Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5118 5119 5120 5121 5122 5123 5124
  • Торгоны замын хуралд гадны 150 орчим төлөөлөгч оролцоно
    2016 оны 10 сарын 11
    НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага /ДАЖБ/, Монгол Улсын БОАЖЯ хамтран “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хурлыг энэ сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Анх 2015 оны зургадугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын Сиань хотод хийсэн уулзалтын үеэр НҮБ-ын ДАЖБ /UNWTO/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талеб Рифаигаас Монгол Улсын БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд ДАЖБ-ын Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд “Нүүдэлчдийн замаар аялахуй” төсөл санаачилгыг эхлүүлж, олон улсын аялал жуулчлалын зах зээлд манлайлагч улс болон, дэмжиж ажиллах санал тавьсан. Монгол Улсын аялал жуулчлалын салбарт нүүдлийн буюу “nomadic” хэмээх брэнд томоохон байр суурь эзэлдэг. Тиймээс бид энэхүү брэндээ дэлхийд сурталчлан таниулах, энэхүү брэндийг олон улсын аялал жуулчлалын зах зээлд “өмчилж авахад” энэхүү хурлын гол зорилго оршиж байгаа юм.
    Мөн энэхүү хурлыг зохион байгуулах нь Монгол Улсын хувьд дараахь ач холбогдолтой болно. Үүнд:


    Монгол Улсын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд заасан “Монгол Улс нь нүүдлийн соёл - аялал жуулчлалын төв болно” гэсэн зорилгыг хэрэгжүүлэх алхам болно
    Хуралд олон улсын 150 орчим зочид төлөөлөгчид оролцох ба Монгол Улсад 4-5 хоног байрласнаар ойролцоогоор нэг тэрбум орчим төгрөгтэй тэнцэхүйц гадаад валютын орлогыг онгоцны нислэг, зочид буудал, үйлчилгээний байгууллагуудаар дамжуулан оруулна.
    Хурлын үеэр шууд 100 гаруй, шууд бус 800 гаруй ажлын байрууд идэвхжинэ.
    Хурлын дараах жуулчдын тоон өсөлтөөс Монгол Улсын эдийн засагт бодит хувь нэмрийг 2017 оноос оруулах боломжтой.
    Монгол Улсын талаарх сурталчилгаа ДАЖБ-ын гишүүн 157 орнууд, дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээгдэнэ.
    Аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулагчдыг татах өргөн боломж бий болно.
    Монгол Улс нүүдлийн аялал жуулчлалын эх өлгий нутаг болохыг олон улсын аялал жуулчлалын зах зээлд баталгаажуулах боломжтой.
    Торгоны замын аялал жуулчлалд үндэсний аялал жуулчлалын брэндийг бий болгоно.


    “Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбоо” /WCSDA/ олон улсын байгууллагаас өөрийн байгууллагын 2016 оны ээлжит хурлаа Улаанбаатар хотноо зохион байгуулах саналыг холбогдох талуудад тавьж, харилцан тохиролцсоноор энэ хоёр хурлыг нэгтгэн “Нүүдлийн аялал жуулчлал ба Хотуудын тогтвортой хөгжил” сэдвээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

    Уг хуралд Торгоны замын гишүүн улс орон, НҮБ –ын ах дүү хотуудын холбоо, НҮБ –ын ДАЖБ-ын гишүүн орнууд болон олон улс, бүс нутгийн аялал жуулчлалын холбогдох байгууллагуудын төлөөллүүд, нийтдээ 300 гаруй зочид төлөөлөгчид оролцох юм. Мөн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, НҮБ-ын ДАЖБ-ын “Торгоны зам” хөтөлбөрийн 33 гишүүн улсуудын сайд нарын төлөөлөл болон хандивлагч олон улсын байгууллагууд хамрагдахаар түрүүчээсээ ирж байна.

    Олон улсын бага хурлаар Торгоны зам дахь аялал жуулчлалаас нүүдлийн соёл иргэншлийг онцгойлон ярилцах бөгөөд Монгол Улс цаашид уг төслийн тэргүүлэгч орон байх боломжийг бүрдүүлж, жуулчдыг олноор татан, эдийн засгийг солонгоруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн олон салбаруудад өсөлтийг авчрах олон талын ач холбогдолтой.

    Дэлхий нийтээр даяаршиж буй өнөө үед нийгэм өөрөө аялал жуулчлалын хүчирхэг эрэлтийг бий болгож, эдүгээ дэлхийн эдийн засгийн хамгийн хурдацтай өсч байгаа салбарын нэг бөгөөд олон сая ажлын байрыг бий болгож, экспорт, хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлдэг, ард иргэдэд шууд үр шимээ өгдөг салбар болсон юм.

    Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тайланд 2015 онд дэлхий дахинд 1,1 тэрбум гаруй хүн аялж, салбарын өсөлт 5 хувьд хүрсэн бөгөөд 2030 он гэхэд дэлхий дахинд 1,8 тэрбум хүн аялах урьдчилсан таамаглалтай байна.

    Манай орны хувьд аялал жуулчлалын өнгө төрхөө дэлхийн зах зээлд тууштай таниулах аливаа нэг брэндийг сонгож, түүнийгээ тогтмол, давтамжтайгаар дэлхийн аялал жуулчлалын зах зээлд сурталчилснаар гадаадын жуулчдыг олноор татах, салбарын өсөлтийг хангах, улмаар эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх өргөн боломжтой. Нөгөө талаас эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгох зорилт тавьсан хэдий ч өнөөг хүртэл салбарын өсөлт хангалттай биш үндэсний брэндийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болохгүй байна.

    Иймээс бид 2015 онд олон улсын аялал жуулчлалын “Ай Ти Би” үзэсгэлэнд түнш орноор амжилттай оролцон, мөн “Нүүдэлчдийн замаар аялахуй” хэмээх аяллын төрөлд манлайлагч орон байх, бусад улс орнуудаас түрүүлэн энэхүү брэндийг Монголын гэсэн тодотголтой болгож, улмаар олон улсад өрсөлдөх чадвартай аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх тал дээр тууштай ажиллаж ирлээ гэж БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
  • 18 настай амрагтаа 1 сая долларын бэнтли машин бэлэглэжээ
    2016 оны 10 сарын 11
    18 настай амрагтаа 1 сая долларын бэнтли машин бэлэглэжээ
  • Журам зөрчсөн тээврийн хэрэгслийн тусгай дуут болон гэрэл дохиог хураалаа
    2016 оны 10 сарын 11
    Хууль зүй, дотоод хэргийн сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор Замын цагдаагийн газар, Лицензийн төвтэй хамтран “Тусгай дуут болон гэрэл дохио” нэгдсэн арга хэмжээг 14 хоногийн хугацаанд зохион байгууллаа. Аяны хүрээнд нийт 183 зөрчил илрүүлсэн байна. Үүнд зөвшөөрлийн хугацаа дууссан ч замын хөдөлгөөнд оролцож байсан 95, өөр өнгийн гэрлэн дохио хэрэглэж явсан 46, зөвшөөрөлгүй 40, хуурамчаар зөвшөөрөл үйлдсэн хоёр зөрчил багтаж байгаа юм. Холбогдох журам зөрчсөн тээврийн хэрэгслийн 45 тусгай дуут болон гэрэл дохиог хураан авч, дүүргүүд дэх Замын цагдаагийн тасгаас холбогдох байгууллагад зөрчлийг арилгах талаар 11 мэдэгдэл, шаардлага хүргүүлж ажилласан байна гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.
  • Автобусны 3 зогсоол шинээр байгуулж, 11 зогсоолд карма гаргажээ
    2016 оны 10 сарын 11
    Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр жил бүр нийтийн тээврийн үйлчилгээний нөхцлийг сайжруулах зорилгоор 10-15 автобусны зогсоол, зогсоолын карманы ажлыг хийж гүйцэтгэдэг.
    Дээрх ажлын хүрээнд дүүргүүдээс санал авч, Нийслэлийн тээврийн газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн автозамын газрын хамтарсан ажлын хэсгийн шийдвэрээр 2016 онд 14 зогсоолын карма гаргах ажил хийгдсэн байна. Үүнээс 3 зогсоол шинээр байгуулагдсанаар нийтийн тээврийн үйлчилгээ иргэдэд илүү ойртжээ. Үүнд: Баянзүрх дүүрэг Намъяанжугийн гудамж дахь “Шөнийн зах” зогсоол, С.Данзангийн гудамж дахь “Сос хүүхдийн хотхон” зогсоол, Сонгинохайрхан дүүрэгт Өнөр хорооллын гудамжинд “1 дүгээр байр” зогсоолууд тус тус нэмэгдэж, эдгээр зогсоолуудыг дайран өнгөрдөг 11 чиглэлээр үйлчлүүлэх боломж бүрдлээ. Шинэ зогсоолуудыг энэ сарын 13-наас ашиглаж эхэлнэ гэж Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ.
    Kарма хийгдсэн зогсоолуудын жагсаалт:
    № Зогсоолын нэр Гудамжны нэр Дайран өнгөрөх чиглэлүүд Тайлбар
    1 СХД, “Алтан тариа”-н урд талын автобусны эцсийн зогсоол Хүнсчдийн зам Ч:40 Нөхцөл сайжруулсан
    2 ХУД, Яармагийн хуучин эцсийн зогсоол /баруун/ Яармаг хороололын зам Ч:53, Ч:54 Нөхцөл сайжруулсан
    3 ХУД, Яармагийн хуучин эцсийн зогсоол /зүүн/ Яармаг хороололын зам Ч:53, Ч:54 Нөхцөл сайжруулсан
    4 Нисэхийн 7 сургуулийн зогсоол /баруун/ Нисэхийн хороололын зам Ч:7, Ч:9, Ч:15 Нөхцөл сайжруулсан
    5 Нисэхийн 7 сургуулийн зогсоол /зүүн/ Нисэхийн хороололын зам Ч:7, Ч:9, Ч:15 Нөхцөл сайжруулсан
    6 ХУД, Нарны зам, Соёолж төвийн зогсоол /урд/ Нарны зам Ч:6, Ч:17б Нөхцөл сайжруулсан
    7 БЗД, Шөнийн захын урд автобусны зогсоол Намъяанжугийн гудамж Ч:10,Ч:17б,Ч:32, Ч:36,Ч:49, Ч:51, ХО:2,ХО:3, ХО:5 Шинээр байгуулсан
    8 СХД, Өнөр хороолол,1-р байр зогсоол /хойд/ Өнөр хорооллын гудамж Ч:49 Шинээр байгуулсан
    9 БЗД, Нарантуул захын урд талын автобусны зогсоол Нарны зам /хойд/ Ч:6, Ч:30а Нөхцөл сайжруулсан
    10 Жамсранжавын гудамж 7 одой хүүхдийн эмнэлэг зогсоол /хойд/ Дилaв хутагт Жамсранжав Ч:21а, Ч:49 Нөхцөл сайжруулсан
    11 Алтай хотхон /зүүн/ Энгельсийн гудамж Ч:42, Ч:43 Нөхцөл сайжруулсан
    12 Алтай хотхон /баруун/ Энгельсийн гудамж Ч:42, Ч:43 Нөхцөл сайжруулсан
    13 Улаанхуарангийн авто замд “Сос хүүхдийн хотхон” зогсоол С.Данзангийн гудамж Ч:40 Шинээр байгуулсан
    14 Дарь-Эхийн авто зам шинэ эцэс автобусны зогсоол Дарь-Эхийн гудамж Ч:25, Ч:26, Ч:29 Нөхцөл сайжруулсан
  • “Цагаан хадаг” кино үзэгчийн тоогоор тэргүүлж байна
    2016 оны 10 сарын 11
    Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа 7 кино театрийн дэлгэцнээ гарч буй кинонуудаас хамгийн олон үзэгчтэй байгаа киноны талаарх мэдээллийг хүргэж байна. Монголын уран сайхны кинонуудаас 9-р сарын 28-нд нээлтээ хийсэн “Цагаан хадаг” кино одоог хүртэл үзэгчдийн тоогоор тэргүүлж байгаа бөгөөд түүний араас өнгөрсөн амралтын өдөр нээлтээ хийсэн “Итгэл” болон “Галзуу зугаалга”, “Одод болохын хүслэн” зэрэг кинонууд удаалж байна.

    Харин гадаад кинонуудаас өвөрмөц содон бүтээлээр кино сонирхогчдын мэлмийг гэрэлтүүлж, оюун санааг нь сэргээж байдаг домогт найруулагч Тим Бартоны 2016 оны цоо шинэ дэлгэцийн бүтээл “Хатагтай Перегриний” үзэгчдийн тоогоор тэргүүлж байна. Удаах байранд адал явдалт, трийлэр төрлийн киног маш чадварлаг бүтээдэг Марк Уолбергийн тоглосон “Deepwater Horizon” кино үзэгчдийн тоогоор тэргүүлсэн хэвээр байх аж. Холливудын киноноос эдгээр хоёр бүтээлийг Монголын үзэгчид хамгийн ихээр шимтэн үзэж байгаа бол “Зайдасны үдэшлэг”, “Өрөв тас” зэрэг кинонууд удаалж байна.
  • Нийтийн тээврийн 2 чиглэлд өөрчлөлт орууллаа
    2016 оны 10 сарын 11
    Нийтийн тээврийн 2 чиглэлд өөрчлөлт орууллаа
  • ЗЦГ: Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг анхаарууллаа
    2016 оны 10 сарын 11
    Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр өчигдөр нийт 446 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс

    -зам тээврийн ослын 371 дуудлага бүртгэгдэж

    -гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж

    -8 хүн хүнд хөнгөн гэмтжээ.


    Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг Халдвартын эцэст Isuzu Swift автомашины жолооч нь явган зорчигч 9 настай Х, Т нарыг мөргөж гэмтээн ослын газрыг орхин явсан байна. Мөн 11-р хороололд T.Camry автомашины жолооч бусдын машиныг мөргөөд ослын газрыг орхижээ.


    Мөн орон нутагт ч хүний амь нас хохиросон, гэмтсэн хэд хэдэн осол гарсан байна. Тиймээс орон нутгийн халтиргаатай, мөстсөн замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
  • Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна
    2016 оны 10 сарын 11
    Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2011 оны арванхоёдугаар сарын 19-ны өдрийн хуралдаанаар дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр тунхагласан байдаг.


    Манай улсын хуьд өсвөр насны охидыг хүчирхэгжүүлэх, охидын эрхийн хөдөлгөөн дэх тэдний утга учиртай оролцоог хангах замаар нийгэм дэх охидын эрхийг хамгаалах асуудалд дэмжлэг үзүүлэх зорилготой “Биднийг сонс” охидын хоёрдугаар чуулган болох гэж байна.

    Тус чуулганд зорилтот бүлгийн 80 гаруй охид оролцохоос гадна, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, их дээд сургуулийн нэгдүгээр курсын оюутнууд зэрэг нийтдээ 200 гаруй охид оролцож өөрсдийнхөө эрхийн төлөө нэгдэх гэнэ. Чуулган аравдугаар сарын 14-ний 09:00-17:00 цагийн хооронд “Танан” төвд зохион байгуулагдах ажээ.
  • Зэвсэгт этгээдүүдийн дээрэмдсэн эд зүйлсийг улсын орлого болгоно
    2016 оны 10 сарын 11
    Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 9-10-нд шилжих шөнө 00:00 цагийн үед галт зэвсэг болон хүйтэн мэсээр зэвсэглэсэн этгээд их хэмжээний мөнгө дээрэмдэж, 30 гаруй иргэнийг шархдуулсан ноцтой хэрэг гарсан. Энэ тухай мэдээлэл өчигдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж багагүй дуулиан тарьсан юм. Тэгвэл дээрх хэргийг А, Б нар удирдан зохион байгуулжээ. Цагдаагийн алба хаагчид дээрх этгээдүүдийг баривчилж, эрүүгийн хуулийн 147.3 заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Хамт хэрэг үйлдсэн этгээдүүдийг дайчлан баривчилна гэдгийг мөн ЦЕГ-аас мэдээллээ.
    Хэрэг гарсан шөнө буюу энэ сарын 10-ны 00:00 цагийн үед иргэнээс зодоон болж байна гэх дуудлага анх иржээ. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр цагдаагийн хэлтсийн алба хаагчид шалгалтаар очих үед Амины орон сууцанд энэ хэрэг болжээ. Энэ үед арван хүн мөрийтэй тоглож байсан бөгөөд галт зэвсэг болон хүйтэн мэсээр зэвсэглэсэн этгээдүүд дайран орсон аж.
    Арван хүний хоёр нь хүнд гэмтэж, ГССҮТ-д хүргэгдсэн бол үлдсэн хүмүүс нь бага зэргийн гэмтэлтэй байжээ. Хохирогчдын хувьд хууль бусаар мөрийтэй тоглож байсан учраас цагдаагийн байгууллага хэрэг гарах үед тухайн байранд байсан хүмүүсийг мөн шалгах юм. Тиймээс зэвсэгт этгээдүүдийн дээрэмдсэн мөнгө, эд зүйлсийг улсын орлого болгон хурааж магадгүй гэдгийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн хэлэв.
    Б.Цэцэг
  • Замын цагдаагийн газрын даргаар Б.Даваазулыг томилжээ
    2016 оны 10 сарын 11
    Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ү.Зоригтбаатарыг өөр албанд томилж, оронд нь цагдаагийн хурандаа Б.Даваазулыг өнгөрсөн долоо хоногт томилжээ. Харин Ү.Зоригтбаатар хурандаагийн хувьд Цагдаагийн ерөнхий газрын автобаазын даргаар томилогджээ.
  • Итгэлт Хамбын шарил хөдөлжээ
    2016 оны 10 сарын 11
    ОХУ-ын Буриадын Иволгины дацанд байдаг Итгэлт хамбын занданшуулсан суугаа шарил гэнэт хөдөллөө гэж Буриадын буддын шашны хамба лам Дамба Аюшеев өөрийн Facebook хуудсандаа бичсэн байна. Тэрбээр “Энэ бол дуулиан. Итгэлт хамба өөрийн ордондоо хөдөлгөөн хийлээ. Энэ нь 2016 оны аравдугаар сарын 9-ний оройн 20 цаг 05 минут 51 секундэд болсон үйл явдал. Энэ бол түүнийг ажиглаж байсан бүхий л хугацаанд анх удаа тохиож байна. Гэхдээ гэрэл багатай учраас дүрс тодорхой биш байна” хэмээжээ. Мөн Ламтан энэ бичлэгтэй хамт дүрс бичлэгийг нь нийтэлсэн байв.
    “Би өөрөө энэ дүрсийг хараад үнэхээр гайхсан. Ийм зүйл байж болно гэдэгт би ямар ч бэлтгэлгүй байлаа шүү дээ” гэж Дамба Аюшеев ярьжээ.
    Итгэлт хамбын шарил байгаа өрөөнд ажиглалтын дөрвөн камер байдаг ч хачирхалтай нь хамбын цогцосны хөдөлгөөн ганцхан камерт л бичигдэж үлджээ.
    Б.Цэцэг
  • ”Далайн амьтдын тоглолт” маргааш эхэлнэ
    2016 оны 10 сарын 11
    ОХУ-ын “Московский Дельфинарий” явуулын циркийн ”Далайн амьтдын тоглолт” маргааш эхэлнэ. Тэрээр хүүхдийн паркт тоглох бөгөөд Монголд анх удаа болж байгаагаараа онцлогтой. Тоглолтын үзүүлбэрт далайн хав болон далайн гахайн сонирхолтой үзүүлбэрүүд багтжээ.



    Тус тоглолтод тусгай асар зориулан зассан бөгөөд лхагва, пүрэв, баасан гарагт 18:00 цагаас, бямба, ням гарагт 12:00, 15:00, 18:00 цагаас тоглох юм.



    Тасалбарын үнэ суудлаасаа хамааран 15-30 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд гурваас доош насны хүүхэд төрсний гэрчилгээгээ авчран үнэгүй үзэх боломжтой юм. Тасалбарыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн билетийн кассаар худалдаж байна.
  • Чуулган өнөөдрөөс завсарлана
    2016 оны 10 сарын 11
    ИТХ-ын сонгууль өнгөртөл завсарлана
    УИХ-ын намрын чуулган өнөөдрөөс сум,дүүргийн ИТХ-ийн сонгууль өнгөртөл завсарлана. Орон нутгийн сонгуулийн санал хураалт энэ сарын 19-нд буюу ирэх долоо хоногийн лхагва гаригт болох юм. Энэ удаагийн чуулганаар улс орны эдийн засагт голлон нөлөөлөх асуудлуудыг хэлэлцэх учраас Сөрөг хүчний зүгээс олон хоног чуулган тасалдуулахыг эсэргүүцээд байна. Чуулганы завсарлагаанаар эдийн засгийн чиглэлийн чухал хэлэлцээрүүд хийгдэх хүлээлттэй байгаа юм.
    Б.Цэцэг
  • ”Номин талст”-ынхан МАН-ын ”бялуу”-наас хүртэв
    2016 оны 10 сарын 11
    Мэргэжлийн Засгийн газар байгуулагдаад 100 дахь хоног өнгөрөөд удаагүй ч төрийн албан хаагчдын халаа сэлгээ, шинэ томилгоо эрчимтэй үргэлжилж байна. Тодруулбал, “Номин талст” хамтлагийн гишүүд даргын албан тушаалд очсоноор хотын томилгоо үргэлжилж буй. Тус хамтлагийн ахлагч дуучин Д.Батсүх Нийслэлийн Аялал, жуулчлалын газрын даргын албан тушаалд очив. Мөн Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дэд даргаар дуучин А.Хаянхярваа томилогджээ. Тэд өнгөрсөн долоо хоногт даргын ажлаа албан ёсоор хүлээн авч, ажилдаа орсон байна.
    Ийн ”Номин талст” хамтлагийн гурван гишүүн буюу дуучин Т.Дэлгэрмөрөнгөөс бусад нь даргын алба хашиж, төрийн албан хаагч боллоо. Ардчилсан намын үед тус хамтлагийн гишүүн Хаазаа буюу Т.Хангэрэл Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Харьяатын хэлтсийн даргын үүргийг гүйцэтгэж байгаад өнгөрсөн зун ажлаа өгсөн байдаг.
    Б.Цэцэг
  • Хэрэггүй ”хэрэгтэнгүүд”-ийн тоог П.Цогтбаатар нэмлээ
    2016 оны 10 сарын 11
    Сүүлийн жилүүдэд хууль хүчний байгууллага тэр дундаа АТГ-ын үйл ажиллагаа доголдож, бусдын нэр төрд халдаж, хэрэгтэн хэмээн “цоллосны” эцэст хэргийг хэрэгсэхгүй болгодог жишиг тогтсон гэх гомдол ихээр гарах болсон. Тэгвэл энэ удаагийн П.Цогтбаатарт холбогдох хэрэг ч үүнийг нотлох шиг болов.
  • Агентлагийн дарга нарын сонгон шалгаруулалт өнөөдөр болно
    2016 оны 10 сарын 11
    Төрийн албаны зөвлөл өчигдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын, Нийслэлийн ИТХТ-ийн нарийн бичгийн даргын, мөн Ховд, Говь-Алтай аймгийн Тамгын газрын даргын сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан.


    Харин өнөөдөр тохируулагч болон хэрэгжүүлэгч 10 агентлагийн даргын сонгон шалгаруулалтыг явуулах юм байна. Тус сонгон шалгаруулалтад орох иргэдийг Төрийн албаны зөвлөл энэ сарын 7-нд бүртгэж дууссан аж.


    д/д


    Ажлын байрны нэр


    Бүртгэл хийх огноо


    Сонгон шалгаруулалт явуулах огноо

    Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг

    1.


    Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга


    2016.10.07


    2016.10.11

    2.


    Үндэсний хөгжлийн газрын дарга


    2016.10.07


    2016.10.11

    3.


    Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга


    2016.10.07


    2016.10.11

    4.


    Татварын ерөнхий газарын дарга


    2016.10.07


    2016.10.11

    5.


    Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга


    2016.10.07


    2016.10.11

    6.


    Гадаадын иргэн, харьяатын газрын дарга


    2016.10.07


    2016.10.11

    7.


    Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга


    2016.10.07


    2016.10.11

    8.


    Биеийн тамир, спортын газрын дарга


    2016.10.07


    2016.10.11

    9.


    Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга


    2016.10.07


    2016.10.11

    10.


    Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга


    2016.10.07


    2016.10.11

    Нийслэл, аймаг

    1.


    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга


    2016.10.07


    2016.10.10

    2.


    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга


    2016.10.07


    2016.10.10

    3.


    Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга


    2016.10.07


    2016.10.10

    4


    Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга


    2016.10.07


    2016.10.10

    5


    Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга


    2016.10.07


    2016.10.10


  • С.Жавхлан Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх үү
    2016 оны 10 сарын 11
    УИХ-ын ээлжит сонгуульд нэрээ дэвшүүлж бие даан сонгогдсон С.Жавхлан нам байгуулж Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж ирэх жилийн сонгуульд нэрээ дэвшүүлэхтэй холбоотойгоор нутаг нэгт ах дүүсийн талаар улс төрийн хүрээнд яригдаж эхэллээ. Өөрөөр хэлбэл, 2017 оны ээлжит Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын зүгээс УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийг дэвшүүлэхгүй бол С.Жавхлан нь нам байгуулж, тэр намынх нь нэр дээр Ерөнхийлөгчид нэр дэвших гэнэ.
    Б.Цэцэг
  • Сайд Ц.Мөнх-Оргилд Ван Филипп, Хатан Матильда нар талархалаа илэрхийлэв
    2016 оны 10 сарын 11
    Япон Улс руу Төрийн айлчлал хийхээр явах замдаа “Чингис Хаан” Олон Улсын нисэх буудалд түр саатсан Бельгийн Цог Жавхлант Ван Филипп, Хатан Матильда нарт өчигдөр буюу энэ сарын 10-ны өдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хүндэтгэл үзүүллээ.
    Цог Жавхлант Ван Филипп, Хатан Матильда нар Улаанбаатар хотод хоёр цаг орчим саатсан бөгөөд энэ үеэр сайд Ц.Мөнх-Оргил ирсэн зочдод Монголын түүх, соёл, ард түмний ахуй заншлын талаар танилцуулсан юм. Мөн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилтын талаар мэдээлэв.
    Монгол, Бельгийн харилцааны зарим асуудлаар товч ярилцаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлээ илэрхийлэв. Уулзалтын төгсөлд сайд Ц.Мөнх-Оргил Ховд хотод төвлөрч буй “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг сайжруулах төсөл”-ийг Бельгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж, хүн амд хүртээх эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлж буй Бельгийн ард түмэн, Засгийн газарт талархалаа илэрхийлсэн билээ.
    Цог Жавхлант Ван Филипп, Хатан Матильда нар ийнхүү хүндэтгэл үзүүлсэнд талархалаа илэрхийлээд, Монгол оронтой ойртон танилцах боломж гарна гэдэгт итгэлтэй байгаагаа дурдсан юм.
  • Охины ордныхонд өнөөдөр маш гайхалтай өдөр болно
    2016 оны 10 сарын 11
    Хонь - (3/21-4/19)
    Аялах хүсэл тэмүүлэл, романтик адал явдал таныг эзэмдэж, бодит байдал дээр анхаарлаа төвлөрүүлэх хэцүү байна. Зөв сонголт хийх үргэлж хэцүү. Нууц хүслээ биелүүллээ гээд ямар ашиг хүртэхээ эхлээд бод. Эцэст нь сэтгэл ханамжгүй байдалд орж магадгүй. Өөрийгөө үнэлэх үнэлэмж буурна. Өнөөдрөөс сургамж ав, байгаа юмаа нандигнан хайрла.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 10 сарын 11
    Үхэр - (4/20-5/20)
    Өнөөдөр ахиад л чиний чадварыг сорих, олон даваа таны өмнө тулгарна. Ихэнх Үхрийн ордныхон ажлаа түр зогсоож гэртээ өнжих эсвэл ажлаасаа гадуур хаа нэгтэй явахад бэлдээрэй. Эсрэг хүйстэнтэйгээ харьцахдаа хэт дипломат байх нь таатай зүйл биш. Хайр дурлалын хувьд хэн нэгэнд дасал болох шинж хүчтэй илэрнэ. Ганцаардлаа даван гарахын тулд шинэ сонирхлоо нээж ол.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 10 сарын 11
    Ихэр - (5/21-6/21)
    Хийх зүйл асар их байтал түүнийг амжуулах цаг маш бага байх бололтой. Оюутнууд өөрсдийгөө тайван байлгаж хичээлээ хийх сонирхолтой арга бодож ол. Цээжлэх ёстой зүйлээ жижиг цаасан дээр бичиж, халаасандаа хийгээд автобус галт тэргэнд явах үедээ бас хоол идэж байхдаа цээжил. Машин техниктэй холбоотой асуудал үүсч болзошгүй. Асуудал улам хурцдахаас өмнө эд ангийг нь сайтар шалга.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 10 сарын 11
    Мэлхий - (6/22-7/22)
    Хэрэв та өөрийгөө одоо авч байгаагаасаа илүү цалин авах чадвартай гэж үзэж байгаа бол одоо хөдлөх цаг нь болжээ. Таны асуудлыг шийдэж чадах эрх мэдэл бүхий хүнтэй уулзаж аятайхан ярилц. Дараагийн 2 долоо хоногт амгалан тайван үе ирнэ. Агаарт ноёлох нам гүм байдал бүтээлч сэтгэлгээг гадагшлуулах болно. Дүрслэх урлаг, хөгжим, эсвэл киноны салбарт ажилладаг хүмүүс уран бүтээлийн олз омогтой байх болно.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 10 сарын 11
    Арслан - (7/23-8/22)
    Танд олон боломж олгосон өдөр болох нь. Чухам юу хүсч байгаагаа одоохондоо мэдэхгүй хэвээрээ л байна. Таныг мухардалд оруулж мэдэх тул өөрийн хүсэл сонирхолд бусад хүмүүс нөлөөлөхийг бүү зөвшөөр. Хамгийн дуртай зүйлээ хийж байгаа л бол ганцаараа байсан ч аз жаргалтай байх болно. Та өөрийнхөө зүрх сэтгэлтэй байнга холбогдож, чухам юу танд эрч хүч өгдөг болохыг мэдэж байх хэрэгтэй.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 10 сарын 11
    Охин - (8/23-9/22)
    Өнөөдөр маш гайхалтай өдөр болох болно. Зохиолч, багш, зураач, уран барималч, хөгжимчин хэвлэл мэдээллийн ажилтан зэрэг уран бүтээлч хүмүүст маш таатай өдөр байх бөгөөд аз таны хажууд тун ойрхон байна. Та өөрийн авъяас чадвараа бодит байдалтай сайтар уялдуулан холбож чадвал таны мөрөөдөл биелэхэд тун ойрхон байх болно. Амьдралдаа өөрчлөлт хийж, ирээдүйрүү тэмүүл. Иог болон бясалгалаар хичээллэснээр та тайвширч, стрессээсээ салах болно.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 10 сарын 11
    Жинлүүр - (9/23-10/22)
    Танаас олон хүмүүс тусламж хүснэ. Хамт олны тань нэгэнд хүнд асуудал тохиож, тусламж гуйна. Орчин тойрныхон тань танаас тусламж гуйхад та боломжоороо туслахыг эрмэлздэг. Энэ өдөр ажлын бүтээмж өндөр байж үp дүн сайтай байх ба нөөц бололцоогоо ашиглах шаардлага гарахгүй. Орой юу хийхээ төлөвлөх хэрэггүй юу ч болж магадгүй. Өөрийн харилцааны талаар олон зүйл мэдэж авна. Хэн нэгэн хайранд тань саад болохыг оролдох болно.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 10 сарын 11
    Хилэнц - (10/23-11/21)
    Хилэнцийн ятгах үнэмшүүлэх хүч сайн байна. Мөрөөдлөө бодит болгох их амархан байх ба хүмүүнлэгийн үйл ажиллагаанд амжилттай оролцоно. Нийгмийн амьдрал эсвэл олон улсын ажил хэргээр өөрчлөлт хийх гэсэн таны оролдлогыг сонин хэвлэлээр шуугих байх. Сүүлийн үед хачин аашлаад байсан найзууд, түншүүдтэйгээ муудалцаж сэтгэлийн дарамтанд орж болзошгүй. Хэлэлцэж буй асуудалд төвийг сахиж, өөрийн маргаантай үзэл бодлоо бүү гарга.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 10 сарын 11
    Нум - (11/22-12/21)
    Эрүүл мэндэд ноцтой аюул учирч болзошгүйг од эрхэсийн хөдөлгөөнт байрлал харуулж байна. Хэрэв та холын замд гарах гэж байгаа бол эсвэл машин жолоодож яваа бол анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Бусдын үзэл бодол болон өөрийн зөн совинд хэт найдлага тавиад хэрэггүй. Хийж буй үйлдлийнхээ зөв эсэхэд бага зэрэг эргэлзэх нь таныг зөв тийш нь чиглүүлэхэд хүргэж магадгүй.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 10 сарын 11
    Матар - (12/22-1/19)
    Оддын эрхшээл таны үйл ажиллагаанд нааштай хандах ч та бодит байдлыг худал хуурмагаас ялгах хэрэгтэй. Ямар нэгэн цуу яриа хөөсөн хов жив болсон ч бүү анхаар. Буруу ойлголцлоос сэргийлэн бусдад өгч байгаа заавраа тодорхой байлга. Та хэтийн төлөвөө өөрчилж магадгүй. Энэ нөхцөлд та үнэлгээ хийх, шинэ бодлого баримтлах хэрэгтэй эсэхээ шийд. Ёс зүйн асуудлууд гарч ирвэл өөрийнхөө ухамсраа дага.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 10 сарын 11
    Бумба - (1/20-2/18)
    Уран зургийн галарейд очих эсвэл байгалийн сайхныг мэдрэхийг хүсэх болно. Хайр дурлалд амжилт гаргахгүй урам хугарах байх. Гэвч та байдлыг өөрчилж чадна. Бусад хүнийг байгаагаар нь хүлээж авч сур. Таны төлөө юу хийснээр бус хэн гэдгээр нь хүмүүсийг хайрла. Хэрэв ингэж чадвал урьд өмнө мэдэрч байгаагүй их хайрыг мэдрэх болно. Хувийн орон зайгаа алдахаас болгоомжил. Учир нь та энэ орон зайд илүү эрүүл байж хайр дурлалыг мэдрэх болно. Бизнест хурц ухаанаар ханд.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 10 сарын 11
    Загас - (2/19-3/20)
    Та өмнөхөөсөө ч илүү оюун санаагаа идэвхитэй байлгана. Шинэ орлогын эх сурвалж нээх, мөнгө их цуглуулах зэрэгт өөрийн зөн совингоо дага. Шинэ санаа, тактик, стратеги бодлогоо хийж болохоор төлөвлөгөө болгон эхлүүлсэнээр та нарын ихэнхи нь бэл бэнчинтэй, аюулгүй баталгаатай болно. Дизайнерууд өөрийн бүтээсэн хувцас, цахилгаан хэрэгслээ зарж эсвэл гадаад руу зах зээл судлахаар явах тул хийж болох, болохгүй зүйлээ сайтар тунгаан бодох хэрэгтэйг сануулж байна.
  • Нэгдүгээр сарын 1-нээс баар, цэнгээний газарт шинэ стандарт мөрдүүлнэ
    2016 оны 10 сарын 11
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа. Хэлтсийн дарга Т.Дамбийням “130 мянга гаруй хүн амд үйлчилдэг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийг анх 2012 онд байгуулсан. Дүүргийн 11 хорооны хүн амд хүрч ажилладаг. Хоногт гэмт хэргийн 270 гаруй дуудлага ирдэг. Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралтаараа анхаарал татдаг. Ялангуяа Баянзүрх дүүргийн III, VII хороонд согтуу, танхай, дээрэм, хүчингийн хэргийн дуудлага их. Учир нь энэ хороонд баар, цэнгээний газар ихтэйгээс иргэдийн гомдол санал олон” гэлээ. Дээрхи хоёр хорооны 1589 өрхөд судалгаа явуулахад 1200 өрх Сансар болон Баянцээлийн гудамжинд одоогоор 37, Сансарын үйлчилгээний төв орчимд 23 баар, цэнгээний газар ажиллаж байн. Өөрөөр хэлбэл, нэг гудамжинд 50 гаруй согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газар байгаа нь оршин суугчдыг бухимдуулж байна. Энэ нь гэмт хэргийн гаралтад шууд нөлөөлж байгааг онцоллоо.

    Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхний судалснаар орон сууц, иргэдийн амьдарч байгаа байрнаас 10-50 метрийн зайд ажиллаж байгаа баар цэнгээний газар, мөн найман нэрийн дэлгүүрийн тоо 11 хорооны хэмжээнд 859 хүрчээ. Тиймээс иргэдийн санал гомдол, цагдаагийн байгууллагын судалгаанд үндэслэн, гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн тодорхой шийдвэр гаргаж өгч, цагдаагийн байгууллага хамтран ажиллах хүсэлтээ байгаагаа уламжилсан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Цагдаагийн байгууллагад өнөөдөр нэн тулгамдаад байгаа асуудал нь камерын хяналтын систем болоод байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс л гэхэд 36 цэгээс хяналт хийдэг. Гэвч энэ оны зургаадугаар сараас эхлэн камерын хяналтын систем ажиллахаа больсон. Шалтгаан нь камерыг угсрах тендерт ялсан компаниуд тоноглож өгөөд орхиод явсан. Ашиглалтын зардал тусгагдаагүйгээс ийнхүү цагдаагийн байгууллагын нүд, чих болсон камержуулалт Улаанбаатар хотын хэмжээнд асуудал дагуулж байгаа” гэж хэллээ.

    Иргэд, цагдаагийн байгууллагаас өгсөн дээрх мэдээллийг сонссоны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс баар, цэнгээний газарт шинэ стандарт мөрдүүлэхээр яригдаж байгааг онцоллоо. Тэрээр “Баар, цэнгээний газрын талаар иргэд янз бүрийн байр суурь илэрхийлдэг. Баянзүрх дүүргийн Баянцээлийн гудамж онцгой анхаарал татаж байгаагийн зэрэгцээ оршин суугчдаас хотын удирдлагуудад хүсэлт ирүүлсэн. Цагдаагийн байгууллага ч үүнд дүгнэлт хийж байгаа нь сайшаалтай. Хотын иргэн аюулгүй, айдасгүй, амар амгалан амьдрах эрхтэй. Энэ эрхийг төрийн байгууллага бүрдүүлж өгөх ёстой. Тиймээс цагдаагийн байгууллагаа нийслэлийн Засаг даргын Тамгын газар дэмжиж ажиллана” гэв. Мөн “Камерын системийн хувьд хэвийн ажиллах төсөв, санхүүгийн асуудлыг шийдэж өгнө. Цагдаагийн байгууллагатай хамтарч нийтийн тээвэр, тэр дундаа такси үйлчилгээг сайжруулахад анхаарна. Төлбөрөө төлж, үйлчилгээ авч байгаа иргэн аюулгүй үйлчлүүлэх ёстой” гэлээ.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсүүд, Гачуурт тосгоны дэд хэлтэс дээр очиж ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх “Аюулгүй хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаараа танилцууллаа гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
5118 5119 5120 5121 5122 5123 5124
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
    57 мин
  • Бурхан багшийн Их Дүйчин өдөр ням гарагт тохиож байна
    1 цаг 9 мин
  • Шүүхийн шинэчилсэн цахим хуудсыг албан ёсоор нээлээ
    1 цаг 39 мин
  • Д.Трампын хөгшрөлт, биеийн байдал олон нийтэд эргэлзээ төрүүлж эхлэв
    2 цаг 4 мин
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
    2 цаг 30 мин
  • Мартин Лютр Кингийн алдарт “I Have a Dream” илтгэлийг бичилцсэн Кларенс Б.Жонес таалал төгсөв
    2 цаг 38 мин
  • “Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
    2 цаг 48 мин
  • “Үндэсний Ногоон Лаб” платформын эцсийн шатны сонгон шалгаруулт амжилттай боллоо
    3 цаг 13 мин
  • Л.Энх-Амгалан: Хот хөдөөгийн сургууль, төрийн болон хувийн сургуулийн ялгааг арилгах бодлогыг хэрэгжүүлнэ
    3 цаг 51 мин
  • BTS хамтлагийнхан фенүүддээ зориулан "Oreo" брэндтэй хамтран шинэ амттан худалдаанд гаргана
    3 цаг 55 мин
  • Охидыг хүчиндсэн өсвөр насны хөвгүүдэд ял оноолгүй сулласан шүүхийн шийдвэр Англид олны дургүйцлийг хүргэв
    4 цаг 4 мин
  • ЗГ: "Эрдэнэс Монгол"-ын харьяа алдагдалтай ажилласан 10 ТӨК-ийг татан буулгалаа
    4 цаг 20 мин
  • Ж.Нямдулам: Нийтийн албан тушаалд хүйсийн тэнцвэртэй томилгоо хийх хэрэгтэй
    4 цаг 45 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
    5 цаг 42 мин
  • Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ
    6 цаг 6 мин
  • ҮХЦ: “УДШ-ийн Ерөнхий шүүгчийг дахин томилдог байх эсэх“ маргааныг өнөөдөр хэлэлцэнэ
    6 цаг 31 мин
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
    6 цаг 36 мин
  • ЗГ: ТӨК-ийг татан буулгах, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
    6 цаг 54 мин
  • Өнөөдөр хуралдах байнгын хороод болон хэлэлцэх асуудлууд
    6 цаг 59 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    7 цаг 18 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна
  • Д.Трампын бэр асан Ванесса Трамп хөхний хорт хавдраар өвчилжээ
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Монгол Улс НҮБ-ын Ойн форумыг даргална
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК