Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5254 5255 5256 5257 5258 5259 5260
  • Ж.Эрдэнэбат: Төсвийн байгууллагууд Монголдоо үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнийг гаднаас авахгүй
    2016 оны 8 сарын 05
    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Хүнс хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нар өнөөдөр Төрийн ордонд хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагын төлөөлөлүүдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр төлөөлөгчид салбартаа тулгамдаж буй асуудал цаашдын шийдвэрлэх арга замын талаар өөрсдийн санаа бодлоо хуваалцсан юм. Төр засгаас мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, үйлдвэрлэгчдийг эдийн засгийн чиглэлд дэмжлэг үзүүлэх, хамтарч ажиллах шаардлагатай байгааг хэлж байв. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын ээлжит хуралдаанаар төр,төсвийн байгууллагууд дотооддоо үйлдвэрлэдэг бараа, бүтээгдэхүүнийг гадаадын улс орноос худалдан авахгүй байх чиглэл өгснийг энэ үеэр хэлсэн юм. Хөдөө аж ахуйн салбарынхантай ганцхан удаа уулзалт хийгээд өнгөрөх биш цаашид салбар, салбараар нь хүлээн авч уулзана гэдгээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

    Махны салбарын тухайд:

    Монголын махны холбооны удирдлагуудын зүгээс мэргэжлийн холбоодод итгэл үзүүлж төрийн зарим ажил үүргийг гүйцэтгүүлэх талд Засгийн газар анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэлсэн. Махны салбарын экспортыг нэмэгдүүлэх тухай тогтмол ярьдаг боловч бодит байдалд ажил хэрэг болох нь тааруухан байгааг тэд шүүмжилж байв. Тиймээс махны экспортыг уул уурхайгаас дутуугүй дэмжиж ажиллахыг сануулсан юм. Үүний тулд малын эрүүл мэндийн тухай хуулийг яаралтай батлуулах шаардлагатай байгааг тус холбооны дэд ерөнхийлөгч М.Төмөрбаатар хэлэв. ОХУ, БНХАУ-тай мах экспортох чиглэлээр хамтарч ажиллахад хамгийн түрүүнд малын махны чанар, эрүүл, аюулгүй байдлын асуудал хөндөгддөг гэсэн юм. Тиймээс энэ хуулийг яаралтай УИХ-д оруулж өгөхийг хүслээ.

    Ойн салбарын тухайд:

    Ойн салбарыг нэгдсэн бодлогоор зангидмаар байна гэдэг саналыг мэргэжлийн холбоодын зүгээс гаргаж байлаа. Өмнө нь Ойн газар гэж байсан ч татан буугдсан. Үүнээс хойш тус салбарынхан Засгийн газар солигдох бүрт өөр өөр төрийн байгууллагад харъяалагдаж ирснийг хэлж байв. Түүнчлэн хариуцлагагүй уул уурхайн уршгаар ой мод устах аюулд ойрхон байгааг энэ үеэр сануулж байсан юм. Төр засгийн зүгээс ойн менежментийн урт хугацааны бодлого хэрэгжүүлж,мэргэжлийн холбоодтойгоо уялдаа холбоотой ажиллахыг хүссэн.

    Барилгын салбарын тухайд:

    Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооныхон салбар хоорондын уялдаа холбоог сайжруулахад Засгийн газрыг анхаарч ажиллахыг хүслээ. Барилгын материалын үйлдвэрлэл барилгын салбарын тулгын гурван чулууны нэг. Өнгөрсөн хугацаанд салбарууд хоорондоо уялдаатай ажилласны дүнд ноосон эдлэлээр дулаалгын материал хийж, Япон Улсад экспортод гаргасан байна. Ой мод, хуванцрын хаягдлаар шинэ төрлийн бүтээгдэхүүн хийхээр туршилт явагдаж байгааг хэлж байв. Барилгын материалын үйлдвэрлэлийн олонхи нь нийслэлд төвлөрч байгаа. Тиймээс орон нутагт барилгын салбарыг хөгжүүлэхийн тулд үйлдвэрүүдийг хөдөө, орон нутагт байгуулах шаардлагатайг онцоллоо.

    Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Засгийн газрын урилгыг хүлээн авч, дөрвөн цагийн турш салбарынхаа жаргал зовлонг ярилцсанд баярлалаа. Миний хувьд ганц л зарчим барьж ажилладаг. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэж манай ард түмэн ярьдаг. Би орон нутагт байхаасаа л энэ зарчмыг барьж ажиллаж ирсэн. Тухайн сум орон нутагт ажиллаж амьдарч байгаа хүнээс илүү орон нутгийн жаргал зовлонг мэдэх хүн байхгүй гэж үздэг. Сүүлд Сангийн сайд болсныхоо дараа ч салбарын бүх эдийн засагч, судлаачдыг цугуулж уулзан, санал бодлыг нь сонсч байсан. Энэ бол ажлаа мэдэхгүй байгаагийн шинж биш. Тухайн салбарын асуудлыг дотор нь байгаа хүмүүсээс илүү мэдэх хүн үгүй гэж бодсоных. Тийм ч учраас өнөөдөр та бүхнийг урьсан юм. Цаашдаа энэ уулзалтыг жилд хоёроос доошгүй удаа хийнэ. Энэ бол зөвхөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулахаас гадна Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон салбар, жижиг дунд үйлдвэрийн ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг Загсийн газар ямар байдлаар бодож төлөвлөх вэ гэдгийг хэлэлцэх зөвлөгөөн уулзалт гэж би хувьдаа ойлгож байгаа. Ямар ч байсан бизнес эрхлэгчдээ дэмжсэн жижиг ч болов бодлогыг Засгийн газар авч хэрэгжүүлээд эхэлсэн. Тухайлбал, НӨАТ-ын хууль дээр жижиг үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд дээр багахан хүндрэл гарчихаад байгаа. Үүнийг засч залруулах үүргийг Сангийн сайдад өгсөн. Ингэснээр Татварын болон бусад шийдвэрийн хүрээнд үйл ажиллагааг нь зогсоож, дансыг нь хаасан аж ахуйн нэгжүүдийн дансыг нээх үүрэг өгсөн. “Ингэж байж тэр хүмүүсээс авах ёстой төлбөрөө авч чадна. Үйл ажиллагааг нь зогсоочихоод яаж өр, төлбөрөө авах билээ” гэдгийг хэлсэн. Томоохон бодлогуудыг гаргахдаа та бүхэнтэйгээ хэлэлцэж байж шийдвэрлэнэ. Татварын болон хууль эрх зүйн хяналт шалгалтын орчинд ямар байдлаар үйл ажиллагаа явуулбал Засгийн газар бизнес эрхлэгчдээ илүү дэмжиж туслах вэ гэдэг дээр хэд хэдэн шийдвэр гаргахаар ажиллаж байна. Цаашдаа үйлдвэрлэгчид маань цар хүрээгээ өргөжүүлж, зөвхөн өөрөө өөртөө бизнес хийхээс гадна бүтээгдэхүүнээ гадагш нь экспортолдог болох хэрэгтэй. Үүний тулд та бүхэн маань хөдөлмөрлө. Харин төр засгаас ямар дэмжлэг хэрэгтэй байна, түүнийгээ хэл. Ингэж хамтран ажиллаж байж жижиг дунд үйлдвэрлэл хөгжинэ” гэлээ.

    Мөн тэрбээр эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар товчхон дурдсан юм. Тухайлбал, “Өнгөрсөн Засгийн газрын үед маш их хэмжээний мөнгийг эдийн засагт оруулчихсан. Монголбанкнаас мэдээлснээр долоон их наяд төгрөгийг эдийн засагт эргэлдүүлчихсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын бүтэн жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний их мөнгийг дөрөвхөн жилийн дотор Монголбанк үйлдвэрлээд эдийн засагт оруулчихсан. Үүнээс болоод валютын ханшийн өсөлтийг барьж дийлэхэд хүнд болсон. Цаашдаа хэрхэхиг хэлэхэд бэрх байна. Бид Засгийн газрын хуралдаанаар эдийн засгийн талаарх мэдээллийг сонсоод ҮАБЗ-ийг хуралдуулах нь зүйтэй юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Магадгүй цаашдаа Монгол Улс төрийн байгууллагуудынхаа үйл ажиллагааг хэвийн авч явахад хүндрэлтэй нөхцөл байдалд руу түлхчихсэн байна. Сонгуульд зориулсан маш олон үйл ажиллагаанаас болоод Монголын эдийн засаг сэхээнд орчихсон байна. Харин энэ хүндрэлээс үндэсний үйлвэрлэлээ дэмжиж байж л гарна. Үйлдвэржилтийн болон хөрөнгө оруулалтын бодлого дөрвөн жил буруу явсан учраас Монголын эдийн засаг сөхөрчихөөд байна” гэлээ.

    Дараа нь ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат 2000 оноос хойш хамгийн хурдан хугацаанд бүрдсэн Засгийн газар болсныг онцолсон. Ерөнхий сайдаа ес, үүнээс хойш 20-иод хоногийн дотор Засгийн газраа албан ёсоор бүрдүүлсэн. Эдийн засаг хямралтай үед шинэ Загсийн газар нэлээд хурд, санаачилгатай ажиллах зарчмыг баримталж байгааг тэрбээр хэлсэн. Мөн шинэ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг ахалж байгаагаа тэрбээр энэ үеэр дуулгасан. Тиймээс уулзалтад ирсэн, үг хэлсэн хүмүүсийн санаа оноо Засгийн газрын үйл аижллагааны мөрийн хөтөлбөрт тусна гэдгийг хэлсэн.

    ХХААХҮЯ-ны сайд П.Сэргэлэн уулзалтыг зохион байгуулсан болон хүрэлцэн ирсэн хүмүүст талархал илэрхийлэв. Тэрбээр Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрт салбарынхныхаа үгийг сонсч, багтаах болно гэдгийг хэллээ. Салбар яамны зүгээс МАН-ын мөрийн хөтөлбөрт хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр туссан бодлогыг үйл ажиллагааныхаа чиглэл болгож ажиллана гэдгийг ч тодотгосон. Үүний тулд яамныхаа бүтцэд багахан өөрчлөлт оруулсан гэлээ. Тухайлбал, Жижиг дунд үйлдвэрийн газар дээр Жижиг дунд үйлдвэр, хоршоодын бодлогыг зохицуулах газар гэж оруулсан байна. Ингэнсээр жижиг дунд үйлдвэр, хоршоодын бодлогыг дэмжих үүднээс энэ өгүүлбэрийг оруулсан гэлээ. Мөн Хөнгөн үйлдвэрийн бодлого, худалдаа үйлчилгээний газар гэж нэмж оруулсан байна. Өмнө нь тус яаманд хөнгөн үйлдвэрийн чиглэлээр ганцхан Хүнсний үйлдвэрийн бодлого, хэрэгжилтийн газар, Аж үйлдвэрийн яаман дээр Жижиг дунд үйлдвэрийн газар гэж байжээ. Үүн дээр хоёр газрыг бодлогоор нэмснээр үндэсний үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагч, бизнесмэнүүдээ дэмжих зорилгоор бүтэцдээ хоёр газрыг нэмсэн гэлээ. Мөн тэрбээр үгийнхээ төгсгөлд салбарынхаа эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийг ирэх долоо хоногт хүлээн авч уулзана гэдгээ хэлээд ХХААХҮЯ хэзээд та бүхний өмнө нээлттэй байх болно гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • ”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа
    2016 оны 8 сарын 05
    Эмхэтгэлийн шинэ дугаарт, Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын зарим тогтоолыг нийтэллээ. Тэдгээрээр,Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Жамъянгийн Мөнхбатыг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Дуламсүрэнгийн Оюунхоролыг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдаар Цэндийн Мөнх-Оргилыг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Баттогтохын Чойжилсүрэнг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Нямтайширын Номтойбаярыг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Сандагийн Бямбацогтыг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар Дангаагийн Ганбатыг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Жамъянсүрэнгийн Батсуурийг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Цэдэвийн Дашдоржийг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Гомбосүрэнгийн Мөнхбаярыг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Пүрэвийн Сэргэлэнг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдаар Пүрэвжавын Ганхүүг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар Аюушийн Цогцэцэгийг томилжээ.

    Түүнээс гадна Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох тухай, Үндэсний статистикийн хорооны даргыг тус тус томилох тухай зэрэг Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ.

    Мөн Монгол Улсын Их Хурлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай тогтоолыг нийтлэв.Улсын Их Хурал Тусгай хяналтын, Ёс зүйн, Нутгийн удирдлагын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын, Төсвийн зарлагын хяналтын, Хүний эрхийн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн, Тогтвортой хөгжлийн зорилгын, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороод байх бөгөөд тэдгээр нь тус бүр 5-аас 9 гишүүнтэй байх ажээ.

    Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай Улсын Их Хурлын тогтоолоос гадна Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Энэ тогтоолоор, хүмүүнлэгийн чиглэлээрх Засгийн газрын зарим чиг үүргийг Монголын улаан загалмай нийгэмлэгээр гүйцэтгүүлэх зорилгоор тус нийгэмлэгтэй гэрээ байгуулан ажиллахыг, Монголын улаан загалмай нийгэмлэгээр Засгийн газар, нутгийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий зөвлөлийг үндэсний болон орон нутгийн түвшинд байгуулан ажиллахыг, аймаг, дүүргийн Засаг дарга нарт, зөвлөлийн ажиллах журмыг баталж мөрдүүлэхийг холбогдох албан тушаалтанд тус тус даалгажээ.

    Түүнчлэн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангаж, төрөөс олгосон санхүүжилтийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулан тайлагнаж байхыг, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй байгуулсан гэрээний хэрэгжилтийг жил бүр Засгийн газарт танилцуулж байхыг холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг болгосон байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

  • Д.Ганхуяг, Ц.Цэнгэл, Ж.Бат-Эрдэнэ нарыг Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо
    2016 оны 8 сарын 05
    Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг баталсантай холбоотойгоор, Засгийн газрын хуралдаанаар зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Ганхуяг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Цэнгэл, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Бат-Эрдэнэ нарыг томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2016 оны 8 сарын 05
    09:00 цагт: УБТЗ үүсэн байгуулагдсаны 67 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын удирдах газрын хашаанд цэцэг өргөх ёслол зохион байгуулагдана.

    10.00 цагт: 15.000 төмөр замчдын баярын хурал болно.

    12.00 цагт: Орон сууцны 100 гаруй төсөл болон барилгын материал үйлдвэрлэгч, импортлогчдыг оролцуулсан “Орон сууц, барилгын материалын үзэсгэлэн худалдаа” нь Мишээл барилгын их дэлгүүрийн 2-р давхарт байрлах ”ОРОН СУУЦНЫ БИРЖ”-д болно.

    12.00 цагт: MN-эдээллийн төвд “Live from UB” баримтат киноны нээлттэй холбогдуулж “Моханик” хамтлагаас мэдээлэл хийнэ.

    13.30 цагт: ХХААХҮЯам болон Япон улсын Шизүока муж хооронд 2014 онд байгуулсан хамтран ажиллах тухай ”Санамж бичиг”-ийн хүрээнд ”Шизүока мужийн Гадаад худалдааны орчин” сэдэвт уулзалт семинарыг зохион байгуулах гэж байна. Уулзалт семинарт Шизүока мужийн Эдийн засаг, Аж үйлдвэрийн газрын дэд дарга Ё.Ватанабэ, Бизнес хөгжлийн газрын даргын орлогч н.Сүзүки, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын мэдээллийн төвийн дарга н.Фүжимото болон ”Асү-наро менежмент партнерс” Жижиг, дунд үйлдвэрийн газарт менежментийн зөвлөгөө өгөх холбооны гүйцэтгэх захирал н.Кимүра нар оролцоно. Хаана: ХХААХҮЯ-ны 1 дүгээр давхрын хурлын заал
  • “Даншиг наадам- Хүрээ цам” наадмын хөтөлбөр
    2016 оны 8 сарын 05
    “Даншиг наадам- Хүрээ цам” шашин, соёлын наадмын хөтөлбөр

    08 дугаар сарын 05-ны өдөр, Баасан гараг

    09:00-18:00, 21.00- 07.00 Хүрээ жахар цамын хурал хурна.

    Дотоод цам харайна.Гандантэгчинлэн хийдэд

    08 дугаар сарын 06-ны өдөр, Бямба гараг

    09:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн Хүй долоон худагт

    10:00-11:00 Сүсэгтэн олонд зориулсан ном айлдана.Хүй долоон худагт, цамын талбайд

    11:00 “Даншиг наадам- Хүрээ цам”-ын нээлтийн ажиллагаа Хүй долоон худагт, цамын талбайд

    11:10-11:25 Соёмбот туг залах ёслол Хүй долоон худагт, цамын талбайд

    11:25-11:35 Өндөр гэгээний дүрийг зална Хүй долоон худагт, цамын талбайд

    11.35-11:45 Мандал өргөнө Хүй долоон худагт, цамын талбайд

    11:45-13:00 Очирваани шүтээний тахилга /Тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, цамын талбайд

    13:00-14:30 Хүчит бөхийн барилдааны нэгийн давааХүй долоон худагт, бөхийн талбайд

    13:00-16:00 Үндэсний сурын харвааны эхэн өрөгХүй долоон худагт, Сурын талбайд

    13:10-14:00 Лам нарын тэмцээн. Унзад, голч нарын тэмцээн /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, тусгайлан зассан талбайд

    14:00-15:00 Лам нарын тэмцээн. Ном хаях, мэтгэлцэх /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, тусгайлан зассан талбайд

    14:30-15:00 Урлагийн тоглолт /Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын ”Colors of Mongolia” тоглолт/ Хүй долоон худагт, цамын талбайд

    13:00-15:00 Лам нарын тэмцээн. Балин болон тосон урлалын тэмцээн /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, тусгайлан зассан талбайд

    15:00-16:30 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд

    16:30-17:00 Урлагийн тоглолт /Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын ”Colors of Mongolia” тоглолт/ Хүй долоон худагт, цамын талбайд

    16:30-18:00 Үндэсний сурын харвааны дунд өрөг Хүй долоон худагт, Сурын талбайд

    17:00-18:00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд

    18:00-19:00 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд

    21:00-23:00 “Уул усны домог” 350 уран нугараачдын тоглолт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

    08 дугаар сарын 07-ны өдөр, Ням гараг

    08:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн Хүй долоон худагт

    08:00-08:30 Бурхан багшийн Ринсрэл залах ёслол /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, цамын талбайд

    08:30-09:00 Өндөр гэгээний маани татах /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, цамын талбайд

    09:00-15:00 Хүрээ Цам харайх ёслол /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, цамын талбайд

    09:00-12:00 Их насны морьдын уралдаан Хүй долоон худагт

    10:00-13:00 Жороо морины уралдаан Хүй долоон худагт

    12:00- 14:00 Үндэсний сурын харвааны адаг өрөг Хүй долоон худагт, Сурын талбайд

    15:00-16:00 Хүчит бөхийн барилдаан тавын даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд

    16:20-17:00 Хүчит бөхийн барилдаан Зургаагийн даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд

    17:00-17:20 Үндэсний сурын харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Хүй долоон худагт, Сурын талбайд

    17:20-18:00 Хүчит бөхийн барилдааны Долоогийн даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд

    18:00-19:00 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. Хүй долоон худагт

    19:00-19:30 Хүчит бөхийн барилдааны Наймын даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд

    19:30-20:00 Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэн шөвгөрсөн бөхчүүдэд Даншигийн арслан, заан, начин цол үнэмлэх олгож, шагнал гардуулна. Хүй долоон худагт, цамын талбайд

    20:00-20:10 “Даншиг наадам- Хүрээ цам”-ын хаалтын ажиллагаа Хүй долоон худагт, цамын талбайд

    20:10-21:00 Залбирал ерөөл айлдах /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, цамын талбайд
  • Нийслэлийн гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2016 оны 8 сарын 05
    Өнөөдөр буюу наймдугаар сарын 5-ны баасан гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ. Тодруулбал, Чингэлтэй, Баянгол дүүрэг

    10.00-17.00 цагт: Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, Баянгол дүүргийн 11, 23 дугаар хороо Хувьсгалчид, Баруун, Дунд, Зүүн тасган, Дэнж, Зүүн ард Аюуш, Зүүннаран, Сан, Усан сан, Усны гудамжууд, Арвижих, Майдар, Алхана трейд, Цэгээн хайрхан ХХК-ууд, Улаанбаатар сан, 11, 23-р хорооны цогцолбор барилгууд, Шугамаар ус хангах алба, Телезийн цагдаагийн хэсэг, Эрдэнэт хүмүүн, Гурван санчир өрхийн эмнэлгүүд болон тэдгээрийн ойр орчмоор

    Сүхбаатар дүүрэг

    10.00-18.00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор

    Чингэлтэй дүүрэг

    10.30-17.30 цагт: 17-р хороо Сурагчийн 36-44-р гудамж
  • Өнөөдөр балжиннямтай өдөр
    2016 оны 8 сарын 05

    2016.8.5, Баасан гараг / Билгийн тооллын: 3
    Намрын эхэн улаан бичин сар
    Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр

    Аргын тооллын: 2016.8.5, Баасан гараг
    Наран ургах шингэх: 06.34-21.22
    Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
    Барилдлага: Түлэх
    Шүтэн барилдлага: Сансар

    Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр цэрэг татах, дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой. Бурханы ёс ба тарни бүтээх амраг нөхдийг хураахуйд сайн. Зүүн нүд татвал хойноос зочин ирэх, баруун бол алдсаныг олох, баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих. Нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой гахай болой.
  • Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
    2016 оны 8 сарын 05
    Улаанбаатарт өдөртөө 25-27 градус дулаан байна
  • “Приус” автомашины эд зүйлс хулгайлдаг бүлэглэлийг илрүүлжээ
    2016 оны 8 сарын 04
    Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Приус” маркийн машины толь болон бусад эд анги зүйлсийг нь хулгай хийдэг бүлэглэлийг илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

  • Боксын өсвөр үеийн Улсын аваргууд тодорлоо
    2016 оны 8 сарын 04
    Боксын өсвөр үеийн Улсын аваргууд тодорлоо
  • Дэлхийн аварга дугуйчин эх орондоо ирлээ
    2016 оны 8 сарын 04
    Швейцарь Улсад зохиогдсон залуучуудын ДАШТ-ий тойрог замын, бөөн гараат төрөлд ОУХМ Батсайханы Тэгшбаяр түрүүлэн, Монгол улсын анхны дугуйн спортын аварга болсон билээ.

  • “Орон сууц, барилгын материалын үзэсгэлэн худалдаа” болно
    2016 оны 8 сарын 04
    Улаанбаатар хотод борлуулагдаж буй орон сууц болон барилгын материалын үнэ ханшийн бодит мэдээллийг иргэдэд өгөх “Орон сууц, барилгын материалын үзэсгэлэн худалдаа” маргааш эхэлнэ.

  • Хорио цээрийн дэглэмийг дахин сунгалаа
    2016 оны 8 сарын 04
    Хонины цэцэг өвчин гарсантай холбогдуулан гаргасан хорио цээрийн дэглэмийг дахин долоо хоногоор сунгажээ. Тодруулбал Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт онины цэцэг өвчин гарсантай холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан билээ.
  • Нара хотын Захирагч Су.Батболдод мэндчилгээ илгээжээ
    2016 оны 8 сарын 04
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод Япон улсын Нара хотын Захирагч Ген Накагава мэндчилгээ дэвшүүлсэн байна. Өнөөдөр тус хотын хүүхдүүд нийслэлийн Засаг даргатай уулзаж, хотын даргынхаа мэндчилгээг дамжуулан өглөө. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Зонта клуб нь Япон улсын Нара хотын Зонта клубтэй хамтран хүүхэд, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг юм байна. Хөтөлбөрийн дагуу Нара хотоос 5 сурагч Улаанбаатар хотод ирж, Монголын түүх соёл, ёс заншилтай танилцаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    САНАЛ БОЛГОЖ БАЙНА
  • Монголбанк 16 сая ам.доллар худалдав
    2016 оны 8 сарын 04
    Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 2103.00 төгрөгийн нэг ханшаар 16.0 сая ам.доллар, 315.55-318.11 төгрөгийн ялгаатай ханшаар 62.7 сая юанийг тус, тус нийлүүлэв.

  • Нийслэлийн бүтцэд “Залуучуудын хөгжлийн газар”-ыг нэмж баталлаа
    2016 оны 8 сарын 04
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын шинэчилсэн бүтэц”- ийг хэлэлцэн баталлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд “Тамгын газрын бүтэц”-ээ өргөн барихдаа ирэх дөрвөн жилд хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, ажлын байр нэмэгдүүлж, өрх бүрийг орлоготой байлгах үндсэн зарчмыг баримталсан байна.
  • Төмөр замчдын баяр наадам бямба гарагт болно
    2016 оны 8 сарын 04
    УБТЗ үүсэн байгуулагдсаны 67 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэхүү ойд зориулан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын удирдах газрын хашаанд маргааш 09.00-10.00 цагт цэцэг өргөх ёслол болно. Мөн энэ өдөр 15 000 төмөр замчдын баярын хурал зохион байгуулагдаж, бямба гарагт Хонхорт Төмөр замчдын баяр наадам болох аж.
  • Улаанбаатар-Будапешт хот хамтран ажиллана
    2016 оны 8 сарын 04
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр БНУУ-ын Будапешт хотын Захирагчийн Санхүү хариуцсан орлогч ноён Др. Габор Багдитай уулзлаа.

  • Долоодугаар сард усны ослоор 40 хүн амь насаа алджээ
    2016 оны 8 сарын 04

    2016 он гарсаар иргэдийн хайхрамж, болгоомжгүй байдлаас шалтгаалан усны ослоор 18 аймгийн 40 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 74 удаагийн тохиолдлоор 85 хүн (хүүхэд-26, насанд хүрэгсэд-59) амь насаа алдаад байна.

    Ялангуяа хэт халуун өдрүүд олон хоногоор үргэлжилж байгаагийн улмаас гол усанд сэрүүцэх зорилгоор орж амь насаа алдах тохиолдол ихэссэн байна.

    Түүнчлэн албан байгууллага, найз нөхөд, гэр бүл, хамт олноороо аялал зугаалгаар явахдаа архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гол усанд ордог, бага насны хүүхнийг хараа хяналтгүй орхидог, үерийн аюултай үед гарц гарамгүй газраар гол гатладаг зэрэг нь усны ослын голлох шалтгаан болж байгаа юм.

    Он гарсаар усанд осолдсон 85 хүний 40 нь зөвхөн долоодугаар сард усанд осолдсон бол наймдугаар сар гарсаар 9 хүн харамсалтайгаар амь насаа алдсан байна.

    Иймд:

    – Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх

    -Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх

    -Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих

    -Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах

    -Голуудын усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
  • Хилийн боомт дахь алба, хэлтсийн ариутгагч нарт сертификат гардууллаа
    2016 оны 8 сарын 04
    Хилийн боомт дахь алба, хэлтсийн ариутгагч нарт сертификат гардууллаа
5254 5255 5256 5257 5258 5259 5260
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа
    3 цаг 56 мин
  • “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
    4 цаг 0 мин
  • БНСУ-ын “Самёок” их сургуулийн удирдлагууд Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирж ЕБС-ийн сурагчидтай уулзлаа
    6 цаг 45 мин
  • Эрдэмтэд Номхон далайгаас "Microeledone galapagensis" гэх шинэ наймаалж илрүүлжээ
    9 цаг 51 мин
  • Т.Ням-Очир: Шатрын хөтөлбөрийг ЕБС-ын сургалтад нэвтрүүлэхийг зорьж байна
    12 цаг 9 мин
  • ИРЦ: УИХ-ын таван гишүүн гадаадад томилолттой байна
    12 цаг 39 мин
  • Италийн шүүх буудал, ресторанууд үйлчлүүлэгчдэд "цоргоны ус үнэгүй өгөх үүрэггүй" гэж үзлээ
    12 цаг 40 мин
  • Д.Трамп Оман улсыг Ирантай хамтран Ормузын хоолойн хөдөлгөөнд нөлөөлөх оролдлого хийвэл цэргийн арга хэмжээ авна гэж сүрдүүлэв
    12 цаг 52 мин
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
    13 цаг 20 мин
  • Банкны салбар гадаад зах зээлээс урт хугацаат эх үүсвэр татахыг дэмжих шийдвэр гаргав
    13 цаг 28 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Леонардо да Винчигийн “Сүүлчийн оройн зоог” бүтээлийг сэргээн засварлажээ
    13 цаг 29 мин
  • Д.Даваажаргалын "Өчигдөр мэт" шүлгийн түүврээс онцлох 10 шүлэг
    13 цаг 31 мин
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
    13 цаг 40 мин
  • Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өнөөдөр эхэлнэ
    13 цаг 47 мин
  • УИХ: Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    13 цаг 58 мин
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
    14 цаг 42 мин
  • Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн хурал болно
    15 цаг 5 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    15 цаг 5 мин
  • “Ninjee’s Tailor”-ын үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар “Алдарт эхийн II одон” хүртлээ
    Уржигдар 19 цаг 05 мин
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Ираны дайнд амь үрэгдсэн америк цэргүүд: АНУ-ын арми хохирлын бодит хэмжээг ил болгож эхэллээ
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
  • Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
  • Д.Трамп Оман улсыг Ирантай хамтран Ормузын хоолойн хөдөлгөөнд нөлөөлөх оролдлого хийвэл цэргийн арга хэмжээ авна гэж сүрдүүлэв
  • Италийн шүүх буудал, ресторанууд үйлчлүүлэгчдэд "цоргоны ус үнэгүй өгөх үүрэггүй" гэж үзлээ
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК