Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5582 5583 5584 5585 5586 5587 5588
  • “Марио” тараг, “Нийслэл” хэвийн боов зэргийг буцаан татуулжээ
    2016 оны 2 сарын 03
    16 НЭР ТӨРЛИЙН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ БУЦААН ТАТАВ

    Cap шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж эхэллээ.
    Одоогоор хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 300 аж ахуйн нэгж, байгууллага, 1244 иргэнийг шалган 1194 зөрчил илрүүлж, 67 хувийг газар дээр нь арилгуулан, албан шаардлага, дүгнэлт, акт өгөөд байна.

    15 кг-аар савласан, шошгын зөрчилтэй бууз, 50 грамаар савласан “Марио” цецгийтэй тараг, “Нийслэл” нэрийн хэвийн боов, “Амин дэмийн бэлдмэл”, Өвөрхөнгай аймгийн Маргад цехийн үйлдвэрлэсзн дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүн зэрэг 16 нэр төрлийн 219 ширхэг хунсний бүтээгдэхүүнийг буцаан татуулжээ. Мөн БНХАУ-аас импортлосон “Yogurt fruit taste” нэрийн 450 граммаар савласан цэлцэгнүүрээс мөөгөнцөр илэрсэн тул худалдахыг зогсоосон байна.
    Урьдчилан сэргийлэх шалгалтын явцад 400 гаруй хүнийгхамруулсан сургалтзохион байгуулж, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 570 хүнд мэргэжил, арга зүйн зөвлөгее егөв.

    Үүнд:
    • Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг шалгах Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын бүрэн бүтэн эсэх Хиам, өндөг, бялуу, зууш зэрэг түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргүүрт хадгалан худалдаалж байгаа эсэх
    • Өндөгний хальс нимгэрч өнгө нь өөрчлөгдөөгүй, хагарч цуураагүй, гадна тал нь бохирдсон эсэх
    • Шилэн савтай бүтээгдэхүүнд булингар, тунадас, хөгц үүссэн эсэх Лаазалсан бүтээгдэхүүний сав зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч төвийсөн, дарахад хонхолзож байгаа эсэх

    Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, төлөв байдал өерчлөгдөж муудсан шинж тэмдэг илэрсэн бол худалдан авахгүй байх, ямар нэгэн зөрчил илэрсэн бол харьяа нутаг дэвсгэр дэх Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төв” зөвлөж байна.
  • “Улаанбаатар өвлийн наадам” бямба гарагт болно
    2016 оны 2 сарын 03
    Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хзрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран өвлийн болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Өвлийн олон төрлийн спорт тоглоом, уламжлалт наадгайгаар тоглон, амралтын өдрийг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх боломжийг олгодог “Улаанбаатар өвлийн наадам” энэ сарын 6-ны бямба гарагт 12-16.30 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
    Наадмын үеэр уран гулгалтын болон тэшүүрийн үзүүлэх тоглолт, мөсөн шагайн харваа, мөсөн сурын харвааны мэргэжлийн болон сонирхогчдын тэмцээн, нохойтой чарга, өвлийн дугуйн аялал болох юм. Спорт тоглоомуудаас гадна халуун ундаа, зуушаар үйлчлэх тул гэр бүл, найзууд, хамт олноороо хүрэлцэн ирэхийг урьж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • ҮХЦ-ээс УИХ-д албан бичиг илгээлээ
    2016 оны 2 сарын 03


    Монгол Улсын Үндсэн хуулийн цэц өчигдөр Улсын Их Хуралд хандаж Улсын Их Хурлын үйл ажиллагааг Үндсэн хуульд бүрнээ нийцүүлэх талаар албан бичиг илгээлээ.





    Уг албан бичигт “Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаагийн Улсын Их Хуралд ирүүлсэн албан бичиг хууль зөрчсөн байх тул Цэцийн гишүүнийг эгүүлэн татах саналтай байна, энэ талаарх саналаа ирүүлнэ үү гэсэн агуулгатай бичиг явуулжээ. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг Улсын Их Хуралд илгээсэн хариу албан бичигтээ “Уг асуудлаар ... Улсын дээд шүүхээс тусгайлан гаргах саналгүй байна” гэсэн байна.



    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга хууль зөрчсөн нь тогтоогдоогүй, Улсын дээд шүүх санал ирүүлээгүй, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гараагүй байхад энэ долоо хоногийн Улсын Их Хурлын Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг Улсын дээд шүүхийн саналаар эгүүлэн татах асуудлыг оруулсан байна. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүх Цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлаар санал гаргаагүй байхад тухайн асуудлыг хэлэлцэхээр тусгажээ.



    Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татах шийдвэр гаргахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно” гэж заасны дагуу нэгдүгээрт, Цэцийн гишүүн хууль зөрчсөн нь тогтоогдсон байх; хоёрдугаарт, Цэцийн шийдвэр гарсан байх; гуравдугаарт, анх илгээсэн байгууллагын санал байх гэсэн гурван нөхцөл хангагдах ёстой билээ. Эдгээрийн аль нь ч бүрдээгүй байна.



    Иймээс Улсын Их Хурал өөрийн үйл ажиллагаагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн явуулахыг Үндсэн хуулийн цэц анхааруулж байна.” гэж Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн гарын үсэг бүхий албан бичигт тэмдэглэсэн байна.
  • Улсын харцага Б.Пүрэвсайханд үүрд хадгалагдах цом гардуулав
    2016 оны 2 сарын 03
    Монголын ард түмэн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан өнгөрсөн 2015 оны арванхоёрдугаар сарын 29-нд болсон билээ.
  • ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг огцруулах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлнэ
    2016 оны 2 сарын 03
    УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн дарга, гавьяат хуульч Ж.Амарсанааг огцруулахаар асуудлыг хэлэлцэх шатанд МАН бүлэг завсарлага аваад байгаа.
    Үндсэн хууль зөрчсөн, авлига авсан хэмээн цэцийн даргыг суудлаас нь чөлөөлж оронд Р.Гончигдоржийг томилно гэсэн яриа нэг хэсэг гарсан ч МАН-ын зүгээс Цэцийн даргыг огцруулах үндэслэлгүй гэж үзсэн байгаа юм.
    Гэтэл АН-ын эрх баригчид Ж.Амарсанаа даргыг ажлаа мэддэггүй, Үндсэн хуулийн хэд хэдэн зүйл заалтыг ноцтой зөрчсөн хэмээн тайлбарлажээ. Ийнхүү УИХ болон Үндсэн хуулийн цэцийн дунд үл ойлголцол, маргаан болон албан тушаалын суудлын төлөөх өрнөл, тэмцэл эхэлсэн гэж ойлгож болно. Тэгвэл өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны дугуй зааланд 10:00 цагаас Монголын хуульчид цугларч Цэц, УИХ хоёрын хооронд үүсээд байгаа асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийхээр болжээ.
  • БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн чөлөөлөгджээ
    2016 оны 2 сарын 03
    С.Магнайсүрэнд шахалт үзүүлж өргөдлийг нь өөрөөр нь өгүүлсэн байж магадгүй

    Засгийн газрын ээлжит хурал- даанаар Барилга, хот байгуулал- тын яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга М.Болортуяаг томилжээ.

    Учир нь, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн эрүүл мэн- дийн шалтгааны упмаас зургадугаар сарын 1-нийг хүртэл чөлөө авах хүсэлт ирүүлсэн бололтой. С.Магнайсүрэн нь төрийн жинхэнэ албан хаагч, МАН Засгийн газарт хамтарч байх үед Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож улмаар Засгийн газрын хуралдааны шийдюрээр . Барилга, хот байгуулалтын яам руу сэлгэн томилогдсон билээ. Харин тус яамны Төрийн нарийн бичгийн даргын уүрэг гүйцэтгэгчээр томилсон М.Болортуяа нь УИХ- ын гишүүн З.Баянсэлэнгийг Барилга, хот байгуулалтын сайд болсны дараахан Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад өнгөрсөн сард жинхлэгджээ. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар С.Магнайсүрэнд шахалт үзүүлж өргөдлийг нь өөрөөр нь өгүүлсэн гэх мэдээлэл байна.

  • Байнгын хороодын хуралдаантай
    2016 оны 2 сарын 03
    Байнгын хорооны өнөөдрийн хуралдааны хуваарь /2016.02.03/

    Байнгын хорооны хуралдаан:

    02 дугаар сарын 03-ны Лхагва гарагт:

    1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;

    Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

    2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;

    Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн,нэн яаралтай хэлэлцэх дэгээр, анхны хэлэлцүүлэг/;

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 94 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудал;

    Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Дотоодын цэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Бусад.

    3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт 2016.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 8 гишүүн 2012.10.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Бусад.
  • Замын-Үүд дэх өртөөний албан хаагч, ажилтнуудад сургалт явуулжээ
    2016 оны 2 сарын 03
    Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газраас нийгмийн хөгжлийн чиг хандлагыг даган тээврийн хэрэгсэл болон эзэмшигчийн тоо олширч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болон эрхгүй этгээдүүд автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцох явдал түгээмэл болсонтой холбогдуулж Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн талаархи сургалтыг Замын-Үүд дэх Төмөр замын өртөөн дээр 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр зохион явуулсан байна.

    Сургалтыг тус прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргал явуулж нийт 35 албан хаагч, ажилчид хамрагджээ.

  • Гарал үүслийн бичиггүй мод тээвэрлэж явжээ
    2016 оны 2 сарын 03
    Улаанбаатар хотын хэмжээнд 02-р сарын 01-ний өдрийн 05:00 цагаас 02-р сарын 02-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 3945 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 143, зөрчлийн 1061, согтуугийн 474, зам тээврийн ослын 322, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 78 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
  • Ц.Эрдэнэбаатар ”Болор цом”-ын эзэн боллоо
    2016 оны 2 сарын 03
    Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг яруу найргийн ээлжит 33 дахь удаагийн ”Болор цом” наадам өчигдөр соёлын төв өргөөнд болж өндөрлөлөө.
  • 24 баримт: Сонгуулийн шинэ хууль ба нэмэлт өөрчлөлтүүд
    2016 оны 2 сарын 03
    УИХ-аар Сонгуулийн хуулийг өнгөрсөн арванхоёрдугаар сард баталсан. Харин өмнөх долоо хоногт Сонгуулийг тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай болон УИХ болон аймаг, нийслэлийн сонгуульд техник, хэрэгсэл хэрэглэх тухай тогтоолын төслийг баталсан. Иргэд сонгуулийн хуулийг хэрхэн, яаж өөрчлөгдсөн болон ямар хууль, журмаар явагдах эсэх талаар мэдээлэлгүй байна. Ингээд энэ тухай багц мэдээллийг 24 баримтаар хүргэж байна.
  • Зика вирүсийг “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” хэмээн зарлалаа
    2016 оны 2 сарын 03
    Зика вирүст халдварын тархалттай улс орнуудад бүртгэгдэж буй нярайн тархи жижигрэх өвчин, мэдрэлийн эмгэгийн (Guillain-Barrй syndrome) өнөөгийн байдлыг хэлэлцэхээр Олон Улсын эрүүл мэндийн дүрмийн Шуурхай хороо хуралдаж, “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” хэмээн зарлалаа.
  • 24VS24: 50 мянган доллар өгсөн, өгөөгүй
    2016 оны 2 сарын 03
    Хоёр сар орчмын өмнө батлан даалтаар гарсан Эрүүл мэнд спортын сайд асан, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамба өөрийн холбогдсон хэргийн талаар ил захидал бичиж, мэдээлсэн нь олны анхаарлыг татсан. Энэ асуудал ч өнөөдөр дуулиан дэгдээгээд байгаа юм.
  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2016 оны 2 сарын 03
    Өнөөдөр
  • Цагаан сарын барилдааны хуваарь гарлаа
    2016 оны 2 сарын 03
    Билгийн тооллын XVII жарны ”Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан ”Бөхийн баяр” цуврал барилдааны хуваарь:
  • Хөхөгчин туулай өдөр
    2016 оны 2 сарын 03
    Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр угаал үйлдэх, бурхан лус тахих, тарни тоолох, хатуу үйл, согтууг номхотгох, сайн үйлсийг бүтээх, баяр хурим хийх, их хэргэм зүүх, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадгай хийх, аюулаас зайлах, ламтай учрах, цагаан зүгийн үйлд сайн. Нялхасыг хөлд оруулах, гадагш гаргах, модон тээрэм босгох, хурал цуглаан хийхэд муу. Өвчин болвол гурав ба тав хоногт амирлана. Замд гарвал муу, гаслантай учран, найз нөхдөөс хагацахуй гэм буй. Баруун нүд татвал холын мэдээ, сураг сонсоно. Зүүн нүд татвал эдийг олох болой. Баруун чих хангинавал ундаа олдоно. Зүүн хангинавал гэм ирнэ. Нохой уливал үхэгсэдийн сураг сонсох ба хэрээ дуугарвал нөхөртэйгөө учирна. Шилбэ татвал хэрүүл тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нүд бүрэлзэнэ.
  • Улаанбаатарт 16 хэм хүйтэн
    2016 оны 2 сарын 03
    Улаанбаатарт 16 хэм хүйтэн
  • Г.Уянга гишүүн АТГ-т байцаалт өгчээ
    2016 оны 2 сарын 02
    Г.Уянга гишүүн Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалын газрын дарга нартаа тараасан мөнгөний баримтыг дэлгэсний дараа Н.Золжаргал ерөнхийлөгч Ш.Чулуунбаатар гэх Монгол банкинд ажилладаг залууг мэдээлэл гадагшлуулсан гэх үндэслэлээр ажлаас нь халж эрүүгийн цагдаагийн газарт шалгуулсан байдаг билээ.
  • АН-тай нэгдэх асуудлаар нухацтай ярилцана гэжээ
    2016 оны 2 сарын 02
    Ардчилсан намын өнөөдөр /2016.02.02/ ИЗНН болон МҮАН-д нэгдэх саналыг хүргүүлсэн. Ардчилсан нам энэ шийдвэрийг өнөөдөр өглөө хуралдсан Гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа шийдсэн юм. Харин үдээс хойш энэ асуудлаар хоёр нам хуралдсан. Гэсэн ч ИЗНН АН-ын нэгдэх саналын хариуг тийм ч амархан гаргахгүй аж. Намынхаа Гүйцэтгэх зөвлөл, их хурлаар хуралдаж байж эцсийн шийдвэрийг гаргана хэмээн эх сурвалж мэдээллээ.
  • Төрийн ордны ”А” танхимыг Чингис хааны нэрэмжит болгов
    2016 оны 2 сарын 02
    Ардчилсан намын өнөөдөр /2016.02.02/ ИЗНН болон МҮАН-д нэгдэх саналыг хүргүүлсэн. Ардчилсан нам энэ шийдвэрийг өнөөдөр өглөө хуралдсан Гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа шийдсэн юм. Харин үдээс хойш энэ асуудлаар хоёр нам хуралдсан. Гэсэн ч ИЗНН АН-ын нэгдэх саналын хариуг тийм ч амархан гаргахгүй аж. Намынхаа Гүйцэтгэх зөвлөл, их хурлаар хуралдаж байж эцсийн шийдвэрийг гаргана хэмээн эх сурвалж мэдээллээ.
5582 5583 5584 5585 5586 5587 5588
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-ын “Suitfabric” Монголын “Ханбогд кашмер”, “Нолур” брэндүүдтэй хамтран транк шоу хийнэ
    13 цаг 23 мин
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
    13 цаг 36 мин
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
    13 цаг 42 мин
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
    13 цаг 48 мин
  • "Олон улсын туршлага солилцох бизнес эрхлэгчдийн өдөрлөг" болж өндөрлөлөө
    14 цаг 4 мин
  • Монголын оюутны спортын VII наадамд 14 спортын төрөлд 31 их, дээд сургуулийн 2461 тамирчин шигшээ шатанд өрсөлдөж байна
    14 цаг 23 мин
  • Монголын оюутны спортын наадмын нээлтийн ёслол боллоо
    14 цаг 50 мин
  • Стандартын шаардлага хангалтгүй, хэрэгжилтийн механизм сул байгааг өөрчилнө
    15 цаг 13 мин
  • Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна
    17 цаг 14 мин
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
    17 цаг 16 мин
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
    17 цаг 43 мин
  • Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
    19 цаг 23 мин
  • М.Нарантуяа-Нара:“Наад авгайгаа зайлуул, наад гахай чинь таалагдахгүй байна” гэсэн сэтгэгдлүүдийг өргөдөл, гомдол гэж хүлээж авсан байна.
    19 цаг 53 мин
  • Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхаарууллаа
    20 цаг 20 мин
  • Сүүлийн жилүүдэд Азийн сагсан бөмбөгт Хятад, Япон, Иран давамгайлж ирсэн ч Монгол Улс аажмаар хүчтэй өрсөлдөгч болж эхэллээ
    20 цаг 40 мин
  • Иргэдэд эрхийг, итгэлийг, өмчийг нь эргүүлэн өгсөн өдөр
    20 цаг 55 мин
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
    21 цаг 12 мин
  • Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
    21 цаг 17 мин
  • Чи найзуудаасаа нэхэмжилчих, чиний тооцоог банк даая
    21 цаг 23 мин
  • Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно
    21 цаг 47 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК