-
2012 оны 6 сарын 13
Тэр хэзээ ч өмнө нь сонгуулийн сурталчилгаанд оролцож байсангүй. Энгэр дүүрэн гавьяатын тэмдэгтэй, эрээн мяраан торгон дээлтэй “оддын” чуулгад зогсоогүй тэрээр энэ сонгуулиар харин шинэ дуугаараа дуулиан тариад байна. Монголын хөгжмийн ертөнцийн өвөрмөц нэгэн том үзэгдэл болсон Бачка бас л онцгойрч чадлаа. Ардчилсан намын сонгуулийн сурталчилгаа болсон “Нар” дууны клипийг нь Ардын нам шүүмжилсний хариуг дуучин Б.Батчулуун ингэж өглөө.
-
2012 оны 6 сарын 13
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг шүүх хурлыг ажиглахаар АНУ-аас ирсэн өмгөөлөгч, хуулийн зөвлөх Жэймс Роланд Ходс Монголын шүүхийн байгууллага хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна хэмээн дүгнэснээ өнөөдөр танилцууллаа.
-
2012 оны 6 сарын 13
Олон улсын сансрын станцаас үл танигдах бичил биет илрүүлсэн тухай ОХУ-ын ШУА-ийн дэд ерөнхийлөгч Анатолий Григорьев мэдээлжээ. Энэхүү биет тус станцруу хэрхэн нэвтэрснийг хараахан тогтоогоогүй байна.
-
2012 оны 6 сарын 13
-
2012 оны 6 сарын 13
Дархан өртөөний орчимд Дархан сумын гурван багийн 15 мянга гаруй иргэн оршин суудаг ба хоногт 5500 орчим иргэн төмөр замыг зам хөндлөн туулж гардаг байна. Гэтэл энэ орчимд явган хүний зориулалтын гарц, гүүр байдаггүйгээс галт тэргэнд дайрагдаж амь насаа алдах, гэмтэж бэртэх явдал гарсаар байгаа аж.
-
2012 оны 6 сарын 13
Цахим ертөнцөд шуугиан тариад буй Бид Сонгох Эрхтэй (http://facebook.com/electionMN) клуб нь гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрхийн хэрэгжилт, иргэдийн идэвхитэй оролцоонд анхаарал тавих зорилгоор анх байгуулагджээ.
-
2012 оны 6 сарын 13
Канадын нэгэн оюутан бүсгүй Кара Коскович төгсөлтийнхөө баяр дээр тун содон зүйлээр урласан даашинз өмсөж очжээ. Тэрээр даашинзаа нийт 75 хуудас дэвтрээр хийсэн юм байна.
-
2012 оны 6 сарын 13
Дэлхийн хорт хавдрын судалгааны агентлагийн мэргэжилтнүүд 184 оронд 2008 оноос хойш явуулсан өвчний гаралтын судалгаанд дүн шинжилгээ хийснээр амьдрал нь чинээлэг хүмүүс хорт хавдраар илүү өвчилж нас бардагийг нотолжээ.
-
2012 оны 6 сарын 13
Монголд ДОХ-ын халдвар анх бүртгэгдснээс хойш өнөөдрийг хүртэл 98 хүн халдвар авчээ. Эдгээрээс арван хүн нас барсан гэх мэдээ байна.
-
2012 оны 6 сарын 13
Хошууч генерал Ч.Амарболд нарт шүүхээс ял ногдуулснаас хойш зургаа хонож байна.
-
2012 оны 6 сарын 13
“Пураам” компанийн техник хэрэгсэл рүү буудсан Ц.Мөнхбаяр, О.Самбуу-Ёндон, Г.Баяраа, Д.Төмөрбаатар нарыг маргааш 09.30 цагаас Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүнэ.
-
2012 оны 6 сарын 13
Олон улсын сонирхогчдын боксын холбооноос тамирчдын чансааг шинэчилжээ. Энэ чансаагаар манай улсын тамирчин дэлхийн аваргын хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ жиндээ хоёрдугаарт бичигдэж, монголчуудыг амжилтыг бататгажээ.
-
2012 оны 6 сарын 13
Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж байгаа бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг байна
-
2012 оны 6 сарын 13
Залуусын “I Love New UB” клубын үйл ажиллагааг спорт авто машины “Fortuna”, “Black Team” клубууд дэмжиж маргааш буюу 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “I Love New UB-Залуусын эрх чөлөө” авто парадыг зохион байгуулахаар боллоо.
-
2012 оны 6 сарын 13
Манай улсад өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Үүнд, 2011 онд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо 81,3 мянга болж, 2004 онтой харьцуулбал сүүлийн 7 жилийн хугацаанд 23,6 хувиар өсчээ. Гэр бүл цуцлалт ч мөн адил өссөн дүнтэй байна.
-
2012 оны 6 сарын 13
Монгол Улсын Засгийн газар энэ онд харьяа яамд, агентлагаараа дамжуулан нийгмийн бүхий л салбарыг хамруулсан судалгаандаа үндэслэн хамгийн эрэлттэй 20 мэргэжлийг тодорхойлжээ.
-
2012 оны 6 сарын 13
“Facebook” компанийн хувьцааны уналттай холбоотойгоор түүний үндэслэгч марк Зукерберг “Forbes”-оос гаргадаг тэрбумтнуудын жагсаалтад орсон баячууд дотроос хамгийн богино хугацаанд хамгийн их хөрөнгө алдсан тэрбумтнаар тодорчээ.
-
2012 оны 6 сарын 13
Энэ сарын 12-13-нд шилжих шөнө хүчингийн нэг хэрэг гарчээ. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэн 25 настай эмэгтэй Д гэртээ харих замдаа хүчиндүүлсэн байна.
-
2012 оны 6 сарын 13
Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад хүний амь насыг санаатайгаар хохироосон хоёр хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн гудамжинд 49 настай эмэгтэй Д гадны нөлөөтэй нас барсан байжээ.
-
2012 оны 6 сарын 13
МАХН-МҮАН-ын Шударга ёс бүлгэмээс нэр дэвшиж байсан доктор С.Авирмэд хүн гүтгэсэн хэргээр Сүхбаатар дүүргийн прокурор, мөрдөн байцаах тасгаас хэрэгт татагдан шалгагдаж байгаа талаараа сэтгүүлчдэд хандлаа.