-
2016 оны 4 сарын 19
2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1992.00-1998.00 төгрөгийн ханшаар 15.8 сая ам.доллар худалдах, 307.75 төгрөгийн ханшаар 2.0 сая юань худалдах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцоогүй болно.
2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 8.3 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанкнаас нийт 8.3 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг 100 хувь биелүүлж, Монголбанкинд 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг биелүүлээгүй болно.
-
2016 оны 4 сарын 19
Монгол брэндээ үнэгүй бүртгүүлээрэй
-
2016 оны 4 сарын 19
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр БНЭУ-ын Парламентын доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан бараалхав.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Энэтхэгийн Парламентын доод танхимын дарга хатагтай Сумитра Махажан Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэнд баяр хүргэж, Энэтхэгийн зочдыг айлчлан ирэхэд ямагт баяртай байдгаа илэрхийлэн тавтай морилохыг урилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Энэтхэгийн зочдыг ирэхэд баяртай байдаг нь учир шалтгаантай гээд “Монгол, Энэтхэг хоёр орон урт удаан хугацааны сайхан харилцаатай явж ирсэн. Соёл, хүмүүс хоорондын болон шашны гээд эрт цагаас олон талын харилцаатай явж ирсэн. Өнгөрсөн жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиосон. Энэ үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчлал хийсэн. Одоо та манай улсад айлчлан ирж байна” гэлээ.
Энэтхэгийн Парламентын доод танхимын дарга хатагтай Сумитра Махажан хариу хэлэхдээ “Тантай уулзаад би маш их баяртай байна. Миний бие танд бараалхаж байгаа нь хоёр үндсэн шалтгаантай. Нэгдүгээрт, манай хоёр орон удаан хугацааны туршид оюун санааны харилцаатай явж ирсэн. Хоёрдугаарт, Монгол бол ардчиллыг тогтоож, батжуулан бэхжүүлж байгаа орон. Үүгээр та бүхнийг маш их хүндэлж бахархаж байдаг юм шүү. Манай хоёр орны дипломат харилцаа иж бүрэн түншлэлийн түвшинд байсан бол өнгөрсөн жилээс энэхүү харилцаа маань стратегийн түншлэлийн түвшинд дэвшиж, бид харилцааныхаа түвшинг ахиулж чадсан.
Манай эрч хүчтэй Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчилсан. Энэ бол монголчуудад хандах энэтхэгчүүдийн хандлагын илрэл юм. Түүний айлчлалын үеэр хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн түвшинд дэвшүүлсэн. Одоо бид харилцааныхаа шинэ шатны хөгжлийг тодорхойлоод явж байна.
Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн жил айлчлахдаа нэг тэрбум ам.долларын зээл олгохоор болсон. Энэ нь Монголын дэд бүтэц, соёл болон бусад салбарын хөгжилд хувь нэмэр болж, бид цаашид хамтдаа дараагийн түвшинд харилцаагаа ахиулахад хувь нэмэр болох зүйл юм. Бидний сайн харилцаа нь хөршийн харилцаа гэж хэлж болохуйц хэмжээний харилцаа юм. Монголчууд биднийг гуравдагч хөрш гэдэг. Газарзүйн байршлын хувьд бол манай хоёр орон олон зуун км-ийн алсад оршдог. Гэхдээ бидний оюун санаа, соёл, боловсролын салбарын харилцаа шууд хиллэж байгаа хөршүүдийн түвшинд байдаг гэж хэлж болно.
Ноён Ц.Элбэгдорж та Монголд ардчиллыг тогтооход хичээнгүйлэн хүчин зүтгэсэн хүн гэдгийг бид бүхэн мэднэ. Энэтхэг бол ардчилсан орон. Ардчиллын өнөөгийн түвшнийг эдийн засаг, дэд бүтэц, бусад салбарын хүрсэн хөгжингүй өндөр түвшинд хамтдаа хүргэх бололцоотой” гэлээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цааш нь Ардчилал бол хялбар зүйл биш гэдгийг тэмдэглээд Энэтхэг нь ардчиллын хувьд Монголд тохирох сайн түншүүдийн нэг гэдгийг онцлов. Өнгөрсөн 2015 онд Ерөнхий сайд Нарендра Моди айлчилж ирэхдээ нэг тэрбум ам.долларыг маш хөнгөлөлттэй нөхцөлөөр Монгол Улсад зээлүүлэхээр болсон нь үнэхээр сайн мэдээ байсныг дурдлаа. Тэрээр мөн 2009 онд Монгол Төрийн тэргүүнээр анх удаа сонгогдоод анхлан төрийн айлчлал хийсэн орон нь Энэтхэг байсныг тэмдэглэсэн юм.
-
2016 оны 4 сарын 19
“Хэвлэлийн төв”–д хамтран ажиллах байгууллагыг сонгон шалгаруулна
-
2016 оны 4 сарын 19
Ч.Хүрэлбаатар: Товлосон хугацаанд хариу өгөхгүй бол хамтарч ажиллах боломжгүй
-
2016 оны 4 сарын 19
лс орны хувь заяаг шийдэлцэх гэж байгаа, бүхний хүндэтгэлийг хүлээхийг хүсч байгаа улс төрч хүн хувийн амбиц, эрх ашгаа золиослохоос өөр аргагүй. Дарга нь өөрийнх нь төлөө амиа өгнө гэдэгт эргэлздэггүй цэрэг ялалтын төлөө амиа өгөхөд бэлэн байдаг. Махатма Ганди, Пак Чон Хи, Ли Куан Ю зэрэг удирдагчдыг ард түмэн нь өчүүхэн ч эргэлзэлгүй дагаж, бүх хүчээ хамтдаа эх орныхоо хөгжлийн төлөө нэг цэгт төвлөрүүлж чадсан. Тэд ядуу тосгоноос агуу гүрэн болон өсч өндийсөн. Алдаа оноон дундуур зүтгэхдээ улс эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлтэй байсан тул тэд үеийн үед мөнхөрсөн, дэлхийд нэр алдар нь түгсэн удирдагчид болсон. Харин манайд ямар байна вэ?
-
2016 оны 4 сарын 19
Гэрэл зураг мэт гайхалтай ураг зургууд
-
2016 оны 4 сарын 19
Цагдаа нар малчдад хандив тусламж хүргүүллээ
0
-
2016 оны 4 сарын 19
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажаны нар өнөөдөр /2016.04.19/ дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар Хавдар судлалын үндэсний төвд ажиллана.
Парламентын дарга нар15.00 цагт Хавдар судлалын төвд ажиллан, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас тус төвд хандивласан зайн туяа эмчилгээний “Bhabhatron II” аппарат, туяа эмчилгээний төлөвлөлтийн симулятор аппаратыг ашиглалтад хүлээлгэн өгөх арга хэмжээний нээлтийн ёслолд оролцох юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 4 сарын 19
Баян-Өлгий аймгийн Буянт сумын нутгаас өнгөрсөн долоо хоногт занданшуулсан шарил олджээ. Нутгийн нэгэн залуу Буянт сумын Хөх эргийн Улаан зуух гэх газарт эмийн ургамал түүж яваад шарилыг анх олжээ.
Аймгийн цагдаа, прокурорын газрынхан үзлэг хийхэд лам хүний шарил байсан бөгөөд 100 гаруй жилийн өмнө занданшуулсан гэж таамаглаж байгаа аж. Занданшуулсан шарил хадан дотор суугаа байдалтай, урианхай хөдсөн дээлтэй, эвэртэй хөх хонь дэрлүүлсэн, өвөр дээр нь XVIII зууны үеийн судар тавьсан байдалтай байжээ.
Одоогоор энэ занданшуулсан шарилыг тус аймгийн Соёл урлагийн газарт хандаж, хүлээлгэж өгөхөөр болж байгаа бөгөөд нутгийн иргэд энэ олдворыг түүх, соёлын үнэт дурсгал хэмээн онцлон хүндэтгэж байгаа гэв.
-
2016 оны 4 сарын 19
Ц.Даваасүрэн: МАН-аас урилга ирсэн. Хуралд нь сууж УЗ-ийн гишүүн болсон
-
2016 оны 4 сарын 19
Ч.САЙХАНБИЛЭГ БНЭУ-ЫН ПАРЛАМЕНТЫН ДООД ТАНХИМЫН ДАРГА СУМИТРА МАХАЖАНТАЙ УУЛЗЛАА - See more at: http://zasag.mn/news/view/13113#sthash.3f6ttrnB.dpuf
-
2016 оны 4 сарын 19
Даваа гаригт Йерусалим хотын төвд автобус дэлбэрч, үүний улмаас 15 хүн шархадсан талаар Израйлийн онцгой байдлын албанаас мэдээлсэн байна. Энэхүү үйл явдал нь палестины амиа золиослогчид тус хотод дахин гарч ирлээ гэсэн айдас, хүйдсийг ард иргэдийн дунд авчраад байна. Дэлбэрэлтийг террорист халдлага байсан хэмээн өчигдөр Йзрайлийн цагдаагийн албанаас шууд мэдэгдсэн ч, дараагаар нь хэргийг бүх талаар шалгаж нягталсны эцэст шийдвэрийг гаргах болно гэсэн байна. Сүүлийн 7 сарын хооронд 28 израйль болон 2 америкийн иргэн палестины довтолгоонд амь үрэгдсэн бол цэргийнхний хоорондох зөрчил, мөргөлдөөний үеэр 189 палестинчууд амь үрэгдсэн гэсэн тоо гарчээ.
-
2016 оны 4 сарын 19
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улс /БНЭУ/-ын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга, Эрхэмсэг хатагтай Сумитра Махажан нар өнөөдөр /2016.04.19/ албан ёсны хэлэлцээ хийлээ.
-
2016 оны 4 сарын 19
Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай Хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлнэ - See more at: http://zasag.mn/news/view/13111#sthash.2tiQ29aD.dpuf
-
2016 оны 4 сарын 19
2016 он гарсаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт 16545 сэжигтэй тохиолдлоос 3528 буюу 21 хувь нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна гэж ХӨСҮТ-ээс мэдээлсэн.
Тэгвэл энэ сарын 17-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 358 өвчтөн хандсаны 250 буюу 69 хувь нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандаж, 59 буюу 23 хувь нь хэвтэж, 158 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ.
Мөн улаанбурхан өвчний улмаас нийт 410 өвчтөн эмчлүүлж байгаагаас 20 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж.
-
2016 оны 4 сарын 19
Л.Эрхэмбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ
13 цаг 09 минутанд
0
2271fb79dfa688c76a1252b927d30b4d.jpg
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өнөөдөр /4.19/ сэтгүүлчдэд Үндэсний зөвлөлдөх хороо хуралдсантай холбоогдуулан мэдээлэл хийлээ.
Тэрээр өчигдөр АН-ын ҮЗХ-ны ээлжит бус 46 дугаар хуралдаан болж хоёр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Нэгдүгээрт, АН 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлсэн улс төрийн шийдвэргээ гаргалаа.
Хоёрдугаарт, АН 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрий хөтөлбөрөө хэлэлцэж баталлаа. АН энэ удаагийн сонгууль Монгол хүн 2020 гэсэн мөрийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн энэ мөрийн хөтөлбөртэйгөө оролцоно. Хийсэн зүйлүүдээ бид дүгнэж цэгнэлээ. Цаашид ямар зүйлээр баяжуулах уу гэдгээ хэлэлцэж баталлаа. Мөн АН УИХ-ын сонгуульд оролцохдоо аль нэг улс төрийн нам хүчинтэй хамтарсан эвсэл байгуулж оролцохгүй дангаараа оролцоно гэдгээ илэрхийллээ.
-
2016 оны 4 сарын 19
экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын тэргүүлж буй МАХН. Хэрэв түүнд сонгуульд нэр дэвших хуулийн боломж олдвол тэр жагсаалтыг тэргүүлэх нь ойлгомжтой. Үгүй бол жагсаалтыг тэргүүлэх дараагийн хүнийг МАХН дотроос хайвал Ж.Сүхбаатар байх магадлалтай. Өдгөө генсекийн үүрэг гүйцэтгэж байгаа, МАН-ын генсект өрсөлдөж явсан улстөрчийн хувьд багагүй эрсдэл хийж МАХН-ыг сонгосон түүнд цаад тохироо байгаа нь тодорхой.
Мэдээж нэг хүн жагсаалтад хоёр дахиа бичигдэнэ гэвэл МАХН-ын жагсаалтыг одоогийн УИХ-ын гишүүдээс бүрдүүлж мэдэх л юм. Ч.Улаан, Ц.Оюунбаатар гээд л. Үгүй бол жагсаалтад энэ удаад орох боломж МАХН-ын УИХ дахь гишүүдээс Л.Цог, Д.Тэрбишдагва хоёрт л бий.
МАХН-ын жагсаалтын сургийг цааш тандвал Э.Эрдэнэжамъяан, Э.Батшугар гээд залуус, эмэгтэйчүүдээс Ерөнхийлөгчид нэр дэвшиж явсан Н.Удвал гээд орж ирэх боломжтой. Мөн Д.Сэржбүдээ, Б.Тулга гэсэн нэрс ч дуулдаж байна лээ.
-
2016 оны 4 сарын 19
Монгол бөхийн өргөөнөө энэ сарын 30-ны өдөр нэгэн сонирхолтой барилдаан болох гэж байна. Энэ цагийн монгол бөхийн өнгийг тодорхойлж яваа, улсын алдар цолтой шилдэг 12 бөх зургаа, зургаагаараа баг болон өрсөлдөхөөр болжээ. Тодруулбал,
1. Нэгдүгээр багт: улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба, улсын харцага Ц.Содномдорж, Н.Батзаяа, улсын начин Т.Баасанхүү нар багтсан бол
2. Хоёрдугаар багт: улсын арслан Н.Батсуурь, Э.Оюунболд, улсын заан Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, улсын харцага Ө.Бат-Орших, улсын начин Э.Энхбат нар оржээ.
Дашрамд дурьдахад энэхүү барилдааны тасалбарын үнэ 30 мянган төгрөг юм байна.
-
2016 оны 4 сарын 19
Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын суралцагчдын дунд болдог уламжлалт “Монгол ур чадвар” мэргэжлийн улсын уралдааны хүнд машин механизмын оператор, авто машины цахилгаанчин мэргэжлийн тэмцээн энэ сарын 13-15-нд Говьсүмбэр аймагт боллоо. - See more at: http://zasag.mn/m/ministry-of-labor/view/13112#sthash.nMwQ9RRR.dpuf