Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Монгол Улс АСЕМ-аас “Ok” үнэлгээ авлаа

2016-7-18
0
ЖИРГЭХ

АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд түвшний уулзалтыг Монгол Улс амжилттай зохион байгууллаа. АСЕМ-ын үр дүн ч хангалттай байж, зохион байгуулсан хийгээд оролцсон улс орны төрийн тэргүүн, зочид төлөөлөгчид сэтгэл хангалуун буцав. Тэгвэл АСЕМ-ыг улс орны удирдагчид хэрхэн үнэлж, дүгнэснийг 24 баримтаар хүргэж байна.

 

 

Баримт 1. АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд түвшний уулзалтаас “Улаанбаатарын тунхаглал” баримт бичиг болон “Даргын мэдэгдэл”-ийг тус тус гаргалаа.

 

Баримт 2. АСЕМ-ын төлөөлөгчид Европ, Ази тив хамтран терроризмын эсрэг дуу хоолойгоо нэгтгэхээ мэдэгдэв.

 

Баримт 3. Дараагийн  буюу АСЕМ-ын 12 дахь уулзалт Бельгийн нийслэл Брюсель хотноо 2018 онд болохоор тогтсон байна. 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: Хоёр тивийн маань оролцогчид энэ уулзалтаар хамтдаа нэгдэж чадлаа

 

Баримт 4. АСЕМ бол зөвхөн удирдагчдын чуулга уулзалт биш. Ард түмний бизнесийнхэн, хэвлэл мэдээлэл, залуучуудын чуулж уулздаг уулзалт юм.

 

Баримт 5. Хоёр тивийн маань оролцогчид энэ уулзалтаар хамтдаа нэгдэж чадлаа.

 

Баримт 6. Монгол орон зохион байгуулагчийн хувьд та бүхэнд соёл, өв уламжлалаа танилцуулж, наадмын үйл ажиллагаа зохион байгууллаа.

 

Баримт 7. Бид зочид төлөөлөгчдөдөө баяр наадмаа үзүүллээ. Энэ бол Монголын соёлын нэг хэсэг. Наадам нь монголын соёл, түүх, өв уламжлалыг илтгэж байгаа.

 

Баримт 8. Энэ бол 100 жилдээ нэг удаа болох өвөрмөц үйл ажиллагаа. Дараагийн удаагийн АСЕМ Монголд 100 жилийн дараа л зохион байгуулагдаж магадгүй.

 

Баримт 9. Хэвлэл, мэдээллийн та бүхэн маань ч бас их сайн ажиллалаа. Та бүхэн өөрийнхөө ажил мэргэжлээр дамжуулан дэлхийн 1.5 тэрбум хүнд АСЕМ-ын үйл ажиллагааг шууд хүргэлээ. Та бүхэнд бас баярлалаа гэж хэлье.

 

Европын зөвлөлийн ерөнхийлөгч Доналд Туск: АСЕМ-ын үйл ажиллагааг Монгол Улс сайн зохион байгууллаа

 

Баримт 10. Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархлаа илэрхийлье. АСЕМ-ын үйл ажиллагааг Монгол Улс сайн зохион байгууллаа.

 

Баримт 11. Бид хэзээ ч мартагдахааргүй, сайхан дурсамжийг үлдээсэн аяллыг Монголд хийлээ. Ялангуяа наадам их таалагдсан. Гэхдээ зөвхөн наадам үзсэн болохоор энэ удаагийн АСЕМ мартагдахааргүй болсон гэсэн үг биш.

 

Баримт 12. Энэ үеэр дэлхий нийтийг цочроосон хэд хэдэн үйл явдлыг бид харлаа. Францын Нисс хотод террорист халдлага боллоо. Турк улсад төрийн эргэлт хийх оролдлого гарлаа. Өнөөдөр өглөө бид Туркийн асуудлаар ярилцлаа. Бид дэлхий нийтийн хэмжээнд эв нэгдлээ илэрхийлж, терроризм, хүчирхийллийн эсрэг хамтдаа тэмцэх ёстой гэдэг дуу хоолойгоо хүргэлээ.

 

Баримт 13. Турк бол манай Европын холбооны чухал түншүүдийн нэг. Европын холбоо ардчиллын замаар сонгогдсон Засгийн газар, ардчиллын иституциудыг үргэлж дэмжсээр ирсэн. Мөн хуулийн засаглалыг байнга дэмждэг. Турк Үндсэн хуулийн аргаар ардчиллыг бэхжүүлэх ёстой гэдэг дээр санал нэгтэй байсан. Европын холбоо ийм байр суурьтай байна. Цаашдаа Турк Европын холбооны гишүүн орон болох байх гэж найдаж байгаа.

 

Евро Комиссын ерөнхийлөгч Жан Клод Юнкер: Энэ удаагийн АСЕМ хамгийн өвөрмөц, онцлогтой нь байлаа

 

Баримт 14. Би Монгол Улсыг үнэхээр гайхаж, биширдэг. Монголд гурав дахь удаагаа ирж байна. Ирэх тутамдаа Монгол Улс хэрхэн хурдацтай хөгжиж, өөрчлөгдөж байгааг хардаг. Би өмнөх 10 удаагийн АСЕМ-ын уулзалтад оролцож байсан. Энэ удаагийнх хамгийн өвөрмөц, онцлогтой нь байлаа.

 

Баримт 15. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт биднийг уялдаа холбоогоо сайжруулж, үр дүнтэй хамтран ажиллах талбар болдог. Терроризтэй тэмцэх Худалдааг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, дүрвэгсдийн асуудлыг шийдэх гэх зэрэг олон асуудал бий.

 

Баримт 16. Тэр бүгдэд  дэлхийн хэмжээний хариу үйлдлэл, шийдэл хэрэгтэй. Үүний төлөө бид хамтран ажиллаж байна. АСЕМ-ын 12 дугаар уулзалтыг бид амжилттай зохион байгуулах болно. Брюссельд хоёр жилийн дараа 2018 онд АСЕМ-ын ээлжит уулзалт болно. Монгол Улсын Ерөнхийлөгчид баярлалаа. Манай хурлыг сайн удирдлаа.

 

Мьянмар улсын Ерөнхийлөгч Тин Киев: Бүх асуудал, бэрхшээл нь бидний хамтын ажиллагаанд саад болох учиргүй

 

Баримт 17. Европ, Азийн түнш орнууд АСЕМ-ын 11 дүгээр уулзалтад Улаанбаатар хотноо 15, 16-ны өдрүүдэд хуралдлаа. Энэхүү хуралдааны үеэр бид өнгөрсөн 20 жилд хийж, бүтээсэн ажлуудаа эргэн харж, цаашдаа хэрхэн хамтран ажиллах вэ гэдгээ ярилаа.

 

Баримт 18. Бид АСЕМ-ын гурван тулгуур баганыг сайжруулах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдлээ. Мөн хоёр бүс нутгийн уялдаа холбоог сайжруулах ёстой гэдэг дээр санал нэгдлээ. Зөөлөн болон хатуу уялдаа холбоогоо сайжруулж, бүс нутгийн хоорондын хамтын ажиллагаа, тулгарч буй нийтлэг асуудлуудаа ярилцлаа.

 

Баримт 19. Терроризмтэй тэмцэх, хууль ёсыг дээдлэх, тогтвортой хөгжлийн 2030 оны зорилт, байгалийн гамшгийн эрсдлийн бууруулах, хөгжилтэй холбоотой асуудлуудыг ярилцлаа.

 

Баримт 20. Улс орон болгон өөр өөрсдийн үзэл бодолтой, өөр өөрсдийн бэрхшээлтэй. Гэхдээ бүгд л ард иргэдийнхээ ашиг, сонирхлын төлөө явж байгаа. Энэ бүх асуудал, бэрхшээл нь бидний хамтын ажиллагаанд саад болох учиргүй. АСЕМ-ын үр дүнд бий болсон хамтын ажиллагаа маань зөвхөн хоёр тивийн улсууд төдийгүй дэлхий дахинд үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Эцэст нь дүгнэж хэлэхэд, Мьянмар улс АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг 2017 онд зохион байгуулах болно.

 

Словак Улсын Ерөнхий сайд Роберт Фико: Олон чухал сэдвээр ярилцах боломжийг АСЕМ-ын 11 дүгээр уулзалт бий болголоо

 

Баримт 21. Өнгөрсөн хоёр өдрийн турш бид ямар хүнд хэцүү цаг үед амьдарч байна вэ гэдгийг бидэнд санууллаа. Европ, Ази тивүүд хоорондоо хамтран ажиллах хэрэгтэй байгааг санууллаа. Нисс хот болон Туркт болсон гунигтай явдлууд нь биднээс хол хөндий үйл явдал биш ээ. Энэ бол бүх дэлхийд хамаатай асуудал. Бид бүх асуудлаар адилхан үзэл бодол байхгүй. Бүгд өөр өөрийн гэсэн үзэл бодолтой. Гэвч бид яагаад эрх тэгш, харилцан ашигтай байдалтайгаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх ёстой вэ гэдгээ ойлгодог.

 

Баримт 22. Би Монгол орны найрсаг сайхан харилцаа, Монгол Улсын Ерөнхийлөгчид талархлаа илэрхийлье.

 

Баримт 23. Миний хувьд АСЕМ-ын 11 дүгээр уулзалтад өөрийнхөө улсыг төлөөлөн оролцох нь нэр төрийн хэрэг байлаа. Бид хөтөлбөртөө тусгагдсан асуудлыг биелүүлэхийн тулд маш их зорилго тавьж ажиллаж байна. Бид чухал сэдвүүдийн талаар ярилцлаа.

 

Баримт 24. Терроризмтэй тэмцэх, байгалийн гамшгийн эрсдлийг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилт гэх зэрэг олон чухал сэдвээр ярилцах боломжийг АСЕМ-ын 11 дүгээр уулзалт бий болголоо. Ирэх 10 жилд бид АСЕМ-ын үйл ажиллагааг улам  илүү сайжруулж, урагшлуулах ёстой.

 

24tsag.mn

image

АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд түвшний уулзалтыг Монгол Улс амжилттай зохион байгууллаа. АСЕМ-ын үр дүн ч хангалттай байж, зохион байгуулсан хийгээд оролцсон улс орны төрийн тэргүүн, зочид төлөөлөгчид сэтгэл хангалуун буцав. Тэгвэл АСЕМ-ыг улс орны удирдагчид хэрхэн үнэлж, дүгнэснийг 24 баримтаар хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (150.129.143.216)
    bugdeeree saikhan setgeltei uldsen bol ashgui dee....zokhion baiguulalt sain bsan shuu, saikhanbileg sain menejer um aa,,,
    2016 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (182.160.2.112)
    Манай Элбэгдорж ёстой дэлхийн хэмжээний ерөнхийлөгч юм байна.. Бүгдэд баярлалаа.
    2016 оны 07 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.40.225)
    Ene SBN gedeg suvagiin tailbarlagch chi ichej veheerei muu mal min.yaahaaraa olimped yavah tedgeer ulsuud gehuu malaa chi xvn hooj gargaa yu .ene vxernvved neeree boliosoi
    2016 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.131.252.213)
    АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. ҮР ДҮН нь ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдаа хагартлаа БАЯЖИНА. Зорилго нь ТЭР. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ТЭР. МАН аахилахыг нь аахилна. ЧАДАЛ нь тэр. САНАЖ ЯВ. МАН-ыхаан.
    2016 оны 07 сарын 18 | Хариулах
  • зочин (182.160.32.124)
    нөгөө уих-ын дарга з.энхболд японд хийсэн айлчлал шиг л баахан худлаа ярих үлдлээ Одоо нэг их өр тавьж байгаад хурал хийснээ гавьяа шиг юм ярьж эхэлнэ дээ Ер нь монголд наалдаж үлдэх юм харагдсангүй Гадны улсууд бараг тоож ч харсангүй гэхэд хилсдэхгүй болов уу даа
    2016 оны 07 сарын 18 | Хариулах
  • үлдэхгүй (202.9.40.184)
    Словакийн ЕС -нь Фико гэж хүн байхгүй. Фицо гэж буй. Энэ мэт алдаа 30 гаруй бна. Гэрээ тавиад цагаан сар хийдэг 100 жилийн тэртээх зуршлийг сэргээв үү. CNN,BBC,Roiters ... дэлхийн цуутай агентлагууд тоож огт мэдээлээгүй байхад 1.5 тэрбум хүн үзсэн нь үнэнд үл нийцнэ. яслийн хүүхэд лунаа юу ч гадарладаггүй муусайхан масс-олон түмэнд юу гэж хамаагүй бурж, тархийг нь угааж,өөрсдийгөө пиардаж,шоудаж болно гэсэн хандлага чинь хоцрогдсон байна. Ирсэн,дайлуулсан хүмүүс манж зан гаргаж дипломат ёсыг бодож цөөн хэдэн үг хэлснийг өлгөн авч яаруу сандран ингэж хөөрцөглөн өөрсдийгөө хэт магтахын цаана 21 тэрбум -тай холбоотой мөнгө төг, луйвар булхай үнэртэх гээд байна уу. АСЕМ бол тогтсон механизм үгүй, үр дүн муутай албан бус уулзалт. Хятад-Европ,Хятад-Африк- ийн мэтээр Бээжин лугаа тивээр нь цуглуулж эдийн засаг,хөрөнгө оруулалт мэт амин чухаг асуудлаа ярьж шийдсэн бол өөр хэрэг. МУ-д нялзах юм юу? Гар барьж зургаа авахуулсан манай гаруудад л альбом нь үлдэх байх.эгэл ардад юу?
    2016 оны 07 сарын 18 | Хариулах
  • зочин (202.179.18.208)
    Биднийг үеийн үед харж явсан өвөг дээдсийн маань сүнсээ баярлуулсан сайхан үйл явдал болж өнгөрлөө.Бидний монголчуудаа үүнээс ихийг ч хийж чадах юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн.
    2016 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин (216.123.206.82)
    Эвтэй байхдаа хүчтэй, Монголчууд
    2016 оны 07 сарын 18 | Хариулах
  • mongol (24.1.124.58)
    Ezen xaany maany suns 1 udaa bolob bayrlasan baixaa uul ny bid delxiid Ezent guren yavsan uls uchraas jaakhan l demjeed ogbol uxas geed l bosood irex yum daa
    2016 оны 07 сарын 18 | Хариулах
  • zochin (112.72.12.15)
    Saihan vil ywdal bolloo. Hot maani saihan bolj bgaana haragdj bna AH ih ym hiisennene haragdj bna. Zam hargui vnheer ih ym hiijeee
    2016 оны 07 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    5 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    24 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    35 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    37 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    43 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 2 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    1 цаг 10 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    1 цаг 21 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    1 цаг 27 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    1 цаг 28 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    1 цаг 52 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    2 цаг 18 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    2 цаг 24 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    23 цаг 9 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 16 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    23 цаг 21 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    23 цаг 27 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    23 цаг 36 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    Өчигдөр 00 цаг 22 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК