зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5346 5347 5348 5349 5350 5351 5352
  • “Камертон” хамтлагийнхан шинэ цомог гаргана
    2016 оны 1 сарын 25
    “Камертон” хамтлагийнхан шинэ цомог гаргана

    “Камертон” хамтлагийнхан шинэ цомгийн ажилдаа оржээ. Тэд хуучны хит дуунуудаа сэргээж, шинэ найруулгатайгаар сонсогчдод хүргэхээр зорьсон байна. Цомог “Чка өдер”, “Явах цаг боллоо”, “18 нас” зэрэг 13 дуунаас бүтэх аж. Одоогоор дуунуудын хоолойн бичлэг хийгдсэн бегөөд шинэ найруулгын ажил эхэлсэн байна. Үүнээс гадна хамтлагийн залуус эмэгтэйчүүдийн баярт зориулж тоглолт хийхээр төлөвлеж буйгаа дуулгалаа.
  • Дунд болон ахлах ангийн сурагчдын хичээл маргааш орно
    2016 оны 1 сарын 25
    Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын амралтыг сунгаж, хичээлийг ирэх сарын 2-нд эхлүүлэхээр болсон.
  • Хятадын урлагийг сурталчилна
    2016 оны 1 сарын 25
    Хятадын урлагийг сурталчилна

    “Louis Vuit- ton” сан үйл ажиллагааныхаа дөрөв дэх шатны хүрээнд Хятадын орчин үеийн урлагийн үзэсгэлэн болон Хятадын алдарт зураачдын бүтээлийн цуглуулгыг нөгөөдөр дэлгэхээр болжээ. Үзэсгэлэнд Хятадын 12 зураачийн бүтээлээс дэлгэх .аж. Энэ үзэсгэлэнд саатснаар та Хятадын нийгмийн амьдрал хэрхэн өөрчлөгдөж буйг харж болох юм. Үүнээс гадна “Louis Vuitton” сангийн зүгээс энэ үйл ажиллагаагаар Дорно. Өрнийн соёл, бясалгалыг монгол- чуудад сурталчлах аж. Харин цуглуулгад Ай Вэйвэй, Чан Хуанийн сүрлэг бүтээлүүд, Ян Фудун, ИсаакЖульен нарын инсталляд, Цао Фэй нарын кинонууд зэрэг сонирхолтой үзүүлэн, хөтөлбөр байгаа ажээ.

  • Эерэг 24: Монгол циркчид олон улсын тэмцээнээс “Алтан цом”- хүртжээ
    2016 оны 1 сарын 25
    Монгол циркчид олон улсын циркчдийн тэмцээнээс “Алтан цом”- хүртжээ.
  • Холын аймгуудад татварын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг шийднэ
    2016 оны 1 сарын 25
    УИХ-ын энэ долоо хоногийн чуулганаар орон нутгийн бизнес эрхлэгчидэд нэн хэрэгтэй нэгэн хуулийн төслийг хэлэлцэнэ.

    Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Дашдорж, Ч.Хүрэлбаатар Л.Энх-Амгалан, нарын санаачилсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлт юм. Уг хуулийн төслийн өөрчлөлтийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Төсвийн байнгын хороо хэлэлцээд УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

    Дээрх өөрчлөлт орсноор хотоос 600 км алслагдсан аймгуудад гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжүүдийг орлогын албан татвараас 50 чөлөөлнө. Хэрвээ нийслэлээс 1000 км хол аймгуудад гурваас доошгүй жил тогтвортой ажиллаж байгаа аж ахуйн нэгжийг орлогын албан татвараас 90 хувиар чөлөөлөхөөр тусгасан юм. Ийнхүү дээрх шалгууруудыг биелүүлсэн аж ахуйн нэгжүүдийг орлогы албан татвараас гурван жилийн турш чөлөөлөхөөр уг хуулийн төсөлд тусгажээ.
  • Цасанд хаагдсан замыг нээжээ
    2016 оны 1 сарын 25
    Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл орчимд орсон цасны улмаас нийслэлээс гарах замууд үзэгдэх орчин хязгаарлагдаж, машин явахын эцэсгүй болж зам гүвээ цасанд хаагдсан билээ.
  • Хурд хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа
    2016 оны 1 сарын 25
    Хурд хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа
    Жил бүр ”Цагаан сар”-ын баяраар шинийн 01-ний өдөр шинэ жилийн анхны өдрийн мандах нарыг харах, мөн хөдөө орон нутагт очиж золголт хийдгээс болж Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Энэ үеэржолооч нарурдааяваатээврийнхэрэгслийг гүйцэж түрүүлэх, хурд хэтрүүлэх, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих, эсрэг урсгалд орох, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг зөрчил гаргаснаас болжхүний амь нас эрсддэг байна. Энэ баярын өдрүүдэд Монгол орны баруун болон төвийн нутгийн хойд хэсэг, баруун зүгийн зарим газраар цасан шуургатай, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар хүйтэн байх төлөвтэй байгаа тул хөдөө орон нутаг руу золголтоор явах гэж байгаа жолооч та тээврийн хэрэгсэлийнхээ бүрэн бүтэн байдаыг сайтар шалгах, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэд жолоодохгүй байхыг замын цагдаагийн газраас анхаарууллаа.
  • А.Гантулга: 5 хувь болно гэдгийг баттай хэлье
    2016 оны 1 сарын 25
    ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр 8 хувийн зээлийг 5 хувь болгох бүрэн боломжтой болон түрээсийн орон сууцны хөтөлбөр ирэх гуравдугаар сард хэрэгжиж эхлэх талаар мэдээллэв. Энэ үеэр түүнээс дараах тодруулгыг авлаа.
  • Гадаадад байгаа иргэдийг бүртгэлжүүлнэ
    2016 оны 1 сарын 25
    Гадаадад байгаа иргэдийг бүртгэлжүүлнэ

    Монгол Улс, хилийн чанад дахь иргэдээ албан ёсоор бүртгэлжүүлэхээр болжээ. Энэ хүрээнд гадаад дахь иргэдийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх юм байна. Учир нь 1990 оноос өмнө гадаадад ажиллаж буй иргэд бүртгэлээ хийлгэх үүрэгтэй байжээ. Харин Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль гарснаар энэ нь сайн дурын шинжтэй болсон байна. Үүнээс хойш хилийн чанад дахь иргэдийн мэдээлэл тодорхойгүй болжээ. Тухайн иргэн өөрөө хүссэн тохиолдолд л ЭСЯ-даа бүртгүүлдэг болсон аж. Гадаад хэргийн яаманд хилийн чанадыг зориод ор сураггүй болсон тухай гомдол иргэдээс байнга ирдэг аж. Сүүлийн жилүүдэд ийм гомдол нэмэгдэх хандлагатай болжээ. Тиймээс бүртгэлийн нэгдсэн сан бий болгох шаардлага тулгарсан байна. Гэхдээ энэ ажлыг төрийн боддоготой уялдуулан хэрэгжүүлэх юм байна. Энэ жил ”Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”, ”Дэлхийн Монгол” хөтөлбөрүүдийг баталж, хэрэгжүүлэхээр болсон. “Дэлхийн Монгол” хөтөлбөрийг хилийн чанад дахь иргэдийн эрхийг хамгаалах, тэднийг эдийн засгийн хамтын ажиллагаанд татан оруулах, хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, иргэдийн гадаад зах зээлд гарах боломжийг нэмэх, тэдний үр хүүхдэд монгол хэл, соёл, ёс уламжлалыг хэрхэн өвлүүлэх зэрэгт чиглүүлж байгаа юм. Тиймээс энэ бодлоготой уялдуулан хилийн чанад дахь иргэдийн мэдээллийн нэгдсэн сан байгуулах ажлыг хийхээр болсон байна.
  • Монголын талбайн теннисний түүхэн дэх анхны Азийн аварга төрлөө
    2016 оны 1 сарын 25
    Монголын талбайн теннисний түүхэн дэх анхны Азийн аварга төрлөө

    Тайландад болж буй талбайн теннисний 14 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний охидын ганцаарчилсан төрөлдТ.Дариа аваргалжээ. Тэрбээр аваргын төлөөх тоглолтод Малайзын Э.Вэнийг 6:4,6:2-өөр хожсон байна. Монголын талбайн теннисний түүхэн дэх анхны Азийн аварга болсон ТДариа гэр бүлийнхээ хамт Канад улсад амьдардаг бөгөөд энэ тэмцээнд шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан оролцжээ. Энэ сарын 17-ны өдөр эхэлсэн тус тэмцээнд 18 орны 76 тамирчин ганцаарчилсан, хос, холимог хосын төрөлд хурд хүчээ сорьж байна. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан тамирчин өрсөлдөж байгаа аж. Тус тэмцээн энэ сарын 30-нд өндөрлөнө.
  • АН-ын бүлгийн хурал 14.00 цагт эхэлнэ
    2016 оны 1 сарын 25
    хаххх
  • Орон нутагт ноцтой осол гарчээ
    2016 оны 1 сарын 25
    Төв аймгийн Жаргалант сумын нутаг Чавганцын гуу гэх газар Т.Prius маркийн авто машины жолооч Б нь T.Cheizer маркийн Ц жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 30 настай эрэгтэй Ү нас барсан.
    Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбаны манай улсад албан ёсны айлчлал хийж байгаатай холбоотойгоор өнөөдөр Олимпийн гудамж, Гандийн гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Их Монгол улсын гудамж, Нийслэлийн гудамж зэрэг зарим замын хөдөлгөөнийг хэсэгчилэн хаах тул иргэд та бүхэн нийтийн тээврийг сонгож замын хөдөлгөөд оролцох, хаагдаж буй тухайн замыг сонгож явалгүйгээр бусад чөлөөлтөй замыг сонгох, Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн бие биеэндээ хүндэтгэлтэй хандаж оролцохыг зөвлөж байна. Мөн Авто радио 96.3-аар тухайн зам орчны хөдөлгөөнийг хэсэгчилэн хаах, бусад чөлөөтөй замын талаар тогтмол мэдээ мэдээллийг хүргэж ажиллана.
  • Зураачдын үзэсгэлэнг Солонгост нээв
    2016 оны 1 сарын 25
    Зураачдын үзэсгэлэнг Солонгост нээв
    Монгол зураач- дын нэгдсэн үзэс- гэлэн Солонгост нээлтээ хийжээ.
    Энэ үзэсгэлэн 10 хоногийн турш Сөүлийн уран зургийн галерейд үргэлжлэх бөгөөд 10 залуу зураач бүтээлээ дэлгэсэн юм байна. Зураачид бүгд өер, өөрийн арга барилаар бүтээсэн гурван зурагаа тавьжээ. Ихэнх нь монгол ёс заншил, нүүдэлчин ахуйг харуулсан аж. “Нүүдэлчин монгол” хэмээн энэ үзэсгэлэн- гийн дараагийн зогсоол Япон, Хятад, Өвөрмонголын мужуул юм байна
  • Бага ангийн сурагчдад зориулж UBS телевизээр теле хичээл заана
    2016 оны 1 сарын 25
    Улаанбаатар хотод ойрын өдрүүдэд хүйтний эрч буурахгүй, агаарын бохирдол ихтэй байгаагаас шалтгаалан бага дунд ангийн сурагчдын амралтыг хойшлуулах саналыг нийслэлийн Засаг дарга БСШУЯ-д хүргүүлсэн. Уг саналын дагуу БСШУ-ны сайд Л.Гантөмөр нийслэлийн ЕБС-ийн бага ангийн сурагчдын амралтыг 2016 оны 02 сарын 02-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн. Амралтын өдрүүдийг сунгасантай холбогдуулан Нийслэлийн Боловсролын газраас өмнөх улирлын хичээлийг сэргээн сануулах зорилгоор теле хичээл заах ажлыг зохион байгуулж байна. Математик, монгол хэлний теле хичээлийг дараахь хуваарийн дагуу заах тул эцэг эхчүүд, багш нар хүүхдүүдээ теле хичээлд идэвхтэй оролцуулахыг уриалж байна.


    Хичээл өдөр бүр 12.30-13.30 цагт UBS телевизээр цацагдана.

    Эхний 3 өдрийн хичээлийн хуваарь:

    2016.01.25-ны Даваа гараг Монгол хэл ”Бараа бүтээгдэхүүний заавар шошгыг таньж хэрэглэж сурцгаая” Сүхбаатар дүүргийн 58-р сургуулийн бага ангийн багш Ү.Шинэчимэг

    Математик ”Уртыг хэмжих нэгж” Баянгол дүүргийн Эрдмийн Ундраа цогцолбор 54-р сургуулийн бага ангийн багш Б.Должинсүрэн

    2016.01.26-ны Мягмар гараг Монгол хэл ”Эхийг хураан бичиж сурцгаая” Баянзүрх дүүргийн 14-р сургуулийн бага ангийн багш Ш.Азжаргал

    Математик ”Тооны бүтэц, дугаарлал” Сүхбаатар дүүргийн 1-р сургуулийн бага ангийн багш Ч.Чагцал

    2016.01.27-ны Лхагва гараг Монгол хэл ”Эхийн утгыг ойлгож уншин, эхэд байгаа эсрэг санааг ялган таних” Сүхбаатар дүүргийн Хөгжим бүжгийн коллежийн бага ангийн багш А.Дэлгэрмаа

    Математик ”Олон оронтой тоо” Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор 1-р бага сургуулийн бага ангийн багш Ш.Пунсалдулам
    Монгол хэл ”Учир шалтгааныг олж, тайлбарлаж сурцгаая” Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн бага ангийн багш Б.Шархүү
  • Хүн дайраад хэргийн газраас зугтжээ
    2016 оны 1 сарын 25
    Тухайлбал: БЗД-ийн нутаг Дандарбаатарын гудамж, Офицерийн аюулгүйн тойргийн хойд замд марк дугаар нь тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 26 настай эмэгтэй А-г мөргөж гэмтээн осол хэргийн газрыг орхиж явсан.
    ЧД-ийн нутаг Чингэлтэйн өргөн чөлөө Хайлаастын замд Т.Prius маркийн авто машины жолооч Б нь Wolksvagen Toureg маркийн Ө жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 36 настай эрэгтэй С гэмтсэн. Жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.
  • Засгийн газрын хуралдаанаар 12 асуудал хэлэлцэнэ
    2016 оны 1 сарын 25
    Засгийн газрын хуралдаанаар 12 асуудал хэлэлцэнэ
  • Согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон 71 жолоочийг журамлажээ
    2016 оны 1 сарын 25
    2016 оны 1 дүгээр сарын 23, 24-ний өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 603 авснаас зам тээврийн ослын 501 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж бүртгэгдэж, 12 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 7, явган зорчигч 1, Зам тээврийн осолд хүүхэд өртөөгүй. Үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 0 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
  • Ноён Орбан Виктор Монголд тавтай морил
    2016 оны 1 сарын 25
    1980-аад оны сүүлч, 90-ээд оны эхэнд коммунизмын эсрэг хөдөлгөөн зүүн Европт хүчээ авч, улмаар Азийн Монгол хүртэл хүрээгээ тэлсэн. Өнөөдөр ч гэсэн эдгээр хөдөлгөөнүүдийн улс төрийн нөлөө дэлхий даяар хүчтэй хэвээр байгаа.
    Яг өнөөдөр Унгарын ардчилсан хөдөлгөөний удирдагч, ФИДЭС-Иргэний намын дарга, Европын холбоо төдийгүй, дэлхийн улс төрийн тавцанд өөрийн өвөрмөц бодлогоороо нэрд гарсан Ноён Орбан Виктор Монгол Улсад айлчилж байна.
    Иймд миний бие энэхүү бэсрэг нийтлэлээрээ Унгарын нэрт улс төрч Орбан Викторын улс төрийн үзэл санаа, өвөрмөц бодлого, байр суурийн талаар уншигч таньтай санал солилцохыг хүссэн юм.
    Европын холбооны улс төрчдийн дунд тус холбооны ирээдүйн талаар том маргаан, мэтгэлцээн цаг үргэлж явагддаг.
    Зүүний хүчнийхэн Европын нэгдсэн улсыг байгуулах нь Европын холбооны гол зорилго гэж үздэг бол барууны хүчний намууд ихэнхдээ Европын холбоо нь Европын холбооны үндэстэн-улсуудын холбоо байж тэдний эрх ашиг, уламжлалт соёл, онцлогийг хамгаалан хүндэтгэх ёстой хэмээн үздэг билээ.
    Орбан Викторын ФИДЭС-Иргэний нам нь Европын хамгийн хүчирхэг баруун төвийн намуудын нэг юм. Энэ ч утгаараа улс үндэстний эрх ашиг, консерватив буюу жам ёсны суурь үзэл дээр тулгуурласан бодлого хэрэгжүүлдэг ба бидэнд хүчтэй Европ хэрэгтэй, хүчтэй Европ нь хүчирхэг үндэстнүүдийн холбоо байх учиртай гэж үздэг.
    ФИДЭС нам зургаахан жилийн өмнө сонгуульд ялж өр ширэндээ баригдсан /Грекийн араас дампуурна гэгдэж байсан/ Унгар улсыг хүлээн авч үндэсний эдийн засгаа аврах цогц бодлогуудыг дэс дараалалтай хэрэгжүүлж эхэлсэн байдаг.
    2010 онд засгийн эрхийг авсан даруйдаа Олон улсын валютын санг /IMF/ нутгаасаа хөөж, хувьчлал нэрийн дор барууныхны хяналтанд орсон дулаан, цахилгааны эх үүсвэрүүдээ буцаан авч, цахилгаан дулааны үнийг эрс бууруулж, үндэсний банк, санхүүгийн байгууллагын бие даасан байдлыг хангаж, валютын зээл, ханшны зөрүүнээс болж өрөнд орсон мянга, мянган аж ахуйн нэгж, иргэдээ дампуурлаас аварч, олон жил татвараас зугтаж ирсэн транс-националь компаниудын татварыг эрс нэмэгдүүлж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар ажилгүйдлийг бууруулж, эх орноо өр ширнээс нь богино хугацаанд салгаж чадсан юм.
    Орбан Викторын үндэсний эрх ашгаа хамгаалах хатуу байр суурь барууныхны болон гадаадынхны дургүйг байнга хүргэдэг ч түүний нам сүүлийн жилүүдэд бүх шатны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсаар байна.
    Түүний нам эрх барьсан он жилүүдэд Унгар улс ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, үндэсний банкны бие даасан байдлыг хангаж, инфляцыг хязгаарлаж, бодлогын хүүг тэглэж, зээлийн хүүг 2 хүртэл хувь багасгаж, эдийн засгийн өсөлтийн индексээрээ Евро бүсдээ тэргүүлэх хэмжээнд хүрч чаджээ.
    Тэрээр өөрийн илтгэлүүддээ “ ... Неолиберализм төгсч байна, орчин үеийн дэлхий ертөнцөд улс төр, эдийн засаг, нийгмийн цоо шинэ загвар хэрэгтэй байна. Орос, Хятад, Турк, Сингапурын тогтолцооноос бидэнд суралцах зүйл их бий. Брюсселизмын /Brussels/ тулгалт, хүнд суртал, гишүүн улсуудын эрхийг хэт хязгаарах оролдлого, Европын холбооны өрсөлдөх чадваргүй байдал зэрэг нь биднийг сулруулж байна” хэмээн байнга шүүмжилдэг.
    Вишеградын холбооны /Visegrad 4/ хvчтэй тоглогч, Давид Камероны дотны анд тэрээр “Оросууд хуучин цагт биднийг танкаараа айлгадаг байсан бол одоо барууныхан биднийг банкаараа айлгаж байна. Тэдний хооронд том ялгаа байхгvй” хэмээн неолиберализм болон мөлжлөгийн системийн эсрэг ч үгээ шуудхан хэлдэг нэгэн.
    Харин сүүлийн жилүүдэд тэрээр Европын холбооноос ОХУ-д тавьсан хоригийг эрс эсэргүүцэж “Оросгүй Европ, Европгүй Орос гэж байхгүй. ОХУ-ын ерөнхийлөгч Путин бол хамтарч ажиллах бүрэн боломжтой хүн” хэмээн мэдэгдэхийн зэрэгцээ ОХУ-тай цөмийн энергийн салбарт хамтарч ажиллах, улс төр, эдийн засгийн харилцаагаа улам сайжруулахын төлөө идэвхийлэн ажиллаж байна.
    Саяхан тэрээр “Исламын улс орнуудаас Европын холбоо руу ирж буй цагаачдын урсгалыг нэн тэргүүнд зогсоох ёстой. Хэрэв зогсоохгүй бол энэ нь Европын холбооны мянга, мянган жирийн иргэдийн амьдралыг эрсдэлд хүргэх болно. Хүний эрхээс илүү үндэсний эрх ашиг гэж байдгийг сануулж, хэрэв Европын холбоо зоримог арга хэмжээ авахгүй бол Унгар улс өөрийн хилээ хааж, иргэдээ хамгаалах болно” гэдгээ шулуухан мэдэгдэж, шийдвэртэй арга хэмжээ авч эхэлсэн.
    Түүний эрс шийдэмгий, зоримог алхамууд нь Европын холбоо болон барууны эсэргүүцэлтэй байнга тулгарсаар ирсэн ч тэрээр өөрийн байр суурь, үзэл бодлоо хамгаалж, авч үлдсээр ирсэн юм.
    Мөн тэрээр дэлхий дахины эдийн засгийн төв Ази руу шилжиж, дэлхийн улс төрийн өрөг ч шинээр тавигдаж эхэллээ. Барууны ардчилал, либерализмыг экспортлох гэсэн оролдлого бүхэн бүтэлгүйтсэн гэдгийг мэдэгдээд, 2011 онд “Зүүн рүү чиглэх нээлттэй бодлогоо” зарласан.
    Дээрх бодлогын хүрээнд гадаад эдийн засгийн бодлогоо Ази руу чиглүүлэхээ амлаж, Азийн ихэнх улс орнуудад өөрийн элчин сайдын яам, худалдааны танхимаа байгуулж, Ази руу чиглэсэн гадаад худалдааг дэмжих зорилгоор тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна.
    Энэ ч утгаараа сүүлийн жилүүдэд манай хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжих суурь тавигдлаа.
    Тэрээр “... Шинэ Унгар улс бол либерал улс биш, харин “хөдөлмөр шүтсэн” иллиберал улс байх болно. Либерализмаар явсан он жилүүдэд Унгар улс өрөнд баригдсан, нийтийн өмч хулгайд алдагдсан, хамгаалалтгүй болсон, нийгмийн үндсэн нэгж болох гэр бүлийн үнэт зүйлс суларсан. Товчоор хэлбэл Либерализм үндэсний эрхийг сулруулж, үндэсний баялгийг цөлмөж, жижиг улс – үндэстнийг өрийн дөнгөнд оруулдаг. ... Бид либерал эдийн засгийн зарчмуудаас аль болох хурдан салах ёстой. Либерализм эцсийн амьсгаагаа хурааж байна” гэж хэлсэн байдаг.
    Эцэст нь энэхүү нийтлэлээрээ ямар нэг улс төрийн үзэл баримтлалын талаар үнэн зөвийг шүүх санаа огтхон ч агуулаагүй бөгөөд зөвхөн өөрийн улс төрийн өвөрмөц бодлогоороо дэлхий дахинд танигдсан нэгэн эрхмийн улс төрийн үзэл бодол, байр суурийн талаар уншигч та бүхэнд товч танилцуулахыг зорилго болгосон нь энэ бөлгөө.
    Ноён Орбан Виктор Монголд тавтай морил.
    УИХ-ын гишүүн, Монгол-Унгарын парламентийн бүлгийн дарга Ж.Батзандан
    2016.01.25
  • Төв замуудыг хэсэгчлэн хаана
    2016 оны 1 сарын 25
    Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбаны манай улсад албан ёсны айлчлал хийж байгаатай холбоотойгоор өнөөдөр төв замуудыг хэсэгчлэн хаахаар болжээ. Тодруулбал, Олимпийн гудамж, Гандийн гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Их Монгол улсын гудамж, Нийслэлийн гудамж зэрэг зарим замын хөдөлгөөнийг хэсэгчилэн хаах юм байна.

    Иймээс иргэдийг нийтийн тээврийг сонгож замын хөдөлгөөд оролцох, хаагдаж буй тухайн замыг сонгож явалгүйгээр бусад чөлөөлтөй замыг сонгох, Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн бие биеэндээ хүндэтгэлтэй хандаж оролцохыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна. Мөн Авто радио 96.3-аар тухайн зам орчны хөдөлгөөнийг хэсэгчилэн хаах, бусад чөлөөтөй замын талаар тогтмол мэдээ мэдээллийг хүргэж ажиллах гэнэ.
  • Монгол Унгарын бизнес форум эхэллээ
    2016 оны 1 сарын 25
    Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан манай улсад айлчилж байгаа юм. Түүнийг дагалдан Унгарын бизнес эрхлэгчид хүрэлцэн ирсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн хоёр орны бизнес эрхлэгчдийг хамарсан, “Унгарын өдөрлөг” зохион байгуулж байна.

    Энэ үеэр хоёр талын бизнес эрхлэгчдийн дугуй ширээний уулзалт, Унгарын аж ахуйн нэгж, байгууллагуудын үзэсгэлэн худалдаа, ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулна.

    Унгарын талаас аялал жуулчлал, хими цэвэрлэгээ, химийн бодис, автомашин, цахим технологи, барилга, архитектур, хүнс, тавилга, электрон бараа, нэхмэл үйлдвэрлэл, хэвлэл, эм, эмийн үйлдвэрлэл, эрүүл мэнд, эрчим хүч, зөвлөгөө мэдээллийн үйлчилгээ, банк, санхүү, хөдөө аж ахуйн 40 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл энэ уул
5346 5347 5348 5349 5350 5351 5352
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    4 цаг 17 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    4 цаг 22 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    4 цаг 26 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    4 цаг 29 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Өчигдөр 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Өчигдөр 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    Уржигдар 08 цаг 43 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК