зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4346 4347 4348 4349 4350 4351 4352
  • Аагим халуун өдрүүд үргэжлжилнэ
    2017 оны 6 сарын 27
    АНХААР: Аагим халуун өдрүүд үргэжлжилнэ

    2017-06-27 08:59:15


    -Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст аагим халуун үргэлжилнэ-


    Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 32-34 градус дулаан байна.

    Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

    Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 22-27 градус, говь талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 34-39 градус, бусад нутгаар 29-34 градус дулаан байна.
  • Зурхай: Өнөөдөр Дашнямтай өдөр
    2017 оны 6 сарын 27
    Аргын тооллын 6 сарын 27, Ангараг гараг. Билгийн тооллын 4, Үнэг одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 4 цаг 57 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.
  • Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
    2017 оны 6 сарын 27
    2017 оны 06 дугаар сарын 26-ны 20 цагаас 06 дугаар сарын 27-ны 20 цаг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 33-38 хэм дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 33-35 хэм дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 34-39 хэм дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 18-20 хэм, өдөртөө 31-33 хэм дулаан байна.

  • МАХН: СЕХ луйвар хийж байна
    2017 оны 6 сарын 27
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал тоолох ажиллагаа үргэлжилж байна. Тэгвэл МАХН-аас дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэд СЕХ-г санал хураалтын дүнг будилуулж байна гэдгийг хэллээ. Тодруулбал урьдчилсан дүнгийн мэдээллээр Х.Баттулга бусад нэр дэвшигчээсээ 100 гаруй мянган хүний саналаар илүүрхэж байгаа бол С.Ганбаатар нэр дэвшигч М.Энхболдоос 10 гаруй мянган хүний саналаар илүү байсан. Гэвч хэдхэн цагийн дотор хоёр нэр дэвшигчийн санал тэнцэж байгааг тэд эсэргүүцэж байгаа юм. МАХН-ынхны мэдээлж буйгаар Сонгуулийн Ерөнхий хороо алслагдсан баг, сумаас мэдээлэл ирэхгүй байна гэх нэрийн дор луйвар хийж байгаа аж. Тиймээс ийнхүү эсэргүүцэж мэдээлэл хийлээ.

    Үүний дараа МАХН-ын гишүүд, дэмжигчид Сонгуулийн Ерөнхий хороон дээр үймээн үүсгэж эхэллээ. Тэд СЕХ-г шударга ажиллахыг шаардаж байгаа юм.
  • Х.Баттулга: Монгол ялна гэдэг уриагаа дахиад хэлье
    2017 оны 6 сарын 27
    Монгол ялна гэдэг уриагаа дахиад хэлье”
  • Улсын хэмжээнд 1.3 сая сонгогч саналаа өгчээ
    2017 оны 6 сарын 27
    Улсын хэмжээнд 1.3 сая сонгогч саналаа өгчээ
  • Ч.Содномцэрэн: Хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал асуулгад оруулна
    2017 оны 6 сарын 27
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн санал хураалт өндөрлөж, СЕХ-оос мэдээлэл хийлээ.
  • Дахин санал хураалтыг 7 дугаар сарын 6-нд төлөвлөжээ
    2017 оны 6 сарын 27
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнг Сонгуулийн ерөнхий хороо шууд дамжуулан үзүүллээ. Санал хураалтын дүнгээр МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 391477 сонгогчын, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 497213 сонгогчын, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 396256сонгогчын саналыг авсан байна.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал хураалтыг СЕХ автомат тооллогоор явуулж, гурван нэр дэвшигчийн зургийг дэлгэцэнд гаргаж, Сонгуулийн хэсгийн хороо тус бүрээр танилцууллаа.

    Энэ удаагийн сонгуульд 1.978.298 сонгогч саналаа өгөхөөр бүртгэгдэж, улсын хэмжээнд 1984 санал авах байр буюу сонгуулийн хэсгийн хороо ажилласан бол сонгуулийн урьдчилсан дүн 1624 хэсгийн хорооны дүнгээр гараад байна. Сонгуульд 1.218.665 сонгогч саналаа өгсөн байна. Энэ нь нийт сонгогчдын 60.4 хувь юм.

    Урьдчилсан дүнгээр хамгийн олон саналыг Х.Баттулга авлаа. Гэсэн хэдий ч түүний авсан санал нийт сонгогчдын 50+1 хувийн хэмжээний санал биш юм. Тиймээс Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн дагуу хоёр дахь шатны санал хураалт явагдаж магадгүй болжээ.

    Тус хуулийн 105.1-д Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна.

    105.2.Сонгуулийн төв байгууллага хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зарлан, зохион байгуулна хэмээн заасан байгаа. Саналын хуудсыг тоолох ажиллагаа үргэлжилж байна. Санал тоологдсон хэсгийн хороодоос тэмдэглээгүй хуудсын тоо 17528 гарчээ.
  • СЕХ: Сонгогчдын ирц 66.54 хувьд хүрлээ
    2017 оны 6 сарын 27
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр 07:00-20:00 цагийн хооронд явагдлаа.
  • Урьдчилсан дүнгээр Х.Баттулга зургаан дүүрэгт ялалт байгуулжээ
    2017 оны 6 сарын 27
    Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгуулийн санал хураалтад урьдчилсан дүнгээр 1.218.665 сонгогч оролцсон байна.

  • LIVE: Сонгуулийн Ерөнхий хороо мэдээлэл хийж байна
    2017 оны 6 сарын 27
    <iframe src=”https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fgogo.mn%2Fvideos%2F1416541795091775%2F&show_text=0&width=560” width=”560” height=”315” style=”border:none;overflow:hidden” scrolling=”no” frameborder=”0” allowTransparency=”true” allowFullScreen=”true”></iframe>
  • Шуурхай: Урьдчилсан дүнгээр Х.Баттулга тэргүүлсээр байна
    2017 оны 6 сарын 27
    Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгуулийн санал хураалтад урьдчилсан дүнгээр 1218665 сонгогч оролцож, Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгад 473954 сонгогч, МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатарт 382282, МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдод 370089 сонгогч тус тус саналаа өгчээ. Санал хураалтын дүн бүрэн нэгтгэгдээгүй байна. Санал тэмдэглээгүй хуудсын тоо 17528 гарчээ. Нийт 1984 хэсгийн хорооноос 1624 хэсгийн хорооны дүн одоогоор гараад байна. Саналын хуудсыг тоолох ажиллагаа үргэлжилж байна.
  • Санал хураалтын дүнгийн танилцуулга юуны учир гацав?
    2017 оны 6 сарын 26
    Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг шууд дэлгэцээр харуулна гэдгийг СЕХ-ноос мэдээлсэн байгаа. Өнгөрсөн жил УИХ-ын сонгуулийн дүнг ийм байдлаар гаргаж байсан юм. Тодруулбал, өнгөрсөн санал хураалтын урьдчилсан дүнг дэлгэцэээр 3-4 цагийн дотор гаргасан юм.

    Энэ жишгээр энэ жил санал авах 1983 хэсгээс ирж байгаа мэдээг шууд танилцуулах юм. Үүний дараа ирцийн мэдээг хүснэгтээр харуулах юм байна.
  • Шуурхай: Яг одоогийн байдлаар Х.Баттулга тэргүүлж байна
    2017 оны 6 сарын 26
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөөний 07.00-22.00 цаг хүртэл явагдаж дууслаа.

    Сонгуулийн санал хураалтын дүнг шууд дамжуулан дэлгэцээр харуулж байна.

    Одоогийн байдлаар Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга 482347, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 386337, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 376209 санал авснаар Х.Баттулга тэргүүлж байна.
  • Сонгуулийн ажиглалтын талаарх мэдээллийг маргааш 14:30 цагт хийнэ
    2017 оны 6 сарын 26
    Сонгуулийн ажиглалтын талаарх мэдээллийг маргааш 14:30 цагт хийнэ
  • Шуурхай: Сонгуулийн дүнг танилцуулж эхэллээ
    2017 оны 6 сарын 26
    Дүн мэдээг 22:00 цагаас хойш, дэлгэцээр шууд дамжуулан үзүүлэх бөгөөд дэлгэцэнд гурван нэр дэвшигчийн зургийг байршуулж, доор нь минут, секундээр саналын дүнг танилцуулна. 1983 саналын байрнаас ирж байгаа дүн мэдээ шууд дэлгэцэн дээр гарах юм.
  • Санал хураалт өндөрлөлөө
    2017 оны 6 сарын 26
    Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00-20:00 цагийн хооронд явагдаж, өндөрлөлөө. Улсын хэмжээнд 1.978.298 сонгогч санал өгөхөөр бүртгэгдсэн бөгөөд 1983 сонгуулийн санал авах хэсгийн хороод ажиллалаа. СЕХ-ноос санал хураалт зогссоны дараа автомат системийн тооллогын ажлыг эхлүүлж, тооллогын дүн мэдээг дэлгэцээр шууд дамжуулан үзүүлж байна. Дүн мэдээг нэгдсэн байдлаар СЕХ-ноос удахгүй танилцуулах юм.
  • Сонгогчдын ирц 45.5 хувьтай байна
    2017 оны 6 сарын 26
    Монгол орон даяар Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт үргэлжлэн явагдаж байна. СЕХ-ноос сонгогчдын ирцийн мэдээг өдрийн 13:00 цагт хүргэхдээ улсын хэмжээнд 21.3 хувийн ирц бүрдээд байгааг онцолсон. Улмаар дөнгөж сая дахин мэдээлэл хийж, 17:00 цагийн үеийн ирцийн мэдээг хүргэлээ.

    СЕХ-ноос мэдээлснээр аймгуудын дундаж 46.89 хувь, нийслэлийн дундаж 44, улсын дундаж 45.5 хувийн ирцтэй байна. Аймгуудаас Дархан-Уул, Дорнод, Орхон аймгийн ирц хамгийн бага байгаа бол Нийслэлийн дүүргүүдээс Багахангай, Багануур дүүргийн ирц муу байгаа аж.

    Аймгуудын ирцийн хувьд,

    Архангай аймаг 47.88 хувь

    Баян-Өлгий аймаг 42.54 хувь

    Баянхонгор аймаг 57.86 хувь

    Булган аймаг 46.89 хувь

    Говь-Алтай аймаг 53.53 хувь

    Говьсүмбэр аймаг 46.90 хувь

    Дорноговь аймаг 46.05 хувь

    Дорнод аймаг 36.96 хувь

    Дундговь аймаг 47.49 хувь

    Дархан-Уул аймаг 38.96 хувь

    Завхан аймаг 52.35 хувь

    Орхон аймаг 37.36 хувь

    Сэлэнгэ аймаг 45.10 хувь

    Сүхбаатар аймаг 55.39 хувь

    Төв аймаг 47.67хувь

    Увс аймаг 50.22 хувь

    Ховд аймаг 52.11 хувь

    Хэнтий аймаг 48.41 хувь

    Хөвсгөл аймаг 48.91

    Өвөрхангай аймаг 46.44 хувь

    Өмнөговь аймаг 47.51 хувь байна.

    Харин Нийслэлийн хэмжээнд,

    Хан-Уул дүүрэг 50.38 хувь

    Сүхбаатар дүүрэгт 44.25 хувь

    Чингэлтэй дүүрэг 41.13 хувь

    Баянгол дүүрэг 45.15 хувь

    Баянзүрх дүүрэг 43.10 хувь

    Сонгинохайрхан дүүрэг 43.36 хувь

    Багануур дүүрэг 38.95 хувь

    Багахангай дүүрэг 47.17 хувь

    Налайх дүүрэг 37.86 хувийн ирцтэй байна.
  • “Улаанбаатар цом” олон улсын тэмцээнд Г.Ган-Эрдэнэ алтан медаль хүртлээ
    2017 оны 6 сарын 26
    “Улаанбаатар цом” боксын олон улсын А зэрэглэлийн тэмцээн өчигдөр сүүлийн өдрөө болж, 10 жингийн аваргаа тодрууллаа.

  • Тэмдэглэсэн саналаа бусдад харуулбал 14 хоног баривчлана
    2017 оны 6 сарын 26
    Олон нийтийн сүлжээнд санал өгсөн хуудасныхаа зургийг нийтлэх зөрчил ажиглагдаж байна. Энэ талаар Сонгуулийн тухай хуулинд дараах байдлаар заажээ.

4346 4347 4348 4349 4350 4351 4352
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
    21 цаг 25 мин
  • "Улаанбаатар Трам" төслийн ТЭЗҮ-г нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
    21 цаг 56 мин
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
    22 цаг 6 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    22 цаг 40 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
    23 цаг 0 мин
  • ТАНИЛЦ: Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнс
    23 цаг 24 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
    23 цаг 41 мин
  • Ирэх даваа гарагт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ
    23 цаг 56 мин
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
    Өчигдөр 14 цаг 45 мин
  • Монголын парламентын 35 жилийн түүхэн хөгжил, ололт амжилт, сорилт, алдаа сургамжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв
    Өчигдөр 14 цаг 38 мин
  • Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй
    Өчигдөр 14 цаг 12 мин
  • Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно
    Өчигдөр 14 цаг 01 мин
  • Р.Гончигдорж: Улсын Бага Хурал төрт ёсны уламжлал, улс төрийн соёл, шударга ёсны үнэ цэнийг эрхэмлэж ажилласан
    Өчигдөр 13 цаг 18 мин
  • Даваа, гүвээнд халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхаарууллаа
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • "Автомашингүй өдөр"-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
    Өчигдөр 13 цаг 12 мин
  • Маргааш “Автомашингүй өдөр" болно
    Өчигдөр 12 цаг 51 мин
  • “Номын баяр” есдүгээр сарын 19-нд эхэлнэ
    Өчигдөр 12 цаг 39 мин
  • Ц.Туваан: Ашигт малтмалын тухай хууль "сэглэгдсэн" хууль болчхоод байна
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Эмгэнэл
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Ж.Чинбүрэн: 11 сард томуугийн өвчлөл, улаанбурханы өвчлөлтэй хавсраад нэлээд ноцтой болж болзошгүй байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Дулааны V цахилгаан станцыг “Митайм Интернэшнл” ХХК өөрийн хөрөнгөөр барина
  • М.Цэрэндаш: Энэ асуудлыг улс төрийн зорилгоор ашиглаж байгаад харамсаж байна
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш дуусна
  • А.Амартүвшин: Зам дагуу түлш борлуулахгүй, түүхий нүүрсийг Улаанбаатарт огт нэвтрүүлэхгүй
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • Ард түмний нийтлэг эрх ашиг дээр бид нэгдэж чаддаг байсан
  • Т.Ням-Очир: Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • ТӨСӨВ 2026: Нийгмийн халамжийн хөнгөлөлт, тусламж, үйлчилгээнд 2 их наяд төгрөгийг зарцуулна
  • Улсын хэмжээнд анхны Лаг хатааж шатаах үйлдвэрийг 2025-2027 онд барина
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК