-
2016 оны 5 сарын 12
Үндэсний төлөвлөгөөнд иргэдийн саналыг авна
-
2016 оны 5 сарын 12
Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлд заасны дагуу нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох 13 нам, 2 эвслээс нэр дэвшигчид 05 сарын 12-ны 17 цагаас өмнө, 49 бие даан нэр дэвшигч 05 сарын 12-ноос 05 сарын 14-ний 17 цагаас өмнө нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлэх юм. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Сонгуулийн хороо ээлжит хурлаа хийлээ. Хурлаар нам, эвслээс нэр дэвшүүлсэн материал хүлээн авах ажлын зохион байгуулалтын тухай, Бие даагчдын материал хүлээн авах ажлыг зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
-
2016 оны 5 сарын 12
Орхон аймгийн Засаг дарга хөрөнгөөрөө тэргүүлжээ
-
2016 оны 5 сарын 12
Үндэсний төлөвлөгөөнд иргэдийн саналыг авна
7 минутын өмнө
Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Монгол Улсын Нээлттэй засгийн түншлэлийн 2016-2018 оны “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-ний төслийг хэлэлцүүлэх, санал авах зорилгоор олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна.
Нээлттэй хэлэлцүүлэгт Олон улсын Нээлттэй засгийн түншлэлийн зарчим, шаардлагын дагуу төр, хувийн хэвшил, иргэд, иргэний нийгмийн, олон улсын байгууллагууд болон хэвлэл мэдээллийн тэгш оролцоог хангаж, тэдгээрийн төлөөллүүдийг оролцуулах юм.
2016-2018 оны “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-нд тусгах зорилтын саналтай танилцаж, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоно уу. Хэлэлцүүлэг хүртэлх хугацаанд саналаа дараах хаягаар цахим хэлбэрээр ирүүлэх боломжтой.
ogp.mongolia@gmail.com
Түүнчлэн,
“OGP Mongolia” Facebook public group-д нэгдэж,
“@OGP_Mongolia” твиттер аккаунтыг дагаж,
дараах линкүүдээс Нээлттэй засгийн түншлэлийн талаарх мэдээллийг тогтмол авах боломжтой:
www.zasag.mn/tunshlel
www.opengovpartnership.org
www.opghub.org/profile
ЖИЧ: Хэлэлцүүлгийн дэлгэрэнгүй товыг жич зарлана.
МОНГОЛ УЛСЫН НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛ
-
2016 оны 5 сарын 12
Улаанбурхан өвчний эсрэг вакцин иржээ. Энэ талаар өнөөдөр холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийв.
-
2016 оны 5 сарын 12
Нийслэлийн Засаг даргын захирамжын дагуу 05 дугаар сарын 05-наас 05 сарын 09-ний өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулсан “Seoul Friendship Fair-2016” Олон улсын ардын урлагийн наадамд Нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцов.
“Seoul Friendship Fair-2016” олон улсын наадмын урлагийн тоглолт 05 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд болж, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид үзэгчдээс өндөр үнэлгээг авч, үзэгчдийн саналаар тэргүүлж, Улаанбаатар хотыг сурталчилан ажиллаа. Урлагийн тоглолтын найруулагчаар Нислэлийн Улаанбаатар чуулгын найруулагч П.Урнаа ажилласан бөгөөд урьдчилан бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу тоглолтыг амжилттай зохион байгуулав гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.
-
2016 оны 5 сарын 12
Өнгөрсөн долоо хоногийн “Шийдлийн цаг” уулзалтаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар холбогдох албаныхантай уулзаж, Засгийн газрын ээлжит хуралдаанаар тус хөтөлбөрийг эцэслэн баталлаа. Энэ талаар сэтгүүлч Х.Эрдэнэбулган Монголын Үндэсний олон нийтийн телевизийн Монголын мэдээ сувгийн “Ярилцъя” хөтөлбөрөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй ярилцсаныг нийтэллээ.
Монгол Улсын Засгийн газраас нэгэн чухал шийдвэр гарсан. Энэ нь “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлье гэсэн санаачлага, шийдвэр байлаа. Улаанбаатар хотод агаар хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлэх энэхүү хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй тайлбар авахаар Хотын дарга Э.Бат-Үүлтэй уулзаж байна. Сайн хашаа гэхээр иргэд шүүмжилж, яг сайн мэдээлэл аваагүй байгаа тул юун хашаанд ингэж их мөнгө зарцуулах нь вэ гэж шүүмжилж байх шиг байна. Тиймээс та энэ хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, танилцуулна уу?
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдын “Шийдлийн цаг”-аар Ерөнхий сайд Сангийн яамны холбогдох хүмүүс болон намайг байлцуулан “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр санаачилж байгаагаа хэлсэн. Энэхүү хөтөлбөрөөр эхний ээлжинд 200 тэрбум төгрөгийг зарцуулж, хотын хамгийн их утаа, хөрсний бохирдолтой хэсэгт амьдарч буй 69 200 айл өрх буюу иргэдийг хамруулъя гэдгээ танилцуулсан. Энэ үнэхээр таны хэлдгээр онцгой шийдвэр. Засгийн газраас ийм шйидвэр гаргаж байгаагаа хэлэхэд би үнэхээр их баярлаж байснаа шууд хэлмээр байна. Яагаад онцгой, чухал шийдвэр гэхээр дахин төлөвлөлтийн гол зорилго нь агаар, хөрсний бохирдлоос л салгах шүү дээ. Ингэхийн тулд гэр хорооллыг тохилог орон сууц болгохоос өөр сонголт бидэнд байхгүй. Тэнгэр дээр нар байна гэдэг шиг. Энэ асуудал ийм л энгийн үнэн байна. Манай иргэд даарахгүйн тулд гал түлж байна. Инженерийн үйлчилгээ байхгүй учраас л тэд ингэж амьдарч байгаа шүү дээ. Хэрэв инженерийн үйлчилгээг хангаж өгсөн бол хэн ч өөрийн амьдарч буй орчноо санаатайгаар бохирдуулж амьдрахгүй. Тиймээс л бид энэ нөхцөлийг хангахаар ажиллаж байгаа юм. Ингэхдээ нэг айл өрхөд инежерийн үйлчилгээг өгөх зорилгоор түүхэндээ анх удаа жилийн таван хувийн хүүтэй 10 сая төгрөгийн зээлийг өөрийн амьдарч буй хашааны газрыг барьцаалж зээл олгоно. Мэргэжлийн байгууллагаар тооцоо хийлгэхэд тухайн айл бохир хийхэд 2,4 сая, цэвэр бохир усны хангамж хүргэхэд 3,5 сая, халаалтын асуудлыг шийдэхэд 4 сая төгрөг буюу нийт 9,9 сая төгрөг хэрэгтэй гэсэн байгаа юм. Нэг ёсондоо энэ нь орон сууцжуулах нэг төрөл. Тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдийн дийлэнх нь орлого багатай байгаа. Тиймээс эхний 2 жил төлбөр авахгүй, түүний дараа жилээс эргэн төлөлт нь сард 100 мянган төгрөгөөс хэтрэхгүйгээр төлдөг байхаар зохицуулна. Энэ зээлийн хөтөлбөр нь дэлхийд хэрэгждэг жишгээр үзвэл хамгийн сайн жишиг. Би хувьдаа Ерөнхий сайдын зүгээс санаачилсан хамгийн супер бодлогын нэг байлаа гэж хэлье.
Инженерийн дэд бүтцийг тус бүрт нь задалж ярья. Нэгдүгээрт цэвэр усны шугам оруулах ажлыг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Айл бүрийн хашаанд худаг ухна гэж байхгүй байх.
Энэ зээлийг яагаад нэг өрхөд бодож өгөх вэ гэдэг нь ийм учиртай. Жишээ нь хоттойгоо хамтраад төв магистралаа хотоороо татуулаад өөрийн хашааруу орох шугамаа зээлээр авсан хөрөнгөөр хийж болно. Үүнийг янз бүрээр шийдэж болно. Иргэн би 20 айлтай нийлэхгүй хувийн инженерийн үйлчилгээ авна гэвэл бас болно. Орлого сайтай айл бол болно шүү дээ. Тэр нь бидний тооцооллоор 10 сая төгрөг болж байгаа юм. Гэр хороолол гэхээр бүх айл орлого багатай гэсэн үг биш шүү дээ. Олон сайхан амины орон сууц барьчихсан өрх бий. Тэд бол өөр сонголт хийж болно. Шийдлээ өөрсдөө тохир гээд байгаа юм. Олон айл нийлж хийвэл өртөг бага, хувийн сонголт хийвэл өртөг арай илүү байна л гэсэн үг. Жишээ нь, Нарлаг буянт ухаа гээд 300- гаад айл газраа нийлүүлээд хотхоныхоо зураг төслийг гаргаад бэлэн болгочихсон, газар дээрээ 1700 гаруй айлын орон сууц барих гэж байна. Тэр 300 айл нийлэхэд л 3 тэрбум төгрөг болох нь. Тэгэхээр айл бүрт өрхөөр нь тооцож шийдэж байган. Би бол айлуудыг нийлээд хийгээрэй л гэж уриална. Тэр шийдэл нь илүү өртөг багатай, үр ашигтай.
50 айл нийлээд 10, 10 сая төгрөгөө аваад тухайн хэсэгтээ гэр хорооллын дахин төлөвлөлт явуулаад барилгажуулж болох нь ээ?
Яг тийм. Энэ бол үндсэндээ хашааны газрыг үнэ цэнэтэй л болгож байгаа алхам. Тухайн газрыг дэд бүтцээр нь үнэд оруулж байгаа юм. Дэд бүтцээ татаад хотын төвийн газар шиг үнэ цэнэтэй болгочихно. Ерөнхий сайд намайг шүүмжилж магадгүй. Гэхдээ би газар бол бизнес гэж хэлмээр байгаа юм. Энэ бол иргэдэд олгож байгаа маш том боломж гэж харж байна.
Би таны бизнес гэдэгтэй санал нэг байна. Өмнөх хөтөлбөрүүд яагаад амжилттай болохгүй байсан вэ гэхээр иргэдэд энэ боломжийг өгөхгүй, санхүүгийн механизмыг шийдэхгүй байсантай л холбоотой. Нэг үгээр төр бүх ажилд нь оролцож байсан. Харин энэ удаад иргэд өөрсдөө оролцоод, шийдээд явах юм байна гэж олйгох нь зөв үү?
Тэгэлгүй яахав. 10 айл нийлээд тухайн газартаа сайхан дэд бүтэц хийгээд 60 айлын таун хаус барьчихна. Ингээд 10-т нь өөрсдөө ороод 50 айлаа зарж болно. Газар дээрээ юу ч хийж болно. Эсвэл энэ дэд бүтцийг аваад сүүний чиглэлийн, махны чиглэлийн үйлдвэр барьж болно. Нэг ёсондоо зүгээр нэг орон сууц барих биш газар дээрээ бизнес хийх боломж олгож байна.
Бизнесээс гадна бас нэг зүйл байна. Бид суурин иргэншлийн иргэд юм бол тус тусаа амиа бодоод галаа түлээд амьдрах биш, бид эвлэх ёстой юм байна.
Хоршоол, нөхөрлөл бол. Тэгээд хотхон барь. Бизнес хийгээчээ л гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл өрх бүр бизнес хий л гэж санал болгож байгаа юм. Ер нь гэр хорооллын асуудал гэдэг нь дэд бүтцийн л хангамжийг шийдэх асуудал байгаа юм. Харин энэ удаад ажил явуулах кноп дарагдчихлаа. Би иргэдээ аль болох нийлж, нэгдээд энэ ажилд оролцоосой л гэж бодож байна. Инженерийн дэд бүтцээ татаад орон сууц барь. Өөрсдөө ороод үлдсэн орон сууцаа худалдаж авахад Засгийн газраас 5 хувийн зээлээр авах боломж олгочихлоо. Түүнээс гадна гэр хорооллын дахин төлөвлөлтөөс нийслэлийн албан хаагчид орон сууц авах бол урьдчилгаа төлбөрийн 50 хувийг хот гарганаа гээд бас боломж гаргачихсан байгаа. Гэр хорооллынхонд бол түүхэнд байгаагүй бизнесийн багц ирж байна.
Тэгэхээр “Сайн хашаа” хөтөлбөр нь хашаа будах, хаалга үүдэнд хээ тавих гэж байгаа тухай ойлголт биш. Гэр хорооллыг дэд бүтэцтэй болгох бүтээн байгуулалтын том ажил гэж ойлголоо.
Би нэг зүйлийг хэлмээр байна. Харамсалтай нь сонгууль дөхөөд гэр хорооллын дахин төлөвлөлтийн улстөржүүлж байна. Би өмнө нь ч хэлж байсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг битгий улс төржүүлээрэй. Энэ “Сайн хашаа” хөтөлбөр аль нэг намаар ялгахгүй. Харьяалал харгалзахгүй. Газартай л бол хамрагдана. Саяхан Нийслэлийн ИТХ-ын зарим төлөөлөгч дахин төлөвлөлтийн ажлыг болилуулна, буруу гэж бодож байна гээд ярилцлага өгч байхыг харлаа. Юу гэсэн үг вэ. өөрөөр яаж утаагүй болох юм бэ, өөр яаж гэр хорололгүй болох юм бэ?. Ингэж л улстөржүүлмээргүй байна. Ерөнхий сайд сая нэг зүйлийг маш чухалчилж хэлсэн. Малчдад малыг өгсөн малаа хариулаад сайхан амьдарч байна. Орон сууцтай иргэдэд орон сууцыг өгсөн үүнийгээ ашиглаад амьдарч байна. Харин гэр хорооллын иргэдийг орхигдуулсан гэсэн юм. Үүнийг л одоо шийдэж байна. Сонгууль болдгоороо л болно. Харин хүмүүс сайхан амьдармаар байна. Хотоо гоё болгож, эрүүл орчинд амьдармаар байна.Би тэдэнд хэлээд байгаа юм. Дахин төлөвлөлтийн ажлыг улстөржүүллээ гээд намайг хорлож байгаа юм биш. Манай иргэдийг, хотыг хорлож байна л гэсэн үг.
-
2016 оны 5 сарын 12
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар өнөөдөр “Сайдын цаг”-т 12.00 цагаас оролцоно. С.Баярцогт, Э.Бат-Үүл нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулах юм.
-
2016 оны 5 сарын 12
Хуралдаанаар Хотын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2016 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж байна. Хуралдаанаар гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.
-
2016 оны 5 сарын 12
Барилгын бүх төрлийн үйлчилгээг төвлөрүүлсэн “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн Мишээл дэх салбар албан ёсоор нээгдлээ
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2016-05-12 09:14:34
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 141 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр батлах тухай”, 2015 оны “Төрийн Үйлчилгээний нэгдсэн төв байгуулах тухай” 185 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн хоёрдугаар салбарыг Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Мишээл барилгын Их дэлгүүр”-т байгууллаа. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбараар өдөрт 2400 гаруй иргэд үйлчлүүлж, төрийн 380 гаруй үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа бөгөөд уг ачааллыг багасгаж, Хан-Уул дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Мишээл дэх салбарыг ашиглалтад оруулж, өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.
Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага, албан хаагч, үйлчлүүлэгч иргэд оролцлоо.
Нийслэлийн Засаг дарга нээж хэлсэн үгэндээ “Бид сайн засаглалыг бий болгохын тулд өдөр хоногтой уралдан ажилласан. Яагаад ингэсэн бэ гэвэл муу засаглалтай байхад хөгжихгүй юм байна гэдгийг өнгөрсөн түүх харуулсан. Хамгийн сайн засаглал хаана байдаг вэ гэвэл иргэн хүссэн үйлчилгээгээ ямар ч хүнд сурталгүй супермаркетаар үйлчлүүлэхдээ өөрт хэрэгцээт бараагаа аваад гардагтай адилхан л авахыг хэлнэ. Бид бүх үйлчилгээгээ лангуун дээр тавина гэж зорьсон. Өнөөдөр биелэлээ олж 2 дахь үйлчилгээний төв ашиглалтад орлоо. Нийт албан хаагчдад талархал илэрхийлье” хэмээн онцлон хэллээ. Мөн “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл салбарт төрийн үйлчилгээнээс гадна барилгын их дэлгүүрийг төвлөрүүлж, нийслэлийн орон сууцны биржийг ажиллуулж эхэллээ. Ингэснээр иргэд үйлчилгээ, орон сууцаа аваад тавилгаа хамтад нь захиалиад нэг дор бүх үйлчилгээгээ аваад гарах боломжтой болж байна” гэлээ.
Энэ үеэр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрт нийслэлээс дэмжлэг үзүүлж эрхийн бичиг гардуулсан юм. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Банкны холбоо болон Хот дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдийн холбоо нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
“Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-ийн Мишээл дэх салбар нь өдөртөө 4800 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай, 1336 м2 үйлчилгээний талбайтай, үйлчилгээний, өөртөө үйлчлэх танхим, хурлын өрөө, арилжааны банкуудын салбар, сервер, хяналтын камерын өрөө, нотариат, үйлчилгээний мэдээлэл, санал хүсэлт, хүлээлгийн хэсэг зэрэг танхимуудтай. Мөн кафе, Бэлэн мөнгөний машин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан гар урлалын бүтээгдэхүүн борлуулах цэгийг байршуулжээ. Тус төвд нийслэлийн нутгийн захиргааны 29 байгууллага төвлөрч, 287 төрлийн үйлчилгээг иргэдэд хугацаа алдалгүй ХУРДАН, ТЭГШ, НЭЭЛТТЭЙ үзүүлж байна. Уртасгасан цагаар буюу ажлын өдрүүдэд 08:00 – 20:00, бямба гарагт 10:00 – 16:00 цагуудад иргэдийг харъяалал харгалзахгүйгээр үйлчилж байна.
-
2016 оны 5 сарын 12
Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 405 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 307 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 11 бүртгэгдэж, 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн.
-
2016 оны 5 сарын 12
Олимпийн эрх авсан тамирчидаас авсан допингийн шинжилгээний хариу гарч хэд хэдэн жинд өөрчлөлт орсон байна.
Чөлөөт бөх
Эрэгтэй:
65 кг-д Магомедмурад Гаджиев /Польш/, Андрей Кватковскый /Украйн/ нарын хариу сөрөг гарч Олон улсын олимпийн хороо тус улсын олимпийн эрхийг Гүржийн Зураби Якобишвили, Армений Дэвид Сафарян нарт шилжүүлэв. Гүржийн бөх эхний эрх олгох тэмцээнээр Болгарын Борис Новачков-г хожиж эрхээ аль хэдийн авчихсан байсан. Новачков сүүлийн эрх олгох тэмцээнд түрүүлж эрхээ авчихсан. Тиймээс 1 эрх нь сүүлчийн эрх олгох тэмцээнд 3-р байр эзэлсэн АНУ-н Франк Молинара-руу шилжлээ.
125 кг: Аллен Засеев /Украйн/, Юсуп Жалилау /Беларус/-н эрхийг хурааж Киргизстан, Унгар улсын бөхчүүдрүү шилжэв.
Эмэгтэй: 53 кг-д Монголын бөх Сумьяагийн хариу нь positive гарч энэ жингийн олимпийн эрх нь Энэтхэг улсруу шилжлээ.
58кг: Украйны бөх Оксана Хершэл-н шинжилгээний хариу мөн л Positive гарч эрх нь Молдав улсын бөх Мариана Чедирава-д шилжэв.
Сонгомол бөх:
85кг: Киргизийн бөхийн эрх нь Энэтхэг улс руу шилжлээ.
-
2016 оны 5 сарын 12
Нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламжийн ажил эхэллээ. “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Жамьян-гүний гудамжинд 167, Гэндэнд 101, Чингисийн өргөн чөлөөнд 260 улиас, 30 монос, Олимп 234, Зайсанд 215 улиас, 58 монос модыг Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар, “Байгалиа дээдлэе”, Гэрэлт ой, Тансаг ландшафт, Ургамлын далай, Ази цэцэрлэгжилт ХХК-иудтай хамтран тарив.
-
2016 оны 5 сарын 12
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд хоёрын тэмцэл АТГ-ын даргыг томилох асуудлаас болж улам хурцдав. Тэд өөр, өөрсдийн хүнийг тус албан тушаалд томилохын тулд улайрч байна. УИХ өнгөрсөн сарын 14-ны өдрийн хуралдаанаараа АТГ-ын дарга Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь бүрэн чөлөөлсөн. Үүнээс хойш бараг нэг сар өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд тус байгууллага удирдлагагүй өнөөдрийг хүргэлээ. Хуулийн дагуу АТГ-ын даргын албан тушаалд Ерөнхийлөгч “өөрийн” хүнийг томилох ёстой. Түүний энэ эрх мэдлийг УИХ-ын дарга З.Энхболд булаацалдаж эхэлсэн нь тэдний эртнээс эхлүүлсэн тэмцэл дээр тос нэмж орхив. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АТГ-ын даргад цагдаагийн хурандаа Х.Энхжаргалын нэрийг дэвшүүлж УИХ-аар хэлэлцүүлэх шатанд З.Энхболд шууд хаалт тавьж эхэллээ.
-
2016 оны 5 сарын 12
Багахангай дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт иргэд хууль бусаар алт олборлож тухайн орчинд нуранги үүсэж болзошгүй байдалтай болсон
-
2016 оны 5 сарын 12
...Их бичгийн хүмүн Ц.Дамдинсүрэн гуайн “Гологдсон хүүхэн” зохиол энэ хаврын улс төрийн нэгээхэн сэдэв болж байна. Тодруулбал, намаасаа “Гологдсон” нөхдүүд бие даан нэр дэвших шийдвэрийг гаргаад байгаа нь ийнхүү нэрлэхэд хүрчээ...
-
2016 оны 5 сарын 12
Хагас жил орчим эзэнгүй байсан ЭМС-ын сайдын сэнтий рүү АН-ынхан хэдийнэ санаархаж эхэлжээ. Энэхүү хүсэл нь ч биелэх бололтой. Уг нь энэхүү суудалд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлээс хүнээ томилох учиртай. Тиймээс ч өнгөрсөн долоо хоногт МАХН-аас албан ёсоор ЭМС-ын сайдад Монголын анагаах ухааны академийн Ерөнхийлөгч Ц.Лхагвасүрэнгийн нэрийг дэвшүүлж, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Эрүүл мэнд, спортын сайдыг томилуулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан.
-
2016 оны 5 сарын 12
өнөөдөр
-
2016 оны 5 сарын 12
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
Налайх дүүрэг
10:00-18:00 цагт: 3, 4-р хороо Дэнж, Бадрал, Алтайн 1-12-р гудамж, Локаторын ЦА, 60-68, 31А байр
Төв аймаг
10:00-18:00 цагт: Партизан САА Нарийн, Шархад
10:00-13:00 цагт: Батсүмбэр сум Баян толгой орчмын гэр хороолол
14:00-18:00 цагт: Батсүмбэр сум Эрдэнэ толгой орчмын гэр хороолол
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Цахим үйлчилгээ: my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
-
2016 оны 5 сарын 12
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн.