Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5107 5108 5109 5110 5111 5112 5113
  • Хоёрдугаар эмнэлгийн урд талбайд 90 гаруй нарс тарилаа
    2016 оны 10 сарын 16
    НИТХ-аас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөрт хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил туссаны нэг нь дүүрэг, хороололд бичил цэцэрлэг байгуулж нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх хөтөлбөр юм. Энэ ажлын хүрээнд хотын төвийн гудамжнуудад 5 м өндөртэй нарс модыг ногоон байгууламжийн стандартын дагуу тарьж эхлээд байна.

    Өнөөдөр ногоон байгууламж, мод үржүүлгийн чиглэлээр мэргэшсэн “Тод Газар” ХХК-ийн ажилчид Улсын клиникийн 2 дугаар эмнэлгийн урд талбайд 5 метр өндөртэй 90 гаруй нарс мод тарилаа. Өмнө нь Энхтайваны өргөн чөлөөний тусгаарлах зурвас, Засгийн газрын ордны баруун тал, Санктпетербург төвөөс Урчуудын эвлэл хүртэлх 2 талын ногоон байгууламжид нийт 61 мод нэмж тарьж хотын гудамжинд өнгө нэмсэн гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер Н.Гантөмөр хэллээ. Мөн энэ сардаа багтаагаад Зүүн дөрвөн замаас Их дэлгүүр хүртэл шинэ технологийн дагуу шилмүүст мод тарихаас гадна мод нөхөж суулгах ажлыг мэргэжлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх юм байна.

    Түүнчлэн Толгойт өртөөнөөс Амгалан хүртэл, Яармагийн гүүрнээс Буянт-Ухаа хүртэл замын 2 талаар шилмүүст мод тарихаар төлөвлөжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Охины ордныхон өнөөдөр нэлээд завгүй байх нь
    2016 оны 10 сарын 16
    ХОНЬ - (3/21-4/19)
    Таны толгойг нэлээн хугацаанд зовоосон асуудал өнөөдөр сайнаар шийдэгдэнэ. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Заримдаа та мөнгө олохын тулд үрэх хэрэгтэй байдгийг ойлго. Шинэ бизнес эхлүүлж байгаа бол харамгүй зарцуул. Өөртөө итгэлтэй бай, санасан зүйл тань бүтэх болно. Өв залгамжлалын асуудал санаандгүй гарч ирэх шинжтэй.
    Дэлгэрэнгүй
    НЯМ, 2016 ОНЫ 10 САРЫН 16
    ҮХЭР - (4/20-5/20)
    Гараг эрхэс өнөөдрийн эхлэлийг сонирхолтой байдлаар тавьж байна. Зээлийн картуудаа нууж, дэлгүүр хэсэхээ хойшлуул. Яаруу шийдвэр болон түргэн худалдан авалт хийх нь бэлэн мөнгийг юу ч үгүй үлээж орхино. Олон нийттэй санал бодлоо солилцохдоо бусдын байр суурийг үнэлж харьц. Ямар ч худалдаа арилжаа хийсэн амжилттай байна. Бодит төлөвлөгөө гаргахдаа хайртай хүндээ дансаа бариул .
    Дэлгэрэнгүй
    НЯМ, 2016 ОНЫ 10 САРЫН 16
    ИХЭР - (5/21-6/21)
    Таны үйлдэл бүрт сэтгэл хөдлөл маш хүчтэй илрэн гарах болно. Бусад хүмүүсийг саад болохыг бүү зөвшөөр. Өнөөдөр багаар ажиллахаас илүү ганцаараа ажиллавал үр дүнтэй байх болно. Танд олон сайхан үйл явдал тохиолдох хэдий ч бусдын асуудалд орооцолдох хэрэггүй. Сайн хоол ид гэхдээ түргэн хоол идэж өөрийнхөө эрүүл мэндийг хордуулах хэрэггүй.
    Дэлгэрэнгүй
    НЯМ, 2016 ОНЫ 10 САРЫН 16
    МЭЛХИЙ - (6/22-7/22)
    Cap дүрэлзсэн Хилэнцийн ордыг дайран өнгөрч байгаа тул хурцадмал байдал таагүй мэдрэмжийг гүнзгийрүүлэх болно. Энэ бол дотор ч бай, гадаа ч бай явагдах үйл ажиллагаа, онцгой хоол, эсвэл бүтэн биений массаж ч юм уу өөрийн сонирхдог, ямар нэгэн таатай эрэл хагуулаа хийхээр оролдвол боломжийн цаг. Өнөөдөр ямар нэг байдлаар хэтрүүлэх, эсвэл залхуу зан гаргах хандлагатай тул хичээх хэрэгтэй. Хүүхэддээ урам зориг өгч, үлгэр дууриал болох юм бол хүүхэд чинь амжилт гаргах болно.
    Дэлгэрэнгүй
    НЯМ, 2016 ОНЫ 10 САРЫН 16
    АРСЛАН - (7/23-8/22)
    Та өнөөдрийг найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ сайхан өнгөрүүлэх болно. Амьдардаг орчиндоо эрч хүч бэлэглэ. Та өөрийнхөө занг хэрхэн хувирдгыг анзаарах болно. Заримдаа юу ч хийлгүй суух нь аз жаргал байдаг. Инээдмийн кино худалдаж аваад бодох санах зүйлгүйгээр удирдлагаа аваад суу. Сэтгэлийн тайтгаралыг та мэдрэх болно. Харин та дурлалдаа умбасан нэгэн бол лаа асааж сайхан орчинг бүрдүүлээрэй.
    Дэлгэрэнгүй
    НЯМ, 2016 ОНЫ 10 САРЫН 16
    ОХИН - (8/23-9/22)
    Өнөөдөр нэлээд завгүй өдөр байх хэдий ч та маш хөгжилтэй байх болно. Гэхдээ ажилдаа хэт анхаарч эрч хүчээ алдахаас сэргийл. Хүмүүстэй ойр байж, цагийг хөгжилтэй өнгөрөөхийг хичээ. Та дэглэм барьдаг бол чихэрлэг зүйлээс хол бай. Бүжиг бүжиглэж, дуу дуулж, хөгжим тоглох нь таныг баяр хөөртэй болгоно. Та хэр их идэвхитэй байна төдий чинээ хөгжилтэй байх болно.
    Дэлгэрэнгүй
    НЯМ, 2016 ОНЫ 10 САРЫН 16
    ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
    Хичээл зүтгэлээр олсон шинэ санаагаа бусадтай хуваалцах хэрэггүй. Танд юу чухал санагдана, түүндээ няхуур ханд. Хуурамч дүрээс болж дотны харилцаанд сэв сууж магадгүй. Өнөөдөр сэтгэл санаа эерэг байна. Сэтгэл хөдлөлөөрөө бус, бодлоготой хандах хэрэгтэй. Учир нь та дотроо санаа зовсон, шийдмэг бус байх тул зөв шийдвэр гаргаж чадахгүй. Бат бөх, чанга байж чадвал юуг ч хийж чадна. Асуултандаа тодорхой хариулт авахыг хүсвэл утас, чатаар харилцахаас татгалз, амжилт олохгүй. Үрэлгэн байдлаас санхүү шууд хамаарна.
