-
2015 оны 10 сарын 20
Цагдаагийн байгууллагын хэмжээнд тоймлон хүргэдэг “Цагдаа” эмхтгэлийнхээ 2015 оны 3-р улирлын дугаарыг та бүхэндээ хүргэж байна.
Энэ удаагийн дугаараараа “БҮРГЭД-2015” үйл ажиллагаа зохион байгуулаглдлаа, Хууль зүйн яамны харьяа агентлагуудын хууль сурталчилах өдөрлөг боллоо, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблей амжилттай зохион байгуулагдлаа, Дорнод аймаг, Налайх хотын түүхт 80-н жилийн ой, Мөрдөн байцаах алба үүсэн байгуулагдсны 69 жилийн ой боллоо зэрэг түүхэн тэмдэглэлт үйл явдлуудлыг сурвалжиллаа.
Дугаарын зочноор Булган аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат уригдаж, орон нутгийн цагдаагийн байгууллагын ажил амьдралын талаар илэн далангүй ярилцлага өгсөн юм. “Албаны бахархал” булангаараа ЦЕГ-ын Төв архивын газраас бэлтгэсэн цагдаагийн алба хаагчдын хувцасны талаарх түүхийг өгүүлж, “Ахмадын үг” буландаа бэлтгэл хурандаа С.Раднаабазарын ярилцлага, “Харих болоогүй аав” булангаараа Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн хэв журмын ахлах офицер, цагдаагийн ахмад О.Болдбаатарыг танилцуулж, Монголын цагдаад дэслэгчээс хурандаа болтлоо зүтгэсэн нэг ангийнхан, Хүүхдийн амь аварсан цагдаагийн дэслэгч Э.Төмөрхуяг, Олон нийтийн цагдаагийн ажил алба гээд олон сонирхолтой үйл явдал, хоёргүй сэтгэлээр албандаа зүтгэдэг алба хаагчдынхаа тухай нийтлэлээ.
Мөн Алба хаагчдын асуултанд хариулья, шинэ ном, танин мэдэхүй зэрэг булангуудаараа та бүхний нийтлэг асуултанд хариулт өгсөн юм
-
2015 оны 10 сарын 20
лон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн замтай болно
-
2015 оны 10 сарын 20
“Ардын эрх” сонин энэ удаагийн “Онцлох зочин”-оороо Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмааг урилаа.
-
2015 оны 10 сарын 20
“Монгол бахархлын өдөр” бүх нийтээр амарна
-
2015 оны 10 сарын 20
“Туульс” үзэсгэлэнд түүний каллиграф болон баримлын шинэхэн бүтээлүүд нь дэлгэгдэх нь ээ.
Уран бүтээлч Ц.Тамирыг каллиграфт дурлуулсан хүн бол түүний аав аж. Тэрээр дөрөвдүгээр ангиасаа Монгол бичгийн багш ааваараа босоо бичиг заалгаж байжээ. 1997 онд “Ил товчоо” сониноос зарладаг уламжлалт уралдаанд анх удаа тусгай байр эзлэснээс хойш Ц.Тамир урамшин, өнөөг хүртэл каллиграфаар тасралтгүй хичээллэж дотоод, гадаадын уралдаан тэмцээн үзэсгэлэнд бүтээлээрээ оролцсоор байгаа юм.
Дизайнер, зураач, уран бичээч Ц.Тамирын “Туульс” бие даасан үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд олны хүртээл болох нь ээ.
-
2015 оны 10 сарын 20
Нийслэлийн дагуул хот болох Багануур хотын захирагчаар Н.Тавинбэх сонгогджээ.
-
2015 оны 10 сарын 20
“Эрдэнэс ТТ” ХК 200 гаруй ажилтнаа Хятадын компани руу шилжүүлжээ
-
2015 оны 10 сарын 20
Катарын Доха хотноо энэ сарын 26-31-ний өдрүүдэд болох пара хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна.
-
2015 оны 10 сарын 20
Манай улсад байж боломгүй шударга бүс зүйл ил, далд хэлбэрээр газар авч байгааг илтгэх нэгэн хэрэг гарчээ. Тодруулбал, Монголын гурван иргэн Өвөрмонгол иргэн В гэгчийг дарамталж долоо хоног хууль бусаар цагдан хорьсон хэрэг гарсан байна.
Ингэхдээ бүр Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын өрөөнд хорьж цагдан, мөнгө нэхэж дарамталсан асуудал өдгөө хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Өвөрмонгол иргэнийг саатуулж, цагдан хорьж, дарамталсан гэх монгол иргэд Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын алба хаагчид байж болзошгүй аж.
Учир нь албан байгууллагын тасалгаанд хорьж цагдаж байсан бичлэг нотлох баримт болж цагдаагийн байгууллагад хүргэгджээ.
Уг хэрэг энэ сарын 1-7 хооронд болсон бөгөөд Өвөрмонгол иргэнийг 4 хоногийн турш зочид буудал,айлд аваачин хорьж дарамталсан бол үлдсэн гурван хоногт нь албан байгууллагын өрөөнд хорьжээ.
Тухайн Өвөрмонгол иргэний хувьд манай улсад нэг сарын хугацаатай ирсэн бөгөөд энэ хугацаанд ийн дарамтлуулсандаа маш их гомдолтой байгаа аж. Өдгөө хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж байна.
-
2015 оны 10 сарын 20
Ираны цөмийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрсөн их гүрнүүдийн хамтын гэрээг баталсны дараагаар тус улсын эсрэг тавьсан хоригууд цуцлагдах үеэр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийг зорьж, бэлтгэж байгаа талаар Ираны дэд ерөнхийлөгч Масуд Солтанифар Ассошиэйтэд Пресс агентлагт хэлсэн байна.Тэрээр тус улсад ”жуулчдын шуурга”-г дэгдээхээр бэлдэж байгаа талаар хэлжээ. Ираны дэд ерөнхийлөгч Масуд Солтанифар нь мөн тус улсын Соёлын Өв, Гар Урлал, Аялал Жуулчлалын Байгууллагын даргын албыг давхар хашдаг юм байна. Тэрээр хэлэхдээ Ираны Ерөнхийлөгч Хассан Роуанигийн өөрчлөлт шинэчлэлт, модернизацийн бодлого нь тус улсыг зорин ирэх гадаадын жуулчдад олгох визийг хөнгөвчлөх зэрэг асуудлуудаас эхлэж байгаа гэсэн байна. Түүх болон соёлын агуу баялагтай тус улсыг Барууны ертөнц огт мэддэггүй гэж хэлж болно. Ойрын өдрүүдэд тус улсын зүгээс аялал жуулчлалыг хөгжүүлэхэд гадаад хөрөнгө оруулалтыг татах 1300 төслийг гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгон дэлгэх гэж байна. Эдгээр төслүүдэд мөн ЮНЕСКО-д бүртгэлтэй тус улсын 19 түүхийн дурсгалт газруудыг аялал жуулчлалын цогцолбор болгон хөгжүүлэх төлөвлөгөө багтсан байна.
-
2015 оны 10 сарын 20
Тухайлбал, Прокурорын газраас тухайн албын ихэнх хэргийг өөрсдөө л хариуцах учиртай. Өөрөөр хэлбэл, цагдаа, АТГ хоёрын хэн нь ч шалгах боломжгүй хэргүүд бий гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
-
2015 оны 10 сарын 20
Үүрэн холбооны анхдагч Мобикомын асуудал дагуулсан 24 баримтыг нэрлэж байна.
-
2015 оны 10 сарын 20
Тусгаар тогтнолын төлөө санал өгсний ой өнөөдөр тохиож байна
-
2015 оны 10 сарын 20
Авлигатай тэмцэх газраас Говь-Алтай, Ховд, Увс аймагт ажилласан тайлангийн мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөөнд туссаны дагуу дээрх аймаг болон нэр бүхий сумын ИТХ, тэдгээрийн Тэргүүлэгчид, Засаг дарга нараас батлан мөрдүүлж буй дүрэм, журмыг хянан үзлээ.
Үүнд Говь-Алтай аймагт хамаарах 10, Ховд аймагт хамаарах 8, Увс аймагт хамаарах нийт 36, нийт 54 дүрэм, журмыг хянан үзэхэд эдгээрээс 24 нь авлигын эсрэг хууль тогтоомж зөрчсөн, хүнд суртал, чирэгдэл, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхүйц нөхцөл байдал үүсээгүй байв. Харин хууль тогтоомж зөрчсөн, хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн, баталсан дүрэм, журмаа зөрчин бусдыг урамшуулсан, хүчингүй болсон эрх зүйн актыг үндэслэн шийдвэр гаргасан, хуулиар эрх олгосон этгээдээс гаргасан дүрэм, журмыг дахин журамласан, хуулиас давсан зохицуулалт хийсэн зөрчилтэй гэж үзсэн 30 шийдвэрийг хүчингүй болгох болон хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээг авахыг холбогдох албан тушаалтанд мэдэгджээ. Энэ ажлын хүрээнд дээрх аймаг, сумдын ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг дарга нараас 14 шийдвэрээ хүчингүй болгосон ба 11 шийдвэрийг хуульд нийцүүлэхээ мэдэгдээд байна.
Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т “авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, дүрэм, журмыг хянаж хүчингүй болгуулах санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах” үүрэгтэй гэж заасан байдаг билээ.
-
2015 оны 10 сарын 20
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг 2014 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Төслийн нэгдүгээр үе шатны нарийвчилсан зураг төслийг хийх, тендерийн баримт бичгийг бэлтгэх, барилгын ажлын хяналт гүйцэтгэх Зөвлөх үйлчилгээний ажлыг БНСУ-н Духва инженеринг компани гүйцэтгэж байгаа бөгөөд 2015 оны 7 дугаар сараас хойш хийж гүйцэтгэсэн эхлэлийн тайлангийн ажлаар анхны хэлэлцүүлгийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон төсөл хэрэгжүүлэх нэгжүүд хамтран зохион байгууллаа.
Уг хуралд мэргэжлийн чиг үүргийн яам, агентлагуудын төлөөлөл оролцож, эхлэлийн тайлантай холбогдуулан цаашид авах арга хэмжээний талаар санал солилцсон юм.
Уулзалтаар 2016 оны 2 дугаар улиралд барилгын ажлыг эхлүүлэхээр талууд санал нэгдэж одоо хийж буй зураг, төслийн судалгааны ажил, байр зүйн зураглал, трас тогтоох ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөны ажлын даалгаврыг батлах зэрэг ажлуудыг 2015 онд багтаан гүйцэтгэхээр зөвшилцөв.
Эхлэлийн тайлангаар танилцуулж буй төлөвлөлтийн шийдлүүдийг ажил хэрэг болгоход нийслэлийн холбогдох байгууллагууд бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллах бөгөөд төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2016 оны 4 дүгээр сард эхлүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 20
Ш.Абэгийн Монгол дахь айлчлал дөрвөн цаг үргэлжилнэ
-
2015 оны 10 сарын 20
Төсвийн ил тод байдлыг хангаж ажлаагүй бүх сумын Засаг дарга, төсвийн зарим байгууллагын дарга нарт Дундговь аймгийн Засаг дарга хариуцлага хүлээлгэжээ. Шилэн дансанд байршуулбал зохих мэдээллийн 50-иас дээш хувийг цаг хугацаанд нь тавилгүй, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн 10 сумын Засаг дарга болон Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Хүүхдийн театр, музейн даргын нэг сарын цалинг 20 хувиар бууруулсан аж. Харин таван сумын Засаг дарга, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Стандартчлал хэмжилзүйн хэлтэс, Боловсрол соёлын газар, Байгаль орчин ногоон, аялал жуу
-
2015 оны 10 сарын 20
ГЕГ-ын байцаагч С.Норжинсүрэнгийн хүү Б.Бадралыг өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд 13.30 цагаас шүүнэ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1, 188.2-т зааснаар буруутган шүүхээр болжээ. Тус зүйл ангиудад мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ /192.1/, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ /188.2/ гэж заажээ. Б.Бадралын өмгөөлөгчөөр О.Батжаргал, гэрчээр С.Сайнбаяр, улсын яллагчаар У.Дэндэвдорж нар оролцоно.
-
2015 оны 10 сарын 20
ХУД-ийн нутаг Ажилчдын гудамж, Саруул тэнгэр-2 н урд замд тэнүүн огоо ХХК-ны Daewoo Bs-106 маркийн автобусны жолооч А нь явган зорчигч 16 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээсэн.
ХУД-ийн нутаг Ажилчдын гудамж Монфреш ХХК-ны баруун замд Т.Маrk-2 маркийн авто машины жолооч Э нь Т.Kluger маркийн Н жолоочтой, D. Altis маркийн Ж жолоочтой, Т.Corolla маркийн Т жолоочтой 29 настай эрэгтэй Ж нарын 6 хүн гэмтсэн. Жолооч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.
Хөдөө орон нутагт гарсан зам тээврийн ослын талаар
Дорноговь аймгийн Сайншанд сумаас Улаанбаатар хот чиглэлд 29 километрт хатуу хучлагтай асфалтан замд N.Condor маркийн авто машины жолооч М нь Howo маркийн Э жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 31 настай эрэгтэй М нас барсан.
-
2015 оны 10 сарын 20
2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 427 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 347 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 14 бүртгэгдэж 19 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-1, явган зорчигч-11, зорчигч-7. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 6 үүнээс сургуулийн өмнөх насны 5, сургуулийн насны 1, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.