Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5166 5167 5168 5169 5170 5171 5172
  • Монгол эмэгтэйн биед халдсан гаалийн байцаагчийг ажлаас нь чөлөөлжээ
    2016 оны 9 сарын 19


    Олон нийтийн сүлжээгээр 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өглөө БНХАУ-ын Эрээн хотын гаалийн байцаагч болон монгол эмэгтэй хоорондын зөрчилдөөний талаарх зураг, бичлэг цацагдаад байсан билээ.

    Уг асуудлыг тодруулахаар Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар Эрээн хотын Гаалийн цагдаагийн газрын удирдлагатай холбогдон ажиллаж байгаа бөгөөд хятадын талын өгсөн мэдээллээр Хөх хотын Гаалийн дарга яаралтай шалгах үүрэг өгсний дагуу Эрээн хотын Гаалийн газрын дарга уг хэргийг шалгаж байгаа ажээ. Монгол эмэгтэйтэй зүй бусаар харьцсан хятадын гаалийн байцаагчийг одоогийн байдлаар ажлаас нь чөлөөлөөд байгаагаас гадна ахлах байцаагч, тасгийн даргад нь мөн хариуцлага тооцоод байгаа юм байна. Эрээн дэх Консулын газрын зүгээс хятадын тал хэргийг шалгах ажиллагаа дууссаны дараагаар нэмэлт мэдээлэл авахаар ажиллаж байгаа болно.

    Энэ дашрамд иргэдэд сэрэмжлүүлэхэд сүүлийн үед Эрээн хотын авто замын боомтын орох талд монгол иргэд татвараас зугтах зорилгоор барааг бусдад дайж оруулдаг, наймаа хийдэг үйлдэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор хятадын гаалийн байгууллагаас тухайн тохиолдол бүрийг Эрээн хотын Улаанхад дүүргийн цагдаагийн газарт мэдэгдэж, хариуцлага тооцуулж байхаа мэдэгдсэн тул манай иргэд хятадын гаалийн байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлж байхыг анхааруулж байна.
  • Дэлбэрэлт үйлдсэн байж болзошгүй таван хүнийг саатуулжээ
    2016 оны 9 сарын 19
    Нью-Йорк хотын цагдаа нар Холбооны мөрдөх товчооны /ХМТ/ ажилтнуудтай хамтран тус хотод бямба гарагт болсон дэлбэрэлтэд холбоотой байж магадгүй гэж сэжиглэж буй таван хүнийг баривчилжээ.

    Эдгээр таван хүнийг Бруклин болон Статен-Айлэнд дүүргүүдийг холбодог гүүрээр автомашинтай явж байхад нь саатуулсан байна. ХМТ-ны ажилтнууд тэднийг хэсэг хугацаанд ажигласны дараа баривчилжээ. Баривчлах ажиллагаанд 10 гаруй зэвсэглэсэн цагдаа нар оролцсон байна. Гүүрээр өнгөрөх автомашины хөдөлгөөнийг хаажээ.

    Сануулан дурдахад, бямба гарагийн орой орон нутгийн цагаар 20:30 цагт Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн Челси гэдэг хороололд дэлбэрэлт болсны улмаас 29 шархадсан билээ. Одоо тэд бүгд эмнэлгээс гарсан байна.
  • НҮБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
    2016 оны 9 сарын 19
    УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Роберто Бенесийг хүлээн авч уулзлаа.
  • Францын парламентын Сенатын танхимын төлөөлөгчидтэй уулзав
    2016 оны 9 сарын 19
    УИХ дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Л.Болд, УИХ дахь Монгол-Францын парламентын бүлгийн гишүүн Ц.Даваасүрэн нар өнөөдөр БНФУ-ын парламентын Сенатын танхимын гишүүн, Сенатын танхим дахь Франц-Монголын парламентын бүлгийн дарга Франсуа Пие, Сенатын танхимын гишүүн Филип Мүие нарыг хүлээн авч уулзав.


  • Гэр бүлийн хоёр хүн боом өвчний халдвар авчээ
    2016 оны 9 сарын 19
    Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр боомоор өвчилсөн хоёр иргэний талаарх мэдээллийг өглөө.

  • Дөрвөн сумын 14 суманд мялзан төст өвчний голомт байна
    2016 оны 9 сарын 19
    Өнөөдрийн байдлаар Говьсүмбэр, Төв аймгийн гурван суманд шүлхий өвчний 3 голомт, Дорнод аймгийн нэг суманд малын боом өвчний нэг голомт байна.

  • Анхдугаар “DREАMER-S” тэмцээн боллоо
    2016 оны 9 сарын 19
    Өсвөр үеийн олон улсын “DREАMER-S” чөлөөт бөхийн тэмцээн анх удаа “Буянт-Ухаа” спортын ордонд амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнийг МЧБХ, “Женко” чөлөөт бөхийн клуб, Япон улсын “ICHISHI” клуб хамтран зохион байгуулж зочин талаас олимпийн 3 удаагийн аварга, дэлхийн 13 удаагийн аварга С.Ёшидагийн нэрэмжит “ICHISHI” клубын 27 өсвөрийн бөх ирж оролцлоо.

    Японы багийн ахлагчаар Цү хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ватанабе, дасгалжуулагчаар домогт бөх С.Ёшидагийн төрсөн ах Хэдита, Одомури, дасгалжуулагч-шүүгчээр Окино нар ирсэн байв. МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх тэмцээнийг нээж үг хэлэхдээ “Дэлхийд цуутай японы чөлөөт бөхийн тамирчдын залуу халаа болох японы өсвөрийн бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл сургуулилт хийж тэмцээн хийж байгаа нь манай өсвөрийн бөхчүүдийн ур чадварын дээшлүүлэхэд тодорхой хувь нэмэр болж байна. Энэ тэмцээнийг санаачилж зохион байгуулсан “Женко” клубын удирдлагад талархлаа илэрхийлж байна.

    Манай холбооноос өсвөрийн бөхчүүдийн тэмцээний тоог олшруулах чиглэлээр явуулж байгаа бодлого, үйл ажиллагаанд хүрээнд ийм хамтарсан тэмцээн болж байгаа нь дэмжүүштэй үйл явдал болж байна.” гэж онцлон тэмдэглэсэн. Тэрбээр японы багийн бүрэлдхүүнд МЧБХ-ны дурсгалын зүйл гардуулсан. Японы Цү хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ватанабе баяр хүргэж үг хэлэхдээ “Манай хотын “ICHISHI” клубын өсвөрийн бөхчүүд танай “Женко” клубын урилгаар танай нийслэл хотод ирж 12 хоногийн хамтарсан бэлтгэл хийж олон улсын тэмцээнд оролцож байгаад бид баяртай байна. Манай хоёр орны өсвөрийн бөхчүүд харилцан туршлага солилцож байгаа нь бидний хойч ирээдүй найдвартай байна гэсэн итгэлийг төрүүлнэ. Хэн их хичээнэ, тэр амжилт хүрнэ гэдгийг өсвөрийн бөхчүүд ойлгоосой гэж бодож байна.” гэлээ.

    Тэмцээний нээлтийн ажиллагаанд МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Буянт-Ухаа” спортын ордны захирал С.Мөнхсүх оролцлоо. Тэмцээнд “Их Шавь” биеийн тамирийн дээд сургууль, БТСДуС, “Дархан-Хасу-Мегастарс”, “Женко” клуб, Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургууль, Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургууль, Сонгино-Хайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг, Архангай аймгийн Биеийн тамир, спортын дунд сургууль, Дархан-Уул аймаг, тус аймгийн Шарын гол сум, Баянхонгор, Өвөрхангай аймаг, Дорноговь аймгийн “Говийн бөх”, Хэнтий аймгийн “Хөх эрчис” клуб, Орхон аймгийн “спортын “Ирээдүйн одод” спортын дунд сургууль зэрэг 20 спорт хороо, клубын 250 гаруй өсвөрийн бөхчүүд өрсөлдлөө.

    “ICHISHI” клубын урилгаар “Женко” клуб, Баянхонгор аймаг, Чингэлтэй дүүрэг зэрэг хэд хэдэн клубын 25 өсвөрийн бөх энэ сарын сүүлчээр Цү хотод очиж 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийж өсвөр үеийнхний уламжлалт олон улсын тэмцээнд хоёр дахь удаа оролцох юм байна.

