Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5673 5674 5675 5676 5677 5678 5679
  • Л.Эрдэнэчимэгийг байнгын хорооны даргад дэмжив
    2015 оны 12 сарын 23
    УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2015.12.23/ 10 цаг 08 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хороо өнөөдөр хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

    Тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлуулав

    Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын гишүүд 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх, эсэх асуудлыг шийдэх байсан ч Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа тогтоолын төслийг өнөөдрийн хэлэлцэх асуудлын дарааллаас хасч, хойшлуулах горимын санал гаргасан юм.

    Учир нь өнөөдөр органик хүнсийг баталгаажуулах хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна. Органик хүнсний тухай хуулийн төслийг 7 дугаар сард Улсын Их Хуралд өргөн барьж улмаар чуулганаар хэлэлцүүлэхээр дэмжигдэн С.Оюун гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Иймд энэ хуулийг хэлэлцэн баталтал “Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хойшлуулах саналыг гаргаж байгаа гэв. Ингэснээр уг асуудлыг хойшлуулах нь зүйтэй гэсэн горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд 81.8 хувийн саналаар дэмжсэнээр уг асуудлыг түр хойшлуулахаар тогтлоо.

    Л.Эрдэнэчимэгийг байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ

    Мөн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагааны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.29 дэх заалт болон бүлгийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Лувсангийн Эрдэнэчимэгийг дэвшүүлсэн талаар танилцуулав.

    Байнгын хорооны даргад нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан, С.Оюун, Ж.Батзандан, Х.Болорчулуун нар асуулт асууж, санал, зөвлөмж хэлсний дараа Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжих нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 91.7 хувийн саналаар дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр болов.

    Мөн байнгын хорооны гишүүдийн зүгээс тус байнгын хороог тодорхой хугацаанд сайн удирдаж, салбарын хэд хэдэн чухал хууль, тогтоомжийг хэлэлцэн батлуулахад хамтран ажилласанд Улсын Их Хурлын гишүүн Су.Батболдод талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • 62 жолооч журамлуулжээ
    2015 оны 12 сарын 23
    62 жолооч журамлуулжээ
  • Ил тодын хуулийн хэрэгжих хугацааг сунгалаа
    2015 оны 12 сарын 23
    Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг батлан хэрэгжүүлснээр буюу 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 6.1 их наяд төгрөгийн орлого ил болж, 1.2 их наяд төгрөгийн татвар болон 352.1 тэрбум төгрөгийн торгууль, алдангиас тус тус чөлөөлжээ.

    Энэхүү орлогыг ил болгохтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд 1640 санхүүгийн тайлан, 10276 татварын тайлан, 366 нийгмийн даатгалын тайлан, 1451 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, 168 төрлийн эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэлд 150 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

    Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийг чөлөөлөөгүй тул ил болж буй цалингийн сантай холбоотой 378.6 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төсөвт төвлөрлөсөн. Түүнчлэн эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой 5.7 сая төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төсөвт төвлөрөөд байгаа аж.
  • Нийслэлийн 2015 оны “шилдэг хүүхэд”-үүд тодорлоо
    2015 оны 12 сарын 23
    Нийслэлийн 2015 оны “шилдэг хүүхэд”-үүд тодорлоо
  • Өнөөдөр ШӨХТГ банкуудын нэг хувийн асуудлаар давж заалдана
    2015 оны 12 сарын 23
    Өнөөдөр 15.30 цагт Захиргааны хэргийн шүүх дээр ШӨХТГ-аас гаргасан өргөдлийг авч хэлэлцэх шүүх хурал болно. “Банкууд иргэдэд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авдаг нь хууль бус учир шимтгэлээ иргэдэд буцаан олгох ёстой” гэж ШӨХТГ үзсэн байдаг.

    Ингэснээр анхан шатны шүүхээс ”нэг хувийн шимтгэл авах нь хууль бус” гэсэн шийдвэр гаргаж байсан. Гэвч энэ асуудал Дээд шүүх дээр очсоны дараа энэ хэргийг эргээд анхан шатны шүүх рүү шилжүүлсэн байдаг. Энэ дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн сард болж “Банкны нэг хувийн шимтгэл нь хууль бус байна” хэмээн тогтоосон ШӨХТГ-ын улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргасан юм. Тиймээс ШӨХТГ-аас дээрх шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлагаас өөр хариу гаргасан гэж үзэн давж заалдахаар болоод байгаа хэдэн сарын өмнө мэдэгдэж байсан. Тэрхүү давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 15.30 цагт Захиргааны хэргийн шүүхэд болохоор товлогдсон байна.
  • Б.Амарсайхан, Г.Лхагвасүрэн нарыг ЭМС-ын сайдад нэр дэвшүүлэхээр сонгожээ
    2015 оны 12 сарын 23
    Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш Б.Амарсайхан, мөн Г.Лхагвасүрэн гэж хоёр хүнийг сонгожээ.
  • “100 яруу найрагч 100 хайрын шүлэг” номын нээлт боллоо
    2015 оны 12 сарын 23
    100 хайрын шүлгийг баринтаглав

    Монголын зохиолчдын эвлэлийн дэргэдэх Залуу зохиолчдын нэгддээс 2013 онд “100 яруу найрагч -100 хайрын шүлэг” чөлөөт уншлага зо- хион байгуулж, энэ үеэр толилуулсан уран бү- тээлүүдээр ижил нэртэй түүвэр өнгөрсөн жил хэвлүүлсэн. Тэгвэл энэ сарын 27-нд Хүүхдийн номын ордонд “100 яруу найрагч 100 хайрын игүлэг” номын удаах дэвтрийн нээлт болох нь. Хайрын шилмал шүлгүүдийг нэг дороос унших бо- ломж олгох, 300 хувь хэвлүүлсэн номд Б.Ринчен, ЦДамдинсүрэн, Д.Цоодол, БЛхагвасүрэнгээс өнөө үе хүртэлх 150 орчим яруу найрагчийн тэр бүр хүмүүст хүргээгүй шүлгүүдээс сорчлон баГ- тааснаараа онцлог. Тухайлбал, Ж.Болд-Эрдэнийн хаана ч хэатүүлээгүй хайрын шүлэг үүнд багт- сан байна. “100 яруу найрагч-100 хайрын шүлэг”- ийг жил бүр уламжлал болгон хэвлүүлэх төлөв- лөгөөтэй байгаа гэнэ.

  • Орон нутгийн итх, нутгийн захиргааны байгууллагууд хамтран уриалга гаргалаа
    2015 оны 12 сарын 23
    Монгол Улсын хучин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ”, 62 дугаар зүйлийн 1-д “Нутгийн өөрөө удирдах байгууллагад тухайн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх...” уг зүйлийн 2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх, эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно” хэмээн заасан нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын үйл ажиллагааны үндсэн зарчим болдог билээ.
    Орон нутгийн өөрөө удирдах ёс, бие даасан байдлын эдийн засгийн үндэс болсон орон нутгийн өмчийг үгүй болгож зөвхөн төрийн өмч болгох зорилго бүхий аймаг, нийслэл болон бусад орон нутгийн ИТХ нутгийн захиргааны байгууллагуудаас санал аваагүй хуулийн төслийг Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн бариад байна.
    Орон нутгийн бие даан хөгжих бодлогын амин сүнс нь хуулиар олгогдсон орон нутгийн өмч байдаг. Орон нутаг нь өөрийн өмч түүнийг захиран зарцуулах эрхэд тулгуурлан бие даан хөгжиж, эдийн засаг, төсвийн асуудлаа зохицуулж ирсэн билээ. Өмч гэдэгт газар байшингаас гадна нийтийн эзэмшлийн зам талбай, мод, хашаа, хайс, инженерийн дэд бүтэц гэх мэт байнга өргөжин тэлж байдаг эд хөрөнгө ч багтдаг ба өмчийн болон бусад эрх, биет бус зүйл ч багтдаг билээ.
    Асар уудам өргөн нутагт тархан байрласан Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчийн тогтолцоог нэг гарт төвлөрүүлэх нь туйлын буруу зүйл гэдгийг манай өнгөрсөн түүх харуулдаг бусуу. Тэгээд ч цаашид загвар болгохоор сонгон авч буй хот-улсын өмчийн менежмент нь манай улсад тохирохгүй гэж бид үзэж байна.
    Та бүхнийг уг хуулийн төслийг хэлэлцэж эхлэхээсээ өмнө орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нутгийн захиргааны байгууллагуудаас санал авахыг дахин УРИАЛЖ байна.
  • Хоёрхон настай хүүгээ хэрцгийгээр хөнөөжээ
    2015 оны 12 сарын 23
    Хүүгээ хэрцгийгээр хөнөөжээ

    Хоёр настай хүүгийнхээ хоолойг хэрчиж, хөнөөсөн хэрэг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд энэ сарын 21-нд гарчээ. Сэжигтэн эмэг- тэй Д 36 настай, сэтгэцийн өвчтэй нэгэн аж. Тэрбээр хүүхдээ хөнөөгөөд, дараа нь өөрийгөө ч бас хутгаар гэмтээсэн байна. Энэ хэргийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтэст шал- гаж байна. Төрүүлсэн хүүхдээ хөнөөсөн хэрэг өмнө нь ч хэд хэдэн удаа гарч байсан билээ.

    Тухайлбал, 37 настай Ж гэх эмэгтэй мөн л сэтгэцийн өвчтэй. Тэрбээр 2013 оны аравду- гаар сард Төв аймгийн Батсүмбэр суманд гур- ван настай охиныхоо толгойг таслан цогцсыг нь сугавчлаад гудамжаар явж олон хүнийг цочирдуулсан юм. 42 настай Б энэ оны дөрөв- дүгээр сард гурван настай хүүгээ сандлаар зодож, амийг нь егүүтгэсэн. Мөн 27 настай A гэх эмэгтэй 25 хоногтой ихэр нярайгаа угаал- туурын усанд живүүлэх гэж байгаад эмч нарт баригдсан хэрэг өнгөрсөн арваннэгдугээр сард гарч байв.


    Хоёрхон настай хүүгээ хэрцгийгээр хөнөөжээ
  • Дэлхийн хөгжимчдийн нэгдсэн тоглолт болжээ
    2015 оны 12 сарын 23
    Парист болсон тоглолтод Монголоос оролцжээ

    ЮНЕСКО байгуулагдсаны 70, Аялгуугаар дамжуулж соёл иргэншлүүдийн хооронд хэлхээ бий болгох холбооны 10 жилийн ойг тохиолдуу- лан Францад өчигдөр дэлхийн хөгжимчдийн нэгдсэн тоглолт болжээ. 21 орны 32 хөгжимчин хамтран дэлхийн сонгодог бүтээлүүдээс толи- луулсан тоглолтод эх орноо төлөөлөн Улаанбаа- тар чуулгын эвэр бүрээчин О.Чинбат болон мо- рин хуурч Э.Цолмон, бөмбөрчин Б.Ганхүлэг нар оролджээ, Прагийн найрал хөгжим, Австрийн хийлч ВолфгэнгДэвид, Хятадын ДэнЖу, Португа- лийн Карлос Дэмэс, Колумбын гитарчин Андриас Гуарин Нилко тэргүүтэй чадварлаг уран бүтээлч оролцсон тоглолтыг Европын “Чарлмейн” оркестрийг үүсгэн байгуулагчь маестро Бартхоломес Хенри Ван ди Велд удирдсан юм байна.

  • Иракийн арми Рамади хотыг ”Исламын улс” бүлэглэлээс чөлөөлөв
    2015 оны 12 сарын 23
    Иракийн арми Рамади хотыг ”Исламын улс” бүлэглэлээс чөлөөлөв
  • Улсын заан Ц.Баярсайхан залилангийн хэргээр шүүхэд дуудагджээ
    2015 оны 12 сарын 23
    Гарьд магнай” гэж Монголын уран сайхны гоё кино бий. Монгол бөхийн ёс жудаг ямар байдгийг энэ киноноос үзэгчид харж, мэдэж авдаг.

    Уг кинонд “Монгол бөхийн торгон ногоон дэвжээ ёс бусын зүйлээр сэвтэх ёсгүй” хэмээн “молиго” Очир амбантны дагаан Жигмэдэд мунаар цохиулан унаад хэлдэг үгийг одоо ч манай бөхчүүд санаж, сэрж явмаар санагдана. Яагаад ингэж хэлэх болов гэхээр Монгол бөхийн торгон ногоон дэвжээг чимж, улс даяар алдар цолоо нутаг усныхаа уул усыг өндөлзүүлэн дуудуулдаг бөхчүүд маань үүнийгээ ашиглан гэмт хэрэг үйлдэж байна. Ард түмнийхээ хүндэтгэлийг хүлээж байх ёстой бөхчүүд маань хайр даалгүй, хачин жигтэй хэрэгт холбогдох боллоо.

    Бөхчүүдийн холбогдсон хэргээс хамгийн ноцтой нь хар тамхины хэрэг. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат улсын начин Ц.Улаанхүү 523 грамм мансууруу- лах бодис худалдах зорилгоор олж авч, борлуулахыг завдсан үйлдэлдээ 11 жилийн хорих ял шийтгүүлсэн юм. Түүнээс өмнө болон хойно бөхчүүд танхай, зодоон цохионы хэрэгт холбогдон шийтгүүлэх нь шийтгүүлж, тэгсхийгээд “зохицуулсан” нь ч бий. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын харцага Г.Ганхуяг нэг уушийн газрын үйлчлэгчид гар хүрсэн, өнгөрсөн хавар Бурхан Халдун ууланд аялж явсан хүмүүсийг айлган сүрдүүлсэн, Увс аймгийн Ховд сумын харьяат улсын харцага Г.Намсрайжав, хүүтэйгээ (улсын арслан Н.Батсуурь) хамт явж байгаад албан үургээ гүйцэтгэж байсан замын цагдааг зодож гэмтээсэн, улсын начин Б.Одхүүгийн танхайрсан үйлдэл гэх зэргээр тоочвол бидний хүндэтгэдэг бөхчүүдийн өдүүлсэн гэмт хэрэг нэлээд олон бий. Энд торгон ногоон дэвжээн дээрээ нэгнийгээ цохиж унагасан үйлдлүүдийг оруулаагүй. Зөвхөн шүүх дагдаад шалгуулж, шийдвэрлэсэн хэргийн зах зухаас дурдав.
    Яагаад энэ бүхнийг дурдав гэхээр олонд тэр бүр муугаа дуудуулаад байдаггүй, 1964 оны луу жилтэй бөхчүүдийн нэг Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, улсын заан Ц.Баярсайхан дээрх бөхчүүдийнхээ араас шүүх, дагдаагаар эргэлдэх болжээ. Түүнийг бусдын онц их хэмжээний хөрөнгийг залилан мэхэлсэн гэсэн үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг нь хэлэлцэхээр болоод байгаа юм. Энэ сарын 21-нд буюу өнгөрсөн даваа гаригт тус шүүх Ц.Баярсайханд холбогдох хэргийг хэлэлцэхээр товлосон ч хохирогчийг хуралд оролцуулах хүсэлт гаргаснаар ирэх оны нэгдүгээр сарын 4 хүртэл хойшлуулсан юм. Тэрбээр дээрх хурлын үеэр “Хохирлоо төлсөн, түүнд өр төлбөргүй болсон. Тиймээс хохирогчийг хуралд оролцуулж өгөөч” гэж хүсэлт гаргасан аж.
    Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан хэмээх үндэсний бөхийн дол гавьяа нь нөлөөлснийх үү, эсвэл ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны даргаар дэд хурандаа цолтой ажиллаж байсан, ОБЕГ-ын харьяа “Аврагч” спорт хорооны дарга, онцгой байдлын хурандаа гэх албан тушаалын цол хэргэмээс нь сүрдсэн үү, дагдаагийн байгууллага хэргийг нэлээд удаан шалгаж байж Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор арайхийн яллах
    дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм байна. Бидэнд олдсон мэдээллээр тэрбээр аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнээс нийт 500 сая төгрөгийг “Max импекс” компанитай гэрээ хийсэн мэтээр хуурамч бичиг баримт үзүүлэн мэхлэн авсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдоод байгаа гэнэ.

    Ингээд шүүхэд очоод хэрэг нь шийдэгдэхгүй хойшилж байх үед Ц.Баярсайханд холбогдох залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл дахин гарч иржээ. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж, тус дүүргийн Прокурорын газарт хянаж байсан бусдын 50 сая төгрөгийг залилан мэхэлж авсан гэх үйлдэл хэрэг дээр нь нэмэгдэж байгаа гэнэ.
    Хэрэв түүнийг шүүхээс бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэм буруутайд тооцвол
  • Увсын 16 суманд өвөлжилт хүндэрчээ
    2015 оны 12 сарын 23
    Увсын 16 суманд өвөлжщпг хүндэрчээ
  • Нар барсан цэргийн үхлийн шалтгааныг тогтоохыг эрчимжүүлэв
    2015 оны 12 сарын 23
    Үүрэг даалгавар биелүүлсэнгүй гэх шалтгаанаар зодож амийг нь хохироожээ

    Дорнод аймгийн Халх гол суман дахь цэргийн салбар ангид алба хааж байсан хугацаат цэргийн албан хаагч Г нь энэ сарын 19-нд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хэргийн газарт Дорнод аймгийн хууль хяналтын байгууллага ажиллаж эхэлсэн байна. Байлдагч амь үрэгдсэн шалтгааныг тогтоосон игүүх эмнэлгийн эцсийн дүгнэлт, хариу гараагүй байна. Одоогийн байдлаар хохирогч Г-тэй хамт алба хааж байсан Хэнтий аймгийн харьяат байлдагч А нь өгсөн үүрэг даалгавар биелүүлсэнгүй гэх шалтгаанаар уг хугацаат цэргийн албан хаагчийн аймхайн тус газар цохисноор амь насаа алдсан байж болзошгүй гэсэн таамаг цэргийн салбарынханд байна. Уг хэрэг гарсантай холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газраас дээрх ангид иж бүрэн хяналт, шалгалтын бүлэг ажиллаж эхэлсэн хэмээн ХХЕГ-ын Олон нийттэй харилцах албаны эх сурвалж хэлэв.

  • ”Бөртэ чоно” наадамд нэр дэвшигчдийн шалгаруулалт маргааш дуусна
    2015 оны 12 сарын 23
    Биеийн тамир, спортын тухай хуульд заасныг үндэслэн Монгол Улсад 2016 онд олон улсын дараах тэмцээнийг зохион байгуулахаар тогтсон байна.

    Тодруулбал, Олимпийн эрх олгох “Рио-2016”, Сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Байт харвааны дэлхийн аварга шалгаруулах оюутны тэмцээн, Жүдо бөхийн “Чингис хаан” гран- при тэмцээн, Мотоциклийн бартаат замын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, Сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах оюутны тэмцээн, Шатрын Ази тивийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээн, Даамны Азитивийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээн, Боксын “Чингис хаан 2016” цомын аварга шалгаруулах олон улсын тэмцээн, Хөлбөмбөгийн Футзалны клубын аварга шалгаруулах олон улсын тэмцээн, Чөлөөт бөхийн ”Mongolian open” олон улсын тэмцээн, Цанын олон улсын тэмцээн, Биатлоны олон улсын тэмцээн, “Их нүүдэл” шатрын олон улсын тэмцээн, Аэробикийн олон улсын тэмцээнийг тус тус зохион байгуулах аж.

    Дээрх тэмцээнийг батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулж, дүнг 2016 оны IV улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыгЭрүүл мэнд, спортын сайдын үүргийг хариуцагч бөгөөд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт даалгажээ.

    Эдгээр нэр хүндтэй тэмцээнүүдийг өөрийн оронд зохион байгуулснаар олимпийн эрхийн оноо авах, олон улс, дэлхийн тавцанд өөрийн орныг сурталчлах, үзэгчид, сонирхогчид дэлхийд чансаагаараа тэргүүлж байгаа өндөр зэрэглэлийн тамирчдын өрсөлдөөнийг эх орондоо үзэх, өсвөр, залуу тамирчид тэднээс суралцах, туршлага хуримтлуулах, спортоор хичээлэх урам зориг өгөх ач холбогдолтой юм.
  • Хийн түлшийг татвараас чөлөөлнө
    2015 оны 12 сарын 23
    Хийн түлшийг татвараас чөлөөлнө
  • М.Зоригт сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ
    2015 оны 12 сарын 23
    ийн хэргийг АТГ-аас үргэлжлүүлэн шалгахаар болжээ. Түүнийг
  • 1233 хүний амь насыг авран хамгаалжээ
    2015 оны 12 сарын 23
    Монгол Улсын хэмжээнд 2015 онд нийт 5891 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, Онцгой байдлын албаны албан хаагчид 1233 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 23.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.



    Энэ онд аюулт үзэгдэл, ослын улмаас нас барсан хүний тоо өмнөх оныхоос 4.5 хувиар, бэртсэн, өвчилсөн, түлэгдсэн хүний тоо 56.7 хувиар тус тус буурчээ. Харин онцгой байдлын албаны албан хаагчдын аварсан хүний тоо 11.3 хувь, аварсан эд хөрөнгө 2.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
  • ”Мартагдашгүй” тоглолт өнөөдөр болно
    2015 оны 12 сарын 23
    Нэгэн үеийн долоон хамтлагийн нэгдсэн ”Мартагдашгүй” тоглолт өнөөдөр дахин тайзнаа амилах гэж байна. Энэхүү тоглолт нь дэлхийн дээд зэрэглэлийн стандартаар Монголд анх удаа үүдээ нээж буй ”CASTLE” клубын нээлтэнд зориулсан гэдгээрээ онцлогтой.

    Хөгжим техникээ CAF брэнд, гэрэл техникийг Азийн орнуудад гурав дахь удаагаа тавигдаж байгаа Madrix брэндийн гэрлээр тоноглож, тайзаа эргэдэг, өргөддөг гээд дэлхийн стандартын дагуу суурилуулсан шинэ клуб ийнхүү нээлтээ хийж байгаа юм. Иймд тус тоглолт үзэгчдэд тун ойр болох бөгөөд хайртай дуучин, хамтлагтайгаа сельфиг бол төвөггүйхэн хийх бүрэн бололцоотой гэнэ.

    Тоглолтын тасалбарыг худалдаанд гараагүй бөгөөд учир нь 800 хүний суудалтай 1500 гаруй хүний багтаамжтай ”CASTLE” клубын тухайн өдрийнх нь таксыг худалдан авснаар “Сүнс”, “Номин-талст”, “Guys”, “Нисванис”, “Freezone”, “Салхи”, “Хар сарнай” хамтлагуудын гайхалтай тоглолтыг үзэж, Мартагдашгүй үдшийг өнгөрүүлэх боломжтой. Такс:50.000 төг.

    Өнөөдөр орой 21:00 цагаас ”CASTLE” клубд уулзацгаая. ”CASTLE” клубын хаягийг дуулгахад, 6-р бичил хороолол буюу Өргөө кино театрын зүүн хойно байрлах хуучнаар Mass club.
  • Цахилгааны богино холболтоос болж гэр шатжээ
    2015 оны 12 сарын 23
    Улаанбаатар хотын хэмжээнд 12-р сарын 22-ны өдрийн 05:00 цагаас 12-р сарын 23-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4398, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 147, зөрчлийн 1142, Зам тээврийн ослын 383, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 75-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
5673 5674 5675 5676 5677 5678 5679
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    15 цаг 46 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    15 цаг 54 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    18 цаг 24 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    18 цаг 55 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    19 цаг 2 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    19 цаг 38 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    20 цаг 7 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    20 цаг 18 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    20 цаг 37 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    21 цаг 2 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    21 цаг 13 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    21 цаг 34 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    21 цаг 39 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    21 цаг 57 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    22 цаг 18 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    22 цаг 26 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    22 цаг 51 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    22 цаг 58 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    23 цаг 4 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    23 цаг 8 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК