-
2012 оны 6 сарын 21
Энэ жилээс эхлэн их, дээд сургуульд шинээр элсэн суралцах оюутнуудыг төрийн албан хаагчийн тэтгэлэгт хамруулахгүй байх тогтоол гарчээ.
-
2012 оны 6 сарын 21
Жил бүрийн зургадугаар сүүлийн долоо хоногт үе үеийн алдарт тамирчид Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж “Тамирчдын баяр”-аа эхлүүлдэг.
-
2012 оны 6 сарын 21
-
2012 оны 6 сарын 21
Сонгуулийн сурталчилгаанд урлагийн тоглолт, шоу цэнгээн зохион байгуулахыг хориглосон тул энэ жил намуудын реклам арай өөр өнгө аястай болж байна. Намууд олны танил хамтлаг дуучдыг цуглуулж нүсэр том дууны клип хийдэг байдал ч өөр болжээ.
-
2012 оны 6 сарын 21
Зуны туйл буюу хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө өнөөдөр тохионо. Зургадугаар сарын 22-нд энэ өдөр тохиодог байсан бол 2012 он өндөр жил учраас нэг өдрөөр наашилж ийнхүү өнөөдөр болж байгаа аж.
-
2012 оны 6 сарын 21
Кино найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Г.Бадамрагчааг төрийн эрхийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.
-
2012 оны 6 сарын 21
Энэ сарын 19-нд 17.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт дөрвөн настай хүүг олон удаа хутгалж хөнөөсөн хэрэг гарсан.
-
2012 оны 6 сарын 21
Засгийн газраас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг олгохоор болж, гурав хувааж өгөхөөр шийдвэрлэсэн.
-
2012 оны 6 сарын 21
1. Г.Уянга 1975 оны есдүгээр сарын 25-нд Улаанбаатар хотод төрсөн.
2. Тэрээр дөрвөн хүүхэдтэй айлын том охин юм. Хоёр эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй.
-
2012 оны 6 сарын 21
Аргын тоолол: Пүрэв гараг. Зуны дунд улаан морь сарын шинийн хоёрны өдөр.
Билгийн тоолол: Бархасвадь гараг. Зуны тэргүүн хөхөгчин могой сарын хорин тавны өдөр.
Жил өдөр: харагчин үхэр,
-
2012 оны 6 сарын 21
Улаанбаатар хотод үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 20-22 градус дулаан байна.
-
2012 оны 6 сарын 20
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Болдын санаачлан боловсруулсан ”Баян Монгол” компаний тухай хулийн төслийг хэлэлцжээ. Гэсэн ч Засгийн газрын гишүүдийн ихэнхи нь энэ төслийг дэмжсэнгүй.
-
2012 оны 6 сарын 20
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн биелэлттэй танилцлаа.
-
2012 оны 6 сарын 20
Дэлхийн улс орныг энэ оны эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтээр нь жагсаажээ.
-
2012 оны 6 сарын 20
Өчигдөр нийслэлд орсон хүчтэй аадар борооны улмаас Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн зарим хэсэгт үер буусан. Энэхүү үерээс үүссэн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, асуудлуудыг шийдвэрлэлээ.
-
2012 оны 6 сарын 20
Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн БЗД-ийн долдугаар тойрогт МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшигч П.Гансүхийн ухуулга, сурталчилгааны гэрийн бүслүүрийг уржигдар шөнө хурц хутгаар тас огтолж, зурагт хулдаасан самбарыг утгаар сийчиж, цоолж сүйтгэсэн талаар мэдээлсэн.
-
2012 оны 6 сарын 20
“Adidas” Компаний спорт гутал олны дургүйцлийг хүргэжээ
-
2012 оны 6 сарын 20
МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр 19.00 цагаас Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүргийн иргэдтэй уулзалт хийнэ.
-
2012 оны 6 сарын 20
Дорноговь, Говьсүмбэр аймгуудад ашигт малтмалын лиценз замбараагүй олгогдсоноос нутгийн иргэдэд эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлгүй болжээ.
-
2012 оны 6 сарын 20
Ардчилсан намын байгаль орчны чиглэлээр гаргасан мөрийн хөтөлбөрийг 679 ТББ дэмжлээ