    Хөвгүүд 42 кг

    1. Таяёо Ёшида /“ICHISHI” клуб/

    2. О.Дэлгэрбаяр /Баянхонгор аймаг/

    3. Б.Цэндсайхан /Сонгино-Хайрхан дүүрэг/

    4. Я.Үржинжав /Хэнтий аймаг/

    56 кг

    1. Б.Ууганбаяр /Баянхонгор аймаг/

    2. М.Сүхбат /”Дорноговь аймаг, “Говийн бөх” клуб/

    3. Э.Энххүслэн /БТСДуС/

    4. Б.Буд /”Их Шавь” биеийн тамирийн дээд сургууль/ 68 кг

    1. Э.Бямбадорж /Баянхонгор аймаг/

    2. А.Цэрэн-Очир /”Дархан-Хасу-Мегастарс” клуб/

    3. Б.Гонгор /Баянхонгор аймаг/

    4. Ч.Онон /БТСДуС/

    Охид 41 кг

    1. Ханама Сакура /“ICHISHI” клуб/

    2. Б.Хулан /“ICHISHI” клуб/

    3. Б.Хонгорзул /Архангай аймаг, Биеийн тамир, спортын дунд сургууль/

    3. Б.Хишигсүрэн /Баянхонгор аймаг/

    44 кг

    1. Т.Цээням /Баянхонгор аймаг/

    2. Д.Отгонжаргал /”Женко” клуб/

    3. Б.Мөнхчимэг /Налайх дүүрэг, “Голомт” цогцолбор сургууль/

    4. Ариачка /“ICHISHI” клуб/

    48 кг

    1. М.Мөнхгэрэл /Женко/

    2. Ө.Пүрэвсүрэн /Баянхонгор аймаг/

    3. Яма Мого /“ICHISHI” клуб/

    4. Б.Эрдэнэсувд /”Женко” клуб/

    59 кг

    1. Б.Энхтүвшин /Чингэлтэй дүүрэг/

    2. Б.Энхтүвшин /Чингэлтэй дүүрэг/

    3. Б.Хонгорзул /Баянхонгор аймаг/

    4. Рака Натами /“ICHISHI” клуб/

    +65 кг

    1. Надеко Ямамото /“ICHISHI” клуб/

    2. Б.Намуунзаяа /Налайх дүүрэг/

    3. Д.Түмэнхүслэн /”Женко” клуб/

    4. П.Баяржаргал /БТСДуС/

    Хөвгүүд, охидын холимог жин 28 кг

    1. Т.Түмэнжаргал /Хэнтий аймаг/

    2. Нисики Ёнаширо /“ICHISHI” клуб/

    3. П.Отгонбат /Налайх дүүрэг, “Голомт” цогцолбор сургууль/

    4. Фита Шимода /“ICHISHI” клуб/

    36 кг

    1. М.Нарангарав /Архангай аймаг, Биеийн тамир, спортын дунд сургууль/

    2. Г.Доржваанчиг /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль/

    3. С.Ууганбаяр /”Дархан-Хасу-Мегастарс” клуб/

    4. Г.Дарханбаяр /”Дархан-Хасу-Мегастарс” клуб/

    38 кг

    1. Харуна Морикава /“ICHISHI” клуб/

    2. Мия Наканаши /“ICHISHI” клуб/

    3. Э.Мөнхжин /Баганхангай дүүрэг, “Хангай” цогцолбор сургууль/

    4. Ш.Эрдэнэ-Очир /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль/
  • АН-ын нууц бичлэг цацагдав
    2016 оны 9 сарын 19
    АН-ын нууц бичлэг цацагдав
  • Төрийн албанд бэлтгэгчдэд зориулж мэдээлэл гаргажээ
    2016 оны 9 сарын 19
    Төрийн албаны зөвлөлөөс төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад бэлтгэж байгаа иргэдэд хандаж мэдээлэл гаргажээ.
  • Богд ууланд төөрсөн иргэнийг эсэн мэнд олжээ
    2016 оны 9 сарын 19
    Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан ууланд аяллаар явсан дөрвөн залуу төөрч сураггүй болсон байна.
  • Монгол-АНУ-ын хамтарсан дадлага эхэллээ
    2016 оны 9 сарын 19
    Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Аляскийн үндэсний гвард, Номхон далайн тусгай ажиллагааны командтай хамтран зохион байгуулж байгаа Гамшгийн удирдлага сургалт, дадлага сургууль өнөөдөр Хууль сахиулах их сургууль дээр эхэллээ.
  • БНСУ-ын Мокпу хотод Монголын соёлын төвийг байгуулна
    2016 оны 9 сарын 19
    Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа БНСУ-ын Мокпу хотын орлогч захирагч И Ингум болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Мокпу хотод манай улсын соёлын төвийг байгуулах болон нийслэл Улаанбаатар болон Мокпу хотуудын соёл, эрүүл мэнд, эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Мокпу хотын орлогч захирагч И Ингум “Энэ удаагийн уулзалтаар дамжуулан цаашдаа илүү өргөн хүрээгээр зөвхөн спорт соёл урлагаас гадна олон талын үйл ажиллагаагаар хамтран ажиллах боломж нээгдэж байна гэж харж байна. Манай хот нь өнө эртний түүхтэй бөгөөд Солонгос улсын аялал жуулчлалын гол хотуудын нэг юм. Тиймээс Улаанбаатар болон манай Мокпу хотуудын хоорондын найрамдалт, нөхөрсөг харилцаа илүү батжин бэхжинэ гэдэгт итгэлтэй байна. Мөн Монгол оюутан, сурагчид манай хотод очиж илүү их сайн сурна гэдэгт итгэлтэй байна. Хэдийгээр бидний уулзалт богино хугацаатай байгаа боловч цаашдаа илүү өргөн хүрээгээр хамтран ажиллаж байх болно гэдгийг хэлэхийг хүсч байна.” гэлээ.

    Засаг даргын орлогч Ш.Анхмаа Мокпу хотод Монголын соёлын төвийг байгуулах гэж байгаа явдалд талархал илэрхийлж, Улаанбаатар хот Мокпу хоттой аялал жуулчлал, эрүүл мэнд, соёл, эдийн засгийн чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ баяртай байгаагаа илэрхийллээ. Уулзалтын дараагаар талууд цаашид хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Ю.Цэдэнбал агсны цол тэмдгийг буцаан олголоо
    2016 оны 9 сарын 19
    БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны дарга агсан Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэлээ.
  • Сонгууль: 7006 мандатын төлөө 15209 нэр дэвшигч өрсөлдөнө
    2016 оны 9 сарын 19
    Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль ирэх аравдугаар сарын 19-нд болно. Сонгуулийн ерөнхий хорооноос гар­гасан сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах хуваарийн дагуу аймаг, дүүргийн сонгуулийн хороод нэр дэвшигчдээ бүртгэж дууссан.
  • 24 баримт: АН Сонгуулийн хуулийг өөрчилж буй нууц бичлэгт хэн, юу гэж ярив
    2016 оны 9 сарын 19
    Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилд эрх барихдаа олон алдаа гаргасан нь өнөөдөр УИХ-д есхөн суудалтай болоход хүргэсэн. Тэдний нэг нь сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуулиараа оролдсон явдал байв. Ингэхдээ өөрсдийнхөө унах нүхийг бэлдсэн гэж хэлж болно. Сонгуулийн хуулийг өөрчилж буй нэрийдлээр МАН-д ашигтай хувилбар боловсруулсан нь өнөөдрийн АН-ын ялагдлын гол шалтгаануудын нэг. Өмнөх парламентын үед ажиллаж байсан АН-ын бүлэг Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар дотооддоо нилээн зөрчилтэй байсан бөгөөд тус бүлгийн зарим гишүүд уг хуульд өөрчлөлт оруулахыг ил, далд эрс эсэргүүцэж байсан билээ. Харин тус намын удирдлагууд гишүүдийнхээ үгийг сонсолгүй өөрсдийнхөөрөө зүтгэж сонгуулийн хуулийг өөрчилсөн. Уг асуудлаар АН-ын бүлгийн гишүүд тавхан сарын өмнө юу гэж ярьж байсан талаарх нууц бичлэг саяханы нэг өдөр ил боллоо. Уг бичлэгт Сонгуулийн хуулийг өөрчлөх асуудлаар АН-ын бүлгийн нөлөө бүхий гишүүд ямар байр, суурь илэрхийлснийг 24 баримтаар хүргэж байна.
  • Сэрэмжлүүлэг: Зам тээврийн ослын улмаас 33 хүн гэмтжээ
    2016 оны 9 сарын 19
    Амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 612 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 457 дуудлага бүртгэгдсэн байна.
  • Оюутолгойн ТУЗ-ийн зарим гишүүнийг чөлөөлжээ
    2016 оны 9 сарын 19
    “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн Монголын талын гурван гишүүн болох Д.Ганболд, Б.Бямбасайхан, Ч.Отгочулуу нарыг ТУЗ-ын гишүүнээс чөлөөлсөн байна.
  • Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 87.6 хувьтай байна
    2016 оны 9 сарын 19
    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр болж, Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа.
  • Монголын Үндэсний номын сангийн даргаар Б.Ичинхоролоо томилогдлоо
    2016 оны 9 сарын 19
    Монголын Улсын Үндэсний Номын Сангийн даргаар “Болор цом” наадмын хоёр удаагийн шагналт, яруу найрагч Б.Ичинхорлоо томилогджээ.
  • MCS групп Америкийн эм үйлдвэрлэгч компанид хөрөнгө оруулалт хийхээр болжээ
    2016 оны 9 сарын 19
    Сүүлийн үеийн судалгаагаар монголчуудын 15 хүртэлх хувь нь С вирустэй гэж оношлогджээ. Энэхүү тоо нь монгол¬чуу¬дыг элэгний өвчлөлөөр дэл¬хийд дээгүүрт ороход хүр¬гээд буй юм. Тэгвэл MCS group монголчуудынхаа эрүүл мэндэд анхаарч Америкийн эм үйлдвэрлэгч Riboscience компанид ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр болсоныг “Оном сан”-гийн ТУЗ-ын дарга Д.Наранбаатар мэдэгджээ. Баттай эх сурвалжийн мэдээллэсэнээр бол MCS group Riboscience компаний эмийн бизнест хөрөнгө оруулалт хийж тус компаний үйлдвэрлэсэн эмүүдийг эх орондоо үйлдвэрийн үнээр оруулж ирэхээр тохирсон гэнэ.

5166 5167 5168 5169 5170 5171 5172
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Ninjee’s Tailor”-ын үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар “Алдарт эхийн II одон” хүртлээ
    8 цаг 11 мин
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
    10 цаг 29 мин
  • Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
    11 цаг 54 мин
  • Бурхан багшийн Их Дүйчин өдөр ням гарагт тохиож байна
    12 цаг 6 мин
  • Шүүхийн шинэчилсэн цахим хуудсыг албан ёсоор нээлээ
    12 цаг 36 мин
  • Д.Трампын хөгшрөлт, биеийн байдал олон нийтэд эргэлзээ төрүүлж эхлэв
    13 цаг 1 мин
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
    13 цаг 27 мин
  • Мартин Лютр Кингийн алдарт “I Have a Dream” илтгэлийг бичилцсэн Кларенс Б.Жонес таалал төгсөв
    13 цаг 34 мин
  • “Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
    13 цаг 44 мин
  • “Үндэсний Ногоон Лаб” платформын эцсийн шатны сонгон шалгаруулт амжилттай боллоо
    14 цаг 10 мин
  • Л.Энх-Амгалан: Хот хөдөөгийн сургууль, төрийн болон хувийн сургуулийн ялгааг арилгах бодлогыг хэрэгжүүлнэ
    14 цаг 48 мин
  • BTS хамтлагийнхан фенүүддээ зориулан "Oreo" брэндтэй хамтран шинэ амттан худалдаанд гаргана
    14 цаг 52 мин
  • Охидыг хүчиндсэн өсвөр насны хөвгүүдэд ял оноолгүй сулласан шүүхийн шийдвэр Англид олны дургүйцлийг хүргэв
    15 цаг 1 мин
  • ЗГ: "Эрдэнэс Монгол"-ын харьяа алдагдалтай ажилласан 10 ТӨК-ийг татан буулгалаа
    15 цаг 17 мин
  • Ж.Нямдулам: Нийтийн албан тушаалд хүйсийн тэнцвэртэй томилгоо хийх хэрэгтэй
    15 цаг 42 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
    16 цаг 38 мин
  • Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ
    17 цаг 3 мин
  • ҮХЦ: “УДШ-ийн Ерөнхий шүүгчийг дахин томилдог байх эсэх“ маргааныг өнөөдөр хэлэлцэнэ
    17 цаг 28 мин
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
    17 цаг 33 мин
  • ЗГ: ТӨК-ийг татан буулгах, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
    17 цаг 51 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна
  • Д.Трампын бэр асан Ванесса Трамп хөхний хорт хавдраар өвчилжээ
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Монгол Улс НҮБ-ын Ойн форумыг даргална
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК