УИХ-ын гишүүн П.Сайнзориг цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Монголын ардчиллыг эмзэг хэврэг, сонгуулийн үр дүнгээ хүлээн зөвшөөрөхгүйгээр ард түмэн гудамжинд гарч жагсах нөхцөл байдлыг 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийсэн.
Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд гар хүрч болохгүй гээд байгаа боловч ийм сөрөг үр дагавартай зүйлсийг ний нуугүй засаад явах ёстой.
Жижиг орны хувьд гаднын улс орнууд тоглолт хийх бололцоотой учраас үүнийг бодож байж хийх хэрэгтэй. Улс төрийн намууд төлөвшиж чадахгүй бол сонгогчдын сонгох эрх үнэ цэнэгүй болно. Бодлого ярьдаг биш, тал талд дэлгэц харж ярьдаг хүмүүс гарч ирнэ" гэв.
Д.Батчулуун