Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Сонгуулийн шинэ хууль ба нэмэлт өөрчлөлтүүд

2016-2-03
0
ЖИРГЭХ

УИХ-аар Сонгуулийн хуулийг өнгөрсөн арванхоёрдугаар сард баталсан. Харин өмнөх долоо хоногт Сонгуулийг тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай болон УИХ болон аймаг, нийслэлийн сонгуульд техник, хэрэгсэл хэрэглэх тухай тогтоолын төслийг баталсан. Иргэд  сонгуулийн хуулийг хэрхэн, яаж өөрчлөгдсөн  болон ямар хууль, журмаар явагдах эсэх талаар мэдээлэлгүй байна. Ингээд энэ тухай багц мэдээллийг 24 баримтаар хүргэж байна.

 

Баримт 1. УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал авах өдөр зургадугаар сарын 29-ны өдөр болно.

 

Баримт 2. Сонгуулийн сурталчилгаа тов тогтоосон өдрөөс 18 хоногийн өмнөөс эхлэх тул зургадугаар сарын 11-нээс нэр дэвшигчид сурталчилгаагаа эхлүүлнэ.

 

Баримт 3. Эхний сонгуулийг гадаадад амьдарч буй монголчуудаас эхлүүлнэ. Зургадугаар сарын 17, 18, 19-нд 07.00-22.00 цаг хүртэл гадаадад оршин суугаа иргэдийн, зургадугаар сарын 28-ны 09.00-22.00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өндөр настай, хүнд өвчтэй хүмүүсийн, 29-нд үлдсэн хүмүүсийн саналыг 07.00-22.00 цаг хүртэл тус, тус авна.

Баримт 4. УИХ-ын 76 гишүүний 48-ыг нь тойргоос шууд сонгодог, 28-ыг намын жагсаалтаар сонгодог хуучин системээр сонгууль явагдана.

 

Баримт 5. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль 100 хувь олонхийн сонгуулиар буюу мажоритар тогтолцоогоор явагдах юм.

 

Баримт 6. Сонгуулийн саналыг санал тоолох автомат машин буюу “Хар машин”-аар тоолно.

 

Баримт 7. Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс, дипломат төлөөлөгчдийн дэргэд ажиллах салбар комисууд УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ажиллана.

 

Баримт 8. Сонгуулийн хэсгийн хорооны мэдээллийг байгуулсан өдрөөс хойш тав хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагын аймаг, нийслэл дэх салбар нэгжид хүргүүлнэ.

 

Баримт 9. Сонгуулийн санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийг УИХ товлон зарлана.

 

Баримт 10. Орон нутгийн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө тус, тус Хурлын сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог тогтоож, санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ.

 

Баримт 11.  УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тойргийн хороо бүртгэдэг байсан бол энэ удаа СЕХ бүртгэж үнэмлэх олгоно. Зургадугаар сарын 7-ны өдөр нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авна.

 

Баримт 12. Дээд шүүхэд 24 нам бүртгэгдсэн. Тиймээс энэ сонгуулиар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн тоо нэмэгдэх магадлалтай гэж СЕХ үзэж байна.  

 

Баримт 13.  НИТХ-ын тэргүүлэгчид 45 мандаттайгаар 45 тойрог байгуулна.

 

Баримт 14. Монгол улс даяар УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд нийт 3000 нэр дэвшигч нэр дэвшинэ.

 

Баримт 15. Сонгуулийн хуулийн 83.7 дугаар заалтад “Сурталчилгааны нэвтрүүлгийн төлбөр нь тухайн радио, телевизийн  сурталчилгааны сүүлийн зургаан сарын дундаж төлбөрийн хэмжээнээс хэтрэхгүй байвал зохино” гэжээ.

 

Баримт 16. Нэг нам, эвсэл, нэр дэвшигчдийн талаар гаргасан мэдээ нь хоногт таван минутаас хэтрэхийг хориглоно.

 

Баримт 17. Арилжааны телевизүүд өдөрт дээд тал нь нэг цагийн эфирийг сурталчилгаанд зарцуулна.

 

Баримт 18. Уг хуулийн 71.12-т “Нам, эвслийн дарга, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал хурааж дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орохыг хориглох бөгөөд сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагыг нэвтрүүлэх, нийтлэхийг хориглоно” гэж заажээ.

 

Баримт 19. Хуулийн 71.7-д “Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуульд оролцогч аль нэг талын талаар бүх төрлийн мэдээ, мэдээлэл гаргах, гаргахгүй байхаар амлалт авах гэрээ байгуулахыг хориглоно” гэжээ. .

 

Баримт 20. Зам дагуух гэрлийн шонгууд дээр нэр дэвшигчдийн зурагт хуудсыг үнэ төлбөргүй байршуулна.

 

Баримт 21. Хуулийн 71.1., 71.7-д заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ” гэжээ. Гүтгэсэн, худал мэдээлэл цацвал тухайн хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг хаана гэсэн заалт сонгуулийн шинэ хуулинд оржээ.

 

Баримт 22. Нэр дэвшигч уулзалт, сонин, телевизийн сурталчилгааг 24 цагийн өмнө зогсоосон байна. Хуулийн 83.7 дугаар заалтад “Сурталчилгааны нэвтрүүлгийн төлбөр нь тухайн радио, телевизийн  сурталчилгааны сүүлийн зургаан сарын дундаж төлбөрийн хэмжээнээс хэтрэхгүй байвал зохино” гэжээ.

 

Баримт 23. Сонгуулийн зардлын дээд хэмжээг сонгогчдын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээг харгалдан үзсэний дунд аудитын байгууллагаас тогтооно.

 

Баримт 24. Шинэ хуулиар төрийн захиргааны албан хаагч, төрийн үйлчилгээний төрийн орон нутгийн өмчит компанийн удирдлагуудын хувьд сонгуулиас зургаан сарын өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байх ёстой гэж тусгажээ. Харин орон нутгийн сонгуульд нэр дэвшиж буй хүмүүс дөрөвдүгээр сарын 1 гэхэд ажлаасаа чөлөөлөгдсөн байх ёстой.

Т.Энхэлээ

image

УИХ-аар Сонгуулийн хуулийг өнгөрсөн арванхоёрдугаар сард баталсан. Харин өмнөх долоо хоногт Сонгуулийг тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай болон УИХ болон аймаг, нийслэлийн сонгуульд техник, хэрэгсэл хэрэглэх тухай тогтоолын төслийг баталсан. Иргэд сонгуулийн хуулийг хэрхэн, яаж өөрчлөгдсөн болон ямар хууль, журмаар явагдах эсэх талаар мэдээлэлгүй байна. Ингээд энэ тухай багц мэдээллийг 24 баримтаар хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Бодит үнэн (103.26.194.167)
    МАНАН үргэлжилж,улс орон бахь байдгаараа л үлдэх бололтой.Хар машинаар санал тоолохыг болиогүй цагт шударга сонгууль ч болохгүй юм.Жижиг намууд нь аоёр том намдаа сайн наалдаж чадвал нэг жаахан юм хүртэх,эс бол гудамжиндаа үлдэхээр хуульчлагдхв аа,хөөрхий.
    2016 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (150.129.141.93)
    zalgamj eh blzon
    2016 оны 02 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    11 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    30 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    40 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    42 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    48 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 7 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    1 цаг 15 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    1 цаг 26 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    1 цаг 32 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    1 цаг 33 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    1 цаг 57 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    2 цаг 23 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    2 цаг 29 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    23 цаг 14 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 21 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    23 цаг 26 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    23 цаг 32 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    23 цаг 41 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    Өчигдөр 00 цаг 22 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК