-
2017 оны 4 сарын 06
УИХ-ын чуулган үргэлжилсээр байна. Төсвийн тодотгол хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Долоон төрлийн татвар орж ирж байна.
-
2017 оны 4 сарын 06
Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнөөс, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын дарга М.Энхболд нарт шаардлага хүргүүлэх болсон талаараа мэдээлэл хийлээ.
-
2017 оны 4 сарын 06
Хэдхэн сарын өмнө ТӨБЗГ-аас төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтын дүнг мэдээлж, захирлуудын хэт өндөр цалин хангамжийн асуудлыг шүүмжилж байсан. Тухайн үед хамгийн өндөр цалинтай захирлаар Эрдэнэт үйлдвэрийн сео Ц.Даваацэрэн тодорсон бөгөөд сард 10 мянган доллар авдаг гэж мэдээлж байв.
Тэгвэл нэгхэн улирлын дараа гэхэд л өмнөхөө таг мартсан төрийн өмчийг бодлогоор зохицуулагч эрхэм Ц.Ням-Осор “”Эрдэнэт”-ийн захирал 20 мянган долларын цалинтай байсныг бууруулж 10 мянган доллар болголоо. Энэ бол маш бага мөнгө” хэмээн даапаалж сууна. Алинд нь итгэх вэ.
Засгийн газраас төрийн өмчит компанийн захирлуудын цалинг 30-60 хувь бууруулах шийдвэр гаргасан гэсэн. Энэ хүрээнд Х.Бадамсүрэнг ийнхүү “чангалж” байгаа юм байна. Ц.Ням-Осор телевизэд өгсөн ярилцлагадаа “Өмнөх захирлуудыг бодвол Х.Бадамсүрэн зайлуул, их хангамжаа хасуулж хохирч байгаа хүн. Хүний эрхийн байгууллагад хандсан ч болно” гэж ярьж суух...
Гэтэл УИХ-аас эдийн засгийг нуруундаа үүрдэг хувийн аж ахуйн нэгжүүдэд дарамт үүсгэх, хэдэн төрлийн татвар нэмэхээр зэхэж байна. Тэд энэ татварын дарамтыг үүрэхийн тулд ажилчдаа цомхотгохоос өөр аргагүйд хүрэхийг сануулсан. Мөн бизнес эрхлэгчид анх удаагаа төрд татвар төлөхгүй гэдгээ мэдэгдсэн. Сардаа авдаг 500 мянган төгрөгөөсөө хагацах нь гэсэн айдасд ажилтай иргэд автлаа.
Ц.Ням-Осор мэтийн түшмэлтэй, Сандуй Сундуй даргатай аз жаргалтай Монголд чинь иргэд нь БООЖ ҮХЛЭЭ!!!
Ш.Даваа
-
2017 оны 4 сарын 06
“Випашяна” бясалгалд хорих 427 дугаар ангийн хүмүүжигчид хамрагдлаа
-
2017 оны 4 сарын 06
Таван цагдаа нийлж нэг иргэнийг зодсон хэрэг шалгагдаж байна. Тодруулбал,
-
2017 оны 4 сарын 06
Богд уулын дархан цаазат газарт золбин нохой олширч байгааг Богд Хан уулын дархан цаазат газрын албаны хүмүүс санаа зовнин өгүүлж байна. Нийслэл хоттой ойрхоноос гадна аялж зугаалж байгаа хүмүүс дагуулж ирсэн нохойгоо ууланд орхиж төөрүүлдэг зэрэгтэй холбоотой гэнэ.
Богд Хан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Д.Банди “Бор гөрөөс, буга, жижиг мэрэгч амьтдад золбин нохой хохирол их учруулдаг. Он гарсаар 15 гаруй гөрөөсийг нохой хөөснийг бид арга хэмжээ авч, амьдрах чадвартайг нь ууланд нь буцааж тавьсан” гэж ярилаа.
Хаврын улиралд нохой устгалын ажлыг Богд Хан уулын дархан цаазат газраас зохион байгуулдаг бөгөөд өнөөдөр 3 дахь удаагийн устгалаа хийж байгаа аж. Богд Хан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Д.Банди “Туулын шугуй, Богд ууланд энэ хавар маш их нохой байсан. Бид Хот тохижилтын газраас анчин авч нохой устгал хийдэг. Сүүлийн 2 удаагийн устгалаар 100 гаруй нохой устгасан. Өнөөдөр 4 анчин ажиллаж байна” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 06
Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаараа 2017 оны төсвийн тодотголын анхны хэлэлцүүлгийг хийж байгаа билээ.
-
2017 оны 4 сарын 06
ОУВС-гаас тавьсан шаардлагын дагуу хадгаламжийн хүүд татвар авахаар болсон. “Өмнө нь хуулиараа 100 саяас дээш хадгаламжаас татвар авч байсан.
-
2017 оны 4 сарын 06
“Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал” хоёр дах өдрөө “Туушин” зочид буудалд үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар 2018 онд Монгол Улсад зохион байгуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлыг хэрхэн амжилттай зохион байгуулах сэдвээр голлон явагдана.
Хуралдааныг БНЭУ-ын Онцгой байдлын ерөнхий газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Камал Кишор даргалан явуулж байна.
Хуралдааны үеэр “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал -2018” зохион байгуулах ажлын хэсгийн тайланг сонсох бөгөөд хурлын бэлтгэл ажлыг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар Монгол Улсын Засгийн газраас танилцуулга хийнэ.
Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын Стратегийн Азийн түншлэлийн хурлын гишүүдийн зөвлөгөөн болно. Энэ үеэр хуралд оролцогчид багт хуваагдан “Бүс нутагт Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тодорхойлох нь” сэдвээр багийн дасгал ажил хийх юм. Тухайлбал, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал-2018”-ын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, багуудын хамтарсан зөвлөмж гаргах юм.
Хуралдааны төгсгөлд бүс нутагт Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тодорхойлох нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 06
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Тоёота мотор” корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Цүёоши Авай болон холбогдох албаны хүмүүсийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Ноён Цүёоши Авай “Бид 2014 оноос хойш Монгол наадмыг ивээн тэтгэж хамтран ажилласаар ирсэн. Энэ удаа дөрөв дэх жилдээ ивээн тэтгэж хамтран ажиллахыг хүсч байна. Үүнээс гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах саналтай байна” хэмээлээ.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Юуны өмнө Үндэсний их баяр Наадмын албан ёсны түншээр хамтран ажилладаг та бүхэнд нийт Улаанбаатарчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье. Бид энэ тал дээр татгалзах зүйлгүй. Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэн батлагдаж, ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын хичээлийн хөтөлбөрт “Замын хөдөлгөөний дүрэм” орсонтой холбогдуулан ном, сурах бичиг, сургалтын материал, гарын авлага шинээр боловсруулан гаргаж батлуулах, хэвлүүлэх, сургалт сурталчилгааны ажил зохион байгуулахад хамтран ажиллах саналтай байна” гэлээ.
Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн орчмын гарцыг сайжруулах, гэрэлтүүлгийг өөр ялгах гэрлээр хийх саналыг тухайн үеийн хотын удирдлагаас санал тавьж байсан, уг асуудлаар хамтран ажиллах хүсэлтэй хэвээр гэдгийг тодотгож байв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 06
УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дунд оффшор эсрэг хууль байгаа.
-
2017 оны 4 сарын 06
ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд тэтгэврийн насыг нэмэхээр болсон.
-
2017 оны 4 сарын 06
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүх хурлын шийдвэртэй холбогдуулан янз бүрийн мэдээлэл иргэдийн дунд тархах болсон.
-
2017 оны 4 сарын 06
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2017 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэж байна.
-
2017 оны 4 сарын 06
Чөлөөт бөхийн ертөнцөд нэгэн бараан мэдээ дуулдлаа. ОУОХ-ны допингийн эсрэг төвөөс “Бээжин-2008” олимпийн наадмын чөлөөт бөхийн хүнд жингийн аварга, ДБХ-ны “Алдрын танхим”-ын гишүүн Узбекистаны алдарт бөх Артур Таймазов сэргээш хэрэглэсэн нь тогтоогдлоо. Түүнээс өнгөрсөн жилийн зургадугаар сард шинжилгээ авахад хориотой эмийн жагсаалтад байдаг “Метаболиты” хэмээх бодис илэрсэн. Тэгвэл сорьцыг дахин шинжлүүлэхэд эерэг хариу гарсан байна. Ингэснээр Таймазов олимпийн гурван алтынхаа нэгийг алдах нь тодорхой болж байна. Харин 120 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн ОХУ-ын Бахтиор Ахмедовт түүний медаль шилжиж, Сиднейн олимпийн аварга Давид Мусульбес огшиж, мөнгө, Ираны Фардин Масуми хүрэл медаль хүртэх нь. Түүнчлэн Бээжингийн олимпийн наадмын 60 кг-ын жингийн мөнгөн медальт Украины Василий Федоришин сэргээш хэрэглэсэн нь тогтоогджээ. Түүнээс цуснаас мөн “Метаболиты” хэмээх бодис илэрчээ. Украин эрийн медаль Японы Киничи Юмотод шилжиж, түүнд ялагдсан Монголчуудын эчнээ танил, буриад цустай, киргиз иргэншилтэй Базар Базаргүриевт хүрэл медаль очих юм.
-
2017 оны 4 сарын 06
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2017 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэж байна. С
-
2017 оны 4 сарын 06
асгийн газрын тогтоолоор “Оюутан цэрэг” хөтөлбөр гурван жил амжилттай хэрэгжүүлж байна. Энэ угацаанд 2390 оюутан хамрагдаад байгаа бол энэ жил 1000 оюутан байхаар Батлан хамгаалах сайдын тушаал гарчээ.
-
2017 оны 4 сарын 06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар 2017 оны улсын төсвийн тодотголын анхны хэлэлцүүлгийг хийх юм.
-
2017 оны 4 сарын 06
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар 2017 оны улсын төсвийн тодотголын анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм.
-
2017 оны 4 сарын 06
Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм.
Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм хэмээн багаасаа л цээжилж өссөн болохоор багшийн мэргэжлийг, багш хүнийг ийм л байх ёстой гэдэг ухагдахуун толгойд бүр суучихсан гэхэд болно. Ёсондоо ч гэсэн багш хүн ийм л байх ёстой. Хүүхэд шуугисан эх өргөөний эзэн шиг эзэн нь байж, сурч боловсрохоор мэрийж буй шавь нарынхаа сурлага хүмүүжилд нь анхаарч, ирээдүйн замыг нь гэрэлтүүлж өгөх ёстой.