зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5643 5644 5645 5646 5647 5648 5649
  • ”Парламент 25” фото: Шатарчин гишүүд
    2015 оны 9 сарын 13
    ”Парламент 25” фото: Шатарчин гишүүд
  • Дорноговь аймгийн төвд нүдний эмчилгээг үнэ төлбөргүй хийж байна
    2015 оны 9 сарын 13
    Аймгийн Засаг даргын “Шинэ Дорноговь-II” тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн “Өндөр ур чадвартай эмч мэргэжилтнийг урилгаар ажиллуулах ажлыг зохион байгуулна” гэсэн зорилтын хүрээнд иргэдийн дундах нүдний өвчлөл ихсэж байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын ивээл дор нүдний нарийн мэргэжлийн үзлэг, оношлогоо, эмчилгээ, мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Солонго” эмнэлгийн эмч нарын үзлэгийн нээлтийн ажиллагаа аймгийн Нэгдсэн эмнэлэгт болж үзлэг, оношлогоо, эмчилгээ эхэлж ард иргэдийг үзэж байна.
  • Төрөлт 0.7 хувиар буурчээ
    2015 оны 9 сарын 13
    Улсын хэмжээнд 2015 оны эхний найман сард 53872 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 54197 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 368, хүүхдийн тоо 389 буюу тус бүр 0.7 хувиар буурсан байна. Энэ оны 8 дугаар сард 6789 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 6839 болж, амаржсан эхийн тоо өмнөх сарынхаас 272 буюу 3.9 хувиар, хүүхдийн тоо 267 буюу 3.8 хувиар буурчээ.
  • ”Парламент 25” шатрын тэмцээн боллоо
    2015 оны 9 сарын 13
    Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын үе үеийн гишүүд, түүний Тамгын газрын ажилтнуудын дунд зохион байгуулагдах ”Парламент 25” шатрын тэмцээн өнөөдөр /2015.09.12/ Төрийн ордонд боллоо.
  • Ж.Батзандан гишүүн тойргийнхоо иргэдтэй уулзаж байна
    2015 оны 9 сарын 13
    УИХ-ын гишүүн Ж.Батзандан тойргийнхоо иргэдтэй уулзаж Баянзүрх, Налайх дүүргийнхээ бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж эхэлжээ.
  • Өнөөдөр соёл урлагийн ажилтны өдрийг тэмдэглэнэ
    2015 оны 9 сарын 13
    Монгол Улсын Засгийн газраас баталсан тогтоолын дагуу энэ сарын хоёр дахь ням гаригт “Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай.
  • Өнөөдөр, маргааш цахилгаан хязгаарлах хуваарь
    2015 оны 9 сарын 13
    Өнөөдөр, маргааш цахилгаан хязгаарлах хуваарь
  • Хүндэтгэлийн хуралдаан болно
    2015 оны 9 сарын 13
    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай захирамж гаргасан бөгөөд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулан есдүгээр сарын 13-ны ням гаригт буюу маргаашийн 11.40 цагаас УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг зарлан хуралдуулахаар болсон. Тэгвэл эл хүндэтгэлийн хуралдаан маргааш болно.
  • Улсын бага хурлын гишүүдэд тэмдэг, үнэмлэх гардууллаа
    2015 оны 9 сарын 13
    Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Улсын Бага Хурлын нийт 62 гишүүнд “Улсын Бага Хурлын гишүүн” тэмдэг, үнэмлэхийг өнөөдөр /2015.09.13/ гардууллаа.
  • Эерэг 24: Э.Бэхбаяр хүрэл медаль хүртлээ
    2015 оны 9 сарын 13
    АНУ-ын Лас-Вегас хотноо болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа. Өнөөдөр өндөрлөх тэмцээнээс эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан Эрдэнэбатын Бэхбаяр хүрэл медаль авлаа.
  • Хүүхдийн спортын V их наадмын хөлбөмбөгийн шилдгүүд тодорлоо
    2015 оны 9 сарын 13
    Монголын Хүүхдийн спортын V их наадам анх удаагаа олон улсын томоохон наадмуудын нэгэн адил энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжилж байна.
  • MINI Cooper-ийн парад боллоо
    2015 оны 9 сарын 13
    Улаанбаатар дахь Английн Элчин Сайдын Яамнаас MINI автомашины парад зохион байгууллаа.
  • Бөөрөлжүүтийн болон Тэвшийн говийн цахилгаан станцын хөрөнгө оруулалтыг гэрээг үзэглэлээ
    2015 оны 9 сарын 13
    Зуны Давос чуулга уулзалтын үеэр Монголын “Бодь” групп, “Могул пауэр” компани Бөөрөлжүүтийн болон Тэвшийн говийн цахилгаан станцын хөрөнгө оруулагчтай төслийн санхүүжилтийн гэрээ хэлэлцээр байгууллаа.
  • Албаныхан Япон улсын хөдөлмөрийн яамны үйл ажиллагаатай танилцана
    2015 оны 9 сарын 13
    Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд есдүгээр сарын 13-20-ний өдрүүдэд Япон улсын Токио хотод ажиллахаар болжээ.
  • Дэлхийн хошой аварга, 2016 оны олимпийн найдвар С.Батцэцэгийн тухай 24 баримт
    2015 оны 9 сарын 13
    Олимпийн хүрэл медальт, дэлхийн 2 удаагийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэгийн тухай 24 баримтыг хүргэе.
  • Д.Цогтбаатар: Халх голд хорио цээрийн бүс бий болгож, хэнийг ч оруулахгүй
    2015 оны 9 сарын 13
    Д.Цогтбаатар:
    Халх голын сав газрыг Чөлөөт бүс нэрээр будлиантуулж байгаа талаар учир мэдэх хүмүүс онцолсоор байгаа. Бид уг асуудлын хүрээнд хуульчид хийгээд Халх гол сумын иргэдээс удаа дараа байр суурийг нь хүргэж байсан. Тэгвэл энэ удаад Дорнод аймгийн Нутгийн удирдлагын зөвлөлийн дарга Д.Цогтбаатартай уулзаж ярилцлаа.
    Халх голын дархан цаазат нөмрөгийн хэсэг Монгол Улсдаа төдийгүй дэлхийд маш ховор онгон тагшнаараа үлдсэн газар. Түүх дурсгалын маш олон хөшөө дурсгал Халх голын хэсэгт байдаг. Байгалийн хувьд далайн уур амьсгал орж ирдэг учир бор хөрсжилтөөрөө Монголдоо хамгийн эхэнд нэрлэгдэх юм. Энэ газрыг бусдад зарж, борлуулж орхивол хамаг үнэт зүйл нь үрэгдэж үгүй болно гэдгийг олон нийт хэлээд байгаа. Зөвхөн эмийн ховор ургамлаараа л гэхэд маш ховор хэсэг төдийгүй дэлхийд маш ховор байдаг буган хандгай л гэхэд зөвхөн тэнд амьдардаг аж.
    -Халх голын асуудал нийслэлд нэлээн хүчтэй яригдаж байна. Тэгвэл аймгийн удирдлагууд та бүхний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
    -Халх голын асуудал зөвхөн Дорнодчууд гэлтгүй улс орны асуудал болчихсон байна. Өөрөөр хэлбэл, олон аймаг, сумд, нийслэлийн иргэдээс над дээр байнга орж ирж санал гаргаж байна. Нутгийн зөвлөлийн хувьд энэ асуудалд өмгөөлөгчтэй хамтарч, цэцэд хандаад байгаа. Мөн УИХ-ын даргад үндсэн хууль болоод салбар хуулиуд, чөлөөт бүсийн тухай хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр шаардлага явуулсан. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэж хуулиндаа ч байдаггүй. Тиймээс бид энэ асуудлаар хуулийн дагуу хэрэгжүүлэх талаасаа нэлээн агуулгын тэмцлийг явуулж байгаа. Сум орон нутгийн иргэд үүнийг маш анхааралтай ажиглаж байна.
    -Баяр наадмаар буюу хүмүүсийн анхаарал сарнисан үеийг далимдуулж чөлөөт бүс болгох тогтоолыг гаргалаа гэх шүүмжлэл байна. Та нарын хувьд адилхан бодолтой байна уу?
    -УИХ-ын 75-р тогтоол долдугаар сарын 9-нд гарсан.Аливаа эгзэгтэй зүйл дандаа баяр ёслолын өмнөхөн гардаг түүх давтагдаж байгаа юм биш гэж хардаж байгаа.
    Тогтоол нь ч тодорхойгүй байгаа. Хэрэв Чөлөөт бүс болгож түрээслэвэл 40, 60, 100 жилийн хугацаатай байдаг гэж ярьдаг. Гадныхан түрээслэх гэж байгаа гэх асуудлыг ярьж байгаа ч нууц байдалтай байгаа.
    Ер нь цаашдаа эзэмших, ашиглах түрээслэх гэхээсээ илүү газар нутгаа бүрэн бүтэн байлгах л асуудал байгаа. Тогтоол дээр 49 мянга га газрыг бид ашиглах эрхтэй. Гэтэл бусдыг нь хэрхэх нь тодорхойгүй байгаа.
    -Нутгийн удирдлагуудын зүгээс ямар дорвитой арга хэмжээ авч байна?
    -Халх гол сумын иргэд бидэнтэй уулзаж мэдээлэл авсан. Тэдгээр хүмүүс маш их эмзэглэж байгаа. 500 мянган га газар гэдэг 0.7-гоор бодвол 7.1 сая хүнд оногдох газар байгаа. Хөлбөмбөгийн талбайгаар авч үзвэл 7 мянган хөлбөмбөгийн талбай байхаар газар нутаг. Хөрсний хувьд маш их эмзэг хөрстэй. Хэрвээ үүнийг ашиглаад явбал цаашдаа онгон хэлбрээр нь авч үлдэж чадахгүй. Хамгийн гол нь иргэд, нутгийн зөвлөл газар нутгийнхаа бүтэн байдлыг л авч үлдье гэж байгаа.
    Ер нь түүхээрээ авч үзвэл 1600-1800 оны үед Халх аймгууд Оросын хаант улсад Байгал нуур орчмын газруудаа алдсан шүү дээ. Улмаар Буриад олон маань нутаг оронруугаа явсан. Тиймээс бид энэ түүхэн үйл явдлаа эргэж санамаар байна.
    -Халх гол сумын айлуудыг нүүлгэнэ гэх мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?
    -Дам яриагаар л сонсогдсон. Удахгүй бид газар дээр нь очно. Ер нь бид хорио цээрийн бүс бий болгож хэнийг ч тийш нь оруулахгүй гэж бодож байгаа.
    -Дорнод аймгийн нутаг дэвсгэрт Солонгос, Хятадаас газар түрээсэлж аваад тариа тарьж байна гэх мэдээлэл бий. Үүнд тайлбар өгөхгүй юу?
    -Үүнийг нүдээр хараагүй болохоор мэдэхгүй байна. Ер нь цаашдаа байж болох магадлалтай. Би нутгийн зөвлөлийн даргын хувьд гадаадынхан ингэх гэж байна гэхээсээ илүүтэй дотоодын хүмүүсээ анхаарах ёстой.
    -Орон нутгийн удирдлагууд багагүй шүүмжлэлд өртдөг. Нутгийн зөвлөлийн шүүмжлэлд өртөөд байдаг асуудлуудаар ярилцаж болох уу?
    -Монголын нийгэмд нутгийн зөвлөл гэж төрийн бус байгууллагын ажил нэг хэв загварын царцанги байдалтай байна. Тиймээс нутгийн зөвлөлийн ажлыг зайлшгүй өөрчлөх шаардлага бидэнд захиалгаар тохиолдсон байна. Тиймээс Дорнод аймгийн нутгийн зөвлөл бид гол зорилгоо хүний хөгжилрүү хандуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Хүний хөгжлөөр дамжуулж улс орноо хөгжүүлэх зорилго өвөртлөн ажиллаж байна. Дэлхий дээр хүнээ хөгжүүлсэн ард түмэн хөгждөг гэдгийг Сингапур улс харуулсан. Тиймээс нутгийн зөвлөлийнхөн нутаг орныхоо хөгжлийг өсвөрийн хүмүүжигч нараа хөгжүүлж байж хөгжинө гэх үзэж байгаа. Нутгийн зөвлөл төр захиргааны байгууллагуудтай хамтран нутаг орныхоо тулгамдсан асуудлыг шийдвэрлэж ажиллаж болно гэдгийг мөн онцолмоор байна. Нутаг орны хөгжил улс орны хөгжил хүнээс шалтгаалдаг.
    -Хэдхэн хоногийн өмнө Хэлмэгсдийн дурсгалын өдөр болсон. Энэ өдрийг ганц Улаанбаатар гэлтгүй аймаг, сумдууд их өргөн хүрээнд авч үздэг юм байна. Таны аймгийн хувьд?
    -Сум орон нутгуудаараа явж хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхдүүдтэй уулзаж ярилцсан. Ер нь хэлмэгдүүлэлт гэдгийг хэсэгхэн хүмүүстэй холбож ойлгосоор маш удаан хугацаа өнгөрчээ. Тэгвэл бид үүнийг өөрчилж, хэлмэгдсэн хүмүүсийг Монгол Улсынхаа төлөө, Үндэсний эрх чөлөө, Түүх соёлоо хамгаалж явсных нь төлөө хүндэтгэж явах ёстой. Тиймээс бид батламж гаргасан. Өөрөөр хэлбэл, танай удам угсаа чин үндэсний эрх ашиг, түүх соёл, газар нутгаа хамгаалж явсан гэдэг утгаар нь мөнхжүүлэх батламжийг гардуулж байгаа.
    Ер нь хэлмэгдүүлэлтээр хэсэг хүмүүс гэхээсээ илүү улс орон, газар нутаг, түүх соёл, хэл соёл маань хэлмэгдсэн гэж бодох ёстой. Хэлмэгдүүлэлтийг ойлгуулах, сургамж болгох асуудлыг орон нутагтаа таниулж байгаа.

  • Өдрийн зурхай: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    2015 оны 9 сарын 13
    2015.9.13, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 30
    НАМРЫН ТЭРГҮҮН ХӨХ БИЧ САР
    БАГА МОРЬ ОДТОЙ, ХАР ЛУУ ӨДӨР
  • Цаг агаар: Улаанбаатарт 24-26 хэм дулаан, бороо орохгүй
    2015 оны 9 сарын 13
    2015 оны 09 дүгээр сарын 13-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
  • ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн хурал Монголд болно
    2015 оны 9 сарын 12
    ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн хурал Монголд болно
  • Э.Бат-Үүл Жэймс Андерсоныг хүлээн авч уулзлаа
    2015 оны 9 сарын 12
    Э.Бат-Үүл Жэймс Андерсоныг хүлээн авч уулзлаа
5643 5644 5645 5646 5647 5648 5649
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
    3 цаг 25 мин
  • Цахим шошго хүүхдийн насан туршийн хоригт орж байна
    3 цаг 26 мин
  • Х.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй
    4 цаг 10 мин
  • Маргааш зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
    5 цаг 1 мин
  • Нийтийн тээврийн автобус Багахангай дүүргээс нийслэл рүү 07:00 цагт хөдөлдөг болно
    5 цаг 37 мин
  • Соёмботой хөшөөнөөс урагш Ривер гарден хотхон хүртэл саадгүй зорчиход орц, гарц гаргах асуудлаар зөвшилцөнө
    5 цаг 47 мин
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
    7 цаг 2 мин
  • Сүүлийн тав хоногт бүртгэгдсэн 22 удаагийн ой, хээрийн түймрээс 12 түймрийг бүрэн унтраажээ
    7 цаг 14 мин
  • “Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа
    7 цаг 21 мин
  • Энгельсийн гудамжны авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна
    8 цаг 12 мин
  • Танилц: Аймаг, сумдын 100 жилийн ойн баяр наадмын тов
    8 цаг 52 мин
  • Т.Баярхүү: Ой хээрийн дөрвөн түймэр унтраахаар ажиллаж байна
    9 цаг 0 мин
  • Азийн орнуудын эмэгтэйчүүдийн чадавх бэхжүүлэх олон улсын форумд Худалдаа, хөгжлийн банк оролцлоо
    9 цаг 33 мин
  • Д.Амарбаясгалан: Улс орны энх тайван байдал нь хүний эрхийг эдлэх, эдлүүлэхэд зайлшгүй шаардлагатай үндэс суурь
    9 цаг 45 мин
  • Монгол Улсын Гавьяат Тамирчид...
    10 цаг 22 мин
  • Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ
    10 цаг 50 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    11 цаг 0 мин
  • Тендер: Сонгинохайрхан дүүрэгт 2.2 тэрбум төгрөгөөр УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ угсарна
    11 цаг 10 мин
  • Г.Занданшатар: Залуус маань хичээж зүтгэсээр боломжгүйг бодит болгож харуулсаар байна
    11 цаг 28 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
    11 цаг 43 мин
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • "Бууж мордох хорвоо"
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
  • ТББХ-ны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • С.Ганбаатар: Г.Ёндонгийн энэ олон тендер дээр У.Хүрэлсүхийн түрийвч байна
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК