-
2015 оны 10 сарын 19
Гурван сая хүнтэй Монгол Улсад 400-аад мянган хүн элэгний А, В, С, Д вирусийн өвчлөлтэй гэсэн судалгаа гарсан бөгөөд нийт хүн амд ногдох өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлэх болжээ.
-
2015 оны 10 сарын 19
Нийслэлийн 376 жилийн ойг угтаж, дүүргийн Засаг даргын 2015 оны аравдугаар сарын 14-ний өдрийн А/440 дугаар захирамж гарган нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж байгууллага, иргэд, их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиуд, хороодтой хамтран өнгөрөгч бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээнд нийтдээ 1520 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулан гаднах орчных нь цэвэрлэгээг хийлгэжээ. Тодруулбал, ерөнхий боловсролын 15 сургуулийн 2100 гаруй ахлах ангийн сурагч, 160 гаруй багш, улсын болон хувийн 11 их, дээд сургуулийн 1900 гаруй оюутан, багш нар цэвэрлэгээний ажилд идэвхтэй оролцож, хуваарилсан гудамж талбайн хог хаягдал, унасан навчийг бүрэн цэвэрлэсэн байна. Цэвэрлэгээний ажилд Сүхбаатар тохижилт ХХК, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ, Улаанбаатар шинэчлэл ХХК, Алтан дорнын хүч ХХК, Цүзүки-Юмэ ХХК-ийн хог тээврийн нийт 42 машин ажиллаж, нийт 140 удаагийн рейсээр 660 тонн хог хаягдал, шарилж, навчийг тээвэрлэж зайлууллаа. - See more at: http://zasag.mn/m/sbd/view/11197#sthash.a6EfeP2t.dpuf
-
2015 оны 10 сарын 19
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хот дахь ОХУ-н Монополийн эсрэг холбооны алба болон Иргэдийн сайн сайхан байдал ба хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын албанд ажлын айлчлал хийжээ. Монгол Улс, ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчих зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойш хойд хөршид зорчих манай улсын иргэд, бизнес эрхлэгчдийн урсгал нэмэгдсэн билээ. Тэгвэл хойд хөршид зорчих иргэд, бизнес эрхлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах, шударгаар бизнес эрхлэх нөхцөлийг нь бүрдүүлэх асуудлыг Т.Аюурсайхан холбогдох байгууллагуудын удирдлагуудтай ярилцаж тохиролцсон байна. Хойд хөршид зорчиж буй иргэд эрх нь зөрчигдвөл ОХУ-ын Иргэдийн сайн сайхан байдал ба хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын албаны тухайн орон нутаг дахь салбарт хандаж, тус байгуулагын зүгээс манай улсын иргэдийн гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэж байхаар болжээ. Түүнчлэн иргэд, бизнес эрхлэгчид маань ОХУ-ын хилийг нэвтрэхдээ хүнд суртал, чирэгдэлгүй түргэн шуурхай нэвтэрч байх нөхцөлийг бүрдүүлэх талаар ШӨХТГ-аас холбогдох албаныхантай ярилцаж, уг ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэхээр болсон байна. Үүний зэрэгцээ ШӨХТГ нь ОХУ-ын Монополийн эсрэг холбооны албатай хяналт шалгалтын ажлын туршлага болон мэдээлэл солилцох ажлаа бодит үр дүнтэй үргэлжлүүлэхэд талууд санал нэгджээ.
-
2015 оны 10 сарын 19
Энэ намрын анхны хишиг барилдаан Хан-Уул дүүргийн 50 жилийн ойд зориулж өнгөрсөн ням гарагт болж Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Хилчин спорт хорооны бөх улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Увс аймгийн Давст сумын харьяат, Алдар спорт хорооны бөх улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэв.
Залуу арслангууд магнайлсан энэ барилдаанд уран, хурц, дайчин барилдаан олон болж үзэгч олныг цөсийг хөөргөн өндөлзүүлэв. Их шөвөгт Увс аймгийн Ховд сумын харьяат улсын арслан Н.Батсуурь, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Хилчин спорт хорооны бөх улсын заан Д.Баасандорж нар шалгарсан юм. Харин дунд шөвөгт улсын шинэ харцага Б.Одгэрэл, улсын начин Ч.Цогбаяр, аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр, аймгийн арслан Б.Чимэдвандан нар үлдэв.
Хоёрын давааны төгсгөлд аймгийн цолтнууд хоорондоо нугарч барилдсанаас мэдрэмжтэй гавшгай, эрч хүчтэй аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, аймгийн заан Б.Түмэндэмбэрэл нарын барилдаан хамгийн сонирхолтой нь байв. Түмэндэмбэрэл заан алсын шуудаг аван барьцаа лавшруулан өргөж цацан давснаар үзэгчдийн уухайн дор туг тойрсон юм.
Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас энэ барилдааны дундуур олон жил үр бүтээлтэй хамтран ажиллаж байгаа АПУ ХК, Атар-Өргөө ХК, МҮБХ, Өмнөговь аймгийн ЗДТГ зэрэг байгууллага, хамт олонд дурсгалын зүйл гардуулав.
-
2015 оны 10 сарын 19
Таван иргэнийг хайж байна
-
2015 оны 10 сарын 19
ххх
-
2015 оны 10 сарын 19
“Оюу толгой”
-
2015 оны 10 сарын 19
Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй цахим картыг эсэргүүцсэн оюутнууд өлсгөлөн зарлахаар боллоо.
-
2015 оны 10 сарын 19
үр тариа
-
2015 оны 10 сарын 19
БНХАУ-ын Дарга Си Зиньпиний Их Британи улсад хийх айлчлалын бэлтгэл ажлын эргэн тойронд
-
2015 оны 10 сарын 19
Шарын гол хувьцаат компани нийслэлчүүдийг чанартай, тортоггүй, хямд үнэтэй нүүрсээр хангахаар болсон билээ. Энэ асуудлаар тус компанийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга М.Цэнгэлтэй ярилцлаа.
-
2015 оны 10 сарын 19
Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага боллоо
-
2015 оны 10 сарын 19
Э.Бат-Үүл: Би Ерөнхий сайд болохгүй
-
2015 оны 10 сарын 19
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
More Sharing ServicesShare
|
Share on facebook
Share on myspace
Share on google
Share on twitter
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн II хэлтэс шинэ байртай боллоо
11 минутын өмнө
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, ЦЕГ-ын Санхүү, ар талын газрын дарга, туслах комиссор Б.Амарсайхан, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссор Ч.Болдбаатар, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо, Ажлын албаны дарга П.Цэцэгмаа, Засаг даргын орлогч Г.Энхболд, Т.Нямцэцэг, Цагдаагийн II хэлтсийн дарга Г.Цэргийнхүү нар болон холбогдох албаны хүмүүс хүрэлцэн ирж хэлтсийн байртай танилцан түлхүүр гардуулж, тууз хайчлах ёслолд оролцлоо.
Тус барилгын ажлын 1,8 тэрбум 7 сая төгрөгийн өртгийг 2014-2015 оны Нийслэлийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж, барьсан бөгөөд дүүргийн ИТХ-ын 2015 оны 09-р сарын 28-ны өдрийн 25/02 тогтоолоор Цагдаагийн хэлтсийн тавилга, тоног төхөөрөмж авахад зориулж 40 сая төгрөг төсөвлөн хэлтсийн байрны тохижилт болон алба хаагчдын хэвийн ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж өгчээ.
Мөн Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд С.Эрдэнэ, С.Одонтуяа болон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын дэмжлэгээр энэ онд дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цагдаагийн I, II хэлтсийн камерын хяналтын системийг сайжруулах төслийг санхүүжүүлэн хэрэгжүүлж байна.
-
2015 оны 10 сарын 19
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор сүүлийн жилүүдэд шинээр автозам, нүхэн гарц олноор хийгдэж байна. Үүний нэг нь Энхтайвны гүүрний ачааллыг бууруулах зорилгоор баригдсан Нарны замыг 19 дүгээр хорооллын арын замтай холбосон 1.5 км авто зам болон төмөр зам доогуурх 22 метр нүхэн гарц юм.
Энэхүү замыг өнгөрсөн долоо хоногоос нээж ашиглалтанд оруулсан бөгөөд өнөөдөр 14.00 цагаас албан ёсоор нээх гэж байна.
-
2015 оны 10 сарын 19
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
More Sharing ServicesShare
|
Share on facebook
Share on myspace
Share on google
Share on twitter
Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийн бүртгэл гарлаа
1 цаг 1 минутын өмнө
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 123, 124 дүгээр тушаалаар зарласан Анхан шатны зарим шүүхийн Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийн бүртгэл гарлаа. Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны аравдугаар сарын 14-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсанд нэр дэвшигчдийн мэдээллийг байршуулсан бөгөөд Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлж болно.
-
2015 оны 10 сарын 19
Одоогоос яг есөн жилийн өмнө хилийн чанадад Монгол бүсгүйг аймшигтайгаар зэрэмдэглэн хөнөөсөн ноцтой хэрэг гарч, дэлхий нийтийг хиртхийлгэж байлаа. Энэ бол 2006 оны Аравдугаар сарын 19-ний өдөр Монгол бүсгүйн цогцос Малайзын Куала Лумпур хотын захын ойролцоох ойгоос юу ч үгүй болтлоо зэрэмдэглүүлсэн байдалтай олдсон явдал. Хамгийн аймшигтай нь бүсгүйн толгой руу нь буудаж, биед нь ”С4” нэртэй тэсрэх бодис зүүж дэлбэлснийг шинжээчид тогтоосон. Ингэж харамсалтайгаар амь насаа алдсан эмэгтэй бол Шаарийбуу овогтой Алтантуяа байсан юм.
-
2015 оны 10 сарын 19
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “School police” төслийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.
Төсөл хэрэгжиж эхэлснээр сургуулийн орчинд үйлдэгддэг гэмт хэрэг, зам тээврийн ослын тоо буурсан гэж холбогдох газруудаас мэдээлж байгаа төдийгүй энэхүү төсөл хөтөлбөр хөдөө орон нутагт хэрэгжиж эхэлсэн байна. Гэхдээ School police төслийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулах зөвлөлөөс гаргасан удирдамжийн дагуу зохиогн байгуулж ирсэн бөгөөд энэхүү ажлыг илүү үр дүнд хүргэхийн тулд албан ёсны эрх зүйн акт болгох зайлшгүй шаардалгатай болжээ.
Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны хуралдаанаар “Сургуулийн эргүүл”-ийн ажиллах журмыг хэлэлцэн баталлаа. Журамд Ерөнхий боловсролын сургуулийн захирал болон сургуулийн орчинд ажиллах “Сургуулийн эргүүл”-ийн үйл ажиллагаа, төрийн болон төрийн бус байгууллагын хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой зааж өгсөн байна. Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуулийн захирал сургуулийн орчинд ажиллах “Сургуулийн эргүүл”-ийн үйл ажиллагааг өдөр тутмын удирдлага зохион байгуулалтаар хангаж хяналт тавьж, тасралтгүй явагдах нөхцөлийг бүрдүүлж ажиллах ба тухайн сургуулийн жижүүр нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар нэгдсэн ойлголт өгч ажиллана. Мөн “Сургуулийн эргүүл” нь нэг удаад 4 эцэг эхийг эргүүлд гаргах бөгөөд 2 эргүүл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах, 2 эргүүл нь сургуулийн ойр орчимд хөдөлгөөнт эргүүлийн үүргийг тус тус гүйцэтгэнэ гэсэн байна. Мөн тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага сургуулийн удирдлага, эргүүлд ажиллаж байгаа сурагчдын эцэг эхэд мэргэжил, аргазүйн дэмжлэг туслалцаа үзүүлж, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэлд шуурхай үүрэг гүйцэтгэж ажиллана гэжээ. Түүнчлэн сургуулийн орчинд ”Сургуулийн эргүүлийн” үүрэг гүйцэтгэж байгаа иргэнд ажил олгогч байгууллага хагас өдрийн цалинтай чөлөө олгоно, “Сургуулийн эргүүл”-ийг амжилттай хэрэгжүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан сургуулийн захирал, нийгмийн ажилтан, ангийн багш ,эцэг эхийн эргүүлийг Монголын сурагчдын холбооны дэргэдэх ”Сургуулийн цагдаа” төвийн санал, мэдээлэл, тайланг үндэслэн төрийн болон төрийн бус байгууллагын зүгээс урамшуулна гэсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 19
БНСУ-д монголчуудаа залилсан залилагчийг УМБГ-аас шалгаж эхэлжээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн Э нь Сөүл хотын “Монгол Таун”-д “Капитрон” банктай хамтран “Хадгаламж Кореа” гэх банк бус санхүүгийн байгууллага байгуулсан байна. Улмаар тэнд ажиллаж байсан монголчуудын нэр дээр хадгаламж нээх, мөнгөн гуйвуулга хийх нэрийдлээр нутаг нэгтнүүдээ залилж, онц их хэмжээний хохирол учруулсан аж.
Одоогоор 20-иод хүн хохирогчоор тогтоогдон байцаалт өгч байгаа юм байна. Тэдэнд учирсан хохирол урьдчилсан байдлаар 80 сая гэж гарчээ. Хохирогчдын тоо 40-50 хүрч болзошгүйг албаны эх сурвалж хэллээ. Тиймээс 2005-2006 онд БНСУ-д ажиллаж байхдаа “Хадгаламж Кореа” гэх банк бус санхүүгийн байгууллагад хадгаламж нээлгэсэн, ар гэрийнхэн рүүгээ мөнгө шилжүүлэх гэж байгаад залилуулсан иргэд байвал УМБГ-т хандахыг албаны хүмүүс анхааруулж байна.
-
2015 оны 10 сарын 19
Багануурчууд өнгөрсөн ням гаригт хотын анхны захирагчаар эрчим хүчний хэмээн танигдсан Н.Тавинбэхийг 57.72 хувийн саналаар сонгожээ. Багануур хотод бүртгэлтэй 19 мянган сонгогч бий. Тэдний 10-11 мянган иргэн сонгуульдаа тогтмол оролцдог гэсэн судалгаа байдаг. Тэгвэл энэ удаагийн сонгуульд бүртгэлтэй сонгогчдын 45.3 хувь нь оролцсон байна. Сонгуулийн нэгдсэн хороон дээр санал хураалтын дүнг нэгтгэхэд Н.Тавинбэх үнэмлэхүй ялалт байгуулж, 57.72, Ш.Отгонбаяр 28.88 хувь, Р.Ганбаатар 9.79, Ц.Цогтбаяр 2.79 хувийн санал авсан байна. Н.Тавинбат нь ШУТИС-ийн цахилгааны инженерийн ангийг дүүргэсэн. 2008-2012 онд ИТХ-д МАН-аас Багануурын иргэдийн төлөөлөн сууж байжээ. Тэрбээр ”Багануур энерги” компанийн захирал, 2013 онд Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ компанийн даргын албан тушаалыг хашиж байсан. Энэ компанийг амжилттайгаар удирдаж, Монросцветментийн 1.4 тэрбум төгрөгийн өрийг барагдуулсан байдаг. Тэрбээр ”Багануур брендийг бүтээцгээе” уриатай мөрийн хөтөлбөрөөр сонгуульд оролцсон юм. Нутгийн зон олноо ажилтай, орлоготой байлгах нь түүний мөрийн хөтөлбөрийн цөм гэж ойлгож болно.