    Дэлгэрэнгүй
    НЯМ, 2016 ОНЫ 10 САРЫН 16
    ХИЛЭНЦ - (10/23-11/21)
    Таны ордод байрлаж байгаа Cap хувийн зан чанарыг тань илтгэдэг 1-р гэрийг чухалчлан үздэг. Тиймээс Хилэнцүүд маш их хүч, өөртөө итгэх итгэлийг мэдрэх болно. Өөрийн бодол санаагаа илэрхийлэх үнэхээр амар байна. Мөн ан цав гарсан харилцаагаа шинэчлэхэд тохирсон өдөр. Хайртай хүнээр өөрийгөө бөөцийлүүлж, өөрчлөхийг зөвшөөр. Хэн нэгний хүссэн зүйлийг хийхээс илүүтэйгээр өөрийн хэрэгцээгээ ханга. Оройг хайрттайгаа романтик байдлаар тэмдэглэж өнгөрүүл.
    Дэлгэрэнгүй
    НЯМ, 2016 ОНЫ 10 САРЫН 16
    НУМ - (11/22-12/21)
    Эргэлзээгээ тайлах, сэтгэл санаагаа ариусгах, бодлоо цэгцлэхтэй холбоотой шүүмжлэлтэй өдөр. Амьдралын эрч хүч дээд цэгтээ байна. Өнөөдөр таны сэтгэл санааны байдал дотны хүмүүстэйгээ зөрчилдөх шалтгаан болж магадгүй. Тиймээс хувийн амьдралдаа ямарваа нэг эрс шийдвэр гаргах, бодлогогүй алхам хийхээс зайлсхий.
    Дэлгэрэнгүй
    НЯМ, 2016 ОНЫ 10 САРЫН 16
    МАТАР - (12/22-1/19)
    Хамтрагчидтайгаа зөрчилдөх нь үнэтэй сургамж болно. Гадаад төрх байдалдаа анхаар. Өөрийнхөө зовж байж бий болгосон мөнгөө урхинд орж, бусдад өгөхөөс татгалз. Матрын ордынхон хэтэрхий шудрага байж бусдыг азгүйтүүлэх вий. Бусдад хамаарах үүргийг өөртөө хүлээхээс сэрэмжил. Шөнөөр хийж буй ажил таагүй үр дүн авчирна. Найзууд тань таныг үдэшлэг, арга хэмжээнд урьж залхаана. Ямар ч нийгмийн үйл ажиллагаанд оролцсон энэ орой зардал өндөр байна.
    Дэлгэрэнгүй
    НЯМ, 2016 ОНЫ 10 САРЫН 16
    БУМБА - (1/20-2/18)
    Хэт олон зүйлд тэмүүлж, зорилгоосоо холдож болохгүй. Тиймээс тууштай байж түр зуурын зугаа цэнгэлээс хол байхыг хичээ. Хэрэггүй зүйлд цагаа үрэхгүйн тулд цагийн менежментийг ашигла. Зарим Хумх бусдад туслаад тун завгүй байх болно. Сүүлийн 3 сарын туршид олоогүй тийм их ашиг орлого олох болно. Өөрийн хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун бай. Ирээдүйн амжилтанд хүрэх замаа өөрчлөхөөс бүү ай.
    Дэлгэрэнгүй
    НЯМ, 2016 ОНЫ 10 САРЫН 16
    ЗАГАС - (2/19-3/20)
    Оддын хүчтэй нөлөөгөөр сүүлийн хэд хоног та үл мэдэгдэх тодорхойгүй зүйлээс айх болно. Онцгойлон төлөвлөгөөгүй ямар нэгэн зүйлийг хийхгүй байхыг анхааруулж байна. Дүгнэлт, шийдвэрт хүрэхээсээ татгалзаж өөрийн авъяас чадвараа хэт өндрөөр үнэлэх хэрэггүй. Бал сараа тэмдэглэж байгаа Загаснууд хамтрагчтайгаа үргэлж хамт байхаар адислагдаж, цагийг сайхан өнгөрүүлэхийн тулд далай юмуу өндөр уултай газар очих нь зохимжтой.
  • Казах номын булантай боллоо
    2016 оны 10 сарын 16
    Казахстан улсТусгаар тогтносны 25 жилийн ой арванхоёр дугаар сарын 16-нд болно. Энэ өдрийг тохиолдуулан казах хэлтэй уншигчдад соёл, хэл, шинжлэх ухааныг танин мэдүүлэх, хоёр орны найрамдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор тус улсын Элчин сайдын яамнаас монгол, казах, орос хэлээр түүх, эдийн засаг, улстөр, нийгэм, уран зохиолын 820 гаруй ном Үндэсний номын санд хандивлажээ. Тухайлбал, үүнд Казахстан улсын Төрийн тэргүүний номын сангаас тусгайлан авчирсан, Ерөнхийлөгч Н.Назарбаевын ном болон Эдгар По, Эрнест Хемингуэй, Онореде Бальзак тэргүүтэй алдарт зохиолчийн бүтээл багтжээ. Цаашид тус улсын ЭСЯ-наас байнга ном хандивлахаар болсон байна.

  • Халтиргаа гулгаа үүсч болзошгүйг анхаарууллаа
    2016 оны 10 сарын 16
    Малчид, тариаланчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

    Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж цасан шуурга шуурч, хүйтрэх тул зам даваанд халтиргаа гулгаа үүсч болзошгүйг анхааруулж байна.

    2016 оны 10 дугаар сарын 15-ны 20 цагаас 10 дугаар сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

  • Хүний амь аварсан баатарлаг нохдын түүхүүд
    2016 оны 10 сарын 16
    Хүний хамгийн үнэнч, сайн анд бол нохой гэдэг. Хүмүүс зүгээр ч тэгэж ярьдаггүй бололтой. Дэлхийн өнцөг булан бүрт янз бүрийн үүлдрийн ноход зарим хүнээс ч илүү баатарлаг үйлс бүтээж эздийнхээ амь насыг аварсаар байна. Хүний амь аварсан ухаантай, баатарлаг нохдын түүхээс сонирхоцгооё.
  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
    2016 оны 10 сарын 16
    2016.10.16, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 15

    НАМРЫН АДАГ ШАР НОХОЙ САР
    ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР

    Аргын тооллын: 2016.10.16, Ням гараг
    Наран ургах шингэх: 07.13-18.02
    Үс засуулбал: Өлзийтэй сайн
    Барилдлага: Хүчин төгсөх
    Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
    Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
  • Улаанбаатарт 2 хэмийн дулаан байна
    2016 оны 10 сарын 16
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Өдөртөө хур тунадас орохүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 5-10 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим үед 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 8-13 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас, цас орно. Өдөртөө хур тунадас орохүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

  • Өнөөдөр улсын начин цолны хүндэтгэлийн барилдаантай
    2016 оны 10 сарын 15
    Монгол бөхийн өргөөнд энэ амралтын өдрүүдэд дараалсан барилдаантай.


  • Дэлхийн хамгийн том алтан гоёлыг бүтээжээ
    2016 оны 10 сарын 15
    Саудын Арабын үнэт эдлэлийн “Ат тейиба” фирм эмэгтэй хүний хамгийн том алтан гоёлыг бүтээжээ.

  • Нийтийн тээвэр шинэ чиглэлүүд ирэх даваа гарагаас иргэдэд үйлчилнэ
    2016 оны 10 сарын 15
    Нийслэлийн Тээврийн газраас Хан-Уул дүүрэг 3 дугаар хорооны Үйлдвэрийн гудамж Тэлмүүн, Тэнгэр, Ривэр стоун, Хос өргөө хотхон, Баянгол дүүрэг 1,3 дугаар хороодын Алтай хотхон, Нарны хороолол, Баянзүрх дүүрэг 26 дугаар хорооны Хүннүгийн гудамж Баянмонгол, Сүмбэр орд хорооллын иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:61 “Мишээл экспо-Говь үйлдвэр-Нарны хороолол-Цэцэг төв-Баянмонгол хороолол”, Ч:61/б/ “Мишээл экспо-Говь үйлдвэр-Нарны хороолол-Баянмонгол хороолол-Ард кинотеатар” чиглэлийг тус тус шинээр нээжээ.
  • Хятадын хамгийн баян хүнээр Ван Зяньлинь дахин тодорчээ
    2016 оны 10 сарын 15
    Жил бүр “Hurun” судал- гааны хүрээлэнгээс Хятадын хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг гаргадаг уламжлалтай. Эдүгээ 62 настай “Da­lian Wanda Group’’-ийн тэргүүн Ван Зяньлинь 32.1 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө жагсаалтын нэгдүгээрт бичигджээ.
  • Өнөөдөр Дэлхийн гар угаах өдөр
    2016 оны 10 сарын 15
    НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2008 онд жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласан. Жил бүр уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь дэлхийн сая сая хүмүүсийг гараа савандаж угаахыг уриалсан томоохон компанит ажил болдог бөгөөд гараа савандаж угаах нь нийт хүн ам, ялангуяа бага насны хүүхдийг суулгалт болон амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг ойлгуулахад чиглэдэг байна.
  • “Харц хатан” жүжгийн нээлт өнөөдөр болно
    2016 оны 10 сарын 15
    ”Харц хатан” дуулалт жүжгийн нээлт өнөөдөр УДЭТ-ын тайзнаа болно. УДЭТ-ын уран бүтээлчид Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан “Харц хатан” жүжгийг тоглохоор болсон байна.
  • Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 21-нд эхэлнэ
    2016 оны 10 сарын 15
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын гаргасан захирамж ёсоор нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулна.
  • Монгол зураачдын хэвлэмэл бүтээлийг худалдана
    2016 оны 10 сарын 15
    Сэтгэлд нийцсэн эх бүтээл олох, худалдаж авахад хэтэвчний нимгэн зузаанаас эхлээд олон асуудал тулгардаг. Иймээс алдартай зураачдын гарын үсэгтэй бүтээлийг цөөн тоогоор хэвлэж урлаг сонирхогчдод хүргэх нь олон улсад элбэг болжээ.

  • “Үндэсний супер лиг” ирэх сарын 4-нд эхэлнэ
    2016 оны 10 сарын 15
    Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос ирэх арваннэгдүгээр сард 21 аймгийн “Үндэсний супер лиг”-ийн тэмцээнийг зохион байгуулна. Зөвхөн эрэгтэй багийн дунд болох тус тэмцээнд 17 аймгийн баг оролцохоор бүртгүүлж, хоёр бүсэд хуваагдсан байна.
  • Toyota, Suzuki хоёр хүчээ нэгтгэнэ
    2016 оны 10 сарын 15
    “Toyota” болон “Suzuki” автоконцерм шинэ технологийн тал дээр хамтран ажиллахаар хэлэлцээ хийж байна хэмээн “Kyodo” агентлаг уламжлав. Тухайлбал, тэд эко автомашины үзүүлэлтийг дээшлүүлж, олон улсын зах зээл дээр орсолдох чадвараа сайжруулахаар судалгаа хийж байгаа ажээ.
  • “Рио-2016” наадмыг шүүгчид эрхээ хасуулсаар байна
    2016 оны 10 сарын 15
    Олон улсын сонирхогчдын боксын холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурал энэ сарын 3-5-нд Швейцарьт болсон. Тус хурлаар олимпийн үеэр гарсан алдаа дутагдлыг хянаж, шалгаж дуусах хүртэл 36 шүүгчийн эрхийг тодорхойгүй хугацаагаар хаслаа.
  • Толгойтын замын ажил 10 сарын 17-нд дуусч, нийтийн тээврийн үйлчилгээ нэмэгдэнэ
    2016 оны 10 сарын 15
    Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй нар тус дүүргийн иргэд сонгогчидтой уулзалт хийж, Толгойтын 3,6 км автозамын засварын ажлын явцтай газар дээр нь очиж танилцсан байна . Замын ажилтай холбоотойгоор нийтийн тээврийн хүрэлцээ хангалтгүй болсон, тоос шороо ихтэй орчинд иргэд амьдарч байна зэрэг тулгамдсан олон асуудлаа төрийн түшээдэд хэллээ.
  • “New season” 2017 тоглолт өнөөдөр болно
    2016 оны 10 сарын 15
    Монгол улсын Филармонийн “New Season 2017” 45 дахь үзвэрийн тоглолт өнөөдөр 15:00 цагт Соёлын төв өргөөнд тоглогдох гэж байна. Тус тоглолтын удирдлагын баг Улсын Филармонид хэвлэлийн бага хурал хийлээ.
5107 5108 5109 5110 5111 5112 5113
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
    7 мин
  • Мартин Лютр Кингийн алдарт “I Have a Dream” илтгэлийг бичилцсэн Кларенс Б.Жонес таалал төгсөв
    14 мин
  • “Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
    24 мин
  • “Үндэсний Ногоон Лаб” платформын эцсийн шатны сонгон шалгаруулт амжилттай боллоо
    50 мин
  • Л.Энх-Амгалан: Хот хөдөөгийн сургууль, төрийн болон хувийн сургуулийн ялгааг арилгах бодлогыг хэрэгжүүлнэ
    1 цаг 28 мин
  • BTS хамтлагийнхан фенүүддээ зориулан "Oreo" брэндтэй хамтран шинэ амттан худалдаанд гаргана
    1 цаг 32 мин
  • Охидыг хүчиндсэн өсвөр насны хөвгүүдэд ял оноолгүй сулласан шүүхийн шийдвэр Англид олны дургүйцлийг хүргэв
    1 цаг 41 мин
  • ЗГ: "Эрдэнэс Монгол"-ын харьяа алдагдалтай ажилласан 10 ТӨК-ийг татан буулгалаа
    1 цаг 57 мин
  • Ж.Нямдулам: Нийтийн албан тушаалд хүйсийн тэнцвэртэй томилгоо хийх хэрэгтэй
    2 цаг 22 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
    3 цаг 18 мин
  • Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ
    3 цаг 43 мин
  • ҮХЦ: “УДШ-ийн Ерөнхий шүүгчийг дахин томилдог байх эсэх“ маргааныг өнөөдөр хэлэлцэнэ
    4 цаг 8 мин
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
    4 цаг 13 мин
  • ЗГ: ТӨК-ийг татан буулгах, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
    4 цаг 31 мин
  • Өнөөдөр хуралдах байнгын хороод болон хэлэлцэх асуудлууд
    4 цаг 36 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    4 цаг 54 мин
  • “Нэмүү өртөг, борлуулалт ба тогтвортой орлого” хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа
    16 цаг 9 мин
  • Авлигатай тэмцэх газраас “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна
    16 цаг 33 мин
  • ТБХ: “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
    20 цаг 23 мин
  • ХЗБХ: “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл”-ийг хэлэлцэж, тогтоолын төслийг дэмжив
    20 цаг 25 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна
  • Д.Трампын бэр асан Ванесса Трамп хөхний хорт хавдраар өвчилжээ
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Монгол Улс НҮБ-ын Ойн форумыг даргална
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабалыг сонгов
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК