зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4393 4394 4395 4396 4397 4398 4399
  • С.Жавхлан: Би өнөөдрөөс эхлэн Төрийн ордонд ”амьдрахаар” шийдлээ
    2017 оны 5 сарын 31
    УИХ-ын чуулганы хуралдаанаар БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан
  • Ч.Улаан: Ж.Батсуурь системийн золиос боллоо
    2017 оны 5 сарын 31
    УИХ-ын чуулганы хуралдаанаар БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
  • Хүүхдийн баяраар хаана, ямар тоглолт болох вэ
    2017 оны 5 сарын 31
    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн тохиолдуулан Нийслэлийн соёл, урлагийн байгууллагууд хүүхдийн үзвэрийг бэлтгээд байна. Ингээд өнөөдөр, маргааш болох үзвэрийн хуваарийг хүргэж байна.

    ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРТ: /5.31, 06.01 - 15.00/

    Хүүхдийн баярт зориулсан баярын тоглолт өнөөдөр, маргааш 15.00 цагаас тоглоно. Тус тоглолтын билет 5000 төгрөг бөгөөд Хүүхэлдэйн театрын кассар худалдаалж байна.



    УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРТ: /06.01-ний 12.00, 15.00, 18.00/

    ’ЦАСАНГОО БА ДОЛООН ОДОЙ’ сонгодог бүжгэн жүжиг.

    Дэлхийн олон театрт Цасангоо балетыг тоглодог бөгөөд Nomadic Ballet Production-ы авъяаслаг, хөдөлмөрч залуус хөгжмийн зохиолч Б.Павловскийн хувилбараар эх орныхоо тайзан дээр 2016 оны 11 сард анх удаа амилуулан, Монголын сонгодог урлагийн хөгжилд нэгэн шинэ хуудсыг нээсэн билээ. Тэгвэл энэхүү сонгодог бүжгэн жүжгийг маргааш буюу зургадугаар сарын 1-ний өдөр гурван удаа тоглох гэж байна. Тасалбар бүр бэлэгтэй бөгөд ticket.mn болон УДБЭТ-ын кассаар худалдаалж байна.



    УЛСЫН ДРАМЫН ТЕАТР: /06.01-ний 14.00, 16.00-с/

    Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид зохиолч Я.Баяраа, найруулагч Б.Хишигзаяагийн бүтээл ’Царцаа Намжил’ хүүхдийн жүжгийг тоглох гэж байна. Маргааш энэхүү жүжиг театрын тайзнаа хоёр удаа тоглогдоно.



    ҮНДЭСНИЙ ДУУ БҮЖГИЙН ЭРДМИЙН ЧУУЛГА: /06.01 - 10.00, 14.00/

    Хүүхдийн бүжгийн сэдэвчилсэн тоглолтыг ҮДБЭЧ-ын уран бүтээлчид зургадугаар сарын нэгний өдөр хоёр удаа тоглох гэж байна.

    КОРПОРЭЙТ КОНВЭШН ТӨВИЙН КОНЦЕРТЫН ТАНХИМ. /06.01 - 13.00/

    А.Толстойн ’Буратиногийн адал явдал’ зохиолоос сэдэвлэн, Ардын жүжигчин С.Сарантуяагийн найруулсан ’АЛТАН ТҮЛХҮҮР’ хүүхдийн жүжгийг ганцхан удаа тоглох гэж байнаэ. Хүүхдийн сайн мэдэх сургамжит үлгэрийн жүжигт урт хамар, шовгор малгайтай дүрсгүй модон хүү Буратиногийн тухай өгүүлэх ба гол баатрууд болох Карло аав, найрагч Пьеро, цэнхэр үст Мальвина, урт сахалт Карабас Барабас зэрэг олон дүр гардаг билээ.



    ’УЛААНБААТАР ПАЛАС’ КОНЦЕРТЫН ТАНХИМ. /06.01 - 13.00/

    ’Үлгэрийн баатрууд хамтдаа буюу Алтан залаат азарган тахиа’ хүүхэлдэйн жүжгийг зургадугаар сарын 1-д 13.00 цагаас ганцхан удаа тоглох гэж байна. Багачууд жүжиг үзэхээс гадна үлгэрийн баатруудтай хамтдаа зургаа татуулж, тоглох боломжийг олгох юм.



    ХҮҮХДИЙН ОРДОН. /06.01 - 11.00, 16.00/

    ’ИД ШИДИЙН АЯЛАЛ’ ХҮҮХДИЙН ЖҮЖИГ

    Монголын хүүхдийн ордны авьяаслаг сурагчид ’Ид шидийн аялал’ хүүхдийн жүжгийг хоёр удаа тоглох гэж байна. Жүжгийн гол санаа нь нийгэмд эерэг хандлага өгч, одоогийн хүүхэд залуусыг цахим ертөнцөөс түр ч гэсэн холдуулж, бодит ертөнцөд тэр дундаа номтой нөхөрлүүлэх гэсэн зорилготой аж. Жүжгийн тасалбар 18 мянган төгрөг бөгөөд хүүхэд бүрт бэлэгтэй аж.

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн тохиолдуулан маргааш 11.00-16.00 цагийн хооронд ’Монгол хүүхэд’ баярын үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд болно. Энэ үеэр Монголын үндэсний тоглоом наадгайг сурталчилна.

    Ч.БОЛОР
  • Ж.Мөнхбат: Ж.Батсуурь салбараа нэгдсэн бодлогоор хангаагүй, ажилдаа хариуцлагагүй хандсан
    2017 оны 5 сарын 31
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанаар БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна.
  • Хилийн боомтууд маргааш амарна
    2017 оны 5 сарын 31
    боомт
  • Гомдол, мэдээллийн дийлэнхийг санхүүгийн зөрчил эзэлж байна
    2017 оны 5 сарын 31
    Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанаас 2017 оны 5 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд 1800-1969 тусгай дугаарт ирүүлсэн гомдол мэдээлэлд дүн шинжилгээ хийв. Энэ хугацаанд нийт 31 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан байна.

    Гомдол, мэдээлэл нь агуулгын хувьд төрийн байгууллагын ёс зүй, хүнд суртал, удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой 12, ашиг сонирхлын зөрчилтэй гэх 11 гомдол, мэдээлэл байсан бол гэмт хэргийн шинжтэй 5 гомдол, мэдээлэл, бусад 3-ыг шалгуулахаар ирүүлсэн байна. Гомдол мэдээллийг салбар, байгууллагаар нь авч үзвэл боловсрол, нутгийн удирдлагатай холбоотой гомдол, мэдээлэл харьцангуй олон иржээ.

    Тухайлбал Монгени сургууль, Нийслэлийн 5-р сургууль, 38-р сургууль, 112 дугаар цэцэрлэг, 68-р цэцэрлэг, 49-р цэцэрлэг, 14-р цэцэрлэг зэрэг боловсролын байгууллагатай холбоотой, Орхон аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч болон Баянхонгор аймгийн Баянлиг, Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций сум, Төв аймгийн Жаргалант, Говь-Алтай аймгийн Тонхил сумдын төрийн албан хаагчидтай гомдол мэдээлэл ирүүлсэнийг хүлээн авч, хянан шалгаж байна.

    Иргэд, олон нийт авлига, ашиг сонирхлын зөрчил, албан тушаалын гэмт хэрэг, төрийн байгууллагын хүнд сурталын талаар санал гомдол, мэдээллийг АТГ-ын 1800-1969 дугаарын утсанд өгч, цаашид энэ төрлийн хууль бус үйлдэл дахин гаргахаас сэрэмжлэхийг хүсч байна.

    Гомдол, мэдээллийн тоо, салбар, байгууллагаар

    №
    Тоо
    Хувь

    Боловсрол
    7
    23.3

    Нутгийн удирдлага
    6
    20.0

    Цагдаа
    4
    13.3

    Зам, тээвэр
    2
    6.7

    Эрүүл мэнд
    2
    6.7

    Төрийн бус байгууллага
    2
    6.7

    ОНӨААТҮГ
    2
    6.7

    Батлан хамгаалах
    1
    3.3

    Мэргэжлийн хяналт
    1
    3.3

    Прокурор
    1
    3.3

    Хууль зүйн үйлчилгээ, өмгөөлөл, нотариат
    1
    3.3

    Газрын харилцаа, кадастр
    1
    3.3
    Дүн
    30
    100.0
  • Газар эзэмших эрхийн дуудлага худалдаа зарлалаа
    2017 оны 5 сарын 31
    Нийслэлийн Газрын албанаас ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зохион байгуулах гэж байна. Энэ удаа Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан зэрэг дүүргийн нутаг дэвсгэрт амины орон сууцны хороолол, амралт, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээ, орон сууц барих зориулалт бүхий 15 байршилд дуудлага худалдаа зарлаж байна.

    Дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагт нээлттэй явагдана. Дуудлага худалдааг Засгийн газрын 2017 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын дагуу явуулна.

    Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2017 оны 06 дүгээр сарын 20-ний өдрийн 8:30 минутаас эхлэн-2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 9:30 минут хүртэл Төрийн захиргааны Хангарди ордон, 3 давхарт, Нийслэлийн Газрын алба, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтэст битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.

    Дэлгэрэнгүй мэдээллийг www.ulaanbaatar.mn, www.gazar.ub.gov.mn хаягаар авна уу. Лавлах утас: 315712, 96008990

    ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХ ЭТГЭЭДИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

    Хүсэлт маягтаар гаргана.
    Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
    Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
    Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг;
    Дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт; /Нийслэлийн Төрийн сан банкны 200051049 тоот дансанд тушаана. Хүлээн авагч: Нийслэлийн Газар алба, Зориулалт: Дэнчингийн үнэ/
    ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ЗАРАГДАХ ГАЗРЫН ЖАГСААЛТ:

    д/д

    Газрын байршил

    Зориулалт

    Хэмжээ

    /га/

    Дуудлага худалдааны анхны үнэ

    /төг/

    1

    Баянгол дүүргийн 20-р хороо, Гурвалжин барилгын материалын захын урд талд

    Үйлчилгээ

    0.047

    93860000

    2

    Баянзүрх дүүргийн 11-р хороо,УБ-Налайхын чиглэлийн авто замын хойд талд

    Амины сууцны хороолол

    3.46

    307182687

    3

    Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хадатын аманд

    Амралт, аялал жуулчлал

    3.32

    146880000

    4

    Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

    Үйлчилгээтэй орон сууцны хороолол

    5.25

    470606848

    5

    Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

    Орон сууц

    1.6

    153189787

    6

    Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

    Амины сууцны хотхон

    2.23

    199004901

    7

    Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

    Орон сууц

    0.7

    69428944

    8

    Хан-Уул дүүргийг 10-р хороо, Төв аймаг чиглэлийн авто замын дагуу

    Худалдаа, үйлчилгээ

    0.8

    352800000

    9

    Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

    Орон сууц

    0.39

    38781165

    10

    Хан-Уул дүүргийг 10-р хороо, Морингийн гэр хорооллын урд талд

    Орон сууц

    5.0

    440800000

    11

    Хан-Уул дүүргийг 10-р хороо, Морингийн гэр хорооллын урд талд

    Орон сууц

    4.0

    352800000

    12

    Хан-Уул дүүргийг 10-р хороо, Морингийн гэр хорооллын урд талд

    Орон сууц

    4.0

    352800000

    13

    Сонгинохайрхан 32-р хороо, Авто худалдааны цогцолборын Бүс 6, барилга 8

    Зочид буудал, худалдаа үйлчилгээ

    1.1

    492300000

    14

    Сонгинохайрхан 21-р хороо, Рашаант өртөөний зүүн талд

    Аж ахуйн

    8.03

    354286320

    15

    Сонгинохайрхан 21-р хороо, Баруун турууны давааны баруун хойд талд

    Аж ахуйн

    3.02

    133493000

    Нийт

    42.947

    3958213652
  • Хүний биед сөргөөр нөлөөлөх кофе оруулж ирэхийг завджээ
    2017 оны 5 сарын 31
    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар өнөөдөр 11 цагаас мэдээлэл хийх гэж байна. Тэд тус газрын Төв лаборатороос хийсэн ил задгай хүнсний худалдаа болон худалдаа
  • Баярын өдөр дараах замууд хаагдана
    2017 оны 5 сарын 31
    Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг энэ жил 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Монгол хүүхдүүд сэдвийн хүрээнд зохион байгуулах юм.



    Хүүхдийн баяраар Д.Сүхбаатарын талбайд 15 төрлийн 3000 гаруй Монголын уламжлалт тоглоом наадгайг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд танилцуулж, урлаг соёл, худалдаа, үзвэр үйлчилгээний олон арга хэмжээ зохион байгуулагдана.



    Энэ үеэр хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн аюулгүй байдлыг хангах, баяраа тэмдэглэх нөхцөл бололцоогоор хангахын тулд Сүхбаатарын талбайн баруун болон зүүн хэсгийн автозамын хөдөлгөөнийг тухайн өдрийн 11.00-16.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлах юм.



    Мөн бяцхан хүүхэд багачуудын оролцсон явган парад болох үеэр Ерөнхий сайд Амарын гудамж буюу Соёлын төв өргөөний хойд талын автозамыг түр хугацаагаар хязгаарлана.



    Иймд жолооч та дээрх чиглэлээс бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоорой.



    ХҮҮХДИЙН БАЯРААР 280 ГАРУЙ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ.



    Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийг амар тайван, түгжрэл сааталгүй баяраа тэмдэглэн өнгөрүүлэх нөхцөл бололцоогоор хангах, гарч болзошгүй осол хэргээс урьдчилаэн сэргийлэх зорилгоор 280 гаруй Замын цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллах юм.
  • Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    2017 оны 5 сарын 31
    Бүх нийтээрээ амрах энэ өдөр дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Энэ тогтоолын дагуу маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
  • Ломбард дээрэмджээ
    2017 оны 5 сарын 31
    Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.......” ломбардыг
  • “Сондор хилэн” англи хэлний төв цагийн ангиуддаа элсэлт авч байна
    2017 оны 5 сарын 31
    “Сондор хилэн” англи хэлний төвийн ЦАГИЙН АНГИУД /06.15-22-30/
    “Сондор хилэн” төвийн 2017 оны зуны сургалтууд 06 сарын 05, 07 сарын 03, 07 сарын 31-нд эхлэх бөгөөд, бүтэн өдрийн ангиудаас гадна, ЦАГИЙН АНГИУДЫГ өргөн сонголттойгоор хичээллүүлж байгаа аж.
    Монголчуудаа англи хэлтэй болгоход 10 гаруй жилийн турш амжилттай ажиллаж буй “Сондор хилэн” төв үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж өглөөний 06.15 цагаас үдшийн 22.30 цаг хүртэл ийнхүү хичээллэх болсон нь олон хүний талархалыг хүртээд байгаа аж. Учир нь урин дулаан цаг ирж, элсэлтийн шалгалтад бэлдэх, гадаадад тэтгэлэгээр суралцах зэргээр амьдралаа төлөвлөж буй хүмүүсийн хувьд энэ нь маш чухал сонголт болж байгаа юм.
    Бүтэн өдрийн ангид сурах цаг зав багатай хүмүүст зориулан тэдний хүсэлтийг үйл ажиллагаандаа тусган өглөөний 06.15 цагаас үдшийн 22.30 цаг хүртэл цагийн өргөн сонголттойгоор 7 төрлийн ангитай болжээ. Өглөөний анги 06.15-08.15, 08.30-10.30. Өдрийн анги 10.30-12.30, 12.30-14.30, 14.30-16.30. Оройн цагийн анги 16.30-18.30, 18.30-20.30. 20.30-22.30 хүртэл хичээллэнэ.
    Цагийн ангиуд нь урд нь зөвхөн анхан шатнаас эхэлдэг байсан бол энэ удаагийн элсэлтээс анхан, дунд, гүнзгий шатны ангиудтай болсон байна. Бүтэн өдрийн нэгдүгээр шатны ангийг төгссөн оюутнууд, оройгоор гүнзгий ангид суумаар байна гэсэн хүсэлт их гаргадаг тул оройн 16.30-18.30, 18.30-20.30 цагуудад гүнзгий шатны анги хичээллүүлэхээр болжээ.
    Хичээллэх өдөр:Ажлын таван өдрөөр дөрвөн долоо хоног.
    Цаг: 60 цаг
    Түвшин: Анхан шат, Дунд шат, Гүнзгий шат
    Төлбөр: 250.000


    

    ’’Сондор хилэн’’ төвийн 2017 оны зуны сургалтууд
    06 сарын 05,
    07 сарын 03, 07 сарын 31-нд эхэлнэ ...

    БҮТЭН ӨДРИЙН АНГИУД
    1. Насанд хүрэгчдэд зориулсан
    БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
    2. Хүүхдүүдэд зориулсан
    БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
    3. Бүтэн өдрийн ангийг төгсөгчдөд зориулсан
    БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН АНГИ


    ЦАГИЙН АНГИУД

    1. Өглөөний анги 06.15-08.15
    08.30-10.30

    2. Өдрийн анги 10.30-12.30
    12.30-14.30
    14.30-16.30

    3. Оройн цагийн анги 16.30-18.30
    18.30-20.30
    20.30-22.30

    ТУСГАЙ СУРГАЛТУУД

    1. ӨГЛӨӨНИЙ АНГИ 06.15-08.15
    2. ОРОЙН ЦАГИЙН АНГИ 16.30-18.30 18.30-20.30 20.30-22.30
    3. ХҮҮХДИЙН АНГИ 12.30-14.30 14.30-16.30 16.30-18.30
    4. ХАГАС ӨДРИЙН ЯРИАНЫ АНГИ 08.30-12.30
    5. VIP СУРГАЛТ 18.30-22.30
    6. БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
    7. ЭЕШ-д БЭЛТГЭХ АНГИ 18.30-20.30
    8. Монгол багштай ЯРИАНЫ АНГИ
    9. Гадаад багштай ЯРИАНЫ АНГИ
    10. ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ
    11. ЗАЙНЫ СУРГАЛТ Баасан гараг бүрийн 13 цагт ikon.mn






     Хаяг: Энхтайвны гүүрний зүүн хойно Park place-ийн 6 давхарт. (Шинээр баригдсан 13-н давхар барилга)
     Утас: 9911-2414, 9999-2414, 9928-3293, 9810-3020.
     WEB: www.sondorkhilen.mn
     PAGE: http://www.facebook.com/Sondorkhilen English language center
    Та sondorkhilen.mn –д хандаж бүртгүүлнэ үү.


    Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-24, ’’Парк плэйс’’ оффис, 6 давхар


    

  • Согтуу залуу хайр дурлалаасаа болж амиа хорлохыг завджээ
    2017 оны 5 сарын 31
    Өнгөрсөн даваа гаригийн өглөөний 07:21 цагт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо Өнөр хорооллын 8-р байрны дээвэр дээрээс нэгэн иргэн амиа хорлохыг завдсан билээ.
  • Цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
    2017 оны 5 сарын 31
    Өнөөдөр буюу 2017 оны тавдугаар сарын 31-ний Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна.
  • УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ
    2017 оны 5 сарын 31
    Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулгантай. Чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
  • Эдийн засгийн байнгын хороо хуралдана
    2017 оны 5 сарын 31
    УИХ-ын Байнгын хороодын өнөөдрийн хуралдааны хэлэцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн
  • Шалгалтын нууцын задрал Сайдыг суудлаас нь буулгахад хүргэв
    2017 оны 5 сарын 31
    Өнгөрсөн хаваржин боловсролын салбар доргисон билээ. Ялангуяа тусгай сургалттай Ерөнхий боловсролын сургуулийнхан нь сайдынхаа чихийг нэлээд халууцуулж, бачимдаж ядсан сурагчид болоод эцэг эхчүүд нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны явуургүй үйл ажиллагааг шүүмжилж, сайдыгаа хүртэл огцрохыг шаардаад авсан.
  • Түймрийн голомтод албан хаагчдыг нисдэг тэргээр хүргэлээ
    2017 оны 5 сарын 31
    Улсын хэмжээнд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 9, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар,
  • 6-р сарын 1-нд бороо орж, салхи 16-18 метр хүрч, сэрүүснэ
    2017 оны 5 сарын 31
    6-р сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч, үдээс хойш сэрүүснэ.
  • Улаанбаатарт өдөртөө 25-27 градус дулаан байна
    2017 оны 5 сарын 31
    2017 оны 05 дугаар сарын 30-ны 20 цагаас 05 дугаар сарын 31-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
4393 4394 4395 4396 4397 4398 4399
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулна
    3 цаг 4 мин
  • Ихэнх нутгаар сэрүүсэж, зарим нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна
    3 цаг 10 мин
  • СУРВАЛЖИЛГА: Түүхий нүүрсийг хагас коксжуулснаар утааг 45-50 хувиар бууруулах шинж чанартай болдог
    4 цаг 6 мин
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
    4 цаг 50 мин
  • Мөрөн, Цагаан-Уул сумаас гарах зорчих хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг бямба гарагийн 23:00 цаг хүртэл сунгажээ
    5 цаг 0 мин
  • “Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын тендерийг зарлалаа
    6 цаг 34 мин
  • Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт газар хөдөлжээ
    6 цаг 35 мин
  • Сүхбаатар дүүрэгт орон сууцны барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаанд урьж байна
    7 цаг 30 мин
  • Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
    7 цаг 30 мин
  • Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж, тогтвортой ирээдүйн бодлогыг хэлэлцэнэ
    8 цаг 17 мин
  • УИХ-ын гишүүн М.Мандхай: Монгол Улс бол дарангуйллын улс биш
    8 цаг 37 мин
  • Иргэд засаглах индэр D-GOV.MN цахим систем ажиллаж эхэлээ
    8 цаг 53 мин
  • “Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
    9 цаг 3 мин
  • Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн 43 чиглэлд өөрчлөлт орно
    10 цаг 15 мин
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
    10 цаг 26 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13473 болжээ
    10 цаг 28 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    10 цаг 32 мин
  • ТАНИЛЦ: “Mining Week & MinePro” үзэсгэлэнгийн хөтөлбөр
    10 цаг 50 мин
  • Өнөөдөр "Уул уурхайн 7 хоног" эхэлнэ
    11 цаг 4 мин
  • Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов
    11 цаг 26 мин
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Өнгөрсөн наймдугаар сар 1940 оноос хойш тохиолдож байгаа бага тунадастай 38 дахь сар боллоо
  • Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт шинэ үеийн супер компьютерын технологи нэвтэрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
  • С.Амарсайхан: Франц улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК