Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5605 5606 5607 5608 5609 5610 5611
  • Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийжээ
    2016 оны 1 сарын 25
    Булган аймгийн Прокурорын газраас 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тус аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар болон захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий нийт 135 албан тушаалтнуудад “Прокурор, Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах”, “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, түүнийг хэрхэн шийдвэрлэх” болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар уулзалт, зөвлөгөөн хийжээ.

    Зөвлөгөөний хүрээнд 2015 онд хийсэн ажлын үр дүн, эерэг болон сөрөг үзүүлэлтүүдийг дэлгэрэнгүй хэлэлцэж, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий нийт албан тушаалтнуудад гаргаж буй алдаа зөрчил, анхаарч ажиллах асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл , үүрэг чиглэл өгсөн байна.

    Прокурорын байгууллагаас 2016 онд дэвшүүлсэн зорилт, түүний хэрэгжилтийг хангах арга зам, тус орон нутгийн хэмжээнд гарч буй гэмт хэргийг хуулийн хугацаанд шуурхай шийдвэрлэж байх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааг сайжруулж, эрчимжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах талаар анхааруулж, танилцуулжээ.
  • Нийлслэлийн удирдлагууд 2016 оны үр дүнгийн гэрээ байгууллаа
    2016 оны 1 сарын 25
    Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн 2016 оны зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар, нийслэлийн ЗДТГ-ын дарга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Улаанбаатар хотын Ерөнхий Архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, дүүргүүдийн Засаг дарга, нийслэлийн харьяа газар, агентлаг, төсөвт үйлдвэрийн газруудын удирдлагатай 2016 оны Үр дүнгийн гэрээ байгууллаа.
  • Авлигын эсрэг үйл ажиллагааны 2015 оны үр дүнг танилцууллаа
    2016 оны 1 сарын 25
    Авлигатай тэмцэх газраас нээлттэй сонгон шалгаруулсан хөндлөнгийн шинжээчид Улсын Их Хурлаас байгуулагддаг болон ажлаа тайлагнадаг байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааны 2015 оны үр дүнг өнөөдөр танилцууллаа.

    Үр дүнг танилцуулах уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа болон Монголбанк, Үндэсний аудитын газар, Төрийн албаны зөвлөл, Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөл оролцов.

    Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар баталсан “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ын дагуу нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгарсан “Эм Ди Эс энд ХаанЛекс” ХХН-ийн партнер, хуульч Д.Дүгэржав 2015 оны үнэлгээний үр дүнг танилцуулж, сонирхсон асуултад хариулт өглөө.

    Уулзалтын үеэр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны улсын дундаж үнэлгээ жил ирэх тусам нэмэгдэж буйг сайшаан, энэ үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагыг татан оролцуулахын зэрэгцээ үйл ажиллагааны санхүүжилтийг төсөвт тусган тасралтгүй зохион байгуулах тогтолцоо бүрдүүлээд байгааг тэмдэглэн хэлэв.
  • ”Нарантуул”-д 1000 гаруй хүн ажлын байртай боллоо
    2016 оны 1 сарын 25
    “Нарантуул” олон улсын худалдааны төвийн Хүнсний зах шатаж, тухайн төвийнхөн болон олон зуун түрээслэгч нар эд хөрөнгө, бараа бүтээгдэхүүнээрээ хохирч байсан билээ.
  • БНСУ-д огцом хүйтэрчээ
    2016 оны 1 сарын 25
    БНСУ-д огцом дулаарчээ
  • Өртөөчилсөн хэлбэрээр сургалт зохион байгуулжээ
    2016 оны 1 сарын 25
    Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрдэнэбаатар, туслах ажилтан Г.Лхагвасүрэн нар 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр аймгийн Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран Хөдөлмөрийн яамны харъяа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилготой “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Эрүүгийн хууль”, “Гэмт хэрэг ба зөрчил” гэсэн сэдэвт сургалтуудыг нийт 82 хүүхдэд өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулсан байна.

    Тус сургалтад Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын хүүхдийн байцаагч Цагдаагийн хошууч Д.Болормаа “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”, “Тамхины хяналтын тухай хууль” сэдвээр, Аймгийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн төвийн мэргэжилтэн Д.Төгсжаргал “Хүүхдийн эрхийн конвенци” сэдвээр яриа таниулга хийж, сургалтын хүрээнд танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгуулжээ.
  • 10 мянга орчим албан тушаалтан ХОМ-ээ шинэчлэн бүртгүүлжээ
    2016 оны 1 сарын 25
    Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудаас 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргах ажил улсын хэмжээнд үргэлжилж байна.
  • Ричард Гир “Хөөрхөн хүүхэн” киноны үргэлжлэлийг хийнэ
    2016 оны 1 сарын 25

    Ричард Гир “Хөөрхөн хүүхэн” киноны үргэлжлэлийг хийнэ

    25 жилийн емнө орон орны үзэгчдийг б а й л д а н дагуулсан “Хөерхөн хүүхэн” киноны гол дүрд Жулиа Робертсийн хамт тоглосон Ричард Гир фэнүүддээ хандан “Face- book” хуудсандаа “Бид “Хөөрхөн хүүхэн”-ий үргэлжлэлийг хийх бодолтой ч ингэх нь зөв гэдэгт эргэлздэг билээ. Иймд энэ асуудлыг тус кинонд хайртай үзэгчид өөрсдөө шийдэхёстой гэж үзлээ. Энэ бичлэг мааньсаяас илүү “Like” дэмжлэг авбал киноны үрголжлэлийг хийхэд онцгой анхаарах болно” гэжээ. Ричард Гирийн энэ бичлэгт 14 цагийн дотор нэг сая 70 мянган хүн ”Like” дарсан аж. Тэгэхээр Ричард Гир амласандаа хүрч “Хөөрхөн хүүхэн” киноны үргэлжлэлийн зураг авалтад удахгүй орох биз ээ.
  • Унгар, Монголын Ерөнхий сайдууд өргөтгөсөн хэлэлцээ хийв
    2016 оны 1 сарын 25
    Унгар Улсын Ерөнхий сайдын айлчлал үргэлжилж байна
  • Ерөнхийлөгч Давосын уулзалтад оролцоод эх орондоо ирлээ
    2016 оны 1 сарын 25
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга уулзалтад оролцоод өнөөдөр эх орондоо ирлээ.
  • МАН:Ерөнхий сайдыг огцруулахад 100 хувь санал нэгдсэн
    2016 оны 1 сарын 25
    УИХ дах МАН-ын бүлэг хуралдаж гурван асуудалд санал нэгджээ. Бүлгээр хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт, Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа нар мэдээлэл хийлээ.
  • “Камертон” хамтлагийнхан шинэ цомог гаргана
    2016 оны 1 сарын 25
    “Камертон” хамтлагийнхан шинэ цомог гаргана

    “Камертон” хамтлагийнхан шинэ цомгийн ажилдаа оржээ. Тэд хуучны хит дуунуудаа сэргээж, шинэ найруулгатайгаар сонсогчдод хүргэхээр зорьсон байна. Цомог “Чка өдер”, “Явах цаг боллоо”, “18 нас” зэрэг 13 дуунаас бүтэх аж. Одоогоор дуунуудын хоолойн бичлэг хийгдсэн бегөөд шинэ найруулгын ажил эхэлсэн байна. Үүнээс гадна хамтлагийн залуус эмэгтэйчүүдийн баярт зориулж тоглолт хийхээр төлөвлеж буйгаа дуулгалаа.
  • Дунд болон ахлах ангийн сурагчдын хичээл маргааш орно
    2016 оны 1 сарын 25
    Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын амралтыг сунгаж, хичээлийг ирэх сарын 2-нд эхлүүлэхээр болсон.
  • Хятадын урлагийг сурталчилна
    2016 оны 1 сарын 25
    Хятадын урлагийг сурталчилна

    “Louis Vuit- ton” сан үйл ажиллагааныхаа дөрөв дэх шатны хүрээнд Хятадын орчин үеийн урлагийн үзэсгэлэн болон Хятадын алдарт зураачдын бүтээлийн цуглуулгыг нөгөөдөр дэлгэхээр болжээ. Үзэсгэлэнд Хятадын 12 зураачийн бүтээлээс дэлгэх .аж. Энэ үзэсгэлэнд саатснаар та Хятадын нийгмийн амьдрал хэрхэн өөрчлөгдөж буйг харж болох юм. Үүнээс гадна “Louis Vuitton” сангийн зүгээс энэ үйл ажиллагаагаар Дорно. Өрнийн соёл, бясалгалыг монгол- чуудад сурталчлах аж. Харин цуглуулгад Ай Вэйвэй, Чан Хуанийн сүрлэг бүтээлүүд, Ян Фудун, ИсаакЖульен нарын инсталляд, Цао Фэй нарын кинонууд зэрэг сонирхолтой үзүүлэн, хөтөлбөр байгаа ажээ.

  • Эерэг 24: Монгол циркчид олон улсын тэмцээнээс “Алтан цом”- хүртжээ
    2016 оны 1 сарын 25
    Монгол циркчид олон улсын циркчдийн тэмцээнээс “Алтан цом”- хүртжээ.
  • Холын аймгуудад татварын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг шийднэ
    2016 оны 1 сарын 25
    УИХ-ын энэ долоо хоногийн чуулганаар орон нутгийн бизнес эрхлэгчидэд нэн хэрэгтэй нэгэн хуулийн төслийг хэлэлцэнэ.

    Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Дашдорж, Ч.Хүрэлбаатар Л.Энх-Амгалан, нарын санаачилсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлт юм. Уг хуулийн төслийн өөрчлөлтийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Төсвийн байнгын хороо хэлэлцээд УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

    Дээрх өөрчлөлт орсноор хотоос 600 км алслагдсан аймгуудад гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжүүдийг орлогын албан татвараас 50 чөлөөлнө. Хэрвээ нийслэлээс 1000 км хол аймгуудад гурваас доошгүй жил тогтвортой ажиллаж байгаа аж ахуйн нэгжийг орлогын албан татвараас 90 хувиар чөлөөлөхөөр тусгасан юм. Ийнхүү дээрх шалгууруудыг биелүүлсэн аж ахуйн нэгжүүдийг орлогы албан татвараас гурван жилийн турш чөлөөлөхөөр уг хуулийн төсөлд тусгажээ.
  • Цасанд хаагдсан замыг нээжээ
    2016 оны 1 сарын 25
    Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл орчимд орсон цасны улмаас нийслэлээс гарах замууд үзэгдэх орчин хязгаарлагдаж, машин явахын эцэсгүй болж зам гүвээ цасанд хаагдсан билээ.
  • Хурд хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа
    2016 оны 1 сарын 25
    Хурд хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа
    Жил бүр ”Цагаан сар”-ын баяраар шинийн 01-ний өдөр шинэ жилийн анхны өдрийн мандах нарыг харах, мөн хөдөө орон нутагт очиж золголт хийдгээс болж Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Энэ үеэржолооч нарурдааяваатээврийнхэрэгслийг гүйцэж түрүүлэх, хурд хэтрүүлэх, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих, эсрэг урсгалд орох, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг зөрчил гаргаснаас болжхүний амь нас эрсддэг байна. Энэ баярын өдрүүдэд Монгол орны баруун болон төвийн нутгийн хойд хэсэг, баруун зүгийн зарим газраар цасан шуургатай, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар хүйтэн байх төлөвтэй байгаа тул хөдөө орон нутаг руу золголтоор явах гэж байгаа жолооч та тээврийн хэрэгсэлийнхээ бүрэн бүтэн байдаыг сайтар шалгах, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэд жолоодохгүй байхыг замын цагдаагийн газраас анхаарууллаа.
  • А.Гантулга: 5 хувь болно гэдгийг баттай хэлье
    2016 оны 1 сарын 25
    ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр 8 хувийн зээлийг 5 хувь болгох бүрэн боломжтой болон түрээсийн орон сууцны хөтөлбөр ирэх гуравдугаар сард хэрэгжиж эхлэх талаар мэдээллэв. Энэ үеэр түүнээс дараах тодруулгыг авлаа.
  • Гадаадад байгаа иргэдийг бүртгэлжүүлнэ
    2016 оны 1 сарын 25
    Гадаадад байгаа иргэдийг бүртгэлжүүлнэ

    Монгол Улс, хилийн чанад дахь иргэдээ албан ёсоор бүртгэлжүүлэхээр болжээ. Энэ хүрээнд гадаад дахь иргэдийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх юм байна. Учир нь 1990 оноос өмнө гадаадад ажиллаж буй иргэд бүртгэлээ хийлгэх үүрэгтэй байжээ. Харин Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль гарснаар энэ нь сайн дурын шинжтэй болсон байна. Үүнээс хойш хилийн чанад дахь иргэдийн мэдээлэл тодорхойгүй болжээ. Тухайн иргэн өөрөө хүссэн тохиолдолд л ЭСЯ-даа бүртгүүлдэг болсон аж. Гадаад хэргийн яаманд хилийн чанадыг зориод ор сураггүй болсон тухай гомдол иргэдээс байнга ирдэг аж. Сүүлийн жилүүдэд ийм гомдол нэмэгдэх хандлагатай болжээ. Тиймээс бүртгэлийн нэгдсэн сан бий болгох шаардлага тулгарсан байна. Гэхдээ энэ ажлыг төрийн боддоготой уялдуулан хэрэгжүүлэх юм байна. Энэ жил ”Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”, ”Дэлхийн Монгол” хөтөлбөрүүдийг баталж, хэрэгжүүлэхээр болсон. “Дэлхийн Монгол” хөтөлбөрийг хилийн чанад дахь иргэдийн эрхийг хамгаалах, тэднийг эдийн засгийн хамтын ажиллагаанд татан оруулах, хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, иргэдийн гадаад зах зээлд гарах боломжийг нэмэх, тэдний үр хүүхдэд монгол хэл, соёл, ёс уламжлалыг хэрхэн өвлүүлэх зэрэгт чиглүүлж байгаа юм. Тиймээс энэ бодлоготой уялдуулан хилийн чанад дахь иргэдийн мэдээллийн нэгдсэн сан байгуулах ажлыг хийхээр болсон байна.
5605 5606 5607 5608 5609 5610 5611
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-ын “Suitfabric” Монголын “Ханбогд кашмер”, “Нолур” брэндүүдтэй хамтран транк шоу хийнэ
    5 цаг 7 мин
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
    5 цаг 20 мин
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
    5 цаг 26 мин
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
    5 цаг 32 мин
  • "Олон улсын туршлага солилцох бизнес эрхлэгчдийн өдөрлөг" болж өндөрлөлөө
    5 цаг 47 мин
  • Монголын оюутны спортын VII наадамд 14 спортын төрөлд 31 их, дээд сургуулийн 2461 тамирчин шигшээ шатанд өрсөлдөж байна
    6 цаг 7 мин
  • Монголын оюутны спортын наадмын нээлтийн ёслол боллоо
    6 цаг 34 мин
  • Стандартын шаардлага хангалтгүй, хэрэгжилтийн механизм сул байгааг өөрчилнө
    6 цаг 56 мин
  • Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна
    8 цаг 58 мин
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
    8 цаг 59 мин
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
    9 цаг 27 мин
  • Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
    11 цаг 6 мин
  • М.Нарантуяа-Нара:“Наад авгайгаа зайлуул, наад гахай чинь таалагдахгүй байна” гэсэн сэтгэгдлүүдийг өргөдөл, гомдол гэж хүлээж авсан байна.
    11 цаг 37 мин
  • Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхаарууллаа
    12 цаг 3 мин
  • Сүүлийн жилүүдэд Азийн сагсан бөмбөгт Хятад, Япон, Иран давамгайлж ирсэн ч Монгол Улс аажмаар хүчтэй өрсөлдөгч болж эхэллээ
    12 цаг 23 мин
  • Иргэдэд эрхийг, итгэлийг, өмчийг нь эргүүлэн өгсөн өдөр
    12 цаг 39 мин
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
    12 цаг 56 мин
  • Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
    13 цаг 0 мин
  • Чи найзуудаасаа нэхэмжилчих, чиний тооцоог банк даая
    13 цаг 7 мин
  • Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно
    13 цаг 31 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК