-
2015 оны 8 сарын 25
Хэнтий аймгийн прокурорын газар “Прокурорын байгууллагын 85 жилийн ойг угтаж зохион байгуулах бүтээлч аяны удирдамж”-ийн хэрэгжилт, 2015 оны эхний хагас жилийн мэдээ, тайлангийн дүн зэрэгт үнэлэлт дүгнэлт хийсний үндсэн дээр сүүлийн хагас жилд прокурорын үндсэн хяналтын ажлын чанар, үр дүнг сайжруулах, урьд өмнө нь хийсэн зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн хэрэгжилтийг тооцон тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилгоор 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг 2 дахь удаагаа зохион байгуулжээ.
Зөвлөгөөнд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба зэрэг орон нутгийн хуулийн байгууллагуудын удирдлага, албан хаагчид оролцсон байна.
Уг Зөвлөгөөнийг нээж аймгийн прокурор Д.Энхбаяр үг хэлсэн бөгөөд орлогч прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Одгэрэл “Аймгийн хэмжээнд 2015 оны хагас жилийн байдлаар эрүүгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэрэг, тэдгээрийн шийдвэрлэлт чанар, үр дүн, цаашид анхаарах асуудлаар” сэдвээр, Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.Болор-Эрдэнэ “Аймгийн хэмжээнд 2015 оны хагас жилийн байдлаар гарч байгаа гэмт хэргийн эрүүгийн нөхцөл байдал, хэргийн илрүүлэлтийг сайжруулах талаар зохиосон ажил, хүрсэн үр дүн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн холбогдох хэсэгт зааснаар түдгэлзүүлсэн хэргийн шийдвэрлэлт, хэргийг шийдвэрлэх талаар анхаарах асуудлууд” сэдвээр, туслах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Хандаамаа “Хорихоос өөр төрлийн ялын хэрэгжилтийг сайжруулах тухай” Аймгийн прокурор, Цагдаагийн газрын даргын 2014 оны 06 сарын 02–ны өдрийн А/42, А/82 дугаартай хамтарсан тушаалын хэрэгжилтийн талаар, Шүүхийн шинжилгээний албаны дарга, дэд хурандаа Ц.Батсайхан “Шүүхийн шинжилгээний албанаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, бодлого зорилт”сэдвээр, Хэнтий аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг “Шүүхэд шилжүүлсэн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд анхаарах асуудал” сэдвүүдээр тус тус мэдээлэл хийжээ.
Зөвлөгөөнөөс Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр гаргасан заавар, журам, Аймгийн прокурор, Цагдаагийн газрын даргын хамтарсан тушаалуудын хэрэгжилтийг нэг мөр хангуулан биелэлтийг улирал бүр тооцож ажиллах талаар чиглэл өгч, цаашид хэрэгжүүлж ажиллах ажлуудын талаар “Зөвлөмж” гаргасан байна.
-
2015 оны 8 сарын 25
Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд Сүхбаатар дүүргийн 6 дугаар ажлын хэсэг 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд 3 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт 276 аж ахуйн нэгж, байгууллагын тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний ажлын явцад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хяналт тавьж ажиллажээ.
Аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилласнаар 5631 м2 талбайг зүлэгжүүлж, 61638 м2 талбайг цэвэрлэн, барилга, байгууламжийн гадна өнгө үзэмж, хаяг реклам, явган хүний зам, талбай, дугуйн болон авто машины зогсоолын тэмдэг, тэмдэглэгээг шинэчилж, нийт 650.4 сая төгрөгний тохижилтын ажил хийсэн 94 байгууллагад “Инээмсэглэл” наасан.
Орчны тохижилт, цэвэрлэгээг хангалтгүй биелүүлсэн 24 аж ахуйн нэгж байгууллагад “Гахай“ нааж, хугацаатай үүрэг даалгавар өгсний дүнд 23 байгууллага зөрчил дутагдлаа арилгаж, орчны тохижилт, ногоон байгууламжаа сайжруулсан болно.
Харин тохижилт, цэвэрлэгээндээ анхаараагүй Люксор ХХК-ийн “Люксор” баарны согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.
Согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг аттестатчилах удирдамжийн дагуу 2,12,15 дугаар хороодын худалдааны 13, нийтийн хоол үйлдвэрлэлийн 5 нийт 18 аж ахуйн нэгжид тодорхой хугацаатай тохижилт, ногоон байгууламжийг сайжруулах үүрэг даалгавар өгснөөр 107,3 сая төгрөгний тохижилтын ажлыг гүйцэтгэсэн. Байгууллагын гадна, дотор орчны тохижилт, цэвэрлэгээний өөрчлөлт, явцыг ажлын хэсэг фото зургаар баримтжуулсан.
Ажлын хэсэг аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран “Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар” төслийг дэмжиж, нийгмийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хийж унадаг дугуйн зогсоолыг байгуулах хөдөлгөөнийг өрнүүлсэн. Байгууллагуудад шинэ санал санаачлагаа танилцуулан ажилласнаар “Сант-Асар” ХХК, Улаанбаатар хотын Нацагдоржийн нийтийн төв номын сан, Грийт-Импайр ХХК-ийн “Их Монгол”ресторан, Царамтрейд ХХК-ийн “Царам” хүнсний дэлгүүр, Говь түшээ ХХК-ийн “Бүрд зах”, Номин тав трейд ХХК-ийн “Номин супермаркет” зэрэг 7 газар дугуйн зогсоол хийсэн. Зам тээврийн Яам, Алтан жолоо ХХК-ийн Сансар 32 худалдааны төв, Сонгино хангай ХХК-ийн Миний дэлгүүр нь тохижилтын ажлын төлөвлөгөөндөө унадаг дугуйн зогсоолыг байгуулах төсвийг тусгаж, бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна.
Ажлын хэсгийн гишүүн 12 дугаар хорооны Засаг дарга Ц. Долгормаагийн санаачлагаар “Бүтээлч ажлын өдөр” –ийг 7 хоногийн 5 дахь өдөр болгон зарлаж, “Ая тухтай, амар тайван, ажил үйлсээ хийж, шилдэг үйлчилгээг нэвтрүүлцгээе” уриатайгаар байгууллага, аж ахуйн нэгжээр бүтээлч ажлын дэвтэр аялуулсан. Үүний үр дүнд “Бүтээлч ажлын өдөр” –ийн зар, хийсэн ажлын мэдээг фото зургаар баримтжуулж, урсдаг самбараар сурталчлан, уриалгыг иргэдэд тараах ажлыг хийсэн. Ингэснээр бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэд , аж ахуйн нэгжүүд идвэхитэй оролцож байна. Мөн хорооныхоо ажлын байранд цэцэгжүүлэх хөдөлгөөнийг өрнүүлж, “Эко орчин бүрдүүлэхэд анхаарч ажилласан. Хорооныхоо траншейны тагийг “Смайл” болгож будах ажлыг санаачилан зохион байгуулсан байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2015 оны 8 сарын 25
“Цагдаагийн инээмсэглэл” фото зургийн уралдааны хугацаа сунгагджээ
-
2015 оны 8 сарын 25
Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-н 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар батлагдан хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Тус хуулийн 6 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт Аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч харьяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтооно гэж заажээ.
-
2015 оны 8 сарын 25
1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүх 70 жилийн ой энэ онд тохиож байгаа.
-
2015 оны 8 сарын 25
Нэгдсэн тохиролцоонд хүрч чадсан энэхүү яриа хэлэлцээрт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Аюулгүй Байдлын Асуудал Эрхэлсэн Зөвлөх Ким Гуан Жин, Өмнөд Солонгосын Нэгдлийн Яамны Сайд Хон Ён Пёо, Умард Солонгосын Ардын Армийн Улс Төрийн Товчооны Дарга Хван Пёон Со болон Умард Солонгосын Ажилчдын Намын Нэгдсэн Товчооны Дарга Ким Ян Гон нар оролцсон байна.
-
2015 оны 8 сарын 25
Цэцэрлэгийн ажилтнуудыг хандив авахгүй байхыг уриалав
-
2015 оны 8 сарын 25
БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
-
2015 оны 8 сарын 25
Авлигатай тэмцэх газраас төрийн болон төрийн өмчит нийт 36 байгууллагын цахим хуудсан дахь мэдээлэлд явцын үнэлгээ өгөх ажлыг хийгээд байна.
-
2015 оны 8 сарын 25
”Исламын улс” бүлэглэлийн дайчид Сирийн Пальмира хотод байх Баал-Шамин хэмээх эртний сүмийг дэлбэлжээ.
-
2015 оны 8 сарын 25
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байгаа тул УБТЗ-ын даргын тушаалаар Олон улсын тасалбар худалдаалах төвийн барилгыг найман бүлэгтэй, 200 хүүхэд хүлээж авах хүчин чадал бүхий цэцэрлэг болгон өөрчилж байгаа юм байна. Тус төвийн барилгыг шинэчилж, цэцэрлэг болгох ажлыг төмөр замынхан өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж, дотоод нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна.
-
2015 оны 8 сарын 25
Монголд багийн спортыг хөгжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийг гардууллаа
-
2015 оны 8 сарын 25
Улсын драмын эрдмийн театрынхан 2002 оноос эхлэн аймгуудын ЗДТГ, театр, чуулгуудтай хамтран “УДЭТ-ын ӨДРҮҮД” аялан тоглолт хийх болсон юм.
-
2015 оны 8 сарын 25
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран согтууруулах ундааны хэрэглээний өнөөгийн байдлын судалгааг гаргажээ.
-
2015 оны 8 сарын 25
Нийслэлийн хэмжээнд 270 сая төгрөгийн өвс тэжээл бэлтгэх шаардлагатай
-
2015 оны 8 сарын 25
ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Францын Ерөнхийлөгч Франсуа Олландыг хүлээн авч уулзсан байна. Хоёр орны Төрийн тэргүүн нарын уулзалт өчигдөр ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо болжээ.
-
2015 оны 8 сарын 25
Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас Палестины чөлөөлөх байгууллагын удирдагчийн албанаасаа огцорч, тус байгууллагын гуйцэтгэх хорооны 18 гишүүний тэн хагасаас илүү нь түүнийг дагалдсан байна. Тэгэхдээ Аббас Палестины Төрийн тэргүүний албаа хадгалж үлдсэн аж.
-
2015 оны 8 сарын 25
Нийслэлийн хэмжээнд инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагууд амралтын өдрүүдэд ачаалал ихтэй ажиллажээ.
-
2015 оны 8 сарын 25
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн байрны 2 дугаар давхарыг Эмгэг судлалын үндэсний төвд балансаас балансад шилжүүлэхээр тогтлоо.
-
2015 оны 8 сарын 25
Йементэй залгаа хил дээр Саудын Арабын байрлал руу энэ сарын 23-нд буудсанаас тус улсын Зэвсэгт хүчний 18 дугаар бригадын командлагч хошууч генерал Абдеррахман Саад аш-Шахрани амиа алдсан байна.