Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5602 5603 5604 5605 5606 5607 5608
  • Эдийн засгийг хөгжүүлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ
    2016 оны 1 сарын 26
    Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа өнөөдөр Унгар Улсын үндэсний худалдааны танхимын гүйцэтгэх захирал, хатагтай Дуксай Олай Зсанет тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
    Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн оны 12 сард Унгар улсын Будапешт хотод ажлын айлчлал хийсэн бөгөөд айллалын үеэр Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн захирал Э.Тэмүүлин Унгарын Үндэсний Худалдааны газрын гүйцэтгэх захирал Дукса-Олай Зсанет нар 5 салбар чиглэлээр хамтран ажиллахаар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм.
    Өнөөдрийн уулзалтаар санамж бичигт туссан нийслэл хотын автобус угсрах үйлдвэрийн төсөл, Ухаалаг бизнес болон үзвэр үйлчилгээний төв байгуулах загвар төсөл, Туул голын үерийн менежментийн төсөл, Барилгын материал үйлдвэрлэх төсөл, Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хоол хүнс боловсруулах төслүүдийг хэрхэн хэрэгжүүлэх талаар талууд санал солилцлоо.
    Хатагтай Дуксай Олай Зсанет төслийг хэрэгжүүлэхэд зориулж Унгарын Экзим банкнаас 25 сая еврогийн зээл олгохоор болсныг дуулгасан бөгөөд төсөл тус бүр дээр хамтарсан ажлыг хэсэг байгуулж ажиллаж байгааг хэллээ.
    Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Монгол Улс Унгар Улстай эртний найрсаг харилцаатай байсныг онцлоод Унгар улсын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүд ажилттай хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү нарт хариуцлага тооцно гэжээ
    2016 оны 1 сарын 26
    УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү нарын гишүүдэд хариуцлага тооцох тухай асуудлыг ярьсан гэх мэдээлэл байна. Тэд МАН-ын гишүүдтэй нийлж Засгийн газрыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьсан билээ. Сонгууль дөхсөн цаг үед ийнхүү төр засгийг үймүүлэх нь улсаа хохироосон хэрэг болно гэж “Шударга ёс” эвсэл үзсэн аж. Мөн энэ улстөрийн акц нь МАХН-д ч хортой гэдэгт санал нэгдсэн байна.

    Иймд засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэгтэйгээ ярилцалгүйгээр дур мэдэж тогтоолын төсөл өргөн барьсан гишүүддээ хариуцлага тооцох нь зөв гэдэгт санал нэгдсэн бололтой. Хэрвээ Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү нарт хариуцлага тооцвол намын жагсаалтаар парламентад сонгогдсон О.Баасанхүү УИХ-ын гишүүний үүрэгт ажлаасаа хасагдах аж. Хэрэв ингэвэл жагсаалтад түүний дараа бичигдсэн “Шударга ёс” эвслийн гишүүн парламентад орж ирэх учиртай. Тиймээс О.Баасанхүү УИХ-ын гишүүнээрээ үлдэхийн тулд Засгийн газрыг унагах гарын үсгээ буцаахаар явна гэх яриа Төрийн ордонд байна.
  • М.Зоригт Дорнодоос нэр дэвших үү?
    2016 оны 1 сарын 26
    М.Зоригт Дорнодоос нэр дэвших үү?
  • Хошууч генерал Б.Баярмагнай ХҮН-д элслээ
    2016 оны 1 сарын 26
    ЗХЖШ-ын орлогч дарга асан хошууч генерал Б.Баярмагнай Хөдөлмөрийн Үндэсний намд элслээ. Тэрээр “Хүн Дээд” үзэл баримтлалыг дэмжиж буйгаа илэрхийлэн ХҮН-ыг ийнхүү сонгожээ. Хошууч генерал Б.Баярмагнай Зэвсэгт хүчинд тасралтгүй 25 жил алба хаасан. Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Энхийн төлөө медаль, Дайчин алдар I, II, III медаль, Аюулгүй байдлын төлөө I медаль, Иракт энхийн төлөө медаль, Африкт энхийн төлөө медаль, ҮАБ-ын төлөө хүндэт тэмдэг, БХЯ-ны хүндэт тэмдэг, БХ-ын сайдын хүндэт жуух, ЗХЖШ-ын хүндэт тэмдэг, Эх орны төлөө II хүндэт тэмдэг, Польш Улсын “Иракийн эрх чөлөө” ажиллагааны медаль, НҮБ-ын “Энхийн төлөө” медаль, ОХУ-ын “Дайчин нөхөрлөл” медаль, Тажикстан Улсын “Дайчин нөхөрлөл” медаль, Нийслэлийн “Хангарьд” одон, Монголын ҮОХ-ны “Алтан очир” одон, МЗХ-ны “Цэргийн алдар” алтан медаль, Дундговь аймгийн Хүндэт иргэн, Хүндэт тэмдэг зэргээр шагнагдаж байжээ.



    Тэрээр, 1994-1997 Цэргийн Их сургууль Курсын захирагч, Дамжааны багш 1997-2002 Зэвсэгт хүчний 150 дугаар ангид Миномётын батарейны захирагч, Артиллерийн дарга, Сургагч багш, Сургалт бэлтгэлийн албаны дарга 2002-2003 Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг сахиулах ажиллагааны сургалтын үндэсний төвийн дарга, 2003-2006 ЗХЖШ-ын Энхийг сахиулах ажиллагааны газарт Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Газрын орлогч дарга-Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга, 2006-2008 Зэвсэгт хүчний 330 дугаар ангиийн захираг, 2008-2009 ЗХЖШ-т Зэвсэгт хүчний Ерөнхий хянан шалгагч, Хяналт-Шалгалт үнэлгээний газрын дарга, 2009-2015.10 ЗХЖШ-ын дэд даргаар ажиллаж байжээ.
  • Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2016 оны 1 сарын 26
    Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Алтан төл”-ийн эзэд тодорчээ
    2016 оны 1 сарын 26
    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан төл”-ийн эзэд тодорчээ.
    =
  • ЕБС-ууд физикийн лабораторитой боллоо
    2016 оны 1 сарын 26
    Ерөнхий боловсролын 200 сургуульд өнөөдрөөс физикийн сургалт, туршилтын лабораторитой боллоо.
  • Ерөнхийлөгч В.Путинг авилгад өртсөн гэжээ
    2016 оны 1 сарын 26
    Ерөнхийлөгч В.Путинг авилгад өртсөн гэжээ
  • Урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэж эхэллээ
    2016 оны 1 сарын 26
    Урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэж эхэллээ
  • УИХ-ын дарга З.Энхболдыг ҮХЦ-д өгчээ
    2016 оны 1 сарын 26
    УИХ-ын дарга З.Энхболд зарим байнгын хорооны дарга, гишүүдийг сэлгэн томилохдоо Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдэгдсэн. Мөн УИХ-ын дэд дарга, МАХН-ын гишүүн Л.Цог мөн л түүнтэй ижил агуулгатай мэдээллийг хийж “УИХ-ын дарга Л.Цогийг Үндсэн хуулийн Цэцэд өгнө” гэсэн юм. Тэгвэл иргэн Энхбаярын Үндсэн хуулийн Цэцэд гаргасан гомдлыг Цэц хүлээн авч шалгахаар болжээ. Уг асуудлыг хэлэлцэхээр болсон тогтоол нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, анхны Ерөнхийлөгч П.Очирбат дээр ирчихээд байгаа юм байна.

    Ингэснээр УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгийг гадаадад томилолтоор ажиллаж байхад нь, зарим эх сурвалжийн өгүүлснээр онгоцоор нисч явахад нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс хасч, оронд нь Г.Батхүү гишүүнийг томилоод, Н.Батцэрэгийг БОНХБХ-нд хүчээр чихчихсэн явдал нь ийнхүү УИХ-ын даргыг Үндсэн хуулийн шүүхээр шүүлгэхэд хүргэв бололтой.

    Дашрамд дурьдахад УИХ-ын дарга Ипотекийн хуулийг сэргээн хэрэгжүүлэх сурталчилгааг ил цагаахнаар улайран хийж Цэцтэй энэ асуудлаар зөрчилдөж байсан. Цэц дээр одоогийн УИХ-ын баталсан хэчнээн хуулиас хэд нь буруутаж, тэр нь голдуу хэний санаачилж батлуулсан хууль байсан талаар тун сонирхолтой статистик гаргачихсан байна билээ. Энэ үзүүлэлтийг нийтэд дэлгэвэл ямархуу чадамжтай парламент болох нь харагдах төдийгүй Л.Цог гишүүний өргөн барихаар зэхэж буй хуулийн цаад агуулга болох “Намын даргыг УИХ-ын даргаар томилохоор нэг намд хэтэрхий үйлчлээд байна” гэдэг логик зөвдөж таараад байгаа юм. Ямартай ч одоо олон нийтийн өмнө дэндүү зарчимгүй, увайгүй ажиллагаагаа харуулсан УИХ-ын дарга Үндсэн хуулийн шүүхийн өмнө буруутах эсэхийг харах л үлдлээ.
  • Ялагдашгүй, бас мятаршгүй
    2016 оны 1 сарын 26
    Би 1989 онд тэр үеийн ЗХУ-д их сургууль дүүргээд дөнгөж зүүнээс гарсан цоо шинэ дээл шиг амьтан ирлээ. Социалист тогтолцоо зүүний үзүүр дээр торж ядан дэнжигнэж, хүмүүсийн амнаас унах үг хурц, ер нь л тэсрэхэд бэлэн болчихоод байгаа нь мэдрэгдэж байв.

    Ардчилсан хувьсгал боллоо. Нэг их гэгээн сайхан мөрөөдөлтэй улс шинэ нийгэм байгуулахаар уухай хадаагаад орж явчихсаны дунд манай үеийнхэн бүгд л янз бүрийн хүсэл зорилго, үзэл бодол тээн таваргаж явлаа.

    Сургуулиа дөнгөж төгссөөд амьдралын гараагаа эхэлж байгаа манай үеийнхэн хожим нь “шилжилтийн” гэх тодотголтой болсон тэр цаг үед янз бүрийн сонголт хийсэн. Зарим нь мэргэжлийнхээ дагуу ажилд орж, зарим нь наймаа арилжаа хөөж, пүүс компани байгуулж, зарим нь үргэлжлүүлэн суралцсан. Сонголт өргөнтэй нийгэмд өөр өөрийнхөөрөө амьдарч эхэлсэн болохоор залуус бидний хувьд нийтлэг юм багасч байлаа. Харин нэг л зүйл нийтлэг байв. Тэр нь архидалт.

    Ерээд оны эхээр ажлын цагаар албан газруудын өрөө тасалгаанд хундага харшиж, халамцуу хүмүүсийн дуу ихсэх нь энгийн үзэгдэл байсныг дундаас дээш насныхан ихэнх нь мэднэ.Наймаа арилжаа эрхэлж гэнэт мөнгөжсөн хүмүүс аархаж баярхаж ууна. Нийгмийн шилжилтэд эвээ олоогүй хүмүүс гутруу гундуу сэтгэлээ архиар сэргээнэ. Авлигын дээд хэмжээ нь гоё ганган хаяг шошготой гадаад архи. Архи өөрөө үнэ цэнэтэй зүйл байсан учраас архидалт бас амьдралын үнэ цэнэтэй хэвшилд тооцогдож байв.

    Архинд живсэн энэ цаг үе манай үеийнхэнд хамгийн хүндээр туссан . Яагаад гэвэл хар муу санаа сууж амжаагүй, гэнэн цагаан сэтгэлтэй оргилуун дэврүүн залуус биднийг хөлөө олох нь бүү хэл мөрөө харж чадахгүй төөрсөн нийгэмрүү хувь тавилан палхийтэл нь асгаж орхисон юм. Гэр бүлийн үнэ цэнэ, гэр бүлээ хайрлах хамгаалах ухаанаа олоогүй залуус үдийн хугаст салж нийлж байлаа. Мөнгөний үнэ цэнийг мэдэхгүй бага залуус яах ийхийн зуургүй саятан болчихоод сагаж дэвэрч, түүнийхээ горыг хатуухан амсаж байлаа.

    Номхон томоотой явсан нь нийгмийн хувьсал өөрчлөлтийн эмх цэгцгүй эргүүлэгт орчихоод ядмаг тарчиг амьдрал руу өөрийн эрхгүй туугдан орж эхэллээ. Социализмын боловсон хүчин болохоор бэлтгэгдсэн, хөрөнгөтний нийгэм ямар байдгийг үзэл суртлын нарийн шигшүүрээр шигшсэн мэдээллээр л төсөөлөх төдий манай үеийнхэн хэрэг дээрээ “золиосныхон” болсон юм. Зах зээлийн сайн мууг ялгаж салгаж хандах болсон дараа үеийнхэн тэгэхэд бага дунд сургуулийн хүүхдүүд байв. Амьдралын үнэ цэнийг ухаарсан, хөл дээрээ тогтож чадсан, үгүйдээ гэхэд хөл дээрээ тогтох аргаа олоод харчихсан түрүү үеийнхэн хүнд үеийг яаж ийгээд гарз багатай давсан.

    Харин манай үеийнхнээс олон ч хүн архинд орсон, олон ч сайхан залуус нас барсан. Өнөөдөр ч манай үеийнхний нас баралтын тоо дээд доод үетэй харьцуулбал их байна. Хориод жилийн өмнөх нийгмийн цочир өөрчлөлт, их архидалтын бараан сүүдэр мөн ч урт байна.

    Польшийн яруу найрагч Leopold Staff (1878-1957) “Зөвхөн даруулга байгаа, даруулга байхгүй гэсэн хоёрхон тохиолдолд л архийг уух хэрэгтэй” гэж чухам яагаад хэлснийг би мэдэхгүй. Гэхдээ энэ үг ерээд оны эхэн, дунд үед Монголд ёстой л бодитоор хэрэгжсэн дээ. Миний найз нөхөд, ойр дотныхон дунд ч архидалт түгээмэл үзэгдэл байсан. Тэр үед ууж идэж явсан хүмүүсийн ихэнх нь балгах дуртай болцгоосон.

    Би ч ялгаагүй тэдний нэг байв. Хүнээс архины мөнгө гуйж шаналгадаггүй, гудамжинд шороотой хутгалдан өнхөрдөггүй, агсам согтуу тавьж амьтан хүн айлгадаггүй болохоос уувал уучихдаг, даварвал даварчихдаг зангиа зүүсэн боловсон архичин байсан үе бий. Нэг л өдөр үүнийг цэглэе, би ингэж явах ёсгүй хүн гэсэн хатуу дүгнэлт хийж “Дахиад хэзээ ч архи уухгүй” гэсэн андгай сэтгэлдээ тавьсан. Тэгэхэд “Сэтгэлийн хөгжил” ТББ-ын тэргүүн А.Батсайханы хэлсэнчлэн “Сэглэгдсэн бие, сэмэрсэн сэтгэл, сэгсрэгдсэн халаас” л надад үлдсэн байсан. Тэр цагаас хойш нэгэнт арваад он улирчээ.

    Миний эргэн тойронд маш их зүйл өөрчлөгдсөн. Ах дүүс минь цагаан сар, насны найр, сэвлэг үргээх ёслолыг архи дарсгүй тэмдэглэдэг болоод удаж байна. Архи дарснаас хол байвал амьдрал аяндаа өөдөлдгийг ойр дотнын олон хүн мэддэг болсон. Гэхдээ би зөвхөн өөртөө, өөрийн хүрээлэлдээ л нөлөөлсөн болохоос нийгэмд хандсан далайцтай ажил хийж чадаагүй аминчхан нэгэн.

    indexХарин Жамбалын Цогтсугар гэдэг эрхэм бол үнэхээр агуу хүн. Тэрээр өөрөө архинаас татгалзсан төдийгүй өргөн олныг араасаа дагуулахын төлөө ухамсарт амьдралаа бүхэлд нь зориулж яваа энэ цагийн эгэл боловч эгэлгүй баатруудын нэг. Энэ нийтлэлийнхээ “Ялагдашгүй, бас мятаршгүй” хэмээх гарчгийг би зөвхөн түүнд зориулсан юм.

    Ж.Цогтсугарыг би сайн мэдэхгүй. Дундговийнх, офицер байсан, сүүлд нь “Алтан уул” гэдэг компани байгуулж, сүрхий одтой олзтой явж Монгол уран зохиолын 108 боть, яруу найргийн “Болор цом” наадмыг ивээн тэтгэж байсан, дараа нь “алтан уул” босгосондоо шандуурч архины замаар сүрхий хурдтай гулссан, гэмээ мэдээд гэнэт жолоогоо татсан, эргээд боссон зэрэг багахаан түүхийг нь өнгөцхөн мэднэ. Хань ижил нь хэн, хайртайүрс нь хэд болохыг мэдэхгүй. Орон гэрээр нь орж гарч байсангүй. Ажлынх нь босгоор алхаж ч үзээгүй. Хундаганы ард хуучилж явсангүй. Шүлгээ уншихыг нь сонсож байгаагүй, заасан хичээлд нь сууж байгаагүй.

    Гэхдээ би Ж.Цогтсугарыг хамгийн сайн мэдэх хүний нэг гэдэгтээ итгэлтэй байна. Яагаад гэвэл өөрийгөө ялах, өөрийгөө олохын үнэ цэнэ, түүнд хүрэх сэтгэлийн тэнхээ, эр зоригийн хэмжээ тунг би сайн мэднэ. Тэрээр аравхан жилийн өмнө гартаа 1000 төгрөгний үнэтэй архи барьчихаад гудамжинд согтуу явсан нэгэн. Өнөөдөр тэгвэл мянга мянган хүнийг бор дарсны боолчлолоос салгаж, эрүүл зөв амьдралтай золгуулсан соён гийгүүлэгч болчихсон явна.

    Боловсролтой, унаж босож үзсэн, амьдралын ухаан хийгээд хат суусан ид насны эр хувиа борлуулж довоо шарлуулахаар амиа бодон зүтгэсэн бол мөн ч ихийг амжуулна даа. Харин Ж.Цогтсугар тэгсэнгүй. Тэр өөрийн ухаарал гэмшлийг бусдад дуулгаж, алдаж яваад нь тус болж, алдаж болзошгүйг нь угтан хамгаалахааршийдэж, бие сэтгэлээ зөвхөн энэ үйлстээ зориулж явна.

    “Сархад савнаасаа бусдыг дийлдэг” гэж өвөг дээдэс минь сургасан, сануулсан. Сархаднаас хол яв гэсэн сануулга. Харин энэхүү сануулгыг үл анзаарсны улмаас эндүү андуу гаргасан хүмүүстсархадыг саруул ухаан, эр зоригоор ялж болно гэдгийг ойлгуулж, нийгмийн гэмтсэн сэтгэлзүйг анагаах үйлсэд цаг наргүй зүтгэж байгаа Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч, МУСГЗ Ж.Цогтсугарын түмний төлөө гэсэн халуун сэтгэл нь сүүн замтай байна.

    Өрөөлийн төлөө өөрийгөө мартсан Ж.Цогтсугар эрхэм “Эхлээд чи архи уухыг хүснэ, дараа нь архи архиа хүснэ, эцэст нь архи чамайг уухыг хүснэ” гэж өнгөрсөн зуунд америкийн зохиолч Lewis Sinclair(1885-1951) нэгтээ бичсэнийг энэ зууны монголчууддаа сануулан сэрүүлэхийн төлөө тэмцэлдээ ялагдашгүй, бас мятрашгүй зүтгэсээр явна. Түүний хүсэл биелж, хүн болгон архигүй Монголоороо бахархах цаг ч ойрхон гэдэгт итгэнэ.

    Урианхан Б.Галаарид
    2016.01.23
  • Унгартай хамтран томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ
    2016 оны 1 сарын 26
    Улаанбаатар хот Унгар Улсын үндэсний худалдааны танхимтай хамтран эдийн засгийг хөгжүүлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ
  • Нэгдсэн эрүүлжүүлэх байр ирэх сард ашиглалтад орно
    2016 оны 1 сарын 26
    Албадан баривчилж саатуулах төвийг шинээр зохион байгуулж, нийслэл хотын нэгдсэн эрүүлжүүлэх болгон ирэх сарын 1-нээс эхлэн үйл ажиллагааг нь эхлүүлэхээр болсон.
  • Хөвсгөл нуураар явахгүй байхыг анхаарууллаа
    2016 оны 1 сарын 26
    Хөвсгөл нуурын баруун болон зүүн эргийн дагуу нийт 20-н цэгт мөсийг цоолж хэмжилт хийхэд мөсний дундаж зузаан 45 см, Хатгал тосгоны ойролцоох 6-н цэгт / хэмжилт хийхэд мөсний дундаж зузаан 47 см, мөсөнд хар, цагаан хил үүссэн, бутралт ихтэй байсан аж.
  • Өсвөрийн хөлбөмбөгчид ОУ-ын тэмцээнээс хүрэл медаль хүртэв
    2016 оны 1 сарын 26
    Монголын өсвөрийн хөлбөмбөгийн ”ДМЮ” клүбийн 12 хүртэлх насны баг энэ сарын 16-21-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотод болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцоод ирлээ.
  • Гал сөнөөгчид хоёр хүүг галаас аварчээ
    2016 оны 1 сарын 26
    Онцгой байдлын аврагч, гал сөнөөгчид хүүхдүүдийг гал түймэрт өртөхөөс аварчээ.
  • “Амар байна уу” нийтийн дуучдын нэгдсэн тоглолт болно
    2016 оны 1 сарын 26
    “ТВ-10” телевизээс сар шинийн баярт зориулан зохион байгуулж буй “Амар байна уу” нийтийн дуучдын нэгдсэн тоглолт ирэх сарын 3-нд 19.00 цагаас Монгол бөхийн өргөөнд тоглогдох гэж байна.
  • Ломбардны хуулийг нэн яаралтай өргөн барина
    2016 оны 1 сарын 26
    Засгийн газрын хуралдаан боллоо

  • 77 мянган иргэн ипотекийн зээлд хамрагджээ
    2016 оны 1 сарын 26
    77 мянган иргэн ипотекийн зээлд хамрав
  • АНУ-д цасан шуурганы дараах цэвэрлэх ажил эхэллээ
    2016 оны 1 сарын 26
    АНУ-д цасан шуурганы дараах цэвэрлэх ажил эхэллээ
5602 5603 5604 5605 5606 5607 5608
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-ын “Suitfabric” Монголын “Ханбогд кашмер”, “Нолур” брэндүүдтэй хамтран транк шоу хийнэ
    6 цаг 8 мин
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
    6 цаг 21 мин
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
    6 цаг 27 мин
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
    6 цаг 33 мин
  • "Олон улсын туршлага солилцох бизнес эрхлэгчдийн өдөрлөг" болж өндөрлөлөө
    6 цаг 49 мин
  • Монголын оюутны спортын VII наадамд 14 спортын төрөлд 31 их, дээд сургуулийн 2461 тамирчин шигшээ шатанд өрсөлдөж байна
    7 цаг 8 мин
  • Монголын оюутны спортын наадмын нээлтийн ёслол боллоо
    7 цаг 35 мин
  • Стандартын шаардлага хангалтгүй, хэрэгжилтийн механизм сул байгааг өөрчилнө
    7 цаг 58 мин
  • Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна
    9 цаг 59 мин
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
    10 цаг 0 мин
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
    10 цаг 28 мин
  • Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
    12 цаг 7 мин
  • М.Нарантуяа-Нара:“Наад авгайгаа зайлуул, наад гахай чинь таалагдахгүй байна” гэсэн сэтгэгдлүүдийг өргөдөл, гомдол гэж хүлээж авсан байна.
    12 цаг 38 мин
  • Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхаарууллаа
    13 цаг 5 мин
  • Сүүлийн жилүүдэд Азийн сагсан бөмбөгт Хятад, Япон, Иран давамгайлж ирсэн ч Монгол Улс аажмаар хүчтэй өрсөлдөгч болж эхэллээ
    13 цаг 25 мин
  • Иргэдэд эрхийг, итгэлийг, өмчийг нь эргүүлэн өгсөн өдөр
    13 цаг 40 мин
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
    13 цаг 57 мин
  • Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
    14 цаг 2 мин
  • Чи найзуудаасаа нэхэмжилчих, чиний тооцоог банк даая
    14 цаг 8 мин
  • Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно
    14 цаг 32 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК