Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5253 5254 5255 5256 5257 5258 5259
  • Сэрэмжлүүлэг: Хоёр настай хүү халуун цайнд түлэгдэж амиа алджээ
    2016 оны 8 сарын 05
    Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд хоёр настай хүү халуун цайнд түлэгдэж Гэмтлийн эмнэлэгт хүргэн эмчлүүлсэн боловч өчигдөр нас баржээ. Энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

  • Монголчууд сууж явсан автобус шатжээ
    2016 оны 8 сарын 05
    БНХАУ-ын Бээжин хотоос Эрээн хот руу явж байсан зорчигч тээврийн автобус өнгөрсөн шөнө шатсан байна.

  • Оюутан цэргүүд энэ сарын 18-нд тангараг өргөнө
    2016 оны 8 сарын 05
    Гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй ”Оюутан цэрэг хөтөлбөр”-т хамрагдах оюутан цэргүүд энэ сарын 18-нд тангарагаа өргөнө.
  • ”Sunrise festival 2016” парти өнөөдөр болно
    2016 оны 8 сарын 05
    Их хотын залуус аа та бүхэн энэ зуны хамгийн том задгай партиндаа явахад бэлдэж байна уу? Та бүхний хүсэн хүлээсэн ”SUNRISE FESTIVAL” болоход ердөө ганцхан хоног үлджээ.

    Өнөөдөр SPECIAL TAX-ны хямдралтай үнээр борлуулах хамгийн сүүлчийн өдөр бөгөөд Prolive Entertainment-н салбарууд, мөн www.ticket.mn, 1900 1800 төлбөртэй хүргэлт шөнө 23:30 гэхэд зогсох юм байна шүү.

    ”Sunrise Festival”-н Special таксны зарагдсан тоогоор Монголын Үндэсний олон нийтийн телевизээр явуулж буй ”Сэтгэлийн Үндэс” цэцэрлэг барих төсөлд тоосго бэлэглэх юм. Ингээд зуны хамгийн саак партиндаа оролцож мөн сайн үйлсэд нэгдэх боломжийг бүү алдаарай залуус аа.

    Дэлгэрэнгүй мэдээллийг 99707387 дугаарын утаснаас аваарай.
  • Москва хотын экологичийг Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа
    2016 оны 8 сарын 05
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын А/595 дугаар захирамжаар Москва хотын Засгийн газрын зөвлөх институт, Москва хотын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн хүрээлэнгийн Ерөнхий экологич Фадеев Олег Никлоаевичийг Улаанбаатар хотыг бүтээн байгуулж, хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн ”Улаанбаатар хотын Хүндэт тэмдэг”-ээр” шагналаа. Тэрээр хотуудын найрамдалт харилцааг хөгжүүлж бэхжүүлэх, Улаанбаатар хотын төлөвлөлт, ногоон байгулуамжийг сайжруулах чиглэлээр олон ажлууддыг санаачлан хэрэгжүүлж ирсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Америкийн ”LIVE from UB” баримтат киноны Монгол дахь нээлт болно
    2016 оны 8 сарын 05
    Дэлхийн 17 хотод гарч, 3 олон улсын кино наадмын шагнал хүртсэн, АНУ-ын найруулагч Лорен Нэппийн “LIVE from UB” буюу “Улаанбаатараас шууд дамжуулж байна” баримтат кино нь 8-р сарын 6-ны өдөр Тэнгис кино театрт 18.00 цагт Монгол дахь нээлтээ хийнэ. Энэхүү киноны нээлт нь АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр үнэ төлбөргүй үзүүлж байгаа ба суудлын тоо хязгаартай, түрүүлж ирсэн дарааллаар оролцоно. Тэнгис кино театрт нэг өдөр гарах боловч, үүний дараагаар СУИС, Хөгжим бүжгийн коллеж зэрэг газруудын фондод бэлэглэж, цаашид энэ киног үзэх боломжтой болгох юм.

    Киноны нээлтийн дараа долоо хоногт “Монгол рок н ролл” нэртэй хэлэлцүүлэг 8-р сарын 12-ны 19.00 цагаас Гэгээнтэн Энтертайнмент төвийн CUE+ кафед болно. Хэлэлцүүлэгт Моханик хамтлаг, HiFi Records, Нисванис, The Colors хамтлагийн уран бүтээлч, продюсерүүд энэхүү кинонд оролцсон тухайгаа, Монголын рок-н-ролл хөгжмийн урсгал дэлхийд цаашаа хэрхэн хөгжих боломжтой талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн хөгжмийн салбарын нөлөө бүхий уран бүтээлч, продюсерууд оролцох ба Моханик хамтлаг концерт тоглох юм байна.
  • Даншиг наадамд зодоглох бөхчүүдийг бүртгэж байна
    2016 оны 8 сарын 05
    “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадам өнөөдөр албан ёсоор эхэллээ.

  • Тарваган тахлын тохиолдол Төв аймагт илэрчээ
    2016 оны 8 сарын 05
    Тарваган тахлын голомттой газраас таргава агнаж махаар нь боодог хийж идээд тарваган тахал өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

  • Баян-Өлгийд мод ачиж явсан машин онхолджээ
    2016 оны 8 сарын 05
    Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 238 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 169 дуудлага бүртгэгдсэн байна.

  • Рио 2016: М.Уранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөлөө
    2016 оны 8 сарын 05
    ”Рио-2016” олимпийн наадам өнөөдөр эхэлж байгаа билээ. Тэгвэл жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаан 06-нд эхэлнэ. 60 кг-ын жинд манай улсын тамирчин Ц.Цогтбаатар эхний тойрогт Гватемалагийн бөх Рамос Жосетэй учираа таарчээ.

    Харин Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж дараагийн тойрогт БНСУ-ын тамирчин Jeong Bokyeong-той хүч үзэхээр боллоо.
  • Хотын утааг багасгах шинэ технологи нэвтрүүлэхээр санал солилцов
    2016 оны 8 сарын 05
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Нгүен Твин болон Олон улсын санхүүгийн корпорацийн Зүүн Азийн бүсийн хотуудын хөтөлбөрийг хариуцсан ахлах Жессэ Анг нарыг хүлээн авч уулзлаа.
    Уузалтаар талууд хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойлж, ногоон технологийг нэвтрүүлэх талаар санал солилцлоо.

    Олон Улсын санхүүгийн байгууллага нь Дэлхийн банкны гишүүн байгууллага бөгөөд төр хувийн хэвшлийн түншлэл рүү чиглэсэн үйл ажиллагааг голчлон явуулдаг юм байна. Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Нгүен Твин хэлэхдээ “Хотын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх замаар ажлын байр бий болгох зэрэгт техник туслалцаа, зөвлөх үйлчилгээ үзүүлж хамтран ажиллах сонирхолтой байна. Мөн дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэхэд зөвлөгөө дэмжлэг үзүүлэх боломжтой” гэсэн юм.

    Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Улаанбаатар хот ногоон хот болих зорилт тавин ажиллаж байна. Тиймээс дэд бүтэц, ус, цахилгаан, дулааны хэмнэлттэй ногоон технологи ашиглах, эрчим хүч хэмнэх зэрэг төслүүд дээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байгаад таатай байна. Монгол улсын санхүү эдийн засгийн байдал хүнд байгаа учраас нөөц бололцоогоо зөв ашиглах, төсвийн зардлыг, бууруулах зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс төр хувийн хэвшлийн түншлэл рүү чиглэсэн төсөл хөтөлбөрт илүү төвлөрөн ажиллаж хэрэгтэй. Энэ чиг үүргийг хариуцдаг Улаанбаатар хотын Хөгжлийн корпорацитай хамтран ажиллах боломжтой” гэв. Мөн гэр хорооллын иргэдийг өртөг багатай орон сууцаар хангах, утаа, хүлэмжийн хийг бууруулах технолгийн шийдлийг нэвтрүүлэх, аж үйлдвэрийн парк, логистикийн нэгдсэн төв байгуулах зэрэг төслүүд дээр хамтран ажиллахад бэлэн байна гэсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Д.Батбаатар: Тяньжин боомт хүртэл түүхэндээ анх удаа Монголын тээврийн хэрэгсэл явах гэж байна
    2016 оны 8 сарын 05
    Монгол, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах ажлын хүрээнд БНХАУ-ын Тяньжин боомт, Монголын Улаанбаатар, ОХУ-ын Улаан-Үд хотын чиглэлд олон улсын ачаа тээврийг туршилтаар тээвэрлэж эхлэх гэж байна.

    Энэхүү тээвэрлэлт нь хамгийн наад зах нь цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлттэй төдийгүй үүнийгээ дагаад эдийн засгийн эргэлт сайжирч, үйлдвэрлэл хөгжиж, ард иргэд ажлын байраар хангагдах нөхцөл ч бүрдэнэ гэдгийг холбогдох хүмүүс хэлж байна.

    Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Д.Батбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

    -Гурван улсын хоорондын хэлэлцээрээр олон улсын тээвэрлэлт хийх туршилтын ажил удахгүй болно. Үүнийг сонирхож буй хүмүүс их бий ч төдийлөн мэдээлэл дутмаг байна. Ер нь энэхүү хэлэлцээр хэзэнээс яригдаж эхэлсэн хийгээд манай улсад ямар ашиг тустай талаар иргэдэд мэдээлэл өгөхгүй юу?

    -Ази, Европыг холбосон ачаа тээвэрлэлтийг хамгийн түргэн хугацаанд, аюулгүй, стандартын шаардлагын дагуу зөөвөрлөх боломжтой болох юм.

    Эл хэлэлцээр арав гаруй жилийн түүхтэй. Хоёр улсын зүгээс Монгол улсаар дамжиж өнгөрч байхаар хийе гэдэг байсан. Харин бид дамжиж өнгөрөхөөс гадна Манай улсаас тээвэрлэлтээ давхар хийдэг байхаар ярьж ирсэн. Мэдээж Хятад, ОХУ-ын тээврийн хэрэгсэл манай нутгаар дамжин өнгөрнө. Харин манай тээврийн хэрэгсэл Олон Улсад зорчих боломжтой болж байгаа юм.

    Түүхэндээ Тяньжин боомт хүртэл гадны ямар ч тээврийн хэрэгсэл явж байгаагүй. Тэгэхээр бидний энэ удаад хийх туршилтын тээвэрлэлт анх удаагийнх.

    -Яг ямар чиглэлээр явах гэдэг дээрээ тогтож чадсан уу?

    -Ази, Европыг холбосон хоёр гарцыг Монголд өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл, H3 буюу Сүхбаатар аймгийн Алтанбулагаас, Замын-Үүдийн боомтоор Хятадруу гарах маршрут, H4 буюу Баян-Өлгий аймгийн Улаанбайшинтын заставаас /Цагаан нуурын боомт/ Ховдын Булган /Ярантын боомт/-аар гарах талаар яригдаж байгаа.

    Гэхдээ бидний ОХУ, БНХАУ-ын хоёр талтай хийсэн хэлэлцээрээр бол Ново-Сибирскээс Улаанбайшинтаар дамжаад Ярантаар гараад, Өрөмчөөр дайраад, цаашаа Пакистаны хил хүрэх чиглэл. Нөгөө нь Улаан-Үдээс Тяньжин боомт хүртэл явах чиглэл яригдаж байгаа. Энэхүү туршилтын тээврийг хийчихээд бид хэлэлцээрээ үргэлжлүүлнэ.

    -Туршилтын тээврээс их зүйл шалтгаалж, үүний дараа тодорхой хийгдэх ажлууд ч гарч ирэх нь зайлшгүй. Өөрөөр хэлбэл, бүх тооцоолол явагдах байх?

    -Хэлэлцээр хийж байх хугацаанд хоёр талд учрах хүндрэл бэрхшээлийг судална. Тухайлбал, Хятадын нутаг дэвсгэр дээгүүр явж байхад ямар төлбөр хураамж авах юм, цаашлаад Монголын нутаг дэвсгэр дээр явж байхад төлбөр тооцооны хувьд хэр байх гээд бүх зүйлд тооцоо гаргана. Энэ нь цаашдаа үнэ ханш тогтооход ч хэрэг болох юм.

    Замын хураамж, замын урт, хаана хоноглож болох боломжтой гээд бүх зүйлийг бид бодит байдал дээр нь очиж судална.

    Цаашдаа замын дагуулах байгууламжуудыг гаргах ёстой. Төлөвлөгөө, зураг төсөл ч хийгдсэн байгаа. Тэнд жолооч амарч, масл, тосоо сольж, бүртгүүлж, машиндаа шаардлагатай засвар үйлчилгээг авах боломж бүрдэх ёстой. Асар их эдийн засгийн тооцоо байх хэрэгтэй.
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлыг 9 сарын 1-нээс өмнө дуусгахыг үүрэгдэв
    2016 оны 8 сарын 05
    Нийслэлийн Засаг дарга багаад Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 8 дугаар сарын 2-ний өдөр Нийслэлийн 2015-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай А/599 дүгээр захирамж гаргалаа. Захирамжид инженерийн шугам сүлжээ, автозам, тохижилтын ажлын 2016 оны нэгдсэн төлөвлөгөөний дагуу ажлаа уялдуулан зохион байгуулж, биелэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний дотор бүрэн хангуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон холбогдох байгууллагуудын удирдлагуудад даалгасан байна. Мөн инженерийн хангамжийн байгууллагууд болон бусад холбогдох газруудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудын жагсаалтыг баталлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


    ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖИЙН БАЙГУУЛЛАГУУД БОЛОН
    ХОЛБОГДОХ ГАЗРУУДЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ
    АЖЛЫН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
    АЖЛЫН ЖАГСААЛТ


    Нэг. “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК болон “Цахилгаан
    дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д

    1. Нийслэл хотод 2016 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгүүлэх.
    2. 2016 оны их болон урсгал засварыг хуваарийн дагуу чанартай хийж гүйцэтгэн тухай бүр нь туршилт тохируулгыг хийсэн байх.
    3. Гэр хорооллын айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах ажил болон гэр хороолол дундах фидерийн ачаалал хөнгөлөх ажлуудыг чанарын өндөр түвшинд хүлээн авч фаз тэгшитгэх ажлыг дуусган хүчдэлийн хязгаарлалттай бүсүүдийг хэвийн болгох ажлыг бүрэн дуусгах.
    4. Их тойруу төслийн хүрээнд хийгдэж буй 110кВ-н Цахилгаан дамжуулах агаарын шугам болон дэд станцуудын ажлыг гэрээт хугацаанд нь хийж гүйцэтгүүлэх.

    Хоёр. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д

    1. Нийслэл хотод 2016 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгэх.
    2. Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа их засварын ажлыг халаалтын улиралд багтаан чанартай гүйцэтгүүлж ажиллах.
    3. Өөрийн хөрөнгөөр хийгдэж байгаа их болон урсгал засварын ажлыг халаалтын улирлаас өмнө гүйцэтгэж дуусгах.
    4. Өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хяналт хийх зориулалттай нээлхий, худаг камерын бүрэн бүтэн байдлыг тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрд шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах.
    5.Орон сууц, нийтийн аж ахуйн байгууллага, Сууц өмчлөгчдийн холбоотой хамтран орон сууцны барилгын халаалтын дотор системийн угаалга цэвэрлэгээг хийлгэх ажлыг зохион байгуулах.
    6. Дулааны төв шугамын гидравлик горимын тооцоог хийж Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар батлуулж мөрдөж ажиллах.
    7.Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аваарийн нөөцөд шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизм, багаж хэрэгслийг бүрдүүлэх.

    Гурав. Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт


    1. Нийслэл хотод 2016 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь уялдуулан хийж гүйцэтгэх ажлыг зохион байгуулах.
    2. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа их засварын ажлыг халаалтын улиралд багтаан чанартай гүйцэтгүүлж ажиллах.
    3. Өөрийн хөрөнгөөр хийгдэж байгаа их болон урсгал засварын ажлыг халаалтын улирлаас өмнө гүйцэтгэж дуусгах.
    4. Харьяа байгууллагуудын Ус дулаан дамжуулах төвүүдэд нөөц насос, автомат удирдлагын самбар болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг нөөцөд бэлтгэх.
    5. Олон жилийн параметрийн ажиглалтад үндэслэн дулаан, цахилгаан хангамжийн доголдол гарах эрсдэлтэй байршлуудад анхаарч ажиллах.
    6. Халаалтын цогц төхөөрөмжийн хоёрдугаар хэлхээний гидравлик горимын тооцоог хийж Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар батлуулж мөрдүүлэн ажиллах.
    7. Өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хяналт хийх зориулалттай нээлхий, худаг камерын бүрэн бүтэн байдлыг тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрд шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах.
    8. Нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай бусад нийтийн аж ахуйн хуулийн этгээдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлыг зохион байгуулж хэрэгжилтэд нь байнгын хяналт тавин ажиллах.

    Дөрөв. Ус сувгийн удирдах газарт

    1. Нийслэл хотод 2016 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгэх.
    2. Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжих Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг боловсруулах, дамжлага нэмэх, ашиглалтад оруулах төсөл арга хэмжээний ажлуудыг хугацаанд нь дуусгах.
    3. Ус түгээх байрны хэвийн найдвартай ажиллах нөхцөлийг бүрэн хангаж ажиллах.
    4. Өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хяналт хийх зориулалттай нээлхий, худаг камерын бүрэн бүтэн байдлыг тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрд шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах.
    5. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аваарийн нөөцөд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг бүрдүүлэх.

    Тав. Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газарт

    1. Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа их засвар, шинэчлэлтийн ажлыг халаалтын улиралд багтаан чанартай гүйцэтгүүлж ажиллах.
    2. Өөрийн хөрөнгөөр хийгдэж байгаа их болон урсгал засварын ажлыг халаалтын улирлаас өмнө гүйцэтгэж дуусгах.
    3. Гэр хороололд шинээр ашиглалтад орох орон сууцны барилгуудын инженерийн хангамжийн ашиглалтын хэвийн ажиллагааг хангуулах арга хэмжээ авах.
    4. Өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хяналт хийх зориулалттай нээлхий, худаг камерын бүрэн бүтэн байдлыг тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрд шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах.
    5. Харьяа зуухнуудын нүүрсний нөөцийг халаалтын улирлаас өмнө татах ажлыг зохион байгуулах.
    6. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аваарийн нөөцөд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг бүрдүүлэх.
    7. Байгаль орчны эрүүл аюулгүй байдлыг хангуулж, нүүрсний нөөц, үнслэгийг заагдсан стандартын нөхцөлд хадгалах ажлыг зохион байгуулах.

    Зургаа. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-т

    1. Нийслэл хотод 2016 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгүүлэх.
    2. Авто замыг халтиргаа гулгаанаас сэргийлж, шаардагдах элс давс, тусгай зориулалтын бодисыг хангалттай нөөцлөх арга хэмжээ авах.
    3. Гол болон туслах гудамж, замуудын эвдрэл гэмтлийг засварлаж дуусгах.
    4. Үерийн далан суваг, ус зайлуулах далд сувгийн цэвэрлэгээний ажлыг хүйтний улирал эхлэхээс өмнө дуусгах.
    5. Гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцсан компаниудтай хийсэн гэрээний дагуу гэрэлтүүлгийн тоноглол, тэжээлийн кабель, удирдлагын шит самбарт хийх засвар үйлчилгээ, урсгал засварын ажлыг графикт хугацаанд нь дуусгах.
    6. Машин механизмын бэлэн байдлыг хангах, ажилчдыг өвлийн хувцас болон багаж тоног төхөөрөмжөөр хангах.

    Долоо. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХК-д

    1. Нийслэл хотод 2016 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгүүлэх.
    2. Өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хяналт хийх зориулалттай нээлхий, худаг камерын бүрэн бүтэн байдлыг тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрд шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах.

    Найм. Дүүргүүдийн Засаг дарга нарт

    1. Нийслэл хотод 2016 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгэх.
    2. Авто замын халтиргаа гулгаанаас сэргийлж, шаардагдах элс давс, тусгай зориулалтын бодисыг хангалттай нөөцлөх арга хэмжээ авах.
    3. Дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай хуулийн этгээдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлыг зохион байгуулж хэрэгжилтэд нь байнгын хяналт тавих.
    4. Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа барилга байгууламжийн их засвар, шинэчлэлтийн ажлыг халаалтын улирал эхлэхээс өмнө бүрэн дуусган улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулах арга хэмжээг зохион байгуулах.
    5. Гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцсан компаниудтай хийсэн гэрээний дагуу гэрэлтүүлгийн тоноглол, тэжээлийн кабель, удирдлагын шит самбарт хийх засвар үйлчилгээ, урсгал засварын ажлыг графикт хугацаанд нь дуусгах ажилд хяналт тавих.
    6. Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд төрийн өмчийн болон иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хяналт хийх зориулалттай нээлхий, худаг камерын бүрэн бүтэн байдлыг тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрд шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах.
    7. Аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын явган зам, шатан дээр халтиргаанаас хамгаалсан шалавч наалгах арга хэмжээ авах.
    8. Хариуцсан авто замуудад халтиргаа үүсгэхгүй байх арга хэмжээ авч, цас орсон үед нягтрахаас өмнө цэвэрлэх, мөстөлт үүсгэхээс сэргийлэх, цэвэрлэсний дараа элс давсны холимог, тусгай зориулалтын бодисыг цацаж халтиргаанаас сэргийлсэн арга хэмжээ авах.
    9. Дүүргийн харьяалалд байгаа нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцсан компаниудаар тогтмол хийлгэж “Улаанбаатар хотын гудамж талбайн гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээний журам”-ыг мөрдөж ажиллуулах.
    10. Хадлан тэжээл бэлтгэх ажлыг нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулан хэрэгжилтийг хангуулж ажиллах.

    Ес. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч
    агентлаг, харьяа байгууллагуудын дарга нарт

    1. Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хийгдэж байгаа барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний барилга угсралт, тохижилтын ажлуудыг цаг хугацаанд нь гүйцэтгүүлж Улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтад оруулах.
    2. Нийслэл хотод 2016 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгүүлэх.
    3. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын их засвар шинэчлэлтийн ажлыг графикт хугацаанд нь гүйцэтгүүлэх, байнгын ашиглалтад хүлээн авах ажлыг зохион байгуулах.
    4. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг багасгах ажлыг хийж гүйцэтгэх.
    5. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтын зуухнуудын засвар шинэчлэлтийн ажлуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран халаалтын улирал эхлэхээс өмнө дуусгаж байнгын ашиглалтад оруулах.
    6. Томоохон эмнэлгүүдийн цахилгааны нөөц үүсгүүрүүдийн хэвийн найдвартай ажиллагааг хангуулах.
    7. Боловсруулсан түлшний нөөцлөн тараах ажлыг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэж тараалтын байдалд байнгын хяналт тавьж ажиллах.
    8. Өвлийн улиралд цас мөсний халтиргаанаас сэргийлж хот дотор зорчих замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх, жолоочийн хариуцлагыг дээшлүүлэх, сургалт явуулах, зохион байгуулалтын арга хэмжээ авах.
    9. Авто зам, явган хүний гарцын гэрэл дохионы найдвартай ажиллагааг хангах, хүйтэн сэрүүний улиралд царцахгүй байхаар телекамер холболтыг шийдвэрлэж ашиглалтын найдвартай ажиллагааг хангах.
    10. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, дугуйн хээ, өвлийн дугуйгаар солих стандарт шаардлагыг хэрэгжүүлэх, засвар үйлчилгээг хийж өвлийн улиралд тээврийн үйлчилгээг тасралтгүй явуулах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах.
    11. Хадлан тэжээл бэлтгэх ажлыг нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулан хэрэгжилтийг хангуулж ажиллах.
    12. Нийслэлийн иргэд оршин суугчдын хүнсний хэрэглээний мах, хүнсний ногоо нөөцлөх ажлыг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамтай хамтран зохион байгуулах
  • Даншиг наадам хүрээ жахар цамын хурлаар эхэллээ
    2016 оны 8 сарын 05
    “Даншиг наадам-Хүрээ цам 2016” шашин, соёлын их наадмын үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулж байгаа Хүрээ жахар цамын хурал өнөөдөр Гандантэгчэнлин хийдэд өглөө 9.00 цагаас эхлэн хурж, дотоод цам харайна.

    Цам цамнахдаа гар, хөл, биеийн олон хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэхийн зэрэгцээ хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг үзүүлдэгээрээ онцлог юм.


  • “Орон сууц, барилгын материалын үзэсгэлэн худалдаа” өнөөдөр болно
    2016 оны 8 сарын 05
    Улаанбаатар хотод борлуулагдаж буй орон сууц болон барилгын материалын үнэ ханшийн бодит мэдээллийг иргэдэд өгөх “Орон сууц, барилгын материалын үзэсгэлэн худалдаа” маргааш эхэлнэ.



    Энэ намрын үл хөдлөх хөрөнгийн худалдааны эхлэлийг тавих тус үзэсгэлэн энэ сарын 5-7-ны өдрүүдэд Мишээл барилгын их дэлгүүр дэх Орон сууцны биржид болно.



    Үзэсгэлэн худалдаанд орон сууцны 100 гаруй төсөл, барилгын материалын худалдаа явагдах бөгөөд иргэд эндээс онцгой хөнгөлөлт урамшуулалтай, төлбөрийн уян хатан нөхцөл бүхий орон сууц, барилгын материалын худалдан авалт хийх бүрэн боломжтой.



    Төсөл хэрэгжүүлэгч болон борлуулагч компаниудын зүгээс иргэдэд төрөл бүрийн мэдээлэл хүргэж, ипотекийн болон компанийн зээлэнд хамрагдаж байртай болох боломж, хууль эрхзүйн зөвлөгөөг өгөх юм.

    Байр худалдан авахаар сонирхож буй иргэд та бүхэн энэхүү үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирж, хүссэн бүхий л мэдээллээ авах боломжтой аж.
  • Даншигт уралдах морьдыг маргааш бүртгэнэ
    2016 оны 8 сарын 05
    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа “Даншиг наадам-Хүрээ цам“ шашин соёлын наадмын үеэр их нас болон жороо морьдын уралдаан болно.
  • Рио 2016: Байт харваач Ж.Гантөгсөөр манай тамирчдын тэмцээн эхэлнэ
    2016 оны 8 сарын 05
    Хүн төрөлхтний зуны XXXI олимпийн их наадам Бразил улсын Рио Де Жанейро хотноо өнөөдөр эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан урьдчилсан харваа болно. Энэ төрөлд 64 харваач оролцох ба урьдчилсан харваанд авсан оноогоор 1-64 байрт эрэмбэлэгдэнэ.



    Манай улсаас Ж.Гантөгс эл харваанд өрсөлдөх бөгөөд хасагдах шатны харваанд өрсөлдөгчөө ялбал шигшээ 32-т шалгарна. Ингэснээр наймдугаар сарын 9-ний өдөр дахин харвах юм.


  • 24 баримт: Өрөөсгөл хүр эрвээхэй авгайлдайгаа шахахаар нийслэлд нүүдэллэн иржээ
    2016 оны 8 сарын 05
    Ойрын өдрүүдэд манай орны нутаг дэвсгэрт өрөөсгөл хүр эрвээхэй ихээр орж ирж, иргэдийг айдаст автуулаад байгаа. Эдгээр эрвээхэй нь хүний биед шууд аюул учруулахгүй ч хэвлий хэсэгтээ маш их тоосонцортой амьтан тул харшил үүсгэх, нүдэнд тоосонцор нь орсон тохиолдолд сохлох хүртэл аюултай гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Сибирт гарсан түймрээс шалтгаалж манай улсад нүүдэллэн орж ирсэн гэгдэж буй Хүр эрвээхэйн талаарх 24 баримтыг хүргэж байна.
  • Шинэ гишүүд хугацаандаа багтаж ХОМ-гээ 100 хувь мэдүүлжээ
    2016 оны 8 сарын 05
    УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгээр тухайн шатны сонгуульд сонгогдсон УИХ-ын гишүүд болон аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ холбогдох байгууллагуудад гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.

    УИХ-ын гишүүний хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх хуулийн хугацаа 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөр дуусгавар болсон бөгөөд хуулийн хугацаанд УИХ-ын 76 гишүүн 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ 100 хувь гаргаж бүртгүүлсэн байна. Авлигын эсрэг хуульд зааснаар албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг олон нийтэд нээлттэй байх бөгөөд тус газрынhttp://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

    Мөн аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нар нь тухайн шатны ИТХ-аар бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн тогтоол, шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор мэдүүлгээ гаргаж тухайн шатны ИТХ-ын ажлын албанд бүртгүүлэх юм. Энэ хугацаа нь аймаг бүрт харилцан адилгүй байх бөгөөд хуулийн хугацаанд багтаан мэдүүлэх талаар Авлигатай тэмцэх газраас зөвлөмж, чиглэл хүргүүлж хяналт тавин ажиллаж байна.
  • Ганц бие мэлхийнүүд онцгой романтик нэгэнтэй учирч болзошгүй
    2016 оны 8 сарын 05
    Үхэр - (4/20-5/20)
    Эрч хүч тань дээд зэрэгт хүрсэн байна. Гэр орны тайван нам гүм уур амьсгал ажилд тань таатай нөлөөлнө. Гүйцээж дуусаагүй хүнд ажил байгаа бол шантралгүй дарааллын дагуу зөв хийх хэрэгтэй. Хайхрамжгүй хандаж хэрхэвч болохгүй. Үгүй бол ялих шалихгүй жижиг үүрэг даалгаварын барьцаанд орно.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 08 сарын 05
    Ихэр - (5/21-6/21)
    Таны бодол санаа үйлдэл хоёр зөрчилдсөнөөс болж хайрттайгаа харилцахад тийм ч амар байхгүй бололтой. Бодит байдлаа үнэлж түүнийгээ илчилж чадвал асуудлаа шийдэхэд илүү хялбар болох болно. Хайртай хүн тань үзэл бодлыг нь хүндэтгэхгүй сонсохыг хүсэхгүй байвал сэтгэлээр унах хэрэггүй. Та тохирох хүнээ заавал олох болно. Хайртай хүнээ явуулна гэдэг бууж өгч буй хэрэг биш өөрийгөө чөлөөлж байгаа явдал гэдгийг ойлгох хэрэгтэй.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 08 сарын 05
    Мэлхий - (6/22-7/22)
    Мэлхийн ордынхон гол төлөв зөн билэгтэй хүмүүс байдаг. Өнөөдөр гэнэтийн совин татаж болзошгүй. Санхүүгийн асуудалтай холбоотой залилан гарч болох тул сэрэмжтэй бай. Ямар нэг уулзалтанд урьсан бол хүлээж авах хэрэгтэй. Гэрээс гадуур идэвхитэй амралтын арга хэмжээнд оролцох нь гэртээ гэрийн ажил хийж өнжсөнөөс илүү таатай байх болно. Ганц биечүүд онцгой романтик нэгэнтэй учирч болзошгүй. Ажил хэргээ зугаа цэнгэлтэй хослуулах нь амжилтын шатаар дээш өгсөхөөр тэмүүлж буй нэгэнд зохимжтой байх болно.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 08 сарын 05
    Арслан - (7/23-8/22)
    Нөхцөл байдлыг хяналтандаа оруулах гэж хичээхийн оронд юу ч тохиосон дасан зохицохыг хичээ. Байдлыг байгаагаар нь өнгөрөө. Тэд яаж үүнийг хийснээ ч мэдэлгүй оргилд нь хүрснээ ойлгох байх. Зам тавьж өг. Өдрийн төлөвлөгөө амаргүй байх төлөвтэй. Гэр орондоо хийх зүйлээ чухалчлаарай. Дээврийн хөндий цэвэрлэх зуураа удаан хугацааны турш хайж байсан зүйлээ олно. Гол асуудлаа шийдэхдээ бэлтгэлтэй байгаарай.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 08 сарын 05
    Охин - (8/23-9/22)
    Өөрийн зөн совиндоо итгэ. Мөрөөдөл болон хийхээр төлөвлөж байгаа зүйлээ тэмдэглэн бич. Ямар нэг учир битүүлэг санагдаж байсан асуултуудын хариулт олдоно. Гэр орны ажил, цахилгаан хэрэгслийн эвдрэл, зүлэг тэгшлэх гэх мэт ажилд туслалцаа хэрэгтэй байгаа бол тусламж хүсэхээс нэрэлхэх хэрэггүй. Хамаатан садан болон хөршийнхнийгөө оройн хоолонд урь. Тантай адил үзэл бодолтой найз нөхдөөр өөрийгөө хүрээлүүл. Эртхэн амарч эрч хүчээ нөхөж аваарай.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 08 сарын 05
    Жинлүүр - (9/23-10/22)
    Гадуур цагийг өнгөрөөж, хүмүүсийн дунд орох нь танд таалагддаг ч энэ нь таны хувийн цагаас хумслаж мэднэ. Уулзалт цуглаанд явах хэрэгтэй. Гэсэн хэдий ч эрт гэрлүүгээ харь. Эрүүл мэнд чухал. Бие тань эвгүй байгаа бол харих нь дээр. Романтик болзоо төлөвлөсний дагуу байхгүй нь бололтой. Урьдаас тааварлан хүлээлт бүү үүсгэ, учир нь таны хүссэн шиг байхгүй. Болгоомжтой бай, буруу гишгэж болохгүй.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 08 сарын 05
    Хилэнц - (10/23-11/21)
    Өнөөдөр апиваа зүйлийг хэтрүүлэхээс болгоомжил. Ичмээр нууц хэрэг задарч мэдэх тул бусдаас сайн нуух тал дээр анхаар. Чухал хаяг, нууц үг, тэмдэглэл болон файлаа чанд нууцал. Сонссон юм бүхэндээ итгэх хэрэггүй. Хэт өөдрөг үзэл, биелшгүй мөрөөдлөөс болж, та мөрийтэй тоглоом тоглох зэргээр эрсдэлийг үүрч магадгүй. Архины хэрэглээгээ хязгаарлаж, аяллаар явахдаа цэвэр ус, мөн тэжээлээр баялаг амин дэм хэрэглэ.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 08 сарын 05
    Нум - (11/22-12/21)
    Өнөөдөр олон нумууд амжилт өөд тэмүүлэх болно. Түүнчлэн тэд хөгжилдөн цэнгэж, өдрийг хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсэх бололтой. Театрт очих эсвэл үзвэр үзэх, найз нөхдийнхөө гэрт зочлох эсвэл үдэшлэгийн урилга хүлээн авах нь үдшийг тааламжтайгаар өнгөрүүлэх, өөрийн авъяас чадварыг дэлгэн харуулах боломжийг нээнэ. Аялалд гарах, явганаар зугаалах, хүмүүстэй харилцахад сайн.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 08 сарын 05
    Матар - (12/22-1/19)
    Таны орлогыг нэмэгдүүлэх шинэ урсгалуудыг хөгжүүлэхэд тааламжтай цаг. Түншүүдтэйгээ уулзан, ажлаа урагшлуулж, ирээдүйн санхүүгийн байдлаа бат бөх болго. Амралтын өдрөөр боловсролтой холбоотой ямар нэгэн зүйл хий. Шинэ ур чадварт сурапцаж, хуучнаа ирлэх нь ирээдүйд ажил мэргэжил, санхүүгийн амжилтанд хүрэхэд чухал алхам болно. Тав тухтай, тогтвортой байхын тулд та бүхэн өнөө орой гэртээ үлдсэн нь дээр.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 08 сарын 05
    Бумба - (1/20-2/18)
    Найзуудтайгаа дуртай зүйлсээ хийн цагийг өнгөрөө. Ихэнх Хумх романтик байдалд өөрийн зүрх сэтгэлээ зориулсан хүнтэйгээ өнгөрөөх бололтой. Ирээдүйд зүрх сэтгэлээ өвтгөхгүйн тулд асуудлыг тэр дор нь шийд. Хөдөө явах, цэцэрлэгт хүрээлэнгээр алхах зэргээр дасал болсон орчноо өөрчил. Зарим Хумх явган аялал хийх, хурдан алхаагаар алхахыг сонгож магадгүй. Эдгээр дасгал мөн оюун ухаанд сайнаар нөлөөлнө. Харилцагчаа өмчлөх хүслээ хязгаарла.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 08 сарын 05
    Загас - (2/19-3/20)
    Өнөөдрийн уур амьсгалд далдын дургүйцэл бухимдал нэвтрэх болно. Хайртай хүнээ хэрүүлийн шалтаг болгох гэсний хэрэггүй мөн заль мэхнээс сэрэмжилж бай. Та бусад хүмүүсийн эсэргүүцлээс болж уурандаа шатах болно. Таны сонгох ухаалаг сонголт бол саад бүхнийг даван гарах бүтээлч арга замыг дэмжих явдал. Асуудлыг шийдвэрлэхдээ бодит зүйлийг сайн хар. Сайн дураараа ажиллах төсөл гарч ирнэ.
5253 5254 5255 5256 5257 5258 5259
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа
    3 цаг 24 мин
  • “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
    3 цаг 27 мин
  • БНСУ-ын “Самёок” их сургуулийн удирдлагууд Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирж ЕБС-ийн сурагчидтай уулзлаа
    6 цаг 12 мин
  • Эрдэмтэд Номхон далайгаас "Microeledone galapagensis" гэх шинэ наймаалж илрүүлжээ
    9 цаг 18 мин
  • Т.Ням-Очир: Шатрын хөтөлбөрийг ЕБС-ын сургалтад нэвтрүүлэхийг зорьж байна
    11 цаг 36 мин
  • ИРЦ: УИХ-ын таван гишүүн гадаадад томилолттой байна
    12 цаг 6 мин
  • Италийн шүүх буудал, ресторанууд үйлчлүүлэгчдэд "цоргоны ус үнэгүй өгөх үүрэггүй" гэж үзлээ
    12 цаг 7 мин
  • Д.Трамп Оман улсыг Ирантай хамтран Ормузын хоолойн хөдөлгөөнд нөлөөлөх оролдлого хийвэл цэргийн арга хэмжээ авна гэж сүрдүүлэв
    12 цаг 19 мин
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
    12 цаг 47 мин
  • Банкны салбар гадаад зах зээлээс урт хугацаат эх үүсвэр татахыг дэмжих шийдвэр гаргав
    12 цаг 56 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Леонардо да Винчигийн “Сүүлчийн оройн зоог” бүтээлийг сэргээн засварлажээ
    12 цаг 56 мин
  • Д.Даваажаргалын "Өчигдөр мэт" шүлгийн түүврээс онцлох 10 шүлэг
    12 цаг 58 мин
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
    13 цаг 7 мин
  • Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өнөөдөр эхэлнэ
    13 цаг 14 мин
  • УИХ: Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    13 цаг 25 мин
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
    14 цаг 9 мин
  • Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн хурал болно
    14 цаг 32 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    14 цаг 32 мин
  • “Ninjee’s Tailor”-ын үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар “Алдарт эхийн II одон” хүртлээ
    Өчигдөр 19 цаг 05 мин
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
    Өчигдөр 16 цаг 48 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Ираны дайнд амь үрэгдсэн америк цэргүүд: АНУ-ын арми хохирлын бодит хэмжээг ил болгож эхэллээ
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
  • Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
  • Д.Трамп Оман улсыг Ирантай хамтран Ормузын хоолойн хөдөлгөөнд нөлөөлөх оролдлого хийвэл цэргийн арга хэмжээ авна гэж сүрдүүлэв
  • Италийн шүүх буудал, ресторанууд үйлчлүүлэгчдэд "цоргоны ус үнэгүй өгөх үүрэггүй" гэж үзлээ
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК