Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Монгол Улс ОУВС-ын хөтөлбөрт хамрагдаж, 5.5 тэрбум ам.долларын зээл авахаар боллоо

2017-5-25
0
ЖИРГЭХ

ОУВС-ийн захирлуудын зөвлөл монголын цагаар өчигдөр шөнө хуралдаж, Монгол Улсыг тус сангийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамруулах шийдвэр гаргажээ. ОУВС-д Монгол Улс хамрагдсанаар 440 сая ам.долларын санхүүжилт буюу нийт 5.5 тэрбум орчим ам.долларын хөнгөлөлттэй зээл авна. Уг хөтөлбөрт БНХАУ-ын Ардын банктай байгуулсан хоёр тэрбум ам.долларын өртөгтэй свап хэлэлцээр багтаж байгаа аж. Харин үлдэж байгаа 3.5 тэрбум ам.долларыг ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад хандивлагч орнуудаас авахаар төлөвлөсөн байна. ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх "Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр" нь гурван жилийн хугацаанд хэрэгжих юм. Тэгвэл олон улсын валютын сантай хэрэгжүүлэх Өргөсөн санхүүжилтийн хөтөлбөр гэж юу болоод энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр гарах үр дагаварыг 24 баримтаар хүргэж байна. 


 

 

"Өргөтгөсөн санхүүжлитийн хөтөлбөр" нь ОУВС-гаас олгодог дөрвөн төрлийн зээл, хөтөлбөрөөс хамгийн хүнд нөхцөлтэй нь

 

Баримт 1. Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд Олон улсын валютын сантай хамтран "Өргөтгөсөн санхүүжлитийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхээр болсон.

 

Баримт 2. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр ОУВС-гаас 440 сая ам.долларын санхүүжилтийг олгох бөгөөд ОУВС болон олон улсын байгуулагууд, хандивлагч орнуудаас нийтдээ 5.5 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг төсвийн алдагдал төлбөрийн тэнцлийн зориулалтаар ашиглах юм.

 

Баримт 3. Олон улсын валютын сангийн төлөөлөгчид Монгол Улсыг 24 сар буюу богино хугацаанд хэрэгждэг “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах боломжгүй гээд, илүү хүнд нөхцөлтэй, удаан хугацаанд буюу таван жил хүртэл үргэлжилдэг “Өргөтгөсөн санхүүжлитийн хөтөлбөр" санал болгосон нь энэ юм.

 

Баримт 4. “Өргөтгөсөн санхүүжлитийн хөтөлбөр" нь Олон улсын валютын сан манай улсад хэрэгжүүлдэг “Стэнд бай” болзолт зээлийн хөтөлбөрүүдээсээ хамгийн урт хугацаатай, өндөр нөхцөл, шаардлагатай аж.

 

Баримт 5. Энэ хөтөлбөр нь төлбөрийн тэнцвэр алдагдсан, эдийн засаг нь онцгой хүнд байдалд орсон орнуудад олгодог гэдгээрээ “Стэнд бай”-тай төстэй боловч илүү нягт, хугацаа шаардсан хамтын ажиллагааны зээл гэдгээрээ ялгаатай юм. Товчхондоо “Extended fund facility” бол ОУВС-гаас олгодог дөрвөн төрлийн зээл, хөтөлбөрөөс хамгийн хүнд нөхцөлтэй нь юм.

 

Баримт 6. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах улсууд зээлдүүлэгчтэй тодорхой асуудлаар харилцан тохиролцож санамж бичиг байгуулдаг, санамж бичигт тавигдсан шаардлагуудыг хөтөлбөр хэрэгжих хуга­цаанд тухайн улс биелүүлэх ёстой байдаг. Тэгвэл “Extended fund facility” хөтөлбөрт хамрагдахын тулд зээл авахаасаа ч өмнө ОУВС-гийн тавьсан шаардлага нөхцлийг хангах ёстой болдог байна.

 

Баримт 7. Мөн энэхүү зээлийг авсан улс ОУВС-гийн гишүүн орнуудаас тавьсан болзлын хүрээнд эдийн засгийн салбартаа тогтолцооны эрс шинэчлэлийн шинжтэй өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай болдог аж.

 

Баримт 8. ОУВС-гийн хөтөлбөрүүд жирийн иргэдийн нуруунд ачааны хүндийг үүрүүлдэг гэдэг утгаараа эрх баригчдад халтай байдаг. Энэ ч утгаараа энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлбэл нийт долоон төрлийн татварыг нэмэгдүүлэх юм.

 

"Өргөтгөсөн санхүүжлитийн хөтөлбөр"-ийн эерэг болоод сөрөг үр дагавар юу байх вэ

 

Баримт 9. Хугацааны хувьд гурван жил буюу 36 сар, шаардлагатай тохиолдолд нэг жил сунгадаг. Зээлийг нэгмөсөн өгөхгүй, тодорхой хугацаанд, шаардлагатай гэж үзсэн хэмжээгээр шилжүүлдэг.

 

Баримт 10. ОУВС манайд зээл өглөө гэхэд энэ журмаар л олгоно. 450 сая ам.доллар батлагдсан тохиолдолд үүрэг амлалт өгч, авалцсаны дараа нэг удаадаа хамгийн дээд тал нь 100-150 сая ам.доллар орж ирнэ гэсэн үг. Шаардлагыг нь хангахгүй бол дараагийн мөнгө орж ирэхгүй юм байна.

 

Баримт 11. Шаардлагууд нь эхэндээ төлбөрийн балансыг тэнцвэржүүл, төсвийн алдагдлыг төдөн хувьд хүргэ, төрийн өмчийн компаниудын алдагдлыг багасга, төрөөс татаас өгдөг байдлаа зогсоо, зээлээ хумь гэх мэт ерөнхий шинжтэй байдаг аж.

 

Баримт 12. Харин яваандаа “Тэтгэврийн тогтолцоог шинэчил”, “Орон сууцны ашиглалтын зардлыг нэм”, “Эрчим хүчний үнийг чөлөөл” гэх мэтээр нэг салбар руу тухайлан хандсан шинжтэй болж ирдэг байна.

 

Баримт 13. "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр" хэрэгжиж эхэлбэл 2019 онд хуримтлал хэлбэрээ олгохоор төлөвлөсөн хүүхдийн мөнгийг олгохгүй байхаар ОУВС-тай тохирчээ.

 

Баримт 14. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 40 хувьд олгохоор төлөвлөсөн байна. Үүнээс хэмнэсэн мөнгийг эмзэг бүлгийнхэнд олгох хүнсний талонд зарцуулах аж.

 

Монгол Улс ОУВС-гаас өмнө нь хоёр удаа зээл авч байжээ

 

Баримт 15. Монгол Улс ОУВС-гаас гурав дахь удаагаа хандахдаа хамгийн хүнд шаардлага нөхцөлтэй “Өргөтгөсөн санхүүжлитийн хөтөлбөр"-т нь хамрагдахаар болов. Өмнө нь арай зөөлөн нөхцөлтэй “Стэнд бай” хөтөлбөрт хоёр удаа хамрагдаж байв.

 

Баримт 16. 1991 он 13.75 сая ам.долларын зээл авч байсан бол 2009 он 229.2 сая ам.долларын зээл авч байжээ.

 

Баримт 17. Сангийн сайд Б.Чойжилсүрэн "ОУВС-тай зургаан сарын турш хэлэлцээ хийж "Extended facility fund" буюу Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг гурван жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлэхээр тохирлоо" гэдгийг анх мэдэгдсэн.

 

Баримт 18. Хөтөлбөрийн нийт санхүүжилтийн хэмжээ 5.5 тэрбум ам.доллар. Энэ мөнгийг донор орнууд болон олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас босгохоор болсон. Үүний дотор БНХАУ-ын Ардын банк хийсэн хоёр тэрбум ам.долларын своп хэлэлцээрийг хойшлуулахаар болсон. Цаана нь үлдэж байгаа 3.5 тэрбум ам.долларыг ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон хандивлагч орнуудаас босгохоор төлөвлөсөн байна.

 

Баримт 19. Хөтөлбөрийн хүрээнд гурван үндсэн бодлого хэрэгжүүлнэ. Нэгдүгээрт, төсвийн бодлогыг сайжруулна, хоёрдугаарт, мөнгөний бодлого дээр тодорхой арга хэмжээ авна, гуравдугаарт, банкны салбарын зарим арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. ОУВС-тай хийсэн хэлэлцээрийг Захирлуудын зөвлөлөөр нь батлуулахаас өмнө манай тал гурван ажил хийх ёстой аж.

 

Баримт 20. Тэтгэвэр тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн боломжтой уялдуулан 2018 оны улсын төсөв батлагдахаас өмнө талууд нэмэлт хэлэлцээр байгуулж шийдвэрлүүлнэ.

 

Баримт 21. Эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан аливаа санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хүн амын цалин орлого, нийгмийн хамгааллын хүрсэн төвшинг дордуулахгүй байх, ажлын байрыг хадгалах, улмаар нэмэгдүүлэх нөхцөл бололцоотойгоор хэрэгжүүлнэ.

 

“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжихтэй холбоотойгоор МҮЭХ-оос Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлж байв

 

Баримт 22. Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх гэж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-тэй холбоотойгоор МҮЭХ-ноос Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарын албаны хүмүүст мэдэгдэл хүргүүлж байв.

 

Баримт 23. Энэхүү мэдэгдэлд: "Дээрх хөтөлбөрийн хүрээнд урьдчилсан байдлаар тохиролцсон зарим үндсэн нөхцөлүүд, тухайлбал нэр бүхий татвар, шимтгэлийг нэмэгдүүлэх, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхгүй байх гэх мэт нөхцөлүүдээр тохиролцон хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 2.5, 3.2, 3.9 заалтууд зөрчигдөх, улмаар хэлэлцээрийн хэрэгжилт, биелэлттэй холбогдон хөдөлмөрийн хамтын маргаан үүсэх эрх зүйн нөхцөл бүрдэж болзошгүй"-г МҮЭ-ийн холбооноос мэдэгдлээ. 

 

Баримт 24. Уг асуудлаар МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нарт мэдэгдэл хүргүүлсэн байна. 

 

24tsag.mn

image

ОУВС-ийн захирлуудын зөвлөл монголын цагаар өчигдөр шөнө хуралдаж, Монгол Улсыг тус сангийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамруулах шийдвэр гаргажээ. ОУВС-д Монгол Улс хамрагдсанаар 440 сая ам.долларын санхүүжилт буюу нийт 5.5 тэрбум орчим ам.долларын хөнгөлөлттэй зээл авна. Уг хөтөлбөрт БНХАУ-ын Ардын банктай байгуулсан хоёр тэрбум ам.долларын өртөгтэй свап хэлэлцээр багтаж байгаа аж. Харин үлдэж байгаа 3.5 тэрбум ам.долларыг ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад хандивлагч орнуудаас авахаар төлөвлөжээ. ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх ”Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр” нь гурван жилийн хугацаанд хэрэгжих юм байна. Тэгвэл олон улсын валютын сантай хэрэгжүүлэх Өргөсөн санхүүжилтийн хөтөлбөр гэж юу болоод энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр гарах үр дагаварыг 24 баримтаар хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • зочин (119.40.103.162)
    Сайхан мэдээ байна, АН-ын тэнэгүүдийн сүйтгэж хаясан эдийн засаг, улс орныг энэ хөтөлбөрт хамрагдаж байж л аврана гэдгийг ард түмэн ойлгож байгаа, Санаатайгаар сөрөг мэдээлэл тарааж байгаа хүмүүсийг анхаарч байгаа байх аа, холбогдох газар нь
    2017 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.27.20)
    Одоо 1 монгол хүн 60 сая төгрөгийн өртэй боллоо. Авч идэхийг нь МАН-ын хулгайч луйварчид хийж ард түмэн тэдний идэж уусныг төлөх л үлдэж.. Баахан улс орон дампуурлаа гэж сонгуулиас хойш орилж орилж, өмнөх нөхдийг идэж уусан болгож ард түмэнд харлуулж харагдуулсны ач гавьяа эцсийн зорилго нь гаднаас мөнгө босгож намаараа хувааж авах л байсан. Татвар төлөгчдийн мөнгөөр түүнийгээ төлнө . Өөрсдөө хагартлаа баяжина. Ийм нөхдөөр төр бариулаад улс орон хэзээ ч хөгжихгүй.
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
    • Nam bus
      Hen ni ene ih urig ehleed hissen yum be? MAN uu, esvel MAN uu? Zuvhun barimt l haruulahaas bish bid irged biye biyenee hemleed, taltsaad baih hereggui yum bish uu.
      2017 оны 05 сарын 25
    • Зочин
      Улс орон өөдлөж, эдийн засаг сэргэж эхлэхээр үхлээ юу чи,
      2017 оны 05 сарын 25
    • Зочин
      Чи АН ых уу
      2017 оны 05 сарын 25
  • Зочин (202.179.27.232)
    ГАХАИНУУД
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
    7 цаг 57 мин
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
    9 цаг 39 мин
  • СХД-ийн Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулах 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм байгуулна
    10 цаг 45 мин
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
    11 цаг 48 мин
  • Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна
    12 цаг 26 мин
  • Сэлбэ голын загасыг Туул голын харзалсан хэсэгт шилжүүлжээ
    12 цаг 51 мин
  • МУАЖ Э.Амартүвшинд Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг өнөөдөр олгоно
    13 цаг 40 мин
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
    14 цаг 23 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна
    14 цаг 38 мин
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
    14 цаг 48 мин
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
    15 цаг 29 мин
  • Сар шинэ угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
    15 цаг 34 мин
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
    15 цаг 58 мин
  • COP17 бага хурлын уриаг албан ёсоор зарлалаа
    16 цаг 10 мин
  • Говийн биологийн олон янз байдлыг судлах шинэ хүрээлэн нээгдлээ
    16 цаг 17 мин
  • ӨНӨӨДӨР: Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо мэдээлэл хийнэ
    16 цаг 26 мин
  • Улаанбаатарт 16 градус хүйтэн байна
    16 цаг 33 мин
  • Тендерийн урилга
    16 цаг 56 мин
  • Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
    Уржигдар 18 цаг 07 мин
  • Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл ирэх сарын 31-нд хэрэгжиж дуусна
    Уржигдар 16 цаг 25 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн “ЯАЖ” подкастад дурдагдсан ОНЦЛОХ баримтууд
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Н.Өсөхбаярт унасан "тэдний эрэмбэ" хэрхэн дээшлэх вэ?
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • Дуу суръя: Энгэрийн ганц улиас шиг энд чамайг би санан хүлээсээр
  • “Гэртээ Ганцаараа” киноны ээжийн дүрээр монголчуудын мэдэх Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ядаргаа тайлах ЯНЗЫН хуйцай хийх жор
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • Дуу суръя: Энгэрийн ганц улиас шиг энд чамайг би санан хүлээсээр
  • “Гэртээ Ганцаараа” киноны ээжийн дүрээр монголчуудын мэдэх Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Эрүүл мэндийн салбарын бодлогыг хөгжлийн төлөвлөлттэй нийцүүлнэ
  • 658,563 сая ам.долларын өртөгтэй "ТЭЦ 5" цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Байгаль хамгаалагчид бугыг аюулгүй бүс рүү шилжүүлжээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК