Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5162 5163 5164 5165 5166 5167 5168
  • Автобусанд аюулгүй зорчих талаар зөвлөмж өгнө
    2016 оны 9 сарын 21
    Автобусаар аюулгүй зорчих сурталгаа нэвтрүүлнэ
    2016 / 09 / 21 | 11:30 | Нийтэлсэн: Ж.Батсайхан | 0

    ЗЦГ-аас нийтийн тээврийн том оврын автобусуудад осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зурагт хуудас, зөвлөмж байрлуулан сурталчлахаар болсон байна.

    Хүн бүхэн сууж үйлчлүүлдэг автобусанд зурагт хуул\дас, зөвлөмж байрлуулан иргэдэд зам тээврийн ослын хор уршгийг таниулж, замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг олгох нь чухал боллоо гэж ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ажилтнууд ярьж байна. Зурагт хуудас, зөвлөмж бэлэн болохоор нийтйин тээврийн автобусанд сурталчилгаа байрлуулж эхлэх юм.
  • Өвс ачиж явсан автомашин шатжээ
    2016 оны 9 сарын 21
    Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Сэлэнгэ аймгийн Мандал суманд өвс ачсан автомашин шатсан хэрэг өчигдөр гарсан байна.

    Тодруулбал Баян-Өлгий аймгийн Өлгий суманд, Өлгий-Ховд чиглэлийн зам дээр иргэн Ж-н эзэмшлийн 86-84 БӨТ улсын дугаартай “САМС” загварын 680 боодол өвс ачсан автомашин шатсан бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжхангай багийн Дуушийн гудамжинд иргэн З-н эзэмшлийн 26-65 СЭА улсын дугаартай ЗИЛ-131 загварын задгай өвс ачсан автомашин шатжээ. Галыг аймгуудын Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах ангийн албан хаагчид шуурхай ажиллан унтраасан байна.

    Мөн өчигдөр нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны “Түндэмүн” сауны хашаанд чингэлэг, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Рашаантын 16 дугаар гудамжинд айлын байшин, Төв аймгийн Зуунмод сумаас 14 км зайд Түргэний голын автозамд иргэн А-н “Tоёота стима” загварын автомашин тус тус шатсаныг тус тус унтраажээ.
  • Эерэг 24: С.Билгүүн шатрын ОУ-ын мастер боллоо
    2016 оны 9 сарын 21
    Дэлхийн Шатрын Холбооны их чуулганы хуралдаанаар зарим шатарчид, шүүгчид, зохион байгуулагч нарт Олон улсын цол хүртээлээ.
  • Ц.Элбэгдорж: Монгол Улс хамгийн эмзэг хүмүүстээ нэн түрүүнд хүрч, хэнийг ч үлдээлгүй хөгжихийг зорино
    2016 оны 9 сарын 21
    НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 71 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ХЭЛСЭН ҮГ
    Administrator 2016-09-21 10:37:00

    “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУД:

    МАНАЙ ДЭЛХИЙГ ӨӨРЧЛӨХ БҮХ НИЙТИЙН ХҮЧ ЧАРМАЙЛТ”



    Ноён Дарга аа,

    Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

    Эрхэмсэг ноёд оо,

    Хүндэт төлөөлөгчид өө,

    Хатагтай, ноёд оо,



    Юуны өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Даргаар сонгогдсон Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Монгол Улс Таныг бүрэн дэмжиж ажиллах болно.

    Ноён Дарга аа,

    Монголын ард түмнийг төлөөлөн 7 дахь удаагаа энэ хүндэт индрээс үг хэлж байгаа минь их нэр төрийн хэрэг мөн. Би найман хүүтэй айлын отгон хүү. Миний гэр бүл манай улсын баруун хязгаарын уулархаг нутагт үе дамнан мал маллан аж төрж ирсэн. Дэлхийн их чуулганы хүндэт индрээс нэгэн өдөр отгон хүү нь үг хэлнэ хэмээн ээж аав минь төсөөлж яваагүй бизээ.

    Ард иргэдийнхээ чөлөөт хүсэл зоригоор сонгогдон эх орныхоо төлөө зүтгэх болсондоо би бахархаж явдаг. Монгол Улс бол ардчилсан засаглалтай орон. Ерөнхийлөгчийн алба ээлжтэй. Миний бүрэн эрхийн хугацаа ирэх жил дуусна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд сүүлийн удаа үг хэлж байна.

    Гэхдээ, Монгол Улс бүх улс үндэстний хамт дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн байсаар байх болно. Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай сайн анд, түнш болж ирсэнд би бахархаж байна. Манай улсын дараагийн Ерөнхийлөгчийг та бүхэн мөн халуун дотноор хүлээн авч, хамтран ажиллана гэдэгт би итгэлтэй байна.



    Тогтвортой хөгжлийн зорилтууд

    Хүндэт төлөөлөгчид өө,

    Тогтвортой хөгжилд хүрэх нь нэн чухал. Яагаад гэвэл, нэг ч хүн энэ хөгжлийн гадна үлдэх учиргүй, хөгжих эрхээ эдлэхгүй байх учиргүй. Хүн бүр ядуурал, хүчирхийлэл, хямралаас ангид, нэр төртэй сайхан амьдрах хөгжлийн төлөө бид хамтран ажиллах ёстой. Хуульт ёс, бүх нийтийн үндсэн эрх, эрх чөлөөг үл хүндэтгэх аваас шударга ёс, тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангаж чадахгүй гэж би үздэг. Тэдгээр суурь зарчмуудыг улс орон бүр сахин хамгаалах учиртай.

    Хямрал дэгдсэн энэ цаг үед НҮБ 70 жилтэйгээ золгосон. Зэвсэгт мөргөлдөөн, террорист халдлагууд бараг өдөр тутмын хэвлэлийн мэдээ болох болсныг бид харж байна. Хэдэн сая хүн орон гэрээсээ дайжиж, дэлхий дахинаа хүмүүнлэгийн гүн хямрал нүүрлэж байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, олон газар хямрал нэмэгдэж буй нь ирээдүйн хөгжил дэвшилд заналхийлж байна.

    Гэхдээ, өнгөрсөн хугацаа урам зориг хайрласан хамтын ажиллагааны үе байлаа. Он удаан жил сунжирсан дайн зарим газарт дууслаа. Энхийн гэрээг байгууллаа. Аюултай зэвсгээр хөөцөлдөхөө хязгаарлалаа. Дипломат яриа хэлэлцээ үр дүнтэй байлаа. Ард иргэд, энх тайван, хөгжил цэцэглэлт, түншлэлийн төлөө, манай гаригийн төлөөх “Тогтвортой хөгжил – 2030” хөтөлбөрийг бид өнгөрсөн жил хамтдаа баталсан.

    Дэлхий дахинаа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нэгэн шинэ хуудсыг өнгөрсөн 12 дугаар сард Парис хотноо нээсэн.

    Даян дэлхийн хамтын нийгэмлэг ирэх 15 жилд хамтдаа зүтгэх замын зургаа гаргалаа. “Тогтвортой хөгжил – 2030” хөтөлбөр, Парисын хэлэлцээр нь амласнаа биелүүлэх бидний хөтөч байх болно.

    Бид одоо ард иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллах ёстой.

    Бид одоо эх дэлхийгээ аврахын төлөө эрчимтэй түншлэх ёстой.

    Бид одоо зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө нөөц хүчээ дайчлах ёстой.

    Монгол Улс хамгийн эмзэг хүмүүстээ нэн түрүүнд хүрч, хэнийг ч үлдээлгүй хөгжихийг зорино. “Тогтвортой хөгжил – 2030” хөтөлбөрийн тэр зарчим, бодлогыг бид үндэсний стратегитаа суулгасан. “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал – 2030” хэрэгжиж байна.

    Эдийн засгаа төрөлжүүлж, олонд хүртээмжтэй болгохыг бид зорьж байна.

    Энэ нь зохистой ажлын байр, боломж, орлого нэмэгдүүлэхийн төлөө юм.

    Амьдралаа дээшлүүлж, хүрээлэн буй орчноо тогтвортой байлгахыг зорьж байна.

    Засгийн газар, олон улсын хөгжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм хоорондын хамтын ажиллагаа мөн чухал.

    Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж ирсэн өмнөх туршлагаас харахад тогтвортой хөгжлийн зорилтоо хангахын тулд ажлын үр дүнгээ байнга эргэн хянаж байх тогтолцоо чухал байна.

    Тиймээс хариуцлага, сайн засаглалын үр өгөөж тогтвортой хөгжилд хүргэнэ.



    Уур амьсгалын өөрчлөлт

    Хатагтай, ноёд оо,

    Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн төлөөх хамтын хүч чармайлт-түүхэн амжилтаа бид маргааш тэмдэглэх гэж байна. Энэхүү завшааныг ашиглан Парисын хэлэлцээрт албан ёсоор нэгдэн орсон улс орнуудад баяр хүргэе. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг багасгах дэлхий нийтийн хүчин чармайлтад Монголын ард түмэн нэгдсэн. Манай улс үндэсний хууль гаргаж, Парисын хэлэлцээрийг соёрхон батлаад байна.

    Парисын хэлэлцээр бол та бидний хамтын амжилт, асар их ажлын үр дүн мөн. Парисын хэлэлцээр бид бүхэнд урам хайрлаж байна. Энэ бол үр хүүхдүүдийнхээ төлөө эх дэлхийгээ аврах бидний амлалт, эрхэм зорилго мөн. Бид энэ амлалтаа биелүүлэх ёстой.

    Монгол Улс нүүрсхүчлийн хий хамгийн бага ялгаруулагч улсуудын нэг хэдий ч уур амьсгалын өөрчлөлтөд харьцангуй хүчтэй өртөж байна. Цөлжилт, ойгүйжилт, биологийн төрөл зүйлийн тэнцвэргүй байдал нь нүүдэлчдийн соёлын хэв маягт сөргөөр нөлөөлж, байгаль орчинг улам бүр доройтуулж байна.

    Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн тохиролцооныхоо дагуу өөрийн амлалтаа хэрэгжүүлж байна. Харамсалтай нь олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс үзүүлэх бодит дэмжлэг, туслалцаа дутагдаж байна. Уур амьсгалын ногоон сангаас болон нүүрсхүчлийн хий бага ялгаруулсан үр шимээс Монгол Улс болон манайх шиг хөгжиж буй олон улс хүртэж чадаагүй байна. Энэ чухал хүч чармайлтад тэргүүлэн ажиллахыг олон талт холбогдох байгууллагад уриалж байна.

    Бидэнд нэг гэр, нэг эх дэлхий, түүнийг аврах нэгдсэн нэг л зорилго бий. Өнөөдөр бид шийдвэртэй алхам хийх ёстой. Бид ирээдүйгээ тойрон өнгөрөхгүйн адил энэ цаг мөчийг алдах учиргүй.



    Хариуцлага

    Эрхэм анд нар аа,

    Зорилтдоо хүрэхийн тулд бид засгийн газартаа, нийгэмдээ эрх тэгш байдал, нээлттэй байдал, хариуцлагыг бий болгохын төлөө ажиллах ёстой.

    Бид бүхний баталсан зорилтууд нээлттэй нийгэм, хариуцлагатай тогтолцоог шаардаж байна.

    “Тогтвортой хөгжил – 2030” хөтөлбөрөөр дамжуулан сайн засаглал, хуульт ёсыг ард иргэд шаардаж байна.

    Хөгжлөө төлөвлөн хэрэгжүүлэхдээ ил тод байдал, хариуцлагатай байхыг тэд мөн хүсч байна.

    Бид хүлээсэн үүрэг, хийсэн үйлдэлдээ хариуцлагатай байх ёстой.

    Хариуцлагатай байх нь сайн засаглалын хэмжүүр мөн.

    Сайн засаглал нь энх тайван, хөгжил цэцэглэлтийн түлхүүр мөн.

    Тиймээс бид хариуцлага, сайн засаглалыг улс орондоо бэхжүүлэхийг зорьж байна.

    Монгол Улсад Нийтийн сонсголын тухай хууль, Иргэдийн оролцоог дэмжих бодлого хэрэгжиж байна.

    Хөгжлийн зорилтууд авлигатай тэмцэхийг шаардаж байна. Энэ нь хуульт ёсонд суурилж ил тод, үр дүнтэй ажиллахыг мөн шаардаж байна.

    Энэ нь суурь үйлчилгээг үл ялгаварлах эсвэл авлигагүйгээр үзүүлнэ гэсэн үг юм.

    Энэ нь хөрөнгө оруулагчдын хувьд тогтвортой, бизнесийн хувьд ойлгомжтой, зохистой хөдөлмөр эрхлэх хууль эрх зүйн орчин тодорхой байхыг хэлж буй хэрэг юм.

    Энэ нь байгалийн баялгийн үр өгөөжийг хэдхэн хүн биш дийлэнх олонх хүртэх, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөө хэмжүүртэй, хяналттай байна гэсэн үг юм.



    Ардчилал

    Эрхэм хүндэт анд нөхөд өө,

    Хөгжил, хариуцлага гэдэг ардчилал юм.

    Ардчиллыг бид бэлэг мэт зүгээр авч болохгүй. Түүнийг сүсэглэн шүтэх учиргүй. Бид түүнийг өдөр бүр асарч, бэхжүүлэх ёстой. Энэ бол бидний амьдрах арга зам, оюун бодолд байх учиртай.

    Хүн бүрийн сайн сайхан хөгжлийн төлөө зорьдог учраас ардчилсан нийгэм тогтвортой байдаг.

    Тиймээс хуульт ёс, хүний эрх, ардчилсан засаглал, чөлөөт, шударга сонгуулийн төлөөх ардчилсан тогтолцоо бүрдүүлэх нь лидерүүд бидний нэгдсэн зорилт юм.

    Хариуцлага, хариуцлага, бас дахин хариуцлагыг чанд мөрдөх ёстой.

    Ардчилсан нийгэмд бусад зүйлийг ард иргэд өөрдсөө хийчихнэ.

    Зөвхөн ардчилсан нийгэмд өөрийгөө хөгжүүлэх, зорьсондоо хүрэх боломж хүн бүрт олгогдсон байдаг.

    Сүүлийн 26 жилийн хугацаанд Монгол Улс тогтвортой, тайван замаар ардчиллыг хөгжүүлэх өөрийн гэсэн туршлага хуримтлуулсан. Энэ нь 2016 оны 6 дугаар сарын 29-нд болсон парламентын сонгуулиар дахин нотлогдлоо.

    УИХ-ын сонгууль нээлттэй, ил тод болсон. Монголын ард иргэд шинээр байгуулагдсан УИХ, Засгийн газарт хариуцлага оноосон. Ард иргэдийнхээ төлөө шаргуу ажиллах бүрэн эрхийг тэдэнд олгосон.

    Сүүлийн хорин жилийн хугацаанд Монгол Улс илүү бат бэх ардчилсан тогтолцоо, тогтвортой, үр дүнтэй, хууль ёсны ардчиллыг дэмжиж ирсэн. Бид өөрсдийн туршлага, сургамжаа бусад улс оронтой хуваалцаж ирлээ. Бидний сургамж эдгээр улс орнуудад тус дэм болж байгаад баяртай байна.

    Өнгөрсөн жилийн сүүлчээр ардчилсан сонгуулиа амжилттай явуулсан Киргиз, Мьянмарын ард түмэнд энэ индэрээс чин сэтгэлийн баяр хүргэж, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе.

    Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнг 2016 онд даргалж байгаагийн хувьд Монгол Улс Ардчиллын форумыг энэ 8 дугаар сард зохион байгууллаа. ”Ардчилсан шилжилтээс суралцах нь” сэдвээр голлож ярилцсан. Ардчиллын өөр өөр загвартай улс орны төлөөлөгч, мэргэжилтнүүд сонгууль явуулах аргачлал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах талаар өөрсдийн туршлагаа солилцсон.

    Монгол Улс санаачлан хэрэгжүүлж буй Олон улсын хамтын ажиллагааны сангийн үйл ажиллагааг улам бүр өргөжүүлж, ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудтай хамтран ажиллах болно.



    Хүний эрх

    Ноён Дарга аа,

    Монгол Улс хүний ​​эрх, эрх чөлөөг гэр хэмээн дээдэлдэг улс юм. Хүний эрх, хууль дээдлэх ёсны талаар бид сүүлийн үед их ярьж байна.

    Эдгээр үнэт зүйлсээ хамгаалж чадаж байгаа эсэх нь бодит үйл хэрэг, үр дүнгээс л харагдана.

    Тогтвортой хөгжил- 2030 хөтөлбөрийн гол цөм нь хүний ​​эрх, хүний ​​нэр төрийг хүндэтгэх явдал юм.

    Хүний эрхийг дээдлэн хамгаалах нь гишүүн улс бүрийн нэн тэргүүний үүрэг хариуцлага мөн.

    Энэ хариуцлагаа хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улс хүний ​​эрх, шударга ёсны эрхээ хамгаалах, хангах эрх зүйн шинэчлэлийн шинэ үе шатыг эхлүүлээд байна.

    Монгол Улс цаазаар авах ялыг халсан.

    Цаазаар авах ялыг ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөх ёсгүй гэж би үздэг.

    Хүн төрөлхтний гэр бүл нэгэн өдөр цаазаар авах ялгүй болно гэдэгт би итгэдэг.

    Энэ хүнд асуудлыг манлайлан шийдвэрлэх амаргүй гэдгийг би ойлгож байна.

    Гэсэн хэдий ч, Ази дахь ардчилсан орны хувьд Монгол Улс хүний ​​эрх, хүний ​​нэр төрийг хамгаалахад бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллах болно.

    НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн орны хувьд Монгол Улс ялгаварлан гадуурхах аливаа хэлбэрийн эсрэг тэмцэж, ажиллах болно.

    Хүний ​​эрхийн тулгуур зарчмуудыг НҮБ-ын системийн төвд тавих зорилгоор НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийг бид 10 жилийн өмнө байгуулсан.

    Хүний ​​эрхийн тулгамдсан асуудлаар нээлттэй яриа хэлэлцээ өрнүүлэх орон зайг бий болгосон юм.

    Дэлхий дахинаа хүний эрхэд заналхийлж байгааг бид бүгд сайн мэдэж байгаа.

    Терроризмтой тэмцэхдээ хүний эрхийг хамгаалж чадахгүй байна.

    Хүний ​​эрх, нэр төрийг хүндэтгэх зарчим дээр суурилсан дэлхийн соёлыг бий болгохын төлөө НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл идэвхтэй ажиллах ёстой.

    Эрхэмсэг хатагтай ноёд оо,

    Дэлхий дахинаа терроризмын аюул тэлэн нэмэгдэж байгаа нь бидний санааг гүнээ зовинуулж байна.

    Терроризм нийт хүн төрөлхтний нийтлэг сорилт болоод байна.

    Энэ нь үндэсний аюулгүй байдал, дэлхий нийтийн дэгт заналхийлж байна.

    Хүмүүнлэгийн гамшиг нүүрлэж, хүний эрх үй олноор зөрчигдөж байгааг бид бараг өдөр бүр харсаар байна. Терроризм, хүчирхийллийн бүх хэлбэрийг Монгол Улс эсэргүүцдэг.

    Терроризмыг зөвтгөх ямар ч үндэслэл байхгүй.

    Терроризмтой тэмцэж, түүнийг зогсоохын төлөө олон улсын хамтын нийгэмлэг хүчээ нэгтгэх ёстой. Хэрцгий экстремизмээс урьдчилан сэргийлэхийн төлөө бид бүх чадлаараа зүтгэх ёстой.



    Ази, Европын Дээд хэмжээний уулзалт

    Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг Монгол Улс өнгөрсөн 7 дугаар сард эх орондоо зохион байгуулж, АСЕМ-ын 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн.

    Манай сайхан эх оронд хүрэлцэн ирж, дээд түвшний уулзалт амжилттай болоход биечлэн хувь нэмрээ оруулсан АСЕМ-ын орнуудын төр, засгийн тэргүүн, лидерүүдэд энэ завшааныг ашиглан чин сэлтгэлийн талархал илэрхийлье.

    Ази, Европ хоёр тивийн лидерүүд хуран чуулж, ирэх 10 жилийн хамтын ажиллагааныхаа чиг баримжаагаа тодорхойлсныг Ерөнхий Ассамблейд илтгэж байгаадаа бахархалтай байна.

    Энхтайван, аюулгүй, тогтвортой байдлыг цогцлоохын төлөө хүчээ нэгтгэн тууштай ажиллахаа бид нотолсон.

    Терроризм, авлига, ядууралтай тэмцэхийн төлөө Ази, Европ санаа нэгдсэн.

    АСЕМ-ын олон талт үйл ажиллагаа дэлхий нийтийн сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг урагшлуулна гэдэгт би итгэл төгс байна.

    Зуун жилд нэг тохиох олон улсын чухал арга хэмжээнд оролцохоор манай улсад морилон саатсан эрхэм анд нөхөд Та бүхэнд дахин талархал илэрхийлье.

    Ази, Европын удирдагчид ирэх 10 жилд хамтдаа хэрхэн ажиллах талаар хүчтэй дуу хоолойг хүн төрөлхтөнд илгээсэн билээ. Энх тайван, аюулгүй байдлыг тогтвортойгоор сахиж, эдийн засгийн өсөлтийг тууштай хангаж, энэ 21 дүгээр зууны өнгийг тодорхойлж буй олон улс, бүс нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтын хувь нэмрээ оруулахаа бид нотолсон.

    Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахихад Нэгдсэн Үндэстний Байгууллага гол үүрэгтэй болохыг бид онцлон тэмдэглэсэн.



    Аюулгүй байдал,энхтайван, бүс нутгийн хамтын ажиллагаа

    Эрхэм анд нөхөд өө,

    Даян дэлхийн энх тайван, тогтвортой байдлын манаанд зогсож буй цэнхэр дуулгатай монгол охид, залуучууд үүргээ амжилттай биелүүлж байгааг Төрийн тэргүүний хувьд Ерөнхий Ассамблейд илтгэх нэн таатай байна.

    Энгийн иргэдийг хамгаалах, мөргөлдөөнийг таслан зогсоох, энхтайвныг тууштай цогцлоохын төлөө НҮБ бүх хүчээ дайчилж байна.

    Аюулгүй байдлын асуудал хэзээ хэзээнээс илүү нарийн төвөгтэй, аюултай болсон бөгөөд ийм нөхцөлд НҮБ-ын энхийг сахиулагчдын хэрэгцээ, шаардлага төдий хэрээр нэмэгдэж байна.

    Даян дэлхий дайн дажин, сүйрэл, үгүйрэл хоосролоос хараахан ангижирч чадаагүй л байна. Гэсэн хэдий ч үүнд төгсгөл ирж,

    - Дүрвэгч хүүхэд багачууд далайн хүйтэн түрлэгээр эрэг рүү шидэгдэхгүй,

    - Утга учиргүй дайн дажин, хүчирхийллээс болж хүүхэд өнчрөхгүй,

    - Ницце, Истанбул, Дака зэрэг үзэсгэлэнт хотуудаар айж, түгших зүйлгүй амар тайван алхах өдөр ирнэ гэдэгт бид итгэлтэй байна.

    Хүндэт нөхөд өө,

    Өмнөд Судан олон улсын хамтын нийгэмлэгийн хамгийн отгон гишүүн улс. Өмнөд Суданы ард иргэдэд бидний туслалцаа, дэмжлэг хэрэгтэй байна. Цэнхэр дуулгат бусад нөхдийн хамт Өмнөд Суданы ард иргэдэд гараа сунган тусалж байгаа монголын энхийг сахиулагчдаараа би бахархаж байна. Тэдний эр зориг, хичээл зүтгэлийг хүндэтгэж байна.

    Олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын мянга мянган дайчин ажилтнуудад энэ завшааныг ашиглан чин сэтгэлийн талархал илэрхийлэхийг хүсч байна. Тэд өөрсдийн амь биеэ золиосолж сая сая хүнийг үхлийн аюул, өлсгөлөнгөөс аварч байна.

    Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх сайн зохицуулалт, зуучлал, дэмжлэг урьд өмнөхөөс илүү шаардагдаж байна. Энэ байдлыг бид шийдвэрлэх ёстой.

    Манай улс хамрагдах Зүүн хойд Азид шийдвэрлэгдээгүй олон асуудал байна. Хүйтэн дайны сүүлчийн цайз, хуваагдал өнөө хир нь Солонгосын хойгт байна.

    Бүс нутагт өрнөх аливаа өрнөл бүс нутгийн төдийгүй манай улсын аюулгүй байдалд шууд нөлөөтэй. Солонгосын хойг цөмийн зэвсгээс ангид байх ёстой хэмээх Монгол Улсын байр суурийг дахин нотолж байна.

    Хурцадмал байдал, мөргөлдөөнийг шийдэхийн тулд холбогдох улс хооронд үл итгэлцлийг арилгаж, яриа хэлэлцээг тогмолжуулах нь чухал.

    “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаархи Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь чухамдаа бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэх, нэгдсэн шийдэлийн төлөө санаа бодлоо солилцоход нь дэм болох зорилготой.

    Энэ зорилт ээдрээтэй, хялбар ажил биш. Гэсэн хэдий ч НҮБ-ын гишүүн улс орон бүр зөв шийдлийн төлөө хичээх учиртай.

    Эрхэм Дарга аа,

    Тогтвортой Хөгжил- 2030 зорилтууд болон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисийн Хэлэлцээрийг Монгол Улс бүрэн төгс хэрэгжүүлэх үүрэг амлалтаа нотолж байгаагаа үгийнхээ төгсгөлд илэрхийлэхийг хүсч байна.

    Тогтвортой хөгжлийн 17 зорилтоо үр дүнтэй хэрэгжүүлж, бодит ахиц гарахаа дэлхийн улс түмэнд төдийгүй ард иргэддээ харуулах учиртай.

    НҮБ-ыг төв цөмөө болгосон олон талт тогтолцооны төлөөх үүрэг амлалтаа бид дахин нотолж байна.

    Даян дэлхийн хөгжилд ахиц дэвшил гаргахын төлөө, ирээдүйн хойч үеийнхээ төлөө хамтдаа ажиллацгаая.

    Энхтайван, эрх чөлөө, шударга ёсны төлөө Монгол улс өөрийн хувь нэмрээ оруулах болно.

    Анхаарал тавьсанд баярлалаа.
  • Цэдэнбалын Зоригийг Монгол Улсын иргэнээр шинэчлэн бүртгэлээ
    2016 оны 9 сарын 21
    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбал агсны хүү Зориг Улаанбаатар хотод ирээд байгаа билээ. Тэрээр аавынхаа мэндэлсний 100 жилийн ойд оролцсон юм.
  • Дэлхийн 60 гаруй орны миссүүд Улаанбаатарын тайзнаа өрсөлдөнө
    2016 оны 9 сарын 21
    Монголд анх удаа “Face of beauty international-2016” миссийн тэмцээн болох гэж байна.

  • ГХЯ: Цэргийн албан хаагчид алагдаж, шархадсанд харамсал илэрхийлье
    2016 оны 9 сарын 21
    цэргийн албан хаагчид алагдаж, шархадсанд Монгол Улс харамсал илэрхийлж
  • Загасчилж яваад усанд осолдсон иргэнийг хайж байна
    2016 оны 9 сарын 21
    Баян-Өлгий аймгийн “Ховд гол”-д энэ сарын 18-нд 25 настай эрэгтэй осолджээ.

  • УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр “Чингис хаан” нисэх буудлын дарга болжээ
    2016 оны 9 сарын 21
    УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр “Чингис хаан” нисэх буудлын дарга болжээ
  • Байгууллагуудын халаалтыг ирэх сарын нэгнээс өгнө
    2016 оны 9 сарын 21
    Байгууллагуудын халаалтыг 10 дугаар сарын нэгнээс өгнө
  • Олон улсын энхтайвны өдрийг тэмдэглэнэ
    2016 оны 9 сарын 21
    Өнөөдөр “Олон улсын энх тайвны өдөр”. Анх 1954 оны энэ өдөр Нью Йорк хотноо Энх тайвны хонхыг дэлхийн 60 гаруй орны хүүхдийн хандивласан зоосон мөнгөөр бүтээж, дуугаргасан түүхтэй ажээ. Үүнээс хойш сүүлийн 50 жил гаруй жилийн турш энэ өдрийг НҮБ-аас “Олон улсын энхтайвны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байна.

    Шашин шүтлэг, арьс өнгө, улс төрийн шалтгаанаар дэлхий дахинд мөргөлдөөн, үл ойлголцол, зөрчилдөөний талаар өдөр тутам хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж буй энэ үед НҮБ-аас зарласан Олон улсын Энх тайвны өдрийг жил бүр онцлон тэмдэглэж байгаа нь эв нэгдэл, энх тайванд уриалсан онцгой үйл явдал юм.

    Жил бүрийн есдүгээр сарын 21-ний өдөр энэ өдрийг Монгол дахь шашны төлөөлөл, иргэд, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны асуудал эрхэлсэн Зөвлөлийн дэмжлэгтэй 16 дахь удаагаа хамтран тэмдэглэж байна
  • Д.Эрдэнэбат: Фракц гэдэг ойлголтыг эрх ашгийн нэгдэл болгосон нь бидний алдаа
    2016 оны 9 сарын 21
    АН-ын ҮЗХ энэ сарын 16-нд ху­рал­­­дахаар төлөвлөөд байсан ч Гүй­цэт­гэх зөвлөлийнхөө шийдвэрээр хойш­­­луулсан. Гүйцэтгэх зөвлөл нь сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дараа ҮЗХ-гоо хуралдуулах нь зүйтэй гэж үзсэн юм. Мөн орон нутгийн сон­гуулийн ерөнхий менежерээр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг томилсон юм. Тэрээр өчигдөр орон нутгийн сон­­гууль­тай холбогдуулан мэдээлэл хийлээ.

  • Засгийн газрын хуралдаанаар долоон асуудал хэлэлцэнэ
    2016 оны 9 сарын 21
    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Хуралдаанаар сайд нар ДОЛООН асуудал хэлэлцэж, ГУРВАН танилцуулгыг сонсох юм байна.

  • 28 цэцэрлэгт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олголоо
    2016 оны 9 сарын 21
    ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЦЭЦЭРЛЭГҮҮД



    д/д Цэцэрлэгийн нэр Үүсгэн байгуулагч
    Цэцэрлэгийн
    байршил
    Иргэний нэр Хуулийн этгээдийн нэр, хэлбэр
    1 Баярбаясал А.Алтанцэцэг Баярбаясал цэцэрлэг БСБ БЗД 6-р хороо Энхтайваны өргөн чөлөө-35
    2 Бяцхан аялагчид Ц.Алтансор Бяцхан аялагчид цэцэрлэг БСБ ХУД 15-р хороо Стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж 6 с байр 1 тоот
    3 Гэгээн
    ертөнц - 2 Ч.Ариунтуяа Гэгээн
    Ертөнц-2 цэцэрлэг БСБ БГД, 3-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс Энгельс гудамж 13-р байр, 1, 2 тоот
    4 Дондогмаа Ү.Сувдмаа Дондогмаа цэцэрлэг БСБ БЗД 16-р хороо 16-р хороолол 72-р хотхон гудамж АОС 60 байр
    5 Дүүрэнжаргал Б.Бадамсүрэн Дүүрэнжаргал цэцэрлэг БСБ БЗД 22-р хороо, Алтан Өлгий 12-р гудамж 135 в тоот
    6 Дэгдүнэ М.Золмаа Дэгдүнэ цэцэрлэг БСБ ХУД 11-р хороо Ривер гарден хотхон 319-р байр
    7 Жирх Ө.Тунгалаг Жирх цэцэрлэг БСБ ХУД 3-р хороо 19-р хороолол Чингисийн өргөн чөлөө 53-р байр 1, 3 тоот
    8 Мойлхон Д.Сарангэрэл Мойлхон цэцэрлэг БСБ БЗД 14-р хороо Энхтайваны өргөн чөлөө 204 байр 6 тоот
    9 Монголын хүүхэд
    хөгжлийн ордон Ж.Хишигбаяр Монголын хүүхэд
    хөгжлийн ордон цэцэрлэг БСБ БГД 13-р хороо 3-р хороолол Хасбаатарын гудамж 24 тоот
    10 Нарлаг ирээдүй нэг Д.Ариунболд Нарлаг ирээдүй нэг цэцэрлэг БСБ БЗД 26-р хороо, Хүннүгийн гудамж Тайм тауэр хотхон 219-р байр
    11 Номуухан Х.Халиун Номуухан цэцэрлэг БСБ ХУД 1-р хороо Үйлдвэр гудамж хд-56 байр
    12 Оюунлаг багачууд С.Нямдаваа Оюунлаг багачууд цэцэрлэг БСБ ХУД 11-р хороо Их монгол улсын гудамж Маршал таун хотхон
    13 Өхөөрдөм найзууд Д.Дашийбалбар Өхөөрдөм найзууд цэцэрлэг БСБ БЗД 22-р хороо Цайз Б.Доржийн гудамж 106/2 байр 2 тоот
    14 Содон ертөнц Г.Энхтуяа Содон ертөнц цэцэрлэг БСБ СХД 6-р хороо Содон хороолол Үйлдвэрчний эвлэлийн гудамж 104/01 тоот
    15 Хангал Д.Батцэцэг Хангал цэцэрлэг БСБ БЗД 8-р хороо,
    Хилчин гудамж 101 тоот
    16 Хүүхдийн ивээл Ц.Цэлмэг Хүүхдийн ивээл цэцэрлэг БСБ ХУД 3-р хороо, Үйлдвэр гудамж, Ивээл хотхон 41-ийн “в” 101 тоот
    17 Шинэ хүслэн Д.Батцэцэг Шинэ хүслэн цэцэрлэг БСБ НД 7-р хороо,
    Шинэ налайх 10-р байр 103 тоот
    18 Энгүүн мишээл Ч.Отгонбаяр Энгүүн мишээл цэцэрлэг БСБ БГД 12-р хороо 4 хороолол Өргөө гудамж 36 байр 1 тоот
    19 Энэрэлт язгуур Х.Ариунзаяа Энэрэлт язгуур цэцэрлэг БСБ СХД 18-р хороо Толгойт Москвагийн гудамж
    20 Эрдэнэ бүрэн Н.Ариунтуяа Эрдэнэбүрэн цэцэрлэг БСБ БЗД 12-р хороо, Чулуут АОС 3 гудамж 10 тоот
    21 Эрхий мэргэн Д.Энхгэрэл Эрхий мэргэн цэцэрлэг БСБ ХУД 15-р хороо, Их Монгол Улсын гудамж Хүннү-2222 хороолол
    22 Ягаан цамхагийн
    хүүхдүүд Д.Гэрэлтуяа Ягаан цамхагийн
    хүүхдүүд цэцэрлэг БСБ БЗД 26-р хороо, Хүннүгийн гудамж Элизабет хотхон 214-р байр 90 тоот
    23 Яруу ертөнц М.Энхтайван Яруу ертөнц цэцэрлэг БСБ БГД 18-р хороо Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 7 тоот
    24 Дэлгэрэх нарны үрс Б.Отгончимэг
    Дэлгэрэх нарны үрс цэцэрлэг БСБ БЗД 13-р хороо,
    14-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө 90в байр
    25 Шүүдэр С.Бат Шүүдэр цэцэрлэг БСБ ХУД 3-р хороо, 19 дүгээр хороолол, Дунд гол гудамж , 32/1 байр
    26 Ангарагийн найзууд Н.Алтангэрэл Ангарагийн найзууд цэцэрлэг БСБ ХУД 11-р хороо, Зайсан гудамж 43/2 тоот
    27 Үнсгэлжин ба долоон одой Б.Эрдэнэцэцэг Үнсгэлжин ба долоон одой цэцэрлэг БСБ ХУД 2-р хороо, Товангийн гудамж
    28 Нандин гурван эрдэнэ-2 З.Даваасүрэн Нандин гурван эрдэнэ-2 цэцэрлэг БСБ БГД-ийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 37-р байр, 120 “б” тоот
  • Цэцэрлэгийн нэмэлт бүртгэл өнөөдөр дуусна
    2016 оны 9 сарын 21
    Засгийн газар улсын төсвөөс 1.4 тэрбум төгрөг гаргаж, 3087 хүүхдийг цэцэрлэгт хамруулах шийдвэрийг гаргажээ.

  • Д.Дэмбэрэл ”Эрдэнэс Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүн болох уу
    2016 оны 9 сарын 21
    Б.Бямбасайхан, Ч.Отгочулуу
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцлоо
    2016 оны 9 сарын 21
    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотноо эхэллээ. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг баталсны нэг жилийн ойд зориулсан “SDG Moment” өндөр түвшний арга хэмжээ болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтийн ажиллагаанд тус тус оролцлоо.
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2016 оны 9 сарын 21
    09:30 цагт Цэцийн ордонд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно.
  • Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
    2016 оны 9 сарын 21
    Шүүхийн тухай хуулийн зарим заалт
  • Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2016 оны 9 сарын 21
    Өнөөдөр буюу есдүгээр сарын 21-ны лхагва гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэг

    11:00-17:30 цагт: 11-р хороо Булгачин, Төр хурхын ам, Хонхор, 30, 66-р цэцэрлэг, 421-р ЦА, Хар үнэг, Үйлстэй, Энх сэржим ХХК-ууд

    Сонгино хайрхан дүүрэг

    11:00-18:00 цагт: 7-р хороо 0119-р ЦА 2Т-7 болон эдгээрийн ойр орчмоор
5162 5163 5164 5165 5166 5167 5168
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Ninjee’s Tailor”-ын үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар “Алдарт эхийн II одон” хүртлээ
    7 цаг 26 мин
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
    9 цаг 44 мин
  • Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
    11 цаг 9 мин
  • Бурхан багшийн Их Дүйчин өдөр ням гарагт тохиож байна
    11 цаг 21 мин
  • Шүүхийн шинэчилсэн цахим хуудсыг албан ёсоор нээлээ
    11 цаг 51 мин
  • Д.Трампын хөгшрөлт, биеийн байдал олон нийтэд эргэлзээ төрүүлж эхлэв
    12 цаг 16 мин
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
    12 цаг 42 мин
  • Мартин Лютр Кингийн алдарт “I Have a Dream” илтгэлийг бичилцсэн Кларенс Б.Жонес таалал төгсөв
    12 цаг 50 мин
  • “Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
    13 цаг 0 мин
  • “Үндэсний Ногоон Лаб” платформын эцсийн шатны сонгон шалгаруулт амжилттай боллоо
    13 цаг 26 мин
  • Л.Энх-Амгалан: Хот хөдөөгийн сургууль, төрийн болон хувийн сургуулийн ялгааг арилгах бодлогыг хэрэгжүүлнэ
    14 цаг 3 мин
  • BTS хамтлагийнхан фенүүддээ зориулан "Oreo" брэндтэй хамтран шинэ амттан худалдаанд гаргана
    14 цаг 7 мин
  • Охидыг хүчиндсэн өсвөр насны хөвгүүдэд ял оноолгүй сулласан шүүхийн шийдвэр Англид олны дургүйцлийг хүргэв
    14 цаг 16 мин
  • ЗГ: "Эрдэнэс Монгол"-ын харьяа алдагдалтай ажилласан 10 ТӨК-ийг татан буулгалаа
    14 цаг 33 мин
  • Ж.Нямдулам: Нийтийн албан тушаалд хүйсийн тэнцвэртэй томилгоо хийх хэрэгтэй
    14 цаг 57 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
    15 цаг 54 мин
  • Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ
    16 цаг 18 мин
  • ҮХЦ: “УДШ-ийн Ерөнхий шүүгчийг дахин томилдог байх эсэх“ маргааныг өнөөдөр хэлэлцэнэ
    16 цаг 44 мин
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
    16 цаг 48 мин
  • ЗГ: ТӨК-ийг татан буулгах, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
    17 цаг 7 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна
  • Д.Трампын бэр асан Ванесса Трамп хөхний хорт хавдраар өвчилжээ
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Монгол Улс НҮБ-ын Ойн форумыг даргална
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК