Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5580 5581 5582 5583 5584 5585 5586
  • 24 баримт: Н.Алтанхуяг ”Жүжиглэхээ л больчих л доо”
    2016 оны 2 сарын 04
    Монгол Улсын Ерөнхий сайд, АН-ын дарга асан УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн ярилцлагаар энэ удаагийн 24 баримт үргэлжилж байна.
  • Улаан луу өдөр
    2016 оны 2 сарын 04
    Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насан бүтээл хийгээд хишиг даллага дуудуулах, өглөг өгөх, төмөр, шаврыг цутгах, чимэг зүүх, залбирал үйлдэх, хэв сийлэх, хулгай, дээрмийг дарах, дайсныг номхотгох үйл, эм найруулах, шинжлэхүй, абшиг хүртэх, бэрийн үйл, дайсныг номхотгох, үс угаахад сайн. Бэрийн үйл, үнэт эдлэлийг гадагш өгөх, найрамдах, бэрийн үйл, хатуу үйл, үхээрийн үйлд муу. Замд гарвал эдийг олох, тахилыг олон хүртэнэ. Баруун нүд татвал хувцас олох бөгөөд зүүн татвал хэрүүл тэмцэл болно. Баруун чих хангинавал олноо хүндлэгдэх. Тагнай эрвэгнэвэл үзэсгэлэнтэй болно. Бүх бие татвал аюул болохын нигуур. Шилбэний мах татвал дам үг ирнэ. Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ.
  • Улаанбаатарт 17 хэм хүйтэн
    2016 оны 2 сарын 04
    2016 оны 02 дугаар сарын 03-ны 20 цагаас 02 дугаар сарын 04-ний 20 цаг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Зөөлөн салхитай. Завхан голын эхээр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 35-40 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 25-30 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дарьгангын тал нутаг, Хэрлэн голын эх, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.
  • Монгол бүтээлийг гадаад хүүхдүүд таашаажээ
    2016 оны 2 сарын 03
    Монгол бүтээлийг гадаад хүүхдүүд таашаажээ

    Америкийн Колорадо мужийн Брекенриж хотод өнгөрсен сарын 26-нд эхэлсэн “Будвэйзер” цасан сийлбэрийн олон улсын уралдаанаас Монгол уран бүтээлчид шагнал авчээ. 26 дахь удаагаа эохион байгуулж буй уралдаанд АНУ, Монгол, Англи, Франц, Украин, Герман, Швейцарь, Канад, Эстоны 16 баг оролцжээ, Баг тус бүр дөрвөн хүнтэйгээр 3.6 метр өндөр, шоо хэлбэртэй 20 тонн дасаар 65 дагийн дотор уран бүтээл туурвисан байна. Уралдаанд манайхаас хоёр баг “Арслан ба эрвээхий”, “Аз жаргалтай гэр бүл” бүтээлээр өрсөлдлөө. АНУ-ын Вермонт мужийн баг алт, Швейцарийнх мөнгө, Колорадогийн Лаулэнд хотынх хүрэл медаль хүртсэн аж. Брекенриж хотын баг “Үзэгчдийн сонголт”, Ц.Батмөнх, АОчирболд, ЛАмарсанаа, ОАлтанбаяр нар “Арслан ба эрвээхий”-гээрээ “Хүүхдийн сонголт” шагнал авсан байна. Наадам энэ сарын 7 хүртэл үргэлжилнэ.

  • Дохиололтой бөхөнгүүдийн хоёр нь үхжээ
    2016 оны 2 сарын 03
    Дохиололтой бөхөнгүүдийн хоёр нь үхжээ

    Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар болон “Бөхөн хамгаалах сүлжээ баг” хамтран өнгөрсөн оны есдүгээр сард монгол бөхөнд сансрын дохиололтой хүзүүвч зүүж эхэлсэн. Бөхөнд зүүсэн хүзүүвч нэг жил, гурван сарын хугацаанд мэдээлэл дамжуулах бөгөөд холбогдох мэргэжилтнүүд бөхөнгүүдээс 2015 оны есдүгээр сарын 3-наас өнгөрсөн сарын 3 хүртэлх хугацаанд “ирүүлсэн”, 93 хоногийн мэдээллийг боловсруулж дуусчээ. Дээрх байгууллагууд найман эм бөхөнд хүзүүвч зүүснээс нэг нь Хүйсийн говьд 25 хоноод, бас нэг нь Шаргын говьд 15 хоноод үхжээ. Тэднийг махчин амьтад болон зуданд өртсөн байж болзошгүй гэж бөхөн хамгаалагчид таамаглаж байна. Хүйсийн говь дахь нэг бөхөн 93 хоногт 1240 км зам туулсан байна. Энэ нь бөхөн хоногт дунджаар 13.3 км нүүдэллэсэн гэсэн үг. Хамгийн бага нүүдэллэсэн нь хоногт 7.6 км зам туулжээ.
    Сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүх уг ажил нь монгол бөхөнгийн нүүдэл шилжилт, эзэмшил нутгийг нарийвчлан тогтоох, популяцын эмзэг байдлын үнэлгээний суурь мэдээлэл бүрдүүлэх, энэ амьтанд авто зам ямар нөлөө үзүүлж буйг тооцох зорилготой юм.

  • Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг байнгын хороогоор дэмжлээ
    2016 оны 2 сарын 03
    Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг дэмжлээ
  • А.Урангуа:Охин маань гэр бүлдээ аз авчирч 20 сая төгрөг хожлоо
    2016 оны 2 сарын 03
    Нэгдүгээр сарын 31-ний өдөр явагдсан НӨАТ-ын урамшууллын сугалаанд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн иргэн Ц.Болдын гэр бүл 20 сая төгрөг хожжээ.

    20 сая төгрөг хожсон гэр бүлийн эзэгтэй А.Урангуа өнөөдөр гурван хүүхдийн хамт НӨАТУС төслийн нэгжийн байранд ирж 20 сая төгрөгийн эрхийн бичгээ гардан авлаа.

    Түүнтэй 20 сая төгрөг хожсон сэтгэгдлээс нь хуваалцлаа.

    А.Урангуа ”20 сая төгрөг хожсон баримт бол охиндоо юм авсан баримт байсан. Би тэр баримтыг бүртгүүлчхээрэй гээд нөхөртөө өгсөн юм.

    Манай нөхөр гэрийнхээ худалдан авалт хийсэн баримтуудыг бүртгүүлээд явдаг. Өчигдөр нөхрийг маань ажил дээрээ байхад нь ”ГТЕГ-аас ярьж байна. Та сугалаанаас 20 сая төгрөг хожсон байна” гэж хэлсэн гэсэн. Нөхөр маань тухайн үедээ итгээгүй, найзууд нь тоглож байгаа байх гэж бодоод юу ч гэсэн аккаунтаа шалгаад үзье гэж бодоод шалгасан байгаа. Тэгтэл үнэхээр 20 сая төгрөг хожсон байж. Өөртөө итгэхгүй, 20 саяын арын тэгүүдийг тоолж чадахгүй самгардаад ажлынхаа газрын хүнээр харуулж байж итгэсэн гэсэн.


    Над руу яриад хэлэхэд нь би бас итгээгүй. Хөхүүл хүүхэдтэй эхнэрээрээ тоглож болохгүй шүү гэтэл үнэхээр хожсон гэхээр нь л итгэсэн дээ.

    Манайх хоёр хүүтэй байж байгаад хонин жилд охинтой болсон. Охин маань гэр бүлдээ аз авчирч 20 сая төгрөг хожлоо”

    - Хонжвороороо юу хийх төлөвлөгөөтэй байгаа вэ?

    - Одоогоор яг юу хийх ээ төлөвлөөгүй байна. Ямар ч гэсэн хамаатан садныхаа хүүхдүүдийг баярлуулна гэж бодож байна. Бас Цагаан сар болж байгаа юм чинь хөгшчүүлээ баярлуулна аа.

    - Баримтуудаа байнга л бүртгүүлдэг бололтой. Одоо хэчнээн төгрөгийн НӨАТ-ын буцаан авалт авахаар байгаа вэ?

    - Манайх одоогоор 18,000 төгрөгийн буцаан авалт авахаар болоод байгаа. Бүртгүүлж байгаа баримтууд маань баталгаажсан эсэх, хэдэн төгрөгийн урамшуулал авах зэрэг нь бүгд харагддаг болохоор амар байдаг.

    Ард иргэддээ хандаж баримтаа сайн бүртгүүлж байгаарай. Танд ч гэсэн аз ирнэ шүү гэж хэлмээр байна.


    НӨАТ-ын сугалааны хонжвороос ямар ч татвар авахгүй, 100 хувь эзэнд нь олгох юм байна.
  • НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    2016 оны 2 сарын 03

    Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • ҮХЦ-ийн даргыг эгүүлэн татах асуудлаар хуульчид уриалга гаргалаа
    2016 оны 2 сарын 03
    Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татах асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхлээд байгаа. Уг асуудлыг өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлэхэд МАН-ын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа энэ долоо хоногт дуусч байгаа бөгөөд Ж.Амарсанааг огцруулах асуудлыг нөгөөдөр чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм.


    УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг огцруулах асуудлыг хууль зөрчин хэлэлцэж байна гэж буруушааж байгаа юм.


    УИХ-ын дарга З.Энхболд Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг хууль зөрчсөн хэмээн Улсын дээд шүүх рүү албан бичиг илгээсэн. Энэ дагуу Дээд шүүхээс Ж.Амарсанааг эгүүлэн татах бичгийг УИХ-д хүргүүлсний дагуу ийнхүү чуулганаар хэлэлцэж эхлээд байгаа билээ.


    Тэгвэл уг асуудалтай холбогдуулан зарим хуульчид өнөөдөр уриалга гаргажээ.


    Уриалгад ”Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 65.4-ийг зөрчиж Үндсэн хуулийн цэцийн дарга, нэр бүхий гишүүдийг хууль бусаар эгүүлэн татах гэж буйтай холбогдуулан Хуульчид бидний зүгээс энэхүү уриалгыг УИХ-ын эрхэм гишүүн Танаа сонордуулж байна. Үндсэн хуулийг баталсан 1992 оноос эдүгээг хүртэл УИХ болон Цэц хоорондын харилцаанд үл ойлголцол гарч байсан хэдий ч тухай бүр Үндсэн хууль, бусад хуулийн дагуу шийдвэрлэгдсээр ирсэн. Учир нь Үндсэн хуулиар эдгээр байгууллагуудын эрх хэмжээг тодорхой зааж өгсөн бөгөөд үүнийг нэг мөр ойлгохуйцаар зохицуулсан юм. Гэтэл Цэцийг институци гэдгээр нь бус ямарваа нэг хувь хүн гэж харах, түүнд улс төрийн ашиг сонирхлоор хандах нь үндсэн хуулийн үзэл баримтлалыг ноцтой зөрчинө. Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн “манаач”, түүнийг чандлан сахиулах баталгаа юм. Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхээ хэрэгүүлэх баталгаа нь гагцхүү Үндсэн хууль билээ. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн эрх зүйн байдлыг тогтоосон Үндсэн хуулийн заалтуудыг өргөтгөсөн нэмэлтийг ердийн хуулиар оруулж үүнээ үндэслэн гишүүдийг эгүүлэн татах гэж байгаа нь Үндсэн хуульчлагдсан институцийг буюу төрийн эрхийг хууль бусаар булаан авах гэмт хэргийн шинжтэй, төр ба ард түмний хоорондын дээд “гэрээ”-г цуцалж дарангуйлал тогтоох гэсэн ноцтой үйлдэл гэж бид үзэж байна.


    Цэцийн шийдвэр УИХ-ын таалалд нийцэх ѐсгүй, албагүй. Гэтэл Цэц хараат бус байдлаар ажиллаж УИХ-ын Үндсэн хууль зөрчиж баталсан шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул энэ институцийг улстөрийн байгууллага болгохоор санаархаж байгааг хэрхэвч зөвтгөх аргагүй юм. Иймийн тул Цэцийн шийдвэр гараагүй байхад Улсын Дээд шүүхийн саналыг зохих ѐсоор авалгүйгээр, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах хууль бус шийдвэрийг бүү гаргаач хэмээн УРИАЛЖ байна.

    Үндсэн хуулиа дээдлэн сахигтун!


    ХУУЛЬЧ

    Г.БАЯРХҮҮ, Ц.МОНГОЛ, О.АЛТАНГЭРЭЛ, Д.МИЕЭГОМБО, Б.ЭНХБАЯР, Б.ЦОЛМОН, Ч.АМГАЛАНБАЯР, Ч.ЖАДАМБА, Г.БАТБАЯР, Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ, Н.ЭРДЭНЭБИЛЭГ, Б.ОЮУНТУУЛ, Г.УУГАНБАЯР, Б.ОЮУ, Г.ТЭГШЭЭ, Р.МӨНХЗУЛ, С.ЦЭНД, Н.СЭРСЭНДЭМИД, Т.ТӨМӨРБААТАР, С.БАЯНМӨНХ, Г.ЦЭРЭННЯМ, М.ДОЛГОРСҮРЭН, Ц.ЖАРГАЛ, И.ЧИМИДБАДАМ, В.ОЮУН-ЭРДЭНЭ, Б.ӨЛЗИЙСАЙХАН В.ЕСӨНТӨМӨР” гэжээ.



    IFrame

    Т.Энхэлээ
  • Л.Гүндалай оюуны өмч хулгайлсан эсэхээ мэдээлнэ
    2016 оны 2 сарын 03
    МУСТА дуучин Д.Дариймаа дуулж олны хүртээл болгосон “Монголоороо байгаасай” хэмээх дууг “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай дуулж, клип хийлгэсэн нь олон нийтийн цахим сүлжээгээр тархаад буй. Тэрбээр дууны шүлгийг зохиосон Б.Цогжилт, хөгжмийн зохиолч Баян нараас албан ёсны зөвшөөрөл аваагүй аж. Тиймээс уг дууг өмчлөх эрхтэй уран бүтээлчид оюуны өмч хулгайлсан хэргээр шалгуулахаар болсон гэнэ. Үүнтэй холбогдуулан гишүүн асан Л.Гүндалай маргааш “Үндэсний мэдээллийн төв”-д сэтгүүлчдэд мэдээлэл хийх болсноо зарлалаа.
  • Эдийн засгийн байнгын хороо гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
    2016 оны 2 сарын 03
    Эдийн засгийн байнгын хороо гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
  • Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам
    2016 оны 2 сарын 03
    УИХ-аас 2015 оны 7 сарын 8-ны өдөр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-ийг шинэчлэн батласан бөгөөд уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн заалтыг үндэслэн Хууль зүйн сайдын 2015.08.28-ны өдрийн А/187 дугаар тушаалаар “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг баталсан.
    Журмыг 2015 оны 9 сарын 1-ны өдрөөс эхлэн мөрдөхөөр заасан боловч оноо тооцох техник технологи, программ хангамж, бэлтгэл ажлын хувьд тооцох боломжгүй байсан ба 2016 оны 2 сарын 1-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллаж байна.
    Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох нь зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж, учрах хохирлыг багасгах, жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулахад чиглэгдсэн бөгөөд зөвхөн хасах биш зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах асуудлыг зохицуулж өгсөн.
    Журамд зааснаар зөрчлийн онооны дээд хэмжээ 10 байхаар заасан бөгөөд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчснөөс хүний амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулдаг доорх 18-н тохиолдолд хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, зөрчлийн оноог дараах хэмжээгээр хасхаар заасан:

    1 оноо хасах тохиолдолууд
    1. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоог шилжүүлсэн жолооч /192.000/
    2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолооч /48.000, 19.200/
    3. Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй жолооч /9.600/
    4. Замын хөдөлгөөнд оролцохдоо зорчигчид хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглүүлээгүй жолооч /9.600/
    5. Гэрлэн дохио болон цагдаагийн алба хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон жолооч /19.200/
    6. Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн жолооч /19.200/
    7. Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн жолооч /96.000, 192.000/

    a. 2 оноо хасах тохиолдолууд
    8. Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч /192.000/
    9. Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн этгээдэд жолоог шилжүүлсэн жолооч /96.000/
    10. Улсын бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд дугаараа аваагүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон жолооч /96.000/
    11. Зам тээврийн осолд холбогдсон жолооч ЗХД-д заасан үүргээ биелүүлээгүй жолооч /96.000/
    12. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн жолооч /19.200/
    13. Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн жолооч /19.200/
    14. Давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолооч /9.600/
    15. Механикжсан ТХ-ийн ажлын тоормозны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолооч /48.000/

    3 оноо хасах тохиолдолууд
    16. Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн жолооч /48.000/
    17. ТХ-ийн тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой, хууль тогтоомж зөрчсөн жолооч /96.000/

    5 оноо хасах тохиолдол
    18. Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг зөрчсөнөөс зам тээврийн осол үйлдсэн болох нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд буруутай жолоочоос хасна.
    Зөрчлийн оноо хасагдсанаас хойш 1 жилийн хугацаанд дахин ЗХАБТХ, тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлийн хасагдсан оноог сэргээж, Мөн зөрчил гаргалгүй 2 жил өнгөрсөн тохиолдолд 10 оноог сэргээж урамшуулна гэж заасан.
  • АСЕМ-ын зочдод үйлчлэх машиныг ”Моннис” компани хариуцаж ажиллана
    2016 оны 2 сарын 03

    АСЕМ-д цагдаагийн 53 хөтөч машиныг захиалжээ
  • Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
    2016 оны 2 сарын 03
    УИХ-ын Тамгын газар ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
  • Сумдуудад хүчингийн хэрэг танхайн хэргээс давамгайлж байна
    2016 оны 2 сарын 03
    Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас 2016 оны 01 дүгээр сард харьяалан хяналт тавин ажилладаг Хархорин, Бат-Өлзий, Хужирт, Есөнзүйл, Бүрд, Өлзийт, Баян-Өндөр сумдын 2015 оны эрүүгийн нөхцөл байдлыг судаллаа.

    2015 онд тус прокурорын газрын харьяалан ажилладаг сумдад нийтдээ 206 гэмт хэрэг үйлдэгдсэн ба гэмт хэрэг үйлдэгдсэн сумдаар нь авч үзвэл Баян-Өндөр суманд 15 хэрэг буюу 7.9 хувь, Хархорин суманд 68 хэрэг буюу 34.8 хувь, Бат-Өлзий суманд 29 хэрэг буюу 14.8 хувь, Хужирт суманд 43 хэрэг буюу 22 хувь, Есөнзүйл суманд 13 хэрэг буюу 6.6 хувь, Бүрд суманд 13 хэрэг буюу 6.6 хувь, Өлзийт суманд 14 хэрэг буюу 7.1 хувь нь тус тус үйлдэгджээ.

    2015 онд үйлдэгдсэн гэмт хэргийг урьд оны мөн үетэй харьцуулахад 27 хэрэг буюу 11.5 хувиар буурсан байна.

    Дээрх сумдуудад үйлдэгдсэн гэмт хэргийг зүйлчлэлээр нь авч үзвэл хүчиндэх гэмт хэрэг 8 буюу 3.9 хувийг, танхайрах гэмт хэрэг 2 буюу 1 хувийг, бусдын биемахбодид хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг 84 буюу 40.8 хувийг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 4 буюу 1.9 хувийг, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 91 буюу 44.2 хувийг, Ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг 7 буюу 3.4 хувийг, бусад төрлийн гэмт хэрэг 10 буюу 4.8 хувийг тус тус эзэлж байна.

    Дээрх хэргүүдээс хүчиндэх, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргүүд 8.2-62.5 хувиар, мөн согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 5 буюу 14.7 хувиар өсчээ.

    Дээрх эрүүгийн нөхцөл байдлуудад дүгнэлт хийж, тус прокурорын газраас сумдын гэмт хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхи санаачлагатай оролцож, тодорхой ажил зохион байгуулан үр дүнг тооцож ажиллах талаар харьяа 7 сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга нарт прокурорын мэдэгдэл, Засаг дарга нарт танилцуулга бичиж хүргүүлсэн байна.
  • Эко констракшны Кинг таур иргэдийн тав тухыг алдагдуулж байна гэв
    2016 оны 2 сарын 03
    Эко констракшны Кинг таур хотхоны зарим оршин суугчаас байрны 0 давхарт буюу гражид авто угаалага ажиллуулж, тав тух алдагдуулж байгаа талаар бидэнд мэдээлэл өглөө.

    Үнэхээр угаалга ажлуулж байгаа эсэхийг бид газар дээр нь очиж нягталж үзэхэд үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвөөрөл гээд харуулчих зүйл байсангүй. Харин уг авто угаалгыг хариуцсан гэх хүн байрны оршин суугчид зөвшөөрсөн гэсэн гарын үсэг бүхий бичиг үзүүлж, зөвшөөрөл болон холбогдох асуудлаар тодруулах утасны дугаар өгснөөр холбогдоход хариу өгсөнгүй.

    Уг авто угаалга нь 24 цагаар ажилладаг бөгөөд шөнөжин тачигнах комтрессорын дуу чимээнд нэг давхрын айлууд нь унтаж амарч ч чаддагүй гэж учирлаж байв. Үүнээс гадна байрны хоёр давхарт нь төрөөд удаагүй нялх хүүхэдтэй айл байдаг бөгөөд хүүхэд нь зогсоо зайгүй ажиллах моторын дуунд байнга цочиж сэрэн уйлдаг талаар оршин суугчдын фэйсбүүк групп дээр бичигдэж байсан. Сөрөг асуудал үүгээр ч дуусахгүй уг автоугаалгын лаг шавар бохирын шугамыг удаа дараа бөглөж, бохир усны шугам задарч, граж усанд автаж байсныг оршин суугчид хэлж байсан.

    Иргэдийн яриагаар уг авто угаалгын газрыг Эко констракшны захирлын “дүү” ажиллуулдаг гэнэ. Ер нь ийн байрны доор угаалга ажиллуулж байгаа нь хэр зохимжтой вэ? Энэ нь цаашлаад барилгад чийгшил, мөөгөнцөр үүсэх үндэс болж иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд ч нөлөөлөхийг үгүйсгэх газаргүй. Ийм энэ бүгдийг Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар болон холбогдох байгууллагууд нь анхааралдаа авч, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарах биз ээ.
  • Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг”-аар “УБТЗ”-ын Зорчигч үйлчилгээний төвийн шинэчлэлтэй танилцлаа
    2016 оны 2 сарын 03
    Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг зорчигчдын тав тух, өнөөгийн соёлын хэрэгцээг ханган Зорчигч үйлчилгээний төв буудал буюу иргэдийн нэрлэж заншсанаар Төв вокзалд засвар шинэчлэлийн ажлыг 245 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ. Энэ буудалд зургийн галерей, татваргүй барааны дэлгүүр, уншлагын танхим, бизнесийн уулзалтын өрөө, эмийн сан, валют солих төвийг бий болгожээ.
  • Гал түймэрт угаартсан байсан 4 хүүхэд 2 том хүнийг эсэн мэнд аварчээ
    2016 оны 2 сарын 03
    Өнгөрсөн амралтын өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 4 дүгээр гудамжинд “Хархираа” хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг шөнийн 03:32 цагт ирүүлснээр Гал түймэр унтраах, аврах 18, 26, 29 дүгээр ангийн тасгуудыг очиход 15х12 хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг шуурхай ажиллан унтраасан байна.
    Уг гал түймрийн утаанд 14 настай, эрэгтэй 2 дугаар давхрын баруун хойд талын жижиг өрөөнд угаартаж ухаангүй байдалтай байсныг Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн салааны захирагч, ахмад М.Ганзориг, Аврагч, гал сөнөөгч, ахлагч Б.Содномцэрэн, ахлагч Д.Хасбазар нар эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулан ХХУХбаг ашиглан аварч гарган НТТТ-ийн 103-ын эмчид хүлээлгэн өгч амь насыг нь авран хамгаалсан байна.
    Мөн гал түймэрт 35-40 орчим насны эрэгтэй, эмэгтэй, 6 настай эмэгтэй, 15 настай эмэгтэй, 13 настай эрэгтэй нар угаартсан байсныг аварч гарган НТТТ-ийн 103-ын эмч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эсэнд мэнд хүлээлгэн өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • НӨАТ суутган төлөгч нарт зориулсан сургалт болно
    2016 оны 2 сарын 03

    Share
    PrintFriendly
    Facebook
    Twitter
    Email
    [ НӨАТ суутган төлөгч нарт зориулсан сургалт болно ]
    НӨАТ суутган төлөгч нарт зориулан ebarimt.mn цахим хуудсанд НӨАТ-ын цахим падаан үүсгэх, НӨАТ-ын цахим тайлан гаргах болон анхаарах асуудлууд сэдвээр сургалтыг ГТЕГ болон МҮХАТ-аас хамтран зохион байгуулж байна.
    Сургалтанд урдчилан бүртгүүлэх шаардлагаггүй, төлбөргүй бөгөөд МҮХАТ-ын 1 давхрын их танхимд 2016 оны 2 дугаар сарын 3, 4-ний өдөр доорх хуваарийн дагуу зохион байгуулна.

    1. ЧД, ХУД II сарын 3-нд 10.00-12.00
    2. БЗД, НТГ II сарын 3-нд 14.00-16.00
    3. УТОХГ, СХД II сарын 4-нд 10.00-12.00
    4. БГД, СБД II сарын 4-нд 14.00-16.00


    Сургалтын үеэр ГТЕГ-ын дэргэдэх НӨАТ-ын Урамшууллын Системийг хөгжүүлэх төслийн нэгж болон МҮХАТ-аас кассын машин борлуулж буй аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн худалдааг 2016 оны 2 дугаар сарын 3,4,5-ны өдрүүдэд зохион байгуулах тул ”Бизнес эрхлэгч” та бүхэн өөрийн үйл ажиллагаандаа тохируулан төлбөрийн баримт гаргах олон төрлийн шийдлээс сонголтоо хийх боломжтой юм.
  • Х.Төмөрбаатар:Кассын машингүй бол торгууль ногдуулна
    2016 оны 2 сарын 03
    Нийслэлийн Засаг дарга, ГТЕГ-ын даргын хамтарсан НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах тухай захирамж нэгдүгээр сарын 26-ны өдөр гарсан. Уг захирамжийн дагуу НӨАТ-ын тухай хууль, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих шалгалтын үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Энэ талаар Нийслэлийн татварын газрын дарга Х.Төмөрбаатар, цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг, НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн нар мэдээлэл хийлээ.





    Хяналт, шалгалтын үйл ажиллагааг Нийслэлийн татварын газар, Цагдаагийн ерөнхий газар, НМХГ хамтран хэрэгжүүлэхээр дүүрэг бүрт хамтарсан ажлын хэсэг томилсон байна. НӨАТ-ын хууль шинэчлэн батлагдахын зэрэгцээ Татварын хуулийн татвар төлөгчийн үүрэг хэсэгт Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин “хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин” хэрэглэх тухай нэмэлт оруулсан. Энэхүү хуулийн заалтын хэрэгжилтийг хамтарсан ажлын хэсэг газар дээр нь очиж үүргийн биелэлтийг шалгах гэнэ. ГТЕГ-аас хуулийн дээрх заалтыг зөрчсөн тохиолдолд хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, эсвэл түүнийг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авахаар болжээ.



    Энэ талаар Нийслэлийн татварын газрын дарга Х.Төмөрбаатар “НӨАТ-ын урамшууллын систем төдийлөн сайн хэрэгжихгүй, аж ахуй нэгжүүд кассын машинаар үйлчлэхгүй байна. НӨАТ-ын тухай хуулинд кассын машин хэрэглэнэ гээд заачихсан байгаа. Тиймээс кассын машин нэвтрүүлэхгүй, баримт хэвлэж өгөөгүй ААН-д захиргааны хариуцлага тооцож шийтгэл ногдуулна. Мөн татварын ерөнхий хууль болон холбогдох бусад хуулиар тодорхой хариуцлага ногдуулах хуулийн заалт байгаа” хэмээв.



    Нийслэлд 80 гаруй мянган аж ахуй нэгж байдаг. Нийт ААН-д мэдэгдэл тарааж, шаардах хуудас хүргүүлсэн. Гэсэн ч хуулийн хэрэгжилт сул байгаа учраас шийтгэлийн арга хэмжээ буюу торгууль ногдуулахаар болжээ. НӨАТ-д холбогдсон татвар төлөгчийн тоо одоогоор 22 мянга, хэвлэсэн баримтын тоо 4 сая 950 мянга байгаа юм байна.

5580 5581 5582 5583 5584 5585 5586
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-ын “Suitfabric” Монголын “Ханбогд кашмер”, “Нолур” брэндүүдтэй хамтран транк шоу хийнэ
    14 цаг 38 мин
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
    14 цаг 51 мин
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
    14 цаг 57 мин
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
    15 цаг 3 мин
  • "Олон улсын туршлага солилцох бизнес эрхлэгчдийн өдөрлөг" болж өндөрлөлөө
    15 цаг 19 мин
  • Монголын оюутны спортын VII наадамд 14 спортын төрөлд 31 их, дээд сургуулийн 2461 тамирчин шигшээ шатанд өрсөлдөж байна
    15 цаг 38 мин
  • Монголын оюутны спортын наадмын нээлтийн ёслол боллоо
    16 цаг 5 мин
  • Стандартын шаардлага хангалтгүй, хэрэгжилтийн механизм сул байгааг өөрчилнө
    16 цаг 28 мин
  • Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна
    18 цаг 29 мин
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
    18 цаг 30 мин
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
    18 цаг 58 мин
  • Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
    20 цаг 37 мин
  • М.Нарантуяа-Нара:“Наад авгайгаа зайлуул, наад гахай чинь таалагдахгүй байна” гэсэн сэтгэгдлүүдийг өргөдөл, гомдол гэж хүлээж авсан байна.
    21 цаг 8 мин
  • Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхаарууллаа
    21 цаг 35 мин
  • Сүүлийн жилүүдэд Азийн сагсан бөмбөгт Хятад, Япон, Иран давамгайлж ирсэн ч Монгол Улс аажмаар хүчтэй өрсөлдөгч болж эхэллээ
    21 цаг 55 мин
  • Иргэдэд эрхийг, итгэлийг, өмчийг нь эргүүлэн өгсөн өдөр
    22 цаг 10 мин
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
    22 цаг 27 мин
  • Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
    22 цаг 32 мин
  • Чи найзуудаасаа нэхэмжилчих, чиний тооцоог банк даая
    22 цаг 38 мин
  • Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно
    23 цаг 2 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК