Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5229 5230 5231 5232 5233 5234 5235
  • 23500 м2 талбайн шарилжийг устгаад байна
    2016 оны 8 сарын 18
    Дүүргийн хэмжээнд 23500 м2 талбайн шарилжийг устгаад байна
  • ЗГ-ын мөрийн хөтөлбөрийг УИХ-д өргөн барина
    2016 оны 8 сарын 18
    Засгийн газрын 2016-2020 оны хүртэлх мөрийн хөтөлбөрийг боловсруулж байна. Энэхүү хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат ахалж байгаа аж.

    Ирэх дөрвөн жилд Засгийн газар ямар чиг шугамаар ажиллах нь уг хөтөлбөртэй салшгүй холбоотой. Иймээс Засгийн газрын сайд нар салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж санал солилцохоор төлөвлөжээ. Өнөөдөр гэхэд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарынхантай уулзаж санал солилцлоо.

    Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг ирэх долоо хоногт УИХ-ын даргад өргөн барихаар төлөвлөж байгаа юм байна.

  • Валютын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    2016 оны 8 сарын 18
    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар өнөөдөр /2016.08.18/ ОУВС-гийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Нил Сакер, ОУВС-ийн Ази, Номхон далайн газрын Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

    Уулзалтын эхэнд төлөөлөгчид Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ, алхамын талаар санал солилцох зорилгоор уулзаж буйгаа илэрхийлсэн юм.

    Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар төлөөлөгчидтэй Монгол Улсын төсөв, эдийн засгийн байдлын талаар ярилцан, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын шинэчлэлийн талаар санал солилцлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулна
    2016 оны 8 сарын 18
    Амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулна
  • Ц.Хулан: Би-Цагаан Дарь Эх
    2016 оны 8 сарын 18
    ”Болор цом 28” наадмын ТЭРГҮҮН байрт шалгарсан шүлэг

    Нямсүрэн Цагаан Шүхэрт болсон
    Наранцацралт Сандуйн жүд болсон
    Намуухнаар хожмоо би
    Цагаан Дарь Эх болноо!
    Шүүдрээр нэрсийм шиг тунгалагхан гэж хорвоог би санасийм
    Шүлгээр бус өөрөөр ярьдагтай нь хэл амаа олсонгүй
    Бүгдийн түрүүнд ээж минь л өрөвдөж сэм уйлаад болохгүй нь
    Бүсгүй амьтныг ачилдаг
    Цагаан Дарь Эх болноо
    Хоосрошгүй танан бумбанаасаа цутгаж
    Хонгор ижий үрс үрсээ цэцэг шиг ургуулдаг байтал
    Хонгор ижийн тэнцүүхэн ургуулсан тэр цэцгүүд
    Хотлоороо яагаад нэгэн зүгт найгадаггүй юм гэж гайхахдаа би
    Цагаан Дарь Эх болноо
    Арван наймтын идэр цогцоо жийнсрэгийн элс шиг нурааж
    Алс ойртоо одох харгуй, чулуу бүхэн дээр цацаж зулсныг,
    Алмай үр биднийхээ эндүүрэл эндүүрлийн шанд
    Алдаршингуй хар гэзгээ мөнгөөр цувиж бурханд өр төлснийг
    Анзаарсандаа би
    Цагаан Дарь Эх болноо
    Шагжтивийн хамаг амьтан эхдээ мөргөнө гэж би горьдсийм
    Шандуурлын далайд живсэн хүмүүс ижийтэй манатай явдгийм байна
    Шалдрайхан дусал би ч тэдэн дунд хөвж л яваа
    Шаралхсандаа би
    Цагаан Дарь Эх болноо…
    Дунд нь бороо шиг орж холилдсон
    Дунгуй орчлонд хүнийхээ төрлөөс
    Дуртайдаа би салаагүй юм шүү
    Дэлэнгүй ч үрээ тэжээх шувуунаас
    Уучлал гуйгаад би эргэж ирнэ
    Дэгдэх хөлгүй ч үрдээ яарах могойноос
    Адис аваад би эргэж ирнэ!
    Үйзэн цэнхэр уулнаас туурь үлдэж
    Үйтэн хуар талаас буурь хоцорч
    Дэлхий нурахаас өмнө би олон олон ирнэ!
    Тэмтэрч үзээгүй лусын бараа,
    Тэнгэрт үзэгдээгүй луун дунаас ч цочоохгүй гэхдээ
    Тэврээсээ үрээ салгах дургүй
    Ялгуун ялгуун тэрбум байтугай
    Ядаж ганцхан өөрийн ээжийн ачийг хариулсан
    Энэ л цагт би эргэж ирнэ
    Энэнээс наана, түүнээс цаана
    Би цагаан Дарь Эх байнаа!
  • Олон улсын Санхүүгийн корпорацитай хамтран ус цэвэршүүлэх төсөл хэрэгжүүлэх талаар ярилцлаа
    2016 оны 8 сарын 18
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Олон улсын Санхүүгийн корпорацийн Ази, Номхон далайн бүсийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Хён Чан Чог хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хамтын ажиллагааны талаар санал солилцов.
    Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Тантай уулзаж байгаадаа баяртай байна. Улаанбаатар хот, Олон улсын Санхүүгийн корпорацитай хотын дэд бүтцийг хөгжүүлэх, иргэдийг орон сууцжуулах, ажлын байр нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна. Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэхэд Та бүхний хөрөнгө оруулалт, туршлага маш их хэрэгтэй байна” гэлээ.

    Харин Олон улсын Санхүүгийн корпорацийн Ази, Номхон далайн бүсийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Хён Чан Чо “Юуны өмнө хотын даргын хариуцлагатай албан тушаалд томилогдсонд баяр хүргэе. Олон улсын Санхүүгийн корпорациас Улаанбаатар хоттой хамтран ажиллахдаа таатай байх болно. Манай талаас нийслэлтэй ус цэвэршүүлэх, нарны эрчим хүчийг ашиглах, нийтийн тээврийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна. Хувийн хэвшлүүд нарны эрчим хүчийг ажиглах, ус цэвэршүүлэх олон төсөл санал болгодог. Төр, хувийн хэвшилтэй хамтарч ажиллавал илүү үр дүнд хүрнэ. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулахад анхаарч ажиллах болно” гэв.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулах чиглэлээр Мянганы сорилтын корпорацийн хоёр дахь компакт төсөлтэй уялдуулан ямар байдлаар хамтран ажиллахаа сайтар судалж, дахин уулзаж ярилцья. Цаашид хоёр талын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • МҮЭ-ээс Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлжээ
    2016 оны 8 сарын 18
    ЕРӨНХИЙ САЙДАД МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЭВ
  • Монголбанк бодлогын хүүг өсгөлөө
    2016 оны 8 сарын 18
    өсгөх шийдвэр гаргажээ. Тус банк өнөөдрөөс эхлэн БОДЛОГЫН ХҮҮГ 15 ХУВЬ болгон өсгөж байгаа юм байна. Бодлогын хүү
  • Үзэсгэлэнтэй бүсгүйн зурагны цаадах амьдрал
    2016 оны 8 сарын 18
    Үзэсгэлэнтэй бүсгүйн зурагны цаадах амьдрал
  • Зоригтой алхмаа зөв шийдлээр үргэжлүүлэхийг ОУВС-гийнхан зөвлөлөө
    2016 оны 8 сарын 18
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай өнөөдөр ОУВС-гийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Нил Сакер, Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай тэргүүтэй төлөөлөгчид уулзлаа.

    Уулзалтын эхэнд Ерөнхий сайд, Монгол Улс урт хугацаанд ОУВС-тай хамтран ажиллаж ирсэн, энэ уламжлал цаашид ч үргэлжилнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

    Харин ноён Коши Матай:

    -Та бүхэн Засгийн газраа богино хугацаанд байгуулж, ажилдаа шуурхайлан орж байгаад баяр хүргэе. Монгол Улсад өнөөдөр нэгэнт бий болсон эдийн засгийн хямралыг давахын тулд төсөв, санхүүгийн бодит байдлаа ил тод ард түмэндээ мэдээлж, олон жилийн турш тусдаа явсан төсвүүдийг нэгтгэж нэг төсөвтэй болгож байгаа нь маш зөв эхлэл. Одоо эдгээр зоригтой алхмаа зөв шийдлээр үргэжлүүлэх хэрэгтэй. Бидний хувьд энэ удаа Монгол Улсын шинэ Засгийн газар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, гарц шийдлээ юу гэж харж байгаатай танилцах зорилготой богино хугацаагаар ирлээ. Хэрвээ цаашид ОУВС-тай хамтарч ажиллахаар бол манайхаас өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг нэлээд хэдэн хоногийн хугацаатай ирэх юм ОУВС-гийн хувьд Монгол Улсын төлбөрийн тэнцэл, ам.долларын орж гарах урсгал, ер нь эдийн засгийн нөхцөл байдлыг сайн мэдэж байсан гэлээ.

    Нөхцөл байдал ийм хүнд байхад арилжааны банкууд доллар худалдахаа хязгаарлаж, иргэдийн гар дээр их хэмжээний бэлэн мөнгө төвлөрч байгаа нь долларын ханшийг улам өсгөх шалтгаан болж байгааг ОУВС-гийнхан онцоллоо.

    Ерөнхий сайд Ж.Эрэдэнбат, манай эдийн засгийн нөхцөл байдлын бодит үнэнийг олон улсын санхүүгийн байгууллагууд төдийгүй, гадаадын хөрөнгө оруулагчид ч мэдэж байсан. Харин энэ үнэнийг сайн мэдээгүй явсан ард түмэндээ л сая ил тод мэдээллээ. Жил бүрийн наймдугаар сар бол монголчуудын хувьд ам.долларын эрэлт өндөртэй сар. Хэдий тийм ч энэ удаа ханш бодит эрэлтээсээ давж өсч байгаа нь иргэдийн худалдан авах чадварт төдийгүй, долларын зээлтэй аж ахуйн нэгж, хувь хүмүүст хүндээр тусч байгааг хэллээ. Мөн Ерөнхий сайд төгрөгийн ханшийн уналтыг зогсоохын тулд Монголбанктай зөвшилцөж тодорхой алхмуудыг хийхээр төлөвлөж буйгаа, эдийн засгаа тогтворжуулахад зөв бодлого хамгийн чухал болох талаар ОУВС-гийн төлөөлөгчидтэй санал солилцлоо гэж Засгийн гзарын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Хөдөө аж ахуйн салбар дахь харилцаагаа өргөжүүлнэ
    2016 оны 8 сарын 18
    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин-ийг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

    Монгол Улсаас мал аж ахуй, хөдөө аж ахуйн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн БНХАУ-д экспортлох чиглэлээр хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаж байгаа. Үүнийг улам эрчимжүүлэх, бараа, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, мах, махан бүтээгдэхүүн экспортлох, мах боловсруулах үйлдвэр байгуулах, гэр хорооллыг орон сууцжуулах талаар санал солилцлоо.

    Хоёр улсын “Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл” нь талуудын хамтран хэрэгжүүлэх томоохон төсөл, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг ажил хэрэг болгоход чухал үүрэгтэй. Зөвлөлийн анхдугаар хуралдааныг зохион байгуулж, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр Монгол Улс дамжин өнгөрөх тээвэр хийх, далайд гарахад хөнгөлөлттэй нөхцөл бий болгох, хилийн боомтын хэлэлцээрийг соёрхон батлах зэрэг нь эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт талууд санал нэгдэв хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Аварга Ч.Санжаадамба нарын цолны мялаалга, хүндэтгэлийн арга хэмжээний хөтөлбөр
    2016 оны 8 сарын 18
    МОНГОЛ УЛСЫН АВАРГА Ч.САНЖААДАМБА, АРСЛАН Р.ПҮРЭВДАГВА, НАЧИН М.БАТ-ОТГОН, Л.ШИНЭБААТАР, Ц.НЯМДОРЖ, Э.ВАНДАНЦЭРЭН НАРЫН ЦОЛНЫ МЯЛААЛГА, ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
  • Төсвийн тодотгол батлагдах хүртэл тендер зарлахгүй
    2016 оны 8 сарын 18
    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны улсын төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлж батлуулах хүртэл зарим арга хэмжээг авахаар бүх шатны төсвийн захирагч нарт үүрэг өгч Засгийн газраас тогтоол баталлаа. Үүнд:

    2016 оны наймдугаар сарын 17-ноос хойш бараа, ажил үйлчилгээ худалдан авах тендер зарлахгүй, гэрээ байгуулахгүй. Энэ хугацаанаас өмнө гэрээ байгуулсан боловч худалдан авалт нь эхлээгүй арга хэмжээний санхүүжилтийг зогсоох.
    Бүх шатны төсвийн байгууллагын төсвийн урсгал зардлыг хэмнэлтийн горимд шилжүүлэхээр болов.
    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа болон Хөгжлийн банкны санхүүжилтээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг худалдан авахыг шинээр зохион байгуулахгүй байх. 2016 оны наймдугаар сарын 17-ны байдлаар гэрээ нь байгуулагдаагүй, ажлын гүйцэтгэл нь гараагүй, удаашралтай байгаа барилга, байгууламжийн санхүүжилтийг хойшлуулахаар болов.

    ТОВЧ МЭДЭЭ:

    Оны эхний хагас жилд гамшгийн голомтод ажилласан онцгой байдлын албан хаагчид, иргэдийн томилолт, урамшуулал, мал, амьтны гоц халдварт цэцэг, гахайн мялзан өвчний улмаас зориудаар устгасан малын нөхөн төлбөр, ой, хээрийн түймэр, хүчтэй шуурганаар орон гэргүй болсон өрхөд улсын нөөцөөс олгосон иж бүрэн 40 гэрийг нөхөн бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.
    Өндөрхаан-Чойбалсан /143 км/, Тосонцэнгэл-Улиастай /67 км/, Цахир-Тосонцэнгэл /127.1 км/, Булган-Үенч-Ховд /60 км/ чиглэлийн автозамыг ашиглалтад бүрэн оруулахад шаардлагатай санхүүжилтийг 2016 оны төсвийн тодотголд тусгахаар болов.
    Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн санд бүртгэлтэй хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа шийдвэрүүдийг Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлага хангаж байгаа эсэхийг хянан үзэж, дүнг холбогдох байгууллагад хүргүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтод даалгав.

    Шаардлага хангаагүй шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үүргийг сайд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, холбогдох албан тушаалтанд өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Фото: Рио 2016 12 дахь өдөр
    2016 оны 8 сарын 18
    Фото: Рио 2016 10 дахь өдөр
  • Драмын театр “Ромео, Жульетта”-гаар хөшгөө нээнэ
    2016 оны 8 сарын 18
    Драмын театр “Ромео, Жульетта”-гаар хөшгөө нээнэ
  • Төгрөгийг доллараар солих нь ихэсчээ
    2016 оны 8 сарын 18
    Иргэд төгрөгөө ам.доллароор

    солих нь ихэслээ
    Н.САНЖАА
    Ам.долларын ханш улам савлаж байна. Төвбанкнаас зарласан өчиг;фийн албан хан-шаар нэг ам.доллар 2237 тогрөгтэй тэнцэж байсан бөгөөд энэ нь долоо хоногт 100 төгрөг буюу тав орчим хувиар чапгарсан үзүүлэлт болов. Мөн сүүлийн хоёр сард төгрөг 300 орчмоор суларсан нь 2013 оноос хойших хам-гийн өндөр үзүүлэлтэд тооцогддоо. Валют арилжааны “Найман шарга” төвд ч тус валю-тын ханшийн савлагаа өдөрт 40-50 төгрөгөөр хэмжигдэж буй нь анхаарал татаж байна. Жил бүрийн өдийд голлох валютуудын ханш өсдөг жишиг байдаг ч үүн шиг богино )сугацаанд хүч-тэй савласан тохиолдол цөөн. ^Гиймээс эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, валютын нөөц татарч байгаагаас гадна Сангийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгч нарын өнгөрсөн долоо хоногт олон нийтэд хандсан мэдэгдэл үүнд нөлөөллөө гэж зарим шин-
    жээч үзэж байна. Манай улсын валютын нөөц хасах утгатай болсон, төсөв өр төлбөрийн да-рамтад орсон зэрэг мэдээллээс үүдээд иргэд төгрөгөө ам.доллароор солихоор хошуурсан бололтой. Ингэснээр зах зээлд эрэлт зо-хиомлоор өсөж, ам.доллар хомсдож буй аж. ТУхайлбал, арилжааны банк, валют арилжаа-ны төвүүдэд тус валютыг худалдаж авах хү-сэлт ихээр ирэх болжээ. Зарим арилжааны банк үүний эсрэг арга хэмжээ авч, ам.доллар болон төгрөгий^ гүйлгээйдээ хязгаар тог-тоож эхэллээ. Тухайлбал, иргэд нэг өдөрт хад-галамжаасаа дээд тал нь 2.5 сая төгрөг гарган, ам.доллар худалдан авах боломжтой байгаа аж. Мөн бэлэн мөнгөөр валют худалдан авах хязгаар нь нэг сая тогрөг болжээ. Ийнхүү ноён ногооны “амыг татаж” дийлэхгүй нь гэдэг сө-рөг мэдээлэл зах чээлд хуурай өвсөнд тавьсан түймэр шиг хурдан тархаж, ам.долларын зо-хиомол хомсдол үүсгэх уршиг тарилаа. Энэ нь ханшийн савлагаагаар илэрч буй аж.
  • Улаанбаатар, Баотоугийн хооронд шууд ниснэ
    2016 оны 8 сарын 18
    Улаанбаатар, Баотоугийн хооронд шууд ниснэ
  • АН-ын ҮЗХ-ны хурлаар зарим гишүүдийг хөөнө
    2016 оны 8 сарын 18
    Ардчилсан намын /АН/ Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/ энэ сарын 25-нд болохоор товлогдсон. Тус нам дээр байгуулагдсан шинэчлэлийн хорооноос өгсөн мэдээллээр хүн нэг бүрийн алдаа дутагдлыг ярихаас илүү дүрмээ шинэчлэх, тогтолцоогоо шинэчлэх зорилт тавьж байгаа аж. Түүнчлэн ҮЗХ-ны гишүүдийн тоог нэмэх, зарим гишүүдийг ҮЗХ-ноос чөлөөлөх асуудал ч хөндөгдөнө гэлээ.

    Сонгуулийн өмнө АН-ын Хяналтын ерөнхий хороо тогтоол гаргаж Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах товч дарсан нэр бүхий найман гишүүнийг намаас хасах нь зүйтэй гэж үзсэн. Түүнчлэн чуулганы хуралдаанд ирээгүй долоон гишүүнийг буруутгах хандлага тус намынханд бий. Тиймээс ирэх долоо хоногт хуралдах ҮЗХ-гоор дээрх 15 гишүүнийг авч хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж.

    Дашрамд дуулгахад, эзгүй байгаа намын даргын суудалд Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр нар горилж байна. Гэхдээ ҮЗХ-оор намын даргаа томилохгүй аж.
  • Танилц: Өчигдөр томилогдсон дарга нар
    2016 оны 8 сарын 18
    Танилц: ЗГХЭГ-ын дэд дарга, дөрвөн агентлагийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчид
  • Хонины цэцэг болон шүлхий өвчний тархалтыг зогсоожээ
    2016 оны 8 сарын 18
    Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд ,Онцгой байдлын ерөнхий газар, Мал эмнэлэг, үржлийн газар зэрэг байгуулагуудын холбогдох албаныхан малын гоц халдварт өвчин, хонины цэцэг болон шүлхий өвчний тархалт улсын хэмжээнд ямар түвшинд байгааг танилцуулсан байна. Тухайлбал өнгөрсөн сард өвчний голомт Дорноговь, Төв, Говьсүмбэр гэсэн гурван аймгийн заагт байсан аж. Нэг голомтод 6 малчин өрхийн 151 толгой үхэр шүлхийгээр өвчилжээ. Үүнээс 16 үхрийг зориудаар устгажээ. Ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис, вакциныг тус аймгуудад хүргүүлж 145 мянган малд хоёр удаагийн вакцин тарьж уг өвчний гаралт тархалтыг зогсоогоод байгаа аж.
5229 5230 5231 5232 5233 5234 5235
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-ын “Самёок” их сургуулийн удирдлагууд Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирж ЕБС-ийн сурагчидтай уулзлаа
    43 мин
  • Эрдэмтэд Номхон далайгаас "Microeledone galapagensis" гэх шинэ наймаалж илрүүлжээ
    3 цаг 49 мин
  • Т.Ням-Очир: Шатрын хөтөлбөрийг ЕБС-ын сургалтад нэвтрүүлэхийг зорьж байна
    6 цаг 7 мин
  • ИРЦ: УИХ-ын таван гишүүн гадаадад томилолттой байна
    6 цаг 37 мин
  • Италийн шүүх буудал, ресторанууд үйлчлүүлэгчдэд "цоргоны ус үнэгүй өгөх үүрэггүй" гэж үзлээ
    6 цаг 38 мин
  • Д.Трамп Оман улсыг Ирантай хамтран Ормузын хоолойн хөдөлгөөнд нөлөөлөх оролдлого хийвэл цэргийн арга хэмжээ авна гэж сүрдүүлэв
    6 цаг 50 мин
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
    7 цаг 18 мин
  • Банкны салбар гадаад зах зээлээс урт хугацаат эх үүсвэр татахыг дэмжих шийдвэр гаргав
    7 цаг 27 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Леонардо да Винчигийн “Сүүлчийн оройн зоог” бүтээлийг сэргээн засварлажээ
    7 цаг 27 мин
  • Д.Даваажаргалын "Өчигдөр мэт" шүлгийн түүврээс онцлох 10 шүлэг
    7 цаг 29 мин
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
    7 цаг 38 мин
  • Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өнөөдөр эхэлнэ
    7 цаг 45 мин
  • УИХ: Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    7 цаг 56 мин
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
    8 цаг 40 мин
  • Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн хурал болно
    9 цаг 3 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    9 цаг 3 мин
  • “Ninjee’s Tailor”-ын үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар “Алдарт эхийн II одон” хүртлээ
    22 цаг 56 мин
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
    Өчигдөр 16 цаг 48 мин
  • Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Бурхан багшийн Их Дүйчин өдөр ням гарагт тохиож байна
    Өчигдөр 15 цаг 11 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Ираны дайнд амь үрэгдсэн америк цэргүүд: АНУ-ын арми хохирлын бодит хэмжээг ил болгож эхэллээ
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
  • Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабалыг сонгов
  • НИТХ дахь МАН-ын бүлэг Б.Пүрэвдагвыг нийслэлийн засаг даргад нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжлээ
  • Б.Золтуяа: Шинэ хотын даргыг улсаараа магтаж буйг хараад гайхлаа
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК