Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5676 5677 5678 5679 5680 5681 5682
  • Газар өмчлөлийн цахим бүртгэлийн хугацааг нэг хоногоор сунгалаа
    2015 оны 12 сарын 22
    Нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх тавдугаар ээлжийн цахим бүртгэл энэ сарын 29-нд дуусах байсан ч тус өдөр “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” тохиож байгаа тул 30-ны 12.00 цагт хаахаар боллоо. Энэ удаад Сүхбаатар дүүргийн Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ. Мөн 1,2,3,4-р ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулж байна.

    Газар өмчлөх өргөдлийг www.umch.ub.gov.mn цахим хуудсаар авч байна. Өмнө нь газар өмчлөх өргөдөл илгээж байсан иргэд өөрийн регистрийн дугаар болон анх бүртгүүлэхэд нь өгсөн нууц дугаарыг ашиглан дахин өргөдөл илгээх боломжтой юм. Харин шинээр бүртгүүлж байгаа иргэд бүртгүүлэх хэсэгт дарж, өргөдөл бөглөх хэсгийг дарж, бүх асуултыг бөглөн илгээх юм. Энэ удаагийн газар өмчлөлийн нэг онцлог нь иргэд ухаалаг утасны “Газар өмчлөл” аппликейшнээр дамжуулан өргөдөл өгөх боломжийг бүрдүүлээд байна.
  • Тост, тосон бумбын нурууг нөөцөд авлаа
    2015 оны 12 сарын 22
    Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны 652527.98 га бүхий талбайг нөөцөд авлаа гэж Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

    Ц.Мөнхтөр хэлэхдээ, ”Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Тост, Тосон бумбын нурууг нөөцөд авах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

    Нөөцөд авна гэдэг нь тус бүс нутагт хайгуулын лиценз олгохыг зогсооно гэсэн үг.

    Мөн өмнө олгогдсон тусгай зөвшөөрлүүдийн талбайд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа хязгаарлах юм” гэлээ.
  • “Түдгэлзүүлсэн хэргийг илрүүлэн шийдвэрлэх” аянаа дүгнэжээ
    2015 оны 12 сарын 22
    Увс аймгийн прокурорын газраас санаачлан Улсын Ерөнхий Прокурорын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1/01 дугаартай үүргийн хэрэгжилтийн талаар Улсын Ерөнхий Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр Цагдаагийн газартай хамтран “Түдгэлзүүлсэн хэргийг илрүүлэн шийдвэрлэх” аяныг үр дүнтэй зохион явуулан хамт олноо манлайлан ажилласан прокурор, мөрдөн байцаагч нарыг шагнаж урамшуулсан байна.

    Уг уралдаанд Цагдаагийн газраас 1-р байрт Мөрдөн байцаагч д/ч О.Сүхбаатар ахлагчтай хэсгийн хамт олон, 2-р байр мөрдөн байцаагч д/ч Д.Алтангэрэл ахлагчтай хамт олон, 3-р байр мөрдөн байцаагч а/х Ч.Нансалжав ахлагчтай хамт олон шалгарч Аймгийн прокурорын Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, мөн Цагдаагийн газраас хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.Төгсөөг Баярын бичиг, үнэ бүхий зүйлээр тус тус шагнаж урамшуулжээ.
  • “Монцемент үйлдвэр” төслийн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг дэмжлээ
    2015 оны 12 сарын 22
    өрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу “Монцемент үйлдвэр” төслийн хөрөнгө оруулагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатыг гэрээнд гарын үсэг зурахыг зөвшөөрлөө.

    Монцемент үйлдвэрийн төслийн хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээний төсөл нь 16 зүйлтэй бөгөөд гэрээнд хөрөнгө оруулалтын хэмжээ, үе шат, эх үүсвэр, татварын орчныг тогтворжуулах, Засгийн газар, Хөрөнгө оруулагч талын эрх, үүрэг, хариуцлага, байгаль орчин, нийгмийн асуудал болон бусад гэрээний үндсэн асуудлуудыг тусгасан байна. Хөрөнгө оруулагч нь Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших Сэнжит худгийн шохойн чулууны ордыг түшиглэн цемент, шохой болон клинкер үйлдвэрлэх хуурай аргын дэвшилтэт технологи бүхий үйлдвэр байгуулах төслийг 2006 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

    Монцемент үйлдвэр дээд хүчин чадлаараа ажиллахад жилдээ 984 мянган тонн чулуунцар, нэг сая тонн цемент, 100 мянган тонн шохой үйлдвэрлэх юм. Бүрэн автоматчлагдсан, байгаль орчинд ээлтэй технологи бүхий хуурай аргын цемент, шохойн үйлдвэрийн энэ төсөл улсын төсөвт жилд 21.8 тэрбум төгрөг, нийт 458.1 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлэх тооцооллыг хийсэн байна. Мөн 375 иргэн ажлын байраар хангагдах юм.
  • Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам баталлаа
    2015 оны 12 сарын 22
    “Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам”-ын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Сангийн сайд Б.Болор, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, бүх шатны Засаг дарга нарт даалгалаа.

    Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр УИХ-аар батлагдсан бөгөөд 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдөнө. Хүүхэд харах үйлчилгээ нь сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй, хөдөө алслагдсан газар, нутагт амьдарч байгаагаас шалтгаалан сургуулийн өмнөх боловсролд хамрагдахгүй байгаа бага насны хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйлчилгээ үзүүлэн нэг талаас хүүхдийн аюулгүй байдлыг хангах, нөгөө талаас эцэг эхчүүдийн ажил хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж байгаа нийгмийн үйлчилгээний шинэ хэлбэр юм.

    Манай улсад 2-5 насны 266 мянган хүүхэд байгаагаас цэцэрлэг, сургуульд хамрагдаж чадахгүй байгаа 59 мянган хүүхэд байна. Хүүхэд харах үйлчилгээнд үйлчилгээнд хамруулснаар сургуулийн өмнөх боловсролын эрэлт, нийлүүлэлтийн харьцаа тэнцвэржиж, 15-30 мянган иргэн ажлын байртай болох юм. Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах нэг хүүхдийн сарын хоолны зардалд 36 300 төгрөг, хувьсах зардалд 70 500 төгрөгийн зардал олгогдохоор байгаа бөгөөд 2016 оны улсын төсөвт 10.8 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байна.
  • Яармагийн гүүрийг завсарлаж дууслаа
    2015 оны 12 сарын 22
    ЯАРМАГИЙН ТҮР ГҮҮРИЙГ ЗАСВАРЛАЖ ДУУСЛАА
    МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
    2015-12-22 11:01:49

    Энэ сарын 02-ны өдөр Яармагийн түр гүүрэн дээр “Эрдэм транс” ХХК-ийн Hyundai Aerocity автобус, ”Алтай констракшн” ХХК-ийн Kia Bongo автомашинтай мөргөлдөж осол гаргасан. Зам тээврийн ослоос болж 7 хүн гэмтэж, гүүрийн давхар босоо даацын панелийн нэг панель бүрэн эвдэрсэн юм.
    Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу гүүрийг түр хугацаанд хааж, засварын ажлыг эхлүүлсэн. Тус гүүрийг засварлаж дууссан бөгөөд өчигдөр хөдөлгөөнийг нээв. Одоогоор ослын шалтгаан болон буруутай этгээдийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дагуу Яармагийн түр гүүрийн засварын ажилд зарцуулсан хөрөнгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг баталлаа
    2015 оны 12 сарын 22
    Аялал жуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган үзэл баримлалыг баталлаа. Хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт даалгасан байна.

    Аялал жуулчлалын тухай хууль анх 2000 онд батлагдсан бөгөөд шинээр батлагдан гарсан холбогдох хууль, бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор найман удаа нэмэлт, өөрчлөлт оржээ. Гэвч одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль нь аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжлийг хангах, эрх зүйн үндсийг бүрдүүлэх, салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлыг зохицуулахад учир дутагдалтай байгаа учраас Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

    Энэ хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, жуулчин, төрийн байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулна. Шинэчилсэн найруулгын төсөлд дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу нэр томъёог нарийвчлан тусгахаас гадна жуулчлалын төрлүүд, тур оператор, хөтөч-тайлбарлагчийн үйлчилгээ, төрийн байгууллагын оролцоо, төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх харилцаа, аялал жуулчлалын салбарыг дэмжих эдийн засгийн хөшүүрэг зэргийг тусгана.

    Монгол Улсад жилд дунджаар 400 мянга орчим жуулчин ирж, 50 мянган ажлын байр бий болж, 263 сая долларын орлого оруулж, дотоодын нийт бүтээгдэхүүний 3.2 хувийг эзэлж байна.
  • ”Зөв амьдрах ухаан ТББ”-т 40 сая төгрөг өгөв
    2015 оны 12 сарын 22
    “ЗӨВ АМЬДРАХ УХААН” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАД 40 САЯ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ОЛГОВ
  • Зарим хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    2015 оны 12 сарын 22
    Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн УИХ-д өргөн мэдүүлнэ

    УИХ 2002 онд Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг баталж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн шаардлагатай уялдсан мэргэжилтэй ажилтан бэлтгэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм. Уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гол агуулга нь мэргэжлийн боловсрол, сургалтыг олон улсын жишигт нийцүүлэн чадамжид суурилсан сургалт, үнэлгээний шинэ тогтолцоонд шилжүүлэх, ажил олгогч, бусад түншүүдийн хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх, иргэдэд хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжил эзэмшүүлж, төгсөгчдийн ур чадварыг өндөржүүлэх замаар ажил эрхлэлтийг дэмжих эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд чиглэж байгаа юм. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын онцлог нь нийт сургалтын 70-80 хувийг дадлагын сургалт давамгайлж байдаг тул сургалтын орчныг үйлдвэрлэл, үйлчилгээний орчинд ойртуулах, цаашлаад үйлдвэрлэлийн бааз дээр үргэлжлүүлэх шаардлага тавигдаж байна.

    Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар мэргэжилтэй ажилтан бэлтгэх тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, төгсөгчдийн ур чадварыг өндөржүүлэх, тэднийг ажлын байртай болгох боломжийг баталгаажуулахад чиглэж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодитой үр дүн гарна гэж тооцож байна.

    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль 2001 онд батлагдаж, 2011 онд шинэчлэн найруулсан бөгөөд хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоож, үйл ажиллагааны санхүүжилт, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын тогтолцоотой холбоотой харилцааг зохицуулж байна. Хуулийн хүрээнд хүн амын зорилтот бүлгийн иргэдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээг төсөл, хөтөлбөрөөр дамжуулан үзүүлж байгаа боловч хуулийг хэрэгжүүлэх явцад хамрах хүрээ, үзүүлэх үйлчилгээтэй холбоотой анхаарах асуудлууд гарч байгаа юм. Мөн бичил аж ахуйн нэгжүүдийг чадавхижуулж, ажлын байрыг чанаржуулах, албан бус хөдөлмөр эрхлэлтийг албан хэлбэрт шилжүүлэх хөгжлийн чиг хандлагад хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг нийцүүлэх хэрэгцээ тулгарч байна. Жижиг, дунд үйлдвэрийн тухай болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хамрах хүрээ, үзүүлэх дэмжлэгийн зааг ялгааг тодорхой болгон, нөөцийг оновчтой ашиглаж, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх шаардлагатай болж байна.

    Эдийн засгийн хүндрэлээс үүдэн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хуулиудын уялдаа, зохицуулалт сайжирч, тэдгээрээс иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэн, ажлын байр шинээр бий болгох, тогтвортой хадгалах боломж дээшилнэ гэж үзэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
  • Ирц бүрдээгүйгээс болж байнгын хорооны хуралдаан хойшлов
    2015 оны 12 сарын 22
    Төсвийн байнгын хорооны хуралдаан хойшлов
  • Хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөв
    2015 оны 12 сарын 22
    Нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн албан татвараас чөлөөлөгдөх хийн түлш, хийн түлшний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоноглолын жагсаалтыг баталлаа.

    Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль шинэчлэн батлагдснаар ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний жагсаалт, хийн түлш, хийн түлшний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоноглолын жагсаалтыг Засгийн газар батлахаар заасан юм. Энэхүү шинээр батлагдсан жагсаалтыг хууль хүчин төгөлдөр болох хугацаа буюу 2016 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн мөрдөнө.
  • 2016 онд зохиогдох олон улсын тэмцээний хуваарийг тогтоолоо
    2015 оны 12 сарын 22
    Биеийн тамир, спортын тухай хуульд заасныг үндэслэн Монгол Улсад 2016 онд олон улсын дараах тэмцээнийг зохион байгуулахаар тогтлоо.

    Олимпийн эрх олгох “Рио-2016” чөлөөт бөхийн тэмцээн

    Сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

    Байт харвааны дэлхийн аварга шалгаруулах оюутны тэмцээн

    Жүдо бөхийн “Чингис хаан” гран-при тэмцээн

    Мотоциклийн бартаат замын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн

    Сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах оюутны тэмцээн

    Шатрын Ази тивийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээн

    Даамны Ази тивийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээн

    Боксын “Чингис хаан 2016” цомын аварга шалгаруулах олон улсын тэмцээн

    Хөлбөмбөгийн Футзалны клубын аварга шалгаруулах олон улсын тэмцээн

    Чөлөөт бөхийн “Mongolian open” олон улсын тэмцээн

    Цанын олон улсын тэмцээн

    Биатлоны олон улсын тэмцээн

    “Их нүүдэл” шатрын олон улсын тэмцээн

    Аэробикийн олон улсын тэмцээн

    Дээрх тэмцээнийг батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулж, дүнг 2016 оны IV улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг хариуцагч бөгөөд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт даалгалаа.

    Эдгээр нэр хүндтэй тэмцээнүүдийг өөрийн оронд зохион байгуулснаар олимпийн эрхийн оноо авах, олон улс, дэлхийн тавцанд өөрийн орныг сурталчлах, үзэгчид, сонирхогчид дэлхийд чансаагаараа тэргүүлж байгаа өндөр зэрэглэлийн тамирчдын өрсөлдөөнийг эх орондоо үзэх, өсвөр, залуу тамирчид тэднээс суралцах, туршлага хуримтлуулах, спортоор хичээлэх урам зориг өгөх ач холбогдолтой юм.
  • Дональд Трамп:”Тайм” сэтгүүлийн оны хүнээр намайг тодруулах ёстой байсан юм
    2015 оны 12 сарын 22
    Дональд Трамп:”Тайм” сэтгүүлийн оны хүнээр намайг тодруулах ёстой байсан юм
  • Хүн мөргөөд хэргийн газраас зугтжээ
    2015 оны 12 сарын 22
    :БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, ТБД андуудын урд замд H.Sonata маркийн авто машины жолооч нь явган зорчигч 49 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан.
    СБД-ийн нутаг Сэлхийн зам, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-н зүүн замд T.Prius маркийн Г жолоочтой авто машин онхолдож жолооч 21 настай эрэгтэй Г нарын 4 хүн гэмтсэн. Жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.

  • Өчигдөр 76 жолооч журамлагджээ
    2015 оны 12 сарын 22
    2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 366 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 296 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 10 бүртгэгдэж 16 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-2, явган зорчигч-9, зорчигч-5. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 3 үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 2, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 3, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

  • Хийн буу авч явсан этгээдийн тээврийн хэрэгслийг шалгаж байна
    2015 оны 12 сарын 22
    Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтын орох чиглэлд 12 дугаар сарын 17-ны өдрийн 21 цаг 30 минутад зорчиж явсан манай улсын иргэн Б нь гурван ширхэг хийн бууг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил гаргажээ. Тэрээр Hyunday Galloper маркийн авто машинаар зорчиж явсан бөгөөд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын баримт бичгийн шалгалтад хамрагдаж байх үед биеэ авч яваа байдал нь албан хаагчдад сэжиг төрүүлсэн аж. Тиймээс Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын Алтанбулаг авто замын боомтын тасгийн дарга Б тухайн зорчигчийн баримт бичигт нарийвчилсан шалгалт, ярилцлага хийхэд МP-654 cal.4.5 мм маркийн Т1501798, Т15017992, Т15017805 сери дугаарын гурван ширхэг хийн буу авч явсныг албаны өндөр ур чадвар гарган ажиллаж илрүүлсэн байна. Зөрчил гаргасан тухайн иргэн болон тээврийн хэрэгсэлд ТЕГ, ГЕГ-аас үргэлжлүүлэн гүнзгийрүүлсэн үзлэг шалгалтыг явуулж байгаа аж.

  • Шуудай нүүрсний хэрэг
    2015 оны 12 сарын 22
    ...Л.Гансүхийн нүүрсний гэх хэрэг Таван толгой, Оюутолгой гэх мэтийг тойрсон луйврууд гэгдээд байгаагийн дэргэд ёстой юу юм бэ. Нохойн жогорхой. Наад зах нь хохирогчгүй хэрэг гэж ойлгосон шүү. Тэгэхээр хохирогчгүй хэрэг захиалагчтай байж таарна. Ямар ч тэнэг ухаанаар бодсон логик утгаараа тийм. Мөн захиалагч нь маш том “гар” байж таарна биз. Тэр хэн бэ?...
  • А.Бакей: Сонгуулийн хуулиар яриа дууссан
    2015 оны 12 сарын 22
    Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Ажлын хэсгийн хуралдаанаас нэлээд бухимдалтай гарч ирэн сэтгүулчдэд “Сонгуульд 801- ээс дээш хүний гарын үсэг бүхий зөвшеөрөл авч, бие даан нэр дэвшдэг. Гэтэл 900 хүний гарын усэг зуруулж, нэрээ дэвшүүлээд байтал ганц хоёр хүний иргэний үнэмлэхний гарын үсгийн зөрүүнээс болж зарим намчирхсан сонгуулийн хороо ”зерчилтэй” хэмээн бие даан нэр дэвшигчийг бүртгэдэггүй. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхэнд халдаж буй хэрэг юм. Сонгуулийн хуулийг боловсруулах ажлын хэсгийн хуралдаанд бие даан нэр дэвшигчийн буруугүй үйл ажиллагаанаас шалтгаалж сонгуульд өрселдех эрхийг хаан боогдуулсан энэ үйлдлийг засах зарчмын зөрүүтэй санал оруулсан боловч намчирхсан, явцуу үзэл баримтлалаас болж ганц саналаар уналаа. Гэхдээ байнгын хорооны хуралдаанд дахин зарчмын зөрүүтэй санал гаргах болно” хэмээн мэдэгдсэн юм.

    Ямартай ч өнөедөр УИХ дахь нам, эвслийн бүлгүүд мэдээлэл хийхээр боллоо.
  • Р.Чингис Ирвэс хамгаалагчийн хэргийг эрчимжүүлэхийг үүрэгджээ
    2015 оны 12 сарын 22
    Ирвэс хамгаалах сангийн биологич 27 настай Л гэдэг залуу учир битүүлгээр нас барсан хэрэг өнгөрсөн арваннэгдүгээр сард гарсан юм. Түүний амиа алдсан шалтгааныг ар гэрийнхэн нь болон “Ирвэс хамгаалах сан”-гийнхан уул уурхайн компаниудтай холбоотой хэмээн сэжиглэж байгаа юм. Тэгвэл Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн комиссар Р.Чингис “Ирвэс хамгаалах сан”-гийн ажилтан амь насаа алдсан хэргийн шалгалтыг эрчимжүүлэх чиглэлээр тушаал гаргажээ. Ингээд Мөрдөн байцаах газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд тэд энэ өдрүүдэд Өмнөговь, Хөвсгөл аймгуудад ажиллаж байгаа юм байна.
  • Яармагийн гүүрний засварын ажил дуусч, хөдөлгөөнийг нээжээ
    2015 оны 12 сарын 22
    Яармагийн гүүрний засварын ажил дуусч, өчигдөр 18.00 цагаас хөдөлгөөнийг нээжээ. Тус гүүрнийг зам тээврийн ослын улмаас хаасан юм. Тодруулбаол, Арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Яармагийн гүүрэн дээр “Эрдэмтранс” ХХК-ийн Hyundai Aerocity автобусны жолооч А нь Kia Bongo автомашинтай мөргөлдөж, 7 хүн гэмтсэн зам тээврийн ослоос болж уг түр гүүрний тулгуур даацанд гэмтэл учирсан. Гүүрийг засч хэвийн байдалд оруулахад шаардлагатай 77 сая төгрөгийг ослын буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр болсон талаар бид өмнө мэдээлсэн. Одоогийн байдлаар ослын шалтгаан болон буруутай этгээдийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж.
5676 5677 5678 5679 5680 5681 5682
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    14 цаг 26 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    14 цаг 34 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    17 цаг 4 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    17 цаг 35 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    17 цаг 42 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    18 цаг 18 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    18 цаг 47 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    18 цаг 58 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    19 цаг 17 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    19 цаг 42 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    19 цаг 53 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    20 цаг 14 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    20 цаг 18 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    20 цаг 37 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    20 цаг 58 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    21 цаг 6 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    21 цаг 31 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    21 цаг 38 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    21 цаг 44 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    21 цаг 48 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК