Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5247 5248 5249 5250 5251 5252 5253
  • Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСУ-ын Ерөнхийлөгчид бараалхав
    2016 оны 7 сарын 18
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д бараалхлаа.

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцож, манай улсад албан ёсны айлчлал хийж буйд талархаж байна гээд БНСУ-ын зүгээс АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийллээ.

    БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ эх орондоо олон улсын өндөр дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсанд нь баяр хүргээд Ерөнхий сайдтай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

    БНСУ бол манай улсын худалдаа, хөрөнгө оруулалтын түнш орон гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцлоод Засгийн газрын зүгээс цаашид тус улстай харилцах гадаад хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлж, Монгол БНСУ-ын Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг улам идэвхжүүлэхээ илэрхийллээ.

    БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарал хандуулж ажиллахыг Ерөнхий сайдаас хүслээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат цаашид хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд хууль, эрх зүйн орчноо боловсронгуй болгох чиглэлээр ажиллахаа тодотгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

  • Тарваган тахлын вакцинжуулалт орон даяар эхэллээ
    2016 оны 7 сарын 18
    Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс орон даяар эхэлж байна.

  • Сэрэмжлүүлэг: Голын эрэг дагуу амарч байгаа иргэд хулгайд өртөх нь ихэсчээ
    2016 оны 7 сарын 18
    Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд гол ус бараадаж амарч зугаалах явдал ихэсдэг. Тэгвэл иргэдийн амарч зугаалж буй газруудад хулгайн хэрэг ихээр бүртгэгдэх болжээ. Тэр дундаа голын эрэг орчмооор амарч байгаа иргэдийн эд зүйл алдагдах дуудлага цагдаагийн байгууллагад ирсээр байгааг сэрэмжлүүлж байна.

  • Зургаан удаагийн ой, хээрийн түймрийг унтраажээ
    2016 оны 7 сарын 18
    Улсын хэмжээнд баяр, амралтын өдрүүдэд нийтдээ объектын 21 гал түймрийн дуудлагад аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн Гал унтраах, аврах ангиуд үйлчилж холбогдох арга хэмжээг авч ажиллав.
  • Жуулчдад зориулсан “Travel card”-ийг зах зээлд нэвтрүүлнэ
    2016 оны 7 сарын 18
    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Төрийн банк хамтран жуулчдын өдөр тутмын төлбөр тооцоонд ашиглагдах, гэрээт худалдаа үйлчилгээний байгууллагаас хөнгөлөлт эдлэх боломж бүхий Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчлэх, эзэмшигчийн нэр бичигдээгүй, төгрөгөөр гүйлгээ хийх төлбөрийн “Travel card”-ийг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь төлбөрийн карт, картаар хөнгөлөлт үзүүлэх худалдаа үйлчилгээний байгууллагуудын мэдээлэл болон бусад жуулчдын хэрэгцээнд нийцсэн мэдээлэл бүхий гайдбүүкээс бүрдэнэ. Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын банк, санхүүгийн байгууллагын картаар төлбөр тооцоо гүйцэтгэх сүлжээ хязгаарлагдмал, өндөр шимтгэл, хураамж төлөх, ханшийн зөрүүнээс алдагдал хүлээх зэрэг гадаад жуулчдад тулгардаг төлбөр тооцооны бэрхшээлүүдийг шийдвэрлэх, жуулчдыг бэлэн мөнгөний эрсдэлээс хамгаалах, аюулгүй аялах нөхцөлийг бүрдүүлэх, бэлэн бус төлбөр тооцоо, үндэсний мөнгөн тэмдэгтийн гүйлгээг дэмжих зорилгоор хийгдэж буй уг төсөлд хамтран оролцохыг жуулчны үйлчилгээний шилдэг байгууллагуудад уриалж байна. Travel card нь хөнгөлөлтөөр дамжуулан олон төрлийн үйлчилгээг жуулчдад хүргэх маркетингийн суваг болох бөгөөд карт эзэмшигчдэд хөнгөлөлт үзүүлэх замаар хэрэглэгчдийнхээ хүрээг өргөжүүлэх, үйл ажиллагаагаа үнэ төлбөргүй сурталчлах боломжийг бизнес эрхлэгчдэд олгох юм гэж Нийслэлийн Аялал жуучлалын газраас мэдээллээ.
  • Баян-Өлгий аймагт тусламжийн цуваа очлоо
    2016 оны 7 сарын 18
    Баян-Өлгий аймгийн удирдлагын зүгээс эхний ээлжинд үерт өртсөн 640 хүнд гэр болон хоол хүнсний туслалцаа нэн шаардлагатай байгааг Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн.
  • Пак Гын Хэд Монгол Улсын Ерөнхийлөгч морь бэлэглэв
    2016 оны 7 сарын 18
    Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морь бэлэглэсэн гэж Хөх ордоноос мэдэгдлээ. Тэрбээр, Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Жун Ён Кук мэдэгдэхдээ “Тогтсон уламжлалын дагуу Ерөнхийлөгч бэлгийн морио тусгай ферм-д байлгахаар шийджээ. Морийг Монголд байлгах нь Өмнөд Солонгост авчирснаас илүү дээр гэж тэрбээр үзэж байна” хэмээжээ.

    БНСУ-ын Ерөнхийлөгч Пакын Монголд хийх хоёр өдрийн албан ёсны айлчлал өчигдөр эхэлсэн бөгөөд Ерөнхийлөгч Пакын айлчлал өнөөдөр өндөрлөх юм.
  • Хятад иргэнээс хахууль авч, газар олгож байгаад баригджээ
    2016 оны 7 сарын 18
    Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, хятад иргэнээс их хэмжээний хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригджээ.
  • Машин шатаж нэг хүний амь нас эрсэджээ
    2016 оны 7 сарын 18
    Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 250 авснаас зам тээврийн ослын 149 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж, 15 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 1, Зам тээврийн осолд 5 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 3, сургуулийн насны 2 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 114 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

    Тухайлбал: СХД-ийн нутаг Товчооны зам, ”Сод Монгол” ШТС-ын зүүн урд замд T.Raum маркийн авто машины жолооч Э нь T.Prius маркийн Г жолоочтой, H.Verna маркийн Б жолоочтой авто машинуудтай мөргөлдөж зорчигч 09 настай эмэгтэй М, 10 настай эрэгтэй Э, 2 настай эрэгтэй Э нарын 6 хүн гэмтсэн байна.

    Хөдөө орон нутаг: Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Өндөр дов гэх газрын 37 зм-н зүүн замд Зил-555 маркийн Б жолоочтой авто машин онхолдон шатаж зорчигч 37 настай эрэгтэй Б-ийн амь нас хохирч 3 хүн гэмтжээ.
  • Үерт автаж, орон гэргүй болсон хүмүүсийн тоо 1250-д хүрчээ
    2016 оны 7 сарын 18
    Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутагт болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас дөрвөн настай хүү амиа алдаж, 160 гаруй айл үерт автаж, 105 байшин нуржээ.
  • МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана
    2016 оны 7 сарын 18
    МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 11.00 цагт хуралдахаар болжээ.

  • БНСУ-ын ерөнхийлөгчийн айлчлал үргэлжилж байна
    2016 оны 7 сарын 18
    БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэгийн Монгол Улсад хийж байгаа айлчлал үргэлжилж байна.

  • Зарим нутгаар 39 градус хүрч хална
    2016 оны 7 сарын 18
    2016 оны 07 дугаар сарын 19-нөөс 07 дугаар сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
  • 20 сая төгрөгийн гурван азтан тодорлоо
    2016 оны 7 сарын 18
    НӨАТ-ын урамшууллын хонжворт сугалааны ээлжит тохирлыг өчигдөр МҮОНТ-ээр тодруулсан.
  • “Нарантуул” худалдааны төв лхагва гарагаас эхлэн ажиллана
    2016 оны 7 сарын 18
    Ази-Европын парламентийн дээд түвшиний 11 дүгээр уулзалттай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг өөрчилсөн. Тэгвэл маргаашнаас эхлэн амарч байсан томоохон зах, худалдааны төвүүд ажиллаж эхэлнэ.



    Тухайлбал, “Хүчит шонхор” худалдааны төв, “Хархорин худалдааны төв” маргааш буюу даваа гаригаас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.



    Харин “Нарантуул” худалдааны төв энэ сарын 20-нд буюу ирэх лхагва гарагаас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • Өнөөдрөөс хуучин журмаар замын хөдөлгөөнд оролцоно
    2016 оны 7 сарын 18
    Ази-Европын парламентийн дээд түвшиний 11 дүгээр уулзалт зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш, сондгой тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан.
  • Үхрийнхэн яарч сандрах тэвчээргүй байдлаас зайлсхий
    2016 оны 7 сарын 18
    Хонь - (3/21-4/19)
    Ирээдүйн төлөвлөгөө гаргахад тохирох үе. Гэр орон, гэр бүлийн холбогдолтой бүх үйл ажиллагаанд өөрчлөн шинэчлэлт хий. Мэлхийн ордод гэр бүлийн тань нарны хэсэгт тэргэл cap байгаа нь дотно харьцааны болон эмзэг асуудлыг шийдэхэд тустай. Хайртай хүмүүстээ өгч чадах зүйлсийн талаар бодож үз. Учир нь өнөөдөр хайр сэтгэл, ойр дотно харьцааны хувьд төгс өдөр.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 07 сарын 18
    Үхэр - (4/20-5/20)
    Өнөөдрийн чиг хандлага нь тайван бус байж биеэ барихад маш хэцүү байна. Хэрвээ нөхцөл байдал чамд айдас бий болговол энэ нь хэрэгтэй зүйл үү үгүй юу гэдгийг шийдээрэй. Өчүүхэн зүйл ч гэсэн таагүй байдлыг бий болгоно. Зарим хэрүүл маргаан маш хурданаар дэгдэж, тэсрэх үзэгдэл болно. Зам дээр эрсдэл гаргахаас зайлсхий. Яарч сандрах тэвчээргүй байдлаас зайлсхий. Яг одоо чи эрсдэлтэй цаг байна. Хүлээцтэй байх нь хэцүү ч бие даасан байдлыг өөрийн амьдралдаа багтаа.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 07 сарын 18
    Ихэр - (5/21-6/21)
    Од эрхэс таны мөнгө санхүүгийн асуудалд нөлөө үзүүлж, мэдрэхүй сэргэх болно. Ирэх сард бизнес санхүүгийн тогтвортой байдал маш их хэрэгтэйг ойлгох бөгөөд боломжоо алдахгүйг хичээ. Бодит орлогоо сайтар тооцсоноор мөнгө төгрөгөө зөв зохицуулж чадна. Хайр дурлалын харилцаа амжилттай байна. Энэ боломжийг ашиглан өөрсдийн талаар илүү ихийг мэдэхийг хичээ.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 07 сарын 18
    Мэлхий - (6/22-7/22)
    Энэ өдөр болгоомжтой байж сэтгэлийн хөдөлгөөнөө хянах хэрэгтэй. Бусадтай санал зөрөлдөх нь ахиц дэвшилд хүрэхэд саад болно. Та өнөөдөр нэлээд дарамттай хэн нэгэн таны уурыг хүргэж болзошгүй. Ийм тохиолдолд уураа барих сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй болно. Хүн болгонтой үзэл бодлоо солилцохоос зайлсхий. Ялангуяа хүмүүс таны одоогийн үзэл бодол санаануудыг хүлээн авахгүй байгаа тохиолдолд шүү дээ.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 07 сарын 18
    Арслан - (7/23-8/22)
    Одоо өмнөө байгаа асуудалд бүх анхаарлаа төвлөрүүл. Эмчилгээ эхлэхэд тохиромжтой үе. Хүсэл мөрөөдлийнхөө араас явахдаа сэтгэл хангалуун бай. Ажил хайж байгаа арслангуудын хувьд бусдад туслахыг нэн эрхэм зорилгоо болгох тул орон нутгийн байгууллагад ажил хайж эхэлнэ. Харин та эмнэлэгт байгаа дотны хүнээ эргэх бол цэцэг бэлэглэн, сэтгэлийг нь өргөөрэй.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 07 сарын 18
    Охин - (8/23-9/22)
    Аливаа зүйлд маш хянуур болгоомжтой байхыг зөвлөж байна. Ялангуяа ажил төрөлдөө анхаарал болгоомжтой бай. Бухимдалдтай байдлаас болж хэн нэгэнтэй найз нөхдийн харилцаагаа тасалж магадгүйг анхаар. Та удахгүй олон найз нөхөдтэй болох болно. Худалдан авалт хийхдээ сэтгэл хөдлөлөөр хандахаас сэргийл. Өнөөдөр шийдвэр гаргалгүй нөхцөл байдлыг дүгнэж өнгөрүүлэх нь хамгийн зөв зам. Удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгэ.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 07 сарын 18
    Жинлүүр - (9/23-10/22)
    Шинэ төсөл төлөвлөгөөнд хөрөнгө оруулах санаа таны ирээдүйд хэрэгтэй хамгийн сайн шийдвэр байх болно. Худалдааны салбарт ажиллавал амжилт олно. Урт хугацаагаар ажиллах нь таныг бага зэрэг ядраах боловч орлогыг чинь нэмэгдүүлнэ. Хамгийн ер бусын, нандин хүслээ биелүүлж чадах цаг ирлээ. Орлогын шинэ эх үүсвэр олох шинэ санаа төрнө. Мөргөлдөөн, атаархлаас болгоомжил. Таны эрч хүч нэмэгдэнэ.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 07 сарын 18
    Хилэнц - (10/23-11/21)
    Гэр бүлийг илэрхийлдэг нарны 4-р гэр болох Хумхын ордод өнөөдөр Шинэ cap байрлах тул таныг хайрттай тань учруулах юм. Гэхдээ ажлын шинэ долоо хоног эхэлж байгаа учраас бизнесээ ч эхлүүлэхэд тустай. Гэрээ хэлэлцээр ямар ч саадгүй бүтнэ. Түншийнхээ стратеги, ойлголтыг хуваалц. Хилэнцүүд өнөөдрийн үйл ажиллагааг удирдах тул хүсэл зорилготой, шийдэмгий байх хэрэгтэй.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 07 сарын 18
    Нум - (11/22-12/21)
    Сэтгэл санаа тогтворгүй, элдэв зүйлд толгойгоо гашилгасан бараан өдрүүдийн нэг. Энэ өдөр хувийн амьдралд багагүй түгшүүртэй, сэтгэл зовоосон зүйл болох хандлагатай. Түншийн харилцаа мухардалд орох төлөвтэй. Сексийн харилцаанд урам хугарч мэднэ. Таагүй байдал арилах найдвар ойрын хугацаанд алга. Та байдал энэ чигээр үргэлжлэх юм шиг санаж сэтгэлээр унах хэрэггүй. Тиймээс өөдрөг сайхан зүйлийн талаар бод.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 07 сарын 18
    Матар - (12/22-1/19)
    Гараг эрхсийн хандлагаар шийдэгдээгүй хэцүү байдал сэтгэл түгшээж, таныг дээд зэргээр стресст оруулна. Тайван бай. Нөхцөл байдал дийлдэшгүй болж ирвэл зогс, амар, түр ч гэсэн амьсгаа авахыг хичээ. Хамт олон болон удирдлагуудтайгаа сөргөөцөлдөхөөс болгоомжил. Уур бухимдлаа барь. Гэр бүлийнхээ гишүүдийн хоорондын харилцааг эрүүл байлга. Ямар нэгэн юманд өртөж болзошгүй үе. Халуун болон хурц үзүүртэй зүйлсээс болгоомжил. Хэдий тэвчээртэй ч уураа барь, бусдыг бүү гомдоо, өөрийн үйлдлийг хяна.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 07 сарын 18
    Бумба - (1/20-2/18)
    Түншүүдтэйгээ сайхан харилцаатай байж, болзошгүй асуудлаас сэргийлэхийг хичээ. Багаар ажилла, дундыг баримтал. Гал халуун хайр дурлалтайгаа учирсан Хумхууд ажилдаа хойрго болох хандлагатай. Хайр дурлал болон ажил мэргэжлээ хослуулан авч явбал бүх зүйл сайхан болно. Шинэ ажилд орох бол гадаад үзэмждээ анхаар, яагаад гэвэл анхны сэтгэгдэл маш чухал байдаг. Анхны алхмаа сайн хийж чадвал дараагийнх ч сайн байна.
    Дэлгэрэнгүй
    Даваа, 2016 оны 07 сарын 18
    Загас - (2/19-3/20)
    Оюун санааны баттерейгаа дахин цэнэглэх, урам зоригоо сэргээх арга замыг олох хэрэгтэй. Залбирал бясалгал нь танд өдөр бүр дарамттай санагддаг стресттэй амьдралыг тэнцвэржуүлэхэд тусалж чадна. Зарим нэг Загаснуудын хувьд мөргөл үнэхээр зохино. Хэрэв шинэ газар нүүж ирж байгаа бол эд зүйлээ оруулахаас өмнө шашины зан үйл хийхэд гэмгүй. Өнөөдөр таны биеийн нэг хэсэг эмзэглэх бөгөөд үүний гол шалтгаан нь дасаагүй газар ирсэнтэй холбоотой байж болох.
  • 24 баримт: Монгол Улс АСЕМ-аас “Ok” үнэлгээ авлаа
    2016 оны 7 сарын 18
    АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд түвшний уулзалтыг Монгол Улс амжилттай зохион байгууллаа. АСЕМ-ын үр дүн ч хангалттай байж, зохион байгуулсан хийгээд оролцсон улс орны төрийн тэргүүн, зочид төлөөлөгчид сэтгэл хангалуун буцав. Тэгвэл АСЕМ-ыг улс орны удирдагчид хэрхэн үнэлж, дүгнэснийг 24 баримтаар хүргэж байна.
  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2016 оны 7 сарын 18


    09:10 цагт: “Шангри Ла” зочид буудалд Монгол, Солонгосын аж ахуйн нэгжүүдийн Бизнес форум болно. Тус арга хэмжээнд БНСУ-ын 187 бизнес эрхлэгчид болон мэргэжлийн холбоодын төлөөлөл, Монголын талаас 300 орчим бизнес эрхлэгчид оролцоно.

    09:10 цагт: Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д бараалхах ёслол Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд болно.

    10:00 цагт: Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д бараалхах ёслол Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд болно.

    11:00 цагт: БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ “Шангри Ла” зочид буудалд болж буй Монгол-Солонгосын ахуйн нэгжүүдийн Бизнес форумд оролцоно.

    13:30 цагт: БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ “Чингис хаан” ОУ-ын нисэх буудлаас онцгой үүргийн онгоцоор мордоно.

    12:00 цагт Нийслэлийн түргэн тусламжийн төв баяр наадам болон АСЕМ-ийн зохион байгуулалтанд оролцсон талаарх мэдээллийг Нийслэлийн түргэн тусламжийн төв байранд өгнө.

    14:00 цагт ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  • АН-ын ҮЗХ өнөөдөр хуралдана
    2016 оны 7 сарын 18
    Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо өнөөдөр хуралдана.

    Хуралдаанаар намын шинэчлэлийн
5247 5248 5249 5250 5251 5252 5253
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    32 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    47 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    1 цаг 1 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    1 цаг 7 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    1 цаг 9 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    1 цаг 15 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    13 цаг 57 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    13 цаг 59 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    15 цаг 33 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    15 цаг 40 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    16 цаг 51 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    18 цаг 5 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    18 цаг 19 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    18 цаг 19 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    18 цаг 37 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    19 цаг 41 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    20 цаг 8 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    20 цаг 32 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    20 цаг 47 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    21 цаг 25 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК