Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5093 5094 5095 5096 5097 5098 5099
  • Ц.Элбэгдорж: Ц.Нямдоржийн ард “Эрдэнэт”-ийг бодсон ард түмнийг бодсон үнэр ч байхгүй
    2016 оны 10 сарын 06
    Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс санаачлан зохион байгуулж буй “Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй” уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож буй. Гадаад харилцааны яаманд болж буй ”зангиагүй уулзалт”-аас мэдээлж байна.
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлж байна. Түүний хэлсэн үгээс онцлон хүргэе.
    “Эрдэнэт үйлдвэрийн тоос шороонд хутгалдаж явсан үе бий. 10 дугаар ангиа төгсөөд анх би тэнд ажилд орж, анхны цалингаа авч байсан. “Эрдэнэт”-ээс Ардын их хурлын депатутаар сонгогдсон.
    “Эрдэнэт”-д миний хувийн сонирхол байхгүй, цаашаагаа сайн яваасай гэсэн сонирхол л бий.
    “Эрдэнэт” үйлдвэрийн ард гурван том бий гэсэн мэдээлэл гарсан. Өмнө байсан УИХ, Ерөнхий сайд өөрчлөгдсөн.
    “УИХ-ын дэд дарга мэдэгдэл хийнэ гэдэг дөрвөн томын нэг л дээ. Гурван томын оролцоо байсан гэдэг ч юм уу, янз бүрийн оролцоо байсан гэж би хувьдаа мэдэхгүй”.
    “Хувьчлал явагдаагүй, худалдан авалт явсан болохоор хувьцааны тухай асуудал байхгүй”.
    “Ц.Нямдоржийн ард “Эрдэнэт”-ийг бодсон ард түмнийг бодсон үнэр ч байхгүй. Харин энэ мэдэгдлийн ард “Эрдэнэт”-ийн асуудлыг судлах ажлын хэсгийн ахлагч Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж хоёр хуйвалдагдсан юм харагдаж байгаа. Наадмын өмнө би МҮОНТ-д ярилцлага өгөхдөө мэдэгдсэн, ”Эрдэнэт” дээр хууль зөрчсөн юм байгаа бол хамгийн түрүүнд хэлэлцээрэй гэж. Буруу байсан бол хүчингүй болгох ёстой. Хууль бус юм хийж байгаа бол түүнд нь бололцоо олгоод сууж байгаа. Тэгэхээр би үүний ард улс орны эрх ашиг бодсон яриа байхгүй юм байна, цэвэр улс төр гэж харж байна. Та нар нэг зүйлийг сайн мэднэ дээ. Сүүлийн 20 гаруй жилд харж байгаа. Улстөрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг.Сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ ч гэх шиг, мафи гарлаа ч гэх шиг. Зүгээр л сүржин мэдэгдэл, хувийн эрх ашиг хөөцөлдсөн, мэдэгдэл. Нэгнийхээ янзыг үзэх гэсэн, эсвэл дээшээ албанд шунасан л үйлдэл” хэмээлээ.

    Б.Цэцэг
  • ”Хакүхо цом” сүмо бөхийн тэмцээн болно
    2016 оны 10 сарын 06
    Мэргэжлийн сумо бөхийн Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит ”Хакүхо цом” сүмо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн долоо дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээн аравдугаар сарын 23-ны өдөр Спортын төв ордоны ”А” зааланд болно.

    ”Хакүхо цом” өсвөрийн сүмочдын тэмцээнийг “Эрүүл монгол хүүхэд”-ийн төлөө уриатайгаар “Хакүхо сан”, Их Шавийн дээд сургууль хамтран зохион байгуулах юм байна.

    Тэмцээнд оролцогчид 9, 10, 11, 12, 13-15 гэсэн зургаан насны ангиллаар хасагдах журмаар өрсөлдөнө. Мөн нас насны ангилалд медальт байр эзэлсэн болон амжилттай барилдсан хүүхдүүдийг бэлтгэлд хамруулж, 2017 оны нэгдүгээр сард Японы Токио хотноо зохиогдох ”HAKUHO CUP” олон улсын тэмцээнд оролцох найман хүүхдийг сонгон шалгаруулах юм.
  • “Биднийг сонс” чуулган болно
    2016 оны 10 сарын 06
    Уламжлал ёсоор энэ сарын 11-нд “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэнэ. Тус өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 онд жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “Олон Улсын Охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тунхаглаж байжээ. Энэ жилийн олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ сарын 14-ний өдөр “Биднийг сонс” II чуулганыг зохион байгуулах гэж байгаа юм байна. Манай улсад энэхүү өдрийг тохиолдуулан охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвөөс санаачлан хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг гурван төрийн бус байгууллагатай хамтран 2014 онд “Биднийг сонс!” охидын эрхийн анхдугаар чуулганыг зохион байгуулж байсан юм. Охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НҮБ-ын гишүүн орнууд, түүний тогтолцоон дахь холбогдох байгууллагууд, цаашлаад иргэний нийгмийн байгууллагуудыг охидын эрхийн асуудалд анхаарал хандуулах, энэ талаархи олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалахыг уриалсаар байна.
    Б.Цэцэг
  • Ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    2016 оны 10 сарын 06
    Хүйтний улиралтай холбогдуулан сүүлийн өдрүүдэд ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.
  • Намуудаас эв нэгдэлтэй байхыг иргэд хүслээ
    2016 оны 10 сарын 06
    Ардчилсан нам, МоАН Санаачилгын хамтран зохион байгуулж буй орон нутгийн нэр дэвшигчдэд зориулсан сургалт, уулзалт үргэлжилсээр байна. Энэхүү сургалт нь 21 аймгийн сум дүүргүүдэд болон нийслэлд болж буй юм. Энэ удаад Булган, Орхон аймагт сургалт явагдлаа. Булган аймгийн театрын байранд 13:00 цагт эхэлсэн сургалтад сум сумын төлөөллөөс нийт 100 гаруй нэр дэвшигчид хүрэлцэн ирж оролцлоо. Булган аймгийн Ардчилсан намын дарга Д.Эрдэнэбат сургалтын эхэнд Нийслэлээс сэтгэл, цаг заваа гарган зорин ирсэн МоАН Санаачилгын УЗ-ийн гишүүн Ц.Оюунгэрэл, МоАН Санаачилгын дэд Ерөнхийлөгч, Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Ж.Равдандорж, МоАН Санаачилгын УЗ-ийн гишүүн Д.Бямбаа, МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх О.Чулуунбилэг нарт намын үйл ажиллагаа, нэр дэвшигчдээ дэмжин ирсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн билээ. Сургалт, уулзалтын үеэр Булган аймгийн нэр дэвшигчид өөр өөрсдийн үзэл бодол, саналаа хэлж байлаа. Нэг хэсэг нь тэнгэрт гараад алга болсон нөгөө хэсэг нь хөсөр хаягдсан. Фракцын удирдлагууд нэг санаатай болж нэгдсэн цонхоор харах хэрэгтэй байна. Тус тусдаа мэдэгдэл хийгээд намаа хагалж буталгахгүй байхыг ард түмэн биднээс хүсч хүлээж байгааг уламжиллаа.
    Б.Цэцэг
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэлэлцүүлэг болж байна
    2016 оны 10 сарын 06
    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордоны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болж байна. Уг хуулийн хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн Ерөнхий газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож буй юм. Энэхүү хэлэлцүүлгийн хүрээнд дараах асуудлуудыг авч хэлэлцэж байна.
    - Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчин
    - Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон төсөлд цагдаагийн байгууллагын хүлээх үүрэг
    Монгол Улсад гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүн амын сангийн оролцоо зэрэг асуудлуудыг мөн авч хэлэлцэж байгаа юм байна. Манай улсад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг жил ирэх тусам газар авч нийгмийн тулгамдсан асуудлыг нэг болсон. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа иргэдийн 97 хувь нь хүүхэд эмэгтэйчүүд байдаг гэсэн судалгаа бий. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хэлэлцүүлэг 12:40 цаг хүртэл үргэлжлэх юм байна
  • Танилц: Малын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн шинэчилсэн жагсаалт
    2016 оны 10 сарын 06
    Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.3 дах хэсэгт заасны дагуу эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх, өөрчлөлт оруулах асуудлыг эмийн үндэсний бодлогын хүрээнд шийдвэрлэдэг. Энэхүү заалтын дагуу Монгол Улсын Малын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн жагсаалтыг шинэчлэн танилцууллаа. Цаашид энэхүү мэдээллийг улирал тутам шинэчилж байх ажээ.
  • 2018 онд хурдны замтай болно
    2016 оны 10 сарын 06
    Засгийн газраас Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам барих төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг авто зам нь 32.226 км урт, 32.5 м өргөн асфальтбетон хучилттай, 2 урсгал 6 эгнээтэй болох юм .Хурдны замын 22.5 км замын зураг төсөл батлагдсан бөгөөд үлдсэн хэсгийн зураг төсөл батлуулах шатанд байна. Зураг төсөл нь батлагдсан эхний 22.5 км замд барилгын ажил хэвийн үргэлжилж байгаа юм. Уг хурдны зам нь 2018 оны наймдугаар сарын 18-н гэхэд ашиглалтад орох гэнэ.
    Б.Цэцэг
  • Тав хүртэлх насныхны эрүүл мэндийн зардал үнэ төлбөргүй болно
    2016 оны 10 сарын 06
    Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн салбарт дөрвөн зорилт бүхий 22 үйл ажиллагаа, 140 гаруй ажил хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Уг хөтөлбөрт 5 хүртэлх насны хүүхдийн эмийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж байхаар тусгажээ. Эрүүл мэндийн яамнаас НҮБ-ын хүүхдийн сангийн шугамаар үйлдвэрлэгч газраас нь худалдан авалт хийх хүсэлт тавьсан байна. Түүнчлэн ирэх онд түргэн тусламжийн машин дутагдалтай байгаа 151 сумыг түргэний машинаар хангах, орон нутгийн нэгдсэн эмнэлгийг рентген аппаратаар хангах зэрэгт шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлүүлж байгаа аж.
    Б.Цэцэг
  • 2000 гаруй албан хаагч ажлаасаа чөлөөлөгджээ
    2016 оны 10 сарын 06
    Сонгуулийн маргаашаас эхэлсэн халаа сэлгээ томилгоо хоёр сарын хугацаанд дэндүү хурдан өрнөж байна. Энд иргэдээ өмөөрдөг төр засаг, энэрэн нигүүлсдэг удирдлага гэж алга. “Дээрээс” ирсэн шийдвэрийн дагуу гарын үсэг, тамгаар бүхэл бүтэн айл гэрийн амьдрал, хувь заяаг шийдвэрлэж байна. Хэдхэн хоногийн емнө нийслэлийн агентлагуудаас 200 гаруй хүнийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж байсан бол өнөөдөр хоёр дахин нэмэгджээ. Мөн эрчим хүчний салбарын төрийн өмчит 18 компанийн 14компанийн гүйцэтгэх захирлыг улс төрийн шалтгаанаар сольсон байна.
    Мэргэжлийн хүмүүсийг сольсны цаана улс орны эрх ашиг яригдаж байгаа гэдгийг харьяа үйлдвэрчний эвлэлийнхэн халаглан ярьж, хаана хандахаа мэдэхгүй будилж явна. Халаа сэлгээний талаар АН-ын хуульч, Хяналтын хорооны нарийн бичгийн дарга Б.Батхуяг судалгааг гаргаж байгаа аж. Одоогоор бүтэцийн өөрчлөлт, янз бүрийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүсийн тоо 21 аймаг орон нутагт 800, яам, нийслэлийн агентлаг, дүүргүүдэд 1200 орчим байна. Тухайлбал, Хүн ам нийгмийн хамгааллын яамнаас 33, нийгмийн даатгалын салбараас 40, Хөдөлмөрийн яамнаас 110, Гадаадын хөрөнгө оруулалтын газраас ес, Хүүхдийн төлөө үндэсний газраас 28. Мөн нийслэлийн харьяа 17 агентлагийн дарга, НИТХ-ын ажлын албаны 40 хүний 35- ыг нь сольжээ. Хүмүүс ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа аваад эхнээсээ шүүхэд хандаад явж байгаа гэнэ.

    Б.Цэцэг
  • Махны үнэ 650 төгрөгөөр буурчээ
    2016 оны 10 сарын 06
    Нийслэлийн статистикийн газраас аравдугаар сарын эхний долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ. Үүнд:


  • Цахим ертөнцөөр бусдыг дарамталж байсан этгээдийг шалгаж байна
    2016 оны 10 сарын 06
    Нийслэл хотод оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй М, Б нар нь цахим орчинд бусдын зургийг зөвшөөрөлгүй байршуулан хуурамч фэйсбүүк хаяг үүсгэж иргэдтэй танилцан дотносох замаар хувийн мэдээлэл видео бичлэгийг цуглуулсан байна. Эдгээр залуус хувь хүний мэдээллийг олон нийт, найз нөхдөд нь тараана хэмээн сүрдүүлж зургаан иргэнээс их хэмжээний мөнгө авсан гэмт үйлдлийг бүлэглэн үйлдэж байсныг таслан зогсоож, Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн тус тус шалгагдаж байна.
  • Газар эзэмших эрхийн дуудлага худалдаанд урьж байна
    2016 оны 10 сарын 06
    Аймгийн Засаг даргын 2016 оны 09-р сарын 16-ны өдрийн А/353 дугаар захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт дараах байршлуудад газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа зохион байгуулна. Үүнд:
  • Оюутнууд сургалтын төлбөрийн зээл авах эрхтэй боллоо
    2016 оны 10 сарын 06
    Оюутнууд сургалтын төлбөрийн зээл авах эрхтэй боллоо
  • Ц.Даваацэрэн: Үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн байхад битгий улстөржүүлээч ээ
    2016 оны 10 сарын 06
    Эрдэнэт үйлдвэр орон нутагтаа найман төрлийн татвар төлдөг аж. Тэгвэл оны эхний найман сарын байдлаар орон нутгийн төсөвт 70 тэрбум төгрөг төлчихсөн байгаа юм байна. Харин улсын төсөвт жилд 64 тэрбум төгрөг оруулах ёстой байдаг бөгөөд үүний 40 тэрбумыг нь 2015 онд урьдчилаад төлсөн байна. Тиймээс энэ онд 20 тэрбумыг төлөөд байгаа бөгөөд үүнийг нь Ц.Нямдорж гишүүн бага татвар төлсөн гэж буруу ойлгосон байх гэдгийг хэвлэлийн хурлын үеэр Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд онцолж байсан юм.


  • Хятад иргэд хүүхдээ Монголоос хайж байна
    2016 оны 10 сарын 06
    Хятад иргэд хүүхдээ Монголоос хайж байна
    Өнгөрсөн наймдугаар сарын 15-ны өдөр Цагдаагийн байгууллагын ажилтнууд Замын-Үүдээс БНХУ-ын иргэн Чин Пенг болон Ли нарыг хүний наймааны хэрэгт сэжиглэж, баривчлан шалгаж эхэлжээ. Өнгөрсөн сарын 1-ний өдрөөс эхлэн тэднийг “Ганц худаг”-ийн хорих ангид 14 хоног хорьж, гурван сартай хүүхдийг нь асрамжийн газарт шилжүүлсэн байна. Тэднийг сэжигтнээр татан шалгах явцад хүний наймааны хэрэг үйлдээгүй нь тогтоогдож, авч явсан хүүхэд нь өөрсдийнх нь болох нь ДНК-ийн шинжилгээгээр эцэслэн тогтоогджээ. ятад иргэд гэм буруугүй нь тогтоогдож, хорихоос суллагдсаныхаа дараа хүүхдээ хайж эхэлсэн байна. Уг нь холбогдох албаныхан хүүхдийг хэрэг шийдэгдсэний дараа өгнө гэх тайлбар өгчээ. Тус хятад эмэгтэй гурван сартай хөхүүл хүүхдээ аль асрамжид байгааг мэдэхгүй өнөөдрийг хүртэл хайсан хэвээр байгаа аж. Сэжигтэнээр татагдаад байсан Чин Пенг 1983 онд төрсөн, эмэгтэй, Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуульд 2015 онд сурахаар иржээ. Түүний найз болох Ли гэх эрэгтэй МУИС-д Монгол хэл шинжлэлийн магистрын ангид сурдаг юм байна. Улмаар БНХАУ-ын Элчин сайдын яаманд өргөдөл гаргасан бөгөөд тус газар ургацын баяр болж байгаа тул ирэх долоо хоногийн нэг дэх өдөр нээгдмэгц энэ талаар хэвлэлийн бага хурал зарлахаар болжээ.
    Б.Цэцэг
  • Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийнэ
    2016 оны 10 сарын 06
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийхээр болжээ. Уулзалт Гадаад харилцааны яамны ”Зөвшилцөл” танхимд өнөөдөр 10.30 минутад болох бөгөөд Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлагууд болон нийт хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцох юм.
  • Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг буурууллаа
    2016 оны 10 сарын 06
    Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор оруулж ирэх автобензинд ногдуулах онцгой албан татварыг тонн тутамд 260 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 280 мянга, Эрээнцаваар оруулж ирэх автобензинд тонн тутамд 130 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 150 мянган төгрөг байхаар тогтоолоо.

    Дотоодын зах зээлд борлуулж байгаа автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авч, хяналт тавьж байхыг сайд Ц.Дашдоржид даалгалаа.

    Засгийн газар өнгөрсөн оны 11 дүгээр сард онцгой албан татварын хэмжээг хилийн үнэ, ваютын ханшны хэлбэлзэлтэй уялдуулан автобензинд тонн тутамд 400 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 520 мянган төгрөг байхаар тогтоосон байсан юм.

    Оны сүүлийн хагас жилээс ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларсантай холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн зардал өсч, жижиглэнгийн борлуулалтын үнэд өөрчлөлт оруулах нөхцөл үүссэн учир онцгой албан татварын хэмжээг ийнхүү шинэчлэн тогтоолоо
  • Ц.Нямдорж нам дотроо “атомын бөмбөг” болж хувирсан нь тодорхой болж эхэллээ
    2016 оны 10 сарын 06
    Ц.Нямдорж зүгээр ч нэг Богдын Засгийн газрыг Шанзав Бадамдорж гэдэг хүн самарсан тухай байн, байн яриад байгаа юм биш гэж бодож байна. Бадам.. Бадам...Ямартай ч энэ утас үнэхээр цаашаа хөвөрч чадах юм бол нам дамнасан нэгэн томоохон бүлэглэлд цэг хатгана. Ц.Нямдоржид ийм туршлага бий. Яагаав “Центрпойнтын” хэргээр нэгэнтээ эрүүгийнхний эрээ цээргүй авирыг таслан зогсоож байсан шүү дээ.
  • Чуулганы хуралдаантай
    2016 оны 10 сарын 06
    УИХ-ын чуулганы 2016 оны аравдугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд... /10.00 цагт/

    Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлт;

    Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлт;

    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
5093 5094 5095 5096 5097 5098 5099
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    58 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    1 цаг 3 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    1 цаг 6 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    1 цаг 14 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    1 цаг 33 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    2 цаг 21 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    2 цаг 55 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    3 цаг 25 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    3 цаг 55 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    4 цаг 13 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    4 цаг 19 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    4 цаг 49 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    5 цаг 0 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    5 цаг 3 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    6 цаг 14 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    6 цаг 30 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    7 цаг 4 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    7 цаг 10 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    7 цаг 22 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    7 цаг 34 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК