Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5314 5315 5316 5317 5318 5319 5320
  • Зурхай: Үс засуулахад сайн
    2016 оны 6 сарын 16

    Аргын тооллын: 2016.6.16, Пүрэв гараг
    Наран ургах шингэх: 05.53-21.54
    Үс засуулбал: Эрхтэн хурц болно
    Барилдлага:
    Шүтэн барилдлага: Нэр өнгө

    Аргын тооллын 6 сарын 16, Бархасвадь гараг. Билгийн тооллын 11, Салхины эх одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.
  • Улаанбаатарт түр зуурын бороотой
    2016 оны 6 сарын 16
    Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

    Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орж, сэрүүснэ.

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар седундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 6-11 градус, өмнөд хэсгээр 10-15 градус, өдөртөө бүх нутгаар 21-26 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 13-18 градус, өдөртөө Дундговийн нутгаар 21-26 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө түр зуурын бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
  • Японд инженерүүдийг бэлтгэх ажлыг үргэлжлүүлнэ
    2016 оны 6 сарын 15
    Японд инженерүүдийг бэлтгэх ажлыг үргэлжлүүлнэ
  • NMN: Би ганцаараа биш
    2016 оны 6 сарын 15
    NMN: Би ганцаараа биш
  • Бага оврын онгоц сумд руу ниснэ
    2016 оны 6 сарын 15
    “Чингис” бондын хөрөнгө оруулалтаар Монгол улс анх удаа өөрийн өмчлөлийн БОИНГ 767-300 ER загварын агаарын тээврийн шинэ хөлөгтэй болсон билээ. Ирэх дөрвөн жилд “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн Ази, Европын томоохон зангилаа олон улсын нисэх буудлуудыг холбосон нислэгийг нэмэгдүүлж, Хойд Америк руу шууд нислэг үйлдэх юм байна. Мөн 160 гаруй сумдын тогтмол нислэгийг бага оврын онгоцоор сэргээж, “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх аж.

  • Нийт 1000 орчим тонн мах экспортолжээ
    2016 оны 6 сарын 15
    Нийт 1000 орчим тонн мах экспортолжээ
  • Хүүхэд бүрийг цэцэрлэгтэй болгоно
    2016 оны 6 сарын 15
    Хүүхэд бүрийг цэцэрлэгтэй болгоно
  • Дэлхийд хөрөнгө босгож хөгжлөө хурдсгадаг, ирээдүйнхээ орлогоос эргэж төлдөг санхүүгийн механизмыг хэрэглэдэг
    2016 оны 6 сарын 15
    Чингис бондоос санхүүжилт авсан компаниуд “Чингис бонд экспо” үзэсгэлэн худалдаанд оролцож, ард ирдгэддээ бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Монгол Улсын Хөгжлийн банк нь УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн оны байдлаар нийт 4.9 их наяд төгрөгийн санхүүжилтийг олгожээ.

    2013-2015 онд дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ тасралтгүй унасан. Энэ нь уул уурхайгаас хараат эдийн засагтай манай улсад хүнд тусах байсан учир Засгийн газазрт 2012 онд таван тэрбум ам.долларын бондыг олон улсад гаргах зөвшөөрлийг УИХ-ын 52 дугаар тогтоолоор олгож бондын эхний хэсэг болох 1.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэсгийг амжилттай гаргасан юм. Энэхүү Чингис бондын хөрөнгөөр олон жил санхүүжилт дутсан, нэн даруй шаардлагатай хөрөнгө оруулалтыг дотооддоо хийж эхэлснээр түүхий эдийн хямралыг сөрж чадсан. Мөн гол нэрийн барааны буюу мах, гурил, бензин түлш зэрэг өргөн хэрэглээний барааны үнэ тогтворжуулах хөтөлбөр, түүнчлэн найман хувийн ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлэх боломж гарсан юм.

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Засгийн газраас долоо хоног бүр зохион байгуулдаг “Шийдлийн цаг” уулзалтын хүрээнд бид Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан дотоодын үйлдвэрлэгч, 160-н компани өнөөдөр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулж байна. Сүүлийн үед өрний асуудлыг байнга ярьж байна. Гэхдээ бид төсвийн хөрөнгө оруулалтаараа олон жил явбал бид хөгжиж, дэвшихгүй энэ хэвээрээ л байна. Дан ганц татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрддэг, төсвийн хөрөнгө оруулалтаар улс орон хөгжидөггүй. Ер нь дэлхийд хөрөнгө, санхүүжилт босгож хөгжлөө хурдсгадаг, ирээдүйнхээ орлогоос эргэж төлдөг санхүүгийн механизмыг хэрэглэдэг улс орон байхгүй. Хөгжинүй орнууд ч тэр, хөгжиж байгаа орнууд ч тэр бүгд энэ замаар явдаг. Тиймээс Монгол Улс байгалийн асар их баялагтай, хүн ам цөөтэй давуу талаа ашиглаад бид хөрөнгө босгож байна. Үүнийг дараагийн Засгийн газрууд ч үргэлжлэн хийнэ. Дан ганц төсвөөрөө явахгүй. Хэрвээ бүрдэж байгаа төсвөөрөө амьдарна гэвэл бид дахиад 91 жил аймгийн төвүүд рүүгээ хатуу хучилттай зам тавихыг хүлээнэ. Тиймээс хөрөнгө босгож явах энэ ажлыг Засгийн газар цааш үргэлжлүүлнэ. Харин олсон хөрөнгөө эргэж төлөх чадвартай, шинэ орлогын эх үүсвэр бүрддэг салбарууд руугаа зарцуулах ёстой. 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт өнөөдөр зургаан их наядын хөрөнгө оруулалт болсон. Хоёрдугаарт гадаадын хөрөнгө оруулалт. Уул уурхайн түүхий эдийн үнэ унаснаас гадаадын хөрөнгө оруулалт буурлаа. Үүнийг бид засч Монгол Улс бизнесдээ эргэж ирж байна гэдэг мессэжийг дэлхий дахинд хүргэх үүднээс Оюу толгойн гүний уурхайн төслийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Үүнийг дагаад олон төсөл хөтөлбөр дээр гадны хөрөнгө оруулалт орж ирнэ. Гуравдугаарт хөрөнгийн зах зээл. Бид хөрөнгийн зах зээлээ ойлгуулах үүднээс Засгийн газраас “Сайн хувьцаа” гэдэг хөтөлбөрийг гарган хэрэгжүүлж байна. Манай монголчууд хувьцаа эзэмшиж байгаа гэхээр цагаан, ягаан тасалбараараа нэг хуурагтсан. Дараа нь 1072 ширхэг хувьцаа олон жил мөнгөжиж чадахгүй явж байна. Тиймээс иргэддээ итгэл өгөх үүднээс 1072 ширхэг хувьцааныхаа 30 хувийг Засгийн газар худалдаж авах шийдвэр гаргасан. Цаашдаа хөрөнгийн биржээр дамжсан, хөрөнгийн зах зээл босч, монголчууд хувьцаанаас ашиг олж болдог юм байна, хүнд хэрэгтэйюм байна, хөрөнгө оруулж болдог, үйлдвэр бусад бүх зүйлүүд босдог гэдгийг ойлгоно. Тэгэхээр улс, орны эдийн засгийн хөгжлийн суурь гурван зүйл гурвуулаа ажиллаж байж Монгол Улсын хөгжил хамгийн хурдтай явна. Тиймээс Засгийн газрын эхлүүлж байгаа энэ ажлууд үр дүнгээ өгч байна гэдгийг харуулахын тулд өнөөдрийн арга хэмжээг зохион байгууллаа.

    Л.Бямбадорж: Чингис бонд цагаа олсон, үйлдвэржилтийн аянд дэмжсэн маш том хөрөнгө оруулалт

    “Бэрэн” группын ерөнхий инженер Л.Бямбадорж “Бэрэн” групп Хөгжлийн бакнаас жилдаа 100 мянган тонн ган үйлдвэрлэх үйлдвэрийн санхүүжилт буюу 17.7 сая ам.долларын зээл авсан. Энэ нь манай нийт хөрөнгө оруулалтын 30 орчим хувь юм. Чингис бондын санхүүжилтээр бид ширэмний үйлдвэрийн шугамууд, ган хайлуулах үйлдвэрийн үндсэн төхөөрөмжүүдийг худалдан аваад одоо төхөөрөмжийн суурилуултын ажил явж байна. Энэ оны аравдугаар сарын 15-н гэхэд ган хайлуулах эхний шугамыг бүрэн хэмжээгээр ашиглалтад оруулна гэж төлөвлөөд байна. Чингис бондын санхүүжилт таван жилийн хугацаатай. Энэ жилийн долдугаар сараас зээлийн эргэн төлөлтийг хийж эхлээд таван жилийн хугацаанд төлж дуусгана. Чингис бонд цагаа олсон, үйлдвэржилтийн аянд дэмжсэн маш том хөрөнгө оруулалт болсон.

    С.Мөнхжаргал: Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлж дуусах гэж байна

    С.Мөнхжаргал Багануур хувьцаат компанийн Үйлдвэр технологийн хэлтсийн ерөнхий маркшедр Манай компани 2013 онд Хөгжлийн банкнаас 18.6 тэрбумын зээл авсан. Энэ хөрөнгө оруулалтын үр дүнд өвлийн их ачааллыг хүндрэлгүйгээр давах гол нөхцлийг бүрдүүлж чадсан. Нүүрс тээвэрлэх том оврын машинууд, цагт 600 тонн нүүрс ачих өргөтгөлийг хийж чадсан. Энэ өргөтгөлийг хийснээр галт тэрэггүй үед ачилтыг жигд явуулах, гаргалтгүй үед нүүрс нөөцлөх боломж бүрдүүлж чадсан. Мөн сарын нүүрс хуулах хоцрогдлын хэмжээг сая метр кубээр бууруулж чадсан. Мөн жилд шилжих нөөцийг 450 мянганд хүргэсэн. Энэ нь өмнөх жилийнхтэй харьцуулахад 250 мянган тонноор илүү үзүүлэлт юм. Ийм сайхан бүртээн байгуулалт хийсэн, нүдээ олсон ажил болсон гэж хэлмээр байна. Бид одоогоор 10.7 саяын эргэн төлөлтийг хийгээд байна.

    Эх сурвалж: Ардчилсан намын сонгуулийн штаб
  • Яаралтай тусламжийг нисдэг тэргээр үзүүлдэг болно
    2016 оны 6 сарын 15
    Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН-ынхан эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх ажилд зориулан 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Улсын төсвөөс 64 иж бүрэн түргэний машин, Японы Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 13 аймагт 2.1 тэрбум төгрөгийн түргэн тусламжийн машиныг нийлүүлсэн байна.
    Тиймээс цаашид хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлж, төрөлжсөн эмнэлгүүдийг бүрэн шинэчлэхээр болжээ. Мөн нисдэг тэргээр яаралтай тусламж үзүүлж, яаралтай тусламжийн хурд, чанарыг илүү нэмэгдүүлэхээр болсон байна. Түүнчлэн иргэдэд шаардлагатай байгаа тусламж үйлчилгээг явуулын эмнэлгээр үзүүлэх аж.
    Тодруулбал, иргэдэд хамгийн их төвөг учруулдаг жирэмсний хяналт, гэмтэл, хавдрын тусламж үйлчилгээг шуурхай, чанартай үзүүлэх зорилготой юм байна. Хавдаргүй Монгол, Каритас Чех, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлсэн явуулын эмнэлгийн төслөөс нүүдлийн соёлтой монгол хүмүүсийн хувьд иргэндээ хүрсэн, зөв санаачилга гэж үзжээ. Тиймээс жирэмсний хяналт, хавдар сүрьеэгийн оношилгоо, хяналтыг байнга явуулын эмнэлгээр үзүүлдэг болгоход анхаарч санхүүжилт, төлбөрийн асуудлыг төсөв даатгал, хувийн төлбөрөөс шийдэх эрхзүйн бүрдүүлэхээр болсон байна. Ингэснээр дээрх чиглэлиийн үйлчилгээг орон нутаг, төв суурин газар, өндөр түвшинд чанарын хяналттай явуулах мэргэжлийн эмч мэргэжилтний баг ажиллаж, ачаалал чирэгдлийг бууруулж тусламж, үйлчилгээг чанартай, шуурхай үзүүлдэг болохоор зорилт тавин ажиллаж байгаа аж.
  • Үндэсний оношилгоо эмчилгээний төвийг ашиглалтад оруулна
    2016 оны 6 сарын 15
    Үндэсний оношилгоо эмчилгээний төвийг ашиглалтад оруулна
  • Ахмадууд ордонтой болно
    2016 оны 6 сарын 15
    Ахмадууд ордонтой болно
  • Нэр дэвшигч Б.Ургамалцэцэг шударга өрсөлдөхийг өрсөлдөгчиддөө уриаллаа
    2016 оны 6 сарын 15
    Өнгөрсөн шөнө нэр дэвшигч Б.Ургамалцэцэгийн сурталчилгааны 20 шахам самбарыг урж сийчсэн хэрэг гарчээ.



    Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 10 дэх хэсэгт “Сонгуулийн сурталчилгааны зурагт болон ухуулах хуудас, сурталчилгааны самбарыг гэмтээх, бохирдуулах, санаатайгаар устгахыг хориглоно” гэж заасан байдаг.



    Хуулиа дээдэлж, төрөө хүндэтгэж сонгуульдаа шударга өрсөлдөхийг нэр дэвшигч Б.Ургамалцэцэг өрсөлдөгчиддөө уриалж байна.
  • Томоохон голуудын усны төвшин 15-30 см-ээр нэмэгджээ
    2016 оны 6 сарын 15
    Ховд аймгийн томоохон голуудын усны төвшин 15-30 см-ээр нэмэгджээ.

  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг төрөлх сумаасаа уулзалтаа эхлүүллээ
    2016 оны 6 сарын 15
    УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг төрсөн сумаасаа уулзалтаа эхлүүллээ
  • Нэр дэвшигч Б.Ургамалцэцэгт ардчиллын ахмад зүтгэлтэн амжилт хүслээ
    2016 оны 6 сарын 15
    УИХ-ын 74-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Б.Ургамалцэцэг сонгуулийн сурталчилгааныхаа үеэр ардчиллын анхны дэмжигчдийн н.Лувсансамбуу гуайнд зочиллоо.

    Сонгинохайрхан дүүргийн 25-р хороонд оршин суудаг Лувсансамбуу гуай ардчиллын үр шимийг амьдрал дээрээ жишээлэн ярих дуртай. Тэрбээр идэр залуу насандаа социализмын их бүтээн байгуулалтад оролцож хот босголцож явсан ч хуримтлалгүй, хувийн өмчгүй тэтгэвэртээ гарсан нэгэн. Харин өнөөдөр үр хүүхдүүд нь өмч хөрөнгөтэй, эрхлэх бизнестэй, өндөр мэдлэг боловсролтой явааг тэрбээр ардчиллаар олгогдсон эрх чөлөөтэйгээ холбон тайлбарлаж байна.

    Дэмждэг намаас нь боловсрол мэдлэгтэй, санаачилж хэрэгжүүлсэн ажил арвинтай, үзэл бодолдоо тууштай, төрийн ажлын олон жилийн туршлагатай, өр зөөлөн сэтгэлтэй эмэгтэй хүн тойрогт нь нэр дэвшиж байгаад ахмад настан Лувсансамбуу гуай сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, нэр дэвшигч Б.Ургамалцэцэгт амжилт хүслээ.
  • 26 настай эмэгтэйг хүчирхийлсэн Б.Ханбаатарт есөн жилийн хорих ял оноолоо
    2016 оны 6 сарын 15
    Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч нь 26 настай Б гэх бүсгүйг зодож, ёс бусаар хүчирхийлсэн байж болзошгүй хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр шүүв.
  • Хар тамхины хэргээр баривчлагдсан дуучин Б-г хорих ангиас суллажээ
    2016 оны 6 сарын 15
    Өнгөрөгч 5-р сарын 24-ний өдөр “Guys” хамтлагийн дуучин асан Б-г хар тамхины хэргийн сэжигтэнээр тооцож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461-р ангид саатуулсан тухай бид өмнө нь мэдээллэсэн.
  • Гар утсаараа ямар чиглэлийн автобус хэзээ ирэхийг мэдэж болно
    2016 оны 6 сарын 15
    Гар утсаараа ямар чиглэлийн автобус хэзээ ирэхийг мэдэж болно
  • Тийрэлтэд хөлгөөр дотооддоо зорчих боломжтой болно
    2016 оны 6 сарын 15
    Тийрэлтэд хөлгөөр дотооддоо зорчих боломжтой болно
  • ”Рио-2016”-д 32 эрх аваад байна
    2016 оны 6 сарын 15
    ”Рио-2016” олимпид манай улс одоогийн байдлаар нийт 32 эрх аваад байна. Үүнд:

    чөлөөт бөх-9,
    буудлага-3,
    байт харваа-1,
    бокс-4,
    таэквондо,
    хүндийн өргөлт тус бүр нэг,
    жүдо-13 эрх тус тус аваад байна.
    Мөн хөнгөн атлетикээр нэмж эрх авах болзлоо биелүүлээд буй Б.Сэр-Од тэргүүтэй гурван тамирчин байгаа ч одоогийн байдлаар бүрэн баталгаажаагүй байгаа аж.Түүнчлэн боксчид олимпийн эрхээ нэмэхээр Бакуг зориод байгаа.
5314 5315 5316 5317 5318 5319 5320
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ИЦБХДХ: Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо
    37 мин
  • Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах хөрөнгө, зориулалтын байраар хангана
    1 цаг 9 мин
  • Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    1 цаг 14 мин
  • Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгджээ
    2 цаг 13 мин
  • Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна
    2 цаг 15 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
    2 цаг 20 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног” эхэллээ
    2 цаг 45 мин
  • Сагсанбөмбөгийн Оюутны лигийн 2025–2026 оны финалын шатанд өрсөлдөх шилдгүүд тодорлоо
    3 цаг 26 мин
  • АЛТАН ЦОМ: М-Си-Эс Энержи, Хатант Интернэшнл багууд аваргын төлөө өрсөлдөнө
    3 цаг 39 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
    4 цаг 17 мин
  • Гавьяат жүжигчин У.Уранчимэг "Сэтгэлийн уяа" кинонд эмээгийн дүрд тогложээ
    4 цаг 22 мин
  • АНУ-ын Ираны эсрэг цэргийн хориг арга хэмжээнд Их Британи улс оролцохгүй гэдгээ мэдэгдэв
    4 цаг 42 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    4 цаг 53 мин
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
    5 цаг 10 мин
  • Унгарыг 16 жил удирдсан Виктор Орбан ялагдлаа хүлээж албан тушаалаасаа буулаа
    5 цаг 21 мин
  • Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
    5 цаг 33 мин
  • Энэтхэгийн урлагт 80 жил зүтгэсэн алдарт дуучин Аша Бхосле таалал төгсжээ
    6 цаг 26 мин
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
    6 цаг 37 мин
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
    7 цаг 17 мин
  • АНУ-ын Конгрессын гишүүн Эрик Свалвелл хүчингийн хэргээс болж Калифорнийн захирагчийн сонгуулиас нэрээ татлаа
    7 цаг 18 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК