Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5579 5580 5581 5582 5583 5584 5585
  • Эерэг 24: Дэлхийн аваргаас С.Билгүүн мөнгөн медаль хүртлээ
    2016 оны 2 сарын 04
    Өсвөрийн шатрын бодолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс улсаа төлөөлөн оролцсон С.Билгүүн хоёрдугаар байрт оржээ.
  • Л.Гүндалай: Би унтаж байна
    2016 оны 2 сарын 04
    МУСТА дуучин Д.Дариймаа дуулж олны хүртээл болгосон “Монголоороо байгаасай” хэмээх дууг “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай дуулж, клип хийлгэсэн нь олон нийтийн цахим сүлжээгээр тархаад буй. Тэрбээр дууны шүлгийг зохиосон Б.Цогжилт, хөгжмийн зохиолч Баян нараас албан ёсны зөвшөөрөл аваагүй аж. Тиймээс уг дууг өмчлөх эрхтэй уран бүтээлчид оюуны өмч хулгайлсан хэргээр шалгуулахаар болсон гэнэ. Үүнтэй холбогдуулан гишүүн асан Л.Гүндалай маргааш “Үндэсний мэдээллийн төв”-д сэтгүүлчдэд мэдээлэл хийх болсноо зарлалаа.
  • МАН-ын бүлэг ҮХЦ-ийн даргыг огцруулах асуудлаар завсарлага авав
    2016 оны 2 сарын 04
    УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2016.02.04/-ийн хуралдаан хуваарь ёсоор 09.00 цагт хуралдах ёстой ч 130 минутаар хоцорч эхэллээ. Чуулганы танхимд одоогийн байдлаар Ардчилсан намын бүлгийн 35 гишүүнээс 34, Ардын намын бүлгийн 26 гишүүнээс 19, “Шударга ёс” эвслийн бүлгээс 11 гишүүнээс 10, ИЗНН-аас нэг, мөн бие даагч хоёр гишүүн байна. Ардын намын гишүүд чуулганы танхимд орж ирэлгүй хоёр цаг хүлээлгэсний эцэст нэгэнт ирц бүрдэж, чуулган эхэлсэн хойно танхимд орж ирцгээв. Намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын жагсаалтаас 37 асуудал үлдээд байгаа тул үлдэж буй богино хугацаанд шахан хэлэлцэж, амжихгүй бол ээлжит бус чуулган зарлаж хуралдана гэдгийг УИХ-ын дарга хэдийнэ мэдэгдсэн. МАН-ын бүлгийн гишүүд бүтэн хоёр цагаар ажил саатуулж байгааг УИХ-ын дарга хуралдааны эхэнд зэмлээд авав.


    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллыг баталлаа. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлаар авсан завсарлагын хугацаагаа сунгахыг хүслээ. УИХ-ын даргын зүгээс тус бүлгийн хүсэлтийг хүлээн авч гурав хоногийн завсарлага өглөө.



    УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт завсарлага авах болсон үндэслэлээ тайлбарлахдаа “Үндсэн хуулийн цэцийн гишүүн нь хууль зөрчсөн гэдгийг УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга тогтоодоггүй. Хоёрдугаарт, Цэц хуралдаж шийдвэрээ гаргах ёстой, энэ асуудлаар хуралдаагүй. Гуравдугаарт, УИХ анх илгээсэн байгууллагын саналаар асуудлыг хэлэлцэх ёстой. Улсын Дээд Шүүх бүрэлдэхүүнтэй хуралдаж санал ирүүлэх ёстой ч ийм хурал болоогүй. Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгч тайлбар ирүүлсэн ч “Санал байхгүй” гэсэн бичиг ирүүлсэн байгаа. Мөн Хуульчдын холбоо, улс төрийн намууд УИХ-ыг хууль зөрчиж энэ асуудлыг шийдвэрлэхгүй байхыг сануулж уриалга гаргасан байна. Тийм учраас Үндсэн хууль зөрчихгүйгээр энэ байдлаас гарах ямар боломж байна гэдгийг намын бүлгүүд зөвшилцөх шаардлага байна” гэлээ.



    Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
  • Ц.Баасандорж өмгөөлөлч Т.Лхагвасүмбэрэл агсаны хэрэгт өмгөөлөл үзүүлэхээ болив
    2016 оны 2 сарын 04
    Байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсаны хэрэгт Ц.Баасандорж өмгөөлөл үзүүлж байсан. Тэгвэл тэрбээр өнөөдрөөс өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлэхээ зогсоож байгаагаа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ.
  • Угаартсан 4 хүүхэд 2 том хүнийг эсэн мэнд аварчээ
    2016 оны 2 сарын 04
    ГАЛ ТҮЙМЭРТ УГААРТСАН БАЙСАН 4 ХҮҮХЭД 2 ТОМ ХҮНИЙГ ЭСЭН МЭНД АВАРЧЭЭ
  • Микроавтобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулна
    2016 оны 2 сарын 04
    АЛСЛАГДСАН ЧИГЛЭЛҮҮДЭД МИКРОАВТОБУСААР ЗАХИАЛГАТ ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА
    МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
    2016-02-04 10:28:34

    Сар шинийн баярын өдрүүд буюу 2016 оны 2 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд хотын захын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж үндсэн 62, хот орчмын 13 чиглэлд нийт 644 их болон дунд багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлнэ. Түүнчлэн хотын захын алслагдсан чиглэлүүдэд 4 аж ахуйн нэгжийн 20 бага багтаамжийн микроавтобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулах бөгөөд захиалгыг 11-326352, 11-323176 утсанд хандаж өгөх боломжтой юм байна. Сар шинийн баярын өдрүүдээр хотын дотор таксийн үйлчилгээнд 14 аж ахуйн нэгжийн 497 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллах юм.
    Харин сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийх өдрүүд буюу 2016 оны 1 дүгээр сарын 30, 31, 2 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд тодорхой суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төр рүү нийт 11 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилнэ.
    Чингисийн талбай болон Дүнжингарав худалдааны төвөөс Хүннү молл худалдааны төв чиглэлд 2 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилгээ үзүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


    № Чиглэлийн нэр Тээврийн хэрэгслийн тоо Өдөрт гүйцэтгэх рейсийн тоо
    1 Орбит-Нарантуул зар 1 3
    2 Нарангийн гол-Нарантуул зах 1 3
    3 ХМК-Нарантуул зах 1 3
    4 Баянхошуу-Нарантуул зах 1 3
    5 Нисэх-Нарантуул зах 1 3
    6 Яармаг-Нарантуул зах 1 3
    7 Дэнжийн 1000-Нарантуул зах 1 2
    8 Чингэлтэй-Нарантуул зах 1 3
    9 Бэлх-Нарантуул зах 1 3
    10 Шархад-Нарантуул зах 1 3
    11 Улаанхуаран-Нарантуул зах 1 2
    12 Дүнжингарав худалдааны төв-Хүннү молл 1 3
    13 Чингисийн талбай-Хүннү молл 1 3


    1 / 4
  • Хоёрдугаар сарын 15-наас ээлжит бус чуулган зарлана
    2016 оны 2 сарын 04
    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хэдийгээр хуралдаан 9:00 цагт товлогдсон ч МАН-ынхан ирцээр бойкотолж, бүтэн хоёр цаг хүлээлгэсэн юм. Улмаар АН-ынхан ирцээ бүрдүүлснээр чуулганы хуралдаан эхэлсэн.
  • Дээд шүүх тусгайлсан саналгүй байна гэжээ
    2016 оны 2 сарын 04
    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эргүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэнэ.
  • Ирэх сард ОХУ-ын Төмөр замын дарга манай улсад айлчилна
    2016 оны 2 сарын 04
    Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг зорчигчдын тав тух, өнөөгийн соёлын хэрэгцээг ханган Зорчигч үйлчилгээний төв буудал буюу иргэдийн нэрлэж заншсанаар Төв вокзалд засвар шинэчлэлийн ажлыг 245 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ.
  • Баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    2016 оны 2 сарын 04
    Сар шинийн баярын өдрүүдэд буюу шинийн 1-4-ний өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
  • Сар шинийн үзэсгэлэн худалдаа явагдаж байна
    2016 оны 2 сарын 04
    САР ШИНИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД 556 АЖ АХУЙН НЭГЖ ОРОЛЦОЖ БАЙНА
  • Хятадын хил тав, Оросы хил гурав хоног амарна
    2016 оны 2 сарын 04
    Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу Монголын уламжлалт цагаан сарын баяр, сар шинийн өдрүүдэд Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд 2016 оны хоёрдугаар сарын 07-11, Монгол-Оросын хилийн авто замын боомтууд 09-11-ний өдрүүдэд амарна.
  • Цагаан сараар худалдаа үйлчилгээний газрын ажиллах цагийн хуваарь
    2016 оны 2 сарын 04
    САР ШИНИЙН БАЯРЫН ҮЕЭР НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ
    МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
    2016-02-04 10:31:32

    ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ

    Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд 02 дугаар сарын 08-нд 09.00-24.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11-нд амарч, 02 дугаар сарын 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

    “Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд 02 дугаар сарын 08–нд 09.00–22.00 цаг, бүх хайпермаркет, супермаркетууд 08.30-22.30 цагт ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 09–нд амарна. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 10–нд бүх сүлжээ дэлгүүр, супермаркетууд 10.00 -20.00 цагийн хооронд ажиллана. Шинийн 3 буюу 02 дугаар сарын 11-с эхлэн Номингийн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

    “Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний дэлгүүрүүд битүүнд буюу 02 дугаар сарын 08–нд 08.00-23.00 цагт ажиллаж, бөөний төвүүд 09.00-21.00 цагт ажиллана. Шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-нд “Сансар” сүлжээний супермаркетууд 11.00 -21.00 цагт ажиллаж, шинийн 2 буюу 10-нд 10.00 -21.00 цагт ажиллана. Шинийн 1, 2 буюу 02 дугаар сарын 09, 10-нд бөөний төвүүд амарна. Шинийн 3, 4 буюу 02 дугаар сарын 11, 12-нд “Сансар” супермаркетууд 09.00 -22.00 цагт, бөөний төвүүд 10.00-20.00 цагт ажиллаж, “Сансар”-10 бөөний төв амарна. 02 дугаар сарын 13-с эхлэн бүх сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

    “Боса” сүлжээний дэлгүүрүүд 02 дугаар сарын 08–нд 09.00–22.00 цаг хүртэл ажиллаж, сүлжээний бүх дэлгүүрүүд шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-нд 12.00–20.00 цагийн хооронд ажиллана. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

    Сонгинохангай ХХК-ны “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд 02 дугаар сарын 08–нд 08.30–22.00 цагт ажиллаж, бүх сүлжээ дэлгүүрүүд шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-нд амарна. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 10-нд 10.00-18.00 цагт ажиллаж, шинийн 3 буюу 02 дугаар сарын 11–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

    “Скай” их дэлгүүр битүүн буюу 02 дугаар сарын 08 –нд 09.00 22.00 цагт ажиллана. 02 дугаар сарын 09, 10, 11–нд амраад, 02 дугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

    “Нарантуул” худалдааны төв 02 дугаар сарын 08-нд 10.00-19.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 09–с эхлэн 02 дугаар сарын 18–ныг дуустал амарна. 02 дугаар сарын 19–с эхлэн ердийн цагийн хувиарийн дагуу ажиллана.

    “Хар хорин” худалдааны төв 02 дугаар сарын 01-08-ныг дуустал 09.00-19.00 цагт бүтэн ажиллаж, 02 дугаар сарын 09-с 02 дугаар сарын 12–ныг дуустал амарна. 02 дугаар сарын 13–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

    “Барс” 1,2 худалдааны төвүүд битүүнд буюу 02 дугаар сарын 08–нд 09.00-19.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-12-ныг дуустал амраад, 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

    “Хүчит шонхор” худалдааны төв битүүнд 02 дугаар сарын 08–ны өглөө 06.00–18.00 цагт ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-16-ныг дуустал амраад, 02 дугаар сарын 17–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

    “Да хүрээ трейд” техникийн зах 02 дугаар сарын 08–нд 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-14–нийг дуустал амраад, 02 дугаар сарын 15–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

    Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 02 дугаар сарын 08-нд 10.00-21.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11–нд амраад, 02 дугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

    НИЙТИЙН ХООЛ

    Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 02 дугаар сарын 08–нд бүтэн ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11–нд амраад, 02 дугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.
    Баар цэнгээний газрууд 02 дугаар сарын 08–нд 15.00–04.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11–нд амраад, 02 дугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
    Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.


    АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ

    Үсчин, гоо сайхны үйлчилгээний газрууд 02 дугаар сарын 08–нд 2 ээлжтэй салон 09.00–21.00 цаг, 1 ээлжтэй газар 10.00 -17.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11–нд амарна. 02 дугаар сарын 12-с ердийн цагийн хувиараар ажиллана.
    Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд 02 дугаар сарын 08–нд 09.00-19.00 цаг хүртэл ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11-нд амарна. 02 дугаар сарын 12–с эхлэн бүх үйлчилгээ ердийн цагийн хуваарийн дагуу явагдана.

    УЛААНБААТАР ХОТЫН ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ

    Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаабаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.
    Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 70117805, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ.


    ЦАХИЛГААН ХАНГАМЖ

    Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба - 343048, 343004, Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба - 345909 / БГД, СХД, ХУД /, Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба - 353570 / СБД, ЧД, БЗД / дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.

    УС ХАНГАМЖ

    “Сар шинийн баяр” –ын өдрүүдэд ажиллах гэр хорооллын ус түгээх байруудын ажиллах цагийн хуваарь

    А. Зөөврөөр /машин/ ус түгээх байрууд /ЗУХА/


    Сар өдөр
    Гариг
    Ажиллах цаг
    Энгийн өдрүүдэд ажиллах
    цагийн хуваарь Баярын өдрүүдэд ажиллах
    цагийн хуваарь
    II/08 Даваа Амарна
    10:00 -14:00
    15:00 -19:00
    II/09 Мягмар 10:00 -14:00
    15:00 -19:00 Амарна
    II/10 Лхагва 10:00 -14:00
    15:00 -19:00 Амарна
    II/11 Пүрэв Амарна
    10:00 -14:00
    15:00 -19:00
    II/12 Баасан 10:00 -14:00
    15:00 -19:00 10:00 -14:00
    15:00 -19:00

    Б. Төвлөрсөн шугамд холбогдсон ус түгээх байрууд /СНА/

    Сар өдөр
    Гариг
    Ажиллах цаг
    Энгийн өдрүүдэд ажиллах
    цагийн хуваарь Баярын өдрүүдэд ажиллах
    цагийн хуваарь
    II/08 Даваа Амарна
    10:00 -14:00
    15:00 -19:00
    II/09 Мягмар 10:00 -14:00
    15:00 -19:00 Амарна
    II/10 Лхагва 10:00 -14:00
    15:00 -19:00 10:00 -14:00
    Амарна
    II/11 Пүрэв 10:00 -14:00
    Амарна 10:00 -14:00
    15:00 -19:00
    II/12 Баасан Амарна
    15:00 -19:00 Амарна
    15:00 -19:00

    Жич: Баярын өдрүүдэд УСУГ болон, Зөөврийн ус хангамжийн алба, Салбаруудын нэгдсэн албадууд дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллана. Ачаалал ихтэй цэгүүдэд салаалагч гаргаж ус түгээж үйлчилнэ.Үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016, Зөөврийн ус хангамжийн албаны 70157025 утсуудаар авч байна.


    ОРОН СУУЦ , НИЙТИЙН АЖ АХУЙ

    Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харъяа салбар компаний ээлжийн инженерүүд, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаар гарсан санал, гомдлыг 325595 дугаарын утсаар хүлээн авч барагдуулна. Аваарийн ангитай 325595 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллана.

    “Орон сууц ашиглалтын” орон нутгийн өмчит газруудын утасны жагсаалт:


    № Байршил Харьяа салбар компаниуд Ээлжийн инженер,
    оператор
    1 Төвийн түгээх төв Төвийн түгээх төв 245733
    2 Баруун түгээх төв Баруун түгээх төв 70282484
    3 Зүүн түгээх төв Зүүн түгээх төв 70006560
    4 Улаанхуаран Хэрэглэгчдэд үйлчлэх төв -1 70156722
    5 Дэнж найрамдал Хэрэглэгчдэд үйлчлэх төв -2 454050
    6 Дэнж сансар Хэрэглэгчдэд үйлчлэх төв -3 450697
    7 Их алтан тэвш Хэрэглэгчдэд үйлчлэх төв -4 70111409
    8 Зүүн сэлбэ Хэрэглэгчдэд үйлчлэх төв -5 329047
    9 Батдулаан Хэрэглэгчдэд үйлчлэх төв -6 70115026
    10 Чинхүрээ Хэрэглэгчдэд үйлчлэх төв -7 70115764
    11 Энхтулга -Өргөө Хэрэглэгчдэд үйлчлэх төв -8 70003227, 321641
    12 Ганзам Хэрэглэгчдэд үйлчлэх төв -9 367152
    13 Түшээ дунд гол Хэрэглэгчдэд үйлчлэх төв -10 341826
    14 Баруун их нарлаг Хэрэглэгчдэд үйлчлэх төв -11 70120203, 70122088
    15 Гандан дэнж Хэрэглэгчдэд үйлчлэх төв -12 70149711
    16 Хүрээ дэнж Хэрэглэгчдэд үйлчлэх төв -13 77065560
    17 Ашид мөнх Хэрэглэгчдэд үйлчлэх төв -14 70187491
    18 Өнөр энх Хэрэглэгчдэд үйлчлэх төв -15 70282966
    19 Таван шар Хэрэглэгчдэд үйлчлэх төв -16 70180015

    Жич:Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК –ны шуурхай зохицуулалт горим тохируулгын албаны диспетчер 24 цагаар ажиллана.Холбогдох утас: Диспетчер -343047, 343030
    -75759047 -255
    Шуурхай ажиллагааны утас: 1800 -1290


    ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ УЛААНБААТАР БУЯН” КОМПАНИ

    “Улаанбаатар Буян” компани баярын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 09.00 -15.00 цагийн хооронд амралтгүй ажиллана.


    УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА
  • С.Ариунзаяа, Д.Одзаяа: Хүүхэд амьдралын зорилгыг илүү мэдрүүлдэг юм байна
    2016 оны 2 сарын 04
    Заяаны ханиа зөв сонгоно гэдэг аз жаргалтай, сайн сайхан амьдралын 80 хувийг бүтээсэнд тооцдог. Насан туршдаа түүнтэй нэг зүг рүү харж, хамтдаа зүтгэх учраас зөв хүнээ олж ханилна гэдэг энэ амьдралд хамгийн чухал. Тэгвэл хайраас гадна бие биедээ итгэж, хүндлэх нь бат бөх гэр бүлийг цогцлоон бий болгох гол суурь нь хэмээн ярих зөв бодолтой нэгэн залуу гэр бүлийг “Сар шинийн баяр”-ын босгонд “Дугаарын зочин” буландаа урьсан юм.
  • Д.Цогтбаатар: Бичин жилд зуд болох аюулгүй учир хүн бүр сэтгэл санаагаа түвшитгэх хэрэгтэй
    2016 оны 2 сарын 04
    Хэдхэн хоногийн дараа сар шинийн баяр болж, XVII жарны “Муунүүрт” хэмээх гал бичин жил гарна. Энэ жилийн өнгө болоод засал номын талаар Монголын бурхан шашинтнытөв Гандантэгчинлэн хийдийн зурхайч ламД.Цогтбаатартай уулзаж ярилцлаа.
  • Олимпийн наадам эхлэхэд 6 сар үлдлээ
    2016 оны 2 сарын 04


    Хүн төрөлхтний их баяр наадам болсон зуны олимпийн наадам хагас жилийн дараа эхлэх гэж байна. Зика вирусын тархалт, хөрөнгө мөнгөний асуудал мөн байгаль орчны бохирдол гээд асар олон саад тотгор Олимпийн наадмыг зохион байгуулагчдын өмнө тулгарч байгаа ч эдгээрийг даван туулж, олимпийг амжилттай зохион байгуулахаа Бразилын эрх баригчид хэлж байна.

    Энэ сарын 2-ны өдөр буюу өчигдөрхөн Олимпийг зохион байгуулагчид хэвлэлийн хурал зохион байгуулж, сурталчилгаагаа эхлүүлсэн юм. Мөн нээлт болон хаалтын ажиллагааны тасалбарыг худалдаалж эхлэх товыг ч зарлажээ.

    Шинжээчдийн дүгнэж байгаагаар олимпийг зохион байгуулагчид Зика вирусын тархалт болоод бусад өндрөө авсан асуудлуудыг намжааж, олимп амжилттай болж өндөрлөнө гэсэн ойлголтыг хүмүүст өгөхөөр зорьж байгаа аж.
  • М.Чинболд даргаа төсвөөр ”тоглож” байгаа зардлаа таная
    2016 оны 2 сарын 04
    Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболдыг гэр бүлийн хамт Япон улсад тав хоног аялж, амрах эрхийг тус дүүргийн Тамгын газраас олгожээ.
  • Зөв яваагүй Н.Энхбаярын зөөлөн бус тавилан
    2016 оны 2 сарын 04
    ..Н.Энхбаярт 17 жил төрийн өндөр албан тушаал хашаад бууж ирсэнийхээ дараа дахин улстөр рүү зүтгэх гэж байх үед нь МАН-ын Ц.Нямдорж нэгэнтээ хэвлэлээр ил шуудхан хэлж байв. Мөн, “Одоо болно оо, яасан барагддаггүй шунал юм” гэж нэмсэн байлаа. Түүний энэ үгийн ард албан тушаалаас гадна эд хөрөнгийн хувьд ч, “Болно, одоо битгий шуна” гэсэн санаа ив ил, тов тодхон байсан л даа...
  • Иргэд Сар шинийн худалдан авалтаараа Үндэсний бүтээгдэхүүнээ дэмжиж байна
    2016 оны 2 сарын 04
    016 оныг Аж үйлдвэрийн салбарт “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор Цагаан сарын олон үзэсгэлэн худалдаанууд зохион байгуулж байгаа юм.

    Эдгээр үзэсгэлэн худалдаанууд дотроос Үндэсний Ууган Үйлдвэр АПУ компаниас зохион байгуулж буй “ЦАГААН ӨДРҮҮД” худалдааг энэ удаад онцолж байна. Тус худалдаа нь Нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт байрлах АПУ Нэрийн барааны дэлгүүрүүд болон томоохон худалдааны төвүүд гээд нийт 21 цэгт зохион байгуулагдаж байгаа бөгөөд 1 сарын 30-наас эхлэн 2 сарын 7-ыг дуустал үргэлжлэх юм байна.

    Уншигч та бүхэнд мэдээлэл хүргэх зорилгоор Мишээл Экспо төвд зохион байгуулагдаж буй үзэсгэлэн дээрээс дараах сурвалжлагыг хүргэж байна.
  • Өнөөдөр болох үйл ядвал
    2016 оны 2 сарын 04
    12:00 цагт УБТЗ-ын төв байранд УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар, ”Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-тай 3 жилийн хугацаатай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурна.
5579 5580 5581 5582 5583 5584 5585
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-ын “Suitfabric” Монголын “Ханбогд кашмер”, “Нолур” брэндүүдтэй хамтран транк шоу хийнэ
    14 цаг 38 мин
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
    14 цаг 51 мин
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
    14 цаг 57 мин
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
    15 цаг 3 мин
  • "Олон улсын туршлага солилцох бизнес эрхлэгчдийн өдөрлөг" болж өндөрлөлөө
    15 цаг 19 мин
  • Монголын оюутны спортын VII наадамд 14 спортын төрөлд 31 их, дээд сургуулийн 2461 тамирчин шигшээ шатанд өрсөлдөж байна
    15 цаг 38 мин
  • Монголын оюутны спортын наадмын нээлтийн ёслол боллоо
    16 цаг 5 мин
  • Стандартын шаардлага хангалтгүй, хэрэгжилтийн механизм сул байгааг өөрчилнө
    16 цаг 28 мин
  • Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна
    18 цаг 29 мин
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
    18 цаг 30 мин
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
    18 цаг 58 мин
  • Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
    20 цаг 37 мин
  • М.Нарантуяа-Нара:“Наад авгайгаа зайлуул, наад гахай чинь таалагдахгүй байна” гэсэн сэтгэгдлүүдийг өргөдөл, гомдол гэж хүлээж авсан байна.
    21 цаг 8 мин
  • Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхаарууллаа
    21 цаг 35 мин
  • Сүүлийн жилүүдэд Азийн сагсан бөмбөгт Хятад, Япон, Иран давамгайлж ирсэн ч Монгол Улс аажмаар хүчтэй өрсөлдөгч болж эхэллээ
    21 цаг 55 мин
  • Иргэдэд эрхийг, итгэлийг, өмчийг нь эргүүлэн өгсөн өдөр
    22 цаг 10 мин
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
    22 цаг 27 мин
  • Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
    22 цаг 32 мин
  • Чи найзуудаасаа нэхэмжилчих, чиний тооцоог банк даая
    22 цаг 38 мин
  • Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно
    23 цаг 2 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК