-
2015 оны 4 сарын 24
“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал боллоо
27 минутын өмнө
Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Сар бүр хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал болж, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд нар яам, агентлагийн удирдлагуудад өнгөрсөн сарын хурлаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж, цахим хурлаар хэлэлцсэн асуудлуудыг хугацаанд нь хэрэгжүүлж байхыг даалгалаа.
Төрийн өмчийн хороо яам, агентлагуудаас нийт 68 машин хурааж төвлөрүүлснээс 50 нь том оврынх, 18 нь суудлын тэрэг байна. Автомашин төвлөрүүлэх тухай мэдэгдэл авсан зарим яам, агентлагуудаас 80 машин хураалгаагүй байна. Төрийн өмчийн хорооноос 100 км-т 16 литрээс илүү шатахуун зарцуулдаг том оврын авто машиныг төвлөрүүлэх мэдэгдэл авсан яам, агентлагууд үлдсэн машинуудаа нэн даруй төвлөрүүлэхийг үүрэг болголоо.
“Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан тайланг улирал тутам Сангийн яаманд хүргүүлж, холбогдох мэдээллийг цахим хуудаснаа тогтоосон хугацаанд байршуулахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасан. Хууль зүй, Хүнс, хөдөө аж ахуй, Барилга, хот байгуулалт, Эрчим хүч, Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд зэрэг төсвийн ерөнхийлөн захирагч, Нийслэл, Булган, Говь-Алтай, Сэлэнгэ, Хөвсгөл, Төв, Хэнтий, Дархан-Уул аймгууд мэдээлэл байршуулсан тайлангаа ирүүлээгүй байна. Шилэн дансны мэдээлэл Цагдаагийн ерөнхий газрын төв, хөдөөгийн байгууллагуудад хангалтгүй байна.
Энэ онд төсвийн болон Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 59 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахаас өнөөдрийн байдлаар техникийн тодорхойлолт, ажлын даалгавар, зураг төсөв, холбогдох бичиг баримт нь ирээгүй 20 төсөл, арга хэмжээ байна. Барилгын ажлын улирал ирж байгаатай холбогдуудан техникийн бичиг баримтыг яаралтай бүрдүүлэхийг холбогдох яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
-
2015 оны 4 сарын 24
“Иргэний мэдэх эрх” уулзалт зөвлөлгөөнд Ерөнхий сайд оролцлоо
-
2015 оны 4 сарын 24
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тэмцээн болов
-
2015 оны 4 сарын 24
“Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журам”-ыг баталлаа
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2015-04-24 14:28:09
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, “Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журам”, Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүн, дүрэм, Богдхан уулын дархан цаазат газрын Чандманийн аманд “Цэцгэн эрхэт Ловон бурханы цогцолбор хөшөө” байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.
“Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НИТХ-ын 2014 оны 24/03 тогтоолоор “Улаанбаатар-орон сууц сангаас төрийн албан хаагчдад урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам”-ыг баталсан. Үүнтэй холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журам”-ыг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт, хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцуулав.
Уг журамд нийслэлийн харьяа төрийн байгууллагын төрийн албан хаагч нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн Ажлын алба, нийслэл, дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг, хэлтэс, алба, нийслэлийн өмчит төсөвт байгууллага, нийслэлийн төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийслэл, дүүргийн эмнэлэгт ажиллаж буй төрийн албан хаагчид хамрагдах боломжтой.
Журмаар тогтоосон нийтлэг шаардлага нь:
Нийслэлийн харьяа төрийн байгууллагад 3-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх
Ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангаж, үр дүнтэй хэрэгжүүлдэг байх
Тухайн ажлын байранд цаашид тогтвор суурьшилтай ажиллах, ёс зүй, хувийн ашиг сонирхлын зөрчилгүй байх
Худалдан авах орон сууцныхаа зээлийн урьдчилгаа төлбөрийн 50-иас доошгүй хувийг бүрэн төлж барагдуулах чадвартай байх
Ипотекийн зээлд хамрагдах нөхцөл, шалгуурыг хангасан байх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг журамд тусгажээ.
Эдгээр шаардлагыг хангасан төрийн албан хаагч Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан орон сууцнаас сонгож урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах хүсэлтээ ажил олгогчдоо гаргах бөгөөд ажил олгогч “Улаанбаатар - Орон сууц сан”-д хандах юм. ”Улаанбаатар - Орон сууц сан”-аас ажил олгогчид квот өгсөнөөр төрийн албан хаагч, “Улаанбаатар – Орон сууц сан”, банк хамтран гурвалсан гэрээ байгуулах юм.
Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслийн удирдах хорооны үйл ажиллагааны дүрэм баталлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Амины орон сууцтай Улаанбаатар”-ыг бий болгох зорилт, “Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам”ын дагуу Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслийг удирдах зохион байгуулах үүрэг бүхий Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүн, дүрмийг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.
Төслийн удирдах хороо нь дарга, гишүүд, нарийн бичгийн дарга гэсэн бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд иргэдийн төлөөлөл, хувийн хэвшлийн төлөөлөл, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч, Захирагчийн ажлын алба, “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газын төлөөлөл гэсэн бүрэлдэхүүнтэй байх юм.
Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслийг удирдах хороо нь иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулах төслийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг зохицуулах, газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны явцад төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үндсэн зорилго бүхий хурлын байгууллага юм.
Уг хорооны үйл ажиллагааны дүрмийн дагуу Иргэдийн санаачилгаар боловсруулсан төсөл хэрэгжүүлэх талбарыг батлах, Төслийн талбарт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих инженерийн болон нийгмийн дэд бүтэц, инженерийн бэлтгэл арга хэмжээ, батлан хамгаалах, аюулгүй байдал, гамшгаас хамгаалах барилга байгууламжийн жагсаалт гаргах, Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагаанд иргэдийг мэдээлэл сургалт, сурталчилгаагаар хангах, иргэдийн бүлэг зохион байгуулагдахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, шаардагдах төсөв төлөвлөгөөг баталж, санхүүжилтийн шийдвэрлэх юм.
“Цэцгэн эрхэт Ловон бурханы хөшөө” байгуулна
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Богдхан уулын дархан цаазат газрын Чандманийн аманд “Цэцгэн эрхэт Ловон бурханы цогцолбор хөшөө” байгуулах тухай шийдвэр гаргалаа. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектур бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж танилцуулав.
Нийслэлчүүд Богдхан уулын Чандманы амыг эртнээс Хийморийн овоо хэмээн нэрлэж ирсэн. Иргэдийн шашин, соёлын уламжлалыг алдагдуулахгүйгээр сүрлэг шүтээн тахилын оронг байгуулах, үйлчилгээ бий болгох, мод ургамал тарих, ойжуулах, зам талбай байгуулах зэрэг орчин цагийн хөгжилд нийцүүлсэн ажлуудыг хийх замаар хөгжүүлэх, эзэнжүүлэх, хамгаалах шаардлагатай байгаа юм.
Энэ ч үүднээс дотоод гадаадын зочид, сүсэгтнүүдийн зорин ирэх “Цэцгэн эрхт Ловон бурхан”-ы цогцолбор буюу аялал жуулчлалын нэгэн төв байгуулсанаар энэхүү хэрэгцээ шаардлагыг шийдвэрлэж чадах төдийгүй түүх соёл, зан заншлаа сурталчлах юм. Цэцгэн эрхэт хэмээн нэрлэгддэг Бадамсамбуу бурхан нь цөвүүн цагийн хорлол бүхнийг амирлуулах, ялангуяа харийн аюулаас гэтэлгэхэд аньстай хэмээн монголчууд эртнээс шүтэж иржээ. Тиймээс Улаанбаатарчуудын сахин хамгаалах бурхан, хийморио бадраах шашин номын зан үйлийг ёсоор нь сэргээн мөргөлийн сүм, хүүхэд залуучууд ахмад настаны амарч зугаалах уламжлалт соёл орчин цагийн ногоон байгууламж хосолсон цогцолбор бүтээх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 4 сарын 24
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/eqlF1KNMgLE” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2015 оны 4 сарын 24
Сүүлийн жилүүдэд иргэд болон аж ахуйн нэгжүүд дур мэдэн эзэмшил газартаа гүний худаг гаргаж, төр болон хувийн хэвшлийн хөрөнгөнд хохирол учруулах зөрчил гарсаар байна. энэ сарын 23-ны өдөр БЗД-ийн иргэн Мөнхболд дур мэдэн хашаандаа гүний худаг гаргахаар өрөмдлөг хийснээс ф800 мм-ийн ус дамжуулах шугамыг гэмтээсэн. Ингэснээр нийслэлийн зүүн талын хэрэглэгчдийг усан хангамжийг тасрах нөхцөл үүссэн юм. Энэхүү гэмтлийг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн ахмад Н.Отгонбаатар “Баянзүрх дүүргийн товчооны баруун талд маш их хэмжээний ус оргилж байна” гэж Нийслэлийн онцгой байдлын газар, Ус сувгийг удирдах газарт утсаар мэдэгдсэн. Мэдээллийн дагуу УСУГ-аас аваарийн бригад очиж шалгахад ф800 мм-ийн дамжуулах шугамыг иргэн Мөнхболд гүний худаг гаргах зорилгоор Ф125 голчтой өрөмөөр цоолж гэмтээсэн байжээ.
-
2015 оны 4 сарын 24
Монгол хэл, бичгийн дахин шалгалтыг энэ сарын 25-нд авна
-
2015 оны 4 сарын 24
Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхлэв
-
2015 оны 4 сарын 24
Хатагтай Алис Баркер өдгөө 102 настай. Тэрээр залуудаа буюу 1930-1940 оны хооронд бүжигчнээр ажилладаг байжээ. Кино бүтээгчид түүний залуу үеийн бичлэгийг ховор фондоос түүж эвлүүлсэн байна. Зуу гарсан эмээ залуугийнхаа жаргалтай төрхийг хараад ямар хариу үйлдэл үзүүлж буйг үзнэ үү.
-
2015 оны 4 сарын 24
Өнөөдөр Монгол Улсын “Генералуудын өдөр” тохиож байна. Анх 1944 оны 4 дүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал цол, есөн офицерт хошууч генерал цол олгож байжээ.
Тэгвэл Монгол Улсад генерал цол бий болсны 71-н жилийн ойн баяр, ”Монгол генералуудын өдөр”-ийн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааний нээлт Чингисийн талбайд боллоо. Генералуудын баярын өдрийн арга хэмжээг хүчний байгууллагууд жил бүр ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд энэ жил ЦЕГ хариуцаж байна.
-
2015 оны 4 сарын 24
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/wud27t4o5ak” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2015 оны 4 сарын 24
Замын-Үүдийн боомтоор нэрээ сольсон гадаадын иргэн хууль бусаар хил нэвтрэхийг завдав
-
2015 оны 4 сарын 24
Саудын Арабын хааны гэр бүлийн гишүүн байлдагчдыг урамшуулж тансаг машин өгөхийг санал болгосон нь ихээхэн шүүмжлэл дагуулжээ. Хунтайж Ал-Валид Бин Талал Йеменд агаарын цохилт өгч буй нисэгчдийг бентлей маркын тансаг машинаар шагнахыг санал болгосон байна.
-
2015 оны 4 сарын 24
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/lW2pjuD-XhA” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2015 оны 4 сарын 24
“Blue sky” зочид буудлын камерыг шалгажээ
-
2015 оны 4 сарын 24
Хөдөлмөрийн аюулгүй байдлын зохицуулалтыг боловсронгуй болгоно
-
2015 оны 4 сарын 24
ОХУ зүүн Украинд цэргийн ангиудаа шинээр байршуулж эхэлсэн тухай “Telegraph” агентлаг мэдээллээ. АНУ-ын Төрийн Департментийн мэдээлснээр ОХУ хилийн ойролцоох өөрийн нутаг дэвсгэртээ агаарын хүчний тусгай цэргүүдийг цуглуулж байршуулжээ.
-
2015 оны 4 сарын 24
Ерөнхийлөгч Дорнод аймгийн Баян-Уул суманд ажиллалаа
-
2015 оны 4 сарын 24
Дэлхийн шилдэг сургуульд суралцах 35 оюутны сургалтын төлбөрийг санхүүжүүлэхээр боллоо
-
2015 оны 4 сарын 24
УИХ-ын дарга З.Энхболд генералуудыг хүндэтгэн баяр хүргэлээ