зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5126 5127 5128 5129 5130 5131 5132
  • Төрийн мэдээлэл эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа
    2016 оны 5 сарын 09
    ”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 19 дэх дугаарын тойм
    Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн Органик хүнсний тухай хуулийн зорилт нь хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх, органик хүнс, тэжээл, бордоо үйлдвэрлэх, тэдгээрийг баталгаажуулах, худалдах, импортлох, органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэх, сурталчлахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байна.

    Энэ хууль нь хөдөө аж ахуйн гаралтай органик хүнс болон боловсруулаагүй түүхий эд, бүтээгдэхүүн, байгалийн ургамал ашиглаж үйлдвэрлэсэн органик хүнс, мал амьтны органик тэжээл, органик бордоо, таримлын үр, суулгацад хамаарах ажээ.

    Хуулиар, органик үйлдвэрлэлд ямар зарчмыг баримтлах, органик үйлдвэрлэлийн шилжилтийн үе ямар байх, органик үйлдвэрлэл эрхлэгчийн эрх, үүрэг, тэдэнд тавих шаардлага, органик үйлдвэрлэлийн болон органик хүнс, тэжээл, бордооны баталгаажуулалтыг ямар байгууллага гүйцэтгэх, органик үйлдвэрлэл, органик хүнсэнд хэн, хэрхэн хяналт тавих зэрэг асуудлыг зохицуулсан байна.

    Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

    Мөн дугаарт, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтлэв.

    Тус тогтоолд, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулах, хамтын ажиллагааг хангах чиглэлээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; Монгол орны болон Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилт, цаашдын төлөв байдал, аюулын үнэлгээний судалгаа болон мониторингийн ажлыг өргөжүүлж эрчимжүүлэх, томоохон хот, суурин газрын газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг хийж гүйцэтгэх зэрэг арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгажээ.

    Эмхэтгэлд, Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлтийн тухай, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ.

    Эмхэтгэлд нийтлэгдсэн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор тус төвийн үйлчилгээ үзүүлэх журмыг баталсан байна. Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-өөр дамжуулан төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулах ажээ. Нэгдсэн төвийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, үзүүлэх үйлчилгээний төрөл, үе шат, үйлчлүүлэгчийн хүсэлтийг хүлээн авах, бүртгэх журам, хүсэлтийг буцаах нөхцөл, хүсэлтийг шийдвэрлэх, хариу өгөх журам, нэгдсэн төвөөс үзүүлж байгаа төрийн үйлчилгээнд тавих хяналт зэрэг асуудлыг нарийвчлан журамласан байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

  • АТГ-аас Хөдөлмөрийн сайдад албан бичиг хүргүүлжээ
    2016 оны 5 сарын 09
    АТГ-аас Хөдөлмөрийн сайдад албан бичиг хүргүүлэв
  • МАН: Тойргийн асуудлаар АН-д буулт хийж болох юм
    2016 оны 5 сарын 09
    28 мандатын 20-ыг нь хөдөөд, хотод 8-ыг нь хувиарлах гэсэн зарчмыг баримталж байсан.
  • Ким Чен Ун: хоёр солонгосыг нэгтгэнэ
    2016 оны 5 сарын 09
    БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын ээлжит Долдугаар их хурал Пхеньянд энэ сарын 6-ны өдөр эхэллээ. Залуу удирдагч Ким Чен Уны удирдсан анхных гэдгээрээ онцлог энэ удаагийн хурлыг дэлхийн 100 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэт­гүүлчид сурвалжилж бай­на. Тэдний дунд ВВС зэрэг барууны агентлагийн төлөөл­лүүд ч байгаа бөгөөд аюулгүй байдлын ажилтнуудын хатуу хараа хяналтын дор ажил үүргээ явуулж байгаа аж.
    БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам хамгийн сүүлд 1980 онд их хурлаа хийсэн бөгөөд удирдагч Ким Чен Ир 1972 онд залгамжлагчаараа зарласан хүү Ким Чен Иртээ албан тушаалаа албан ёсоор шилжүүлж өгч байв. Түүнээс хойд их хурал болоогүй бөгөөд 2010 онд “Таван жилд нэг удаа хуралдуулах” шийдвэр гаргасан ч VII их хурлын товыг өнгөрсөн жил л зарласан юм. Удирдагч Ким Чен Ун хурлыг нээж, гишүүдэд хийсэн мэдээлэлдээ “Манай улс хариуцлагатай улс болохынхоо хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг чанд баримтлан, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг хэлбэрэлтгүй мөрдөх болно” хэмээн мэдэгдсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Тэрээр цөмийн хөтөлбөрөө цаашид үргэлжлүүлнэ гэдгээ энэ үгээр илэрхийлжээ.
    Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг 1968 онд ЗХУ, АНУ, Их Британи, Франц, БНХАУ гэсэн таван улс байгуулсан бөгөөд цөмийн технологио бусдад дамжуулахгүй байх гэсэн гол агуулгатай юм. Гэрээнд дээрх таван улс цөмийн зэвсгийн сантай байхыг хуульчлан зааж, бусад улс тэдгээр орноос технологи дамжуулж авахгүй хэмээн гарын үсэг зурсан байдаг. Өөрөөр хэлбэл, гэрээ нь цөмийн технологи хөгжүүлэхийг биш, бусдаас авахыг хориглосон гэрээ юм. Тухайн улс өөрөө хөгжиж дэвшээд цөмийн зэвсэгтэй болж бүрэн болно. Гэрээнд Энэтхэг, Пакистан, Израиль гарын үсэг зураагүй бөгөөд БНАСАУ 2003 онд гарсан юм.
    Ким Чен Ун хурлын төлөөлөгчдөд хандаж хэлсэн үгэндээ цөмийн зэвсгийг зөвхөн гадны улсаас халдан довтолж, улс орны аюулгүй, бүрэн бүтэн байдалд аюул учирсан тохиолдолд л хэрэглэнэ хэмээн цохон тэмдэглэсэн байна.
    Мөн БНСУ-тай нэг­дэх асуудлыг хөндөж, “Хөдөл­мөрийн нам хоёр Солонгосыг нэгт­гэхийн тулд багагүй мэрийлт гаргана” гэжээ. Тэрээр цаашдаа ч хоёр Солон­гос нэгдэх ёстой, гэхдээ Ким Ир Сений нэгэн цагт тодорхойлсны дагуу Ардчилсан холбооны улс болох үзэл баримтлалыг дэмждэгээ илэр­хийлжээ.
  • Б.Гарамгайбаатар: Хотод 14, хөдөөд 14 мандат нэмэх нь зүйтэй гэж үзсэн
    2016 оны 5 сарын 09
    АН-ын бүлэг хуралдаж Сонгуулийн тухай хуулинд оруулах өөрчлөлт тэр дундаа тойргийн асуудлыг голчлон хэлэлцэж саналаа нэгтгэжээ. Энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, тус бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж нар мэдээлэл хийлээ.



    Тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Бүлгийн гишүүд энэ асуудлыг хэлэлцээд жагсаалтын 28 мандатыг хот хөдөөд тэгш хувиарлаж өгөх нь зүйтэй гэж үзсэн. Тодруулбал, хотод 14 мандат, хөдөөд 14 мандат байх нь хамгийн оновчтой хувилбар гэж үзлээ. Ийнхүү хувиарлах нь пропорциональ хувилбарыг хадгалсан “шударга” хувиарлалт юм” гэлээ.



    Мэдээлэл хийсний дараа дараах асуултад хариулт авлаа.



    -14, 14 гэж хуваасан үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлана уу?



    Б.Гарамгайбаатар: - Өмнө нь жагсаалтын 28 гишүүнийг сонгохдоо үндсэндээ Монгол Улсын нэг тойрог гээд нийт ард иргэдээс санал авсан гишүүд байсан гэж АН үзсэн. Тиймээс энэхүү хувилбарыг хадгалаад 14, 14 гэсэн тэнцвэртэй хувилбарыг сонголоо. Энэхүү хувилбар нь хүн ам, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжтэй уялдсан хувилбар юм.



    Ш.Түвдэндорж: -Сонгогчдын тоог аваад үзэхээд энэхүү тоо их ойролцоо очиж байгаа. Нийслэлийн сонгогчдын гомдлыг ч мөн эцэслэх юм. Би ч мөн жагсаалтын 28-аас зургааг нь нийслэл рүү татах хуулийн төслийг санаачилж байсан.



    -Аль аймгуудын мандат нэмэгдэх вэ?



    Б.Гарамгайбаатар: -Бидний тооцоолж байгаагаар 10-аад аймгийн мандат нэмэгдэх байх. Гэхдээ Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаад тогтоолоо албажуулаад оруулж ирсэн тохиолдолд намууд тухайн хувилбар дээр ажиллах байх.



    Ш.Түвдэндорж: -Ер нь бол 80-аас дээш мянган хүн амтай хөдөөгийн тойргууд 3 мандаттай, 60-аас мянган хүн амтай бол 2 мандаттай байх зураг гаргаад байна.



    - Засгийн газарт өөрчлөлт орох уу?



    - Б.Гарамгайбаатар: -Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орохгүй. Учир нь Засгийн газрыг АН бусад намуудтай зөвшилцөн гэрээ байгуулахдаа ”Засгийн газрын 51 хувиас дээшийг АН бүрдүүлэх ёстой. Үлдсэн хувьд нь хамтарч байгаа бусад намууд орох боломжтой” гэсэн учраас хөдөлгөөн хийгдэхгүй. АН-ын бүлгийн гишүүдийн тоо ч нэмэгдэж байна.



    Ш.Түвдэндорж: - Эвсэл задрахаар Засгийн газар огцордог хууль хоёр жилийн өмнө өөрчлөгдсөн. Эрх зүйн орчингүй.



    - Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэллээ. Уг ажил эхэлснээр Монголын эдийн засагт ямар өөрчлөлт орно гэж харж байгаа вэ?



    - Б.Гарамгайбаатар:- Монголын эдийн засагт сэргэлт болж байна. Мөн дотоодын 3000 гаруй ажилтан ажилтай, орлоготой болно.



    - ИЗНН-ын хоёр гишүүн АН-д орж магадгүй гэсэн мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?



    - Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна.

    Т.Энхэлээ
  • Сонгуулийн үеэр гадаадын 300 ажиглагч ирүүлэхийг зөвлөмж болгожээ
    2016 оны 5 сарын 09
    Европын Аюулгүй байдал, хүний эрхийн байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны Сонгуулийн урьдчилсан судалгааны баг саяхан Монгол Улсад ажилласан юм. Энэ баг Монголын парламентын сонгуулийн хууль эрх зүйн орчин, сонгуулийн өмнөх нөхцөл байдал, бэлтгэл ажилтай танилцаж, ЕАБХАБ-ын зүгээс ажиглалт хийх шаардлагатай эсэх, хийх бол ажиглах хэсгийн бүрэлдэхүүн, ажлын чиглэлийн талаар санал, зөвлөмж гаргахаар ажилласан байна.
  • Ч.Ганбатыг албадан авч ирэхээр болжээ
    2016 оны 5 сарын 09
    “Шинэ төмөр зам” төслөөс болж ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг Эрүүгийн цагдаагийн газраас баривчилсан байдаг. Түүний баривчилгаатай холбогдуулан “Либерти Партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбатыг сэжигтнээр татан байцаан шалгах гэсэн боловч тэрбээр хилийн чанадад байгаа тул интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн.
  • Сурталчилгаанд ашиглах тусгай автомашинтай боллоо
    2016 оны 5 сарын 09
    Нийслэлийн онцгой байдлын газар иргэд, хүүхэд багачуудад болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг аврах, бусдад тусламж үзүүлэх мэдлэг, дадлага эзэмшүүлэх сургалт, сурталчилгаанд ашиглах тусгай автомашинтай болжээ.
  • С.Ганбаатар: МАНАН-д орсноос үхсэн нь дээр
    2016 оны 5 сарын 09
    УИХ-ын гишүүн С.Ганбаатар Төрийн ордноо цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Тэрбээр ”Хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг том намуудад орж байгаа талаар багагүй мэдээллээ. МАНАН-д орсон дор бол үхсэн нь дээр. МАН, АН-ынханд С.Ганбаатар биш, түүнд итгэж буй хүмүүсийн итгэл хэрэгтэй байж болно. МАН, АН-ын шударга олон дэмжигч намайг хайрладаг. Гэхдээ би МАН, АН-д элсэхгүй” гэлээ.
  • Сенсааци 24: Хэрүүл, зодоон, уйлаан, дуулиантай Нийслэлийн АН-ын хурал хэрхэн болж өнгөрөв
    2016 оны 5 сарын 09
    Ямартай ч “Анхан шатнаас гарч ирсэн хүмүүсийг батламжлахгүй бол бол чиний хүмүүсийг дэмжихгүй шүү. Хохь чинь шүү гөлөг минь. Чи намын дүрмийг мэддэггүй дандаа гадаадын жишээг ярьдаг. Ажлаа мэддэггүй болохоороо гадаадын жишээг ярьдаг биз дээ” гэх мэтээр орилж, хараалын үгсийг харамгүй чулууджээ. Үүнд нь дургүйцсэндээ ч тэр үү, уг хуралдааныг даргалж байсан , Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Баттулга “С.Эрдэнэ ээ хоёулаа гараад үзчихье” хэмээн бие биенээ заамдалцаж хурлын танхимыг орхисон ч гарсан шигээ сүр бараагүйгээр эргэн орж ирсэн гэх. Тэгэхээр зодоон цохионд нэгнийгээ уриалан хурлын танхимаас гарсан Д.Баттулгын хувьд ямар ч хяналтгүйгээр элдвийн хатуу ширүүн, хараал ерөөлийн үгс унагаж буй С.Эрдэнийг танхимаас гаргаж хэл амаа ололцох, тохироо хийх мэх нь ч байсан байж болох талтай.
  • ”Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг үүрэг болгов
    2016 оны 5 сарын 09
    хашаа байшинтай айл өрхүүдийн хувьд өнгөрсөн зуунд явагдсан “Соёлын хувьсгал”-тай дүйцэхүйц үйл явдал, Улаанбаатар хотын агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах, эрүүл орчинтой хот болгох том хувьсгалт ажил гэдгийг онцоллоо.
  • Нийслэлээс 117 тэрбум гаруй төгрөгийн үнэт цаас гаргана
    2016 оны 5 сарын 09
    ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2016 оны 5 дугаар сарын 6-нд болж хуралдаанаар Нийслэлийн орон сууцны корпораци орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг хаалттай хувьцаат компани болгон өөрчлөн байгуулах тухай, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг санхүүжүүлэх үнэт цаас гаргах зэрэг асуудлыг хэлэлцэн батлав.
  • Хяналтын камераар хуурамч дугаартай автомашиныг илрүүлжээ
    2016 оны 5 сарын 09
    Хяналтын камерын тусламжтайгаар хуурамч дугаартай автомашиныг илрүүлж байгаа талаар Замын цагдаагийн газраас мэдээллэж байна.
  • Монголчууд Бээжин, Токиог бус Эрдэнэтийг зорьж эрүүл болох боломж бүрдлээ
    2016 оны 5 сарын 09
    Монголчууд маань эмнэлэгт үзүүлэхээр Токио, Бээжин бус Эрдэнэтийг зорих цаг удахгүй ирэх нь. Энэ эмнэлгийн чадварлаг эмч нар Японы эмч нартай хамтран алсын зайн оношлогоог хийнэ гэдэг нь маш том давуу тал, дэвшил юм. Мөн Монголын эмч нар Японд ажиллаж, тэд бас Монголд ирж харилцан туршлага солилцох боломж бүрдсэн нь талархмаар хэрэг
  • 4 сая төгрөгийн азтангаар 13 хүн тодорлоо
    2016 оны 5 сарын 09
    НӨАТ-ын сугалааны арав дахь тохирол өчигдөр явагдаж, 19,320 азтан тодорлоо.
  • Ж.Батзандан оффшор данстай эрхмүүдийг зарлана
    2016 оны 5 сарын 09
    УИХ-ын гишүүн Ж.Батзандан оффшор данстай иргэдийг өнөөдөр зарлана хэмээн мэдэгдсэн.
  • Улаанбурханы эсрэг вакцинжуулалт пүрэв гаригаас эхэлнэ
    2016 оны 5 сарын 09
    Нийт 948.3 сая төгрөгийн өртөгтэй улаанбурхан өвчний эсрэг вакцин өнгөрсөн долоо хоногт ирсэн билээ. Тэгвэл тус вакцинжуулалтыг пүрэв гаригаас үнэ төлбөргүй хийж эхлэх юм байна. Тухайн вакциныг 650 мянган хүнд хийх хэмжээтэй аж.



    Улаанбурханы халдварт өвчиний дийлэнх нь оюутнууд байгаа тул Засгийн газраас хөрөнгө гаргаж, 18-30 насныхныг вакцинд хамруулахаар болжээ.



    Вакцинжуулалтад хамрагдахын тулд Улаанбаатар хотод Халдварт өвчин судлалын үндэсний төвд, хөдөө орон нутаг аймгуудын Эрүүл мэндийн нэгдэлд сайн дурын дархлаажуулалтын тасагт очиж, тариулах боломжтой юм.
  • Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Мишээл экспод нээгдэнэ
    2016 оны 5 сарын 09
    Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Мишээл экспод нээгдэнэ
  • Өнөөдөр түүхт ялалтын баярын өдөр
    2016 оны 5 сарын 09
    Дэлхийн II дайн дууссан түүхт ялалтын баярт зориулж манай улсад суугаа ОХУ, Беларусь, Казахстан улсын Элчин сайд нар өнөөдөр 11.00 цагт Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө, 11.30 цагт Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.

    Мөн энэ өдрийн 19.00 цагт ЦДБЭЧ-ын уран бүтээлчид ”День победы” хүндэтгэлийг тоглолтыг Улаанбаатар паласт толилуулах юм байна.
  • Нам, эвслийн бүлгүүдийн хуралдаантай
    2016 оны 5 сарын 09
    УИХ дахь нам, эвслийн бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

    УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан танхим”-д;

    Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д.

    АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас 334 тоот өрөөнд;

    Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д;

    Олон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д;

    Татварын хуулиудын /шинэчилсэн найруулга/ төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

    Мал, амьтны эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

    Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

    Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас 334 тоот өрөөнд;

    Малын генетик нөөцийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

    Гэр бүлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд.
5126 5127 5128 5129 5130 5131 5132
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
    12 цаг 0 мин
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    20 цаг 10 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    20 цаг 14 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    20 цаг 19 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    20 цаг 22 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Уржигдар 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Уржигдар 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Уржигдар 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Уржигдар 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Уржигдар 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Уржигдар 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Уржигдар 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    2025-07-15
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    2025-07-15
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    2025-07-15
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    2025-07-15
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    2025-07-15
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК