн мөнгөний олголтыг цахимаар шалгах боломжтой боллоо
    2016 оны 10 сарын 17
    Улсын төсөв, санхүү хүндэрсэнтэй холбогдуулан 0-18 нас хүртэлх нийт хүүхдүүдийн 60 хувьд нь бэлнээр олгож эхэлсэн бол үлдсэн 40 хувьд нь 2019 оноос олгохоор болсон билээ.
    Тэрээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас онлайнаар шалгах боломжийг иргэдэд олгож байна. Та хүүхдийнхээ мөнгийг орсон эхийг дараах холбоос линк дээр дарж үзнэ үү.
    http://check.hudulmur-halamj.gov.mn/check/checking.php

  • Аялж яваад ор сураггүй болсон хүмүүсийн аймшигт түүхүүд
    2016 оны 10 сарын 17
    Аялж яваад ор сураггүй болсон хүмүүсийн аймшигт түүхүүд
5104 5105 5106 5107 5108 5109 5110
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Үндэсний Ногоон Лаб” платформын эцсийн шатны сонгон шалгаруулт амжилттай боллоо
    8 мин
  • Л.Энх-Амгалан: Хот хөдөөгийн сургууль, төрийн болон хувийн сургуулийн ялгааг арилгах бодлогыг хэрэгжүүлнэ
    45 мин
  • BTS хамтлагийнхан фенүүддээ зориулан "Oreo" брэндтэй хамтран шинэ амттан худалдаанд гаргана
    50 мин
  • Охидыг хүчиндсэн өсвөр насны хөвгүүдэд ял оноолгүй сулласан шүүхийн шийдвэр Англид олны дургүйцлийг хүргэв
    59 мин
  • ЗГ: "Эрдэнэс Монгол"-ын харьяа алдагдалтай ажилласан 10 ТӨК-ийг татан буулгалаа
    1 цаг 15 мин
  • Ж.Нямдулам: Нийтийн албан тушаалд хүйсийн тэнцвэртэй томилгоо хийх хэрэгтэй
    1 цаг 40 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
    2 цаг 36 мин
  • Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ
    3 цаг 1 мин
  • ҮХЦ: “УДШ-ийн Ерөнхий шүүгчийг дахин томилдог байх эсэх“ маргааныг өнөөдөр хэлэлцэнэ
    3 цаг 26 мин
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
    3 цаг 31 мин
  • ЗГ: ТӨК-ийг татан буулгах, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
    3 цаг 49 мин
  • Өнөөдөр хуралдах байнгын хороод болон хэлэлцэх асуудлууд
    3 цаг 53 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    4 цаг 12 мин
  • “Нэмүү өртөг, борлуулалт ба тогтвортой орлого” хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа
    15 цаг 27 мин
  • Авлигатай тэмцэх газраас “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна
    15 цаг 51 мин
  • ТБХ: “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
    19 цаг 41 мин
  • ХЗБХ: “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл”-ийг хэлэлцэж, тогтоолын төслийг дэмжив
    19 цаг 43 мин
  • Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
    22 цаг 24 мин
  • Т.Мөнхсайхан: ЖИЛ БҮР НАСАНД ХҮРЭЭГҮЙ 2600 ОХИН ЖИРЭМСЭЛЖ БАЙНА, ЭНЭ БАГА ТОО БИШ
    22 цаг 27 мин
  • Өмнөговь аймаг АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
    22 цаг 29 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна
  • Д.Трампын бэр асан Ванесса Трамп хөхний хорт хавдраар өвчилжээ
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Монгол Улс НҮБ-ын Ойн форумыг даргална
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабалыг сонгов
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК