-
2015 оны 4 сарын 23
Ирэх долоо хоногоос нэгдүгээр ангид элсэгчдийг бүртгэнэ
-
2015 оны 4 сарын 23
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд /2015.04.23.Пүрэв гараг/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДӨР /ПҮРЭВ ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
09.00 цагаас:
1.Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай дэгээр, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна;
-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.
2.Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай дэгээр, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна;
-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНХУЯГ танилцуулна.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 04 дүгээр дүгнэлт:
-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.ЛХАГВАА танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна.
4.Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.ДАШДОРЖ танилцуулна;
-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.АМАРЖАРГАЛ танилцуулна.
5.Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ танилцуулна;
-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ХАЯНХЯРВАА танилцуулна.
6.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Хөдөлмөрийн сайд С.ЧИНЗОРИГ танилцуулна;
-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАЯРСАЙХАН танилцуулна.
7.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна.
8.“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНБААТАР танилцуулна.
9.Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
-Байгаль, орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОЮУН танилцуулна.
10.Худалдааны тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ танилцуулна;
-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.БОЛОРЧУЛУУН танилцуулна.
11.Монгол Улсын Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нарын 4 гишүүн 2014.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Я.СОДБААТАР танилцуулна;
-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна.
12.Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.ЦАГААН танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.АМАРЖАРГАЛ танилцуулна.
-
2015 оны 4 сарын 23
Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ
-
2015 оны 4 сарын 23
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна
-
2015 оны 4 сарын 23
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус, Ховдын нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 3-8 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 15-20 градус, зүүн хэсгээр 12-17 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 17-19 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 17-19 градус дулаан байна.
-
2015 оны 4 сарын 23
“БИ ЖИ БИ ЖИ” компани анх 2011 онд тус газарт орон сууцны барилга барих зөвшөөрөл авч байсан байна. Харин тус зөвшөөрлөө 2014 онд сунгуулжээ.
-
2015 оны 4 сарын 22
“Гамшиг, ослыг улстөржүүлэхээ боль”
-
2015 оны 4 сарын 22
Солонгосчууд сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс. Тэр дундаа кино жүжигчдээ шүтэн биширдэг, хайрлаж дурладаг охид бүсгүйчүүд ихтэй гэж хэлж болно. Солонгост кино жүжигчдээ шүтэн бишрэгчид ингэж хүрээлдэг.
-
2015 оны 4 сарын 22
Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 2011 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжид шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар оролцож, шагнал гардуулсан юм.
-
2015 оны 4 сарын 22
Монголбанк 1 долоо хоногтой 89.1 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 13.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2015 оны 04-р сарын 22-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 291.2 тэрбум төгрөг болно.
-
2015 оны 4 сарын 22
Сү.Батболд: Мерит зарчим ярьж байгаа нь зөв
-
2015 оны 4 сарын 22
Нийслэлийн 23- р сургуулийн Д.Алтанмагнай багштай 1е ангийн бяцхан сурагчид ой, хээрийн түймрээс болж гэр оронгүй болсон айл өрхийн хүүхдүүд болон түймрийн голомтод ажиллаж буй аврагч, гал сөнөөгч ах нартаа сэтгэлийн дэм хайрлахын тулд урмын үгтэй захидал, амтат чихэр, шоколад, вакус зэрэг бүтээгдэхүүнийг хандивла
-
2015 оны 4 сарын 22
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл санаачлан боловсруулсан Татварын тухай хуулийн төслөө Засгийн газарт шилжүүлж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт гардууллаа.
Олон улсад татварын болон төсөвтэй холбоотой хуулиудаа Засгийн газар нь өргөн барьдаг. УИХ-ын гишүүд санаачлан боловсруулсан татвар, төсөвтэй холбоотой хуулийн төслүүдээ Засгийн газраараа дамжуулан өргөн барьдаг жишиг тогтоох шаардлагатай гэж УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл хэллээ. Татварын шинэчлэлд янз бүрийн шалтгаанаар дорвитой ахиц гарахгүй байна. Татварын хэд хэдэн хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан ч хэлэлцэхгүй жил гаруй боллоо. Иймээс Засгийн газар энэ хуулийн төслийг УИХ-аар нэн яаралтай хэлэлцүүлж батлуулбал эцсийн үр дүнд нь бизнес эрхлэгчид, татвар төлөгчиддөд эерэгээр нөлөөлөх татварын таатай орчин бүрдэнэ гэлээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлд санаачилсан хуулийн төслөө Засгийн газарт шилжүүлэх шинэ жишиг тогтоож байгаад талархал илэрхийллээ. Хууль санаачлах эрхтэй УИХ-ын гишүүн татвартай холбоотой хуулийн төслөө анх удаа Засгийн газарт шилжүүлж байгаа нь Монголын парламентийн түүхэнд шинэ үйл явдал болж байна. Засгийн газар боловсруулж байгаа Татварын ерөнхий хуулийн төсөлдөө таны саналуудыг тусган УИХ-д өргөн барина. Бизнесийн болон татварын орчны өргөн мэдлэг, туршлагатай гишүүний саналууд хуулийн төсөлд чухал ач холбогдолтой байх болно гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
-
2015 оны 4 сарын 22
Завхан аймгийн прокурор Н.Доржсүрэн, хяналтын прокурор Ч.Алтансүх нар нь Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хууль сурталчлах, гэмт хэргийн шинжтэй гомдол, хүсэлт мэдээллийг иргэдээс хүлээн авах, зарим асуудалд мэдээлэл өгөх зорилгоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд тус аймгийн урд чиглэлийн Цагаанчулуут, Цагаанхайрхан, Шилүүстэй, Отгон сумуудын ард иргэдтэй уулзаж Прокурорын байгууллагын өөрчлөлт, шинэчлэлт, 2014 онд аймгийн хэмжээнд гарсан гэмт хэрэг тухайн сум, орон нутгийн эрүүгийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, шинээр батлагдан гарсан хууль тогтоомж, үзэл баримтлал, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг оролцуулах талаар мэдээлэл хийж гарын авлага, материал тараан ажиллажээ.
-
2015 оны 4 сарын 22
Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд уг хуулийн төслийг намын бүлгүүд хэлэлцээгүй байгаа, түүнчлэн төслийн зарим зүйл, заалт нь Үндсэн хуулийн зарчимтай зөрчилдөж байгаа талаар экспертийн албаны дүгнэлт гарсан учраас нухацтай ярилцах шаардлагатай тул хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.
-
2015 оны 4 сарын 22
Долоо хоногийн дотор золгүй байдлаар 34 хүн нас баржээ
-
2015 оны 4 сарын 22
Зарим хэвлэлүүд түүнийг үхлийн ирмэгт ирсэн хэмээн бичицгээж байна. Гэвч албаны болон мэдээллийн эх сурвалжуудын мэдээлэл хоорондоо зөрж байгааг олон улсын ажиглагчид сануулж байгаа юм.
-
2015 оны 4 сарын 22
Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан суманд гарсан тал, хээрийн түймрийн голомтод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 9 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.
-
2015 оны 4 сарын 22
Оюутолгойн асуудлыг хаалттай хэлэлцэж байна
-
2015 оны 4 сарын 22
АНУ-ын Аризона муж улсад даваа гарагт эмэгтэйчүүдийг бэлгийн замаар хүчирхийлэхийг эсэргүүцсэн “сайн дурын” арга хэмжээ зохион байгуулагджээ. Гэвч хүчирхийллийн эсрэг энэхүү арга хэмжээ өөрөө хүчирхийллийн дор зохион байгуулагдлаа хэмээн оролцогчид гомдоллосон байна.