Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5161 5162 5163 5164 5165 5166 5167
  • Хоёр улсын парламентын эмэгтэй гишүүд уулзжээ
    2016 оны 9 сарын 21
    БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, До бүро минжү намын дэд дарга Ким Ён Жүгийн урилгаар УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Б.Ундармаа, М.Билэгт, Н.Оюундарь, Г.Мөнхцэцэг нар энэ сарын 18-22-ны өдрүүдэд тус улсад айлчилж байна.

    УИХ-ын эмэгтэй гишүүд өчигдөр /2016.09.20/ БНСУ-ын Үндэсний Ассамблейн эмэгтэй гишүүдтэй уулзалт хийлээ.

    Уулзалтын үеэр талууд хоёр улсын улс төр, нийгэм, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд парламентын эмэгтэй гишүүдийн оролцоо болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар ярилцаж, санал солилцлоо.
  • УИХ-ын гишүүн асан Н.Батбаярыг АТГ-аас шалгаж эхэлжээ
    2016 оны 9 сарын 21
    УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярыг АТГ-аас шалгаж эхэллээ. Баттай эх сурвалжуудын мэдээлж буйгаар Н.Батбаярыг Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт ийнхүү холбогдуулан шалгаж байгаа гэнэ. Сайд асан Н.Батбаяр нь “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр энэ сарын 15-ны өдрөөс эхлэн АТГ-т шалгагдаж эхэлсэн юм байна.

    Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа аж.

    Н.Батбаяр нь 2012-2014 онд Эдийн засги
  • 9 настай хүүхдийг мөргөж гэмтээгээд хэргийн газраас зугтжээ
    2016 оны 9 сарын 21
    Өчигдөр буюу энэ сарын 21-нд замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 362 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авч ажиллажээ.
  • Агаарын бохирдлыг бууруулахад Швейцарын Хөгжлийн агентлаг бодит дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
    2016 оны 9 сарын 21
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Швейцарын Хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал хатагтай Габрила Спирлийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар тус агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны тухай хэлэлцээ.


  • Хамгийн өндөр шагналын сантай “Мастер тогооч шоу”-нд хоол хийх дуртай хүн бүр оролцох боломжтой
    2016 оны 9 сарын 21

    Монголын хамгийн өндөр шагналын сантай “Мастер тогооч шоу”-нд хоол хийх дуртай хүн бүр оролцох боломжтой
  • НҮБ-ын суурин зохицуулагчийг хүлээн авч уулзлаа
    2016 оны 9 сарын 21
    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг удахгүй олон нийтэд мэдээлнэ
    2016 оны 9 сарын 21
    Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамдд 1024 бөх зодоглосон. Шөвгөрсөн бөхчүүдийн 4-өөс нь сэргээш илэрсэн тухай мэдээлэл гараад байгааг тодруулав.

    Үндэсний их баяр наадмын тухай хууль ёсоор улсын наадамд таваас дээш давсан бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авч, БНСУ-ын итгэмжлэгдсэн гэрээт лабораторт шинжлүүлдэг уламжлал тогтсон.”Энэхүү шинжилгээгээр дөрвөн бөхөөс сэргээш илэрсэн. Улсын начин болон харцага цолтой хоёр бөхөөс допинг илэрсэн ч дээрх бөхийн нэрийг удахгүй олон нийтэд зарлана” гэж холбогдох албаныхан хариулав. Энэ жилийн улсын баяр наадмаар 18 начин, зургаан харцага цолтон шинээр төрсөн. Харин шинээр төрсөн нэг заан, арслан, аварга цолтноос допинг илэрсэн мэдээ байхгүй байна.
  • Сонгуулийн хуулийн зарим заалтыг хүчингүй болголоо
    2016 оны 9 сарын 21
    Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

    Өөрөөр хэлбэл, ”Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг юм.

    Үндсэн хуулийн цэц уг асуудлыг хуралдаанаараа хэлэлцээд УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Сонгуулийн тухай хуулийн тодорхой заалтыг зөрчсөн тохиолдолд УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь хүчингүйд тооцохоор заасан атлаа Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт ижил зөрчил гаргасан орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчид нэгдүгээрт зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших, хоёрдугаарт мөн хугацаанд төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах, гуравдугаарт урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх хууль зүйн хэд хэдэн хариуцлагыг давхар хүлээлгэхээр хуульчилсан байгаа нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх заалтыг зөрчсөн гэж үзэж уг заалтын үйлчлэлийг энэ сарын 21-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэв.

    Иймд Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсгийн заалт Сум, дүүргийн ИТХ-ын энэ оны ээлжит сонгуулийн хувьд хэрэглэгдэхгүй боллоо.
  • Европод алдартай компанитай нийтийн тээврийн салбарт хамтран ажиллана
    2016 оны 9 сарын 21
    Европод алдартай “ JCDECAUX”-компанитай нийтийн тээврийн салбарт хамтран ажиллана


  • Тонн коксжих нүүрсний үнэ 200 ам.доллар давлаа
    2016 оны 9 сарын 21
    Тонн коксжих нүүрсний үнэ 200 ам.доллар давлаа
  • Хоккайда –Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг байгуулахаар болов
    2016 оны 9 сарын 21
    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өнөөдөр Япон Улсын Хоккайдо мужийн захиргаа, Саппоро хотын захиргаа, JICA олон улсын байгууллагын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.

  • Хотын дарга мөрийн хөтөлбөрөө НИТХ-д өргөн барилаа
    2016 оны 9 сарын 21
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө НИТХ-д өргөн барилаа.


  • ”Хурд” хамтлаг энэ сарын 30-нд тоглоно
    2016 оны 9 сарын 21
    Монголын рок попын амьд домог ”Хурд” хамтлаг үргэлж бусдаас шинэ содон байж Монголын рок, поп урлагийн түүхийг хориод жилийн турш амжилттай бичилцэж олон ч залуус, аав ээж, амраг хосуудын сэтгэлийг аялгуут дуу хоолойгоороо хөглөсөөр ирсэн юм. Тэгвэл ”Хурд” хамтлагийн залуус төрөлх сургуулийнхаа 60-н жилийн ойн хүрээнд ”Би төмөр замын 20-ийнх” хүндэтгэлийн тоглолтоо хийхээр болсон байна.

    Тоглолтонд үе үеийн ”Ган зам” чуулгын уран бүтээлчид оролцох гэнэ. Тоглолт 9 дүгээр сарын 30-ны өдөр UB palace-ын концертын их танхимд 17:00 цагаас болно. ”Хурд” хамтлагийн үнэнч сонсогч фенүүд болон Төмөр замын 20 дугаар сургуулийн нийт төгсөгчид та бүхнийг урьж байна.
  • Жоли, Питт нарын салалтын шалтгаан Марион Котиллард гэх Франц жүжигчин
    2016 оны 9 сарын 21
    Жоли, Питт нарын салалтын шалтгаан Марион Котиллард гэх Франц жүжигчин
  • Арваннэгдүгээр сар хүртэлх барилдааны хуваарь гарчээ
    2016 оны 9 сарын 21
    Монголын үндэсний бөхийн холбооноос ес, аравдугаар сард дараах барилдаануудыг зохион байгуулахаар төлөвлөсан байна.
  • Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дорнод аймагт ажиллана
    2016 оны 9 сарын 21
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 22-24-нд Дорнод аймагт ажиллана.
  • Энэ сарын 23-24-нд шилжих шөнө цаг ухарна
    2016 оны 9 сарын 21
    Энэ сарын 23-24-нд шилжих шөнө манай улс өвлийн цагийн хуваарьт шилжин цагийг нэг цагаар ухраана. Тодруулбал шөнийн 02:00 цагт цагийг ухрааж, 01:00 цаг болгон тааруулах юм.
  • Сэрэмжлүүлэг: Сургуулийн насны таван хүүхэд зам тээврийн осолд өртжээ
    2016 оны 9 сарын 21
    Өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 362 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 267 дуудлага бүртгэгдсэн байна.
  • Үндсэн хуулийн цэц энэ сарын 28-ны өдөр хуралдана
    2016 оны 9 сарын 21
    Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 28-нд болно.

    Монгол Улсын Шүүхийн тухай хуульд, Хяналтын шатны шүүх шийдвэрээ тусгай саналын хамт өөрийн цахим хуудсанд байрлуулж, хэвлэн нийтэлнэ гэж заасан нь шүүх хэрэг маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэх, түүний үр дагаврыг хамт хариуцах, зөвлөлдөх тасалгааны нууцыг задлахгүй байх зэрэг шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгаатай холбогдсон асуудлаар сөрөг үр дагавар, шүүхэд эргэлзэх байдал бий болгож улмаар Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж нэр бүхий иргэн үзсэн байна. Иргэний мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн бөгөөд мэдээлэлд хөндсөн асуудал нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг дунд суудлын хуралдаанаараа шийдвэрлэх аж.
  • Ж.Эрдэнэбат: Банк, санхүүгийн салбар ганцаараа ашигтай ажиллаж байна
    2016 оны 9 сарын 21
    Банк санхүүгийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа
    7 минутын өмнө
    Print Zasag and PDF
    ShareThis Facebook Tweet LinkedIn Email


    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Сангийн дэд сайд Булгантуяа нар банк санхүүгийн салбарын төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт хийлээ.

    Уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Засгийн газар УИХ-аар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө батлууллаа. Монголын эдийн засаг хүндэрсэн энэ үед салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж, хүндрэлээс гарах арга замыг эрэлхийлж байна” гэж онцоллоо.

    Тэрээр“Засгийн газар ипотекийн зээлийг үргэлжлүүлэхийн тулд эх үүсвэр хайж байна. Одоо мөрдөж буй журамд өөрчлөлт оруулж, 80 хүртэл ам.метр гэсэн хязгаарлалтыг 100 болгохоор төлөвлөсөн. Банкууд санхүүжилтгүйн улмаас ипотекийн зээл олгохгүй байгаа. Арилжааны зээлээр бус хөгжлийн зээлээр шийдвэрлэхээр зорьж ажиллаж байна” гэлээ. Ерөнхий сайд “100-гаас дээш ам.метр талбайтай орон сууц худалдан авах иргэд урьдчилгаа 30 хувь дээрээ 100 гаас дээш ам метр талбайн төлбөр нэмж төлснөөр найман хувийн зээлд хамрагдах бүрэн боломжтой. Энэ нь ипотекийн зээлийн журамд орж буй нэг томоохон өөрчлөлт юм. Журмыг Монголбанк, Сангийн яам хамтран боловсруулж байгаа” гэсэн юм.

    Банк санхүүгийн байгууллагын төлөөлөл Ерөнхий сайдад тулгамдаж буй асуудлуудаа танилцуулсан юм.

    ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч Р.Мөнхтуяа: Засгийн газраас хэт жижиг төсөл хэрэгжүүлэхгүй байвал зүгээр байна. Энэ нь банкуудын бий болгосон зах зээлийг эвдэх хандлагатай байдаг. Энэ төслүүдээ жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжуулвал зүгээр болов уу. Техник, технологи хөгжсөн энэ үед банкууд хэрэглэгчдийн дата мэдээллээ байнга шинэчилж байна. Ийм үед төрийн нэгдсэн мэдээллээсээ хуваалцвал сайн. Иргэний бүртгэлийн үнэн зөв мэдээлэл нэгтгэгдвэл банкууд шийдвэр гаргахад дөхөм. Тиймээс мэдээллийн үнэн зөв байдалд анхаарч өгөхийг хүсч байна.

    Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат: Банкуудын чанаргүй зээл өсч байна. Банкууд нэмж зээл олгох нь багасч эхэлсэн. Чанаргүй зээлийг суллаж актив сайжруулах шаардлага бий. Банкууд нийлээд Актив удирдлагын газар байгуулахаар ярьж байгаа.

    Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Л.Соронзонболд: Засгийн газар нийт эрэлтээ нэмэгдүүлэх тал дээр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Тухайлбал, орон сууцны зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх зүй ёсны шаардлага үүсээд байна. Орон сууцны зээл 80 ам.метрээр хязгаарлагддаг. Үүнээс дээш талбайтай орон сууц авах хүсэлтэй иргэд зээлд хамрагддаг. Бид нийт эргэлтээ нэмэгдүүлэх гэж байгаа бол ам.метрыг тодорхой түвшинд тавьж өгөх нь зүйтэй гэж бодож байна. Одоогоор Зээлийн батлан даалтын сан жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ажиллаж байгаа. Энэ сан зөвхөн жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж ажиллахаас гадна анх удаа орон сууц авч байгаа иргэдийг дэмжих, залуу гэр бүлд урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэхэд батлан даалт гаргаж өгвөл орон сууцны эргэлт нэмэгдэх хандлага үүсэх юм.

    Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Санхүүгийн салбар өрөөсгөл тогтолцоотойгоор явж ирсэн. Банкны сектор 96, даатгал, үнэт цаас, банк бус санхүүгийн байгууллагын зах зээл нь дөрөвхөн хувьтай бараг 20 жил явсан. Үүнийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай байгаа. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтраад үнэт цаас, банк бус санхүүгийн салбарыг хөгжүүлэх талаар бодлогын төвшинд ярилцаж байна. Эдийн засаг хүндрэлтэй үед зөвхөн төр, засаг гэлтгүй хувийн сектор ч мөн хамтарч ажиллаж байж хүндрэлээс хурдан гарна. Өнөөдрийн байдлаар зээлийг хүүг бууруулах нь хоёр талтай. Монголбанк хүүг буулгах журам гаргавал захиргааны арга хэмжээ болчихоод байгаа юм. Үүнийг зах зээл өөрөө зохицуулдаг. Харилцах болон хугацаагүй хадгаламжид хүү төлөхийг зогсоох талаар банкууд шийдвэрээ гаргавал Монголбанк үүнийг дэмжихэд бэлэн байна.

    Өнөөдөр хамгийн их яригдаж байгаа сэдэв бол зээлийн чанар. Эдийн засгийн нөхцөл байдал, бизнесийн хэвийн үйл ажиллагаа алдагдсантай холбоотойгоор зээлийн төлөлт удааширдаг. Нөгөө нь хууль эрх зүйн орчин. Эрх зүйн орчныг сайжруулахын тулд бид ажиллаж байна. Үүнд Хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийг дурьдах ёстой. Хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулаад эхэлбэл тодорхой хэмжээнд зээлийн чанарт ахиц гарах боломж байгаа. Энэ хуулийг удахгүй хэрэгжүүлнэ. Нөгөөх нь Барьцаа хөрөнгийн шүүхийн бус замаар шилжүүлэх тухай хууль. Энэ хуулийг баталсан ч хэрэгжилт муу байгаа. Банкны холбоо, Монголбанк, ХЗДХЯ болон бусад төрийн байгууллагатай хамтраад зөв гольдрилд нь оруулах тал дээр анхаарах хэрэгтэй байна. Ер нь шүүхийн бус замаар хөрөнгө шилжүүлдэг тогтолцоо дэлхийд хэвшсэн. Бүр хамгийн зөв туршлага гэсэн тодотголтой явдаг ч манай улсад төдийлөн хэрэгжихгүй байгаа учраас талууд хамтарч суух хэрэгтэй байгааг энд дурдъя.

    Ипотекийн зээлийн тухайд таван хувийн зээл бол эхнээсээ зөв биш шийдвэр байсан. Харин найман хувийн зээлийг анхнаас нь зөв явуулсан учраас буулгах шаардлага байгаагүй. Тиймээс Монголбанк, таван хувийн ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломжгүй. Найман хувийн тухайд цаашид үргэлжлүүлэх зайлшгүй шаардлага байгаа нь харагдаж байгаа. Гэхдээ үүнд тодорхой алхмуудыг хийх шаардлага байна. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлд бол нийт банкны системийн зээлийн 30 хувийг эзэлж байна. Энэ бол бусад уул уурхай, барилга гэх мэт олон салбараас илүү гараад явчихсан. Ипотекийн зээл ингэж ихсэх тусмаа хэрэглээг танадаг сөрөг үр дагавартай. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээл авсан иргэд бүх мөнгөө өрөө төлөхөд зарцуулчихдаг учраас эргээд хэрэглээгүй болчихдог. Энэ нь эргээд дефляци руу явуулах сөрөг талтай. Хэрэглээ байхгүй учраас худалдан авалт байхгүй болчихдог. Тиймээс энэ зээл дээр Монголбанк маш болгоомжтой хандаж байна. Гэхдээ мэдээж үргэлжлүүлэх талд зогсч байгаагаа илэрхийлье.

    Даатгалын компанийн захирал н.Батзул: Гурван зүйл дээр анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна. Даатгалын тухай хууль. Энэ салбарын хууль бий ч зохицуулалтууд нь учир дутагдалтай. Даатгал эд хөрөнгийн болон амьдралын гэж хоёр төрлөөр олон улсад хөгжсөн байдаг. Харин Монголд амьдралын даатгал хөгжөөгүй. Энэ чиглэлд илүү анхаарч ажиллавал зүгээр байна. Мөн албан журмын даатгал нийт даатгалын 25 хувийг эзэлдэг. Үүнийг анхаарах хэрэгтэй болов уу.

    “Богд” банкны гүйцэтгэх захирал Г.Саруул: Зээл чанаргүй болсны дараа шүүхээр явах процесс 2-3 жил үргэлжилдэг. Түүнтэй холбоотой зардал багагүй гарч байна.

    “Би Ти Си” брокер дилерийн компанийн төлөөлөл н.Даянбилгүүн: Засгийн газар тусгай зориулалтын бонд гаргавал зүгээр байна. Бондоо аж ахуйн нэгжүүдийг санхүүжүүлэх зорилгоор гаргавал бусад орлого нэмэгдэнэ. Хөрөнгө оруулагч нарын үйл ажиллагаа тодорхой хэмжээнд зогссон. Үүнийг шийдвэрлэх хэрэгтэй байна. Мөн хөрөнгийн зах зээлд арилждаг дотоодын бондын хүүг бууруулах боломжтой гэж үзэж байна гэлээ.

    Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд “Өнгөрсөн онд ашигтай ажилласан ганц салбар бол банк санхүүгийн салбар байлаа. Өмнө нь аж ахуй нэгжийн төлөөлөлтэй уулзахад Монголд банк, санхүүгийн байгууллага дангаараа ноёрхож, дарамт их байна гэдгийг онцолж байлаа. Харилцан бие биенээ ойлгож, хандах хэрэгтэй. Тухайлбал, орон сууцны зээлд хамрагдахын тулд иргэд 30 хувийн урьдчилгаа төлбөр төлдөг. Гэтэл банк энэ мөнгөө хаанаас яаж олсон юм бэ гээд хуулийн байгууллага шиг шалгаад байдаг. Тэр хүн өөрөө тодорхой хэмжээгээр эх үүсвэр босгоод, тушааж байхад хаанаас олж авчирсан нь банкинд хамааралгүй баймаар. Энэ мэт хүндрэл их байдгийг хэлж байсан. Тиймээс эрх зүйн орчныг сайжруулж өгнө үү гэсэн санал хүмүүсээс их ирсэн. Цаашид хөрөнгө, санхүүгийн зах зээлийг судлах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй” гэлээ.
5161 5162 5163 5164 5165 5166 5167
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Ninjee’s Tailor”-ын үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар “Алдарт эхийн II одон” хүртлээ
    7 цаг 22 мин
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
    9 цаг 39 мин
  • Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
    11 цаг 5 мин
  • Бурхан багшийн Их Дүйчин өдөр ням гарагт тохиож байна
    11 цаг 16 мин
  • Шүүхийн шинэчилсэн цахим хуудсыг албан ёсоор нээлээ
    11 цаг 47 мин
  • Д.Трампын хөгшрөлт, биеийн байдал олон нийтэд эргэлзээ төрүүлж эхлэв
    12 цаг 11 мин
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
    12 цаг 37 мин
  • Мартин Лютр Кингийн алдарт “I Have a Dream” илтгэлийг бичилцсэн Кларенс Б.Жонес таалал төгсөв
    12 цаг 45 мин
  • “Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
    12 цаг 55 мин
  • “Үндэсний Ногоон Лаб” платформын эцсийн шатны сонгон шалгаруулт амжилттай боллоо
    13 цаг 21 мин
  • Л.Энх-Амгалан: Хот хөдөөгийн сургууль, төрийн болон хувийн сургуулийн ялгааг арилгах бодлогыг хэрэгжүүлнэ
    13 цаг 58 мин
  • BTS хамтлагийнхан фенүүддээ зориулан "Oreo" брэндтэй хамтран шинэ амттан худалдаанд гаргана
    14 цаг 2 мин
  • Охидыг хүчиндсэн өсвөр насны хөвгүүдэд ял оноолгүй сулласан шүүхийн шийдвэр Англид олны дургүйцлийг хүргэв
    14 цаг 11 мин
  • ЗГ: "Эрдэнэс Монгол"-ын харьяа алдагдалтай ажилласан 10 ТӨК-ийг татан буулгалаа
    14 цаг 28 мин
  • Ж.Нямдулам: Нийтийн албан тушаалд хүйсийн тэнцвэртэй томилгоо хийх хэрэгтэй
    14 цаг 53 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
    15 цаг 49 мин
  • Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ
    16 цаг 14 мин
  • ҮХЦ: “УДШ-ийн Ерөнхий шүүгчийг дахин томилдог байх эсэх“ маргааныг өнөөдөр хэлэлцэнэ
    16 цаг 39 мин
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
    16 цаг 43 мин
  • ЗГ: ТӨК-ийг татан буулгах, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
    17 цаг 2 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна
  • Д.Трампын бэр асан Ванесса Трамп хөхний хорт хавдраар өвчилжээ
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Монгол Улс НҮБ-ын Ойн форумыг даргална
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК