Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5581 5582 5583 5584 5585 5586 5587
  • ”Төгсгөлгүй” танго балетыг толилуулна
    2016 оны 2 сарын 03
    ”Төгсгөлгүй” танго оалетыг толилуулиа

    Дуурь бүжгийн эрдмийн теат- рын уран бүтээлчид ‘Төгсгөлгүй” танго балетыг энэ сарын 13,14-нд толилуулна. Тангог балеттай хослуулан дэглэсэн уг бүтээлийн гол дурд тус театрын гоцдол бүжигчин АЭрдэнэболд, Б.Саруул, О.Анужин нар бүжиглэнэ.
    Туслах дүрд Б.Баасансурэн, У.Анужин, Б.Пүрэв-Очир нар тоглох аж. Өнөөгийн нийгэм, тэр дундаа уран бүтэзлчдийн амьдрал, хайр дурлальш тухай өгүүлдэг тус бүтэзлийн хөгжмийг Х.Алтангэрэл бичсэн бөгөвд удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхболд, бүжиг дэглээчээр Э.Эрдэнэжаргал, ерөнхий зураачаар Г.Ганбаатар нар ажиллана.

    Дашрамд дурдахад, ДБЭТ- ынхан уг бүтээлийг 2014 оны ар- ванхоёрдугаар сард анх үзэгчдийн хүртээл болгосон юм.
  • УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг дэмжлээ
    2016 оны 2 сарын 03
    УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг дэмжлээ
  • “Галзуу хурд” -ын шинэ анги гарна
    2016 оны 2 сарын 03
    “Галзуу хурд” –ын шинэ анги гарна

    ‘Галзуу хурд” киноны найм- дугаар ангийн зураг авалт эхэлжээ. Киноны зураг авалт
    АНУ, ОХУ, Исланд, Куба Улсад болох гэнэ. Найруулагч Ф.Гэри Грей шинэ киноныхоо талаар хэлэхдээ, ирэх оны дөрөвдүтээр сард үзэгчдэд хүрнэ. Шинэ ангид өмнөх ангиудад гарч байгаагүй сонин, содон үйл явдлууд өрнөнө. Тиймээс сэтгэл догдолж байна хэмээн “AFP” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Харин Москвагийн удирдлагууд шинэ ангийн зураг авалтыг Орос улсад хийх зөвшөөрөл хараахан олгоогүй байгаа гэнэ. Сонирхуулахад, “Галзуу хурд 7” зөвхөн Америкаас 300 сая ам.долларын ашиг олсон бол олон улсаас 1.4 тэрбум ам.доллар олжээ.
  • “Хөхөө намжил” дуурийг тоглоно
    2016 оны 2 сарын 03
    Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ сарын-6,7-нд Л.Мөрдоржийн “Хөхөө намжил” дуурийг тайзнаа тоглохоорзэхэжбайна. Ардтүмний дунд алдаршсан Хөхөө Намжилын домгоос сэдэвлэсэн эл дуурийг 1961 онд анх үзэгчдийн хүртээл болгож, байсан бол 1998 онд шинэчилж тайзнаа тавьсан байдаг. Уг дуурьт морин хуур хөгжим анх үүссэн ардын домгоос үндэслэсэн бөгөөд ардын аман зохиол, үлгэр, туульс, ерөөл, магтаал хичнээн баялаг болохыг магтан дуулдаг билээ. Ардын жүжигчин, төрийн шагналт Л.Мөрдорж хөгжмийг зохиож, төрийн шагналт зохиолч Л.Ванган, Ч.Чимид нар цомнолыг нь бичсэн тус дуурийг өдгөө УДБЭТ-ын уран бүтээлчид сэргээн тавьж, үзэгчдэд хүргэж буй юм.

  • Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барив
    2016 оны 2 сарын 03
    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр /2016.02.03/ Улсын Их Хурлын гишүүн А.Бакей өргөн мэдүүллээ.

    Нийтийн сонсголын тухай хуулиар Улсын Их Хурал нийтийн сонсгол зохион байгуулах болсонтой холбогдуулан Улсын Их Хурал, Байнгын болон дэд, түр хороод нийтийн сонсголыг зохион байгуулах дэгтэй болох, мөн хуулийн 18.7-д Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн төслийн, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны сонсголын журмыг батлахаар заасантай холбогдуулан нийтийн сонсгол зохион байгуулах нарийвчилсан журам батлан гаргах шаардлага үүсчээ. Иймд Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Н.Батцэрэг, Н.Энхболд нар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл, Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулсан байна.
    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Улсын Их Хурал, Байнгын болон дэд, түр хороодод хууль тогтоомжийн, томилгооны, ерөнхий болон төсвийн хяналтын сонсголыг хэрхэн зохион байгуулах, сонсголын хуралдааны журам, дэгийг зохицуулсан бүлэг шинээр нэмэхтэй холбоотой өөрчлөлтийг тусгасан талаараа Улсын Их Хурлын даргад танилцуулав.
    Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хавсралтаар Нийтийн сонсгол зохион байгуулах журмыг тогтоох бөгөөд уг журам нь Нийтлэг үндэслэл, сонсгол зохион байгуулах үндэслэл, сонсголын бэлтгэлийг хангах, сонсголыг зохион байгуулах гэсэн хэсгүүдээс бүрдэх юм байна. Уг журам нь Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагаас нийтийн сонсголыг зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулах аж.

    Эдгээр хууль, тогтоолын төсөл батлагдсанаар Нийтийн сонсголын тухай хууль хэрэгжих нөхцөл бүрдэж, хууль хоорондын уялдаа холбоо хангагдана. Түүнчлэн нийтийн сонсгол зохион байгуулах үүрэг бүхий этгээдүүд сонсголыг зохион байгуулах нэгдсэн стандарт, дэгтэй болно хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Бүргэдчин охин хүүхэлдэйн кинонд мөнхрөнө
    2016 оны 2 сарын 03
    Бүргэдчин охин хүүхэлдэйн кинонд мөнхрөнө
  • С.Оюун: АН-тай нэгдэх асуудлыг намын их хурлаараа шийдвэрлэнэ
    2016 оны 2 сарын 03
    Ардчилсан намаас өнөөдөр ИЗНН, МҮАН-тай нэгдэх хүсэлтийг албан ёсоор хүргүүлсэн. Харин ИЗНН, МҮАН-аас АН-д ямар хариу ирүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.
  • Эрүүгийн байцаан шийтгэх хуульд доорх өөрчлөлтүүд оров
    2016 оны 2 сарын 03
    Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
  • Улаанбаатарыг хөгжүүлэх ажилд хамтран ажиллахыг урив
    2016 оны 2 сарын 03
    УЛААНБААТАР ХОТЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ХАНГАХ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДЭД ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА
    МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
    2016-02-03 13:08:21

    “Улаанбаатар хотын Хөгжлийн Корпораци” нь Нийслэлийн өмчит хаалттай хувьцаат компани бөгөөд УИХ-аар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 26/08 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратегийн баримт бичиг”-т тусгагдсан төсөл хөтөлбөрүүдийг Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх зорилго бүхий байгууллага юм. .
    Иймээс дээрх баримт бичгүүдэд тусгагдсан эдийн засгийн үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд оролцох хүсэлтэй хувь хүн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.
    Сонирхсон хувь хүн, хуулийн этгээд баримт бичгүүдийг www.ublegal.mn болон www.legalinfo.mn цахим хуудаснаас харж болно.
    Дээрх баримт бичгүүдэд тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хувь хүн, хувийн хэвшлийн төсөлд дараах шалгуурыг тавина.Үүнд:
    Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”, “Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратегийн баримт бичиг”-т нийцсэн байх;
    Төслийн санхүүжилтийн тодорхой хувийг төсөл санаачлагч хариуцах чадамжтай байх;
    Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), үр ашгийн тооцоо хийсэн байх;
    Нийгэмд чиглэсэн, олон нийтэд хүртээлтэй байх
    Материалыг 2016 оны 02 сарын 28 өдрийн 17:00 цаг хүртэл доорх хаягаар авна.
    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, “Blue Sky” Tower 4 д, 409 тоот
    Утас: (+976) 88093423, (+976) 89980468
    имэйл: enkhbold.g@ubdc.mn; altanshagai.b@ubdc.mn;
    Бид Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах төсөл, хөтөлбөрүүдийг Төр, хувийн хэвшлийн түншлэл ба хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх гүүр болон ажиллана гэж “Улаанбаатар хотын Хөгжлийн корпорациас мэдээлээ.
  • Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн авахгүй байхыг анхааруулав
    2016 оны 2 сарын 03
    ХУГАЦАА ДУУССАН, ЧАНАРЫН БАТАЛГААГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
    МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
    2016-02-03 11:55:20

    Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудаас хугацаа нь дууссан, чанарын баталгаагүй бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа хадгалалтын хугацаа, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, хиам, өндөг, бялуу, зууш зэрэг түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргүүрт хадгалж байгаа эсэх, шилэн савтай бүтээгдэхүүнд булингар, тунадас, хөгц үүссэн эсэх, лаазалсан бүтээгдэхүүний сав зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч төвийсөн эсэхийг сайтар шалгахыг зөвлөж байна. Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, төлөв байдал өөрчлөгдөж муудсан шинж тэмдэг илэрсэн бол худалдан авахгүй байх, ямар нэгэн зөрчил илэрсэн бол харьяа нутаг дэвсгэр дэх Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэхийг зөвлөж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Дотоодын цэргийн тухай хуулийг хэлэлцэхийг хойшлууллаа
    2016 оны 2 сарын 03
    Дотоодын цэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хойшлууллаа
  • Гэр хорооллын агаарын бохирдлыг эхний ээлжинд арилгах чиглэл өгөв
    2016 оны 2 сарын 03
    Гэр хорооллын агаарын бохирдлыг эхний ээлжинд арилгах чиглэл өгөв
  • Импортын цэлцэгнүүрээс мөөгөнцөр илэрчээ
    2016 оны 2 сарын 03
    Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн шалгалтаар 16 нэр төрлийн 219 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татуулжээ.
  • Монголчуудыг албадан гаргахаар болжээ
    2016 оны 2 сарын 03
    Австри улсын засгийн газар өнгөрсөн бямба гарагт эх оронд нь байгаа нэр бүхий зургаан орны цагаач иргэдийг албадан гаргах болсноо дуулгалаа. Тодруулбал Европын холбооны улсууд дүрвэгчдээр дүүрч байгаа тул эх оронд нь дайн дажингүй, амар тайван байдаг Алжир, Гана, Гамби, Гүрж, Монгол, Морокко зэрэг зургаан орны иргэдийг албадан нутаг буцаах юм байна.

    Ингэхдээ 10 хоног арга хэмжээ авах бөгөөд эдгээр улсын цагаач иргэд 10 хоногийн дотор тус улсыг орхин гарваль 500 евро урамшуулал болгон өгөх юм байна. Харин заасан хугацаанд сайн дураар тус улсыг орхихгүй бол баривчилгаагаар албадан гаргах юм байна.
  • Цагаан сарын барилдааны тасалбар 1000-25000 төгрөгийн үнэтэй
    2016 оны 2 сарын 03
    Билгийн тооллын XVII жарны ”Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан ”Бөхийн баяр” цуврал барилдааны хуваарь:

    1.Өсвөр бөхийн барилдаан 2-р сарын 5-ны 14 цагт

    Бүртгэл 2-р сарын 05-ны 10 цагаас эхлэх ба барилдаанд 1999 оны 01-р сарын 01 -нээс хойш төрсөн хөвгүүд оролцоно. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, ЭМД-ын дэвтэр, Хүний хөгжлийн сангийн дэвтэр, 2 хувь цээж зурагтай ирж бүртгүүлнэ. Итгэмжлэл 3000 төг, Үзэгчийн тасалбарын үнэ 1000 төг.

    2.Нийтийн монгол шандастны барилдаан 2 дугаар сарын 05-ны 14 цагт

    Бүртгэл 2 дугаар сарын 05-ны 10 цагаас эхлэх ба барилдаанд үндэсний бөхийн ямар нэг цолгүй, бөхийн спортоор тусгайлан хичээллэдэггүй эрчүүд оролцоно. Хоёр хувь цээж зураг, иргэний үнэмлэхтэй ирж бүртгүүлнэ. Итгэмжлэл 5000 төг, Үзэгчийн тасалбарын үнэ 1000 төг.

    3.Сумын цолтон, залуу 512 бөхийн барилдаан. 2 дугаар сарын 07-ны 14 цагт

    Бүртгэл 2 дугаар сарын 07-ны 10 цагаас эхлэх ба хоёр хувь цээж зурагтай, сумын цолтнууд үнэмлэхтэйгээ ирж өөрийн биеэр бүртгүүлнэ. Тасалбарын үнэ 3000 төгрөг.

    4.Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан. 2 дугаар сарын 06-ны 14 цагт

    Бүртгэл 2-р сарын 05, 06-ны 10 цагаас эхлэх ба аймаг, цэргийн цолтнууд хоёр хувь цээж зурагтай, үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Тасалбарын үнэ 5000 төгрөг.

    5.Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан. Бүртгэл 2 дугаар сарын 08-ны 14 цагт.

    Бүртгэл 2 дугаар сарын 07, 08-ны 10 цагаас эхлэх бөгөөд цолтнууд үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлсэн байна.

    Үзэгчийн тасалбарын үнэ: 1, 2, 3-р эгнээ 25.000 төг, бусад эгнээ 20.000 төг. Тасалбар бүхэн суудлын дугаартай байна.

    Бөхийн бүртгэл болон барилдаан Монгол бөхийн өргөөнд явагдана.
  • “Болор цом-2016” наадмын эзэн Ц.Эрдэнэбаатарын сүүлийн даваанд уншсан шүлэг
    2016 оны 2 сарын 03
    “Болор цом-2016” наадмын эзэн, яруу найрагч Ц.Эрдэнэбаатарын сүүлийн даваанд уншсан шүлгийг хүргэж байна.
  • АТГ: Г.Шийлэгдамбын бичсэн ил захидалд дурдсан авлигын гэмт хэргийн шинжтэй асуудлыг шалгаж байна
    2016 оны 2 сарын 03
    Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас сүүлийн үед гараад байгаа мэдээллийн мөрөөр тодруулав.
  • ИЗНН сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг уучлалт гуйхыг шаардав
    2016 оны 2 сарын 03
    Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн бэлтгэн хүргэдэг “Цензургүй яриа” нэвтрүүлгийн 12 дугаар сарын 25-ны дугаарт УИХ-ын гишүүн Г.Уянгыг урьж оролцуулсан.
  • Сургуулиудын лабораторид хугацаа дууссан химийн бодис их байжээ
    2016 оны 2 сарын 03
    Сургуулиудын лабораторид хугацаа дууссан химийн бодис их байжээ

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2014 онд хугацаа нь дууссан, нэр хаяг тодор- хойгүй, ашиглах боломжгүй химийн бодисын тооллого, судалгаа явуулжээ. Нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудыг хамруулсан эл судалгаагаар 50 гаруй сургуулийн химийн лабораторид хугацаа нь дууссан, нэр хаяг тодорхойгүй, ашиглах боломжгүй 120 гаруй нэр төрлийн 300 гаруй кг химийн бодис хадгалагдаж байгааг тогтоосон байна. Үүнээс гадна найман дүүргийн 41 сургуулийн химийн лабораторид нэр хаяг нь тодорхой бус 400 нэр төрлийн 332 кг бодис, 500 орчим төрлийн 251 кг химийн болон ашиглах боломжгүй бодис байсан нь тодорхой болов. Дээрх химийн бо- дисыг Сонгинохайрхан дүүрэгт байрлах Аврах тусгай ангийн хашаан дахь зориулалтын агуу- лахад аваачиж ангилан ялгаж, хадгалсан аж. Ингэснээр 50 гаруй мянган сурагч, 3000 гаруй багш, ажилчдыг химийн бодист хордох эрсдэ- лээс хамгаалсан тухай тус газраас мэдээлэв. Уг судалгааг ө
  • Улсын заан Ц.Баярсайханд холбогдох хэргийг анхан шатны шүүх рүү буцаажээ
    2016 оны 2 сарын 03
    Улсын заан Ц.Баярсайханд холбогдох хэргийг анхан шатны шүүх рүү буцаажээ
    Төв аймгийн Баян- Өнжүүл сумын иргэн, Улсын заан Ц.Баярсайханд холбогдох шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 4-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд болж түүнд чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хоригдох шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргасан билээ.

    Ц.Баярсайханд Эрүүгийн хуулийн 148.4-өөр хэрэг үүсгэн шалгасан бөгөөд бусдын эд хөрөнгийг хууран мэхлэх замаар залилсан хэмээн ийнхүү буруутгаж, хоёр сая төгрөгийг хураан авах шийдвэрийг гаргасан билээ. Харин шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн тэрбээр өмгөөлөгчийн хамт өчигдөр давж заалдсан юм. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг анхан шатны шүүх рүү буцаажээ. Анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэн хавтаст хэргийг буцаасан байна.

5581 5582 5583 5584 5585 5586 5587
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-ын “Suitfabric” Монголын “Ханбогд кашмер”, “Нолур” брэндүүдтэй хамтран транк шоу хийнэ
    14 цаг 38 мин
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
    14 цаг 51 мин
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
    14 цаг 57 мин
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
    15 цаг 3 мин
  • "Олон улсын туршлага солилцох бизнес эрхлэгчдийн өдөрлөг" болж өндөрлөлөө
    15 цаг 19 мин
  • Монголын оюутны спортын VII наадамд 14 спортын төрөлд 31 их, дээд сургуулийн 2461 тамирчин шигшээ шатанд өрсөлдөж байна
    15 цаг 38 мин
  • Монголын оюутны спортын наадмын нээлтийн ёслол боллоо
    16 цаг 5 мин
  • Стандартын шаардлага хангалтгүй, хэрэгжилтийн механизм сул байгааг өөрчилнө
    16 цаг 28 мин
  • Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна
    18 цаг 29 мин
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
    18 цаг 30 мин
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
    18 цаг 58 мин
  • Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
    20 цаг 37 мин
  • М.Нарантуяа-Нара:“Наад авгайгаа зайлуул, наад гахай чинь таалагдахгүй байна” гэсэн сэтгэгдлүүдийг өргөдөл, гомдол гэж хүлээж авсан байна.
    21 цаг 8 мин
  • Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхаарууллаа
    21 цаг 35 мин
  • Сүүлийн жилүүдэд Азийн сагсан бөмбөгт Хятад, Япон, Иран давамгайлж ирсэн ч Монгол Улс аажмаар хүчтэй өрсөлдөгч болж эхэллээ
    21 цаг 55 мин
  • Иргэдэд эрхийг, итгэлийг, өмчийг нь эргүүлэн өгсөн өдөр
    22 цаг 10 мин
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
    22 цаг 27 мин
  • Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
    22 цаг 32 мин
  • Чи найзуудаасаа нэхэмжилчих, чиний тооцоог банк даая
    22 цаг 38 мин
  • Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно
    23 цаг 2 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК