Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5006 5007 5008 5009 5010 5011 5012
  • Ардчилсан намын сэхэл хийгээд мөхлийн түүхэн цаг товчоон
    2016 оны 11 сарын 16
    • 2000 оны сонгуулийн өмнө эрх баригч нам МҮАН-ыг задалж, сонгуульд дангаар орно гэж 2000 оны 01 дүгээр сарын 12-нд С.Эрдэнэ нар МоАН байгуулав.

    • 2000 оны хавар МСДН-ын зөвлөлд З.Энхболд нар 2000 оны сонгуульд дангаар орно гэж зүтгүүлсээр, эвслийг задлан сонгуульд дангаар орох болов.

    • 2000 оны зун сонгуульд ялагдсан Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Баярцогт, З.Энхболд, Д.Одхүү, Б.Золбаяр нар АНУ-д сурахаар явав.

    • 2000 онд ялагдсан МСДН-ны дэргэдэх сүүдрэвч бааранд Н.Алтанхуяг, фортуна гэх Н.Батбаяр нар нэгдсэн АН байгуулахаар санаа үүсгэн, “гагарин” Д.Ганхуяг, Д.Дорлигжав, С.Эрдэнэ, Д.Бямбасүрэн нараар дэмжүүлэн өнөөгийн АН байгуулж, Д.Дорлигжавыг анхны даргаар дэмжив.

    • 2000-2004 онд АН-ыг Д.Дорлигжав, М.Энхсайхан, Р.Гончигдорж, Н.Алтанхуяг,Фортун нар яаж ч зодолдсон ээлжлэн даргалж, намаа хөл дээр нь босгов .

    • 2002 онд М.Энхсайхан, С.Эрдэнэтэй нийлж АН-ын даргыг огцруулснаар Алтангадас фракци үүсч, улмаар даргын албыг сонгуулийн өмнө АНУ-аас ирсэн Ц.Элбэгдоржид шилжүүлэх ажил удирдав. Улмаар энэ онуудад Мүдняк, Зүүн хойд ази,Нэг ардчилал,2004 онд Ц.Элбэгдоржийн санаачлагаар Кроун фракци үүсэв.

    • 2004 онд АН-ын дарга М.Энхсайхан сонгуульд томоохон үр дүн гаргасан ч, АН-ын дарга ба хамтарсан засгийн ерөнхий сайдын албыг Алтангадасын дэмжлэгээр Ц.Элбэгдоржид алдав.

    • 2008 оны хавар Ц.Амаржаргал, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Л.Болд, Н.Батбаяр, ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Оюунгэрэл, Нийслэлийн АН-ын дарга Д.Батаа нарын хүмүүс дээр Д.Одхүү, С.Эрдэнэ,Д.Ганхуяг нэгдэж АХХ гэх Шонхор фракцийн голомт үүсгэв.

    • 2005-2008 онд Ц.Элбэгдорж АН-ын даргын албыг хашиж, 2008 оны сонгуульд удирдан орж, ялагдан 07 сарын 11-ны хурц үйл явц өрнөн, намын даргаа Н.Алтанхуягт шилжүүлэв.

    • 2009 ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж өрсөлдхөөр нам дотроо Э.Бат-Үүлтэй өрсөлдөн, алтангадасуудын дэмжлэг авч Ц.Элбэгдорж ялан, Э.Бат-Үүл бахардан, Элбэгээ, ангийн анд хоёртоо гоморхов.

    • 2009 оны АН-ын ерөнхийлөгчийн сонгуулийн явцыг АН-ын дарга Н.Алтанхуяг удирдав.

    • МАХН-ын том лидер Н.Энхбаяр ялагдаж, Ц.Элбэгдорж ерөнхийлөгч болов.

    • Ерөнхийлөгчийн 2009-12-10 өдрийн 181 тоот зарлигаар Э.Бат-Үүлд монгол улсын баатар цол олгож, Сүхбаатарын одонгоор шагнав.

    • 2010 оны 9 сарын 7-нд Э.Бат-Үүл ийн шүүмжлэв:”…сонгуулийн өмнө намыг маань хоёр хуваачихлаа шүү дээ. Сонгуулиар тус тусдаа сонгуулийн штабтай оролцоно. Хоорондоо өрсөлдөнө. Харахад нэг нам. Хэрэг дээрээ сонгуульд хоёр нам шиг л оролцох нь. Тэгээд л дуусна. Би ойлгохдоо МАХН-ын захиалгаар явж байгаа урвагч нар юм биш үү гэж бодож байна…” гэж хэлэв.

    • 2012 оны 01 сарын 25-нд МоАХ-аа Женкод зарсан гэх С.Эрдэнэ АХХ-г албан ёсоор зарлаж, АН-ын даргад өрсөлдөөд бараагүй З.Энхболдыг ерөнхийлөгчөөр нь сонгов.

    • 2012 оны 02 сарын 09-нд хэвлэлээр: Г.Баярсайхан - Манайхан “Тулаанд шонхрууд л нисдэг” гэв. Ардчилсан хүчний холбооныхон УИХ-д өөрсдийг нь төлөөлөх фракцитай болж, үүнийг албан ёсоор байгууллаа. АН-ыг “Шонхор” фракц гартаа авна гэж мэдэгдэв.

    • 2012 оны 06 сарын 29-нд болсон УИХ-ын сонгуулиар АН олонхи болж, намын дарга Н.Алтанхуяг Шинэчлэлийн засгийн газрын тэргүүн болов.

    • 2012 оны 11 сарын 21-нд орон нутгийн сонгууль болж, 12 аймаг 5 дүүрэгт ялалт байгуулсныг АН-ын дарга Н.Алтанхуяг мэдээлэв.

    • 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийг дахин ерөнхийлөгчийн сонгуульд дэмжин оролцхыг АН мэдэгдэж, намын дарга Н.Алтанхуяг сонгуулийн хороог удирдан ажиллав.

    • Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчЦ.Элбэгдорж дахин ялалт байгуулж, МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ ялагдав.

    • 2013 онд Баабар “Жамух” нийтлэл бичив.Тэрээр “…би З.Энхболдыг лавтай 22 жилийн өмнөөс мэдэх юм байна… Одоо Энхболдыг хар даа. Дагуулж яваа арми нь улаан хацарт, ярьдаг бөх, баян горхины далайн дээрэмчин, байгалийн гамшиг, балтуушир... Эдний хувьд юухан хээхэн илүү олоод долоочих санаатай болохоос, ямар элэнцгийнх нь эх орон ард түмэн бэ! Тогтоосон үсэг нь нийлээд нийлээд давхардсан тоогоор 35 хүрэх болов уу? Ярьдаг юм нь эд хөрөнгө эрх мэдлийг төрд төвлөрүүлэх. Төрийг нүсэр том аж ахуйн корпараци болгох тухай. Ард түмнийг төр нь тэжээж байх тухай онол… Энхболдын үзэл бодол ингэтлээ өөрчлөгдсөн гэж бодохгүй байна. Ярьж улайрч байгаа болгон нь эргээд эх орны эрх ашигт маш хортойгоор тусна гэдгийг мэдэхийн цаагуур мэднэ. Гэвч тэр гарах газар, орох нүхгүй болсон Жамух болжээ”гэж дүрслэв

    • 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр АН-аас УИХ-д жагсаалтаар сонгогдсон гишүүн Ш.Түвдэндорж “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл өргөн барьж, Б.Бат-Эрдэнэ танилцуулан 2014 оны 01 сарын 24-нд гэнэдүүлэн батлуулж, АТГ-т прокурорын мөрдөнг нэгтгэснээр засаглалын тэнцвэр алдагдуулж, олон АН-ын гишүүд, дэмжигч, бизнес, улс төрчдийг дарамтлах үүдийг нээв.

    • 2014 оны 11 дүгээр сарын 13-нд АН-ын дарга, ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх болон охиныг албан тушаалын хэрэгт татаж байгаа талаар АТГ болон прокурорын ажилтнууд орон даяар мэдээлж, охиныг нь баривчлах тухай яриа түглээ.

    • 2014 оны 11 дүгээр сарын 14-нд нэр бүхий шонхор фракцийн гишүүд ирц бүрдүүлэхгүй гарч, АН-аас УИХ-д жагсаалт ба сонгуулиар гарсан гишүүд Р.Бурмаа, Ж.Батзандан, Х.Баттулга, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнчимэг, Д.Батцогт, Р.Амаржаргал С.Амаржаргал нар МАН-тай хамтарч эсрэг санал гарган, АН-ын Шинэчилэлийн ЗГ огцров.
    • 2014 оны 11 дүгээр сарын14-ны ҮЗХ-ны хурлаар намын дарга Н.Алтанхуяг чөлөөлөгдөх өргөдлөө өгч, УИХ-ын дарга З.Энхболд түүний оронд намын даргад нэр дэвшив. Ерөнхий сайдыг огцруулах,үүрэг гүйцэтгэгчийг томилохдоо Үндсэн хуулиа зөрчсөн УИХ-ын дарга З.Энхболдыг дэмжихгүй хэмээн ҮЗХ-ийн гишүүд дургүйцсэн ч намын дарга асан өөрөө санал оруулж, АН-ын Үндсэн дүрэм болон сонгуулийн журмаар санал хураалгаж намын даргын ажлаа өгөв.

    • 2014 оны 11 дүгээр сарын 14-ны 08 цаг 55 минутад З.Энхболд: “Н.Алтанхуяг гэдэг улстөрч АН-д Хамгийн олон жил намын дарга хийсэн. Бас ардчилсан намын түүхэнд хамгийн олон ялалтыг авчирсан. Үүнээс гадна хамгийн сайн эв нэгдлийг сахигч улстөрч гэж би боддог. Тиймдээ ч намынхаа эв нэгдлийг сахиулахын тулд өнөөдөр намын даргын албаа өглөө. Таны хийж хэрэгжүүлж байсан бүхнийг үргэлжлүүлж, эв эеийг сахин, ялалтын тань буухиаг үргэлжлүүлнэ гэдгээ хэлье”гэв.

    • 2014 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр таньд АН-ын даргын ажлыг хүлээлгэж өхөд АН-ын рейтинг МАН-аас 20 функтаар илүү байв.

    • 2016 онд Алтангадасаас тусгаарлаж ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Г.Батхүү, Бакей, Лу.Болд, Оюунгэрэл нар МоАН санаачлага гэх шинэ фракци байгуулан, ерөнхийлэгчийг дэмжив.

    • 2016 оны сонгууль эхлэхээс өмнө үндсэн хууль зөрчин Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулав.

    • 2016 оны 06 сарын 29-нд болон намрын орон нутгийн сонгуульд АН үнэмлэхүй ялагдал хүлээв.
  • Эрдэнэтийн томилгоо удааширсны цаад шалтгаан юу вэ?
    2016 оны 11 сарын 16
    Саяхныг хүртэл эрх баригч нам Засгийн эрх авсан даруйдаа хийдэг хамгийн анхны томилгоо бол Эрдэнэт үйлдвэрийн захирал байсан. Учир нь ялсан намын эдийн засгийн асуудал Эрдэнэттэй шууд холбоотой болдог. Улстөрийн сонгуульд гаргасан зардлаа нөхөж авахаас эхлээд мөнгө босгох, хувьдаа ашиглах, танил талынхаа шахаанд хөрөнгө хаях зэргээр төрийн мөнгөөр туйлах “тайз” нь болж байсан юм. Тиймдээ ч “улстөрийн саалийн үнээ” хэмээн нэрийдсэн байдаг.
    Гэтэл Эрдэнэтийг хувийн хэвшилтэй хамтарч эзэмшдэг болсон хойно энэ томилгоо олон сараар гацах төлөвтэй болоод байна. Хамгийн том шалтгаан бол шахааны бизнесийг нь хязгаарлаж, хяналт тавих хувийн хэвшлийнхэн 49 хувийг эзэмших болсонтой холбоотой. ТУЗ-ийн долоон гишүүний гурвыг хувийн хэвшлээс бүрдүүлдэг. Тэдний нэг нь л татгалзахад үйлдвэрийн дарга томилогдохгүй. Тиймээс Засгийн газар хувийн хэвшлийнхэнтэйгээ тохиролцох нь нэн тэргүүний асуудал болоод байна.
    Түүнчлэн хэдэн тэрбум төгрөгийн хэрэглэж ашиглахгүй бараа материал шахаж орхисон замбараагүй тогтолцоог төр биш хувийн хэвшлийнхэн л цэгцэлж, худалдан авалтад хяналт тавина. Тиймээс “саалийн үнээндээ” шахаа хийх боломж тас хумигдаж байгаа юм.
    Өнөөдрийг хүртэл Эрдэнэтийн захирлаар томилчих хүн МАН-д олдохгүй байгаа нь Ж.Мөнхбат сайдын хэлсэнчлэн “хүний нөөцийн асуудал“ огт биш, харин төрийн мөнгийг эвтэйхэн зувчуулж чадах мяндсан ухаантан тодрохгүй байгаатай холбоотой. МАН доторх фракцууд хүлээн зөвшөөрч, хувийн хэвшлийнхний шаардлагыг бүрэн хангасан хүн олно гэдэг гэгээнтний хойд дүрийг тодруулахаас хамаагүй ээдрээтэй асуудал болоод байна. Ямартай ч хэн томилогдохоос үл хамааран, 49 хувийн санаачлага оролцоотойгоор Эрдэнэт үйлдвэрт цаашдаа шахааны бизнес нь үгүй болж, үр ашиг нь ихсэж, тэр хэмжээгээр ажилтан албан хаагчдын цалин тэтгэмж нэмэгдэх нь зайлшгүй юм.
  • АН шинэчилсэн дүрэмд дарга нь Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй
    2016 оны 11 сарын 16
    Мөн хурлаар Үндсэн дүрмийн болон бүтцийн шинэчлэлийг хэлэлцэх талаар хэлэлцэнэ. Энэхүү дүрмийн шинэчлэлийг Нээлттэй Ардчилсан Нам-Шинэчлэлийн Нэгдсэн Хөдөлгөөнөөс эхлээд олон улс төрчид гээд бүх гишүүдээрээ хэлэлцүүлж, мэргэжлийн судлаачдын хүрээнд боловсруулах ёстой гэсэн санал гаргаж байсан юм.
  • Ядуу Монголын төр
    2016 оны 11 сарын 16
    Элгээрээ хэвтсэн эдийн засгаа аврахын тулд төрийн өмчит компаниудаасаа заримыг хувьчлах шийдвэр Засгийн газраас гаргасан. Тухайлбал Төрийн банкийг 75 тэрбум төгрөг, Хөрөнгийн бирж 20 тэрбум төгрөг, Оргил рашаан сувилал 7 тэрбум төгрөг, Монголын цахилгаан холбоо компанийг 7.6 тэрбум төгрөг, Монгол шуудан компанийг 20 тэрбум төгрөг, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ компанийг 30 тэрбум төгрөгөөр тус тус хувьчлахаар болж, төсөвт 159,6 тэрбумын орлого төвлөрүүлнэ хэмээн тооцсон.
    Энэ мэдээлэлтэй зэрэгцээд цахим ертөнцөд Монголын түүхийн үнэт дурсгал болох 17-р зууны үед алт болон хурлээр бүтээсэн Занабазар бурханы баримлыг хятад иргэн 26 тэрбум төгрөгөөр худалдан авсан тухай мэдээлэл гарсан. Дөрвөн ширхэг Оргил рашаан сувилал, Хөрөнгийн биржтэй дүйцэх хэмжээний мөнгийг харь улсад жирийн иргэнээсээ босгож байна. Гэхдээ Монгол улсын минь хосгүй үнэт өвөөр шүү. Энэ баримал хэзээ хэрхэн хилийн дээс алхаж, харийнхны гарт орсон тухай огт мэдэхгүй өнгөрч байна.
    Өнөөдрийн Монголын улстөрчдийн талцаад байлдаж буй Эрдэнэтийг эх орондоо авчирсан явдал, түүний төлбөрийг төлсөн үйл явцын дэргэд энэ мэдээлэл дарагдаад өнгөрөх учиргүй. Байгалийн баялгаас гадна хосгүй үнэт өвөө хамгаалж, түүндээ эзэн суух, дэлхийд гайхагдсан монгол ур ухаанаараа мөнгө босгох талаар төрийн түшээдийн нэгний ч санаанд буухгүй байгаа нь харамсалтай. Эрдэнэтийн Монголдоо аваад ирсэн шиг соёлын үнэтэй өвийг эх орондоо буцаагаад ирэх аавын хүү олдохгүй л байх даа
  • МАН-ын доторхи хагарал газар авч, зодоон дээрээ тулсан уу
    2016 оны 11 сарын 16
    МАН-ын доторхи хагарал газар авч, зодоон дээр тулжээ. МАН 2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж, УИХ-д 65 суудал авсан.
  • Увс аймагт мотоцикл унахыг хориглолоо
    2016 оны 11 сарын 16
    Сүүлийн өдрүүдэд Увс аймагт цас их хэмжээгээр орж, зам тээврийн осол аваар ихээр гарах болжээ.

  • Ирэх сарын 1-нээс эргүүлийн цэгийг нэмнэ
    2016 оны 11 сарын 16
    Үргэлжлэн орсон цасны улмаас энэ сарын 1-нээс эхэлж зам, даваа гүвээнд шуурхай ажлын хэсэг ажиллуулж, эргүүл гаргаад байна.
  • Дур тавилтын хятад хуанли
    2016 оны 11 сарын 16
    “Чадаж л байвал байнга л секс хийгээд байх хэрэгтэй. Гэхдээ юманд учир бий” хэмээн хятадууд ярьдаг гэнэ. Хятадын уламжлалт анагаах ухаанд энэ талаар нарийн зааж өгсөн байдаг бөгөөд эрчүүд тодорхой насанд үрийн шингэнээ тодорхой хэмжээгээр тогтмол байдлаар “ялгаруулж” байвал сайн ажээ.

    14518238_10155205030129045_892418876_n

    – 20 настайдаа дор хаяж дөрөв өнжөөд нэг удаа үрийн шингэнээ гадагшлуулах ёстой
    – 30 насанд найм хоноод нэг удаа секс хийх нь чухал
    – Харин 40 гарсан эрчүүд цаад зах нь 10 хоногт нэг удаа
    – 50 –иас дээш насны эрчүүд 20 хоног тутамд
    – Харин 60 наснаас дээшхи эрчүүд хэрэв бие, чалх сайтай бол сард нэг удаа бэлгийн харьцаанд орж болох гэнэ. Эс бөгөөс тамир тэнхээ алдана гэж тэд үздэг байна.
  • Ажил эрхлэлтийн талаар хэлэлцэнэ
    2016 оны 11 сарын 16
    Хөдөлмөр эрхлэлтийн талаар өнөөдөр Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгуулна. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед ажлын байр хомсдож, ажилгүйчүүдийн тоо нэмэгдсэн. Тиймээс ажил эрхлэлтийн асуудлаар хэлэлцүүлэгт оролцогчид саналаа хэлэх юм.

  • С.Баяр, М.Энхсайхан нарыг элчин сайдад томилохоор санал хүргүүллээ
    2016 оны 11 сарын 16
    Засгийн газрын хуралдаанаар дараах хүмүүсийг Элчин сайдаар томилуулах саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо. Үүнд:

  • Зүүн аймгуудаас өвс экспортлохыг зогсоожээ
    2016 оны 11 сарын 16
    Зүүн аймгуудаас хятадууд хадлан бэлтгэж өдөрт хэдэн зуун тонн өвс боомтоор гаргадаг гэх мэдээлэл сүүлийн үед ихээр гарах болсон.

  • Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн дүүг хилээр гарахыг хоригложээ
    2016 оны 11 сарын 16
    Тэгвэл одоо түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байгаатай нь холбоотойгоор “шоглож” байж ч магадгүй хэмээн харж байна. Учир нь Н.Алтанхуягийг 2 жилийн өмнө Ерөнхий сайдын суудлаас огцруулсан өдөр эхнэрийг нь онгоцноос буулгасан, АН-ын ҮЗХ хуралдах энэ өдөр дүүг нь хилээр гарахыг хориглосон гээд л улс төрийн давхацлууд байгаа юм. Ийм ч учраас Н.Алтанхуягт өгч буй сануулга бололтой гэж хардаж байгаа аж. .
  • Хүүхдийн эрхийн тухай конвенци батлагдсаны 27 жилийн ойн үйл ажиллагаанууд эхэллээ
    2016 оны 11 сарын 16
    Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Хүүхдийн эрхийн тухай конвенци батлагдсаны 27 жилийн ойн өдрийг угтан Хүүхдийн эрхийн тухай Монгол улсын хууль, Хүүхэд хамгааллын тухай Монгол улсын хуулиудын талаар мэдээ мэдээллийг олон нийтэд мэдээлэх, түгээх зорилгоор олон ажил зохион байгуулж байна.
  • Бусдын биеийг үнэлүүлж байсан этгээдүүдийг шалгаж байна
    2016 оны 11 сарын 16
    Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын цагдаагийн газар, Гэмт хэргээс урьдчилэн сэргийлэх хэлтсээс нийслэл хотын гудамж талбайд наагдсан “Саун, массаж, спа” гэх зарын дагуух үйл ажиллагаанд шалгалт хийсэн байна.
  • Өсвөр насны хүүхэд газ үнэрлэсний улмаас ухаан алджээ
    2016 оны 11 сарын 16
    Өсвөр насны хүүхдүүд газ үнэрлэж мансуурах тохиолдолд нэмэгдэж буй талаар сүүлийн үед эмч мэргэжилтнүүд анхааруулах болсон. Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр хоёр хүүхэд газ үнэрлэж мансуурсан хэрэг гарчээ.
  • Интернет банк ашиглан 14 сая төгрөг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
    2016 оны 11 сарын 16
    Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэггэй тэмцэх хэлтсийн алба хаагчид манай улсын нэгэн арилжааны банкны интернэт банк ашигладаг хэрэглэгчдийн дансанд нэвтэрч, мөнгийг нь хууль бусаар шилжүүлж авсан хэргийг илрүүлжээ.


  • Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна
    2016 оны 11 сарын 16
    Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар нийт 20 гаруй асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөжээ. Хуралдаанд Тэтгэвэр авагч тэтгэвэр авах банкаа өөрөө сонгох ажлыг зохион байгуулсан талаар болон Эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх талаар авсан арга хэмжээний талаарх мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр ЗГ-ын гишүүдэд өгнө.
  • Эерэг 24: Л.Ганбаатар ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
    2016 оны 11 сарын 16
    ОХУ-ын Москва хотод пауэрлифтингийн WRPF холбооны насанд хүрэгчдийн ДАШТ өчигдөр эхэллээ.

  • ҮЗХ-аар МАН-ыг дэмжсэн гишүүдэд хариуцлага тооцно
    2016 оны 11 сарын 16
    АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар 15 гишүүнд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулах үед МАН-ыг дэмжиж кноп дарсан гишүүдэд хариуцлага тооцох аж.
  • Маргаашнаас цас орж, эрс хүйтэрнэ
    2016 оны 11 сарын 16
    11 дүгээр сарын 18-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч суларч, салхитай байх тул тал хээрт тогтсон цас хайлмагтан шөнөдөө мөстөн, нягтарч хатуурах нөхцөл бүрдэж байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.


5006 5007 5008 5009 5010 5011 5012
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    8 цаг 5 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    8 цаг 44 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    8 цаг 49 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    8 цаг 59 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    9 цаг 9 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    9 цаг 36 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    10 цаг 3 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    10 цаг 41 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    10 цаг 57 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    11 цаг 22 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    11 цаг 26 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    12 цаг 7 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    12 цаг 14 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    13 цаг 44 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    13 цаг 50 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    13 цаг 56 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    14 цаг 37 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    14 цаг 59 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    15 цаг 7 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    15 цаг 17 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК