-
2012 оны 4 сарын 09
Өнгөрсөн амралтын өдрөөр хүчингийн гурван хэрэг гарчээ. Тус хэргүүд гурвуулаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэсвгэрт үйлдэгдсэн байна.
-
2012 оны 4 сарын 09
-
2012 оны 4 сарын 09
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Өвөрмонголын Шилийн гол аймагт ой хээрийн дөрвөн түймэр гарчээ. Түймэрт хоёр хүн амиа алдаж, найман хүн түлэгдсэн байна. 235 авто машинтай 1500 хүн дайчлагдан ажиллаж түймрийг даржээ гэж хятадын Сянь Хуа агентлаг мэдээлллээ.
-
2012 оны 4 сарын 09
Халимагийн тэргүүн Алексей Орловын зарлигааар Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжиновыг “Халимагийн баатар” цолоор шагнажээ.
-
2012 оны 4 сарын 09
Хүүхэд бол амьдралын цэцэг юм. Тиймээс цэцгийн баглаа болгоод эмээдээ бэлэглэцгээе.
-
2012 оны 4 сарын 09
Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын тэмцээн Монголд анх удаагаа зохион байгуулагдаж байгаа билээ. Тус тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр УДБЭТ-т Нээлтийн ёслол 17.00 цагт эхлэх бөгөөд ёслолын болон соёлын арга хэмжээ гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэх ажээ.
-
2012 оны 4 сарын 09
”Ringling Bros and Barnum & Bailey Circus is an American circus company”-д ажилладаг Монголын уран нугараач охидын үзүүлбэр. Ихэвчлэн уянгын аян дээр хийгддэг уран нугаралтын үзүүлбэрийг хүчтэй, Латино Танго маягийн аятай хийсэн нь олныг гайхшруулсан төдийгүй тун өвөрмөц сонголт болжээ.
-
2012 оны 4 сарын 09
Өнөө өглөө орсон бороотой цуг шар тоосонцор их хэмжээгээр уналаа гэж РИА Новости агентлаг Оросын Алс дорнодын Владивосток хотоос мэдээлэв.
-
2012 оны 4 сарын 09
Монголд хууртагдан ирж амиа алдсан америкийн иргэн Жон Мартин Кийныг хөнөөсөн хэрэгт гурван хүнийг татан байцааж байгаа билээ. Талийгчийн эхнэр Нэнси Ли 24tsag.mn-тэй байнга холбоотой байгаа.
-
2012 оны 4 сарын 09
-
2012 оны 4 сарын 09
”Айванхоу Майнз”, ”Оюутолгой” төслийн талаар 513 хуудас бүхий тайлангаа ”Рио Тинто”-д танилцуулахдаа Оюутолгойн олборлолт, боловсруулалын өртөг урьд нь тооцоолж байснаас харьцангуй өндөр болохоор байгааг сануулсан байна. Энэ нь ”Рио Тинто”-гийн уурыг хүргэсэн хэмээн ”BrisbaneTimes” сайтад мэдээлжээ.
-
2012 оны 4 сарын 09
АН-ын дарга Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаантай өдөр ерөнхий сайдыг хамтарсан мэдэгдэл хийхээр урьсан ч ирээгүй хэмээн хэвлэл мэдээллээр шуугиулав. Тэрбээр нэг сая төгрөгийг иргэдэд тараах талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ гэж байсан ч С.Батболд ирээгүй. Харин энэ долоо хоногт
-
2012 оны 4 сарын 09
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэрэмжит уншлагын танхимын нээлтийн ажиллагаа өнөөдөр 12 цагт Үндэсний төв номын санд болох юм.
-
2012 оны 4 сарын 09
Энэ жил нийслэлийн хэмжээнд 2800 тонн мах нөөцлөн худалдаанд гаргахаар төлөвлөсөн бөгөөд нөөцийн махыг өнөөдрөөс нэмж худалдаанд гаргаж байгаа юм.
-
2012 оны 4 сарын 09
“Нис нис” фестиваль өнөөдөр болно
-
2012 оны 4 сарын 09
АТГ-т нэр бүхий гишүүдийг шалгуулахаар УИХ-ын гишүүн Х.Баттулга материал бүрдүүлж өгсөн ч түүний хариуд ”Нийслэлийн прокурорын газраас хэргийг хаасан” гэх хариу өгчээ. Өнгөрсөн Баасан гаригт ирүүлсэн дээрх мэдэгдэлд Х.Баттулгын мэдэгдэлд дурдагдсан зарим зүйл урьд нь тогтоогдсон байсан гэжээ. Тухайлбал, Тавантолгойн орд газрыг
-
2012 оны 4 сарын 09
Сүүлийн үед “Энержи Ресурс” компани Ухаа Худагийн ордыг хууль бусаар авсан гэх мэдээ гарах болсон. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын холбогдох байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, тус компани ашиглалтын тусгай зөвшөөрөл хуулийн дагуу эзэмшиж байгаа юу, үгүй юу гэдгийг тодруулахаар ажиллаж байгаа юм.
-
2012 оны 4 сарын 09
Өнгөрсөн долоо хоногт оросын цагдаа нар Москва хотын Улаан талбайг “битүүмжилж”, хяналтаа тогтоон эсэргүүцэгчид тэнд жагсаал хийхэд хэцүүхэн байдалтай болсон байна. “Путины эсрэг чимээгүй жагсаал” зохион байгуулагчид “битүүмжлэлийг” үл тоон өнгөрсөн бямба гаригт Улаан талбайд жагссан байна.
-
2012 оны 4 сарын 09
Он гарсаар хүүхэд өртсөн зам тээврийн осол 142 бүртгэгджээ. Харин ослын улмаас 150 хүүхэд гэмтэж бэртсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 32,7 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин нас барсан хүүхдийн тоо буурсан байна.
-
2012 оны 4 сарын 09
Харгиа цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн ус стандартаас давсан бохирдолтой учраас Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал буурахгүй байгаа тухай мэргэжилтнүүд хэлдэг. Энэ нөхцөл байдлыг БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар газар дээр нь очиж үзээд холбогдох хүмүүст үүрэг даалгавар өгч зарим хүнд хатуу анхааруулга өглөө. Тухайлбал, Харгиад бохир ус нийлүүлдэг арьс ширний 23 үйлдвэр байдаг аж.