2013 оны 10 сарын 17
“Капитал” банкнаас өнгөрсөн жил 80 гаруй ажилчиддаа орон сууцны зээл өгчээ. Гэвч жилийн дараа тус банкны удирдлагууд ажилчдынхаа барилгын компанитай байгуулсан гэрээг дур мэдэн цуцалж, орон сууцаа ам.метрийг нь 1.8 сая төгрөгөөр бодож худалдаж ав гэж шахжээ. Харин түүнийг нь эсэргүүцсэн ажилчнаа халж, улмаар гэрлүү нь хүмүүс явуулжээ.