-
2016 оны 11 сарын 16
Н.Алтанхуягийн дүүг ҮЗХ-ны хуралтай холбогдуулан баривчилсан уу
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хамгийн бага дүүг хилээр гарахыг нь хориглосон талаар бид мэдээлсэн.
Гэтэл өнөөдөр дүүг нь АТГ-аас баривчлан хорьсон гэх “Бор шувуу” сааралд ордонд нисэж эхэллээ. Тэр ч бүү хэл өглөө саатуулсан хэр нь өмгөөлөгчтэй нь одоо хүртэл уулзуулахгүй байгаа гэх мэдээлэл ч байна.
Н.Алтанхуягийн дүүтэй холбоотой энэ баривчилгаа нь Ардчилсан намын ҮЗХ-ны хуралтай холбоотой байж магадгүй аж. Тодруулбал, саяхан Н.Алтанхуяг мэдээлэл хийж “...Өнөөдөр авлигатай тэмцэх гэдэг нь улстөрийн өрсөлдөгчөө намнах хэрэгсэл төдий зүйл болон хувирч, хуйвалдааны бүлэглэл өөрсдийн олон хууль бус үйлдэл, илэрхий авлигыг ариун шудрага зүйл, гавъяа мэтээр ил тод сурталчилж байна. Үүнд цэг тавъя.
Монголчуудын 26 жилийн турш тэмцэж, босгож ирсэн ардчилал нуран унаж байна. Хүний эрх, эрх чөлөөний төлөөх бидний тэмцэл хоосон үг болон үлдэх бодит аюул нүүрлэж, хуйвалдааны төр иргэдээ алагчлан, баялаг бүтээгчидээ дээрэмдэж нийгмийг айдас хүйдсээр залуурдахыг эрмэлзэхдээ хуулийн байгууллагыг ил шулуун ашиглах боллоо” хэмээн улс төрийн тогоонд буцалж буй бүхнийг ил тодоор шулуухан хэлж орхисон.
Ийнхүү шулуун шударгаар байн байн “Бөмбөг тэсэлдэг” түүнийг олон сар гацсан хурлын үеэр дуугүй сууна гэдэг худлаа. Тиймээс энэ хурлын үеэр хэлэлцэж шийдвэрлэх асуудалд бойкот хийх зорилгоор дүүг нь барьж хорьсон юм биш биз гэсэн хардлага байна. Ямартай ч ҮЗХ-ны хурлын хэрхэх, түүний дүүг суллах эсэхийг харж хүлээх л үлдэж байна. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
Н.Алтанхуягийн дүүг ҮЗХ-ны хуралтай холбогдуулан баривчилсан уу
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хамгийн бага дүүг хилээр гарахыг нь хориглосон талаар бид мэдээлсэн.
Гэтэл өнөөдөр дүүг нь АТГ-аас баривчлан хорьсон гэх “Бор шувуу” сааралд ордонд нисэж эхэллээ. Тэр ч бүү хэл өглөө саатуулсан хэр нь өмгөөлөгчтэй нь одоо хүртэл уулзуулахгүй байгаа гэх мэдээлэл ч байна.
Н.Алтанхуягийн дүүтэй холбоотой энэ баривчилгаа нь Ардчилсан намын ҮЗХ-ны хуралтай холбоотой байж магадгүй аж. Тодруулбал, саяхан Н.Алтанхуяг мэдээлэл хийж “...Өнөөдөр авлигатай тэмцэх гэдэг нь улстөрийн өрсөлдөгчөө намнах хэрэгсэл төдий зүйл болон хувирч, хуйвалдааны бүлэглэл өөрсдийн олон хууль бус үйлдэл, илэрхий авлигыг ариун шудрага зүйл, гавъяа мэтээр ил тод сурталчилж байна. Үүнд цэг тавъя.
Монголчуудын 26 жилийн турш тэмцэж, босгож ирсэн ардчилал нуран унаж байна. Хүний эрх, эрх чөлөөний төлөөх бидний тэмцэл хоосон үг болон үлдэх бодит аюул нүүрлэж, хуйвалдааны төр иргэдээ алагчлан, баялаг бүтээгчидээ дээрэмдэж нийгмийг айдас хүйдсээр залуурдахыг эрмэлзэхдээ хуулийн байгууллагыг ил шулуун ашиглах боллоо” хэмээн улс төрийн тогоонд буцалж буй бүхнийг ил тодоор шулуухан хэлж орхисон.
Ийнхүү шулуун шударгаар байн байн “Бөмбөг тэсэлдэг” түүнийг олон сар гацсан хурлын үеэр дуугүй сууна гэдэг худлаа. Тиймээс энэ хурлын үеэр хэлэлцэж шийдвэрлэх асуудалд бойкот хийх зорилгоор дүүг нь барьж хорьсон юм биш биз гэсэн хардлага байна. Ямартай ч ҮЗХ-ны хурлын хэрхэх, түүний дүүг суллах эсэхийг харж хүлээх л үлдэж байна. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
-
2016 оны 11 сарын 16
Тэрбээр “Хоёр орны харилцаанд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа чухал байр суурьтай. 2015 онд Монгол Улсад Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Модигийн хийсэн айлчлал маш үр дүнтэй болсон. Тэр үеэр хэлэлцэн тохирсон ажил арга хэмжээнүүдийг, тухайлбал Энэтхэгийн талын 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг өгөөж, үр дүнтэй томоохон төслүүдэд ашиглах нь чухал” хэмээн тэмдэглэлээ. Түүнчлэн батлан хамгаалах, соёл, боловсролын уламжлалт харилцаа, банк санхүү, иргэний нисэхийн салбарын шинэхэн харилцааг үр дүнтэй хөгжүүлэх ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.
Ноён Суреш Бабу энэ онд явагдсан УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсанд баяр хүргээд “Энэ нь төр засгийн болон эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэдийн ирээдүйдээ итгэх итгэлд нэн чухал юм” хэмээн онцоллоо. Тэрбээр:
-Манай хоёр орны харилцаа олон талт харилцаанаас стратегийн түвшинд хүртэл хөгжиж байна. Манай Ерөнхий сайд Н.Модигийн Монгол Улсад 2015 онд хийсэн айлчлал маш үр дүнтэй болсон гэдэгтэй Тантай санал нэг байна. Энэ оны дөрөвдүгээр сард Энэтхэгийн парламентын Доод танхим Лок Сабхагийн дарга, хатагтай Сумитра Махажаны хийсэн айлчлалын үеэр парламент хоорондын болон парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгийг шинэчлэн, гарын үсэг зурсан. Эдгээр айлчлалын үеэр хэлэлцэн тохирсон зүйлүүд хоёр орны хамтын ажиллагааны хөгжилд чухал түлхэц болно гэдэгт найдаж байна гэв.
Ноён Суреш Бабу Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Модигийн айлчлалын үеэр тохирсон 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ойрын үед ашиглаж эхлэх, Улаанбаатар-Делигийн хооронд агаарын шинэ шугам нээж, хамтарсан нислэг үйлдэх, Улаанбаатарт байгуулагдах Энэтхэг-Монголын найрамдлын нэрэмжит сургуулийг барих, Мэдээллийн технологийн төвийг ашиглалтад оруулах зэрэг асуудалд УИХ-ын даргыг анхаарлаа хандуулахыг хүслээ.
Тэрбээр Энэтхэгт Монголын төрийн албаны 200 орчим албан хаагчийг сургахаар Н.Модигийн айлчлалын үеэр мөн тохирсон. Одоогоор 100 орчим хүн хамрагдаад байна. Гуравдугаар сард манай төсвийн жил дуусахаас өмнө энэ боломжийг бүрэн ашиглах хэрэгтэй байна гэв.
УИХ-ын дарга М.Энхболд ноён Элчин сайдын санал бодлыг бүрэн хуваалцаж байгаагаа илэрхийлээд УИХ-ын зүгээс болон хувиасаа нэгэнт хэлэлцэн тохирсон ажлуудыг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулах болно гэв хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 11 сарын 16
Л.Болд: Тасалбарт байгаа тоо, саналын хуудасны тоо зөрнө гэдэг маш том зөрчил
-
2016 оны 11 сарын 16
Гар утасны хэрэглээний зардлаа төсвөөс төлүүлж байгаа 248 хүн цаашид өөрсдөө төлбөрөө төлж байх тухай Засгийн газрын тогтоол баталлаа. Ингэснээр энэ онд батлагдсан төсөв 90 сая төгрөгөөр, цаашид жил бүр 265 сая төгрөг хэмнэгдэх тооцоо гараад байна.
Дээрх 248 хүний 107 нь УИХ болон түүний харьяа байгууллага, 52 нь Засгийн газар, түүний харьяа байгууллага, 89 нь орон нутгийн төсвийн байгууллагын албан тушаалтан юм.
2016 оны төсвийн тодотголд албан тушаалтны гар утасны хэрэглээний зардлыг төсвөөс төлөхгүй байхаар шийдвэрлэн, энэ оны сүүлийн дөрвөн сард төсөвлөсөн зардлыг 100 хувь бууруулсан билээ.
Засгийн газар 1999 онд “Үүрэн телефон хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт, зардлын нормативыг шинэчлэн батлах тухай” тогтоол гаргасан.
Энэ дагуу Засгийн газар, агентлагийн эрх бүхий 20, нийслэл, зарим аймгийн Засаг дарга, түүний харьяа байгууллагын долоон удирдах албан тушаалтны гар утасны сарын нийт хэрэглээний зардлыг 65 мянган төгрөгөөр тооцож төсвөөс төлж байна. Мөн тогтоолоор эрх бүхий албан тушаалтан 130 мянган төгрөгөөр гар утас худалдаж авахыг зөвшөөрсөн байдаг юм. Энэ тогтоолыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүчингүй болголоо.
-
2016 оны 11 сарын 16
150 орчим хүүхэд “Байгууллагын цэцэрлэг”-т хамрагдана
-
2016 оны 11 сарын 16
УИХ-ын гишүүн асан А.Бакей, Ш.Түвдэндорж нар даргалж байна
-
2016 оны 11 сарын 16
Улс хоорондын илгээмжийн гаалийн газрын ”Ди Эч Эйл” дэх хяналтын бүс ”Төв шуудан” дахь гаалийн хяналтын бүсэд шуудан илгээмжээр хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэлт хийж байгаа эсэхийг шалгаж эхэлжээ.
-
2016 оны 11 сарын 16
Өнөөдөр Байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
-
2016 оны 11 сарын 16
АН-ын даргыг сонгох асуудлыг ҮЗХ-оор хэлэлцэхгүй
-
2016 оны 11 сарын 16
Үндэсний Статистикийн Хорооноос энэ оны эхний есөн сарын байдлаар жижиглэн худалдааны борлуулалт өмнөх оны мөн үеэс 16.5 хувиар буурч, гурван их наяд 746.8 тэрбум төгрөг болсон гэж мэдээллээ.
Сүүлийн зургаан сарын хугацаанд валютын ханшийн өсөлт огцом эрчимжсэн нь хүнс импортолж байгаа компаниудын хувьд тулгамдсан асуудал болжээ.
Хамгийн их борлуулалтай ашигтай наймаа бол жижиглэнгийн худалдаа гэж аж ахуй нэгж байгууллага, хувь хүмүүс үздэг.
Оны эхний гурван улирлын дүнгээр жижиглэн худалдааны борлуулалт 2012 онд өмнөх оноосоо хоёр дахин өсөж, 2.4 их наяд төгрөгт хүрсэн байдаг. Үүнээс хойш жижиглэн худалдааны борлуулалт өсөлтөө тогтмол хадгалж байсан ч энэ онд ийнхүү буурлаа.
Улсын хэмжээнд оны эхний есөн сард 69.5 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 38.1 хувь нь бөөний болон жижиглэн худалдааны салбарт хамаар
-
2016 оны 11 сарын 16
Монголбанкны Хяналтын зөвлөлийн хурал өчигдөр болжээ.
-
2016 оны 11 сарын 16
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал 15.00 цагт Төрийн ордны их танхимд зарлагдсан ч хараахан эхлээгүй байна. Одоогийн байдлаар тус танхимд нийт 10 гишүүн ирээд байна.
-
2016 оны 11 сарын 16
АН-ын ҮЗХ-ны хурал төрийн ордонд эхэлж байна. Хурлаар олон асуудлыг хэлэлцэх байсан ч хоёр асуудлыг хэлэлцээд тарах бололтой.
-
2016 оны 11 сарын 16
Улаанбаатар хотын цагдаагийн газрын түүхт 90 жилийн ой тохиож байна.
-
2016 оны 11 сарын 16
Орхон аймагт 20 эмэгтэй сураггүй алга болсон гэсэн мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Тэгвэл аймгийн Цагдаагийн газраас уг асуудалд тайлбар хийлээ. Өнгөрсөн сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд аймгийн Цагдаагийн газарт сураггүй алга болсон долоон иргэнтэй холбоотой мэдээлэл ирсэн байна. Өнөөдрийн байдлаар дээрх долоон иргэний зургааг нь эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн гэж тус Цагдаагийн газрын дарга Д.Энхбаяр хэллээ. Одоогоор нэг эмэгтэй олдоогүй байгаа бөгөөд эрэн сурвалжлах үйл ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Дээрх иргэд алга болсон нь ихэвчлэн хувийн шалтгаантай байгааг Цагдаагийн байгууллагын мэдээлэлд онцоллоо. Тодруулбал, Эмэгтэйчүүд гэр бүлийнхэндээ гомдож туних, бүтэлгүй харилцаанаас үүдэж ар гэртээ дуулгалгүй өөр орон нутагт очиж суурьших тохиолдлууд гарсан байна.Аймгийн Цагдаагийн газрын дарга Д.Энхбаяр хэлэхдээ ”Нийгмийн сүлжээ сайтуудад гарсан ташаа мэдээллүүд шиг Орхон аймагт эмэгтэйчүүдийг олноор нь хулгайлах гэмт хэрэг гарч байгаа зүйл байхгүй. Алга болсон иргэдтэй холбоотой хэргүүд нь хоорондоо ямар нэгэн учир шалтгаанаар холбоотой зүйл байхгүй” гэлээ.
-
2016 оны 11 сарын 16
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаантай. Хуралдаанаар нийт 28 асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор Хэнтий хан уулын нэрийг Бурхан халдун уул болгон өөрчлөх тухай багтжээ.
-
2016 оны 11 сарын 16
Өчигдөр нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын 398 дуудлага бүртгэгджээ. Автобусны жолооч хүн мөргөж, гэмтээсэн хоёр ч осол гарсан байна. Т
-
2016 оны 11 сарын 16
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд Найрамдах Парагвай Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Иринео Рауль Силверо Силвани, Камбожийн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кхек Каймеали Сисода, Бүгд Найрамдах Аргентин Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Диего Рамиро Гуэлар, Бүгд Найрамдах Армян Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сергей Манасарян нар ИЖБ барилаа.
-
2016 оны 11 сарын 16
УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Жавхлан, Г.Мөнхцэцэг, Ж.Батзандан нар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.
-
2016 оны 11 сарын 16
“Гоёл-2017”-ын сүүлчийн шатны шалгаруулалт арванхоёрдугаар сарын 1-нд болох тов гарчээ.