-
2015 оны 8 сарын 25
Шилдэг 35 оюутныг гадаадад сургана
-
2015 оны 8 сарын 25
Хөвсгөл аймагт тарваган тахал илэрчээ
-
2015 оны 8 сарын 25
онгол Улс болон Европын холбооны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Ураны олборлолт, боловсруулалтын хяналтын тогтолцоог бий болгох нь” төслийн хүрээнд ”Ураны уурхайн цацрагийн аюулгүй ажиллагаа ба байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” сэдэвт сургалт 2015 оны 08 дугаар сарын 24-28-ны өдрүүдийн хооронд Цөмийн энергийн комиссын Ажлын албаны хурлын танхимд зохион байгуулагдаж байна.
Тус сургалтыг Европын комиссын төлөөлөгч Ульф Росенгард болон АМЕК-ийн төлөөлөгчид болох Кристиан Кунзе, Жуарген Харсч нар хүрэлцэн ирж, зохион байгуулж байна. Сургалтад Монгол Улсаас Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Уул уурхайн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмалын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, МонАтом ТӨХХК, МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төв зэрэг 8 байгууллагын 20 албан хаагч оролцож байна.
-
2015 оны 8 сарын 25
НАМЗХ-ноос санаачлан 21 аймаг 9 дүүрэг, Нийслэлд зохион байгуулж буй “Залуус-Бид Хамтдаа” чуулга уулзалт Сэлэнгэ аймгийн “Гүн нуур”-ын хөвөөнд, 1000 залуусын уулзалтаар үргэлжиллээ. Чуулга уулзалт энэ сарын 21-22 ны өдрүүдэд амжилпай болжөнгөрлөө. Чуулга уулзалтанд, НАМЗХ-ны ерөнхийлөгч ПТэмүүлэн, НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, УИХ-ын гишүүн М.Эрдэнэбат, Гадаад харилцааны Дэд сайд Н.Оюундарь мөн НАМЗХ-ны Дэд Ерөнхийлөгчид, Удирдах зөвлөлийн гишүүд болон Сэлэнгэ аймгийн 17 сум, 6-н тосгоны залуучуудын өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.
-
2015 оны 8 сарын 25
Twins Film” студи 2009 онд “Хархны өгөөш”, 2012 онд “Хунгийн сүүлчийн дуу” зэрэг уран сайхны кинонуудыг бие даан хийж үзэгчдийн хүртээл болгосон. Тэгвэл тус студийн гурав дахь бүтээл “Такси” инээдмийн уран сайхны киногоо бүтээж олны хүргэхэд бэлэн болжээ.
00
Тус киноны ерөнхий продюссерээр нь Г.Дарханбаяр, ерөнхий зураглаачаар Fine Art студийн зураглаач, найруулагч Д.Тэмүүлэн, дууны найруулагчаар Нарангэрэл, ерөнхий зураачаар Гүен нар ажилласан байна.
Уг киноныхоо нээлтийг энэ сарын 26-нд Улаанбаатар хотод, ирэх есдүгээр сарын 2, 3-нд бүх аймгуудаар зэрэг хийх ээр товоо зарласан бөгөөд нээлтийн үеэр ”Улаанбаатар” такси компаний ажилчид кино театрууд руу үнэ төлбөргүй үйлчлэх гэнэ. ”Такси” киноны гол дүрийг та бидний сайн мэдэх жүжигчин Л.Сөрөлт, амьлуулсан бөгөад энэ нь түүний анхны гол дүр нь юм байна. Харин дүрүүдэд жүжигчин найруулагч С.Баттулга, Маск продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг, жүжигчин С.Өлзийхүү, ТВ коктейль хамтлагийн жүжигчин Өнөржаргал зэрэг олны танил жүжигчдээс гадна инээдмийн кино болохоор хошин урлагийн жүжигчид, залуу уран бүтээлчид гээд их олон уран бүтээлчид оролцон тогложээ.
1
Киноны агуулгын талаар товч дурдвал, архи их уудаг, буруу замаар явж байсан залуу таксины жолооч болоод амьдралаа хэрхэн өөрчилж байгааг харуулсан аж. Инээдмийн төрлөөр бүтсэн ч гэлээ үзэгчдэд ойлгуулж, бодуулах ихтэй болсон гэнэ шүү. Таксины жолооч ч бай ер нь бүхий л мэргэжлийг сайтар эзэмшээд хичээгээд ажиллавал хүн бүхэн сайхан амьдрах боломжтой билээ.
-
2015 оны 8 сарын 25
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар анхан шатны шүүхийн шүүгчийн сул байгаа орон тоон дээр сонгон шалгаруулалг зарласан бөгөөд 40 орон тоон дээр 300 хүн өрсөлдөхөөр бүртгүүлээд байна.
-
2015 оны 8 сарын 25
АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жон Байден ирэх жил болох төрийн тэргүүний сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөх эсэхээ хараахан шийдээгүй байна. Тэрээр ялалт байгуулах боломжтой эсэхээ судалж, гол санхүүжүүлэгчтэйгээ ярилцаж байгаа хэмээн мэдээлжээ.
-
2015 оны 8 сарын 25
Хотынхны дунд сүрьеэгийн тархалт өндөр байгаа нь ажиглагджээ
-
2015 оны 8 сарын 25
Өндрөөс унах гэж байсан иргэнийг аварчээ.
-
2015 оны 8 сарын 25
Монгол, Катар улсын Батлан хамгаалахын сайд нар уулзлаа
-
2015 оны 8 сарын 25
Олон улсын нэр хүндтэй наадам болох ”London short film awards”-д монгол залуус амжилттай оролцжээ. Тус наадамд “Aurora” филм найруулагч Б.Чингүүн ”A Family Portrait” хэмээх богино хэмжээний киногоороо оролцсон бөгөөд 100 гаруй бүтээлээс шалгарсан байна. Үүнээс гадна эмэгтэй гол дүрийн номинацид У.Цасжин охин нэр дэвшжээ.
Цасжин охин уг кинондоо Ононгийн дүрийг бүтээсэн бөгөөд энэ дүрээрээ дамжуулан гэр бүлийн хүчирхийлэлээс болж хүүхэд багаууд хэрхэн сэтгэлийн дарамттай амьдардагийг харуулахыг зорьжээ.
11 настай У.Цасжин охин өмнө нь Б.Чингүүний “Миний сарнай” богино хэмжээний кино, “Х түц” продакшны “Сэрүүн хасын нууц” драмын жүжигт эмгэнэлт хувь тавилан бүхий бяцхан охины дүрийг бүтээж байсан төдийгүй бид бүхний сайн мэдэх “Хөгжилтэй гэр бүл” кинонд тоглож байжээ.
Дашрамд дуулгахад ”London short film awards” шилдэг дүрүүдээ шалгаруулахдаа олон нийтийн саналыг авах үүднээс facebook, twitter орчинд санал хураалт явуулах ажээ.
-
2015 оны 8 сарын 25
Хятад иргэн бусадтай бүлэглэн монгол иргэнийг зодсон хэрэг гарсан байна.
-
2015 оны 8 сарын 25
Олон улсын хүүхдийн VI их наадам энэ сарын 25-30-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад болно.
-
2015 оны 8 сарын 25
тэрбээр МАХН-ыг жийж МҮАН-ыг ИЗЗН-тай урин Засгийн газарт оруулах сураг байгаа юм. Аравдугаар сар хүртэл хангалттай цаг байгаа учраас тэрбээр өөртөө ашигтай ямар л хувилбар байна түүнийг бодож олох биз ээ.
-
2015 оны 8 сарын 25
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Хятадын нийслэлд болох Дэлхийн II дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.
-
2015 оны 8 сарын 25
Геологичдын мэргэжлийн ур чадварыг сорих, дээшлүүлэх, туршлага солилцох, орчин үеийн шилдэг тэргүүний техник технологийг сурталчлах, нэвтрүүлэх зорилгоор “Геологийн зураглал, ерөнхий эрэл, геофизикийн ажил мэргэжлийн уралдаан”-ыг Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулахаар болжээ.
-
2015 оны 8 сарын 25
Энэ онд хувьчлах төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт албан ёсоор батлагджээ. Тухайлбал, Хөрөнгийн биржээр дамжуулан Дулааны цахилгааны станцуудын 30 хувийг олон нийтэд арилжиж, 70 хувийг төрийн мэдэлд үлдээх юм байна.
-
2015 оны 8 сарын 25
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас их дээд сургуулиудын удирдлагууд сургалтын төлбөрөө ямар шалтгаанаар нэмж байгаа болон энэ нь хуулийн дагуу явагдаж байгаа эсэхийг шалгаж эхэлсэн байна.
-
2015 оны 8 сарын 25
Наймдугаар сарын 25-ны Мягмар гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2015 оны 8 сарын 25
Шүүгчдэд ёсзүйн хяналт тавих үүднээс Ёсзүйн хороо ажиллаж байгаа билээ. Хагас жилийн байдлаар уг хороонп 124 шүүгчид холбогдох 96 гомдол, өргөдөл ирсэнийг өчигдөр ШЕЗ-өөс онцолсон. Гомдлыг шалгаж 17 шүүгчид хэрэг үүсгэснээс 4 шүүгчид хариуцлага тооцсон байна. Тодруулбал, 3 шүүгчид сануулах, 1 шүүгчид цалингийн хувиар торгох хариуцлага тооцжээ. Харин ажлаасаа чөлөөлөгдсөн шүүгч хараахан байхгүй байна.