-
2015 оны 7 сарын 11
7 дугаар сарын 13. Даваа. Хүй долоон худаг
7.00-9.20 Эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон морьдын уралдаан
10.30-12.30 Эрлийз хурдан морьдын дунд нас буюу шүдлэн, хязаалан морьдын уралдаан
13.00-13.05 Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх уяачдын наадмыг нээнэ.
12.00-15.00 Жороо морины тойргийн уралдаан
13.05-13.20Уяачдын наадмын нээлтэнд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/
13.20-14.20 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
14.20-14.30 Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.
14.00-16.00 Эрлийз хурдан морьдын бага нас буюу дааганы уралдаан
14.30-15.20 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа
15.20-15.30 Урлагийн тоглолт
15.30-16.30 Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа
16.30-16.40 Урлагийн тоглолт
16.40-17.00 Хүчит бөхийн барилдааны тавын даваа
17.00-17.30 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна.
17.00-17.50 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа
17.50-18.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа
18.20-18.40 Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.
18.40 Хурдан морины салбар хорооны дарга З.Болдбаатар уяачдын наадмыг хаана.
-
2015 оны 7 сарын 11
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ, ТУЛГАР ТӨРИЙН 2224 ЖИЛ,
ИХ МОНГОЛ УЛСЫН 809 ЖИЛ,
АРДЫН ХУВЬСГАЛЫН 94 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН
ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ЦАГИЙН ХУВААРЬ
-
2015 оны 7 сарын 11
Урианхай сурын харвааны хөтөлбөр
-
2015 оны 7 сарын 11
Халх сурын харвааны хөтөлбөр
-
2015 оны 7 сарын 11
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монголчуудын уламжлалт соёлыг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар хамтран “Дээлтэй Монгол - 2015” наадмыг 9 дахь жилдээ Чингисийн талбайд зохион байгууллаа.
-
2015 оны 7 сарын 11
7 дугаар сарын 11
12.00-15.00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
13.30-16.00 Хүүхдийн барилдааны нэгийн даваа
15.20-18.00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа
16.20-18.00 Хүүхдийн барилдааны хоёрын даваа
-
2015 оны 7 сарын 11
”Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд анх удаа “Учиртай гурван толгой” дуурийг задгай талбайд тоглолоо. Энэхүү арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ –ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Улсын Дуу Бүжгийн Эрдмийн Теартын Ерөнхий захирал Ч.Мөнхзул нар оролцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Юуны өмнө Та бүхэнд Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье. Нийслэлийн ИТХ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улаанбаатарыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлалын зангилаа, Монгол туургатны аялал жуулчлалын төв, соёлын олон талт үйлчилгээ бүхий хот болгон хөгжүүлэх зорилгоор “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2014 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд анх удаа Монголын үндэсний сонгодог ууган дуурь болох “Учиртай гурван толгой” бүтээлийг Их хотынхоо төв талбайд тоглож, баяр наадмын өмнө нийслэлчүүд Та бүхэндээ толилуулж байгаадаа баяртай байна” гэлээ. Энэ үеэр Монгол Улсын дуурийн дууллыг дэлхийд сурталчилж байгаа үнэтэй хувь нэмрийг нь үнэлж МУГЖ, Дэлхийн дуурийн дуулаачийн тэмцээний тэргүүн байр, Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын тэмцээний хоёрдугаар байрын шагналт Э.Амартүвшин, МУГЖ, Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрын шагналт дуучин Г.Ариунбаатар нарыг “Нийслэлийн Хангарди одон” - гоор шагналаа.
Үндэсний, ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурь 65 дахь жилдээ үзэгч түмэндээ хүрч байгаа бөгөөд анх 1934 онд драмын жүжиг, 1942 онд хөгжимт жүжиг, 1950 онд дуурь болсноосоо хойш 2415 дахь удаагаа тоглов. “Учиртай гурван толгой” дуурийн гол дүрүүдийн сонгон шалгаруулалтыг нийслэлийн ЗДТГ-ын санаачлагаар 2015 оны 06-р сарын 24, 25-ны өдрүүдэд УДБЭТ-ын тайзнаа нээлтэй зохион байгуулсан. Сонгон шалгаруулалтаар Б.Дамдинсүрэн Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнд: УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин, Нансалмаад: СТА Ш.Наранчимэг, Хоролмаад: МУГЖ С.Мөнгөнцэцэг, Балганд: СТА Ж.Бямбажав нар тоглож, симфони найрал хөгжмийг МУГЗ Ж.Бүрэнбэх удирдлаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 7 сарын 11
Нар хур тэгширсэн зунаар найраг, эгшиг хосолсон Монгол наадам эхэллээ. Нар хүртэл инээж манддаг наадмын өглөө онцгой сайхан. Уяан дээр хүлэг морьд эргэцэж, унасан хүүхдийн гийнгоо талд хадаж, эр баяр тэгширсэн эрчүүд эд хаваа гайхуулах энэ өдрийг монголчууд бүтэн жил хүлээдэг. Жилийн жил наадмын өглөө нар өөрөөр мандаж, жил жилийн наадам шинэлэг байдаг аа.
-
2015 оны 7 сарын 11
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадам Төрийн есөн хөлт цагаан тугийг төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслолоор үргэлжилж байна.
-
2015 оны 7 сарын 11
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
-
2015 оны 7 сарын 11
Улаанбаатарт 33 хэм халуун
-
2015 оны 7 сарын 10
Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны бүртгэл өнөөдөр өндөрлөлөө. Энэ жилийн барилдаанд дүрмийн дагуу 512 бөх зодоглох учиртай. Тэгвэл бүртгэлийн сүүлийн өдрийн байдлаар А.Сүхбат аварга ирж бүртгүүлсэнгүй. Бүртгүүлээгүй учир наадмын барилдаанд оролцохгүй гэсэн үг.
Энэ жилийн наадамд Зүүнийг магнайлж гарна хэмээн багагүй хэл ам үүсгэсэн түүнийг наадмын барилдаанд ирж бүртгүүлээгүйд олон түмэн гайхаж байна.
-
2015 оны 7 сарын 10
БОХХААБХ нийт 16 асуудал хэлэлцжээ
-
2015 оны 7 сарын 10
С.Одонтуяа: Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байна
-
2015 оны 7 сарын 10
Улсын Их Хурлын 2015 оны Хаврын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан ажлын талаар Байнгын хорооны дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан нар өнөөдөр /2015.07.10/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
-
2015 оны 7 сарын 10
Монголчуудын уламжлалт соёлыг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол Наадам-2015”, “Учиртай гурван толгой дуурь”-ийн арга хэмжээг энэ сарын 10-ны баасан гарагт Чингисийн талбайд зохион байгуулах талаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа А/571 дүгээр захирамж гаргалаа.
-
2015 оны 7 сарын 10
Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон хотод зохион байгуулагдсан Цагдаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Пауэрлифтингийн төрөлд Монголын Цагдаагийн баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 2 хvрэл медаль хvртэж амжилттай оролцлоо.
-
2015 оны 7 сарын 10
Сэргээн засварласан ”Цогт тайж” -ийг наадмаар үзүүлнэ
-
2015 оны 7 сарын 10
Энэ жилийн баяр наадмын өдрүүдэд нийслэл хотод 200, аймаг, орон нутагт 170, нийт 400 орчим улсын байцаагч ажиллана.
-
2015 оны 7 сарын 10
МХЕГ-ын дарга, улсын Ерөнхий байцаагч Ш.Раднаасэдийн гаргасан Албан даалгаврын хүрээнд Дэд бүтцийн хяналтын газраас шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмж ашиглагч аж ахуйн нэгж, иргэдэд зөвлөж байна.