2013 оны 10 сарын 25
Монгол Улсад бүртгэлтэй “Авар” хэмээх компани Токио хотын Чиёода дүүрэгт 12 давхар барилга худалдаж авах болсон тухай мэдээлэл өдгөө Монгол, Япон хоёр улсыг дамнан шуугиулж байна. Тодруулбал, “Пхеньяныг дэмжигч солонгос иргэдийн Япон дахь ерөнхий холбоо буюу “Чонгрён” гэдэг байгууллага байрлаж байсан уг барилгыг дуудлага худалдаагаар борлуулахад Монголд төвтэй дээрх компани таван тэрбум иен буюу 51 сая ам.доллар, монгол мөнгөн тэмдэгтээр 89 тэрбумын санал болгож ялжээ.