зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4501 4502 4503 4504 4505 4506 4507
  • УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийн дэмжив
    2017 оны 5 сарын 23
    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2017.05.23) хуралдаан 10 цаг 42 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

    Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тус Байнгын хороо энэ сарын 16-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

    Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний оролцоог хангах нэг хэлбэр нь ард нийтийн санал асуулга бөгөөд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4.2-т “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулга явуулж болно” гэж заасан. Мөн хуулийн 7.7-д “санал асуулгыг Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамтатган явуулах бол Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал асуулгыг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана” гэж заажээ.

    Иймээс уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсгийн “65-аас” гэснийг “21-ээс” гэж өөрчилснөөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай хамтатган зохион байгуулж, улсын төсвөөс шаардагдах зардлыг буруулах, хэмнэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой хэмээн үзсэний үндсэн дээр уг хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна.



    Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлын талаар ард нийтийн санал асуулга зохион байгуулах асуудлыг Ерөнхийлөгчийн энэ удаагийн ээлжит сонгуультай хамтатган явуулах цаг хугацааны боломж харагдахгүй байна гээд иймээс хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлагатай эсэхийг тодруулсан юм.

    Байнгын хорооны дарга Н.Энхболд энэ талаар өгсөн хариултдаа, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал олон жил яригдсан ч янз бүрийн шалтгаанаас болоод шийдвэрлэгдэхгүй явж ирсэн. Энэ удаагийн Улсын Их Хурал Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль баталж, энэ үндсэн дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар тодорхой сэдвүүдийн хүрээнд олон нийтийн төлөөллийг оролцуулан зөвлөлдөх санал асуулга зохион байгуулан түүний үр дүнд үндэслэн гаргасан зөвлөмжийн дагуу хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг гарган ажиллуулж байгаа.

    Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган ард нийтийн санал асуулга явуулах цаг хугацааны боломж хомс байгаа нь үнэн. Гэхдээ энэ хуулийг батлаад явахад буруу зүйл байхгүй. Иймээс хуулийн төслийг энэ байдлаар нь батлаад дараа дараагийн шатанд шийдвэрлэх асуудалдаа анхаараад явах нь зүйтэй байна гэсэн саналтай байгаагаа хэлсэн юм.

    Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, О.Баасанхүү, Ж.Батзандан нар үг хэлж хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах саналтай байгаагаа илэрхийлэв. Байнгын хорооны гишүүдээс хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэй дэмжлээ. Улмаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн тул энэ талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

    Төрийн албаны зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайланг сонсов

    Дараа нь Төрийн албаны зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайланг сонсож, энэ талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо танилцуулга хийсэн юм.

    Тэрээр танилцуулгадаа, Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуульд заасан бүрэн эрх болон Улсын Их Хурлаас баталсан Зөвлөлийн дүрмээр хүлээсэн чиг үүргийн хүрээнд тухайн жилийн зорилт, Төсвийн хуулиар баталсан хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхийн төлөө үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж ирлээ. 2016 онд Улсын Их Хурлын болон орон нутгийн ээлжит сонгуулиуд болж, Засгийн газар шинээр байгуулагдаж, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн онцлог жил байв. Нөгөө талаас төрийн албаны харилцаа, түүний эрх зүйн үндсийг боловсронгуй болгоход тодорхой алхам хийсэн жил болов. Төрийн албаны зөвлөл нь хамтын удирдлагын зарчмаар ажилладаг бөгөөд үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байдаг. Тайлант онд зөвлөл 42 удаа хуралдаж, 348 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, 269 асуудлаар тогтоол гаргалаа.



    Төрийн албаны шинэтгэлийн зорилтийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын гишүүдийн санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар иргэд, төрийн албан хаагчдаар хэлэлцүүлж, санал авах ажлыг Төрийн албаны зөвлөл зохион байгуулж ажиллалаа. Хэлэлцүүлгийн үр дүнд мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс хараат бус төрийн албыг төлөвшүүлэх талаар улс төрийн намууд, иргэд олон нийт нэгдсэн ойлголцол, зөвшилцөлд хүрсэн нь чухал ач холбогдолтой болов.

    Шинээр байгуулагдсан Засгийн газарт хандаж төрийн албаны хуулийг хэрэгжүүлж ажиллах талаар Төрийн албаны зөвлөл зөвлөмж, санал хүргүүлж хамтран ажиллав. Ингэснээр яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга зэрэг төрийн захиргааны тэргүүн түшмэлийн удирдах албан тушаалтнуудыг заавал нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулан, Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт гаргуулан тухайн албан тушаалд томилох шийдвэрийг Засгийн газар болон нутгийн захиргааны удирдлага гаргаж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллалаа.

    Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалтын тогтолцоог боловсронгуй болгох зорилтын хүрээнд ”Төрийн албаны цахим шалгалт”-ын системийг бүрэн нэвтрүүлснээр шалгалт ил тод, хүнээс хамааралгүй, шударга, нээлттэй явагдаж, мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийн мэдээлэл нөөцийн санд автоматаар бүртгэгдэх, нөөцөд буй иргэдийн мэргэжил, боловсрол, туршлага зэрэг үзүүлэлтүүдээр шуурхай хайлт хийх боломж бүрдсэн гэдгийг дурдлаа.

    Төрийн албаны зөвлөлийн даргын танилцуулгаас үзэхэд одоогоор манай улсад нийтдээ 188974 төрийн албан хаагч байгаагаас 3032 нь төрийн улс төрийн, 18960 нь төрийн захиргааны, 36949 нь буюу 19.55 хувь нь төрийн тусгай, 130033 нь буюу 68.82 хувь нь төрийн үйлчилгээний албан хаагчид байгаа аж. Төрийн албаны зөвлөл нь 2016 онд төрийн захиргааны байгууллагын дэргэдэх салбар зөвлөл 26, нутгийн захиргааны байгууллага дахь 22, нийт 48 салбар зөвлөлтэй ажиллаж иржээ.

    Тус зөвлөл 2016 онд төрийн жинхэнэ албаны 544 ажлын байрны сул орон тоог нөхөх захиалга хүлээн авч, төрийн албанд орох иргэний мэргэшлийн шалгалтыг төв, орон нутагт 37 удаа зохион байгуулахад 5236 иргэн бүртгүүлж оролцжээ. Мөн төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулж, 544 сул орон тоог нээлттэй сонгон шалгаруулалтаар, 446 сул орон тоог төрийн албанд анх орох иргэдийн нөөцөөс нөхөн бүрдүүлсэн агаад одоогоор нөөцөд 3115 иргэн байгаа аж.

    Төрийн захиргааны байгууллагуудын ёс зүйн хороодоос ирүүлсэн мэдээгээр өнгөрсөн онд нийт 193 ёс зүйн зөрчил бүртгэгдсэнээс төрийн захиргааны удирдах албан тушаалтантай холбоотой 19, гүйцэтгэх албан хаагчтай холбоотой 174 ёс зүйн зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 5.4 хувиар буурсан үзүүлэлттэй юм байна. Харин ёс зүйн зөрчлийг анх удаа гаргасан 166 албан хаагч байгаа бол 27 албан хаагч нь давтан гаргажээ.

    Мөн тус зөвлөл тайлант онд нийт 630 өргөдөл, гомдол хүлээн авсан нь өмнөх оноос 1.6 хувиар өсчээ. Нийт гомдлын 52.6 хувийг ажлаас үндэслэлгүй халагдсан болон бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн гэсэн өргөдөл, гомдол дангаараа эзэлж байгаа аж. Учир шалтгааныг судалж үзвэл энэ төрлийн өргөдөл, гомдол нэмэгдсэн нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн болон яам, агентлагийн бүтцэд өөрчлөлт орсонтой холбоотой байгааг Төрийн албаны зөвлөлийн дарга хэллээ. Түүнчлэн сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд төрийн захиргааны байгууллагын бүтэц, тогтолцоо хэрхэн өөрчлөгдөж ирсэн байдлыг Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан шийдвэрт үндэслэн авч үзэхэд төрийн захиргааны байгууллагуудын тогтолцоо, бүтэц зохион байгуулалт нь тогтвортой биш, сонгуулиас сонгуулийн хооронд 4 жил тутамд өөрчлөгдөж байсан бөгөөд ялангуяа 2012 оноос яам, агентлагийн бүтэц зохион байгуулалтад бараг жил тутам өөрчлөлт хийгдэж ирсэн дүр зураг харагдаж байна гэдгийг тэрээр хэлж байв.



    Төрийн албаны тухай хууль анх 1995 онд батлагдаж хэрэгжиж эхэлснээс хойших 20 гаруй жилийн хугацаанд зарчмын шинжтэй өөрчлөлтүүд орж шинэчлэгдэж ирсэн ч төрийн албаны өнөөгийн харилцааг зохицуулах шаардлагыг тэр бүр хангаж чадахгүй байна. Иймд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж шинэчлэх нь нийгмийн захиалга төдийгүй бүр тулгамдсан хэрэгцээ шаардлага болоод байгааг өнгөрсөн онуудын үйл явц маш тодорхой харууллаа. Ингэхдээ энэ асуудалд ул суурьтай, нухацтай хандаж, Үндсэн хуулийн өөрчлөлттэй уялдуулах замаар улс төрөөс хараат бус, мэргэшсэн, тогтвортой, нэр хүндтэй төрийн албаны тогтолцоог бүрэлдүүлэх, түүнийг хамгаалах чадамж бүхий Үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага бий болгох зарчмын шинэ үзэл баримтлалд суурилсан хууль эрх зүйн шинэчлэл хийх нь тулгамдсан зорилт болж байна гэдгийг Төрийн албаны зөвлөлийн дарга онцолж байв.

    Энэ үндсэн дээр Төрийн албаны тухай хуулийг шинэчилж, нэгд, төрийн албаны эрх зүйн Үндсэн хуулийн хамгаалалтыг сайжруулах, хоёрт, төрийн албаны томилгоог мерит зарчимд тулгуурласан, шатлан дэвшүүлэх карьерийн системээр сонгон шалгаруулж томилдог арга, механизмыг хуульчлах, гуравт, бүтцийн өөрчлөлт нэрийдлээр төрийн албан хаагчдыг халж, чөлөөлдөг байдлыг зогсоож байгууллагын болон түүний бүтцийн нэгжийн болон тодорхой ажлын байрны үндсэн чиг үүрэг өөрчлөгдөөгүй байхад төрийн албан хаагчдыг өөрчлөх, ажлаас халахыг хуулиар хориглох, дөрөвт, төрийн албыг улс төрөөс хараат бус байх нөхцөлийг зөв зохистой бүрдүүлэх зарчмын үндсэн дээр эрх зүйн шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай байгааг санал болголоо.

    Төрийн албаны зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайлан, энэ талаархи танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар, Н.Энхболд нар тус зөвлөлийн дарга Б.Цогоо болон зөвлөлийн гишүүдээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

    Ингээд Байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайланг сонссонтой холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гарч буй зөрчил дутагдлыг засаж арилгах, ажил эрчимжүүлэх чиглэлээр Байнгын хорооноос тогтоол гаргаж, Төрийн албаны зөвлөлд тодорхой үүрэг чиглэл өгөхөөр тогтлоо.

    Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийн дэмжив

    Дараа нь “Бусад” асуудлын хүрээнд “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.

    Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн боловсруулсан уг тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг үндэслэн Улсын Их Хурлын даргын 2017 оны 78 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс боловсруулсан төслийг 2017 оны 06 дугаар сарын 05-аас 08 дугаар сарын 10-ны хооронд олон нийтээр хэлэлцүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэлж ард нийтэд толилуулахаар тусгажээ.

    Мөн төслийг хэлэлцүүлэх ажлыг улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулах Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулан байгуулах, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн дүнг үндэслэн эцэслэн боловсруулж Улсын Их Хуралд 2017 оны 08 дугаа сарын 25-ны дотор өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсэгт даалгахаар тусгасан байна.

    Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан асуулт асууж тодруулсны дараа тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 10 нь буюу 90.9 хувь нь дэмжив.

    Анх 1991 онд Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг улс орон даяар зохион байгуулж явуулах үед Улсын Бага Хурлаас ийм тогтоол гаргаж байжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • Шүүх эрх мэдлийн олон улсын бага хуралд оролцов
    2017 оны 5 сарын 23
    Шүүх эрх мэдлийн олон улсын бага хуралд оролцов
  • Фото: Соёл урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
    2017 оны 5 сарын 23
    Фото: Соёл урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
  • Яармагийн шинэ, хуучин гүүр зургаан эгнээтэй болно
    2017 оны 5 сарын 23
    Нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан “Зам засвар, газар чөлөөлөх ажлын хэсэг” нийслэлийн зургаан чиглэлийн зам засвар,
  • Цагдаагийн Ерөнхий газраас сэрэмжлүүлж байна
    2017 оны 5 сарын 23
    Цагдаагийн Ерөнхий газраас сэрэмжлүүлж байна
  • Ж.Батзандан: Ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулж болохгүй
    2017 оны 5 сарын 23
    Ж.Батзандан: Ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулж болохгүй
  • Сонгуулийн ажиглалтаар гурван удаагийн тайлан гаргана
    2017 оны 5 сарын 23
    Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Элчин сайд Герт-Хинрич Арэнс тэргүүтэй Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах Хорооны төлөөлөгчдийг өнөөдөр /2017-5-23/ хүлээн авч уулзав.
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гал гарчээ
    2017 оны 5 сарын 23
    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өчигдөр гал гарчээ.
  • Ц.Мөнх-Оргил: ОУВС-гийн хөтөлбөр маргааш батлагдах байх
    2017 оны 5 сарын 23
    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүн болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийлээ.
  • Кимбабнаас хүний шүд гарчээ
    2017 оны 5 сарын 23
    БНСУ-ын Инчён хотын нэгэн хүнсний дэлгүүрт зарагдаж байсан кимбабнаас хүний хоёр шүд гарсан байна.
  • УИХ-ын дарга асан З.Энхболдын хөрөг Төрийн ордонд заларчээ
    2017 оны 5 сарын 23
    УИХ-ын үе, үеийн дарга нарыг хөрөг зургийг бүтээж Төрийн ордонд залдаг уламжлал бий.
  • 21 эмэгтэй бүрэн нүцгэлж жагсаал хийнэ
    2017 оны 5 сарын 23
    Олон улсын эрхийг хамгаалах өдрөөр Сүхбаатарын талбай дээр гурван эмэгтэй хагас нүцгэн жагсаал хийсэн билээ.
  • Селин Дион 20 жилийн дараа “Титаник” киноны дууг дахин амилууллаа
    2017 оны 5 сарын 23
    “My Heart will Go on” хэмээх гайхалтай уран бүтээлийг сонсоогүй өссөн хүн ховор биз ээ. Тэртээ 20 жилийн өмнө найруулагч Жеймс Камерон дэлхийн хамгийн гайхалтай киноны нэг болох “Титаник” киног бүтээж, дууг нь алдарт дуучин Селин Дион дуулсан нь өдгөө бидний сэтгэльд сайхан түүх, дурсамж болон үлджээ.



    Тэгвэл энэ гайхалтай дууг Billboard Music Awards дээр дуучин Селин Дион дахин амь оруулж чаджээ. Түүний сэтгэл хөдөлгөсөн шоу үзүүлбэр олныг гайхшруулж, хуучны сайхан дууг яг л тэр үеийн хоолойгоороо дахин эгшиглүүлсэн нь BMA-ын түүхэнд тодоос тод бичигдэн үлдэх үйл явдлын нэг болж чаджээ.
  • Дэлхийн эрүүл мэндийн 70 дугаар чуулган эхэллээ
    2017 оны 5 сарын 23
    Дэлхийн эрүүл мэндийн 70 дугаар чуулган Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр эхэллээ. Чуулганд тус байгууллагын
  • Ариана Грандегийн концертийн үеэр 19 хүний амь үрэгджээ
    2017 оны 5 сарын 23
    Английн Манчестер хотод Даваа гарагийн үдэш АНУ-ын поп дуучин Ариана Грандегийн тоглолт болох үеэр дэлбэрэлт болж, 19 хүний амь үрэгдэн 50 орчим хүн шархджээ.
  • Шүүх танхимд амиа хорлохыг завдсан этгээдийг шүүж байна
    2017 оны 5 сарын 23
    Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааны танхимд шүүгдэгч хоолойгоо зүсч,
  • “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн талбайд дахин осол гарч, нэг хүн амиа алджээ
    2017 оны 5 сарын 23
    Дорнод аймгийн Матад сумын нутагт газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн олборлолтын 21-р талбайд осол гарч, нэг залуу амиа алджээ.
  • Үндэсний бөхийн ээлжит бус “Их эе”-ийг хуралдуулахаар болжээ
    2017 оны 5 сарын 23
    Үндэсний бөхийн ээлжит бус “Их эе”-ийг энэ сарын 28-нд хуралдуулахаар болжээ. Энэ талаар Ажлын хэсгээс мэдээллээ.
  • Ерөнхийлөгчдөд нэр дэвшигчдийн үнэмлэхийг бямба гарагт гардуулна
    2017 оны 5 сарын 23
    Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн үнэмлэхийг Сонгуулийн Ерөнхий хороо энэ сарын 27-ны бямба гарагт гардуулна.
  • Налайхын замыг хоёр урсгалтай, дөрвөн эгнээ болгож шинэчилнэ
    2017 оны 5 сарын 23
    Нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан “Зам засвар, газар чөлөөлөх ажлын хэсэг” нийслэлийн зургаан чиглэлийн зам засвар, түүнийг дагаж хийгдэж буй газар чөлөөлөх ажлын явцтай танилцлаа.
4501 4502 4503 4504 4505 4506 4507
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    16 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    28 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    43 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    50 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 19 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 58 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 10 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК